《Call me teacher. Completed》|30| Эхлэл
Advertisement
Төгсгөл
Анхны цас. Түүнийг санагдуулдаг зүйл хорвоогоор дүүрэн байдаг шүү дээ. Одоогоос хэдэн жилийн өмнө юм бэ? Гурван жилийн өмнө юм байна.
Бидний анхны болзоо анхны цаснаар болж байсан юм. Тэр хэзээ ч мартагдашгүй гайхалтай мөч болж үлдсэн билээ. Ядаж миний хувьд л...
Өнөөдрийн хичээл дууссан болохоор оюутны ангийнхантайгаа хамт хооллочхоод цас орж байгааг хараад ийнхүү бодолд автан зогслоо. Цаг хугацаа ямар хурдан юм бэ? Нэг л мэдэхэд тэр зүгээр л дурсамжинд минь тодоо үлдчихсэн анхны хайрын минь эзэн болж хоцрох шив дээ? Анхны хайр бүтдэггүй гэж хүмүүс ярих юм билээ. Анх ийм тэнэг үгэнд итгэхийг ч хүсдэггүй байлаа. Харин өөрөө мэдэрсэн хойноо "Анхны хайр бүтдэггүй штээ" гэж хүмүүстэй санал нэгдэн дуугарах болсон байв.
Гурван жилийн турш түүнийг хүлээж үхэв. Харин өнөөдөр. Анхны цаснаар түүнийгээ хараад яг л амь орох шиг боллоо. Тэр минь сайхан эр хүн болжээ. Хослол зохьдог хэвээрээ байх шив.
Гэхдээ түүний өөдөөс инээмсэглэл тодруулан алхах эмэгтэйг хараад би дахиад л үхэв. Энэ удаа дахиж сэрэхгүйгээр, сэхэл авахгүйгээр, үүрд. Энэ мөчөөс хойш би амьдрахгүй зүгээр оршино гэдгээ л мэдэж байв. Түүний минь эмэгтэй...
Үзэсгэлэнтэй бас хүчирхэг. Бас түүнийг хайраар дутаадаггүй гэдгийг нь харцнаас нь мэдэрч орхилоо. Тэр хэзээ ч ирэхгүй нэгэн гэдгийг мэдэх ч би өдийг хүртэл хүлээсэн. Энэ хүлээлт минь амжилт олохгүй гэдгийг би мэдэж байсаан. Гэвч зүгээр л дотор хүн минь ингэхийг шаардсан хэрэг. Ямар ч утга учиргүйгээр.
Магадгүй анх удаа хайрыг мэдрүүлсэн хүн минь байсан болохоор. Өөр бодох хүн байхгүй учраас өдийг хүртэл түүнээс чаргууцалдан үлдсэн байж магадгүй.
Түүнийг сэтгэлээсээ явуулах цаг аль хэдийн болчихжээ. Алсаас харан зогсохдоо би өөртөө хамгийн хүнд хэдий ч хөнгөн шийдвэрийг гаргаж орхив. Түүнийг дахиж хайрлахгүй гэх бодол намайг хүндрүүлж, шинэ амьдралд хөл тавиад шинэ хүнтэй уулзаж магадгүй түүний мэдрүүлж чадаагүй зүйлийг надад мэдрүүлэх нэгнийг олно гэх бодол хөнгөн мэдрэмж төрүүлнэ.
Тийм ээ алсаас харж сэтгэлээ дэвтээе. Бүх зүйл дуусаад шаналах нь бидний хайрын төлөө төлөх үнэ цэнэ юм шиг байна. Түүнийг хүлээсээр аз жаргалыг мэдэрч чадалгүй хэдэн жилийг өнгөрөөжээ. Харин одоо л ойлгов. Аз жаргалтай байхыг хүсэж байвал энэ хэвээрээ байж болохгүй юм байна гэдгийг.
Advertisement
_____________
Цаг товлосон газраа ирээд түүнийг бага зэрэг хүлээн зогслоо. Удсан ч үгүй тэр инээмсэглэл тодруулсаар өөдөөс минь алхах аж. Түүний ийм инээмсэглэлийг харахыг хичнээн их хүссэн гээч. Аз жаргалтай бас тайван.
"Сүү, битгий ийм царайлаг бай гэж хэд хэлэх вэ" Арим ийн хэлээд гарнаас минь сугадах бол би түүний шоолох мэт инээмсэглээд "Би л нэг хуримаа хийх гэж байна гэсэн шиг сайхан аашлаад л явах юм" гэв.
Арим бид хоёр сүй тавьсан. Гэхдээ бид хэзээ ч нэгнийгээ өөр нүдээр харж байгаагүй юм. Яг л найзууд мэт хоорондоо ярилцаж өнгөрөөсний эцэст бидний сүй жил хүрэхгүй хугацааны өмнө цуцлагдсан юм. Бидний сүй цуцлагдсан ч хоёр компаний бизнесс дордоогүй. Харин ч бид хоёртой бид хоёргүй улам бат бөх болж байсан гэж хэлэхэд болно.
Би Хэсоныг үргэлж бодсоор байсан юм. Өнгөрсөн хугацааны турш. Тэрний минь ахлах сургуулийн сүүлчийн жил хэрхэн өнгөрсөн бол? Хөвгүүд болзоонд урьсан байхвий дээ, түүнийг хэн нэгэн гомдоосон бол яанаа. Төгсөлтийн баяр нь хэр өнгөрсөн бол? Ямар мэргэжлээр сурч байгаа бол гээд л...
Түүнд Хэсоны тухай бодоогүй өнгөрсөн ганц секунд ч гэж байхгүй байх. Гэхдээ түүнд Хэсон дээр очих зориг байгаагүй. Ямар нүүрээрээ очих билээ дээ?
Гэр бүл нь асуудалд орж, хамгийн хэцүү үед нь аргадаад үнсэх биш арагшаа ухран түүнийгээ орхисон болохоор намайг уучлаач гээд очих нүүр түүнд байгаагүй юм.
"За хуримын гэрч минь би нөхөр лүүгээ явж юмаа бэлдэхгүй бол цаг болохоо байлаа" Арим гүйх шахам явах бол ард нь Кёнсү инээд алдсаар үлдэв. "Анхны цас" Кёнсү будрах цас руу харан амандаа ийн хэлээд энэ удаа гуниг нэвт шингэсэн инээмсэглэл нүүрнээ тодруулав.
"Одоо ч өнгөрсөн байхдаа" Кёнсү санаа алдан цааш эргэхэд танил царай түүний зүг харан зогсоно. "Хэсон?" Кёнсү түүнийг харсандаа итгэж ядан түүнийг дуудахад тэр нуруугаа харуулан том том алхсаар түүнийг орхихыг завдах аж.
"Хэсон, хүлээ л дээ" Кёнсү түүний араас гүйцэж очоод гарнаас нь татан өөр лүүгээ харуулах үед түүний нүднээс нулимс урсаж байв. Кёнсү түүнийг дахиж зовоох тухай хэзээ ч бодож байгаагүй юм. Амьдралд нь тэр чигтээ новш болоод дуусахыг, дахиж очвол сэтгэлд нь зовлон болж үлдэх учраас дахиж уулзахгүй байх шийдвэрийг сонгосон ч сая өөрийн мэдэлгүй түүний араас очиж орхих нь тэр.
Advertisement
"Намайг уучлаарай" Кёнсү түүнээс зуурах гараа суллан газар ширтсээр ийн хэлэх бол Хэсон толгой дохиод "Сайн сууж байсан уу?" гэж өөртөө байх зоригоо шавхан байн ийн хэлэв.
"Сайн." Кёнсү газар ширтсэн чигтээ өөртөө итгэлгүй хоолойгоор ийн хэлээд одоо л нэг юм зориг оров уу гэх шиг Хэсоны өөдөөс эгцлэн харлаа. "Чи сайн сууж байсан уу?"
"Яахав дээ. Амьсгалаад л" Хэсон эв хавгүй инээснээ Кёнсүгийн харцтай тулгараад дахиад л сандарч орхив. "Би ингээд явъя даа. Та ч эхнэртэйгээ явж байх шиг байсан..." Сүүлийн өгүүлбэрээ тэр гунигтай гэгч нь хэлээд Кёнсү рүү хараад цааш эргэн алхах аж.
"Миний эхнэр биш ээ."
"Аан тийм байх нь ээ" Хэсон эргэж харан ийн хэлчхээд яг л гурван жилийн өмнөх шигээ эгдүүтэй инээмсэглэл тодруулаад энэ удаа жинхнээсээ явахаар эргэв.
"Санасан шүү Сон" Кёнсү амандаа шахуу ийн хэлсэн ч Хэсон сонсож орхив. Тэгээд яг л сонсоогүй юм шиг жүжиглэн цааш алхах гэтэл яагаад ч юм тэр үед юу салах шалтгаан байсан гэдгийг, яагаад өөрийг нь санасан гэдэг нь түүний хувьд мэдэхийг хүссэндээ эргэж хараад "Яагаад намайг санасан юм?"
"Чамайг санахад ямар ч шалтгаан байдаггүй. Чи зүгээр л миний амьдрах шалтгаан байсан хэрэг" Кёнсү түүн рүү ширтсээр ийн хэлэх бол Хэсон хэлэх үггүй болсон бололтой нүдэндээ нулимстай түүн рүү ширтэнэ.
"Намайг уучлаарай Сон, тэр үед чамайг орхисонд. Тэр л чамайг аварч үлдэх цор ганц арга минь байсан юм."
"Өнгөрсөн зүйл өнгөрсөндөө л үлдэх хэрэгтэй шүү дээ. Би таныг аль хэдийн уучилчихсаан. Одоо бүхнийг мартаад цааш явах хэрэгтэй. Аз жаргалыг мэдрэх хэрэгтэй шүү дээ. Би таныг анхны хайр гэдгээр чинь үргэлж сайхнаар санан дурсах болно. Тиймээс та гэмших хэрэггүй өөрийнхөө аз жаргалыг хайж олоод өөрийнхөө хүссэнээр амьдрах хэрэгтэй." Хэсон түүнд хэлэхэд Кёнсүгийн нулимс цийлэгнээд ирэв.
"Хэрвээ миний аз жаргал яг одоо өөдөөс минь хараад зогсож байвал яах вэ?"
"Тэгвэл дахиж битгий алд"
——————
a/n: тэд маань энэ хүртэл нэгэндээ үнэнч явсан болохоор эцэст нь ингэж учраа олох шиг болов♥️
Гунигтай төгсгөлд дургүй байсан учраас энэ хэсгийг бэлэг болгож өгч байгаа юм😅 Заа тэгээд ингэж дууссанд сэтгэгдэл хэр байсан гэдгээ гоё хэлээд өгөөрэй🥺
Энэ хүртэл уншсан баярлалаа♥️ love for you loffees✨
[Vote, comment & follow] маш их баярлана шүү♥️ Бусад өгүүллэгийг маань бас сонирхоод үзээрэй❣️
Advertisement
- In Serial20 Chapters
Nova Roma
Our protagonist was a Mexican who died on a flight, when he woke up he found Apollo who reincarnated him as the grandson of Gaius Octavian Turino (Augustus) the first Roman emperor, having a mission in hand to conquer the New World to save the Roman polytheist world and his existence.Our protagonist will be able to develop the great Roman civilization in America and survive the different ones that exist in this distant land ...
8 107 - In Serial32 Chapters
ASHES OF TWILIGHT
If reality is what we make of it. why is existence hell? Oh pray, lament for the tales of yore. Your prophecy was false and your promises fades. Hate drew me from death so I can walk into your hallowed halls. I will stand before your noble court, and with the blood of ten thousand worlds I shall bury your light.
8 193 - In Serial52 Chapters
How To: Get More Reads On Wattpad
Highest Rank: #1 in Non-Fiction [14.08.16]I'm sure many of us have typed in 'How to get more reads' or 'How to get more votes' into Wattpad's search bar at one point or another and been bombarded with books. However when you read them.. Well they all seem to be the same. There may be a reason for that, those books preach the important points however I am here to maybe give you some tips you've never heard before. I can make no promises to give original ideas, I haven't read every 'How to get more reads..' book on Wattpad. But this is a informative guide on how to finally boost that read count and hopefully become the next big writer on Wattpad!
8 74 - In Serial19 Chapters
not my stories, just enjoy having them all in one place!! xx
8 226 - In Serial47 Chapters
Satan's Vessel
For thousands of years Lucifer has been waiting to rule humanity. When he finally discovers the sign that his time is nigh, he must claim his vessel before it's too late.Only, he has to find her first ...Kaitlyn is in a rut. She has no boyfriend, no money and a job she hates. To make things worse, she suffers with unexplained headaches, stomach pains, and sleepless nights which leave her exhausted and strangely aroused ...After finishing a particularly depressing shift, she is kidnapped. Not by a man, but by an angel. One of five angels sent down to Earth to protect her.Apparently, the man plaguing her dreams is not a figment of her imagination, but Satan invading her mind. He wants her. He's pursuing her. As his "vessel", she is the key to his dominion of mankind. It's only with the angels' help that Kaitlyn can escape him.But will they be enough?
8 138 - In Serial30 Chapters
How To Train Your Giant (DNF)
This is my final GT DNFHumans and giants used to live in harmony, and a small argument separated them allPhil, the last descendant of the peaceful times, begged for another one to appear as humans used giants for training and they either survive, or dieOne war answered his begs, as he notices a special human who bonds with the rarest of giants and hopes he brings back the peace they once hadBut how will the prophesied human bring back peace? Simple, train his giant to be loyal and hopefully, protectiveWARNINGS- Violence- Mild or Strong Gore- LanguageI PROMISE YOU NO SMUT :)
8 253

