《•Stay With Me• |✔︎|》[6]
Advertisement
Гэрээсээ гаран хаалгаа түгжин зогсох Тэхёныг харсан Жонгүг татаж буй тамхиа хаясаар түүн дээр гүйн ирлээ.
"Юу байна даа? Болзоот залуу минь" Жонгүгийг чанга чанга инээсээр асуутал Тэхён нүдээ эргэлдүүлээд
"Хэн нэгэн ядаргаатай залуугийн бай болчихоод ер салж чадахгүйгээр хажуудаа дагуул мэтээр зүүгдүүлээд үргэлжийн нүдээ эргэлдүүлдэг болсоноос өөр юм алга даа" гэсээр худал инээмсэглэвэл Жонгүг түүний ярианаас түй ч ойлгоогүйдээ дуугүй л толгой дохиод
"Аан" гэх нь тэр. Харин Жонгүгийн тэнэг царайнд Тэхён гэнэт л инээж эхлэн, үүнд нь Жонгүг түүнийг бүр ч ихээр гайхаад амжив.
"Явцгаах уу?" Жонгүг удаан түүний инээдийг харсандаа ч тэр үү, улам л жаргалтай болон инээсээр Тэхёноос асуувал Тэхён сая л байдлаа ухаарав гэлтэй хоолойгоо зассаар эргэн хэвийндээ орон
"Тэгье" хэмээлээ.
○○○
Удаан хугацааны явалтын эцэст сая нэг кино театрын урд ирсэн Жонгүг Тэхёнд сануулга өгөхөөр хажуу тийш харвал өнөөх нь унтсан байгаад зогсохгүй бүр тухтай гэгч нь харагдсанд Жонгүг ч инээмсэглэсээр өөрийн хүрмээр түүнийг хучин өгөөд машинаа дахин асаах нь тэр.
○○○
Нам гүм орчинтой байхын зэрэгцээ тайвшрал бүрэн утгаар нь мэдэрч чадах тийм л газар Жонгүгийн дараагийн зогсоол байв.
"Дарс хэрэгтэй байх. Тийм үү?" Өөрөө өөртэйгээ ярин явах Жонгүг нүүрнээсээ огт инээмсэглэл салгасангүй.
○○○
"Мм?...Тэр хааччихаа вэ?" Тэхён дөнгөж сэрсэндээ нэг нүдээ арай хийн нээгээд Жонгүгийг хайтал тэр машины хаана ч байсангүйд гайхсаар гаднахыг харвал түүний төсөөлөө ч үгүй дүр зураглал байсан нь Жонгүг далайн дэргэд зогссон чигтээ нүдээ анин гараа дэлгэсэн нь байлаа.
"Жонгүг?"
"Мм?"
Жонгүг хувиралгүй харцаар Тэхён руу ширтсэн ч удалгүй Тэхёны нүдээ нухлах дүр зураглалыг харан тэр дороо л туулайн шүдээ гарган инээмсэглэх нь тэр.
"Яагаад энд ирчихсэн юм? Чи хэлэхдээ надад кино үзнэ гэсэн?" Тэхёныг үнсэх хүслээ барьж ядах Жонгүг уруулаа хумьсаар толгой дохиод
"Чи өчигдөр шөнө ном уншаад огт унтаагүй шүү дээ. Тиймээс бага зэрэг ч болтугай амрах, эсвэл ийм сайхныг харан жаргал аваасай гэж хүссэн юм. Бас одоо нүдээ амраах ч хэрэгтэй" хэмээвэл Тэхён ч мөн толгой дохин инээн далайг харсан ч гэнэт санав бололтой эргэн Жонгүг рүү гайхан хараад
Advertisement
"Гэхдээ чи намайг ном уншаад бүр шөнөжин унтаагүйг яаж мэдэж байгаа юм?" гэсээр нүдээ жижигрүүлэн нухацтайгаар харахад нь Жонгүг сандарсаар машин руугаа яван
"Би сая дарс авсан. Хундага ч бас авсан учраас хоёулаа од харчихаад явахад болох байх" гээд бушуу зугтаан гүйчихвэл Тэхён хойно нь түүнийг сэжиглэнгүй ширтсэн хэвээр үлдлээ.
○○○
"Би байна шүү дээ" дарсны бараг л талыг уусан Тэхён согтчихсон аятай гэнэт л нүдээ анисаар долоовор хуруугаа гозолзуулаад толгойн хажуудаа барьсаар түшүүлээд ярьж эхлэв.
"Би ууг нь хүнд хайртай байхгүй юу? Тэгсэн чи гэж нэг өт гарч ирээд сэтгэл хоёрдуулаад. Одоо бол би үнэхээр яахаа мэдэхгүй нь. Зүгээр л өөрийгөө зөнд нь хаяж байна"
"Надаас мэдрэмж авч байна уу?"
"Авалгүй яадаг юм. Хацар улайгаад, амьсгал давчдаад, хамгийн гол нь энэ хүчтэй цохилоод байдаг юм" зүрхээ заан хошуугаа унжуулан ярих Тэхёныг харсан Жонгүг арай хийн өөрийгөө барьж байгаа харагдах агаад жаргалтайгаар инээмсэглэсээр Тэхёныг тэврэн авах нь тэр.
"Юугаа хийгээд?"
"Яг үнэндээ чиний хэнд хайртай байх, хэнийг хайрладаг байсан чинь надад хамаагүй ээ. Одоо бол би зүгээр л Тэхён гэдэг хүнийг өөрийн эзэмшлийнх болгомоор байна." Тэхён түүний хэлсэнд санаа алдаад
"Гэхдээ чи миний төлөө өөрийн хайргүй хүнд өөрийгөө өгч чадна гэдгийг чинь би яаж мэдэх юм" гэвэл Жонгүг гайхан Тэхёныг харах гэж оролдвол Тэхён нүүрээ доош нуусаар
"Би тэр хүнд хайртай. Үүрд хайртай хэвээрээ л байх болно. Тиймээс хэн ч миний сэтгэлийг өөрчилж чадахгүй гэж бодож байна" гээд доош харсан хэвээр байвал Жонгүг гүнээр санаа алдаад Тэхёны хацрыг барин нүүрийг нь өөр лүүгээ харуулсаар
"Би сая хамаагүй гэсэн шүү дээ. Хэнд хайртай байх, хайрладаг байсан гээд л. Надад үнэхээр хамаагүй. Учир нь би чамайг удахгүй миний хойноос хөл алдан гүйнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн инээмсэглэвэл Тэхён хэсэг түүнийг ширтээд удаа ч үгүй уруул руу нь дөхөн үнсээд авах нь тэр.
Үүнд нь Жонгүг эхэндээ яахаа мэдэхгүй байсан ч нэгэнт л Тэхёнд хайртай юм хойно өөдөөс нь ер эсэргүүцэл үзүүлэлгүй дуртай нь аргагүй зөрүүлэн үнслээ.
Advertisement
Халуухнаар үргэлжилсэн үнсэлт сая дуусч, Жонгүг инээмсэглэсэн чигтээ Тэхёныг харавч Тэхён тийм ч таатай байсангүй. Одоо ч нүдээ анин, нулимс урсгахаас гадна амнаасаа зөвхөн
"Уучлаарай" хэмээх үгс л гаргаж байв.
"Яагаад уучлалт гуйгаад байгаа юм?"
"Зөвшөөрөлгүй үнсчихсэн учраас. Бас..бас сэтгэлийг чинь хүлээн авахгүй байгаад" Жонгүг түүний эгдүүтэй үгсэд хамраа үрчийлгэсээр тэврэн аваад
"Зүгээр дээ. Надад харин ч таалагдаж байна. Энэ яг л намайг чи илүү ихээр хичээх ёстой гэсэн дохиог өгөөд байх шиг санагдаж байна. Тиймээс санаа зоволтгүй ээ. За юу?" гэсээр Тэхёныг харвал тэр аль хэдийн түүний өвөрт тайван нойрсжээ.
"Хөөрхөн юм. Ким Тэхён"
Advertisement
- In Serial25 Chapters
Disciple of the Dragon
Dexter dreamt of a peaceful time in the sun when an eclipse interrupted his plans. The world changed into a wasteland, dominated by supernatural creatures and demons. Returned to Earth during the advent of the System, Dexter will have to advance through the realms of the Nexus, and regain the abilities he once held in order to right the wrongs of his past. Progression includes: Classes, Skills, Spells and Soul strengthening as Dexter uncovers the secrets of the Nexus. Release date: 5 Chapters a week, Monday - Friday. [Participant in the Royal Road Writathon challenge]
8 245 - In Serial10 Chapters
Le roi fou des hommes-arbres - Aventures des Arbolarbres(FR)
Histoire Fantastique pour adolescents et jeunes adultes Dans un pays où la magie est influencée par le cycle des saisons végétales de l'Arbé, de la Poussé, de la Germé et de la Floré, un jeune homme arbre (Arbolarbre) appelé Oak Quercus découvre son don de pour la magie, celui-ci provenant de sa longue lignée. Cependant, sa magie sera-t-elle suffisante pour arrêter le Roi Fou du peuple Arbolarbre, celui qui a enlevé toute sa famille pour les punir d'avoir élevé la voix contre ses impôts injustes ? Taxes qu'il cherche à utiliser pour lever une armée afin de conquérir les Royaumes Animaliers et assouvir sa faim de chair et sa quête d'mmortalité, s'opposant ainsi aux enseignements sacrés de l'Arbre-Dieu et de la Foi Végétale ?
8 180 - In Serial11 Chapters
JoJos' Bizarre Adventure: Golden Road
Axel Collins, an eighteen-year-old delinquent, was left with a mysterious mask and black box from his deceased grandfather. This will lead him and his friends Tat, Roo, and Savant, on a road trip through California to find out his grandfathers secret life. My twitter account The Artists Instagram
8 83 - In Serial117 Chapters
Rise of the Keeper
A regular boring day is turned upside down by powers beyond Joshua Hale's perception. He's found himself in the possession of a strange crystal and now monsters are being thrown at him. He will have to figure out this strange new world of stats and skills quickly if he wants to adapt to survive. On the way he will make some interesting friends and might just rise to become someone that can take on these challenges forced upon him. This fiction is a fun pet project I've always wanted to try.(I'll try to mark the explicit chapters.) A massive shout out and thanks to my pal Silberfrost for making the amazing cover art! Chapter updates should be on Sundays at 9pm AST
8 177 - In Serial167 Chapters
All The Dead Sinners
A young man named Desmond applies for an elite academy of soldiers, to become one and avenge all he lost, but ends up embroiled far faster than he ever thought in a war where a world of magic and a world of technology collide. Release Schedule: Updates every Saturday. This story is also on my personal site, where chapters will be released a day earlier. Click here to read this story in Spanish.
8 300 - In Serial61 Chapters
BTS Oneshot Book 2
This is my 2nd Oneshot book that will include reactions, fluff, and smut! *Also do ambw*I do accept requests so don't be shy to ask :)If you want to read my first book or any others just click my name darling :)🔨WORKING ON THIS!
8 137

