《Call me teacher. Completed》24. Сүй тавь
Advertisement
Түүний харцанд гуниг хуржээ. Далайн ёроол мэт гүн. Хэзээ ч арилахгүй, хэн ч анагааж чадахааргүй тийм гунигтай харц. Тэгээд над руу цоо ширтэнэ.
Анги дэвших шалгалт эхлэх дөхөж байгаа болохоор ихэнх хүүхдүүд хичээл номондоо шамдана. Харин бидний хувьд давтлагаа хийсэн хэвээр. Гэхдээ ихэнх үед сургууль дээр түүний өрөөнд хичээлээ давтах болсон юм.
Бидний харилцаа нууцлаг хэрнээ гал мэт халуун хэвээрээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл. Хичээл орж байхад түүнээс ирэх гунигтай харцыг мэдрэхдээ би ахиад л даарч эхэлсэн юм. Яагаад ч юм уй гашуу биднийг чиглэн ирж байгааг би мэдэрч байлаа.
Түүнтэй харц тулгарсан хэдий ч хэн хэн нь нүүр бууруулсангүй. Нэг нэгэн рүүгээ ширтэнэ. Хоёул дотроо өөр зүйлийг бодно. Хэсон түүний гунигтай харцыг хараад зүгээр л өөдөөс нь инээмсэглэж орхив. Магадгүй түүнд хэцүү зүйл тохиолдсон байх гэж бодохдоо түүнд үүнээс өөр хийж чадах зүйл байхгүй гэдгийг хамгийн сайн ойлгож байлаа.
Харин Кёнсү түүний урмийг хугалахгүй гэсэндээ хэтэрхий ихээр өөрийгөө хүчлэн инээмсэглэнэ. Тэр энэ сахилгагүй бяцхан охиныг хараад тайтгарч орхив. Тэглээ гээд тэдэнд тохиолдож буй зүйл тойроод өнгөрчихнө гэсэн үг биш. Хэн хэн нь ирээдүйгээ бодож эрүүлээр сэтгэх хэрэгтэй.
Сурагчид эхнээсээ бодлогоо бодож дууссан бололтой гараа өргөн "Багшаа" хэмээн түүнийг дуудлаа. Кёнсү тэдний бодлогыг шалгахаар толгой дотроо эргэлдэх бодлоо түр зуур ч болтугай мартахыг хичээнэ.
Хэсоны зүг харахад тэр буцаад бодлогодоо төвлөрчээ. Аргагүй шүү дээ. Энэ бол хариуцлагатай байх ёстой үе. Тэр энэ шалгалтаа өгчихвөл төгсөх анги болно. Түүнд хичээх ёстой өчнөөн зүйл бий, тийм байхад хоосон найдвар төрүүлээд өөртөө үлдээж чадахгүй шүү дээ.
Кёнсү дахиад л түүний зүг хараад санаа алдана. Төгсгөлийг нь бодохгүй эхлүүлэхдээ тэр ийм зүйл болно гэж төсөөлж ч байгаагүй юм.
Кёнсү аавынхаа гэрт орж ирэхдээ л хөмсгөө зангидсан ба оройн хоолон дээр хүртэл өнөөх хөмсөг нь тэнийгээгүй байх аж. Ээж нь түүний байгаа байдлыг ажиглахдаа анхааруулах мэт хоолойгоо засах бол Кёнсү хөмсгөө улам зангидаад "Хэлэх зүйл байхгүй бол би ингээд явлаа" гэж хэлээд босох гэтэл аав нь одоо л нэг юм Кёнсүгийн зүг хараад урдаа байрлах хундагатай улаан дарсыг гартаа барин "Хэн хэлэх зүйл байхгүй гэсэн юм" гэж хэлээд хундагатай дарсаа шимнэ.
Advertisement
Кёнсү бага зэрэг бухимдангуй амьсгаа гаргах ба уруулаа чийглэн долоочхоод араас нь уруулаа тас зуун хазна. Түүний хажууд байсан дүү нь бага зэрэг санаа алдан аавынхаа зүг хараад "Ах ажилтай шүү дээ" хэмээн хэлнэ.
"Ажил аа? Тэрийг ямар ажил гэдэг юм?" Ду ноёнтон басамжилсан өнгө аясаар ийн хэлээд хойш сандлаа налаад "Ду Кёнсү... Чи өдий хүртэл хүссэн бүхнээ хийж амьдарлаа. Одоо гэр бүлдээ тустай зүйл хийх цаг чинь болсон." хэмээв.
Кёнсү харин хөмсгөө гүн гэгч нь зангидаад "Би ганц амьдраад дуусах амьдралаа өөрийнхөө хүссэнээр өнгөрөөмөөр байна. Таны компаний ажилд тусла гэж хэлэх гэж байгаа бол би багшийн мэргэжлээ орхих хүсэлгүй байгаа болохоор ямар ч ятгалага үйлчлэхгүй" гэж хэлээд ширээг орхин босоход Ду ноёнтон ширээг хүчтэй цохин "Ду Кёнсү буцаад суу!" хэмээн ууртай гэгч нь хашгирав.
Кёнсү сонсоогүй мэт хаалга руу алхах бол аав нь инээд алдаад "Насанд хүрээгүй охинд толгойгоо мэдүүлчхээд байж байгааг нь хараад байгаарай. Би ийм зүйл хүссэндээ чамайг хэдэн сар багшлах зөвшөөрөл өгсөн гэж бодоо юу?" гэж хэлэх агаад буцаад суудал дээрээ суух нь дуулдаад "Тэр охины чинь амьдралыг би хуруугаа хөдөлгөөд л нураачхаж чадна. Бас миний хэлснээр хийхгүй бол Юраг өмнөөс чинь явуулах хэрэг гарах гээд байна. Зүгээр үү?" хэмээв.
Кёнсү балмагдаж орхив. Тэр аавдаа дургүй хэдий ч ингэж их үзэн ядах өдөр ирнэ гэж төсөөлж ч байсангүй. Тэр түүний хувьд хамгийн их хайрладаг бяцхан охидыг өөрийнхөө эрх ашгийн төлөө ашиглаж байгаа аавынхаа өөдөөс итгэж ядсан харцаар харна.
"Ойрын үед компаний байгаа байдал тун хэцүү байна. Тиймээс Luxury групптэй гэрээ хийгээд бататгах үүднээс сүй тавих хэрэгтэй байна л даа. Том охин нь чамтай нэг үе. Чи арав гаруй жил өөрийнхөө хүссэнээр амьдарсан одоо гэр бүлээ бодох цаг болсон. Хэрвээ үгүй гэвэл Юраг Luxury группийн дунд хүүтэй сүй тавиулах болно. Чи эсэгүүцлээ гээд тэр охинтойгоо жаргалтай амьдраад багшлаад явна гэж саналтгүй"
Ду хатагтай нөхрийнхөө ярьсан зүйлийг бүгдийг нь мэдэж байсан хэдий ч санаа зовсон харцаар Кёнсү рүү хараад "Хөгшөөн хүүдээ ийм их дарамт өгч болохгүй шүү дээ" хэмээн хэлэв. "Сүй тавих бүсгүй чинь хоёр сарын дараа Америкаас ирнэ. Тэр болтол шийдвэрээ гаргаад ажлаа зохьцуул" Ду ноёнтон үгийн зөрүүгүй Кёнсүгийн хажуугаар мөрлөн гарах аж.
Advertisement
Кёнсү нүдэндээ нулимстай дүү рүүгээ хараад зүгээрдээ гэх шиг инээмсэглээд гэрээсээ гарлаа. Тэр багаасаа дүүтэйгээ хоёулахнаа өссөн гэхэд болно. Хүн бүхнээс илүү хайрлаж ирсэн охин дүүгээ зүгээр нэг бизнесс гэрлэлтээр гэрлүүлэхийг тэр хэзээ ч хүсэхгүй. Тэглээ гээд өөрт нь хамгийн ихээр хайр гээч зүйлийг мэдрүүлж байгаа хүнийг тавиад явуулж чадахгүй билээ.
Тэр гэрээсээ гараад удаагүй байтал араас нь Юра гарч ирээд "Ахаа" хэмээн дуудав. Кёнсү чадах чинээгээрээ сайхан инээмсэглэл тодруулаад "Амрахгүй яасан юм бэ? Ийм үед сайн хэвтэж амрах ёстой байдаг биздээ?" гэж хэлээд гэдэс рүү нь заана. Юра гэдсэн дээрээ гараа тавиад "Томроогүй юм чинь яах ч үгүй ээ" гэж хэлэхдээ инээмсэглэснээ гэнэт л өнөөх инээмсэглэл нь агаарт замхрах мэт алга болоод гунигтай харцаар ах руугаа хараад "Ахаа би зүгээр болохоор та өөрийнхөө хүссэнээр амьдар. Та тэр охинтойгоо хамт аавын олж чадахгүй газарт очоод жаргалтай амьдар. Өдийг хүртэл миний мэдэх хамгийн сайн ах байсны чинь төлөө би ийм зүйлийг хийж өгье" түүний үгийг сонсоод Кёнсү урьд өмнө гаргаж байгаагүй хурц төрхөө дүүгийнхээ өмнө гаргаад "Тэгж ярихгүй! Гэртээ ор даарлаа." гэчхээд яваад өгөв.
🥺
💕
🥀
Бас хүсвэл фоллов🤍
Advertisement
- In Serial11 Chapters
Healers Path
A horrific accident has left Jake Thorndon broken. An unorthodox treatment is prescribed - sending his mind into a virtual world while his body heals, and hopefully forcing his mind to rebuild the pathways through his brain. Can Jake prosper in the virtual world?Can he mend his broken body, and return to the real world? Cover art courtesy of WhatYouCallHome (http://whatyoucallhome.deviantart.com/art/On-the-Forest-Floor-246556591)
8 121 - In Serial10 Chapters
World War Veteran
There is a soldier once that feared by different countries. The number of soldiers that he killed is unaccountable, he's titled as `The World Best Sniper` in his prime. At the present, he is just another retired veteran old man soldier that waiting the end of his life.Lieutenant Colonel Carlos Norman, a veteran hero from the World War II. In year 2014, he died peacefully or so he thought. He awakes in a world where strange beings are normal and is he still human?_______________________________________________________Follow our old mc and find out what is the personality of the world best sniper soldier.The story is just another reincarnation story. Anyway don't expect too much my excuse is `I'm just a noob author`You can help the new authors (especially me) by commenting better English sentence structures, grammar mistakes or suggest anything that can help them.Additional tags:[18+ gore, foul language maybe other 18+ stuff.]
8 198 - In Serial12 Chapters
Tokyo's Shadows of Carnage
This story talks about a middle-schooler named Ryota Yoshiyuki.. His dream is to bring peace into this horrible world.. Will it happen or will something change his life forever..?
8 210 - In Serial14 Chapters
Don't be Mistaken! I'm not a Reincarnate!
I have someonelse's memories but none of it makes sense. It's like looking through a photo album that doesn't belong to you. But still you can't help but wonder: Who were the memories meant for, if it wasn't supposed to be mine?
8 191 - In Serial80 Chapters
Moving On || Jungkook x Reader
●COMPLETED●Min Y/n (24) Elementary teacherJeon Jungkook (25) Single father of 1. A teacher at an elementary school in Seoul, A single father of 1.She loves children despite the fact that she is unable to have any..His fiancee left him after she gave birth, leaving him with his son that he named Jeon TaewooWhat will happen when these two souls cross paths??Can they heal each other??🌟Highest Ranking🌟 #1 in btsStart: Nov. 29,2020End: May. 24,2021
8 118 - In Serial50 Chapters
Miss Americana & The Heartbreak Prince | Sirius Black ✓
'Pranks and Perverts and Padfoot, oh my!' Meet Kelsey 'Kelpie' Jones: Miss Americana, Comic lover and the Hufflepuff who doesn't give a Hufflefuck. Having Lily Evans accidentally fall in love with James Potter was never a part of her plan to get revenge on Sirius Black, Heartbreak Prince of Hogwarts and the Bane of her Existence. Neither was realising her own affinity for his perfectly snoggable lips. But hey, all's fair in love and war, right? Highest Ranking: #1 in #harrypotter | March 11, 2021Started: October 2, 2020 | Completed: January 24, 2021Final Word Count: 100Kϟ"There was a book.""A book?""More like a magazine, really.""Oh?""It had dirty pictures..""Wicked!""..of naked witches.""No!" "Yes!""Well, continue!""Word around school is that Kinky Kelpie can procure these magazines if you ask. For a price of course."ϟDisclaimer: I don't own Harry Potter (or the GIFs/Images used for aesthetics purposes in the book)
8 412

