《Call me teacher. Completed》13. Болзоо
Advertisement
Хайр гэдэг ертөнцийн төв гэнэт хэн нэгэнрүү шилжихийг хэлнэ. Түүний гараас хөтлөөд анхны цаснаар алхаж байгаа минь зүүдэндээ байтугай мөрөөдөлдөө ч хүсч чадамгүй тийм жаргалтай зүйл байлаа.
Хүн юу хүсдэгээ мэддэг байх ёстой гэдэг үг байдаг. Тэгвэл миний хүсэл түүний хараагүй байсан ч хардаг, тэврээгүй байсан ч мэдэрдэг, хүсээгүй байсан ч хайрладаг эрхэм хүн нь болох.
Түүнийх болох тухай нууцхан мөрөөдөж явдаг байсан үе минь саяхан атал одоо ингээд хүссэн үедээ түний төгс царайг харж дулаахан гарнаас атгана гэдэг зүүд зэрэглээ мэт санагдана.
Тэр гарнаас минь хөтлөн алхах үед сургуулийн ихэнх охид надруу атаархлын харцаар ширтэж байлаа. Надад үнэхээр эвгүй байсан ч ичих эсвэл санаа зовсон мэдрэмж төрсөнгүй. Зүгээр түүнийг минь шүлсээ гожуулан харах охидоос харамлах мэдрэмж төрж байсан юм.
Бид машины зогсоол руу алхсаар нэг машины урд ирж зогсох үед эрүү минь бараг салаад уначихаагүй юм. Учир нь түүний машин нь солонгос улсдаа хэдхэн тоогоор үйлдвэрлэсэн үнэтэй машин байсан болохоор.
"Энэ таны машин юм уу?" нүдээ томруулан түүн рүү харахад тэр зүгээр л толгой дохин надад машины хаалга онгойлгож суухыг минь хүлээнэ. Би түүнрүү инээмсэглэн хараад суудалд суун урагшаа харахад тэр машинаа урдуур нь тойроод жолооны ард суулаа.
"Би танаас хэдэн юм асууя. Та харин бүгдэд нь хариулаарай" машинаа асаах түүнд ийн хэлэхэд тэр өөдөөс минь харчхаад "Одоо тэгэхээс дээ. Өнөөдөр бяцхан охины хүслийг биелүүлнэ гэж өөртөө амласан юм хойно" тэр инээмсэглэн хариуллаа.
"Та ямар гэр бүлд өссөн бэ? Таныг харахад тийм ч хэцүү амьдралтай юм шиг харагддаггүй. Харин энэ машин чинь сонирхол их татчихлаа"
"Тийм ч хэцүүхэн амьдралгүй ээ. Ер нь дажгүй гэр бүлээс гаралтай. Гэхдээ гэрээсээ чиний насан дээр байхдаа явсан. Учир нь эцэг эх маань багш болно гэхэд их дургүйцсэн юм. Багаасаа өөрөө ажил хийж амьдралаа зохиосон. Гэхдээ энэ машиныг аав бэлэглээд зүгээр л авчихсан юм" тэр урагшаа хараад жолоогоо атган ярихдаа үнэхээр халуухан харагдаж байлаа.
Advertisement
"Тэгвэл та ямар ахлал сургууль төгссөн юм?"
"Elite ахлах сургуулийг төгссөн. Гэрээсээ явсан ч боловсрол надад хэрэгтэй шүү дээ. Аав ээж минь тийм ч муу хүмүүс байгаагүй болохоор гэрээсээ явсан хүүгээ санхүү, боловсрол дээр нь дэмжихийг хичээсээр байсан юм шүү" тэр ийн хариулаад машинаа зогсоолоо.
Хэсон цонхоор гадагшаа харахад энгийн хийцтэй олон давхар барилга байлаа. Түүний юу хийх гэж байгааг таах аргагүй болохоор машинаасаа буун чимээгүй түүнийг араас алхана. Харин Кёнсүгийн нүд догдолсон мэт гэрэлтэж байх аж.
Цахилгаан шатанд суугаад 24 давхарт очиход дотоод засал нь үнэхээр гайхалтай уран зургийн галлерей байх нь тэр. Ханаар дүүрэн уран зураг өлгөөтэй байх агаад тэр гарнаас минь хөтлөөд "Би мэдрэмжээ үгээр хэлэхдээ их муу л даа. Тийм болохоор мэдрэмжээ чамд зургаар илэрхийлэх гээд" түүнийг ингэж хэлж дуусах үед цаана байх өрөөнөөс үнэхээр царайлаг залуу инээмсэглэн гарч ирлээ.
"Ду Кёнсү. Ах дээрээ хэзээ ирж байгаа чинь энэ вэ?" өнөөх царайлаг залуу ийн хэлэн урд ирж зогсоход Кёнсүгийн нүүрэнд үгээр хэлж барамгүй тийм жаргалтай төрх үзэгдэнэ.
"Жүнмён хён! Ирээгүй удсанд уучлаарай. Санасан шүү" тэд тэврэлдэн инээлдэж байснаа над руу харцаа чиглүүллээ. Жүнмён гэх царйлаг залуу над руу толгой дохин мэндлэх бол
"Танилц миний найз охин Хэсон. Хэсонаа танилц миний хуурай ах Ким Жүнмён" харин түүний хэлсэн үгийг сонссон Жүнмёны нүд аяганаасаа бүлтрэх нь үү гэлтэй томроод "Юу? Манай хөлдүү дүү найз охинтой болсон гэсэн үү?" гэж гайхширсан хоолойгоор хэлэн инээмсэглээд
"Хэсон гэсэн байхаа. Хэсонаа баярлалаа. Манай хөлдүүгийн сэтгэлийг нээсэнд. Багаасаа их зожиг хүйтэн хүүхэд байсан болохоор найзууд маань их санаа зовдог байлаа. Дараа манай найзуудтай тухтай танилцаарай. Одоо өөр зүйл хийх гэж байх шиг байна." түүний найзтай танилцсандаа үнэхээр баярлана. Түүний найзууд тэрэнд минь үнэхээр хань болдог бас их дотно гэдэг нь илт харагдав.
Жүнмён гэх залуу бидний урд тус тусад нь зураг зурахад хэрэг болох хэрэгслүүд авч ирж өглөө. Би гайхан түүний зүг харвал тэр дахиад л инээмсэглэн "Мэдрэмжээ зурах гээд үз. Төгс зурах гэж хичээх хэрэггүй. Зүгээр л мэдрэмжээ өөрөө ойлгох өнцгөөрөө зур" гэж хэлээд урагшаа харан нухацтай гэгч нь зурж эхэллээ.
Advertisement
Тархинд минь түм буман бодол эргэлдэх хэдий ч юу зурах, яаж илэрхийлэхээ мэдэхгүй удаан суулаа. Гэхдээ түүний зүг харах үед зүгээр л түүнийг зурах бодол толгойд минь эргэлдсэний эцэст цааснаа түүнийг буулгав.
Бидний хэн хэн нь зургаа зурж дууссан бололтой өөд өөдөөсөө харан суулаа. Би түүнд зурсан зургаа үзүүлэхэд тэр үнэхээр гайхширсан харагдана.
"Хөөх чи зураач болох ёстой бололтой" тэр зургийг минь нэгд нэгэнгүй ажиглан ийн хэллээ. Харин түүний зургийг хараад хэсэгтээ гайхширч зогслоо. Утга yтга нь үл ойлгом.
"Энэ гар бол би. Харин энэ эрвээхий бол чи. Чиний үзэсгэлэнт төрхийг чинь харж бишрэх хэдий ч хүрч, мэдрэхээс айж өөрийгөө хорьж гавлаж буй миний сэтгэл бол гав. Хэдий чамд хамаагүй үг хэлж, зөвшөөрөлгүй хүрдэг ч цаг мөч бүхэн хүрвэл хагарчихвий, ойртвол үргэчихвий гэсэн сэтгэлээр ханддаг гэдгийг илэрхийлэхийг хүссэн юм. "
————
: Уншигчид маань улам тоохоо больж байгаа хэдий ч хамгийн их мэдрэмжээ тусгаж бичдэг зохиол минь шүү.🍃
Өөрт төрсөн сэтгэгдэлээ бичээрэй. 🌨
Advertisement
- In Serial12 Chapters
The Mechanist
All of us die sooner or later. Most people become blank slates ready to begin a new but some lucky ones keep their memories. All of you have heard of the stories of the ones who were born with the gift of knowlege and prosper on the path to godhood...but what about the little men the ones who will never have their story told. This will be the story of one such man with death at his door with an offer for new life he cant refuse is all his story needs for it to begin.And his name is....
8 84 - In Serial12 Chapters
Ascension of Shura
When Lin Shen logged in to Asgurd for the first time he never thought his curse would awake as a skill. This is his journey to be the strongest.
8 322 - In Serial8 Chapters
Godling
This is a story of a guy who one day comes home to find a program installed on his pc. He quickly learns that the program is just a game called godling that just showed up out of no where. Fair warning to all of you; I am not perfect, in fact i'm not even that good when it comes to writing. I do it mainly because I enjoy it, I always love writing stories and sometimes I will post it like I will with this one. My grammar could be better and my writing skills are so and so. I hope that by continuing to write I will grow as a writter so I would really appreciate it if you could point out my mistakes so that I can learn from them. This story will be pretty laid back as I suck at action, but that doesn't mean I won't try to add any. Release schedule is 2-4 chapters a month with each chapter about 1000 words give or take.
8 201 - In Serial14 Chapters
Rewind The Classics 2022
Rewind The Classics is officially back! Hosted by -20 English, - 19 International, and - 3 Community profiles, Rewind The Classics 2022 will be rewinding and retelling hit classics this year.All Wattpaders who speak English, Turkish, French, German, Sinhala, Chinese, Hindi, Dutch, Portuguese, Arabic, and/or Spanish are welcome to participate in this international contest of four great categories and dynamic activities.What are you waiting for? Climb aboard the pumpkin carriage and meet us at the magnificent sky-high castle at the pinnacle of Wattpad Classics. This year we will say to all the stories "Supercalifragilisticexpialidocious!" Then...Let's REWIND THE CLASSICS!
8 406 - In Serial13 Chapters
Hurtful Regret ff {Completed}
A normal cold girl, who is always controlled by her mother gets into the hurtful situation of "Forced Marriage".What will happen to her then?Contains: Bad wordsAnd many moreeeeee
8 146 - In Serial56 Chapters
Timeless
Девушки решают переместиться назад во времени, чтобы убить Клауса задолго до того, как он станет неуязвим. Но все оказывается совсем не так просто, как они рассчитывали, и Кэролайн застревает в прошлом.
8 131

