《Call me teacher. Completed》3. Ууртай багш
Advertisement
Тэр намайг зочдын өрөөнд орхин дээш гарахад яг л цас мөсөөр хучигдсан ойн цоорхойн дунд ганцаараа үлдэх шиг санагдана. Магадгүй түүнд дурлаад, цаашаагаа хайрлалцах боломж олдсон ч би түүнд яг л одоогийнх шигээ хаягдах биз. Гэхдээ би энэ бодолдоо гунигласангүй. Ирээдүйд болох зүйлд биш одоо болох зүйлдээ анхаарлаа хандуулан дэггүй инээмсэглэл тодруулан шатруу хөнгөн гэгч нь гүйлээ.
Түүнийг өөртөө дурлуулахын тулд би чадах бүхнээ хийх болно. Хэн ч юу ч гэж хэлсэн хамаагүй. Түүний энгэрт хэвтэж байгаагаар дотроо төсөөлөн хамаг бие минь хачин болох ч өөрийн өрөөний хаалгийг зөөлөн түлхэн орлоо.
Хаалга онгойх агшинд түрүүхэн цацсан үнэртэний минь үнэр хамар цоргитол үнэртэн дотроо бодож байсан бодлыг минь улам л төсөөлөлд минь буулгах бол түүний надруу ууртайгаар харан хоолой засах нь бүх зүйлсийг агаарт сарниулж орхисон юм.
Түүний харц орж ирснээсээ ширүүн харагдаж байгаа нь намайг чичрэхэд хүргэж байв. Өтгөн хар хөмсөгөө гүн зангидах нь түүнд тунчиг сайхан зохиж байгааг нуух юун.
"Чиний өрөө дэндүү нялуун үнэртэй юм. Цонхоо онгойлго" тэр мөс шиг хүйтэн хоолойгоор ийн өгүүлчхээд урагшаа харан цүнхнээсээ юуны гэдэг нь мэдэгдэхгүй ном гаргаж ирэн хүчтэй гэгч нь тавьснаа цонхны урд зогсох надруу харцаа зүглүүлэн "Бас дахиж битгий үнэртэй ус цацаарай. Би байгалийн гаралтай зүйлсд дуртай. Хүсч байвал лаа асаа" тэр үнэхээр шударга гэгч нь хэлж орхисон юм.
Магадгүй түүнийг хайрлана гэдэг ихээхэн тэвчээр шаардагдах зүйл байх. Тэр өнөөдөр хүмүүсийн хамгийн чухал гэж ярих математикийн хичээл орохоор ирсэн байж. Харин миний хувьд чухал зүйл математик биш. Түүнийг харахаас өмнө хамгийн чухал зүйл минь юу байсан гэдгийг мэдэхгүй нь. Гэхдээ одоо бол тэр л хамгийн чухал зүйл минь болж орхижээ.
Түүний зааж байгаа хэрэггүй тоо томъёог ойлгох хүсэл ч байсангүй. Зөвхөн түүний ямар ч алдаагүй үйлдсэн бурхны төгс бүтээл шиг нүүр царайг нь харж байлаа. Тэр үнэхээр анхаарлаа зааж буй хичээлдээ хандуулсан бололтой. Их ойлгомжтой тайлбарлах гэж хичээж байгаа бололтой хөмсгөө үл ялиг зангидсан харагдана.
Advertisement
"ойлгосон уу?" тэр хэсэг ярихаа завсарлахдаа надаас ийн асуухад нь би зүгээр л түүнрүү гөлөрч байлаа. Ду Кёнсү. Түүний нэр нь хүртэл чихэнд минь төгс төгөлдөр аялгуу мэт сонсогдоно.
"Ойлгосон гэж ойлгож болох уу?" тэр ийн асуухдаа нүдрүү минь ширтэнэ. Хорвоо дээр амьдарч байхад минь тохиосон хамгийн төгс мэдрэмж. Би хөшиж орхисон юм. Тэр харин надруу хариулт нэхэх мэт харлаа.
Би зүгээр л толгой дохьлоо. "Тэгвэл ойлгосон бүхнээ надад тайлбарла." тэр ийн хэлэхдээ өөрийг нь ихэд донжтой харагдуулдаг үл тоосон харцаараа харж байлаа. Гэвч би түүний ярьж байгаа зүйлсийг чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн шүү дээ. Түүнийг яриаг ойлгоогүй гэж хэлж чадахгүй доош харан богинохон хэрнээ дэрвэгэр даашинзнийхаа хормойноос зуурахад тэр хүчтэй гэгч нь санаа алдан
"Чи бид хоёр ийм байдлаар хичээл хийвэл би ээжээс чинь мөнгө авч чадахгүй. Ээж чинь чамайг сайн сурж байгаа гэж итгээд мөнгө төлөөд байдаг. Харин чиний байж байгаа царай. Миний уур хүрч байна шүү Ий ХэСон. Ээж чинь надад чамайг загинах зөвшөөрөл өгсөн ч гэлээ би чамайг тэгж шантраахийг хүсэхгүй байна. Хэн хэндээ төвөг удахгүй жилийг өнгөрөөе. Би заавал чамайг сайн төгсгөх ёстой ойлгосон уу?"
Түүний тушаасан өнгө аястай хэдий ч тайван дуу хоолой намайг түүнд дурлах дахин нэг хаалгийг нээж өгсөн юм. Гэхдээ энэ удаа би айсан төрх түүнд харуулж санааг нь амраахаар шийдэв. Түүний өөдөөс гэмшингүй харахад тэр харцаа өөр тийшээ салган
"Өнөөдрийн хичээлийг ингээд больцгооё. Маргааш ийм хэвээрээ байх юм бол намайг дахиж харахгүй шүү. Би явлаа." гэж хэлээд сандлаасаа дээш бослоо. Харин би түүнтэй зэрэгцэн босож "багшаа би таниас нэг зүйл асууж болох уу?" гэж асуухад тэр нэг хөмсгөө дээш өргөн өөдөөс харан зогслоо. Би түүнийг бараг л тэвэрч аваад үнсэх шахав.
"Би таниас нээх их насны ялгаагүй гэж бодож байна. Ярилцах хэрэгтэй хүн байхгүй болохоор заримдаа таниас тусламж гуйж болох болов уу?" тиймээ би яг л сургуулийн замбараагүй охин шиг түүнд сээтэн хаяж орхисон юм.
Advertisement
Хариуд нь тэр толгой дохин хаалганы зүг алхаж эхэлсэн юм. Тэрээр яг хаалгаар гарахынхаа өмнө эргэж харан "Би чамаас арван нэгэн насаар ах болохоор насны ялгаагүй гэж бодох хэрэггүй. Бас маргааш намайг битгий уурлуулаарай" гэж хэлэн цэхэлзэх шахам харцаа шилжүүлсэн юм.
Доод давхарт хаалга хаагдах дуу аниргүй гэрт дуулдана.
Түүнийг гарсныг илтгэх мэт өрөөний минь онгорхой цонхоор салхи зурвасхан орж ирнэ. Зүрхний минь цохилт энэ гэрт дуу нэмэх мэт чангаар цохилж байлаа. Өрөөний голд байх өөрийнхөө том орлуу гүйн очоод хамаг жингээрээ хэвтэхэд хамаг бие минь суларна. Гэвч эмзэгхэн газарт минь гал асах мэт халуу дүүгэх нь надад мэдрэгдэж буй шинэхэн мэдрэмж байсан юм.
Энэ мэдрэмж үнэхээр түүний харц шиг санагдсан юм. Надруу харж байгаа нь намайг шатаах мэт халуухан хэдий ч хүйтнээр ширтэх нь ганцаараа өрөөндөө хэвтэж байгааг минь илэрхийлэх мэт.
Энэ орчлон дэлхийд миний үеийн хүүхдүүд хэрхэн амьдардаг бол? Зарим нь зах замбараагаа алдаж гормоноо хангахын тулд дажгүй бүхнийг урхиддаг Усон шиг. Бас нөгөө хэсэг нь яг л хүүхэд насаараа хөгжилдөж гэгээхэн яваа даруухан охид шиг. Аа бүр нөгөө хэсэг нь өөрийн оюун бодолдоо хамгийн бузар булайг төсөөлөн том хүмүүсийг өөртөө татаж дурлуулахыг хүсэх над шиг.
"Мэдэхгүй ээ" дотроо бодох бодолдоо хариулан орилоход минь хэн нэгэн намайг ажиглах мэт санагдлаа. Дээш өндийн харахад хэзээ орж ирсэн нь үл мэдмээр өрөөний минь үүдэнд ээж хана налан зогсож байлаа.
"Юуг мэдэхгүй гэж?" ээж ихэд сониучирхан ийн асуулаа. Харин би өөрийн мэргэжил болох шахсан худалч зангаараа "Тооны томъёо" гэж хариулан шаналж байгаа дүр үзүүлэхэд ээж минь ялдамхан инээмсэглэн " Ду багш нь хэр байна?" гэж асуухад би шүлсээ гүд хийтэл залгиснаа "Та төсөөлөхчгүй дээ. Үнэхээр хатуу. Хичээлийн дундуур хамааралгүй зүйл юу ч ярьдаггүй" гэж үнэн хэдий ч ээжид улам таалагдах хүслийг нь нэмсэн үгс чулуудаж орхив.
"Тэгвэл болж дээ. Маргааш тэгвэл ээж нь нэг жилийн төлбөрийг чинь бүтнээр хийчихье. Чам шиг хэцүү хүнээс үргүүлэхгүйн тулд" гэж хэлэн нүдээ ирмэн өрөөний минь хаалгийг хаан гарч одлоо.
"Ду багшаа. Та надаас ч ойрдоо салахгүй нь дээ" гэж өөртөө хэлэн инээмсэглэн хувцасаа нэг нэгээр нь тайлан өрөөндөө байх ариун цэврийн өрөөрүү зүглэлээ.
------
Урмыг минь бодоод войт дараарай☺️
Таалагдвал заавал сэтгэгдэл бичээрэй☺️
Илүү ихийг уншихыг хүсч байвал фоллов хийгээрэй☺️
I love bigloffees❤️
Advertisement
- In Serial85 Chapters
Witcher: I Can Extract Everything
Heath transmigrated to an alternate dimension and awakened the [God-like Extraction System]. With the help of the system, he steadily walked the path of the Witcher to become a god.Feeble powers? No problem, the God-like System can extract attributes.Not enough talent? No problem, the God-like System can extract talent.Shabby bloodline? No problem, the God-like System can extract the noblest of blood heritage.Everything and anything can be extracted.
8 902 - In Serial6 Chapters
Ferret the Hamster
the story is about a hamster waking up one day and finds a note that leads him on an epic journey.
8 84 - In Serial21 Chapters
The Three Lives of Mr. Amazing
The Three Lives of Mr. Amazing is the story of a world where superheroes a created. This book is the story of Mr. Amazing, a superhero created to fight secret wars and terrorists - and the three lives he lives. The first life is his life he lived before he became a superhero, the second life is his public life - as a God like figure, and the third life is Mr. Amazing's private life. This is a story about the complexity of the human condition - and what it means to be super, and what it means to be a hero.
8 210 - In Serial19 Chapters
The boy who wished he hadn't lived
To everyone else Harry Potter's life is perfect. He's happy, he has plenty of friends, everyone practically worships him, and his family loves him. Or at least that's what they thought... The truth is that none of that is true, he's depressed, all of his friends are fake, he hates the fact that everyone loves him for something he can barely even remember, and his 'family' hates his guts and have abused him since he was 2 years old. What will happen when in 5th year Harry's rival ,Malfoy, catches Harry trying to end his life? Will they put their differences aside and become friends? Or maybe even more...? (Hi so this is my first story and i tried my best on it so please don't hate me if it's not good!) WARNING THIS STORY CONTAINS abuse, self-harm, suicidal thoughts, and LOTS OF GAAAAAAAY!!!
8 181 - In Serial28 Chapters
The Rejected Mate
Eversince young , Aveera ever wanted to stay on her packShe defy the rulesShe does not follow traditionsShe does not believe the beliefs her kind must believeShe do not get along with the pack members in her packShe is basically the black sheep of her pack , her family and her kindWhile in other hand her twin Allisa was everything people loved,people adore , and people cherished.So it was given that her own mate chooses to reject her for her Twin Allisa.That's how everything changedTo the extent that she decided to finally leave her packAnd live along with the normal human beingmoving forward after seven years ,She had made a lot of decisions that couldn't be brought back anymoreafter seven years she wasn't already that disgraceful daughter of a werewolf family of her pack ,She isn't that stubborn kid already.after seven years , she established herself as a powerful person in human world ; ButWhat happened if she was taken back to her pack again?As she is the only way to make her pack strongerAnd to mend her mate's well-beingWould she rather let go of her life and be an instrument for the pack who used to abandon her??Or she'll fight for her own decision ti'l the end
8 220 - In Serial33 Chapters
An Old Forgotten Friend (Httyd 1+2)
Iris used to be Hiccup Horrendous Haddock III's best friend. Helping him train Toothless and defending him from the others, but after he became popular she was totally forgotten by him. After being alone for awhile, she runs away. Only to meet someone everyone thought was dead.
8 241

