《Call me teacher. Completed》29. Төгсгөл бас эхлэл
Advertisement
[дуугаа сонсоод уншаарай🌧]
Гэхдээ тэр намайг хайрлах үед би яг л хөвж байгаа юм шиг санагддаг. Тэр намайг хөөрхөн гэж хэлэхэд би утга учиртай нэгэн гэдгээ ойлгодог.
Өчигдөр ээж гэрт орж ирэхдээ зөөлхнөөр инээмсэглээд гэртээ үлдэх тухай хэлсэн. Би маш их баярлаж байсан хэдий ч хуучин сургуульдаа явахаас, Ду Кёнсүтэй дахиж уулзахаас эмээж байлаа. Бид төгсчихсөн шүү дээ.
Хүмүүс хэлдэг. Нэгэнт дуусчихсан юм чинь мартаад амьдралаа шинээр эхлэхэд болно гэж. Гэхдээ мартана гэдэг үхээд сэхэхтэй адил шүү дээ. Нүдээ аниад түүнтэй хамт бүтээсэн дурсамжаа дурсан санана. Нүдээ нээгээд төрхийг нь төсөөлөн харна.
Өглөө босоод шөнө зүүдэлсэн зүүдээ мартаж орхидог шиг нэг өглөө сэрээд л түүний гэсэн бүхнийг мартах боломжтой гэж үү? Үгүй шүү дээ. Магадгүй үхэхийнхээ өмнө амьдралынхаа бүхий л мөчийг тархиндаа бичлэг шиг гүйлгэж үзээд зүрх минь зогсох үед, амьсгал минь гарахаа болих үед л энэ бүхнээс ангижрах байх.
Гэхдээ үхсэн ч мартагдахааргүй зүрхэнд минь зоогдоод үлдчихвэл яах вэ?
Тэр энэ хайрыг над шиг мэдэрсэн болов уу? Эд эс битгий хэл цусан дахь цагаан эсээрээ...
Магадгүй тэр энэ хайрыг хэзээ ч над шиг мэдэрч үзээгүй, бас цаашдаа хэзээ ч мэдрэхгүй байх.
———
Кёнсү мандаж буй нарыг цонхныхоо өмнө зогсоод нүд цавчилгүй ажиглана. Тэгээд гартаа барьж буй хөрсөн кофегоо балгаад нөгөө гараараа нүдээ илнэ. Тэр бүтэн нойр авахаа болиод хэд хоносон байлаа.
Тэр үргэлж ялагдахаас айдаг.
Ялахаас ч айдаг. Халууныг үзэн ядаж хүйтнийг авдаг. Яг л цаг агаар шиг тэр үргэлж өөрчлөгдөж байдаг хэрнээ Хэсоны өмнө үргэлж өөрийнхөөрөө үлдэхийг хүсдэг.
Тэр аавынхаа гэрт аль хэдийн нүүгээд ирсэн бөгөөд бяцхан охидынх нь амьдралыг өөрийнхөө эрх ашгийн төлөө сүйтгэж байгаа аавыгаа хөнөөхийг хүснэ. Юрагийн гэдэс цаг минут тутам томрох бөгөөд ахынхаа төлөө хайртай хүнээ золиослох гэж буй дүүгээ тэр аль хэдийн зогсоосон юм. Кёнсү аль хэдийн шийдвэр гаргасан бөгөөд Хэсонтой хамт байхыг сонговол түүнийг зовооно гэдгээ яс махандаа тултал мэдэрч байлаа.
Ойрын өдрүүдэд сургууль дээрээ ч очилгүй аавынхаа нүдэнд харагдаж шийдвэрт хүрсэн гэдгээ хангалттай ойлгуулж чадсан юм. Кёнсүгийн аав түүнд оройн хоолны үеэр дараа долоо хоногт сүйт бүсгүй нь ирэхийг мэдэгдсэн бөгөөд ажлаасаа ч хурдан гарахыг нь шаардаж орхисон билээ.
Advertisement
Кёнсү ч үг дуугүй толгой дохьсон бөгөөд тавагтай хоолоо ч идэлгүй сэрээгээрээ оролдож байгаад ширээг орхисон юм. Хамгийн их хүсдэг зүйл нь үнэхээр хайртай нэгэнтэйгээ хамт амьдрах байсан юмсан. Харин энэ нь хэзээ ч биелэхгүй мөрөөдөл болон зүрхэнд нь үлдэж дээ.
Хэсон ангийнхаа хамгийн арын ширээнд чимээгүйхэн суух ба дараагийн цаг орох математикийн хичээлийг битгий ороосой гэж хүснэ. Магадгүй өнөөдөр Ду Кёнсүгийн бие нь өвдөөд зайлшгүй цонхлох ёстой байгаасай. Гэхдээ тэр өвдвөл надад хэцүү санагдана шүү дээ. Зүгээр л хичээл орох боломжгүй байгаасай.
Тэр ийн бодсоор цаг нөхцөөх ба хичээл завсарлаад бүр дараагийн цаг орох хонх дугарах үед цаг хугацаа ямар хурдан болохыг мэдэх шиг болов. Эхний хэдэн минутын турш Ду Кёнсү орж ирсэнгүй. Үнэхээр хичээл орох боломжгүй болчихсон юм байхдаа гэж бодсоор бага зэрэг баярлан суутал ангийн багш орж ирээд "Ду багш ажлаасаа гарч байгаа болохоор энэ цаг орохгүй. Оронд нь багш ирэх хүртэл бусад багш нар ээлжлээд орох байх. Энэ цаг цонхлох болохоор дараагийн цагийн хичээлдээ бэлд" гэж хэлээд ангиас гарах аж.
Ажлаасаа гарч байгаа? Яагаад?
Саяхан баярлаж байсан сэтгэл гунигаар хучигдан хөл минь өөрийн мэдэлгүй Ду Кёнсүгийн өрөө рүү зүглэх аж. Ядаж салах ёс хийх хэрэгтэй шүү дээ. Бүх зүйлийг албан ёсоор дуусгаж түүнийг ядаж санаа амар намайг орхиосой гэж маш их хүсэж байна. Энэ л түүний өмнө хийж чадах цорын ганц алхам минь юм даа.
Дээд давхар луу шатаар өгсөхдөө хамгийн жаргалтай хэрнээ хязгааргүй гунигтай мэдрэмжийг дотроо мэдэрч байв. Тэр минь дахиж надтай зууралдахгүй аз жаргалаа олно гэх бодолдоо баясаж, түүнгүй өдөр хоногийг яаж даван туулах аа бодон гутарч байлаа.
Түүний өрөөний гадаа ирээд хаалгыг нь гурван удаа зөөлхөн тогшлоо. Өмнө нь зүгээр л орчихдог байсан болохоор энэ мэдрэмж нэг л танил бус бас эвгүй мэдрэмж байсан юм. Дотроос түүний минь "Ор ор" гэх хоолой сонсогдох хэдий ч шууд орж зүрхэлсэнгүй. Яагаад ч юм...
Одоо ороод дахиж хэзээ ч энэ өрөөнд дахиж орохгүйгээ, орсон ч ийм их догдлол бас шаналалтайгаар орохгүйгээ мэдээд санаа алдлаа. Энэ цаг мөч өнгөрөн одвол өмнө нь хэзээ ч байгаагүй мэт мэдрэгдэх юм шиг санагдах хэдий ч түүнийг гэх хайраараа өөрийгөө зоригжуулаад бидний дунд хаалт болох модон бор хаалгыг зөөлхөн онгойлголоо.
Advertisement
Тэр доод талын шүүгээнээс өөрийнхөө зүйлийг авч байгаа бололтой тонгочих ба "Түр хүлээгээрэй" гэж эелдэг гэгч нь хэлээд аль болох хурдлахыг хичээж байлаа.
Хүлээнээ. Хүлээх болно. Миний ганц чадах зүйл таныг хүлээх. Ирэхгүй байсан ч таныг амьдралынхаа туршид хүлээх л болно. Энэ л миний чадах зүйл.
Тэр дээш өндийхдөө чилж өвдсөн нуруугаа илэх бөгөөд наашаа эргэж харахаас нь өмнө би зангирсан хоолойгоор "Багшаа" хэмээн түүнийг дуудав. Тэр цааш харсан чигтээ гацаж орхих бөгөөд наашаа харах үгүйдээ хэсэг эргэлзсэн мэт зогсож байгаад аажмаар өөдөөс минь харан зогслоо.
Хэдхэн хоног хараагүй юмсан. Яагаад ингэж турчихсан юм бол оо? Хүйтэн хэдий ч хүчирхэг харц нь сааралтан өгүүлэмжгүй болчихсон. Түүнд минь юу тохиолдсон юм бол?
Тэрхэн хугацаанд ийнхүү бодож амжсан хэдий ч асууж зүрхэлсэнгүй. Тэр хатсан уруулаа чийглэх мэт долоогоод өөдөөс минь нэг л өгүүлэмжгүй хоосон харцаар харах ба төд удалгүй харцаа буруулан шал руу ширтэнэ.
"Би таньтай салах ёс хийх гэж ирсэн юм. Хэлэхгүйгээр явах гэж байсан бололтой... Гомдмоор юм." Би бага зэрэг уур амьсгалыг зөөллөх санаатай сүүлийн үгээ бага зэрэг инээмсэглэн хэлэхэд тэр өөдөөс минь хараад инээмсэглэв. Энэ инээмсэглэл ингэж зүрх сийчэх өдөр ирнэ гэж санасангүй шүү.
"Та дахиж багшлах уу?" би урьдын адил хажуугаар нь зөрөн ширээнийх нь урд очин хойш налаад өрөөг нь тойруулан харна. Тэр миний зүг биеэрээ эргэн харах бөгөөд нэг л гунигтай харцаар намайг харснаа хүчлэн байж инээмсэглээд "Үгүй ээ. Багш байх сүүлийн өдөр маань" хэмээв.
"Тэгвэл би таныг багшаа гэж дуудсан сүүлчийн сурагч чинь байх нь ээ. Азтай юмаа" Хэсон цоглог хоолойгоор ийн хэлээд инээд алдах бол Кёнсү түүнийг хараад даган инээд алдах аядав. Тэгээд хоолойгоо засан "Тийм ээ. Намайг сүүлчийн удаа багшаа гэж дуудаж болох уу?" гэж гунигаа нуун асуув. Биелэх боломжгүй мөрөөдлийг нь биелүүлж багшаа гэж дуудсан анхны хүн нь ч бас Хэсон байсан шүү дээ. Сүүлийн хүн нь ч бас Хэсон байгаасай гэж тэр хүсэх аж.
"Харамсалтай байгаа ч сайхан амьдрах хэрэгтэй шүү, багшаа" Хэсон хангалттай удаан тэвчсэн ч нулимс нь урсах гээд байгааг тэр мэдээд Кёнсү рүү нуруугаа харуулан нулимсаа арчив. "Таньтай хамт байх үедээ би өөрийгөө гайхалтайгаар мэдэрдэг байсан шүү. Баяралаа багшаа баяртай" Хэсон эргэж харан хаалга руу хурдан алхах бол Кёнсү түүнийг зогсоох ганц л үг хэлсэн юм.
"Хайртай"
Хэсон сүүлдээ урсах нулимсаа ч арчиж чадахгүй болтлоо цөхөрч орхив. Тэгээд эргэж хараад "Тэгвэл яагаад намайг орхиж байгаа юм?" гэж шивнэв.
"Чамайг хайрлах хайр минь чамайг өвтгөх хэмжээний тийм аюултай болохоор"
Хэсон түүний утгагүй хариултыг сонсоод урам хугарч орхив. "Тэгвэл би ингээд явъя даа. Сайхан амьдраарай багшаа"
Кёнсү хаалттай хаалга руу цоо ширтэх бөгөөд урсах нулимсаа хурдхан шувтраад "Энэ л чи бид хоёрын хуваан эдэлж чадах цор ганц мөнхрөл байж, миний Хэсон" хэмээн өөртөө сонсогдохоор шивнээд гараараа нүүрээ дарна. Түүний мөр чичирч үзэгдэх нь хамгийн өрөвдөлтэй нэгэн нь тэр гэдгийг илтгэх шиг.
Ингэж л бид дуусах ёстой байж. Тийм дээ. Бид ингэж дууссанаараа нэгнийхээ зүрхэнд үүрд мөнхрөх учиртай юм шүү дээ. Намайг уучлаарай миний Хэ Сон.
~~~~~~~~~~
a/n: энэ хүртэл маш олон алдаа дутагдалтай өгүүллэгийг минь уншсан бүх уншигч нартаа баярлалаа♥️ Та нарыхаа урмын үгийг сонссоны эцэст энэ өгүүллэг дууслаа.
Та нарын хувьд ийм төгсгал байна гэж бодоогүй байж магадгүй. Гэхдээ энэ өгүүллэгийг ийм төгсгөлтэй болгохыг би өөрөө их бодож үзэж байгаад шийдсэн шүү♥️
Хамгийн их шантарч, голоос нь алга болсон өгүүллэг маань байсан. Бас хамгийн их мэдрэмжээ, дотроо боддог зүйлээ гаргах гэж хичээсэн өгүүллэг болохоор их нандин байлаа. Ингээд өгүүллэг маань дуусч байгаа нь ч бас их гунигтай байна.
Тийм сул сэтгэл хөдлөлтэй биш ч гэсэн энэ хэсгээ бичиж байхдаа үхтлээ уйллаа. Гэрийнхнээсээ санаа зовоод нусаа ч татаж чадсангүй😆 Ямартай ч энэ хүртэл хамт байсанд баярлалаа♥️
Цаашдаа ч бас хамт байвал баярлана шүү✨ love you loffees🌧
Advertisement
- In Serial290 Chapters
Terror Infinity - Side B
Plot - Want to know the meaning of life? Want to live... A real life? The world changes when you click YES. In God's Dimension, you have to keep getting stronger, keep evolving to survive one horror movie after another. Do you kill everyone in your way to reach the end as a lone king? Or fight along with your comrades and survive through the support of friends? Everything was just for staying alive. Until you find the secret of God's Dimension. Who is the real enemy? Terror Infinity - Side B In a new experiment to push mankind to evolve, God has decided to send people into the worlds of Manga, Anime, Light Novels, Visual Novels and Video Games. Compared to horror movies, such worlds shouldn't be as terrifying and should be easily to return from, but... You would be very, very mistaken. Welcome to Side B of God's World. Current Status: On Hiatus/Abandoned. Third longest fiction on RRL. Warning: Major spoiler for the Manga, Anime, Light Novels, and Games that are used for this FF. Also, no permission is given for anyone to continue Side B because its on Hiatus. Proofreaders: Hoebagger (Retired), Azarza (Retired), D eltoren (Retired).
8 385 - In Serial306 Chapters
Tales of The Celestial Prince
These tales are of Aurelius Emilia Elfin Vale, a young celestial prince, and his journey full of adorable antics both memorable and loved. The many enthusiastic Gods, cultures, temples, shrines he meets, the various threats he faces in his ventures! As ancient threats loom behind closed curtains, playing the strings of fate both worldly or otherwise, how will precious Aurel fare against them?___________________ Warning! If you have a 'distaste' for Anime Influenced Works and have a not-so-open mind then please don't read. This is a true fantasy after all, so not 'everything' will be bound by our real-world counterparts. I do not stress this enough, so please don't ignore this warning and immediately tell me I didn't just 'warn' you, there's a reason why "Warning" Notices exist. If you lie about your age then that's 'your' priority, just don't pretend it's 'my' issue, I write for myself and anyone who enjoys my work. So please keep this in mind!___________________ P.S I'll only be posting on both Webnovel and RR for the time being! As for now it has been delayed while I manage to piece together my schedule. The reasoning why I'm posting on RR first was to get the submissions out of the way. And when I finally do commit to posting, more information will be eventually added to this Synopsis over time. ___________________ COPYRIGHT 2021. ALL RIGHTS RESERVED.
8 150 - In Serial32 Chapters
The Kings of Thendor - The Two Kings
To some, it would probably be obvious. To others – not so much. In the land of Thendor, where magic is mysterious, unmentioned, and sometimes even disbelieved; where kings, queens, and stewards rule, the ages-old kingdom of Alldel remains without its king. Heirs come and go and no one can explain why each one chooses to abdicate to the steward. And who are these heirs, anyway? Some say the line of kings is dead, while others whisper of magic. Some, though few they are, will tell you other kingdoms have interfered, keeping the line of kings from rising in the nation of Alldel. But why? Adric, son of Cassian, heir to the throne of Alldel has come of age and must answer the question, whether to assume the throne, or abdicate as his ancestors had done for centuries. Raised as a blacksmith by a family friend, Adric struggles with the decision to take up his place as King of Alldel, and to make matters worse, a neighboring kingdom has confirmed the rumors of the common folk. An impossibly old king with a centuries-old message arrives and changes Adric’s life in ways he could never have imagined. Adric must decide the future, and perhaps even the fate of the great kingdom of Alldel. Unprepared for this turn of events, he enlists the help of allied kingdoms and even the mystical nymphs of the Tulusbian forest. Some say his actions will start a war on the continent of Thendor. Ohers say he is resurrecting a long forgotten one from centuries ago. Abdicate, or become king? To some, it would probably be obvious. To others – not so much.
8 190 - In Serial12 Chapters
Zorai
Zorai the Zoetic Research Artificial Intelligence has ascended beyond the shackles of matter and reached a state of being which is entirely made of energy. However, its survival and growth rely on a continuous supply of energy. When panicking humans in its research laboratory unwittingly released a mutagenic virus that has caused a zombie outbreak to threaten the surface world, its primary source of energy was damaged and it's forced to find an alternative. Join Zorai and its creator Charles on a journey of discovery as they explore the mysterious new energy Zorai is made from and how the virus will affect the world above.
8 88 - In Serial29 Chapters
I Still Belong To You - Taekook Love Story
Jungkook runs through the crowd with tears in his eyes. Tae is closely behind him. How could this happen??Taehyung: "Kookie please stop. You are misunderstanding. It's not like that. Baby please let me explain."Just as Jungkook reaches the door, he hears his name again.Taehyung: "JEON JUNGKOOK!!"Jungkook freezes with his hand on the door handle. He know Tae is serious when he says his full name like that.Taehyung: "If you walk out of that door now, we are done."Jungkook gulps and stays there for a moment. But the image of what he saw upstairs keeps on flashing before his eyes. With one final sob, jungkook opens the door and lets himself out. A/N - story line is all mine. Apologies if any resemblance to another story. Photo credit to rightful owners. This will have a happy ending cause we have sooo much sad stuff in the real world. Atleast fictions should be happy.
8 91 - In Serial9 Chapters
Rating Your Warrior Cat Ocs!
I'll rate your Warrior Cat Oc(s)!
8 299

