《Call me teacher. Completed》15.Ажлаа эсвэл намайг
Advertisement
Нар бүрхэг үүлсийн цаанаас цухуйж ядан гэрэлтэнэ. Сэрүүлэгний дуугаар залхуутай нь аргагүй дээш өндийхөд хөшигний завсраар сүүмийх туяа өрөөг минь үл ялиг гэгээ оруулах шиг болно.
Орноосоо босоод хөшгөө нээхэд гадаах орчинг цав цагаан цас гүн даржээ. Гадаа салхи хүчтэй салхилан навчисаа үдсэн мод эрчинд нь хөдлөх нь яагаад ч юм намайг дааруулах аж.
Сэрүүлэг минь ахиад нэг дуугарах үед утсаа худхан шиг аваад яршигтай сонсогдох дууг эцэслэв. Утсанд минь нэгэн зурвас ирсэн байх нь тэр.
"Сайхан амарсан уу?" түүнээс ирсэн зурвасыг уншаад л даарч хөрч байсан биеийн минь дотроос халуун цус буцлах мэт санагдав. Түүний бүх зүйлс яаж ийм төгс илэрхүйтэй байдаг тухай бодож зогсож байгаад угаалгын өрөө орлоо.
Түрүүхэн даарсандаа шар үс нь босч арзайж байсан бие минь хачирхалтай нь халуу шатах шиг мэдрэгдэнэ. Нүүрэндээ зөөлхөн инээмсэглэл тодруулан доод давхарт очиход ээж цаашаа хараад өглөөний цайг минь бэлдэж байв.
"Өглөөний мэнд" тэр намайг бууж ирснийг сонсоод цаашаа харсан чигтээ ийн өгүүллээ. "Өглөөний мэнд" түүнд эелдэг гэгч нь хариулаад ширээнд суухад жаахан байхад үнэртдэг байсан тэр жигнэмэгний үнэр хамрыг минь цоргитол үнэртэх аж.
"Ээж" догдлол дүүрэн ээжийг дуудахад тэр яг л жаахан байх үеийнх шиг минь зөөлхөн басхүү ялдам инээмсэглэлийг нүүрнээ тодруулсан байлаа.
"Ажил бүтээд сайхан байна. Чамайг жаахан ч гэсэн баярлуулах гэсэн юм" ээж хормогчоо тайлаад ингэж хэлчхээд өөдөөс харсан сандлыг хойш татан суулаа. Гадаа хэдий хүйтэн байгаа хэдий ч сэтгэл зүрх болон бие махбод минь дэндүү гэмээр дулаан ялгаруулах аж.
"Баярлалаа" ээжийн гарнаас зөөлхөн атгаад хэлсэнд ээж харин нүдээ томруулан өөдөөс харлаа. Өмнө нь хэзээ ч ээжтэйгээ ийм дотно байгаагүй болохоор хэн хэн нь сандарсан харагдана. Гэвч би ээжийнхээ хэвлийнд бий болчхоод хэчнээн жил ингэж явах билээ дээ. Гаднаа залуухан чанга харагдах ч ямар ч эмэгтэй хүн дотроо өр зөөлөн байдаг юм хойно.
"Хичээлээсээ хоцрох нь. Хурдхан шиг идээд яв даа" тэр гарыг минь түлхэн цааргалзах ч аз жаргалтайгаар мишээхийг нь би харж чадсан юм.
Advertisement
__________________
Хүсэн хүлээсэн цаг минь. Түүний хаалганы хонх дарах агшин.
Түүнийг хүлээн зочны өрөөнд цаг хараад хэвтэж байсан би хонхны чимээнээр хамаг хурдаараа дээш босоод хаалганы зүг гүйлээ. Энэ мөчид би хайртай.
Тэр ирэх
Түүний инээмсэглэх
Цэх зогсоод хөмсгөө өргөх
Үл ялиг бөхийх
Түүний үйлдэл бүхэнд би хайртай.
"Өдрийн мэнд" би түүний энгэрт шигдэн тэврүүлчхээд өлмийгөө өргөн уруул дээр нь хальт үнсээд сандарсандаа дээд давхарт байх өөрийнхөө өрөө рүү гүйлээ. Харин түүний зөөлхөн инээмсэглэх дуу хойно сонсогдох нь сэтгэлийг минь гижигдэх мэт мэдрэмж төрүүлж байсан юм.
Түүнээр хичээл заалгуулаад чамгүй олон хоногийг өнгөрөөсөн ч үндсэн хичээлдээ арай орж амжаагүй байгаа. Түүнд амласнаараа хичээл заах цагт нь хичээнгүйлэн сурч бусад үед түүнийг шалсаар байгаад зарим үед хамтдаа цагийг өнгөрөөдөг болсон.
Гэсэн ч энэ бүхэн надад хангалтгүй санагдана. Нэг өрөөнд хамт байх үедээ тэвэрмээр, энгэрт нь тэврүүлэхдээ үнсмээр, үнсүүлэхдээ түүнтэй хамт үүрд гацах тухай бодно. Түүнд шунан дурласаар түүнээр сохрох шинжтэй.
Тэр заримдаа миний нялун занд дургүй нь хүрдэг байх. Заримдаа ч биш үргэлж ч байж мэднэ. Гэхдээ би түүний тухтай байхад биш өөрийнхөө тухтай байдалд анхаарал хандуулдагаа яаж ч хичээсэн засч чадахгүй юм.
Хичээлээ хийнгээ ийн бодсоор цагийг өнгөрөөлөө. Тэр энэ удаа бас л ердийн адил явах гэсэнд би эсэргүүцлээ.
"Бид хосууд байж байнга хамт байдаггүй штээ" хошуугаа унжуулан эрхэлсээр ийн хэлсэнд тэр намайг өхөөрдөн уруул дээр минь үнсээд "Би явах хэрэгтэй байна" гэж хэлээд явах гэхэд нь би урьдын адил эсэргүүцсээр байлаа. Харин тэр хамраараа хүчтэй амьсгал гарган уруулаа норгон долоочхоод "Хэсон. Би чухал ажилтай. Хосууд гээд заавал үргэлж хамт цагийг өнгөрөөнө гэсэн үг биш. Хэрэгтэй үедээ хамт байхыг, нэгэндээ зав гаргаж хүсэж тэмүүлэх нь хосуудын хувьд үнэ цэнэтэй зүйл. Харин ч бид өдөр бүхэн уулздаг шүү дээ." тэр хөндий гэгч нь ийн хэлэв. Тийм дээ түүний хүйтэн хөндий зан хэзээ ч түүнийг орхихгүй гэдгийг мартчихаж.
"Намайг сонго эсвэл ажлаа сонго" би ийн хэлсэнд тэр бухимдалтай нь аргагүй "тэнэг охин" гэж хэлчхээд гараад явчих нь тэр. тэр дахиад л намайг орхичихлоо. Яг урьдын адил. Анх эхэлсэн шигээ.
Advertisement
Тэр намайг хэтэрхий зөөллөж, эрх танхил бас уйланхай болгож орхисон нь энэ байв. Угаасаа ийм үед уйлахаас өөр юу хийж чадах билээ.
Эмэгтэй хүмүүс гэдэг угаасаа ийм тогтворгүй зан ааштай болохоор. Тэр ажилтай гэж хэлээд явсан болохоос биш надаас салаад явж байгаа биш яагаад уйлах ёстой гэж бодон тайвшрах гэж оролдлоо.
_________
A/N: Удаан хугацааны дараа уулзаж байна шүү.
Сэтгэл зүрхнээсээ бичдэг өгүүллэгийг минь үнэлэх нэг нь үнэлэх байх гэж бодож байна даа. Өөр тайваан. Жоохон зовооё гэж бодоод. Дэндүү жаргаад байх шиг байхаар нь🤪
Advertisement
- In Serial8 Chapters
How to Befriend the So Called Classmate
1st fact : A chick can draw.2nd fact : My life is absurd.Conclusion : My life is way more absurd than a drawing by a chick. (The first book of 'Stage Play' Series.)
8 171 - In Serial6 Chapters
The Flight of the Askillion
Story of Humanity's first FTL vessel escaping the solar system and what it encounters.
8 202 - In Serial7 Chapters
Reinvention of the Master Manipulator
Francis Fredrick has an off putting hobby; he likes to 'observe' people. He says it's only to make friends, but that's not the worst of his issues. After all, his skills may come in handy when he finds himself entangled in a conspiracy involving his father and the world beyond the wall. "I shall change the world, whether you like it or not!" -Francis Fredrick
8 125 - In Serial12 Chapters
Sunday // Earl Sweatshirt
"Why are you always like this? Every time I start to like someone you get so mad and over protective. You're my best friend not my brother!""Because I... Because I.""Because I what?" Thebe sighed taking a deep breath."Fuck it." He said before he smashed his lips onto hers.
8 178 - In Serial25 Chapters
LARRAY TWEETS
:)
8 190 - In Serial29 Chapters
Find True Love (Completed)
Mita is witness of a murder by accidentally. She has to run away from criminals for saving her life. That night, she also got into accident by car. The business tycoon Karan saved her life and gave her shelter because she pretended to lost memory for saving her and her family life. She wanted to tell the truth to Karan. But she couldn't. Why? Read it.
8 137

