《•Stay With Me• |✔︎|》[5]
Advertisement
"Чи үнэхээр явахгүй хэрэг үү?" Жимин залхсан аятай асуувал Жонгүг одоо ч цонх ширтэн инээмсэглээстэй толгой сэгсэрлээ.
"Явахгүй ээ"
"Өдөржин л Тэхёныг ширтэж суух юм. Удахгүй цагдаад гаж донтон нэрээр баригдаад явах вий дээ"
"Тэгээд хэн чамайг гэрээ Тэхёны байрны хажууд бүр эгц харалдаа цонхтой ав гэсэн юм! Хохь чинь" Жонгүг түүн рүү ширэв татсаар эргэн орон дээрээ суун ном унших Тэхёныг харан шанаагаа тулан инээмсэглэсээр суув.
"Галзуурчихаж л дээ!" Жимин нүдээ эргэлдүүлээд гал тогоо зүглэх бол Жонгүг цонхон дээр зүрх зурсаар Тэхёныг нэг бүрчлэн харна.
"Урлагийн бүтээл биш гэж үү?"
"Тэр хөлийг нь хараад байгаарай. Сэтгэл зүйч биш загвар өмсөгч болсон ч болохоор байж"
○○○
Олон цагийн ширтэлтийн эцэст ашгүй Тэхён гадаа гарахаар болж, хувцсаа өмсөж эхэлвэл Жонгүг түүнтэй уулзахдаа баярласаар хурдхан гэрээс гутлаа барьсаар гүйн гарах нь тэр.
"Ахын дүү. Нааш ир дээ" Жонгүг гадаа тоглох хүүг дуудсаар саравчны ард нуугдан суувал өнөөх хүүч түүн дээр очлоо.
"Чи тэр ах байна аа" гэсээр Тэхён руу заах бол хүү толгой дохиж, Жонгүг үүнд нь
"Түүнийг нааш явах юм бол чи над руу түлхээрэй. Ойлгов уу?" гээд түрүүвчнээсээ мөнгө гарган өгвөл хүү ч баярласаар мөнгийг аван гараараа 'ок' тэмдэг үзүүлсээр цааш алхав.
"Чадна гэж л найдъя даа" Жонгүг явган суусан хэвээр залбиран байхад аз болж Тэхён нааш алхаж тааран, хүү ч мөн Жонгүг рүү дөхсөн даруйд Тэхёныг түлхэж орхих нь тэр.
Түлхэгдсэн Тэхён хөл алдан унахын даваан дээр Жонгүг саравчны хойноос гарч ирэн түүнийг тосон аваад чангаар тэврэх аж. Үүнийхээ хойгуур хүүд эрхий хуруу өгөхөө ч мартсангүй.
"Одоо тавьчихгүй юу?" Тэхён хөл дээрээ тогтсон даруйдаа түүнээс асуутал Жонгүг хоолойгоо зассаар
"Би чамайг аварсан. Одоо хариугаа аваад ийм хэвээрээ удаан зогсмоор байна" гэвэл Тэхён түүнийг одоо л таньсан бололтой
"Жонгүг юм уу?" гэсээр царайг нь харах гэж оролдвол Жонгүг улам түүнийг хүчлэн чангаар тэврэн зогсоод
"Хэрэв дахиж хөдөлвөл би олон түмний нүдэн дээр үнсчихнэ шүү" хэмээн айлгаад хүртэл амжив. Гэсэн ч Тэхён бууж өгөлгүй биеэрээ бус үгээрээ түүнийг хөлдөөчих нь тэр.
Advertisement
"Хэрэв чамайг надад дараа нь ингэж ихээр гай болохыг мэдсэн бол чамтай уулзахгүй байсан юм"
"Яагаад ингэж хэлж байгаа юм?" Жонгүг гараа сулруулан түүнийг тавьбал Тэхён хувиралгүй харцтай хэвээр
"Чи надтай уулзсан тэр өдрөөсөө л хойш гай удаад байгаа. Чамаас болоод би ажилдаа ч явж чадахгүй байна. Одоо зүгээр л боль. Жонгүг. Чи над дээр ирсэн зорилгоо ч биелүүлчихсэн. Гэтэл яагаад ер салахгүй байгааг чинь мэдэхгүй ч--" үгийг нь ч дуусгалгүй Жонгүг амьсгаа авсаар
"Дурлачихсан болохоор л тэр. Сонс. Тэхён. Би чамд хайртай болчихсон. Байнга бодогдоод--" гэсэн ч Тэхён юуг ч илэрхийлэхгүй харцыг гаргах гэж хичээсээр
"Би ч бас хайртай. Гэхдээ чамаас өөр хүнд. Тиймээс одоо зүгээр боль" хэмээгээд түүнийг мөрлөсөөр алхан явбал Жонгүг амандаа хараал урсган урдах чулууг өшиглөсөөр Жиминий гэр лүү орлоо.
"Чи надад Тэхёныг өөр хүнд хайртайг хэлэх ёстой байсан юм. Жимин." Жонгүгийн орилоонд Жимин угаалгын өрөөнөөс
"Би чамд хэлсэн шүү дээ. Тэр чинь жинхэнэ хөлдүү мөс өө гэж. Угийн хэнийг ч тоодоггүй юм" гэсээр орилвол Жонгүг одоо ч түнхэлзэх цээжээ дарсаар бүтэн сав шар айргийг юу ч үлдээлгүй ууж орхив.
"Ямар ч аргаар хамаагүй өөрийн болгох л болно доо" Жонгүг хэдийн хоосорсон савыг чангаар базсаар хэлээд хогийн сав руу шидвэл Жимин угаалгын өрөөнөөс
"Наадах чинь бүтэхгүй ээ" гэсээр улам л түүнийг басаж, Жонгүг ч үүнд нь гутрах бус зориг орсоор гэрт үлдсэн бүхий л шар айргуудыг ууж орхих нь тэр.
○○○
Өөрийгөө зоригжуулсан Жонгүг нэг 'хүү~' хэмээн амьсгалаа гаргаад Тэхёны хаалгыг тогшлоо.
"Хэн бэ?" Тэхёноос хоёрхон л үг гарсан байтал Жонгүг сандран өөрийн хэлэх гэсэн үгээ хүртэл мартаж орхиод дуугүй л зогсов.
Гаднаас юу ч дуугараагүйд Тэхён гайхсаар хаалгыг онгойлговол Жонгүг шууд л хаалгыг барин аваад дотогш дайрсаар ороод ирчих нь тэр.
"Би энд чамд хэдэн үг хэлэх гэж ирлээ." Жонгүг ууртай харц гаргасаар үг хэлэх гэсэн ч тэр согтуудаа ер муухай ааш гаргаж чаддаггүйдээ ч тэр үү, дорхноо гуйсан харц гаргаад
Advertisement
"Тэхён аа, би үнэхээр сайн залуу. Нээрээ шүү. Яахав, заримдаа хараал хэлдэг л дээ. Гэхдээ л би их сайн хүн. Чи хэрвээ надтай ганцхан удаа болзоонд яваад үзвэл үүнийг мэдэрнэ ээ. Тэгэх үү?" гэсээр газар суучихвал Тэхён түүнийг түшин аваад
"Юугаа хийгээд байгаа юм? Бос л доо" гэсэн ч Жонгүг сонсоогүй аятай уйлан дуулсаар
"Гуйж байна шүү дээ. Чамд л гэж хэлэхэд би үнэхээр ховрын бараа шүү. Царайлаг, спортдоо сайн, урлагтаа ч сайн, сурлага ч сайн, бас чи мэдсэн л байх, нөгөө ажилдаа ч их сайн. Ганц болзоход ямар ч гэмгүй" гэвэл Тэхён улайхын зэрэгцээ уурласаар
"Яаа. Юугаа яриад байгаа юм? Алив бос л доо" хэмээн Жонгүгийг татах ч өнөөх нь бүр шийдчихсэн бололтой газар хэвтээд өгөх нь тэр.
"Чи зөршөөрч байж л би эндээс босно" Тэхён сүүлдээ зүгээр нүдээ эргэлдүүлээд
"Ойлголоо доо ойлголоо. Би чамтай болзоонд явъя. Одоо харин бос" хэмээвэл Жонгүг ухасхийн газраас босон зогссон ч амнаас нь гарах гээд байгаа зүйлдээ нүдээ томруулсаар амаа дарвал Тэхён шаландаа санаа зовсоор гараараа угаалгын өрөөг түүнд зааж өглөө.
"Хурдлаарай, хурдлаарай" Тэхён хүртэл түүнийг даган гүйж, өрөөнд оруулан өгөх бөгөөд Жонгүг орсон даруйдаа бөөлжсөө гаргаж, харин Тэхён угаалгын өрөөний хажуудах ханыг налан зогссоор инээж эхлэв.
"Ийм хүн байх ч гэж дээ" чангаар инээхийн хажуугаар толгой сэгсрэх Тэхёны харц хүртэл багахан улайлттай байх нь дотрох бодлоос нь үүдэлтэй гэмээр.
Advertisement
- In Serial392 Chapters
Artificial Mind[Old]
This story has been moved to a new page. It can be found here; https://www.royalroad.com/fiction/34948/artificial-mind 7 chapters/week as a minimum. First 3 books finished as of 04-05-2021. AI creation is something that has been on the minds of the people for decades. The concept of artificial minds learning just like us. Maybe even better than us. This idea is something people have strived to make more than conceptual. But, they have failed. Until now. This story will focus on the first few years after the first AI being born. We will see, from different perspectives, it growing up, and what adversaries it will face Fair warning: Slow pacing, bad language, way too many commas, and several mentions of France. Also, I need to warn you that you shouldn't take the content too seriously.
8 91 - In Serial17 Chapters
The Guild Chronicles
With an indifferent king and an imbalance of wealth, the lives of commoners are never easy. Especially now that abductions are on the rise, villages are being attacked, and monsters are on the loose. As a member of The Guild, a militant grassroots organization, Bronwyn's task is clear. Save the people and destroy the monsters. The only question is if she will rise to the occasion, or will the monsters in the countryside- and those of her past- cut her down? Postings will be on Tuesdays. Thank you for your interest and feedback. ~MLB Cover photo credit to: Sungryun Park
8 72 - In Serial26 Chapters
Duck Around and Find Out
Flap never wanted to be anything more than a pond duck. He was perfectly happy with his life of mating, migrating, and eating fish. But all that changed when a spacefaring race of war-crazed giant chickens confused him for Earth's greatest gladiator, all on account of a sketchy lease deal from a few million years prior. Now Flap is Earth's Champion, unwittingly wrapped up in a high stakes conflict almost as old as time itself. Armed with a real dumbass of an artificial intelligence, a brain full of pop culture mush, and a hybrid body courtesy of an Academy Award-winning actor, Flap now has all the tools he needs to prevail in the bloody contest. The only question is whether he can learn to use them to save the Galaxy before his implant drives him nuts. Duck Around and Find Out is an absurd adventure across space and pond featuring GameLit elements, more movie and tv references than you can shake a stick at, and a cast of anthropomorphic animals that would make a furry cream their pants. Do you like ducks? And do you like space? Are you also a weirdo? If you answered yes to all three, this just might be the story for you. So if you're brave enough, Duck Around and Find Out.
8 153 - In Serial90 Chapters
Story Ideas and Beginnings
I just write some of my story Ideas here, so you are free to take them and make something out of it. I would be happy to read your own version or story. (Also on Webnovel)
8 200 - In Serial23 Chapters
Never Have I Ever [A Niam FanFic]
I have decided to write my very first Niam FanFiction, I read a lot of them and they we're very good so I thought maybe I'll do one someday and now I am. The description is inside. And so is the character list as well so you guys know who is who.
8 159 - In Serial6 Chapters
Relentless
Pennywise x ReaderIt all started on a Friday night..
8 202

