《•Stay With Me• |✔︎|》[16]
Advertisement
"Ус!" Шартсан Тэхён өвдөх толгой болоод цангах амандаа хамаг анхаарлаа хандуулсаар хэнээс ч юм ус нэхэн хэвтлээ.
"Май!" Жимин түүн рүү аягатай ус сунгасаар зогсоход Тэхён ч хурдан гэгч нь усыг аваад ангаж үхэх гэж байсан мэт л балгална.
"Энд юу хийж байгаа юм?" Арай гайгүй болсон бололтой түрүүний сөөнгө хоолой дуулдахаа болиход Тэхён Жиминээс асуув.
"Юугаа хийдэг юм. Чамайг гэрт чинь хүргэж өгөөгүй юу!...за за. Чи ч яаж санах вэ дээ. Ямар ч байсан би чамайг согтуу гудамжинд хаяж яваагүй шүү. Үүний минь төлөөс гээд ахтай минь нэг болзоорой"
"Хөөе! Юугаа яриад!"
"Ач ч хариулж мэдэхгүй! Юу ч гэсэн болзоорой! Ахад хэлчих учраас!" Жимин хариу ч сонсоогүй үүд зүглэж, удалгүй
"Зутан гал тогоонд хийгээд тавьчихсан байгаа учраас залхуураад байлгүй очиж идээрэй. Сүүлд болсон явдлын минь уучлалт шүү" гэх дуулдаад гэрийн хаалга хаагдлаа.
"Сонин юм ярина шүү!...Ааш, толгой өвдөж үхэх нь. Тэнэг архи!" Амандаа архийг зүхэх, өөрийгөө зүхэхийн хооронд л явах Тэхён орноос боссон ч эргэн хэвтээд байгаадаа бухимдсаар ганц хүчтэй босох хөдөлгөөн хийж ашгүй нэг юм энэ удаа бүтэлгүйтсэнгүй.
"Зутан гэнэ шүү! Жанхуу л зуурчихсан байна даг! Ингэж уучлалт гуйна гэж юу байх вэ дээ!" Жиминий алдарт зутангаас ердөө ганц л халбага амссан байтал Тэхёны хувьд бараг л дэлхийн хамгийн муухай хоол нэр зүүчихсэн учраас Тэхён өөрөө л гарч, нэг юм идэхгүй бол үхэнгээ алдаад байв.
Хувцас хунараа ч солих сөхөөгүй явах тэр зөвхөн хэтэвчээ л шүүрэн аваад гэрээ орхих аж. Ядаж байхад өчигдрийнхөө өмсөж байсан хувцсаа тайлж унтаагүйг ч хэлэх үү, урд талын энгэр дээр нь үлдсэн багахан бөөлжисний ормыг ч мартаж орхисон нь энэ байлаа.
Гэрээсээ нэлээн зайдуу оршдог гоймонгийн мухлагыг зүглэх Тэхёнд тэр мухлагын эзэн хөгшин таалагддаг болоод ч тэр үү, байнга л тийшээ зүглэдэг болохоор өөрт хэцүү байсан ч явж байгаа бөгөөд өмнө нь Жонгүгтай нэг очиж байсан нь ч мөн түүнийг очих хүслийг нь улам бадраана.
Advertisement
"Сайн байна уу? Эмээ" Тэхёныг инээмсэглэсээр ороход хөгшин эмгэн ч инээд алдсаар түүнийг очин тэврэн аваад
"Энэ золиг чинь..ойрд эргэлдэхгүй байсан! Зүгээр" гэсээр гомдлох мэт үгс унагавал Тэхён ч мөн түүнийг зөрүүлэн тэврэн авлаа.
"Ажил ихтэй байсан юм аа. Эмээ"
"Тийм л байх. Би бүр гайхаад байсан юм. Юу ч гэсэн ороод суу. Би чамд сайхан шөл өгье" хөгшиний нар нь гарав л гэлтэй хурдан хурдан алхалсаар түүнд ясны шөлтэй гоймон авчран өгөв.
"Баярлалаа. Амтархан иднэ ээ"
"Үгүй ээ мөн хөөрхөн хүүхэд шүү."
Хөгшин түүний ширээнд суусан чигтээ Тэхёныг ажигласан хэвээр л байх ба хааяа нэг халамж үзүүлж амных нь хажууд нь наалдсан будаа, ногоо зэргийг авч өгнө.
"Ингэхэд, чиний дээр дагуулж ирдэг бүлтгэр нүдтэй хөөрхөн хүү хаана байгаа юм?" Түүний асуусанд Тэхён нэг сонин царайлаад, удалгүй шөлөө балгалж дуусав бололтой аягыг эмгэн рүү сунгасаар
"Тэр өнөөдөр завгүй байгаа юм" гэлээ.
"Тийм байх нь ээ. Ууг нь ирсэн бол ч..надад их сайхан л байх байлаа. Гэхдээ яахав. Чи дараа нь нэг авчирж өгнө байгаа" Тэхён үл ялиг инээвхийлээд хөгшиний инээдийг замхраачихгүй гэсэндээ толгой дохисоор
"Ойлголоо. Эмээ. Би дараа заавал авчирна аа" хэмээн бөхийгөөд мухлагаас гарахыг зэхэв.
"Үгүй ээ, энэ чинь. Чи наад цамцаа яагаа вэ?" Хөгшин түүний бөөлжис тогтсон цамцыг гартаа барьсаар хэлэхэд Тэхён ч мөн гайхаад цамцаа шалган үзлээ.
"Өчигдөр харин-архи уугаад. Хувцсаа солиогүй юм л даа" сая л юу болсоныг ойлгосон Тэхён дагзаа маажсаар хэлээд гараараа цамцныхаа багахан хэсгийг хаан зогсвол хөгшин толгой сэгсрээд
"Архи бол хор шүү дээ. Ийм заваан зүйл амнаасаа гарган байж ууна гэж юу байх вэ. Алив хурдан гэр лүүгээ очоод наад цамцаа сольж үз. Хүмүүс харвал юу гэж бодох юм билээ дээ" гэсээр загнихын зэрэгцээ хөөхөд Тэхён их л нухацтай түүний үгийг сонсон удалгүй уучлалт хүссээр мухлагыг орхих ба дахиж уухгүй хэмээх амлалт хүртэл өгсөн юм.
Мэдээж тэр шууд гэр лүүгээ явна гэх бодолтой байсан ч нэгэнт л гадуур гарчихсан, бас амралттай байгаагаараа далимдуулаад ганц цамц худалдан авахад гэмгүй гэж бодлоо. Өөрт ойрхон байх их дэлгүүрийг зорьсоор хэд хэдэн дажгүй цамц харсан ч ер өөрт нь зохиогүйд дахиж цааш явахаар болж, сүүл рүүгээ бүр хамгийн дээд давхарт нь гараад ирэх нь тэр. Энд ерөнхийдөө огт цамц, өмд гэх мэт энгийн хувцас байдаггүй агаад тэр чигээрээ хуримын гоёл, хувцас, цэцэг зэрэг зарагддаг билээ. Буруу газартаа ирсэн болоод ч тэр үү, Тэхён хэсэг будилсан ч өмнө нь огт харж байгаагүй шинэлэг зүйлүүд нь байсанд сониуч зандаа хөтлөгдөн удаан хугацаагаар тэр хавиар эргэлдлээ.
Advertisement
"Уучлаарай, үүнээс өмсөж үзэж болох уу?" Үнэхээр гоё загварын хослол харсан Тэхён хурдхан хувцсыг гартаа барин үзээд худалдагчаас асуувал худалдагч ч зөвшөөрөх мэт толгой дохив.
"Баярлалаа" Тэхён яван явсаар хувцас солих өрөөнд ирэн дуртай нь аргагүй хослолыг эхнээс нь өмсөөд толины урдуур эргэлдэж эхлэхэд түүний хажууд хэн нэгний зураг авах дуулдах нь тэр.
Үүнд ч өөрийг нь аваад байгаа юм байх даа хэмээн гайхсан Тэхён эргэн тойрноо нэг тойруулж харсан ч хэдэн эмэгтэйчүүдээс өөр хэн ч байгаагүйд мөрөө хавчсаар үргэлжлүүлэн хослолын гоё, сайхныг магтан зогсоно.
"Энэ хэр үнэтэй вэ?" Худалдагч түүний асуултанд хажуу хавиархыг нь нэг хараад
"Та сүйт бүсгүйтэйгээ яваа юу?" гэвэл Тэхён гайхсаар толгой сэгсрэн
"Үгүй ээ. Ганцаараа" гэхэд худалдагч сонин хараад
"Сүйт бүсгүй чинь хэзээ хувцсаа авах юм?" хэмээлээ. Харин түүний ярианаас юу ч ойлгоогүй Тэхён толгойгоо гэлжийлгээд
"Надад сүйт бүсгүй байхгүй шүү дээ" гэхэд нь худалдагч шоолох мэт инээгээд
"Тэгвэл та энэ хувцсыг авч болохгүй ээ" хэмээсэнд нь Тэхён бүр гайхаж ядан
"Тэгээд хэн авч болох юм? Ер нь яагаад надад өгөхгүй гэж?" гэсээр муухай харах шиг болоход худалдагч инээсэн чигтээ
"Энэ чинь хуримын хослол шүү дээ. Хуримыг хоёр л хүн хийдэг болохоос ганц хүн хийдэггүй биз дээ" гэх нь тэр.
"Хуримынх байсан хэрэг үү? Даанч тийм байх аа. Их л хээнцэр харагдаад байсан юм...Ахх, орхиж явна гэдэг хайран л юм. Гэхдээ дараагийн удаа заавал ирж, энэ хослолыг авна аа" Тэхён худалдагчид хэлэх бус өөрөө өөртэйгээ ярьсаар давхрыг орхин явахад хойно нь худалдагч инээдээ зогсоож ч чадахгүйгээр ганцаараа инээн зогсоно.
○○○
"Энэ хар л даа. Ёстой нэг. Хүн яаж ингэж төрдөг байна аа. Гайхалтай биш гэж үү?"
"Хэлээд юу гэх вэ. Бурхны төгс бүтээл л гэсэн үг. Би лав түүнтэй таарсан бол шууд дараад авах байлаа"
"Яаа! Наад яриагаа. Захирал сонсчихвол яах юм!" Ажилчдын хоорондоо шивнэлдэх дуунаас залхсан Жонгүг өрөөнөөсөө гарч ирсээр тэдний урд очин
"Юугаа хийцгээгээд байгаа юм?" гэвэл өнөөх эмэгтэйчүүд чинь бүгд л сандралдан худал баахан ажил хийж буй мэт жүжиглэхийг оролдлоо.
"Ажлаа ч хийхгүй. Үргэлж л жиг жуг хийж, хов базаж суух юм! Энэ ямар та нарын гэр үү!...Алив наад утсаа аваад аль" Жонгүгийг уурлахаараа ямар аймар болохыг мэдэх ажилчин ангиуд бушуу л утсыг түүний гарт атгуулав.
"Юугаа үзээд байгаа болоод-" Хөмсгөө зангидсаар утсыг үзэх гэж байсан Жонгүг үүн доторх зургийг хараад дорхноо харцаа хувиргаж орхих нь тэр.
"Энэ яахаараа та нарт байдаг юм. Үүнийг хэн болохыг мэдэх үү?" Жонгүгийн асуултанд тэнд байсан бүхэн бүгд л толгой сэгсрэх ба тэдний дундаас нэг нь
"Салбар их дэлгүүрийг шалгаж явахдаа таарсан эр байгаа юм. Их царайлаг харагдсан болохоор нь л...юмыг яаж мэдэх вэ. Таньд нэг өдөр харуулаад нүүр царайгаа л болгоё гэж бодсон юм. Бие хаа нь ч дажгүй. Бас ганц бие юм шиг байна лээ. Сүйт бүсгүй байхгүй гээд энэ хослолоо авч чадаагүй" хэмээн үг нэмэхэд Жонгүг одоо ч зургийг ширтсэн хэвээр
"Сайхан санаа байна. Түүнийг байгууллагынхаа нүүр царай болгоё. Энэ ажлыг чи хариуцаж аваарай" гээд өнөөх эмэгтэйд хэлэхэд бүсгүй ч баярласаар толгой дохилоо.
○○○
"Энэ хослолыг өг!" Жонгүг захирах мэт худалдагчид утсаа харуулаад ийн хэлвэл худалдагч эхэндээ гайхаж байсан ч удалгүй Жонгүгийг гэж танив бололтой толгой дохисоор хослолыг гарган өглөө.
"Цоо шинээрээ байгаа. Таны харуулдаг энэ залуу л нэг өмсөж үзсэн"
Advertisement
- In Serial28 Chapters
Strongest Ninja In A Hero Society
After a soul has a mystical encounter with a godlike entity, it is sent to live out in the world of My Hero Academia with the powers of the Otsutsuki Bloodline. Starting off as a lowly slave laborer for the nation of North Korea, Takezushi Sakuraboshi, embarks on the path of mastering his Quirk to lead a more fulfilling life.
8 171 - In Serial78 Chapters
Crazy
"Please, please let me go. I beg of you!" I pleaded with the unknown voice."Now you know I can't do that." The voice said, it's robotic sound angered me. "W-why?" Tears wouldn't stop sliding down my face. "Because you're the key to my happiness."[There are a lot of chapters, but they're all short.]
8 230 - In Serial59 Chapters
Fated To Marry You✔️
This is a story of two perfect strangers entangled in the bond of marriage. After marriage, they both believed they are not meant for each other until one day they were touched by the divine love, Rithu a 23-year old girl, she is a smart, sweet and a lovely person with a kind heart and Vikram a 31-year old guy, he is a handsome, hardworking businessman with an aloof and rude nature.They're arranged to get married by their parents, though they lived under the same roof they are miles apart. Vikram decided not to open his heart to her and Rithu hated his introvert nature.But love has its own way on them. Which made their hearts to come closer and understand each other and unknowingly they developed a strong bond between them. As the time moves, will they realize that they're in love..........To know that let's travel in this sweet, romantic, and heartwarming journey of a couple who found an unconditional love after Marriage.This story is unedited and you may find mistakes. Please do vote and give your valuable comments.Share this story if you find this interesting. All rights reserved®
8 119 - In Serial7 Chapters
Nephilim: New Dawn
Haru, a daydreamer outcast from a coastal village was lost in one of his journeys inland, into the ruins of the Old Ones, there he was saved by a mysterious stranger named Quetz Xolotl, little did both of them know that their fates were intertwined from that moment on. As darkness began to brew, they and the ragtag family must stick together to survive until a new dawn.
8 210 - In Serial48 Chapters
The Last line of Uchiha
"Ukai..." Father took a step toward me, his face changing from angry to sad."No, you! need to choose! It's either this village or me!" I step up to my Father. "Ukai, don't," Father whispered down to me."Then pick me!" I prodded my chest repeatedly."Choose me! Love me..." I pleaded.___________________________________________This is the story of Ukai Uchiha, son to Sasuke and Sakura Uchiha, elder brother to Sarada, and the last line of Uchiha.This story is basically the Boruto anime for Ukai's perspective with trials and tribulations of his own.
8 221 - In Serial52 Chapters
The Heir and the General
Forced into an engagement with a man she doesn't love, Reyna must ignore her bond with her father's general in order to avoid a war and save her throne. ***** As the first female heir to one of the great Northern Kingdoms, Reyna panics when her claim to the throne is threatened by the discovery that her father's general is her soulbound partner. She forces herself to ignore their connection, determined to be more than a general's wife, only for her father to manipulate her into a political engagement with a man she could never love. So to forge her own path forward, keep her throne, and confront her feelings for the general who owns her heart, Reyna must find a way to refuse this arranged marriage without destroying her kingdom in the process.[[word count: 100,000-150,000 words]]----------This story is now available on YONDER, your next-generation reading app from the Wattpad family. Join me on YONDER today! Find it now in your app store.----------Cover designed by Ren Tachibana
8 196

