《•Stay With Me• |✔︎|》[17]
Advertisement
"Ким Тэхён мөн үү?" Эмэгтэй хүний хоолой утасны цаанаас дуулдсанд Тэхён нэг гайхсан ч
"Мөн байна" хэмээлээ.
"Өө ашгүй дээ...Сайн байна уу? Та?" Гэнэт л өнөөх эмэгтэй албаны яриагаар ярьж эхлэхэд Тэхён бүр ч гайхан нүдээ томруулаад
"Сайн сайн. Өөрөө харин?" гэвэл эмэгтэй нэг хоолойгоо засаж аваад
"Аан. Би JK группийн нарийн бичгийн албаны туслах ажилтан нь байна аа. Тэгээд саяхан би салбар компаниа шалгаж явахдаа таньтай таарсан юм л даа. Их царайлаг, бас нуруулаг харагдсан учраас зургийг чинь зөвшөөрөлгүй авчихсан юм. Гол яриа нь юу вэ гэвэл таныг манай захирал ихээхэн сайлаад байгаа бөгөөд хэрэв өнөөдөр завтай бол загвар өмсөгчийн шалгуурт маань нэг ороод үзээч. Энэ тийм ч их хугацаа авахгүй ба ганц хоёр хөдөлгөөн хийгээд л болох учраас таныг татгалзахгүй байх аа хэмээн найдаж байна" гэх нь тэр. Түүний соёлтой яриаг ч хэлэх үү, Тэхён эхэндээ утасны цаанаас сонсогдох хоолойг автомат юм байх даа гэж бодсоор байгаад зарим нэг үгсийг нь сайн ч ойлгосонгүй.
"...Би ажилтай хүн л дээ. Бас надад өөр ажил хийх сонирхол байхгүй учраас-"
"Тэр талаар та санаа зоволтгүй дээ. Ерөнхийдөө манай байгууллагын хамгийн завтай хүмүүс нь нүүр царай бүхий загвар өмсөгчид байдаг учраас тэд үргэлж өөр өөр ажил давхар хийдэг юм. Тиймээс та үүнд төвөгшөөлгүй бараг сардаа ганц удаа ирж зураг авалтанд ороход л хангалттай гэж бодож байна"
"Кхм...би ер нь л сайн ойлгож байгаа болохоор хэрэв ажил минь эрт тарсан тохиолдолд л компани дээр чинь очъё. Яаж ч магад учраас тийм ч их найдлага тавиад хэрэггүй байх"
"Ойлголоо. Баярлалаа. Бас таныг ирнэ гэж найдаж байгаа шүү"
Хүндхэн яриаг дуусахад Тэхён санаа алдсаар утсаа ширээн дээрээ тавьлаа.
"Урдах ажлаа яая гэж байхад"
Түүнийг толгой сэгсэрсэн чигтээ хийж байсан олон хуудаст цаас руугаа эргэн ороод удаа ч үгүй байхад дахин утас нь өрөөгөөр нэг хангинаж эхлэх нь тэр.
"Байна? Хэн бэ?"
Advertisement
"Тэхён. Сынчол байна аа"
"Аан. Сынчол ах. Юу хийж ярьж байгаа юм?"
"Чамайг санаад л. Удаан уулзаагүй байна шүү дээ"
"Тэр ч тийм л дээ."
"Надтай уулзаж болох уу? Өнөөдөр ч юм уу?"
"Мм...нөгөө..би өнөөдөр төлөвлөсөн ажилтай л даа. Тэгэхээр бараг л зав гарахгүй байх?"
"Ямар ажил? Миний бодсоноор чи өнөөдөр гайгүй хуваарьтай байсан юмсан"
"....Тэр нөгөө...Би дахиж нэг ажил хийх гэж байгаа юм л даа. Өнөөдөр ярилцлага мэтэд нь орох ёстой"
"Өө. Тийм байх нь ээ. Аах, би өнөөдөр азгүй байх чинь. Тэгвэл ядаж..маргааш зав гаргаж чадах уу?"
"Сайн мэдэхгүй л байна. Тэгж байгаад зав гарахаараа таньд хэлнэ ээ"
"Ойлголоо. Хүлээж байя"
Тэхён ямар одоо 'хүлээж бай' гэж чадах биш, дэмий л багахан авиа амнаасаа унагаад дуудлагаа тасаллаа.
"Ааш, дэмий л тийшээ явна гэж хэллээ!" Тэхён толгойгоо барьсаар ширээн дээрээ тохойлдон суугаад
"Одоо аягүй бол ирж шалгах юм байна л даа. Тэгэхээр, заавал явах хэрэг гарна. Ёстой нэг" хэмээн үсээ сэгсийлгэсээр удалгүй хүндээр санаа алдаад
"Тэглээ гээд ямар түүнтэй болзох биш дээ. Нэг уулзчихвал цаашаа болзъё гээд унана биз" гэсээр өөртэйгээ хэдэн үгс солилцоод эргэн төв царайндаа орох гэж хичээв.
○○○
Сынчолын хүндхэн санаа алдалттай хүчтэй утас тавилтанд цочсон Жимин идэж байсан хоолоо зогсоон гайхсаар түүн рүү харахад Сынчол дахин нэг санаа алдаад
"Тэхён үнэхээр намайг хүлээж авахгүй бололтой" гэвэл Жимин толгой дохисоор үргэлжлүүлэн хоолоо идлээ.
"Угийн таныг тоохгүй ээ. Жонгүгийг хүртэл хүлээж авахгүй байж байгаад нэлээн удаан хугацааны дараа л нэг саналыг нь зөвшөөрсөн. Тэгээд ч би Тэхёныг Жонгүгтай нийлүүлмээр байсан ч гэнэт л Ина гараад ирчихээр яах ч аргагүй дүүгийнхээ талд орсон болохоос биш. Жонгүг үнэхээр сайхан сэтгэлтэй. Даанч Ина л юм хойно...нэг арга хэрэглээд л хажуудаа авч үлдэхийг мэдээд амьхандаа Тэхёныг зовоохгүй гэсэн минь бүтэлгүйтчих шиг л боллоо."
"Би түүний аргыг мэдчихсэн. Хөөрхий Жонгүг чинь одоо ер нь бол Инагийн арганд уначихсан азгүйтэж яваа юм шиг байна лээ" Сынчолын санаа алдангуй хэлсэнд Жимин түүн рүү нүдээ томруулан хараад
Advertisement
"Юу юм?" гэхэд Сынчол мөрөө хавчаад
"Жирэмсэн л юм шиг байна лээ. Дээрээс нь чи Инаг мэднэ шүү дээ. Хүүхдэд ямар дургүй билээ. Үнэхээр л жирэмсэн бол шууд л авхуулах байсан. Гэсэн ч одоог хүртэл тээгээд байгаа нь магадгүй Жонгүгаас л болсон биз. Эсвэл бүр хуурамч хүүхэд ч юм бил үү" гэсээр утсаа ширээнээс аван цааш явахыг зэхэхэд нь Жимин сая л нэг юм бодож олсон аятай
"Би таньд тусалж чадах юм байна" гэх нь тэр.
○○○
"Надтай хамт амьдар!" Ина эмнэлгийн орон дээр хэвтэх явцдаа ийн хэлэхэд Жонгүг зүгээр л толгой дохих нь Инагийн инээмсэглэлийг улам л тодруулах аж.
"Чамайг ийм хурдан зөвшөөрнө гэж бодсонгүй"
"Зөвшөөрөхгүй бол чи дахиад л ухаан алдаад уначих юм шиг санагдаад. Чиний ганц чаддаг зүйл чинь ухаан алдах биз дээ"
"Юу гэж дээ. Энэ чинь зүгээр л биеэ барьж чадахгүйдээ л илрүүлдэг нэг арга нь байхгүй юу"
"Сайхан аргатай юм"
"Баярлалаа" тэдний яриа ч юм шиг, хэрүүл ч юм шиг харилцан яриа өнгөрөөд дуусахад Жонгүг арилгаж дууссан алимаа түүний хажууд тавиад
"Би одоо ажилтай. Орой ирж чадахгүй ч байж магад учраас маргааш эрт ирж авъя. Ойлгов уу?" хэмээн сандал дээр өлгөсөн хүрмээ авсаар хэлээд хаалга зүглэвэл Ина алимыг дуртай нь аргагүй идсээр
"За" гэж ориллоо.
○○○
Жонгүгийг барилга дотор оров уу, үгүй юу ажилчид нь бүгд л дор бүрнээ хийх зүйлээ хийцгээж, номхон байдалдаа орох агаад Жонгүг ч хөмсгөө зангидсан хэвээр яван явсаар өрөөндөө орох гэж байсан ч замд нь анзаарагдсан нэгнийг харан тэр дороо гацаж орхих нь тэр.
Хэсэг яахаа мэдэхгүй зогсоод удалгүй хажууд нь ярин зогсох өөрийн ажилчинаа харан санаа амрав бололтой амьсгал авахын хажуугаар өөрийгөө нэг бэлдээд тэдний зүг алхаллаа.
"Сайн байна уу?" Хажууд нь дуулдсан танил хоолойнд тэд хоёул гайхсан аятай зэрэг шахуу Жонгүг рүү харж, ажилчин ч доош бөхийн
"Сайн байна уу? Захирал аа" гэхэд Тэхёны нүд бүр байдгаараа бүлтийж
"Захирал?" гэсээр хуруугаараа заан асуухад Жонгүг тайвнаар инээмсэглээд
"Танилцахад таатай байна. Одооноос хоёулаа ажилчин, захирал гэсэн зэрэглэлд очиж байх шиг байна" гээд гараа урагш сунгаж, Тэхён харин юу хийхээ мэдэхгүй байгаа янзтай л хий дэмий нүдээ томруулаад удтал байсны эцэст гараа түүнд атгуулах нь тэр.
"Би энэ ажилд чинь тэнцэх эсэхээ сайн мэдэхгүй л байна-"
"Санаа зоволтгүй ээ. Чамайг хэдийн нүүр царайгаа хэмээн зарласан. Тиймээс зүгээр л хааяа нэг ирж надад хараг..биш ээ, зураг авалтанд орж бай" Тэхён түүний хэлсэнд нүдээ эргэлдүүлээд гараа түүнээс салган авах гэж байсан ч Жонгүгт өгөх бодол байхгүй бололтой гарыг нь чангаар атгасан хэвээр ер Тэхёнд өгсөнгүй.
Тэхёны уур үнэхээр хүрсэн аятай
"Би энэ ажлыг чинь хийхгүй байж ч чадна. Тиймээс зүгээр л мөрөөр минь байлга. Яг үнэндээ би чамайг харсанаас хойш л энэ байгууллагаас гарахыг ихээр хүсээд байна" гэхэд Жонгүг бушуу гараа тавиад
"Нэгэнт л оруулсан зүйлээс гарч болохгүй" гэсээр түүний хажууд зогсох ажилтанд
"Юугаа хийгээд байгаа юм. Түүнд зарим нэг зүйлийг хэлж өг" хэмээж, ажилтан бүсгүй ч толгой дохин дахиад нэг түүнд бөхийгөөд Тэхёнд
"Ийшээ явна уу?" гэх шиг болсоор дагуулан баруун зүг явлаа. Харин хойно үлдсэн Жонгүг одоо ч инээмсэглэл нүүрнээсээ салгахгүй байх ба үүнийгээ арилгах ч бодолгүй байгаа бололтой одоог хүртэл Тэхёныг ширтэн зогсоно.
Advertisement
- In Serial9 Chapters
Travels In An Unknown World
Shawn Yates was an ordinary person who lived his uneventful life just like everybody else. He went to school, he had a job and he had friends. He spent most of his spare time playing games and the one he had played the most was the MMORPG that his father had helped develop. 'The Wayfarer's Realm'. But he had just turned twenty when his entire life was flipped upside down. Waking up in an unknown world in the body of his in-game character, a battle mage who practices chronomancy and spatial magic, he tries to survive and explore his new enviroment. Follow his travels as he learns more about his new world and tries to finds an answer to the biggest question on his mind. Why are there so many similarities between that world, and the world of 'The Wayfarer's Realm' that his father helped create?
8 137 - In Serial30 Chapters
Kalar's Continent
Magic is a fickle thing, hard to grasp and even harder to truly master. Mana flows through everything in the world, every rock, plant, and human. They all breath, grow and influence their surroundings in their own right.Join Teo, a bright young boy with a gift for Arcane Magic, through his journey to tackle the Elements, master his Craft and climb to the very peak of magic itself.Who will he meet, friends or foes? Trusted companions or bitter rivals? Will he be able to find his answer and get to the real meaning of magic, all while wrestling with the complex laws of nature and his own unripe emotions?There is only one way to find out.The story will start with a few chapters of introductions in volume 1 to establish the characteristics and the nature of the world the characters live in. After that, it will probably become a lot more fast-paced and incorporate real story progression. My goal is to fuse the common magic advancement system in a weak-to-strong fashion, together with elements of naturalism, magic combat action and little bits and pieces of science, wherever necessary, to form a bright and interesting story about a boy chasing his dreams about magic. Please consider supporting me on Patreon.
8 157 - In Serial18 Chapters
God isn't dead, He's just broke
"How could you screw up the world this badly?" That's the question Billy the God finds himself asking when he looks upon his First World. Billy needs to get into World Building High, the top school when it comes to building and designing worlds of all shapes and sizes. And they're very strict with who they let in. Billy is one of the students expected to get in, but the school evaluates all the worlds a God's made during their entire life. And Billy's first world is everything that the school abhors. Billy's only hope for getting in? He has to raise a team from his world, comprising of the best of the best. To steal the system of another world and use it to replace his own, dooming the other in the process. The team he's created from his world's inhabitants? A BloodThirsty Crusader with more orphan murdering than 7th circle demons. An Orc prodigy of blood magic who faints at the first bit of gore she sees. A drunk Warlock who's responsible for the reason why most wizards are dead. A tax evader Druid who got her hand's on the 9th Edition of Karl Marx's Communist Manifesto. And a Blind Dragon Born Ranger, Druid, Sorciesta with a gun. Yep, the only way this could possibly get worse is if the world they were stealing the system from belonged to Principal Sieva, the woman who managed to murder (temporarily) another god. Oh, wait. The image is not owned by me. All credit goes to RogerCruz on DeviantArt. I'll change the image if/when I manage to make my own. I'm a terrible artist.
8 231 - In Serial11 Chapters
Melanie's "little" life
Melanie never told anyone her little secret. One day her mum finds out. Read more to find out more!_________________________________________▪Please note▪•this book contains abdl content•This is a non-sexual story•No spanking is involve_________________________________________☆Rankings☆#1 in potty training- 12/10/19#8 in mother and daughter - 12/10/19
8 131 - In Serial28 Chapters
Captain (Glamrock foxy x male reader)
Y/N loved building little machines when he was younger. But life was hard for him, exceptionally since he was super shy. He needed a job, so after looking for a while he finds a job as a mechanic for the Mega Pizza Plex. But during there he finds a fox that will change his life.Fnaf is owned by Scott Cawthon. The fictional characters is owned by me. You own you. I don't own the pictures unless I I say I made them.Minor swearing,
8 301 - In Serial17 Chapters
How To Protect Your Dragon (Hiccup x Reader 3)
** COMPLETED **Ah, Berk.Located in the middle of nowhere, the people aren't too normal, and, oh yes, Dragons! Only... This island is getting a little too crowded... Not only that, but the darkest threat Berk has ever faced looms in the distance, hunting Toothless and (D/N). Not only that, but now the last of the Light Fury and Sonic Angels have appeared! To find a safe Haven for their dragons, Hiccup and (Y/N) must search for the ancient legend, The Hidden World. In this final chapter of their story, they will find their destinies, fighting to protect everything they've loved for years. Nothing can ever train you to let go. ...Read the first two stories first if you haven't ❤❤(I don't own How To Train Your Dragon 3! Or the other movies! They are Dreamworks. I only own some images I create!)
8 118

