《•Stay With Me• |✔︎|》[12]
Advertisement
"Санасан уу?" Жонгүг Тэхёныг ажлаасаа гарч ирэхэд нь чангаар тэврэн авсаар асуухад Тэхён хамраа үрчийлгэсээр толгой дохин
"Маш их" хэмээлээ.
"Яахаараа ийм эгдүүтэй байдаг байна аа. Миний Тэхён." Жонгүг түүний саяхан үрчийгээд байсан хамар дээр нь үнсээд удалгүй үргэлжлүүлэн Тэхёны нүүрний инч бүрийг хайрлангуй үнсэх аж.
"Одоо болно оо. Хүн амьтан хараад байна шүү дээ" Тэхён олон хүмүүсийн нүднээс ичсэндээ ийн хэлвэл Жонгүг чангаар инээгээд сүүлийн удаа уруул дээр нь удаанаар үнсээд холдов.
"Дургүй байна уу даа? Мм?" Хэдий Жонгүг түүнийг үнсэхээ зогсоосон ч одоо хүртэл тэвэрсэн хэвээр уруулаа хазлан асуухад нь Тэхён бушуухан толгой сэгсрэн
"Зүгээр ичээд л. . ." хэмээвэл Жонгүг дахин нэг инээд алдаад түүний чихэнд хэдэн үгс шивнэчихээд машинд суулгалаа.
"Тэгвэл одоо очоод үргэлжлүүлцгээе"
Тэхёны царай улаа бутарч, болдог бол хаа нэг нүхэнд шургаад орчиход ч бэлэн харагдана.
"Гэхдээ бид албан ёсоор үерхээд тийм ч удаагүй шүү дээ"
"Үүнд хугацаа хамаагүй ээ. Хайртай байхад л болно. Тэгээд ч бид хэдийнээ үзчихээ биз дээ" хэмээн Жонгүг сүүлийн үгээ ёжилсон маягаар хэлээд Тэхён руу харвал Тэхён хацраа дарсан чигтээ нүдээ эргэлдүүлээд
"Тэр чинь чи л өөрөө ангасан чоно шиг дайраад бас анхны удаагийнх болохоор л зөвшөөрсөн хэрэг" гээд ер бууж өгөх шинжгүй тайлбар тавьсанд нь Жонгүг инээн
"Одоо хоёр дох удаагийнх юм чинь дахиад зөвшөөрөөрэй" гэсээр урдах замаа хараад нүүрнээсээ огт инээмсэглэл салгахгүйгээр явж эхэллээ.
Хэдий Тэхён зөвшөөрмөөргүй байвч сэтгэлд нь тээглээд байсан тэрхүү бул чулуу арилсан учраас Жонгүгийн энэ санал ч тийм муу санагдсангүй. Бас одоо бол Тэхён өөрийгөө хангалттай Жонгүгт татагддаг гэдгээ ч хүлээн зөвшөөрөөд байгаа юм.
Жонгүгийн гэр Тэхёны ажлын газартай тийм ч ойрхон биш, мөн хол ч биш. Гэсэн ч үүнд багагүй хугацааг зарцуулж Тэхён ч ажлынхаа ядаргааг энэхүү богино хугацаанд унталтаараа бага ч болов тайлаад авлаа.
"Ир--" Жонгүг Тэхёнд сануулахаар хажуу тийш харвал Тэхён хэдийн гүн нойронд автжээ. Хошуугаа унжуулахаас гадна хацрынхаа бяцхан буланд өөрийн шүлсээ үлдээсэн нь Жонгүгийг хангалттай жаргалтай болгохын зэрэгцээ энэ Тэхёныг өөрийн болгосондоо дахин дахин баярлаад ханашгүй тийм л нандин хормыг түүнд өгөв.
Advertisement
Ийм байдалтай удаан суусан Жонгүг хүртэл нойр нь хүрэв үү гэлтэй нүдээ аажмаар анин байсан ч Тэхёны сэрэлтэнд тэр дороо сэргээд ирэх нь тэр.
"Ядарсан бол хэлэхгүй дээ. Машинд хүртэл унтаад. Одооноос ажлаа жаахан багасгах хэрэгтэй байх. Ер нь чиний ажил үргэлж л хүнтэй ярилцдаг байж яагаад өдөржин компьютер, цаас мэтийн зүйл ширтэж суудаг байна аа?" гэсээр Жонгүг хөмсгөө зангидсан чигтээ асуухад Тэхён инээмсэглээд Жонгүгийн духан дээр зөөлөн үнсэн
"Битгий хөмсгөө зангид аа. Бас зүгээр дээ. Надад ажил минь хангалттай таалагддаг учраас хичнээн ядарсан ч зүгээр" хэмээлээ.
"Чи тэгж байгаа бол би одоо юу гэх вэ дээ. Гэхдээ үнэхээр ядарч болохгүй шүү"
"Ойлголоо доо" Тэхён инээсээр машинаас буухыг зэхэхэд Жонгүг ч бас машиныг орхин түүний гарнаас хөтлөөд авав.
"Ёстой нэг" түүний үйлдэлд чанга инээх Тэхён толгой сэгсэрсээр явах бол Жонгүгт харин ч түүнийг инээлгэх нь таалагдаж байгаа аятай хажууд нь цавуу мэт л наалдан явна.
Гэсэн ч тэдний энэхүү гайхалтай мөчийг эвдсэн дуу хоолой хажууханд нь дуулдаж тэд хоёул эргэн харлаа.
"Жонгүг аа" алдартай од гэмээр юм уу үзэсгэлэн болсон нэгэн эмэгтэй тэдний урдаас хачин царайлсаар зогсох агаад удаа ч үгүй бөхийгөөд
"Сайхан мөчийг чинь алдагдуулсанд уучлаарай. Гэхдээ надад Жонгүгтай ярих зүйл байна л даа" гэсээр Тэхён руу харвал Тэхён дохиог нь ойлгов бололтой инээмсэглэсээр
"Тэгвэл би түрүүлээд орж байя" гэчхээд цааш гэр лүүгээ оров.
"Юугаа ярих гээд байгаа юм?" Жонгүг хөмсгөө зангидсаар эмэгтэйгээс асуухад өнөөх эмэгтэй яг л хэрэг хийсэн мэт доош хараад
"Нөгөө. . . Би. . Жирэмсэн болчихож" хэмээн гацаж түгдэрсээр арай ядан хэллээ. Үүнийг сонссон Жонгүг хүртэл таг хөлдөж орхив. Нүд нь ийш тийш гүйхийн хажуугаар толгойд нь түүний бяцхан үр болоод Тэхён эргэлдэнэ.
"Яг миний хүүхэд гэдэг нь баттай юм уу? Худал ярьсан байх юм бол чамд юу болохыг мэдэж байгаа биз дээ?" заналхийлэл юм уу, сүрдүүлэг юм уу гэдэг нь мэдэгдэхгүй Жонгүгийн үгсэд эмэгтэй толгой дохисоор
Advertisement
"Би чамаас өөр хүнтэй тиймэрхүү харилцаанд орж байгаагүйгээ сайн мэднэ" хэмээв. Үүнд нь ч Жонгүг хэсэг үг дуугарсангүй. Нилээд хугацаа өнгөрсөний дараагаар л
"Хэдэн сартай юм?" гэлээ.
"4 долоо хоног"
"Харьцангуй бага байгаа юм байна. Тэгэхээр. . . Магадгүй авхуулахад. . . Асуудал бага бололтой" Жонгүгийн хөмсгөө зангидан хэлсэнд эмэгтэй нүдээ томруулсаар түүний нүд рүү гайхах, урам хугарах хослуулсаар харвал Жонгүг санаа алдаад
"Сонс, чи залуухан. Бас. . . Хамгийн гол нь би эмэгтэй хүн сонирхдоггүй. Тиймээс хайр тогтоогүй хуурамч гэр бүл байгуулж байхаар зүгээр л зам замаа хөөгөөд энэ асуудлыг ингээд өнгөрөөсөн нь дээр. Тэгээд ч чи үнэхээр үзэсгэлэнтэй. Чамд надаас илүү сайхан нь олдоно" хэмээн тайлбарлах, гуйх хослуулан хэлэхэд эмэгтэй гэнэт л нулимс дуслуулан
"Чамд найдсан минь буруу байж. Ойлголоо. Би маргааш энэ хүүхдийг, чиний мах цусны тасархайг хорвоо дээрээс үгүй хийхээр явах учраас чи ч бас хамт яваарай." гэсээр эргэж харан алхах бол Жонгүг дэмий л хүндээр санаа алдан үлдэнэ.
Advertisement
- In Serial174 Chapters
Cunning General Si Ning
As a troublesome Idol with a bad personality who was confident of his pretty look. All Si Ning ever wanted was to gamble and become rich overnight so he could finally buy a mansion and lots of sports car for him to finally be able to drive the latest sports car to his hometown to see his mother and sister
8 2093 - In Serial11 Chapters
Terrorizing Conqueror
Once, there was a boy filled with love for his family and his people. Alas, all of it was taken away from him on a certain day. Deprived of his blissful life, he was left powerless and brimming with inextinguishable flames of revenge. Hate and conviction being his only salvation, the boy treaded a path no one had ever before, just for the sake of grasping onto every bit of strength possible. The boy has now turned into a man, his overwhelming rage transforming into mind-boggling determination that threatens to consume everything in its wake. What will happen when such a being, who will stop at nothing, unleashes his fury onto the war-torn world? ************************************ Desclaimer: I do not own the image.
8 91 - In Serial11 Chapters
Entertainment Cafe
Mostly Inspired from Black Tech Internet Cafe, with a hint of Almighty Videogame Designer In a semi-modern world where cultivation reigns supreme, join June as she opens up a store for relaxation and gaming in this new world.
8 189 - In Serial61 Chapters
The undead who yearned for life
The best surgeon ever existed in the world failed in the surgery of the daughter of an important CEO, and for this they ruined his reputation took all his possessions; what's more, his only remaining relative (his little sister) died in a car accident only two weeks after.However is it everything how it seems? Why Jack is now standing in front of the Goddess of Fate? How did he arrive here? and where is she going to send him?This is my first fiction, my language is not english, but I'll try my best, this is a story of reincarnation with gamelike menu, but the prologue will be a bit long.For new readers: I'm not going to correct the previous chapters until the update is complete as every time my corrections get deleted/changed again.
8 136 - In Serial11 Chapters
Respawn
Miles is a young man who has nothing going for him, especially when he dies today...on his birthday. When Miles decides to take one last look at his favoriter game Wrath of Titans, however, he's in for a surprise. When he finally passes on he wakes up to the sound of a strange creature, in a strange world.Miles has a second chance at life, except this time as Raven Winter, an aspring hero in the fantasy world of Wrath of Titans, and due to his extensive knoweldge of this "game" he hopes to make something of himself here. A chance he never got in his past life...Join Miles....join Raven on his journey through various kingdoms, dungeons, and even MORE lives as he attempts to build up his heroic legend.
8 158 - In Serial78 Chapters
Nightmare | Dream ✔️
𝐈𝐍 𝐖𝐇𝐈𝐂𝐇 River Gold is pulled into the Minecraft gaming community on Twitch by her older and her much more well known brother and she meets some of his friends, becoming closer with some more then others which ends in a friendship that blooms into something more.~~~DreamWasTaken X OC Very Fast Moving!No beta we die like Tubbo at the festivalNot Written Well At All (Sorry :/)~~~COMPLETED!Dates: 11/21/2020 - 03/04/2021Words: [ 78,000 - 80,000 ]ONE MILLION READS ON AUGUST 22ND 2021!!!~~Highest Rankings: #1 - Sapnap (12/20/2020)#1 - Pog (12/21/2020)#1 - DreamWasTaken (12/23/2020)#1 - DreamTeam (12/24/2020)#1 - Minecraft (01/18/2021)#1 - Wilbur (01/18/2021)
8 161

