《Call me teacher. Completed》9.Мэдрэмж
Advertisement
Зузаан үүлсийн цаанаас цухуйж ядах нар. Хэдий бусад үед хурцаар шарах мэт манддаг ч зузаан үүлсийг гарч ирэх мөчид сул дорой болдог нар надтай дэндүү ижил мэт.
Гунигаа нуух нарны халхавч зузаан үүл бол надад нуух, нуугдах газар ч байхгүй гэдгийн санахдаа уртаар санаа алдлаа.
Түүний хэлсэн үгс бүр чихэнд минь хоногшин сонсогдоно. Бусад хүн зөвлөхдөө "зүгээр л мартаж үз","дахиад оролдоод үз", аль эсвэл "хүлээ" гэж хэлэх байх. Гэвч хүлээнэ гэдэг тийм амар зүйл биш. Надад сэтгэлтэй үгүй нь мэдэгдэхгүй хүнийг хүлээнэ гэдэг жаваргүй дулаан өвлийг хүлээхтэй адил зүйл. Аль эсвэл халуун зунаар цас орохыг хүлээхтэй адил гэвэл зохих биз.
Гадаа салхи хүчтэй салхилан модны мөчрийг хугалахнуу гэлтэй сэрчигнэнэ. Намрын шуурганд мөчрөндөө тогтож ядсан навчис бүгд унаж орхилоо. Энэ хүчтэй салхины жавар миний өрөөнд ч мэдрэгдэж байсан юм. Даарсандаа хөнжил дотроо улам шигдэх бол өрөөний минь хаалгыг тогших дуу год хийтэл өндийхөд минь хүргэлээ.
"Охин минь! Чи хоёр туйлт юм биш биздээ? Хэлсэн үг хийсэн үйлдэл чинь үргэлж зөрөх юм" түүний наргиа инээдтэй санагдсангүй.
"Больж үз. Бие тавгүй байна" түүнд хариулсан хариулт зөвхөн хүндэтгэлгүй харилцаа, үл тоосон байдал байсан юм. Ангийн минь охидууд ээжтэйгээ үнэхээр сайхан харилцаатай. Тэдэнд охидын өдөр хүртэл байдаг. Харин бидэнд?
Ахлах сургуульд ордог жилээ өөртөө баймгүй их зориг гарган ээжтэй ярилцахыг хүсч байсан үе минь санаанд орно. Түүнд ч бас өсвөр нас, шилжилтийн үе тохиосон болохоор намайг ойлгож сэтгэлийн дэм өгнө гэж бодсон. Харин хариуд нь юу болсон гэж санана. Тэр намайг, миний асуудлыг зүгээр л "ядаргаатай" гэх үгээрээ зогсоосон нь бидний дундах анхны хэрүүлийг эхлүүлсэн юм. Түүнээс зөвхөн халамж хүссэн атал хариуд нь хүчтэй алгадалт, зүрх зүсэм үгсийг сонсоод өрөөнөөс нь гарсан юм. Магадгүй тэр үеэс бидний хооронд байсан бүх сайхан зүйлс аажим аажмаар нурж унасан байх.
Тэр надаас уучлалт гуйгаагүй. Уучлалт гуйхыг нь ч хүлээгээгүй. Энэ бол тэнэглэл шүү дээ. Одоо бодоход Ду Кёнсү надтай хамт байхыг, ээж надаас уучлалт гуйхыг хүлээнэ гэдэг миний хамгийн том тэнэглэл юм шиг.
Advertisement
___________________
У Сон Ким Жуниныг гуйсаар байгаад давтлага авахаар болов. Түүний багштайгаа ойртох хамгийн сонгодог арга нь давтлага авах гэдэг л арга байсан биз.
Тэд Жунины гэрт хичээлээ эхлүүлж байгаа нь Усонд их л тааламжтай байх шиг. Гэхдээ Жунинд огтхон ч тийм байсангүй. Хэчнээн эсэргүүцсэн ч өдөр шөнөгүй лай болон араас гүйж давтлага авахаар оролдож буй энэ охиныг яавал өөрөөсөө холдуулж болох тухай бодсоор.
Хичээл эхлээд бараг хагас цагийг ардаа үдээд байтал Усон огцом номоо чанга хаалаа.
Чанга дуугаар Жунин харцаа дээшлүүлэх үед Усон ёжтой инээмсэглэл нүүрэндээ тодруулан "Та арай амралтын өдөр хичээл хийлгэх гэж намайг гэртээ авч ирсэн юм биш биз?" гэж хэлэхдээ Жунины гуяар гараа гүйлгэнэ. Энэ үйлдэл Жуниныг үнэхээр тухгүй болгож байсан юм.
"Боль!" Жунин хамраараа гүнзгий амьсгалах нь уураа арай гэж барьж байгааг нь илтгэнэ. "Багшаа" Усон хоолойгоо нарийсган түүнрүү ойртоход Жунин тэсэлгүй дээш өндийн долоовор хуруугаа хаалга руу зааж "Яв! У Сон яг одоо яв!" түүний нүд үнэхээр тоглоом биш гэдгийг илтгэх мэт хурцаар ширтэх бол Усон түүнийг тоосонгүй хойшоо налан улам шигдэнэ.
Жунин уртаар санаа алдан "Чи намайг шинэ багш гээд шоглож байж магадгүй. Аль эсвэл чи угаасаа ийм байх тийм үү? Тийм бол яг одоо энэ тэнэглэлээ зогсоо гэж хэлье! Өсвөр насандаа ихэнх охидууд алдаж эндсэн байдаг. Гэхдээ тэр алдаандаа баярладаг хүн мянгад ганц юм шүү Усон аа! Би чам шиг охин дүүтэй хүн. Чи ганц олдох амьдрал гээд ийм зах замбараагүй байж болохгүй. Үнэхээр тийм бодолдоо үнэнч бол ганц амьдрах амьдралдаа өөрийгөө л хайрлаж амьдар! Магадгүй одоо бүх зүйлс амар санагдаж архи, тамхи, мансууруулах бодис, бэлгийн харилцаа чиний сонирхлыг татаж амьдралын чинь гол зүйл юм шиг санагдаж байж магадгүй юм.
Юм бүхэн одоогийнх шигээ байхгүй Усон аа! Чи ийм хөөрхөн охин. Дээрээс нь хүүхэд насандаа яаж ээжээс зөвшөөрөл авч найзуудтайгаа байх вэ гэж бодох насандаа хэтэрхий эрт томчуудын амьдрал руу ороод байна. Чи хүссэн хүсээгүй том болно. Чамд хүссэнээ хийх хангалттай цаг байгаа. Дахиж нэхээд ирэхгүй энэ цаг хугацаагаа мартагдашгүй өнгөрүүл. Өөрийгөө хайрла Усон аа"
Advertisement
Тэр үнэхээр дүүгээ зэмлэж буй ах шиг, охиндоо захиас захиж буй аав шиг түүнтэй ярилцахыг хичээж байлаа. Усон хэсэгтээ юм дуугарсангүй доошоо шал ширтэн сууж байгаад дээш өндийн хаалганы зүг алхалаа.
"Одоо харин ярилцах зүйл байвал багштайгаа илэн далангүй байгаарай" Жунин сэтгэлээсээ хэлэх бол Усон хариу ч өгөлгүй гарч одсон юм.
____________________
Хэсон орноосоо ганц ч өндийсөнгүй. Бүхэл өдрийн турш Ду Кёнсүгийн ярианд ач холбогдол өгөн дотроос нь ямар нэгэн утга учир олох гэж толгойгоо гашилгана. Маргаашийг тэсэн ядан хүлээх түүнд цаг бараг зогссон мэт мэдрэмж төрүүлнэ.
𝔐𝔦𝔩𝔩𝔦𝔬𝔫𝔰 𝔬𝔣 𝔣𝔢𝔢𝔩𝔦𝔫𝔤𝔰 𝔣𝔬𝔯 𝔞 𝔰𝔭𝔢𝔠𝔦𝔞𝔩 𝔭𝔢𝔯𝔰𝔬𝔫.
_____________________
: Ий Хэсон болон У Сон хоёр өөр хүн гэдгийг ялгаарай.
Бас ганц өдөр Хэсон, Кёнсү хоёр тусдаа байгаа болохоор Жунин&Усон гэх хоёр дүрийн тухай орууллаа. Усон гэх охиноор өсвөр насандаа томчуудын амьдралыг хэт их сонирхож буй охины тухай гарна. Жунины хувьд түүнийг зөв замруу чиглүүлэх багш гэх юмуу даа.
🥺
Дараагийн хэсгээр Ду багш ямар ааш гаргах бол?
Advertisement
- In Serial15 Chapters
Break Neck Alley
We are who we choose to be. Regardless of circumstances. Break Neck Ally is a story about friendship, love and kindness... except its not. Azizi, our protagonist, will go through hell as he searches for himself. Find out more in this sick story. Also, those who read my other fiction, One Step At A Time, will be quite familiar with some of the world building in Break Neck Alley. They are both set in a sci fi universe where mankind somehow managed to create an entire continent! Note: This is a work of fiction and all of its characters, places, scenes and themes are completely imaginary.
8 189 - In Serial22 Chapters
God's Gambling Table
After the death of their father, six gods battle for the title of true god. As the battle rages on and the planet they govern begins to suffer, the weakest god proposes a change to the nature of their feud. A competition of sorts, a fight to the death by proxy. They would each choose a second and send them to their world. Last one standing wins. While the gods suspect foul-play; they realize that if they keep fighting as they have, they soon wouldn't have a world to rule. Unable to present any alternatives, the gods agree to this competition. NOTE: First time writing a long story like this one.
8 124 - In Serial10 Chapters
Forsakens' Worlds
During the wars, there were rumors about random portals leading to different worlds. At first, they were neglected due to the ongoing conflicts, but as the battles dwindled down to minor skirmishes, it was finally noticed by the human population. Now, with the earth at peace, all governments and organizations encourage the people who find these portals to go through them, stating that behind them is a paradise, a land with unlimited resources and absolutely free of war. Lorn knew these proclamations were nonsense; he even knew there was danger behind those portals, yet, he still chose to pass through. What he didn't know was, passing through the different worlds, he will track monsters, meet different lifeforms, experience unimaginable terrains, maybe even find a new goal in life, but first, he will like to figure out how the hell he ended up in a cell.
8 116 - In Serial8 Chapters
The Mysterious Sickly CEO
A black horse has entered the business world, and in just a few years, it managed to overthrow its former rulers. Briars Corporation now truly sat at the top. The sole owner of the coporation, only known through the moniker, 'Black Rose' has never shown their face to the public. Black Rose's four 'suits' namely the King of Spades, The Jack of all Trades, The Ace of Hearts and the Upright Fool, shows their faces in the public and while the owner handles matters behind the scenes. In the end, it leaves everyone curious; just who is Black Rose and when will the mystery be revealed? *This is the first time I wrote a story online. I would be grateful for the constructive criticism that will be given. I hope you'd enjoy my story as I have enjoyed writing it.
8 191 - In Serial8 Chapters
Master Adventurers
Interviews with our most courageous, adventurous, and daring authors on Wattpad. Take a look into the minds of the brave, the brilliant and the bold writers that bring our favorite adventure stories to life!
8 197 - In Serial6 Chapters
parents' business trip || skz
Your parents have a business trip to South Korea so you need to come with them. You're afraid if thing could go side ways. You've got friends on the other day, they call themselves; Stray Kids.Two moths after, a new student enter your school and seemed to take away your friends. What'll happen if your friends never again care about you? Do you think your school life will go sideways? Who is it up to now? Read to find out..{✔All rights reserved}{✔Made by; @daam142a}{✔Cover by; @daam142a}
8 135

