《Youngblood》[5]
Advertisement
"Тэхён?"
"Өө, Еэри. Сайн уу?"
"Таараагүй удсан байна шд. Уг нь нэг анги юмсан."
"Харин тийм. Юу байна даа?"
"Тайван даа, уран зохиолын хичээл дээр бие даалтын хамтрагч болсноо мэдэж байгаа юу?"
"Өө, тийм үү?" Тэхён гэмгүй инээмсэглээд ичсэндээ шилэн хүзүүндээ гараа барихад Еэри дагаад инээмсэглэв.
"Орой хийвэл яаж байна? Чамайг хүлээсээр байгаад хоёр, гурван хоног өнгөрчихлөө. Хугацаа нь бараг л боллоо."
"Т-Тэгэлгүй яахав, орой уулзаад хийе."
Тэхён орой тараад шууд харина гэсэн төлөвлөгөө нь нурсанд хошуугаа унжуулсаар Еэригийн хамт ангийнхаа хаалгаар орлоо. Жонгүг хэдийн ирчихсэн утсаараа оролдож байх агаад Тэхён дэргэдүүр нь өнгөрөхдөө мөр лүү нь хөнгөн цохиод зөрлөө.
Өнгрөсөн долоо хоногт өгсөн шалгалтандаа хангалттай оноо авсандаа сэтгэл хангалуун байх Тэхён хоолны танхимд орж ирээд, хоолоо авчихаад ганцаараа сууж байсан Жонгүгийн урд суулаа.
"Яагаад дуу муутай байгаа юм?"
"Зүгээр ээ."
"Найз охинтойгоо муудалцсан юм уу?"
Үнэндээ өчигдөр болзоог нь нураасан хүн Тэхён өөрөө шүү дээ. Тэгсэн ч ингэж асуух нь тэнэг мэт. Жонгүг магадгүй найз охиноо гомдоосондоо зовж байгаа байх. Тэхён аажуухан хоолоо идэнгээ түүнийг нэг бүрчлэн ажиглаж байлаа. Найз охиндоо хэр их сэтгэлтэйг нь мэдэх гэсэн мэт. Гэхдээ энэ Тэхёнд ямар хамаатай гэж? Найзынхаа хайр дурлалын асуудалд ийм гүн гүнзгий анхаарал хандуулах хэмжээнд тэд дотно мөн гэж үү?
Тэхён бүгдийг дотроо бодох ч өөртөө туслаж чадахгүй хэвээр байлаа. Жонгүг чимээгүй суусаар байсан тул Тэхён хоолоо идчихээд босоод явчихсан юм. Тэгээд бодол болон цонхоор ширтсээр хичээл тарав. Цүнхээ үүрч байхдаа Еэри түүнийг ангийн үүдэнд хүлээж байгааг олж хараад Тэхён Жонгүгийн мөрөн дээр цохин баяртай гэчихээд Еэритэй хамт гарлаа.
"Номын сан?"
"Номын санд суухаар хэтэрхий чимээгүй, эвгүй байдаг юм. Тэгээд ч өлсөхгүй байна уу?"
"Бэйкери орох уу тэгвэл?"
"Сайхан сонсогдож байна."
-
Жонгүг өнөөдрийн турш дуугаа хураасан хэвээр байх бөгөөд он сараа тавиад орхисон дэвтрээ удаанаар цүнхэлж ядан суусаар. Тэр өглөөхөн Сүёны юу ч биш мэт инээмсэглэн мэндэлсэн царайг дотроо бодсоор өөрийн эрхгүй гэмших аж. Ангийнхаа үүднээс дөнгөж гарав уу үгүй юу түүнийг харах гэж хүлээдэг охидууд яриа өдөх гэж оролдсоор байх нь одоо Жонгүгийн хувьд хэдийн дасал болжээ.
Advertisement
"Жонгүг, чи өнөөдөр завтай юу? Завтай бол надад уран зохиолын-"
"Би завгүй." Тэр охины үгийг таслан нүд рүү нь хүйтэн харц чулуудчихаад өөрийн явах зүг рүүгээ алхав.
Тэднийг хэчнээн үл тоосон ч Жонгүг одоо хэр нь охидын дунд алдарт мөсөн ханхүү хэвээр байсан юм.
Тэхёныг хайн нүдээрээ гүйлгэхэд тэр сургууль дотор харагдсангүй. Жонгүг түүнийг мөрөн дээр нь цохиод баяртай хэмээн түрүүлж явсныг сая л санан сургуулийн хаалгаар гарлаа. Гэвч Тэхён холгүйхэн нэг охинтой хамт алхан ямар нэг зүйлсийг хоорондоо ярин инээлдэж байгаа харагдах нь тэр. Мөн тэр охин нь Еэри гэдгийг ч Жонгүг төвөггүй анзаарсан юм.
Түүний дотрыг дэлсээд авах шиг болоход Жонгүг мэдрэмжиндээ түүртэн байгаа газраасаа алхахаа ч үл санан тэндээ зогссоор байв. Урд орой Жонгүг жаргалтай байсан, найз охин нь ч зүгээр гэсэн атал түүний дотор бүхий л мэдрэмж хоорондоо тэрсэлдэх аж. Тэр энэ бүгдийг ойлгохоос тээршаасан бололтой Тэхёны араас харсан харцаа буруулсаар гараа халааслан гэрийн зүг алхлаа.
"Царайлаг найз залуу минь, хоолоо сайн идсэн биз дээ?"
Удалгүй түүний утас чичирхийлэх нь мэдрэгдэж Жонгүг халаасаа ухан гаргаж ирээд харахад Сүён зурвас бичсэн байх нь тэр.
Жонгүг өнөөдрөөс хойш бухимдсан хэдий ч үүнийг хараад үл ялиг инээмсэглэн сэтгэл нь арай л хөнгөрөх шиг санагдсаар хариу зурвас илгээлээ. Дараа нь Жонгүг зүгээ өөрчлөн хурдтай алхаж эхлэсэн юм.
"Царайлаг найз залуу чинь идээгүй байна. Хамт идье."
-
"Энэ гүзээлзгэнэтэй бялуу байна шдээ?"
"Мм?"
Еэри хөөрхөн инээсээр "Энэ яг манай эмээгийн надад хийж өгдөг байсантай үнэхээр адилхан амттай байна. Бүр гайхчихлаа."
"Тийм үү?"
Еэри толгой дохин "Алив, наашаа суучих. Танилцуулгаа энэ загвар дээр хийвэл ямар байна?"
Тэхён Еэригийн хажууд суун харвал түүнд ч таалаглсан учраас санал нийлэн тэд ярилцаж эхэллээ.
"Би гэхдээ номоо ч бүтэн уншаагүй байгаа юмсан."
"Хэнтэй нэг баг болсноо ч мэдэхгүй байгаа хүн ном уншлаа юу?"
"Уучлаарай."
"Яахав, би сайхан сэтгэлтэй болохоор таницуулгаа бэлдээд чамд уншсан юм шиг яриад өгч болох л юм." Еэри инээсээр ингэж хэлэхэд Тэхёний нүдэнд оч гялалзсаар,
Advertisement
"Үнэхээр үү?"
"Мм, гэхдээ ам жоохон цангаад... их ярих юмсан."
"Одоохон, одоохон." Тэхён яаран захиалга өгөх хэсэг рүү гүйхэд араас нь Еэри инээмсэглэн харсаар үлдлээ. Түүний нүдэнд Тэхёнийг өхөөрдсөн харц тодрох аж.
Тэхён захиалга өгөх хэсэгт ирэн Еэрид ямар уух зүйл авахаа бодон зогсоно. Түүний хажууд хэн нэгэн ирж зогссон ч тэр анзаарах сөхөөгүй хананд байх menu-г харж байлаа.
"Аан, Strawberry Milk Bubble Tea нэгийг-"
"Хайраа, юу идмээр байна?"
Танил хоолой гарсанд Тэхён үгээ ч гүйцээлгүй шууд хажуу тийшээ харвал Жонгүг найз охинтойгоо зогсож байх аж.
"Жонгүг?" Тэхён гайхсандаа түүнийг дуудан мөрөн дээр нь гараа тавьтал Жонгүг инээх аядан "Өө, яараад гарах шиг болсон энд байсан юм уу?"
"Аан тийм, Еэритэй бие даалтаа хийж байна. Харин та хоёр-?"
"Болзож байна."
Жонгүг шуудхан хэлчихээд урагш харвал Сүён ичсэндээ түүнийг хөнгөн цохин инээх ба Тэхён гацан шүлсээ залгиад "Аан, тийм байх нь ээ. Тэгвэл би саад болоод яах вэ?" гэсээр "Саяны хэлснээс нэгийг тэгээд ус өгөөч?" хэмээн тооцоогоо хийн буцаад суудалдаа ирлээ.
"Тэр Жонгүг үү?"
"Мхн." Тэхён Еэригийн өөдөөс харж суусан юм. Яагаад ч юм тэднийг харахаас дургүй нь хүрэх аж. Харамсалтай нь Жонгүг, Сүён хоёр Еэригийн ард буюу Тэхёнд бүх үйлдэл нь дэндүү сайн харагдах гайхалтай хэсэгт ирээд суучих нь тэр. Баярлалаа!
Хэсэг хугацаа өнгөрч тэд тус тусынхаа зүйлсийг хийгээд суусан ч Жонгүг Тэхёныг, Тэхён Жонгүгийг сэмээрхэн анзаарч харахаа зогссонгүй.
Сүён өөрийн бялуугаа идэж дуусгаагүй хэрнээ Жонгүгийн бялуу руу цухас харж байлаа. Жонгүг ч үүнийг анзааран өөрийнхөөсөө сэрээнд хатган Сүёнд авч өгөхөд түүний царайнд баярласан төрх гарсаар Жонгүгийн гараас сэрээг авахыг оролдов. Гэвч Жонгүг түүнээс сэрээгээ багахан татсаар толгой сэгсрэн,
"Би чамд идүүлэх гэж байна. Амаа."
"Айн?-"
Жонгүг ичсээр түүнийг үг хэлэхээс урьтан хариулах аж.
"Хосууд угаасаа ийм зүйл хийдэг биз дээ?"
Түүнээс ийм үйлдэл урд өмнө нь гарч байгаагүй гэдэгтэй Сүён мөрийцөхөд ч бэлэн байсан тул хэсэг гацан "А-аан тийм шүү дээ! Хөөх ёстой гайхалтай, ийм юм хардаг л юм байна." гэсээр амаа хөөрхөн ангайн нүдээ аньлаа.
Жонгүг түүний өхөөрдөм байдлыг харж инээмсэглэсээр аманд нь бялуу хийхэд Сүён бяцхан хүүхэд шиг зажилсаар нүд нь томорч эхлэв.
"Би энийг нь авах байсан байна!"
"Минийхийг ав даа, угаасаа чамайг иднэ гэдгийг мэдэж байсан юм." гэсээр Жонгүг түүний гэдэс рүү заагаад шоглон инээхэд Сүён хэлээ гарган түүн лүү харсаар бялууг нь зориглон авах аж.
Тэднийг саянаас хойш ажин суусан Тэхёнд энэ бүгд сайхан санагдсангүй. Багын л хэний ч өмнө ичмээр зүйл хийж байгаагүй найз нь зөвхөн түүний өмнө л дураараа аашилдаг байсан шүү дээ. Гэтэл одоо найз охиныхоо аманд бялуу хийж өгөн инээлдэх нь Тэхёны харамыг төрүүлж орхив.
Еэри түүний өмнө гараа савлахыг харсан Тэхён түүний үгийг сонсолгүй эсрэг талд нь суух хосуудыг удтал ширтсэнээ анзаарлаа.
"Юу?"
"Тэхён, би чамд танилцуулганыхаа талыг ярьчихлаа. Ойлгосон биз дээ?"
"Аан, би дэлгэц харж байгаад сонсох хэрэгтэй бололтой. Чи энд лаптопоо авч ирээд суучих уу?" Тэхён охины зүг хараад сэтгэл татам инээмсэглээд хажуу дахь суудлаа заав. Еэри нүдээ эргэлдүүлээд өнөөх хөөрхөн инээмсэглэлээ гаргасаар лаптоп ном хоёроо барин түүний хажууд очиж суулаа.
"Одоо сайн анхааралтай сонсоорой."
"Тэгнэ ээ."
Тэхён түүнтэй ойртон дэлгэц рүү харахад тэдний мөр бага зэрэг хоорондоо хүрсэн байх аж. Энэ үед Жонгүг тэдний зүг итгэлгүйхэн харц чулуудчихаад санаа алдсаар найз охиныхоо ярианд анхаарал хандуулж эхэлсэн юм.
Advertisement
- In Serial32 Chapters
300 Moons Till Disconnect (Gamelit)
Luck is a speedrunner who’s been transported into the world of Briarwood Rebirth, an MMORPG he’s been playing for 17 years. Yet things are not as they seem. The world feels like it's missing pieces, and NPCs do not behave like they should. There are 30 others like him who've been dubbed Chosen Ones, and they're just as clueless as he is. And what is the 300 day countdown to this so called "Disconnect"? Is this a dream? Or something else? (Rewrite of Bad Luck) (Updates every Monday and Friday)
8 540 - In Serial9 Chapters
White Mage in Another World [Pre-Redux]
[This is the old version of the story before my drastic rewrite. it still has mostly the same plot and some of the characters are the same, but almost everything else is different. If you are really curious you can read this version but its barely worth reading in my opinion.] A young woman named Andromeda is taken from her world to another filled with fantasy and magic. She finds that she can use "Medical" type magic and becomes a white mage.
8 171 - In Serial6 Chapters
The Flight of the Askillion
Story of Humanity's first FTL vessel escaping the solar system and what it encounters.
8 202 - In Serial8 Chapters
First Love
A long-awaited reunion of two former lovers. James a now married man encounters his first girlfriend on the streets of a foreign city. Years have separated them as time often does, but how much has it diminished their love? Or has it grown in that time? How will James face his lustful desires when faced with the girl who owns the flame of his old passion?
8 93 - In Serial55 Chapters
A Thousand Reincarnations : Overcome My Destiny
Hi, I'm Revlo, the main character, the title speaks for itself, an isekai story. Somehow I died by getting hit by truck-kun when I was walking home from school and got reincarnated into a world of magic and swords. Elves, fairies, and goblins roam this world that resembles that of the middle ages. Don't tell me I'm gonna be one of those isekai protagonists where I get cheats, build my harem and become op?... Wait, where is my cheat? I don't get a system? or any talent in magic? Well that's okay, I have the knowledge that I got on modern-day Earth, I'll use this to get any advantage that I can.... and I died at the age of 15, seriously? before my legend even began, I died just like that? Wait! I got reincarnated again! This time I'm in a cyberpunk world... I still don't have cheats and my knowledge is useless in a cyberpunk world... frick... well I got a second chance, I won't waste it, I don't know how I died in my previous life but I'm gonna make the most out of this....15 years later... I died again... The third time, I'm in a cultivation world, I died at 15 years old again... The fourth time, I'm in a futuristic world, I died at 15 years old again... The 5th, 6th, 7th, 18th, 23rd, 55th, 68th, 132nd, 300th, 419th, 600th, 665th, 999th life. I kept dying and reincarnating and no matter what I do to prevent it, I kept dying the moment I turn 15 years old! Until I reached my 1000th life..... the moment I was born... within in the depths of my soul.. something felt different. [2000+ Words Per Chapter] ===Update Schedule=== > > support me on patreon ---> patreon.com/drdedot
8 234 - In Serial109 Chapters
LOVENEMIES [END]
Remake dari novel china Rock Sugar and Pear Stew. Aku suka banget sama novel ini, jadi aku memutuskan untuk meremakenya dengan tokoh khayalanku sendiri. Tulisan ini sama persis dengan novel sebenarnya. Aku hanya mengubah nama tokoh, latar dan beberapa hal yang lain sesuai dengan kebutuhan cerita.---Kim Myungsoo dan Bae Sooji adalah teman satu sekolah selama enam tahun di Sekolah Dasar. Setelah diganggu oleh Sooji selama 6 tahun penuh, Myungsoo memutuskan untuk melepaskan diri dari Sooji dengan sekolah di Sekolah Menengah Pertama yang berbeda dengan gadis itu. Tanpa kontak selama enam tahun selanjutnya, siapa yang menyangka bahwa Kim Myungsoo dan Bae Sooji suatu hari akan bertemu lagi di universitas?25 Juni 2021
8 182

