《His woman|| KTH [Completed]》Chapter 012
Advertisement
Дууныхаа зураг авалтанд орсон тул маш завгүй байлаа.
Южин ч бас манай дууны клипэнд тоглохоор болсон.
Хальт завсарлах үеэр арын ажилчид бид нарт халуун уух зүйл өгөв.
Гадаа бороо орж маш хүйтэн байх бөгөөд дээгүүрээ хөнжил нөмрөн үсээ хатаалаа. Найруулагч "За одоо дахиад нэг хэсэг биччихээд л таръя, бүгд эрч хүчтэй байгаарай" хэмээхэд нь нэг гүнзгий амьсгаа аваад босов.
Южин хэт нимгэхэн хувцас өмссөн байх бөгөөд байн байн ханиалгаж байхыг нь ажиглалаа. Амархан өвддөг юмсан. Санаа зовсоор гадуурх цамцаа барин түүн рүү очих гэтэл менежер нь надаас түрүүлээд түүнд цамцаа тайлж өглөө.
Хараал ид.
Түүнийг ажиглаж байтал нэг арын ажилтан түүнд ногоон цай өгөх нь харагдав.Түүнийг хүчээр уухыг хараад тэсэлгүй хажууд нь очин өнөөх цайг нь булааж аваад балгалаа.
Южин над руу гайхан харахад нь би түүн рүү харалгүй "Ногоон цайнд дургүй байж хүчээр уух гэсний хэрэггүй, бас гэртээ очоод халуун ясны шөл уугаарай тэгэхгүй бол халуурна"
"Инээд хүргэж байх шив. Хэн болчхоод надад санаа тавиад байгаа юм?"
Би ногоон цайг ууж дуусгаад хуванцар аягыг хаян "Өөрийнхөө зүйлд санаа тавьж байна" хэмээгээд зураг авалтын талбай руу гарлаа.
-
"TJ Тэхён руу хараад жоохон инээмсэглээд өгөөрэй"
Найруулагч ийн хэлэхэд Южин арай гэж над руу харан инээмсэглэв.
Клипний нэг хэсэг дээр бид хоёр гар гараасаа барин бүжиглэж байгаагаар гарах юм л даа.
Бараг 30 гаруй оролдлогын эцэст арай гэж нэг юм дуусан тарахаар болов.
Южин инээмсэглэн бүх хүмүүст бөхийн "Өнөөдөр сайн ажиллалаа" хэмээж байлаа.
Улам ханиадаа хүндрүүлэх нь байна.
Санаа зовж байсан ч олон хүмүүс харж байсан тул аргагүйн эрхэнд машиндаа суулаа.
Жин ах найтаагаад "Ахх ханиад хүрсэн бололтой, маргааш яаж үлдсэн зураг авалтдаа орно оо" хэмээхэд Жимин "Жин ах ингэж байгаа юм чинь TJ бид нараас ч илүү нимгэхэн хувцас өмсчихсөн байсан. Гарцаагүй ханиад хүрчихсэн байгаа даа" гэлээ.
Жин ах түүнийг цохиод "Золиг чинь ахдаа санаа тавихгүй юм байж" хэмээв.
Advertisement
Бусад маань ч бас ханиад хүрсэн бололтой байн байн найтааж байлаа.
Ахх Южин ханиад хүрэхээрээ их хүнд хүрдэг юмсан. Зүгээр байгаа даа.
-
Бид нар бүгд хөнгөн ханиад хүрснээр зураг авалт цуцлагдлаа.
Найруулагч Южин-ыг их хүнд өвдсөн гэсэн тул зураг авалтыг долоо хоног хойшлуулав.
Санаа зовоод зүгээр сууж чадахгүй нь. Тэнэг охин! Эмнэлэг явсан болов уу? Хүн ясны шөл уугаарай гээд байхад хүйтэн шүршүүрт ороод унтчихсан байгаа даа.
Өмнө нь ч бас ийм л байсан. Дандаа зөрүүдэлнэ.
Түүний гэр лүү очих уу? Гэхдээ гэрийг нь мэдэхгүй байдаг.
Гэнэт нэг санаа төрөн Жонгүгийг дуудлаа.
-
Жонгүг захирлыг өрөөнөөс нь аван гарсны дараа би түүний компьютерээр уран бүтээлчдийн хувийн хэргийг шалгав.
Тийм ээ гэрийн хаягийг нь олчихлоо.
Жонгүг руу зурвас илгээгээд хурдхан шиг захирлын өрөөнөөс гарлаа.
Манай гэртэй ойрхон газар амьдардаг юм байна.
Хонхыг нь дарвал удалгүй Южин хаалгаа тайлав.
Намайг харан хөмсөг зангидахад нь би түүнийг зөөлөн түлхээд дотогш орлоо.
Тэр сайнгүй харагдах бөгөөд "Я-яах гэж ирсэн юм" хэмээхэд нь би түүнийг буйдан дээр суулгаад авчирсан эмүүдээ урд нь тавилаа.
Гал тогоо руу нь орон аяганд ус хийгээд эхлээд халууны эсрэг эмийг хүчээр уулгав.
Тэр одоо ч хөмсөг зангидах бөгөөд "Ким Тэхён юу хийгээд байгаа юм?"
"Өөрийнхөө юманд санаа тавьж байна. Эмнэлэг явахгүй яасан юм? Удсан бол муу зүйл ч болж болох байлаа"
Тэр миний хэлснийг тоолгүй босоод "Яв" хэмээгээд өрөө рүүгээ оров.
Хэдэн минутын дараа хаалгаар нь шагайхад тэр хэдийнээ унтчихсан байлаа. Эм нь үйлчилсэн бололтой хамаг хөлс нь гарчихсан байв. Алчуур норгоод түүний духан дээр тавин хоол хийхээр гал тогоо руу орлоо.
Энэ хүн чинь хоол иддэг хүн үү? Хөргөгч нь хоосон байхдаа яах вэ дээ.
Малгай болон маскаа өмсөөд дэлгүүр гарлаа.
-
Авсан зүйлсээ хөргөгчинд нь хийчхээд хоол хийхээр болов.
Цагийн дараа хоол бэлэн болж Южиныг сэрээхээр өрөө рүү нь орлоо.
Тэр хэдийн сэрсэн байх бөгөөд цонхоор харан зогсож байв.
Advertisement
"Яваагүй л байсан хэрэг үү Тэхён? Бид дууссан. Яагаад зууралдаад байгаа юм"
Би түүний хэлснийг тоолгүй гараас нь хөтөлсөөр ширээний ард суулган урд нь хоолоо тавилаа.
Түүнийг над руу хачин харахад нь би хоол руу эрүүгээрээ дохиод "Идчих" гэв.
Тэр ч зөрүүдлэхгүй идэхийг нь хараад нүүрэнд минь инээмсэглэл тодорлоо.
Удалгүй түүний мөр чичгэнэхэд би сандран түүнийг өөр лүүгээ харуулахад тэр уйлчихсан байв.
"Я-яагаад уйлсан юм?" гэхтэй зэрэгцэн хэн нэгэн хаалганы код хийн орж ирэх сонсогдлоо.
"Южин-аа эм авчирлаа" гэх хоолойгоор эргэн харвал өнөөх менежер нь зогсож байв.
Түүний царайг сая л тогтон харвал их л танил харагдлаа. Тийм ээ Южин-ы миний сайн найз хэмээсэн залуу нь байх шив.
Мэдээд байсан юм. Анхнаасаа л энгийн найзууд биш байж
Уурлахгүйг хичээн гараа зангидлаа. Южин инээмсэглэн босоод түүний гараас эм аван баярласнаа хэлэв.
Тэр над руу гайхан харахад нь би түүнийг мөрлөөд хажуугаар нь зөрөөд буйдан дээр тавьсан гадуурх цамцаа өмсөөд гарах гэтэл Южин "Б-баярлалаа" гэлээ.
Би түүн рүү харан ёжтой инээгээд "Хэрэггүй дээ, харин аз жаргал хүсье. Дахиж саад болохгүй болохоор тайван байж болно" хэмээхэд тэр миний гараас татаад "Юу яриад байгаа юм?" гэв.
"Аз жаргал хүсье гэж байна. Надаас зугтаад байсан чинь ердөө тэр новшоос л болсон биз дээ? Надаас салсан чинь хүртэл. Одоо л бүх зүйлийг ойлголоо. Яах гэж эргэж ирсэн юм? Надаар даажигнахаар ирээ юу? Энэ новш надаас юугаараа илүү болоод" хэмээн орилоход Южин намайг алгадлаа.
"Чи өөрчлөгдөөгүй байна. Өмнөх шигээ адгийн новш хэвээрээ байна. Юугаараа илүү гэнэ ээ? Тэр ядаж л намайг орхиж явдаггүй юм, чамайг санагалзан уйлсан өдрүүдэд тэр нулимсыг минь арчиж өгдөг байсан, шантрах бүрд минь тэр намайг дэмжин өдий зэрэгт хүргэсэн. Чи хаана байсан юм? Намайг нэг ч удаа хайгаагүй байж одоо яагаад ингэж аашлаад байгаа юм. Бид одоо ямар ч хамааралгүй хүмүүс"
Би Южин-ы ард зогсох залуу руу харан ёжтой инээгээд гарлаа.
Хараал ид! Би түүн рүү нэг алхам ойртох бүрт тэр надаас хоёр алхам холдох юм.
Дахиад л болчимгүй аашилснаа ойлгон машиныхаа цонхыг хүчтэй цохилоо.
a/n: за юу ч болоод байгаа юм мэдэхгүй ээ мэдэхгүй. Та нар сэтгэгдлээ хэлэхгүй болохоор өөрийгөө их муу бичиж байна гэж ойлгоод байх юм🥺үнэхээр муу бичиж байвал заавал хэлээрэй.
Бас дараагийн хэсэг 20+ vote энэ удаад л vote заачихъя. Их завгүй байгаа болохоор🥺♥️
Advertisement
- In Serial534 Chapters
Chosen by Fate, Rejected by the Alpha
Eighteen-year-old Trinity is unlike any other werewolf in her pack. For one, there were unusual circumstances surrounding her birth, for another, she is the only pack member to never shift into a wolf...
8 1007 - In Serial52 Chapters
Mr. Ceo & I
Highest Ranking: # 15 in Romance on August, 5, 2018Highest Ranking: #1 in CEO on December, 15,2018Highest Ranking#1 in Interracial January,10,2020Asher, is the cocky, arrogant, rude, and closed off Ceo of The National Elect Industries. He works hard for what he wants. He has everything he needs except one thing... A personal assistant until Natalia fulfills the position. Unfortunately they loathe each other. She puts him in his place, while he pushes her buttons. However Natalia's young daughter clenches at Asher's heart and possibly ties Natalia and Asher together.Natalia, is a sarcastic, independent, opinionated, and strong willed women. Recently having a baby who is 3 years of age. Natalia fulfills the position of a personal assistant of the CEO of The National Elect Industries. She accepts the job to make a successful living for her and her daughter. However she can't stand him, let alone working for him. However, Natalia's little daughter warms up to Asher. She sees a side of him that draws her to him and possibly take interest in.
8 212 - In Serial28 Chapters
The Red Door
When Mollie starts to prefer the dreams she's having to the painful reality of life, she's forced to choose between embracing a fantasy or the man she loves. *****Since she was seven, Mollie Cutright has known two truths: she loves Howard Flynn and her dreams are the most magical part of her life. Each day she suffers at the hands of her abusive parents, but each night she is surrounded by a loving family who call her by a different name. Growing up in 1930's Virginia, no one has patience for a girl who might be mad, so Mollie strives to keep her dreams (and how often they intrude on her reality) a secret. But when her secret comes out, Mollie is sent to an asylum, though not before she and Howard are secretly engaged. It is at the asylum she discovers the dreams are echoes of her past lives. She's an immortal, if she makes a journey to claim her heritage. The problem is, if she continues down this path, she can never see Howard, the love of her life, again.[[word count: 70,000-80,000 words]]
8 121 - In Serial58 Chapters
Nebula's Echo (a Naruto Fanfic)
When you die, is it eternal sleep that awaits you? Maybe you'll go to heaven or hell and spend the rest of eternity there. Or, just maybe, you'll get... reincarnated.That's what happened to me. I was pushed into another world by a seriously misinformed sphere of light. But I didn't reincarnate as a human. Maybe a lizard? Lizards are cool... I'd like to be a lizard.But no. I was reborn as something much more powerful, much more sinister and frightening. My birth changed the world."Five days of disaster shook the world. Floods, wildfires, earthquakes, tornadoes, and storms covering the sky in lightning. On the sixth day, a eerie silence followed. As the full moon graced the sky, an intense wave of energy like nothing ever felt before by the creatures of the world swept over the land. The moon shined blood red, turning the sky into an ominous crimson.The nine bijuus perked up inside their jinchuuriki. They knew what was happening. They felt it, in the depths of their souls. This was the birth of a tailed beast."_______________DISCLAIMERI do not own Naruto (I WISH), I only own my oc and the concept/eventual changes in the storyline.I also do not own any of the pictures, they all belong to their rightful owners. Credits to VIBIBO for the amazing cover! (Twitter @vibibo_ if I didn't get the wrong creator, which i really hope cuz their work is amazing and they deserve the credit!)If you see your picture on here and want me to take it down, let me know ☺️+ slight WARNINGThis is rather....trash...I apologize profusely in advance..
8 175 - In Serial22 Chapters
Adam And Eve
a poetic rendition of a classic biblical-based romance story in a glimpse of poem and prose to rose the dead emotions that once happened on Eden.
8 177 - In Serial82 Chapters
Bleeding Love
This is a story of two broken souls who were brought together by one's lust and other's fear. SophiaShe was young, innocent, loving and pretty with big eyes that were the mirror of her soul. She was sinfully beautiful but broken. She was alone. She was trapped in the world of monsters.Then he came along. They say he is the worst of all. He is the ruthless monster you pray never to cross paths with. Will she be able to escape him or will he became her universe?DamonHe was ruthless, he was aggressive, he was merciless. Everyone feared him and he is proud to be the king. He rules his world but he was broken. Then she came along. She was like a Crystal Doll. His Doll. Will he have her the way he wants and get over with his lust or will she became his life?"Let me go, please", he buried himself again in my neck and his hold became more tighter around my arms "shhhh.....breathe amore" I cringed at his nick name for me and he continued "you are mine and I am never letting you go, I will give you everything mio amore except your freedom from me".Top Rankings#1 Mafiaromance#1 Bleedinglove#1 Darklove#5 Mafiaromance#1 Mafia#1 Completed#1 darkromance
8 203

