《•Stay With Me• |✔︎|》[7]
Advertisement
Жонгүгийн өөгүй толигор арьсан дээр өөрийн гарыг гүйлгэх Тэхён. Тэр яагаад өөр хүний гэрт, Жонгүгтай хамт хэвтэж байгаагаа мэдэхгүй ч сүүлийн гурван жилд ер мэдрээгүй тийм л нойрыг авсандаа баяртай байлаа.
"Хэдий чи надад өөр хүнд хайртай, хүлээж авахгүй гэсэн ч одоо энэ үйлдэл чинь хангалттай хосуудынх шиг санагдаж байна" Жонгүг нүдээ аниастай хэвээр хэлсэн ч Тэхёныг гараа ухасхийн татан авахад шуудхан л нээж, гарыг нь дахин бариад нүүрэн дээрээ тавьлаа.
"Ичих хэрэггүй ээ. Надад энэ байрлал нь угаас таалагдаж байсан юм" тэр инээсээр хэлээд эргэн нүдээ аньвал Тэхён улайх хацраа нөгөө гараа сэвэн хэвтэнэ. Тэр үнэхээр яагаад өөрийгөө тийм үйлдэл хийснийг одоо ч мэдэхгүй, санаа зовох нь магадгүй өөрт өгсөн дохионоос үүдэн, хийж болох хүн шиг санагдсанаас л тэр байх.
"Энэ хэний гэр юм?" Удаан Жонгүгийг ширтэж хэвтсэн Тэхён гараараа түүний хамрын өндрийг гүйлгэсээр асуувал Жонгүг түүний үйлдэлд инээд алдаад
"Минийх" гэлээ.
"Чи ганцаараа амьдардаг юм уу?"
"Үгүй ээ. Найз охинтойгоо" Тэхён үүнд нь барайн их л эвгүй харцтай цааш харан хэвтэхэд нь Жонгүг дахин чангаар инээд алдсаар
"Худлаа ярьсан юм аа. Тийм ээ. Ганцаараа амьдардаг. Бас найз охин ч байхгүй" гэвэл Тэхён сая санаа амрав бололтой барайх харцаа өөрчлөн багахан инээмсэглэлтэй болох нь тэр.
"Над руу харахгүй юм уу?" Жонгүг түүнийг өөр лүүгээ харуулах гэж оролдсон ч ер болж өгөөгүйд нуруун дээр нь юу ч юм гараараа зурсаар асуутал Тэхён зүгээр л мөрөө хавчин түүний бичсэнийг таамаглан, таах гэж оролдоно.
I ♡ U, Kim Taehyung
"Энэ ууг нь болох зүйл биш ч" Жонгүг бичиж дуусгачихаад Тэхёны мөрөн дээр үнсэн хэлээд холдвол Тэхён аль алиныг нь ойлгоогүйдээ зүгээр л босохыг зэхэв.
"Яахав, согтуу хэвээр нь гадаа орхиж яваагүйд чинь баярлаад би өглөөний чинь хоолыг бэлдэж өгье" Тэхёныг хэлээд цааш явсанд Жонгүг инээсээр
"Киаах, яг л шинэхэн гэрлэсэн хосууд шиг санагдаад эхлэх чинь" гээд өөрөө өөртэйгээ ярих шиг болон галзуу хүн шиг л инээвэл Тэхён түүний инээдийг холоос сонсон өөрөө хүртэл инээмсэглэж орхих аж.
Advertisement
○○○
Цааш харан зогсох Тэхён амандаа дуу аялсаар хааяахан нэг бөгсөө хаялан зогсох бөгөөд түүнийг хана налсаар харан зогсох Жонгүг чанга инээчихгүйг хичээсээр амаа хумин инээмсэглэнэ.
Эцэст нь тэсээгүй Жонгүг түүний хойноос очин бүсэлхий хэсгээр нь гараа гүйлгээд чангаар тэврэн авах нь тэр.
"Хөөе-"
"Чиний үнэр чинь их гоё юм. Үнэрлээд л баймаар" Жонгүг Тэхёны хүзүүнд нүүрээ шигтгэсээр хэлэхэд Тэхён гэнэтийн халуун амьсгалаас үүдэн нэг талын хүзүүн хэсгээ түүнд ил гаргаад өгчихөв.
Гэтэл энэ нь Жонгүгт бүр ч таалагдаад байгаа бололтой инээмсэглэсээр хүзүүгээр нь өөрийн уруулыг гүйлгээд зогсохгүй хааяа нэг үнсэн, удалгүй бага зэрэг шимэлтийн мөр үлдээгээд түүнээс холдон зогслоо.
○○○
"Тэхён?"
"Мм?"
"Магадгүй чи одоо ажилдаа буцаад орох хэрэгтэй. Би өрөөг чинь ч солиулчихсан учраас. Тэр явдлыг мартаад эргээд ажилдаа ор. За юу?" Машин сая л Тэхёны гэрийн үүдэнд зогсож, Жонгүг ч санаа алдсаар хэлвэл Тэхён толгой дохиод
"Ойлголоо" хэмээлээ.
"Сайн байна...Тэгвэл баяртай" Жонгүг инээмсэглэсээр гараа даллан түүнийг үдэхийг оролдвол Тэхён машинаас буусангүй. Түүний зүг харсан чигтээ урагшлан уруулыг нь гэнэт л үнсэн авах нь тэр.
Жонгүгийн нүд томорч, гараараа Тэхёны мөрнөөс зууран холдуулахыг хичээх ч өөрөө ч мэдэлгүй үнсэлтэнд нь уусан орчихов.
"Болзооны ардаас хүмүүс ийм зүйл хийгээд байдаг шүү дээ" Тэхён амьсгаатсаар хэлэхэд нь Жонгүг түүний эгдүүтэй үгсэд нь дахин нэг хайраа урсгаад хэд хэдэн удаа уруулыг нь шоб хийтэл үнсээд буулгалаа.
Харин Тэхён байрныхаа урд ирсэн даруйдаа эргэн харж, Жонгүгт гараараа баяртай гэх дохио үзүүлээд цааш орох бол Жонгүг одоог хүртэл нүүрнээсээ инээмсэглэл ер салгахгүй сууна.
○○○
Гаднаас сайхан хээнцэр харагдах томоос том байшин ч доторх нь тийм ч таатай биш.
"Намжүүн. Гуйж байна. Одоо боль л доо" уйлан гуйх Жинийг хайр найргүй зодох Намжүүнийг харахад л өөрийн ухаангүй байгааг нь асуудалгүй мэдэж болно.
"Муу янхан" сүүл рүүгээ нулимс дуслуулан орилох Намжүүн Жинийг газраас босгон ирсээр
"Хэл! Хэлээч! Чи тэр Тэхён дээрээ очоо биз дээ!" гэвэл Жин одоо өвдөх нүүрээ дараад
Advertisement
"Би очсон нь үнэн. Гэхдээ огт уулзаагүй. Зүгээр л холоос яаж амьдарч байгааг нь харсан шүү дээ" гэсээр уйлж эхлэхэд нь Намжүүн амандаа хараал тавьсаар түүнийг газар шидчих нь тэр.
"Одооноос огт гарахгүй. Ойлгов уу? Чи нэгэнт л минийх болсон. Бас би хэзээ ч чамайг тавьж явуулахгүй!"
○○○
"Ямар новш нь түүнийг гэрээс гаргасан юм!" Намжүүн харуулуудынхаа урд орилж гарвал тэдэн дундаас хэн нэгэн залуу гарч ирэн
"Би гаргачихсан юм. Тэгээд ч та хүнийг тийм аймар болгож болохгүй шүү дээ. Хэрэв би амжиж түргэн үзүүлээгүй бол тэр хүн үхэж ч болох байсан" хэмээн итгэлтэй нь аргагүй шүүмж хэлвэл Намжүүн түүний урд дөхөн ирсээр
"Чи шинэ юм уу?" гэсээр сонжсон байртай хартал залуу толгой дохиод
"Тийм ээ. Долоо хонож байна" гэж, үүнд нь ч Намжүүн инээд алдсаар түүний мөрөн дээр цохин аваад
"Тэгээд л том том дуугараад байгаа байх нь ээ" гэсээр шуудхан залуугийн гэдэс рүү шанаадаж орхиод газар суусан даруйд нь өөрөө ч мөн суун
"Чи байтугай чиний цаадах ч надад ингэж хэлдэггүй юм. Ойлгов уу? Бас--яахав, чамайг шинэ юм гээд амьд үлдээлээ гэхэд дахиж түүнийг энэ гэрээс гаргасан л байх юм бол би чамайг үхлийн муухайгаар алах болно шүү" гэчхээд цааш явбал залуу газар суусан чигтээ түүний хойноос хараана.
"Түүнийг хэр удаан энд хорьж байгаа юм?" Өвдөлт нь намдсан залуу хажуудаа зогсох өөр нэг харуулаас асуувал тэр санаа алдаад
"Гурван жил" гэх нь тэр.
Advertisement
- In Serial156 Chapters
My Passive Skills Are Invincible!
It was an era taken over by a single online game, the Second World.
8 197 - In Serial333 Chapters
The Swordsman Called the Countless Swords Sorcerer
Sword Magic, where a sword is manipulated using magic to freely fly in the air, cutting down enemies. Ardis is a user of this new magic art that has never been seen before throughout the entirety of the history of magic. As a mercenary, he undertakes various requests in return for remuneration, including subjugations, escorts and investigations. On the way home from a survey request, he protects a pair of twin girls who survived their caravan being attacked by bandits, however in this world twins are considered “abominations”. Along with the twins and a girl who accompanies him as a follower, he holds back his anger at the world which looks coldly at the twin girls due to the goddess’ intervention. This is the story of such a swordsman called the countless swords sorcerer. Thank you for reading updated The Swordsman Called the Countless Swords Sorcerer novel @ReadWebNovels.net
8 414 - In Serial50 Chapters
Glory be to Arria
Michael De Arria has recently been crowned as the emperor to the Divine Empire of Arria. Upon being crowned he quickly has to face the looming threat of a two sided war. The Allonian Empire has backed the Kingdom of Aveven in their war to defend their territory while the Yanzhou Dynasty watches with greedy eyes waiting for the perfect time to strike. Not only does Michael have to worry about outside threats but he must quell inner threats as well. Giovanni, Chancellor and previous regent of Arria, has accumulated large amounts of wealth and influence in the east during the regency while a possible pretender for the throne sits waiting in the west. But let others worry for you, lucky Arria, shall marry.__________________________________________________________________________________________________The art work is not mine. It is a fanart of Prussia from Hetalia.Warning: This is a historical fantasy novel and therefore rape, racism, foul language, gore can all appear. While this novel isn't a smut there will be some sexual themes. Nothing too risque though, so don't get your hopes up.
8 168 - In Serial19 Chapters
Icon of Paradise
With the people of his district hungry and no sign of the military lockdowns ending, Ichiro Kasai, an ex-Imperial Ninja, attacks a convoy of food trucks with his new acquaintance, John Dawson, a resistance member. Dawson wants Ichiro to join the conflict against Empress Akamine, who began her mysterious reign of tyranny inexplicably and without remorse with the aid of her six gluttonous and sociopathic governors. But Ichiro’s only concern is the well-being of his friends—many of which have come to be the only family he has.
8 141 - In Serial50 Chapters
Vyndra Stories
After a horrible experience, Tom begins his new life in Vyndra. It is a new planet with a very different way of life than what you were used to. It is not only inhabited by human beings but by other alien species and virtual creatures that swarm in the network. Being a Gifted, he is obliged to serve his species, being nothing more than a child, he only follows what they indicate, but he will try to find his place and a goal to move forward.
8 97 - In Serial31 Chapters
BadBoyHalo's INSTA/FACEBOOK
title
8 210

