《•Stay With Me• |✔︎|》[21]
Advertisement
Жонгүг, Ина хоёр хэдийн хүүхдээ алдаад гурван сарын хугацааг үдээд байгаа ба энэ бүхий л хугацаанд Жонгүг Инагаас ажлаасаа бусад үеэр огтхон ч холдоогүйн зэрэгцээ чадхаараа л анхаарал халамж үзүүлээд байв. Мэдээж энэ бүхэн Инад ихэд таалагдаж байгаа ч хүүхдээ алдсан эх хүний сэтгэлийг юу дэвтээх билээ дээ, хааяа нэг өөрийгөө буруутгаж, өмнө нь яагаад хүүхдийг тэгж ихээр үзэн яддаг байснаа эргэцүүлнэ.
"Явлаа шүү!" Жонгүг гарахаасаа өмнө хэлээд хаалга онгойлгохтой зэргэцэн нэг ажилтны толгойг цохиж орхив.
"Уучлаарай. Та зүгээр үү?" Ажилчин түүний асуултанд зүгээр гэж дохиод олон илгээмж дундаасаа нэгийг чүй ай гарган өгсөөр
"Энэ хаяг дээр ирсэн илгээмж. Жон Жонгүг, Пак Ина гэсэн байна" гэхэд Жонгүг нэг гайхсан ч толгой дохиод түүнд гарын үсгээ зуран өглөө.
"Яваагүй байгаа юм уу?" Ина гал тогооноос гаран ирэхдээ түүнийг харсаар ийн хэлэхэд Жонгүг мөрөө хавчин илгээмжийг нээвэл
Пак Сынчол, Ким Тэхён нарын хурим.
гэсэн хавтастай байхаас гадна, дотор нь маш чамин хийцээр Жонгүг, Ина хоёрын нэрийг бичин урьж байна гэсэн байх нь тэр.
"Ах хуримаа хийх нь ээ"
"Сынчол гэж?"
"Тийм ээ. Манай ах. Дээрийн чамайг цохьдог"
"Тийм байх нь ээ." Жонгүг толгой дохисоор хэлээд удалгүй урилгыг Инад өгөн
"Би ийшээ явахгүй учраас чи ганцаараа яваарай. Ахын чинь хурим шүү дээ. Харин миний хувьд зүгээр л салсан найз залуугийнх минь" гэсээр эргэн хаалга зүглэсэнд нь Ина
"Гэхдээ хэн бүхнээс илүү хайртай байгаагүй гэж үү? Нуулгүй хэлэхэд чи бяцхаа үрээсээ ч илүүгээр түүнийг хайрладаг байсан шүү дээ. Хар л даа. Чи холбоо тасраад бараг зургаан сарыг үдсэн байж одоо болтол түүнийг бодож, санагалзаад, байнга л одоо амьдарч буй гэрийг нь хайдаг биз дээ? Шөнө бүр гарч ганц юм уудгийг чинь ч би мэднэ" хэмээн орилж гарвал Жонгүг санаа алдан Ина руу харсаар
"Гол хэлэх гээд байгаа зүйл чинь юу юм?" гэхэд Ина нэг харц буруулсан ч буцан Жонгүгийн нүд рүү ширтээд
Advertisement
"Би чамайг тавьж байна. Хүүхдээ алдсан тэр бүхий л хугацаанд хажууд минь байж харж халамжилдаг байсанд баярлалаа. Одоо харин Тэхён руугаа яв" гэвэл Жонгүг толгой сэгсэрсээр
"Наад үгс чинь чиний надад хэлж байсан бүх үгнүүдээс хамгийн тэнэг нь байна. Тэр ганцхан чиний хүүхэд байгаагүй минийх ч бас байсан. Тиймээс чиний хажууд байх нь миний үүрэг. Тэхёны тухайд би очиж чадахгүй ээ. Тэр хэдийн нөхрөө олсон байна. Надаас ч сайхан сэтгэлтэй, сайн нэгнийг. Тиймээс—" гээд үгээ ч гүйцээгээгүй байхад нь Ина эсэргүүцэх мэт
"Гэсэн ч дахиж оролдоод үзэж болно шүү дээ" гэсэнд Жонгүг санаа алдсаар
"Энэ яриаг болоогүй гээд бодчихъё" хэмээн хөмсгөө зангидсан чигтээ гэрийг орхилоо.
○○○
"Захирал аа!" Хажуунаас нь чангаар орилох нэгний хоолойнд л хэдийн хол хаяад явчихсан бодлоо авчирсан Жонгүг
"Айн?" гэвэл түүний нарийн бичиг танхим дахь хүмүүс рүү заан
"Хэлээрэй" гэхэд Жонгүг юу ярьсныг нь ч ойлгоогүй тул
"Зөвшөөрч байна" хэмээгээд суудлаасаа босоход нь өнөөх нарийн бичиг нь нэг хоолойгоо засан
"Гэхдээ, захирал аа. Энэ-" гэх гэж байсан ч Жонгүг дахин
"Зөвшөөрч байна" гэчхээд хурлын танхимаас гараад явчих нь тэр.
○○○
"Санаад байна"
"Хэнийг санаад байна гэж? Захирал аа"
"Хэнийг ч биш ээ" Жонгүг гэнэт л ухаан орсон юм шиг сандрангуй хэлээд хэсэг машинаас эргэн тойрноо хараад удалгүй
"Тэхёны шинээр ажилд орсон газар юу билээ?" гэхэд нарийн бичиг нь урдах цаасаа цэгцэлсээр жолоочид
"Очдог газраа" гэвэл жолооч ч толгой дохин үрүүлээ эргүүллээ.
"Хаачих гэж байгаа юм?" Жонгүг гайхсаар асуувал нарийн бичиг нь
"Тэхёны ажил руу. Та түүнийг асуух бүртээ л тийшээ явдаггүй гэж үү?" гэхэд Жонгүг ч хэлэх үггүй тул дуугүй л замаа харан явав.
"Хэдээс тардаг билээ?"
"Одоо гучин минутын дараа"
"Ойлголоо"
Жонгүг түр нүдээ анин хэвтсэн ч нарийн бичгийнхээ дуугаар бушуу нүдээ нээн машиныхаа цонхоор Тэхёныг харлаа.
Үзэсгэлэнтэй инээмсэглэлтэй тэр яг л хэвээрээ байх ч түүний тэр л нандин инээмсэглэл Жонгүгаас өөр нэгэнд зориулагдаж буй нь хэдийн Жонгүгийг багагүй гуниглуулаад амжжээ.
Advertisement
"Явах уу? Захирал аа?" Жолоочийг хөдлөхдөө бэлдэж эхлэхэд Жонгүг байж бай хэмээн дохиод машинаас буугаад явчих нь тэр.
"Сайн уу? Тэхён?...Бас Сынчол?" Жонгүгийг асуухад тэд хоёул хажуу тийш харсан ч нүүр нь тэр дороо барайж орхилоо.
"Сайн уу?" Тэхёныг их л эвгүй харцтай хэлэхэд Жонгүг санаа алдан
"Намайг хараад тийм ч баяртай биш байгаа бололтой. Би мууг санаж ирээгүй шүү. Зүгээр л та хоёрт баяр хүргэх гэж ирсэн юм. Гэрлэх гэж байгаа шүү дээ" гэсээр инээмсэглэх шиг болсон ч түүнд ямар ч хариу ирээгүйд толгой гудайлгасаар
"Яг үнэндээ би очиж чадахгүй л дээ. Мм...нөгөө чухал хуралтай учраас. Тиймээс бусдаас түрүүлж баяр хүргэж буй нь энэ. Гэхдээ мэдээж бэлгийг явуулна аа" гээд худал инээмсэглэсээр эргэн машин руугаа явах гэхэд нь Сынчол гарнаас нь татан
"Баярлалаа" гэх үг амжиж урсгаад түүнийг үдэх аж.
"Хойш харж болохгүй шүү" Жонгүг машинд суугаад нэлээн удаан хугацааны дараа ийн хэлээд нүдээ анин дээш харсаар суухад нь тэд яаж ч чадахгүй учраас дуугүй л урагш харан явна.
○○○
"Зүгээр үү? Чи түрүүнээс хойш юу ч ярьсангүй" Сынчол Тэхёноос санаа зовсоор асуухад Тэхён толгой сэгсэрсээр суудалдаа улам л шигдэнэ.
"Хуримын урилга яах гэж явуулсан юм?" Удаан хугацааны дараа Тэхёныг асуухад Сынчол хоолойгоо зассаар
"Явуулах хэрэгтэй шүү дээ. Инагийн бараг л найз залуу нь байхад" гэвэл Тэхён санаа алдаад
"Би зөвшөөрөөгүй шүү дээ. Явуулахыг чинь зөвшөөрөөгүй! Тийм байхад...Яах гэж явуулж байгаа юм! Хэрэв та явуулаагүй байсан бол тэр өнөөдөр надтай уулзахгүй байсан! Надтай уулзаагүй байсан бол би одоо ингэтлээ шаналахгүй байсан юм!" хэмээн сүүл рүүгээ уурласаар хэлэхэд нь Сынчол тайван байхыг хичээн
"Чамайг минийх болсон гэдгийг л харуулах гэсэн юм. Түүнээс биш, би юу гэж тэгэх юм! Чи үнэхээр хэцүү юм! Тэхён! Үргэлж л хийж буй зүйлийг минь шүүмжилж, гоочилно. Тийм байж байнга л Жонгүгаа бодож санагалзана. Би аль гурван сарын өмнө хэлээгүй гэж үү! Энэ харилцаагаа больё гэж! Гэтэл одоо хар л даа. Чиний олон гуйлтаар хаа хүртэл ирснийг. Би үнэхээр залхаж байна" гэсээр машиныг огцом зогсоосонд Тэхён суудлын бүснийхээ ачаар чүй ай суудалдаа үлдээд
"Тэгээд боль л доо" хэмээн суудлын бүсээ тайлж шидээд машинаас буувал Сынчол үрүүлээ чангаар цохин авсаар хойно нь үлдлээ.
○○○
"Яах гэж дуудсан юм!" Сынчол харанхуй шөнөөр утас хангинуулан байж сэрээсэн нэгний урд унтлаганыхаа хувцастай зогссон чигтээ асуувал Жонгүг гаран дахь хослолоо түүн рүү сунгаад
"Тэхён авахыг их хүсэж байсан. Түүнд өгвөл баярлах байх" гэсэнд Сынчол хэсэг хослол руу, дараа нь Жонгүг рүү харсаар хослолыг авах бус буцаан түлхээд
"Би биш чи өөрөө өгсөн нь дээр" гэхэд Жонгүг толгой сэгсрэн
"Мэдэж л байгаа байлгүй. Тэр надтай дахиж уулзахгүйг. Магадгүй үүнийг хог руу шидчих байх. Харин тэрний оронд сүйт залуу нь өгөхөд дуртайяа авахгүй гэж үү?" гэсээр эргүүлээд Сынчол руу сунгавал Сынчол хослолыг аван
"Бид муудалцчихсан. Гэсэн ч гэрлэлт болох байх. Харин үүнд чамайг заавал ирээсэй гэж хүсэж байна. Оронд нь би үүнийг авъя" хэмээн инээмсэглэх шиг болоход нь Жонгүг нэг бодож зогссон ч толгой дохин
"Ороод гарах болно оо" гэх богино үйл явдлыг хэлээд Сынчолыг үлдээн эргэн харсаар цааш явах аж.
Advertisement
- In Serial11 Chapters
Counterwizard
Thrown into a world were magic is real, Antoine finds that he has a unique gift: the ability to see and understand magic itself.having been born on magicless Earth, however, Antoine has very little magical ability of his own. he can craft the most complex and powerful of spells, but what use is a circuit without power?Mature content warning: contains graphic violence and sexual content
8 112 - In Serial41 Chapters
Another Death
"Despair, paranoia, sadness, life has no meaning anymore" are the words of a boy named Andrej who lost all in life and commited suicide, but instead of passing on he awakens in a new world full of wonder, magic, mysteries and adventure. Follow Andrej on his journey as he uses his second chance at life to go on adventures with his friends in a quest to regain his lost happiness and find meaning in life again
8 199 - In Serial8 Chapters
The Relistar
It's been hundreds of years since the Three Empires collapsed. Hundreds of years since belief in gods died out, and cults became the mainstay religions of Caloria. On the lone, warring island of Kylinstrom, most have turned their worship from the heavens to the world, though some yet worship strange beings and powers beyond their own. Cedric Castelbre felt the same. But now he may have no choice but to believe in gods and demons; Serkukan, the Great Red One of Etheria, has fled his own plane, seeking refuge... And it was within the boy's mind that he found it.
8 209 - In Serial23 Chapters
Unforgettable (Peter Parker x Reader)
Living with her famous cousin is not easy. When (Y/N) (L/N)'s parents went missing she moved to New York City to live with her annoying super hero cousin, Tony Stark. As she wanted to get as far from Tony as possible, she was enrolled at Midtown High, where she made fast friends with a certain socially awkward boy named Peter Parker.But when terror struck Queens, (Y/N) decided to put her 'Adoptive Muscle Memory' as Tony would put it, to good use, without his permission of course. Of course she catches the attention of the local friendly neighborhood Spider-Man when she started to use some of his moves which should be impossible for any normal human.
8 138 - In Serial23 Chapters
Second chance mates with the KING
I love her. Those words ruined her. Almost for life. She's gone.Those words killed him in side. A second chance saved them.
8 163 - In Serial18 Chapters
Learning To Love You (Noah X Cody)
Total Drama, named justly, has proven to Noah that making friends isn't all that easy. Come the slight chance that he actually does make a friend in Cody Anderson, the dorky, wannabe lady's man, Noah finds that it's hard not to fall in love.Cover photo does not belong to me. All characters and ideas belong to Total Drama.Completed! Under editing!Sequel posted!
8 108

