《•Stay With Me• |✔︎|》[19]
Advertisement
"Хааччихаад ирж байгаа юм?" Инаг элгээ тэвэрсэн чигтээ Жонгүгаас шалж гарахад Жонгүг гаран дахь шилтэй зүйлээ нэг хөнтөрчихөөд түүн рүү талимаарсан нүдээрээ ширтээд
"Чамд ямар хамаатай юм!" гэсээр өрөө рүүгээ алхах гэж байхад Ина голоос нь зогсоогоод
"Яахаараа надад хамаагүй байдаг юм! Би бол чиний хүүхдийг тээж байгаа хүн. Тийм байхад яаж намайг хамаагүй хүн гэж хэлж чаддаг байна аа!" хэмээн орилж эхэлвэл Жонгүг нүдээ эргэлдүүлэн түүнийг тоох ч үгүй зөрөн алхаад удалгүй эргэн харсаар
"Чи бол миний хувьд зүгээр л нэг хар дарсан зүүд эсвэл....магадгүй нэг насны минь хөлд тээгэлсэн чулуу байх. Тиймээс өөрийгөө их юманд бодоод байлгүй дуугүй л амаа хамхиад явж үз" гээд жишим ч үгүй өрөө рүүгээ яван орчихсонд Ина чангаар орилон уурласаар амьсгал хүндрэхийн цагтаа л өрөөнөөсөө эм аван ам руугаа хийлээ.
○○○
"Яасан? Болчихсон уу? Бүтсэн үү?" Жимин Сынчолыг гэртээ оров уу, үгүй юу олон асуултаар шалахад Сынчол инээсээр толгой дохиод
"Тийм ээ. Болчихсон. Киаах, Инаг ярьж эхлэхэд л түүний царай үнэхээр аймар барайсан. Үнэнийг хэлэхэд, Жонгүг Инад хайргүй, Тэхёнд хайртай. Тийм байж, яагаад Инаг гадаад явуулахгүй түүнийг сонгосныг ер ойлгоогүй." гэвэл Жимин түүний гар луу хөнгөн цохиод
"Хэлээ биз дээ! Жонгүг сайхан сэтгэлтэй гээд байхад чинь. Эсвэл магадгүй түүнд өөр зүйл нөлөөлсөн ч байж магад" гэсээр мөрөө хавчих шиг болоод
"За за. Юу ч гэсэн таны хэрэг бүтчихсэнд баяртай байна" хэмээн инээмсэглэсээр гаран дахь шилтэй зүйлээ өглөө.
○○○
Архины халуунаа чүй ай хөөж явуулсан Тэхён орноосоо боссоор хамгийн түрүүнд ус руу гүйн том өрөөнд байх нэгнийг ч анзааралгүй хөргөгчөө уудлан ус гарган ирээд том томоор балгалан ангаж үхэх гэж байсан мэт л ууна.
"Сайн уу?" Сынчол түүний хажууд алхан ирсээр хэлэхэд Тэхён гэнэтийн хүнд цочсондоо усаа эргүүлж гаргахаа алдах нь тэр.
"Юу хийж байгаа юм? Ах аа"
"Зүгээр л...энэ хавиар явж байгаад" Сынчолыг юу гэхээ мэдэхгүй зогсоход Тэхён толгой дохиод
Advertisement
"Жиминийхээр ороо юу?" гэвэл Сынчол хурдхан толгой дохисоор
"Тийм ээ. Яг наадхыг чинь хэлэх гэж байлаа" гээд чангаар инээхэд нь Тэхён сонин царай гаргасаар
"Аан. Тийм байх нь ээ" хэмээгээд өрөө рүүгээ явсанд нь Сынчол нэг санаа алдаад хойноос нь очлоо.
"Тэхён. Би үнэхээр худал хэлж чадахгүй юм байна. Надад чамд хэлэх чухал зүйл байна. Сонсох уу?" Тэхён түүний нухацтай байдалд нэг гайхсан ч сониуч зандаа шуудхан л толгой дохиж орхив.
"Тэгэхээр, Ина бол миний дүү-"
"Байзаарай. Ина гэж хэн юм?"
"Жонгүгийн хүүхдийг тээж байгаа эмэгтэй"
"..." Тэхёнд хэлэх үг байгаагүй тул зүгээр л гайхахын хажуугаар толгой дохилоо.
"Тэр Жонгүгт их хайртай. Би түүний харцнаас л мэдэрдэг. Гэсэн ч..Жонгүг тийм биш. Тэр чамд л хайртай. Тиймдээ ч Инаг дагуулан эмнэлэг хүртэл зорьсон."
"Гэхдээ-"
"Тийм ээ. Тэд хүүхдээ авхуулаагүй. . . Миний чамд хэлэх гэсэн зүйл минь ердөө л Жонгүгаас зайгаа барь. Чи ч яагаад гэдгийг нь мэдэж байгаа шүү дээ. Би дүүгээ эцэггүй хүүхэд гаргуулахыг нь хүсэхгүй байна. Хүмүүс ч муу хэлэхгүй гэж үү? Тэд янз бүрээр л ярина шүү дээ. Хүүхэд нь хүртэл муу хэлүүлнэ. Тэр бяцхан амьтныг эцэг нь голоод явсан нэрээр амьдруулалгүй зүгээр л Жонгүгаас холд. Инад, хүүхдэд нь ч бас Жонгүг хэрэгтэй. Тэгэх үү? Тэхён?" Сынчолын гуйх харцтайгаар хэлсэн чин сэтгэлийн гэмээр үгсэд нь Тэхён хэдийн нулимс дуслуулж, өөрийгөө ихэд харааж зүхээд байлаа.
"Би мэдэж байгаа. Түүнийг тавьж явуулах ёстойг. Гэлээ ч би чадахгүй байна шүү дээ. Энэ тэнэг сэтгэл гээч зүйл дотроос минь Жонгүгийн бие, сэтгэл бүхий л зүйлсийг надаас нэхэмжлээд байна. . . Гэхдээ би хичээнэ ээ. Түүнээс холдох болно. Тиймээс санаа зоволтгүй"
"Хэрэв..хэрэв энэ чамд хэцүү байвал зүгээр л надад хэл. Би чамд багаар ч хамаагүй туслах учраас"
○○○
"Тэхён аа?" Хойноос нь дуудах нэгний хоолойг сонссон Тэхён инээмсэглэсээр хойш хараад гараа даллавал удаа ч үгүй хэн нэгэн нь гүйн ирсээр түүнийг чангаар тэврэн авах нь тэр.
Advertisement
"Хоол идсэн үү?" Асуултанд нь Тэхён толгой сэгсэрсээр хамраа үрчийлгэхэд Сынчол инээд алдсаар гарнаас нь хөтлөөд
"Тэгвэл хоол идэхээр явцгаая" гэсээр цааш хоёул алхан одлоо.
○○○
"Жонгүг. Өнөөдөр эмчийн үзлэгтэйг санаж байна уу?" Инаг гал тогооноос орилоход Жонгүг зангиагаа зүүн
"Санаж байгаа даа" гэсээр зөрүүлэн орилвол Ина урдах жимсээ идсэн чигтээ
"Хэдээс ирэх юм?" гэхэд Жонгүг зангиагаа зүүж дууссан бололтой цүнхээ буйдангаас авсаар
"Дөрвөн цагийн дараа гэхэд ирчих учраас хувцсаа бэлдээд байж бай" хэмээн захьчихаад гэрийг орхив.
Advertisement
- In Serial36 Chapters
Isekai Winner: Super Sweepstakes!
Emma Longstone is not a regular person; she's famous for holding the world record for most Sweepstakes won by a single person! Her luck is good to the point where she's won the lottery multiple times in a row, accurately predicted the value of stocks years in advance, and never lost rock-paper-scissors. Unfortunately, things aren't always rosy at the top; having earned a fortune from her efforts as a professional sweepstaker, business owners everywhere despised her. That's why they assassinated her. On her way to the afterlife, her journey was disrupted by a deity called Tchadd. He offered her a chance to escape a brutal afterlife if she agreed to work for him. She agreed and was hired as an Isekai Winner, a person with qualities impressive enough to save entire worlds. Now she finds herself using sweepstaking to save worlds in non-intuitive ways!(Note: this description is misleading)
8 221 - In Serial25 Chapters
Paper's Cat
Adam, a cat, but not by choice, follows along Hannah disguised as her faithful familiar. Cursed with next to no hope for a cure, hopping from one human caretaker to the next, this trapped feline's only hope is that the phrase 'time heals all wounds' applies to being polymorphed. Suffering a condition that makes her magically lame, Hannah struggles to pass as a professional mage because of her need for the learning wheels other students her age have long since shed. Determined not to be denied her right to magic owed to her by her witch heritage, she refuses to die until she is recognised as a great, if not, the greatest mage to have ever lived. However success is never easy for the disadvantaged. Black cats and bad luck come hand in hand. And the abandonned Cathedral of the Triolo academy will cast a very large shadow over them all.
8 218 - In Serial51 Chapters
Amber Silverblood: Silverpack
It has been a month since Amber joined the Silverpack, leaving the ruins of her old pack behind. Now she lives in her alpha's cabin with her mother and the orphaned Kimberly. But just as life is starting to feel normal again, the demonic crime lord Hendricks returns. He has a score to settle with Amber, and he doesn't care who gets hurt in the process. As if that wasn't enough, Majestic is still running experiments on Silverbloods, and Amber's freedom will only last until their current specimen dies. Amber's new pack is being threatened from without and within, and she's going to have to find new strength if she wants to keep it from being torn apart like her last one. New strength... and maybe something else.
8 185 - In Serial82 Chapters
Lazy Ash
Ash just wants to stay home,play video games, and maybe watch some porn.Its to bad fate has something else in store.Well... maybe just bad luck.Ash is going to be forced to do things he thought hed never have to do. Like Dear God Work!Followed by an annoyingly good natured battle angel and a kitsune who most definitely is not a demon.Ash's lazy days are being slowly but surely destroyed.
8 202 - In Serial32 Chapters
Idk You Yet 『Bakugou Katsuki x reader textfic』
【 When an "accidental" wrong number leads to a lot of different emotions, y/n and Katsuki have to try and figure out what they feel for each other before they meet after tests. 】》Started: November 9, 2020》Start of posting: December 30, 2020》Completed : January 31 2021Inspired by the song Idk You Yet by Alexander 23Idk You Yet Bakugou Katsuki x reader Textfic
8 97 - In Serial16 Chapters
She's My Princess. (Snotlout X Ruffnut) ♡♀♂
Snotlout and Ruffnut, have confessed their feelings for each other, But when they find the most amazing mystery their world will never be the same, Read to Find Out What Happens! ♡👍👌😉♀♂♡
8 89

