《Youngblood》[7]
Advertisement
"Тэхён!"
Спорт залны хаалгаар бага зэрэг доголон орж ирэх Тэхёнийг олж харсан Еэри нэрийг нь дуудсаар гүйж ирэн түшлээ.
"Гэртээ байхгүй яасан юм бэ? Хөл чинь бэртэлтэй байж."
"Одоо бараг зүгээр болчихсоон. Гэрт байхаар уйдаад байна."
Дүүргийн тэмцээний эхний өдөр. Тэхёний хөл бэртээгүй байсан бол тэр үзэгчдийн суудалд биш тоглолтын талбайд зогсож байх байлаа. Тэхён ийн бодсоор санаа алдан Еэригийн хамтаар захын суудалд суулаа.
"Одоо манай сургуулийн баг алтан цомын төлөө тоглох гэж байна."
Тэхён талбай руу харвал Жонгүг болон багийн бусад дөрвөн тоглогч бие халаалт хийж байгаа харагдана. Өнгөрсөн гурав хоногийн турш Тэхён гэртээ байхдаа толгойд нь эргэлдэх олон бодлуудтайгаа дайтсаар байв. Түүний мэдэх Жон Жонгүг хэзээ ч хүнд тийм муу зүйл хийх ёсгүй гэж дотроо бодох ч үнэндээ энэ хүнтэй найзлаад амьдралын шаардлагаар холбоо тасарснаас хойш дэндүү олон жил өнгөрчихсөн байлаа. Гэвч нүдрүү нь харахад л итгэл төрмөөр, хэзээд нэг л янзаараа байдаг буйр суурьтай тийм л хүн шүү дээ.
Магадгүй тэр хадаас санаандгүй миний гутал руу уначихсан байх.
Эсвэл камерт харагдсан хүн Жонгүгтай адилхан харагдсан ч байж болно шдээ.
Жонгүг яасан ч тийм зүйл хийх хүн биш.
Я-яасан ч...
Хүмүүс орилолдон Еэри үсрэн босоход Тэхён сая ухаан орлоо.
"Ялчихлаа!! Ялчихлаа."
Тэхён түүнийг сонсоод ухасхийн босохдоо гэмтэлтэй хөлөөрөө хүчтэй гишгэн өвдсөндөө дуу алдлаа.
"Яанаа, Тэхён!"
"З-зүгээр ээ."
Тэд хамтдаа талбай дээр гарч ялсан багийхандаа баяр хүргэн бужигналдах зуурт Тэхён нүдээрээ Жонгүгийг хайх ба найз охинтойгоо тэврэлдэж байгааг нь олж харлаа. Найз охин нь дэмжихээр ирсэн бололтой. Тэхён уруулдаа хүчлэсэн инээмсэглэл тодруулан доголсоор Жонгүгийн өмнө ирэхэд найз охин нь Тэхёнийг танин мэндлэв. Тэхён зөрүүлэн мэндлээд Жонгүгт хандаж,
"Сайн тоглолоо, баяр хүргэе!" гэсээр мөрөн дээр цохиход Жонгүг түүнрүү хальт харан инээмсэглэсэн ч үгүй,
"Баярлалаа." гэж сулхан хэлээд найз охиноо хөтлөн цааш явчих нь тэр. Тэхён нүдээ томруулан гайхсаар үлдлээ.
-
Шагнал гардуулсны дараа Жонгүг багийнхантайгаа зургаа даруулчхаад суудал дээр үлдээсэн усаа аван бүгдийг нь ууж дуусгаад хувцас солих өрөөний зүг алхав.
Advertisement
"Жонгүг чи үнэхээр сайн байсан, энэ удаагийн шилдэг тоглогч болсонд чинь баяр хүргэе!" гэсээр багийнх нь залуу замд нь тааран түүний нуруун дээр гараа тавихад Жонгүг үгэнд нь анхаарсангүй.
Өрөөнд ороход энгэртээ алтан медаль зүүсэн байх залуус шагналаа хэрхэн тэмдэглэхээ ярилцаж байсан юм. Жонгүг орж ирчхээд хувцсаа солих гэтэл багийнхан нь гайхан,
"Бид гарч тэмдэглэх гэж байна. Чи хамт явна биз дээ? Шилдэг тоглогчийг чинь угаах хэрэгтэй."
Жонгүгт огт сэтгэл хөдөлсөн шинж харагдалгүй "Надгүйгээр явчих." гэсээр гадуурх цамцаа өмсөнө.
Сүён түүний хажууд ирж зогсоод цамцыг нь түүний гараас татсаар хэллээ.
"Тэмдэглэх хэрэгтэй шдээ Жонгүг. Чамд баяртай зүйл тохиосон байхад."
"Би энд удаан байхыг хүсэхгүй байна." гээд Жонгүг түүний нүд рүү харан чин сэтгэлээсээ хэлэхэд Сүён чимээгүй болов.
Тэр цамцаа өмсөж, өмдөө солиод өөрийнхөө цүнхийг үүрэн хувцас солих өрөөнөөс гарахад Тэхён хаалганы хажууд зогсож байх нь тэр.
Жонгүг түүнийг харсан ч удаан бодолгүй харцаа эргүүлсээр Тэхёныг үлдээн гарах хаалга руу алхана.
Үнэндээ Жонгүг түүнийг харахаас эмээж байсан юм. Түүний нүдэнд Жонгүг зүгээр л нэг сайн тоглодогт нь атаархаж явдаг хүн болчихсон шүү дээ. Буруу ойлголцлыг засахыг хэчнээн хүссэн ч Тэхён түүнээс гараа татаж авсан нь үнэн. Тэр хэмжээгээр Жонгүг өөрийгөө Тэхёны хувьд итгэж болохгүй нэгэн төдий санаж байлаа.
Хаалгаар гаран алхаж байхад Тэхён түүний араас дагаж байгаа нь Жонгүгт мэдрэгдэж эхлэв. Гэвч Тэхён доголж байсан тул түүнийг тийм ч хурдан дагаж чадахгүй аж.
Түүний хөлөө чирэн алхаж байгааг сонсож залхсан Жонгүг байрандаа зогсоход Тэхён энэ удаа түүний хажууд ирлээ.
"Шилдэг тоглогч болсонд чинь баяр хүргэе."
Жонгүг түүн рүү хараад толгой дохиход Тэхён хүчилсээр инээмсэглэлээ.
"Хаашаа явж байгаа юм?"
"Гэр."
"Тийм байх нь ээ. Тэмдэглэхгүй байсан юм уу?" гэсээр Тэхён түүнтэй ярилцахыг хичээхэд Жонгүг зүгээр л толгой сэгсрэх нь тэр.
"Зав байвал тоглоомын газар орох уу? Дээр чамд хэлж байсан даа."
"Зав уу?" гээд Жонгүг доош харан санаа алдсаар,
Advertisement
"Тэр газар чинь хаана гэлээ?"
"Энд ойрхон. Явах уу?"
Жонгүг толгойгоо хөнгөхөн дохисоор тэд алхаж байтал Жонгүгийн утсанд дуудлага ирэх нь тэр.
Тэр Сүёнтой ярьчхаад Тэхёны зүг харан "Чи түрүүлээд явж бай даа. Би Сүёноос юм авчхаад араас чинь очъё." гэхэд Тэхён толгой дохиод цааш эргэн алхлаа. Энэ үед Жонгүг эсрэг зүг явахдаа ийн бодсон юм.
Хамт тоглохыг хүсэхгүй байна.
-
Тэхён интернет тоглоомын газар очин хоёр суудал захиалаад, хоёр аяга гоймон ч захиаллаа. Тэгээд Жонгүгийг хүлээж эхлэв. Таван минут өнгөрөхөд гоймон бэлэн болж дахиад арван минут өнгөрөхөд хөрж эхлэсэн болохоор өөрийнхийгөө идчихэв. Дахин арван минут өнгөрөхөд Тэхён цагаа харж санаа алдлаа. Найз охиноо хүргэж өгчихөөд ирэх байх гэж бодсон Тэхён нэг мэдэхэд цаг хүлээсэн байв. Утасруу нь залгасан ч дуудаад авахгүй байх агаад ахин хоёр цаг өнгөрөхөд аргаа барсан Тэхён доголсоор тоглоомын газраас гарч, гэртээ харьсан юм.
Жонгүг ирсэн бол түүнтэй тоглонгоо ярилцаж, ойлголцохыг хүссэн түүний зорилго хий дэмий хүлээлт болж хувирсанд урам хугарав.
Дахин хоёр хоног Тэхён гэртээ байсан бөгөөд Даваа гаригт сургуульдаа ирлээ. Өнгөрсөн хоёр хоногт Жонгүг түүнрүү залгаагүй, зурвас ч бичээгүй. Хүлээлгэсэндээ уучлалт гуйгаагүй.
Тэгэхээр надаас залхжээ.
Бодолдоо бат итгэсэн Тэхён одоо Жонгүгийн араас чаргууцалдаад байх хэрэггүй гэж өөртөө хэлэх ч өөрийгөө дийлэхгүй байв. Тэгээд л өөрөө залгаж, өөрөө зурвас бичиж хариу авалгүй хоёр хоносон юм.
Сургуулийн хаалгаар орох түүний сэтгэл санаа үнэндээ муу байв. Ангидаа ороод хамгийн түрүүнд Жонгүгийг хайх тэрээр олж хараад шууд л дэргэд нь ирлээ.
"Сайн уу?"
Жонгүг түүнийг хараад царай нь барайж, толгой дохиод өнгөрөхөд Тэхён хүчлэн инээсээр,
"Дээр яагаад ирээгүй юм? Бас хоёр хоног миний дуудлагыг аваагүй, зурвасанд ч хариу өгсөнгүй." гэх Тэхёний хоолой үнэхээр сул сонсогдоно.
"Аан, тэр өдөр завгүй болчихсон. Хоёр хоног утсаа ашиглаагүй юм."
"Чи гэхдээ инстаграмд шинэ зураг нийтлэсэн байсан шүү дээ."
"Болохгүй байсан юм уу?"
"Аан үгүй л дээ, зүгээр л жоохон гайхаад. Зүгээр бол ашгүй дээ."
"Зүгээр ээ."
"Тэгвэл өнөөдөр явах уу?"
"Тэгсэн ч яах вэ."
Дурамжхан хариулаад чихэвчээ зүүн ширээ дэрлэх Жонгүгийг хараад Тэхён санаа алдсан ч хүчээр инээмсэглэн суудалдаа суулаа.
Хичээл тарж бүх хүүхдүүд суудлаасаа босоход Тэхён Жонгүгийн дэргэд ирэн зогсов. Жонгүг түүний зүг хальтхан харчхаад залхуутайгаар ширээн дээрх дэвтрээ цүнхлэнэ.
Тэд сургуулиас хамтдаа гарч тоглоомын газар хүртэл алхахад энэ удаа Жонгүгт ямар нэгэн дуудлага эсвэл зурвас ирсэнгүй тул Тэхён баярлаж байв. Түүний санаа амарчихлаа.
Орж ирээд тэд хоёр суудал захиалан суухад Жонгүг ам нээн,
"Ус авч уучхаад ирье." гэж хэлээд суудлаасаа босов. Тэхён толгой дохиод өөрийн суусан компьютерээ асааж үзнэ.
Түүнд хэд хоногийн өмнө болсон зүйл бодогдож эхлэхэд өөрийн мэдэлгүй суудлаасаа хурдхан гэгч нь босоод цонхоор харахад Жонгүг хаалгаар гаран хажуу тийш алхаад дэлгүүр орж байлаа. Тэхён инээмсэглээд толгой дотор байгаа бүх хачин бодлоо хаячхаад суудал дээрээ эргэн суув.
Төсөөлснөөс удаад байсанд Тэхён утсаа гаргаж ирэн Жонгүгийн дугаарыг хийгээд залгатал түүний утас холбогдсонгүй. Утсаа одоо болтол ашиглахгүй байгаа юм байх даа гэж бодсоор тэр нээсэн тоглоомоо эхлүүлэлгүй хүлээлээ.
Жонгүг түүнийг дахиад орхиж явахгүй байлгүй дээ гэсээр Тэхён өөрийгөө тайвшруулах ч гэлээ тэр ус авахаар гараад хэдийн нэг цаг өнгөрчихсөн байсан юм.
Тэхёны дотор зурах шиг болж байн байн цагаа шалган амжилтгүй дуудлага хийсээр дахин хагас цагийн тэнд өнгөрөөчхөөд илүү тэвчилгүй өөрийн цүнхийг шүүрэн тэндээс гарч явлаа.
Жон Жонгүг түүнийг хоёр дахь удаагаа хүлээлгэн орхисон ажээ. Тэхён түүнд хэтэрхий их гомдсондоо дотор нь урагдах мэт өвдөж байв.
Ядаж энэ удаа чухал шалтгаантай байсан байгаасай.
Advertisement
- In Serial52 Chapters
Dragon: Birth of an Ancient
Deep in a secluded forest, within the depths of a long forgotten cave, an unnatural silence that has reigned for little over a million years is shattered as a hatchling takes its first breath. To the various species that called this world, one of seven, home, the matter seemed beyond insignificant. The hatchling, like all monsters, had no divine backing and with its age, could only be considered a lesser existence. A being to be used by the Chosen and noble monster bloodlines in their never-ending pursuit of power, fame and immortality. However, how could any of the short-lived races, Chosen and Monster alike, know that the tiny, weak, lizard-like creature was much more than it seemed. That it was an entity only spoken of in myth and legend. From a species that their ancestors, with the backing of the Gods, paid a huge price to remove. A heretical existence that threatened the fragile peace that had descended upon their world. A Dragon. ==== ** Cover done by the amazing Felix!*** I am writing this story for a friend who is currently in hospital and in a very precarious situation. He gave me the plot/ concept and, after my own health issues, I wanted to try and brighten his day and provide a distraction from the monotony of their hospital stay. I am posting it on RRL mainly in case anyone else can find enjoyment from the story and to show the readers of my other stories that I am not permanently MIA (and will 100% return to those stories in the future).
8 292 - In Serial10 Chapters
A Healer's Gift, An Adventurer's Heart
Daniel was Gifted by the gods at birth, able to heal with a touch even the most grevious wounds. Born in a mining camp, he's unable to still his restless heart and journey's to a nearby Dungeon town to take his first steps as an Adventurer. Book 1 is released on Amazon and Smashwords. Book 2 is now released on Amazon, iBooks and Kobo!
8 208 - In Serial6 Chapters
Aria - The Pulsar Chronicles
Pulsar is in crisis. Warlords vie for supremacy, waging their bloody battles at the cost of innocent lives. Aria, the young daughter of an influential warlord, is thrown head first into the brutal world outside her gilded cage. With the help of a pair of drifters bearing mysterious pasts, she must reclaim what is rightfully hers.
8 93 - In Serial14 Chapters
Killing Zombies Is Like A Game?!
Tsk, all I wanted to do was stay home and relax with some video games but life said 'Fuck you and your desires.' The first thing they threw into my path was the tech nerd who does nothing but annoy me and threathen to turn my computer into a robot. And you ask what's the second thing they threw to fuck up my day? Well, they turned the whole world into a zombie infested playground. Want to know the kicker? They gave me a system so you know what I'm gonna do? I'm going to treat these zombies like it's just one damn game!
8 109 - In Serial11 Chapters
Anime Girl Summoning System
Have you ever wanted to meet your waifus from your favorite anime? What about having a relationship with them? And not just any relationship, but deep relationship? And what about not meeting one, but two waifus?Oh you need more? Don't worry because there is no limit set by the system.Ian a 20 year old virgin suddenly chosen by the system and transmigrated into a fantasy world. Now, he started his journey with tons of anime girls with himNO NTRNO RAPE
8 154 - In Serial24 Chapters
The Major's Mate
When Edward was turned so was his sister Lillian. When Edward rebelled agents Carlisle's way of life and left, Lillian staid. Then when Jasper arrived Lillian and found her mate. Edward had hated the fact his sister had fallen for the Major but what will happen when Bella finally comes into the picture?
8 293

