《•Stay With Me• |✔︎|》[13]
Advertisement
"Юу гэж байна? Биш ээ. Хэн юм?" Тэхёныг инээмсэглэнгүй асуухад Жонгүг доторх олон асуудлуудтайгаа тэмцэж ядсаар хүчээр инээмсэглэн
"Тийм ч чухал зүйл биш дээ. Зүгээр л. . Юу ч гэсэн хэрэггүй учраас та одоо амар даа. Би түр ганцаараа байх хэрэгтэй бололтой" гэсээр өөрийн өрөөг зүглэх гэхэд нь Тэхён гайхан харсан чигтээ
"Гэхдээ-" хэмээх гэж байсан ч Жонгүгийн байдлыг ажигласан аятай санаа алдаад
"Ойлголоо. Би саад болохгүй учраас энгийн болсог цагтаа надад хэлээрэй" гэвэл Жонгүг өрөөнд орох бус Тэхён дээр очин уруул дээр нь шоб шоб хийтэл хэд хэд үнсэж аваад
"Ямар ч хэцүү зүйл байсан би чамтайгаа хамт даван туулна аа. Санаа зоволтгүй" хэмээсээр Тэхёноос холдоход Тэхён ч мөн инээн толгой дохисоор
"Би бэлэн" гэлээ.
○○○
"Пак Ина байна уу?" Эмч өрөөнөөс орилсоор гарч ирэн үүдэндээ суух олныг гүйлгэн харахад тэр дундаас Жонгүг болон нөгөө эмэгтэй хоёул босон ирж
"Байна" гэсээр өрөөг зүглэлээ.
"За эхлээд тайвнаар жирэмсэн эсэх, юу үзүүлэх гэсэн зэргээ яриарай" эмч эмэгтэй бичих цаас гарган ирсээр асуувал Ина гэгч нэг зангирах хоолойгоо засан аваад
"4 долоо хоногтой. Бас. . . Абортонд орно" хэмээж, эмч ч тэдэн рүү шилнийхээ дээгүүр харан балаа ширээн дээр буцан буулгасаар
"Тэгвэл ч яриатай даа. Үнэхээр л тийм шийдвэр гаргасан юм бол. . Эхлээд миний та хоёрт харуулах зүйлийг нэг үз. Тэгээд дараа нь шийдээ хэлээрэй" гээд Инаг дагуулан орон дээр зөөлөн хэвтүүлж, гэдсийг нь ил гаргахад л бүх юм тодорхой болов.
"Энэ тэгэхээр-" Жонгүг өөрт харагдах дэлгэцийг заан асуувал эмч толгой дохиод
"Тийм ээ. Та нарт ургийг харуулах болно" хэмээлээ.
"Ураг одоохондоо их жоохон учраас бидэнд харагдах зүйл ч бас бага байна. Энэ...харж байна уу? Жижигхэн хар зүйл. Энэ бол ураг. Нялхаараа учир ердөө ийм л хар зүйл харагдах болно. Мөн ураг маш сайн бойжиж байгаа ч та нар хэдийн ийм шийд гарга--" Инаг орноос босгох Жонгүг эмчийн үгийг ч гүйцээлгүй өрөөнөөс чирэн гарах агаад нүдэнд нь багахан нулимс мэлтэлзэн харагдан буйг дурдах хэрэгтэй.
Advertisement
"Яаж байгаа юм! Чи өөрөө л хүсээ биз дээ! Тэгчихээд одоо гэнэт-"
"Авхуулахгүй. Түүнийг төрүүл. Гуйж байна. Би чиний хүссэнийг өгнө" Жонгүгийн гуйж буй мэт харцанд хэдийнээ дийлдсэн Ина санаа алдсаар доош харан
"Миний хүсэж буй зүйл бол ердөө чи. Би чамаас өөр зүйл хүсэхгүй байна. Зүгээр л...минийх бай" хэмээн шийдэмгий гэгч нь хэлэхэд Жонгүг зангирах хөмсгөө тэнийлгэсээр
"Би чамд хэлсэн шүү дээ. Эмэгтэй хүн сонирхохгүй ээ гэж. Чи хичнээн надтай үерхэж, бүр цаашлаад гэрлэвч би чамайг хайрлаж чадахгүй. Ойлгож байна уу?" гэвэл Ина толгойгоо дээшлүүлэн
"Хэрэв тэгж байгаа бол зүгээр л. . . Хүүхэддээ баяртай гэж хэл" гэсээр буцан эмчийн өрөөг зорихыг зэхвэл Жонгүг бушуу түүнийг барин авч
"Ойлголоо. Чинийхээр болъё. Ойлгов уу. Би чинийх болно. Тиймээс одооноос хүүхдэд минь л анхаарлаа бүрэн хандуул" хэмээн ширүүнээр хэлчихээд Инаг орхин эмнэлгийн гарах хаалгыг зүглэх нь тэр.
○○○
"Хоол гал тогоонд байгаа шүү" Жонгүгийг үүдээр оров уу үгүй юу орилох Тэхён хэдийнээ үзэж буй кинондоо улайран оржээ. Түүний энэ байдал Жонгүгт хичнээн өхөөрдөм харагдавч өнөөдөр түүний хувьд хэцүү өдөр байсандаа ч тэр үү, шууд л зурагтыг унтрааж орхив.
"Яаа! Яаж байгаа юм бэ!" Тэхёны орилоонд Жонгүг өөрийн уруулаараа амыг нь даран хамхиулж чадахын зэрэгцээ эцэст нь тэдний энэ үнсэлт унтлагын өрөөг хүртэл үргэлжилж чадлаа.
"Бид өмнө нь хийгээгүй байх аа" Жонгүгийн асуух буй мэт үгсэд Тэхён орон дээр хэвтсэн чигтээ толгой дохисон ч гэнэт гар луу нь зөөлөн алгадаад
"Чи чинь өөрөө л тэр үед--" гэсээр тайлбар тавих гэж байсныг гадарласан Жонгүг инээмсэглээд
"Ойлголоо. Миний буруу. Би дахиж хэзээ ч...чамаас татгалзах үйл хийхгүй учраас уучлаарай. За юу?" хэмээн бяцхан гэлжийлгэлт хийсэнд Тэхён хүртэл инээгээд түүний хүзүүнээс татан уруулыг нь дахин амтлах аж.
○○○
"Бэлэн үү?" Тэхён түүний асуултанд ичингүйрэн толгой дохиод харц зөрүүлвэл Жонгүг инээмсэглэсээр нэг уруул дээр нь үнсэж аваад эхлүүлэх гэж байсан ч гэнэтийн утас дуугаралтаар түр үүнийгээ азначихав.
Advertisement
"Яах гээд байгаа юм! Би чамд хэлээ биз дээ!!" Жонгүг дуудлагыг авсан даруйдаа чангаар орилоход Тэхён хүриэл бондгос хийтэл цочиж орхилоо.
"Харин, би ууг нь чам руу ярихгүй ээ гэж бодсон ч хүүхэд маань надаас маш олон жимсийг нэхээд, тэгээд хэрэв авч өгөхгүй бол хүүхэд нь төрөөд ээж, аавдаа дургүй болдог гээд. За за, чи өөрөө мэд дээ. Гол нь надад мөнгө байхгүй бас. . Яг одоо миний хажууд жимсний дэлгүүр байгаад" түүний гуншаа ярианд Жонгүгийн өнөөх анд нь хүртэл бууж орхив.
"Хараал идсэн. . . Тэгээд хаягаа явуулаач дээ" уурссаар шидсэн үгсэд нь Инагийн чангаар инээх сонстож, удалгүй
"Одоо явуулах учраас хурдан ирээрэй. Хонгор минь" хэмээж, үүнд нь ч Жонгүг хөмсгөө зангидан амандаа хараал урсгана.
"Зүгээр үү? Юу болсон юм? Хэн юм?" Тэхён сандарсаар олон асуулт тавин суухад Жонгүг түүнийг харан нэг тайвширчихаад эргэн утсанд нь ирсэн зурвасаас үүдэн
"Би хурдхан гарчихаад ирье. За юу? Хүлээж байгаарай" хэмээчхээд хувцсаа түүн гэрийг орхилоо.
○○○
"Жимин. Битгий хүнээр тоглоод бай. Чи намайг энэ дэлгүүрээр бараг арав эргэлдүүллээ. Одоо зүгээр хаана байгаагаа хэл. Эсвэл би яг одоо буцаад гэр лүүгээ-"
"Урд чинь байна" Жимин утсаар нэмж хэлээд дуудлага тасрахад Тэхён өөрийн урдаа харагдах дүр зураглалыг харан гүн шоконд орчихсон зогсож байв.
"Ж-Жонгүг" хоолой нь наана цаана орж, арай хийн дуултсанд нь Жонгүг түүнийг хэмээн тааж ядан одоог хүртэл хацраас нь татан уруулыг нь үмхэх нэгнийг чангаар түлхэж орхилоо.
"Тэхён аа, энэ чиний бодож байгаа шиг биш шүү. Үнэхээр-"
"Юу ч битгий хэл. Би өөрөө тунгааж, бодож чадахаар ухаантай байгаа учраас" Тэхёны нулимс сая нэг урсаж эхлэхэд л Жонгүг сандарсаар түүн рүү очих гэж байсан ч хойноос нь зулгаах Ина, мөн... хэн нь ч мэдэгдэхгүй эрийн шанаа түүний хацарт буусанд Тэхёны араас гүйхэд хэтэрхий оройтож орхив.
"Дүү, бас болоогүй найзаар минь хүртэл тоглоод. Муу новш"
Advertisement
- In Serial40 Chapters
Global Cultivation: First-time Top-up For The Ultimate Destiny Treasure
The Heavenly Voice was bestowed upon the world, and so the calendar of the Great Dao began. The world entered a new age of digitized cultivation. Humanity activated the immortal destiny seal to become cultivators. They toiled for their lives and powers — cultivation and breathing cycles, resources collection, divine powers and methods, spells, pill crafting, and weapon forging, they didn’t miss out on anything. However, when Su Yi activated his seal, he activated a Recharging System. Recharging by spending any amount of money and he would receive the First Recharge Gift Pack: Treasure of destiny — Starry Sea Bottle [Able to purify pills of any quality to become ultimate celestial-tier] “Cash in 111 yuan, receive Mental Cultivation Technique Rewards Pack: ‘Art of Longevity’” “Spend 500 yuan, receive Pill Crafting Gift Pack: ‘Time Pill Technique’” “Spend 1000 yuan, receive Spell Gift Pack: ‘Tiangang Swords Finger’” “Accumulate enough cash to become VIP1, activated function: Dao Treasures Fishing”…… After many years in the calendar of the Great Dao, Su Yi stood atop the clouds as the ancestor of the Great Dao. With one casual strike of his fist, the sky collapsed, the earth shattered and the origin of powers was crushed. Across all of the worlds, no god dared to provoke him!
8 698 - In Serial31 Chapters
Planet At War
A planet in a perpetual state of war. And the story of its soldiers fighting on it. I'm using this book to challange myself to write everyday, so if you find any bad grammer or weirdly structured sentences, please tell me! That's how a writer get's better at writing. Thanks for giving this book a chance
8 209 - In Serial9 Chapters
Heroics of an Overlord
The story revolves around a man who often day dreams about being so powerful and able to fix all world problems. One day his dreams become true but not exactly how it was supposed to be, summoned to a strange world and now an overlord who is seen as the root of all evil, Eli will now plan to work in shadows to see if he could still achieve world peace in his new home. Will he really do so or will he fool around? The story will take us in an adventure, suspense, comedy, misunderstanding, action and finally unleash a tale never heard before. A tale of a misunderstood hero who is also a demon lord.
8 102 - In Serial9 Chapters
Sanguine Destinies: Blood Bond
Rel, a prodigal vampire of the Sifr Clan, is attacked by members of the Blood Clan after rejecting their invitations to join them once again. During the fight, they afflict him with a curse that sealed away his powers, leaving him at their mercy. Luckily, thanks to the blood of a young girl he meets while escaping, he regains his powers just in time. As thanks for indirectly saving his life, Rel allows the girl to live and departs. However, what he didn't know was that this girl would play a significant role in his life in a tragedy bound by blood... ------------------------------- I do not own the images on the cover, if the owners would like me to remove them, please tell me and I will do it immediately.
8 176 - In Serial200 Chapters
Longhand Letters
Love is a messy kind of art.
8 287 - In Serial11 Chapters
Scenes from my life as an ABDL
Hey! I decided to write some real scenes from my life as an ABDL, just so I can have a nonfiction story on here.
8 193

