《Youngblood》[Intro] "Хувь тавиланг тааварлашгүй."
Advertisement
"
1815 он.
"Наанаа зогс!"
Моридын давхилдах чимээ ой моддыг дүүргэж, тэргэл сартай намуухан шөнийг тавгүйтүүлнэ. Арав орчим цэргүүд нэг л хүнийг хөөх агаад хэрэгтэн амандаа тайван хэрнээ ёжилсон инээмсэглэл тодруулан морио хурдлуулах нь эмээсэн шинжгүй. Салхинд урт үс нь хийсч, залуу баруун мөрөө давуулан араас нь хөөх цэргүүдийг харчихаад огцом морио татан ой мод руу орон давхих нь тэр. Цэргүүд нэн даруй араас нь орох ч хад чулуу ихтэй өгсүүр замаар морьд нь цуцан хурдалж дийлсэнгүй. Улам дээшлэн цуцашгүй мэт давхих залуугийн морь нисэх шиг хурдалсаар цэргүүдийг ардаа үлдээн одов. Чимээ нь ч дуулдсангүй...
-
Хааны ордон.
Лааны гэрэлд бүх зүйл бүдэгхэн харагдах өргөөнд ширээ хүчтэй цохих чанга дуу гарч хэн нэгэн босч ирлээ.
"Ганцхан хүн бариад ирж чадахгүй арчаагүй амьтад! Ямар нүүрээрээ эргэж ирээв?"
Түүний өмнө зогсох цэрэг толгой гудайлган,
"Өршөөгөөрэй. Бидний буруу."
"Маргааш гэхэд барьж ирээгүй байвал би өөрийн гараар толгойг чинь тасдана гэж мэд!! Одоо зайлж үз!"
Тэрээр суудалдаа суун ширээн дээр тавьсан хоёр гараа зангидаж, судас нь товойж, арьс нь цайтал чангална. Түүний нүд улайн шүдээ зуусаар сийгүүлэн амандаа шивнэж, өмнөө тавьсан хэрэгтний хар зургийг базан хана руу шидлээ.
"Ким Тэхён! Дахиад тэмдэг үлдээнэ гэнэ ээ... Чамайг өөрийн гараар хорооно!"
-
Гудамж бүрийн хашаан дээр наасан зарлал, хар зураг, их хэмжээний мөнгөн шагнал амласан бичигээс илүү хааны ханхүү өргөөндөө хороогдсон гэх мэдээ олон түмнийг цочроох аж. Ордны хамгийн чанга хамгаалалттай өргөөнд хэнд ч мэдэгдэхгүй нэвтрэн улсын дараачийн эзэн хааныг өөрийн гараар хөнөөгөөд хэн ч харагдалгүй оргож чадсан аймшиггүй нэгнийг амтай болгон ярина. Улс даяар цэргүүд довтолгон үл таних алуурчинг эрж байлаа.
"Мэдээ байна уу?"
"Алга аа."
"Хараал идэг!"
Өргөөний гадна хөлийн чимээ дуулдаж "Жон Жанжин таныг эзэн хаан өргөөндөө дуудуулж байна." гэх намуухан хоолой гарахад ширээний ард суусан нэгэн хурдлан өргөөнөөс гарлаа. Эзэн хааны царай цонхийн, нүд нь улайсан байх агаад түүнийг өргөөнд нь морилох үед сулхан инээмсэглэн өмнөө суухыг хүслээ.
Advertisement
"Өршөөгөөрэй Хаантаан. Бид одоогоор сайн мэдээ дуулаагүй байна."
Өргөөний хойморт суусан Хаан эзэн гунигтайхан нүдээ аньж "Үйлийн үр гэж байдаг бололтой. Бие минь, сэтгэл минь ч тэр энэ их зовлон шаналалыг дийлэхгүй мэт байна."
"Та бүү санаагаа чилээ Хаантаан. Бид тун удахгүй алуурчныг барьж амьдаар нь танд тушаах болно!"
"Намайг биш төрсөн үрийг минь хороох хэмжээнд надад тэгтлээ их өш санасан бололтой... Жонгүг аа?"
Эзэн хаан түүнийг нэрээр нь дуудсанд жанжин гайхан толгой өндийлгөх агаад "З-за? Хаантаан..."
"Чи дэндүү багаасаа ордонд өссөн. Хүүгийн минь хамгийн сайн анд найз нь. Би чамайг цэргийн жанжин гэхээс илүү хүүгээс минь дутахгүй хэмээн харж, хайрлаж ирсэн сэн. Одоо хүү минь байхгүй. Эцэг хүний хувьд би шаналалдаа дийлдэж, цөхөрч, сэтгэлдээ түм үхлээ. Хайрт хүүгийн минь итгэлт анд чамаас нэг л зүйл гуйхыг зөвшөөрөөч..."
"Хаантаан. Та тушаалаа буулгана уу."
"Газрын хаанаас ч хамаагүй тэр адгийн алуурчинг олж өөрийн гараар хороож өгөөч..."
-
Жон жанжин маш олон өдрийг цэргүүдийн хамтаар хотыг нэгжиж, орой нь бүгдийг унтсаны дараа өргөөндөө очин байж болох бүхий л гаргалгааг тунгаасаар өнгөрүүлдэг болов. Нойр хоолыг ч тэрээр үл хүснэ. Хааны тушаалыг гүйцэтгэж, балчир байхын түүний анд байсан ханхүүгийн өшөөг авах нь түүнд юунаас илүү чухал байлаа. Анд нөхрийн хувьд тэрээр гашуудаж, шаналахийн сацуу өш хонзондоо идэгдсээр...
Гэвч, Ким Тэхён хэтэрхий ухаалаг ажээ. Тэр юу хүссэнээ хийдэг. Бүгдийг нь. Тэгчхээд усанд хаясан чулуу мэт алга болдог жамтай.
Жанжин түүнийг барьж авахын тулд маш олон удаа цэргүүд явуулсан ч нэг нь ч амжилт олоогүйн дээр Ким Тэхён яг л чадвал намайг барь гэж буй мэт оргох бүртээ алсан хүнийхээ нүүрэн дээр цусан тэмдэг үлдээдэг нь түүний хор шарыг дэндүү ихээр малтна. Тэгэх бүртээ үзэн ядалтыг дотроо хуримтлуулж байлаа. Эцэст нь тэр эрсдэлтэй хэдий ч өөрийн биеэр араас нь явахаар зэхэх аж.
-
Ордны гадна.
Энгийн хувцаслаж морь унасан бүрх малгайтай залууг зөрж өнгөрөх хүмүүс цөм хааны ордны жанжин гэж үл танина. Тэрээр нэгэн өргөөний гадаа ирж мориноосоо буун дотогш орох үед итгэлт хэдэн цэрэг нь түүнд бөхийн мэндэллээ. Жон жанжин бүрх малгайгаа тайлж тавин хойморт очиж суугаад,
Advertisement
"Түүний очих дараагийн газар бол миний тооцоолсноор... миний гэр." гэж хэлэхдээ түүний царайнд ямар нэг эмээсэн шинж харагдсангүй.
Цэргүүд түүний хэлсэн үгэнд самгардан асуулт эрцгээв.
"Жанжаан, тэр чинь..."
"Ким Тэхён өнөө шөнө миний амийг таслах гэж оролдох болно."
"Бид таны өргөөний хамгаалалтыг чангатгая!" гэсээр дуугарахад тэрээр толгойгоо зөөлөн сэгсрэх нь тэр.
"Хамгаалалт сайн байсан ч тэр нэвтрэх л болно. Сэжиг авхуулах хэрэггүй. Харин миний хэлсэн зүйлийг бэлд. Өнөө шөнө би Ким Тэхёны цогцсыг Хаантанд тушаах болно." гэж хэлэхэд түүний нүдэнд оч гялалзаж байлаа.
"Гэвч энэ хэтэрхий аюултай шүү дээ жанжаан."
"Дахиж ийм боломж гарахгүй ч байж магад..."
Бүгд дор дороо түгшицгээх боловч энэ дунд Жон жанжин л хамгийн тайвнаараа суун урдаа байх сархаднаас аягалан ууж байв.
Удахгүй бид нүүр тулах нь, Ким Тэхён...
-
Жон жанжин өргөөнийхөө үүдэнд буух үед гадаа хэдийн харанхуй нөмөрсөн байх аж. Түүний өргөө жирийн үеийнх шигээ хэдхэн цэргээр хамгаалуулсан хэвээр. Жон жанжин хамт ирсэн цэргүүддээ буцах тушаал өгөх бол Ким Тэхён түүний өргөөнд хэзээ ч нэвтэрч магадгүйд цэргүүд санаа зовнисоор буцлаа.
Жанжин өргөөндөө хөлөө зөөсөөр тайвнаар орж ирэн суудалдаа суухдаа ёжилсон инээмсэглэл тодруулна. Эцэст нь түүний гарт Ким Тэхён өөрөө ороод ирсэн нь энэ байв.
"Ким Тэхён, надад царайгаа харуулахгүй юм уу?" гэсээр аль хэдийн өргөөнд нь орж ирчихээд харанхуйд нуугдан отож байгаа нэгнийг жанжин дуудсаар дахин нэг инээмсэглэнэ.
Жон Жонгүг ийм л хүн. Жирийн нэгэн үр дүнг тооцоолох бол тэр үр дүнгийн үр дүнг олоод мэдчихнэ. Түүнээс юуг ч нууж хаах боломжгүй. Агуу зорилготой, бас түүндээ ч хүрдэг. Тэр Ким Тэхёныг хорооно гэсэн л бол хорооно.
Энэ үед түүний хоолойд сэлэм тулж ирсэн байх бөгөөд жаахан хөдөлбөл л хурц ирэнд нь зүсэгдэхээр ойрхон харагдах аж. Жанжны сэлэм ч мөн адил салхи мэт хурдалсан байх агаад Ким Тэхёны хоолойд тулжээ.
"Чамайг ирэхийг хүлээж байлаа." гэсээр инээмсэглэх нэгэн урт үсээ яран амандаа зүүсэн боолтоо доошлуулахад түүний царай лааны гэрэлд тодхон харагдаж байв.
Нэг нэгний зүг илд далайн үзэн ядалтын аймшигт харцаар мянгантаа сийчэн харах ухаалаг хоёр залуус.
"Би өөрийн өргөөг бүхэлд нь шатаахаар бэлдчихсэн. Чи зугтах замгүй. Тиймээс наад хөгийн амиа хамгаалах гээд үз. Бас ямар зорилготой энэ бүхнийг хийснээ хэл. Үхэл рүү аваад явах чинь харамсалтай бус уу?"
Тэхён түүнийг шоолох мэт инээмсэглээд доош ширтэж байснаа огцом хөдлөн түүнрүү сэлмээ далайсан ч Жон жанжин хамгаалж дөнгөв.
Жон жанжин түүн рүү дайрах үед Ким Тэхён бүх цавчилтаас бултаж түүнтэй тулалдах авч гадаа хэдийн гал ассан байлаа. Хэн амьд гарсан нь өргөөнөөс зугтана. Эсвэл хоёулаа үхнэ.
Ким Тэхёнд өргөөнөөс гарах боломж олголгүй тулалдах гэж Жон Жонгүг хэтэрхий улайрч байв. Түүнийг хөнөөх хүсэл багтаж ядам байгаа дээр Ким Тэхёны нүүрэнд ёжилсон инээмсэглэл тодрох бүрт ухаанаа алдсан мэт түүн рүү дайрна.
Ким Тэхён хэд хэд зүсүүлсний дээр гал тэдний өргөөг бүхэлд нь эзэлсэн байхад ч тэрээр инээмсэглэхээ зогссонгүй. Жон жанжин сэлмээ далайн дахин нэгэнтээ дайрахад Тэхёны сэлэмнээс гарандаа хөнгөхөн зүсэлт мэдэрсэн ч түүний цээжинд сэлмээ шигтгэж амжсан байв.
Тийм ээ, Жон Жонгүгийн сэлэм газар хэвтэж буй түүний цээжинд. Тэр Хаантны хүсэлтийг биелүүлж, анд найзынхаа амийг түүний амиар төлж чадлаа.
Гэвч Жон жанжин хөл дээрээ тогтсонгүй. Түүний биеэр маш хүчтэй хор тархаж байгааг тэр мэдэрч байв. Багахан зүсүүлсэн гар нь түүний бүх биед хор түгээж Жон жанжин амьсгалаа хянаж чадахаа больсон юм.
Ким Тэхён ийм л хүн. Яах ёстойг тэр үргэлж мэднэ. Түүнийг хуурна гэдэг мөн л чөтгөрийг хуурч байгаагаас ялгаагүй. Юуг ч андахгүй агаад мэргэн. Тэр Жон Жонгүгийг хорооно гэсэн л бол хорооно.
Газар унан амьсгалж чадахгүй болох үедээ Ким Тэхёны зүг харахад тэр дахиад л инээмсэглэл тодруулаад нүдээ аних ажээ.
Ким Тэхён зүрх нь зогсохоос өмнө Жон Жонгүгийн цусандаа хахаж сааралтсан эцсийн үгийг сонсож амжсан юм. Тэгээд нүд анив...
"Би чамайг дараа насандаа ч үзэн ядсаар байх болно."
Advertisement
- In Serial8 Chapters
Phire Chronicles
For a century, it has been foretold Ebskil will be a hero. First-born in the chief's family, coming from a bloodline of warriors and growing white hair, which deeply connects him to nature, his destiny would be to protect the world. However, Ebskil lives a lie. At eighteen, he has no achievements except for his inability to conjure a phlame and talent at finding trouble. Unable to stand in his father's shadow or fulfil the expectations set by the clan, he runs away with a group of unusual travellers. However, on this path that seeks a peace and clarity, trouble pursues him and pushes him closer to his true destiny.
8 129 - In Serial13 Chapters
The Rosy Betrayal
He had another family; more people to adore and cherish. He was my hero, but I wasn't his only damsel in distress. ___Mahira was the sweetest and most supportive wife. She was patient and protective...and knew how to forgive. Until she witnessed her husband with his second family. He was smiling, showing his white pearls and looking so relaxed without his first wife. That was the day, Mahira decided to finally give up. Iyaz was a dark and brooding man who deeply obsessed over the sole woman that had fully captured his sanity. The day, she, Mahira, left was the day he decided to listen to the cracks craved in her heart.(Disclaimer: the images belong to their rightful owners.)copyright @strangeoutcast
8 209 - In Serial14 Chapters
A Titan Tale
I suddenly travelled back in time, when I was youth and the Dreamland appeared in the world. I started playing it, in order to....Change destiny?Gain power?Becoming Emperor?..... What do you think I should do? Join me on discord: https://discord.gg/MzSNTZtrYz
8 287 - In Serial40 Chapters
An Unknown Bond [Zeldris x OC]
Shortly after the kingdom is freed from Hendrickson, you feel a well to known strong power and know that the Holy War will continue. There is only one way for you to avert the impending danger: you must find Meliodas and fight against Zeldris and the Ten Commandments. There is only one problem: thousand of years back you lived with the brothers and they still mean a lot to you. Will you be able to stand the fight between what's wrong and right?Highest Rankings:#1 in deadlysins & dragonsin & TenCommandments & nanatsunotaizai & Meliodas#2 in Zeldris & Liones#3 in sevendeadlysins#5 Sins #12 in Manga
8 146 - In Serial16 Chapters
FISTS OF F.U.R.Y
In A World where humans are able to control the Elements of life Which is Fire,Water,Earth,Air,Lightning,Darkness and Light.Katsuto Blaze Son of the great Fire user Orios Blaze grows up in a poor home with his master who trains him,he joins a tournament in hopes of becoming an Elemental hero but gets rejected.He does not let that stop him and decides to create his own team of Elemental heroes to face the dark forces of Evil and to protect the F.U.R.Y stone .
8 90 - In Serial21 Chapters
Not really a slave - Sesshomaru love story
What would you do if you crash landed in an Airbus A 380 in the feudal era? That's what happened to Natsu! Read on to find out her adventures and her special love with the great Lord of the West!!! ;)~~~~~~~~~~Inuyasha and all its franchise (C) Rumiko TakahashiOC and creative plot (C) Midnight_Lilac
8 159

