《Youngblood》[11]
Advertisement
Дуу шуу хангинасан тансаг гэрт уригдсан болгон нь дэндүү дур булаам болчихсон байх нь харагдана. Сагсны шигшээ багийн нэгэн тоглогчийн төрсөн өдрийг дэндүү гэмээр өргөн тэмдэглэж байлаа. Таних танихгүй олон хүмүүс дунд зогсох Тэхён төдийлөн хүмүүстэй нийлэхгүй зогсож байх бол Жонгүг Сүёны хамт чамин улаан буйдан дээр суун урдаа байх согтууруулах ундаанд уруулаа ч хүргэхгүй байх аж.
Тэр ууж чадах ч гэлээ хэн нь мэдэгдэхгүй хүмүүсийн дунд өөрийн сонор сэрэмжээ алдахыг хүссэнгүй. Өөрөөс нь хэчнээн зэрэглэл доор хүмүүс сууж байгааг үл таасаар зөвхөн стакантай уснаас л үе үе балгана. Сүён хааяахан түүний чихэнд ойртон энд тэндхийн зүйлсийг сонирхон ярих бол Жонгүг энэ олон бужигнасан хүмүүс дунд Тэхён ирчихсэн байгааг олж харсан юм.
"Жонгүг, ирсэн чинь сайн хэрэг болж. Энд ирсэн охидыг хар л даа."
Төрсөн өдрийн эзэн Жонгүгтай хоёулхнаа тагтан дээр гаран тамхи асаасаар ийн хэлэхэд Жонгүг инээмсэглэн "Нэг их зүйл биш дээ, харин ирсэн зочид чинь ингээд л болоо юм уу?" гэж асуухдаа эргэн тойрноо сонирхон харна.
Залуу толгой сэгсэрчхээд Жонгүгт тамхи санал болгон "Үгүй ээ, дахиад ирэх хүмүүс байгаа. Хуучин сургуулийн найзууд, бас тэдний найзууд. Хэр их хүн байхыг нь мэдэхгүй юм." гэхэд Жонгүг сунгасан тамхинаас нь татгалзах аж.
"Маргааш хичээлийн өдөр байхад тэгтлээ их уугаад хэрэггүй байх. Би буцаад орлоо." гэсээр Жонгүг өнөө залуугийн мөрөн дээр цохин дотогш ороход Сүён үл таних залуугаас бага зэрэг төвөгшөөсөн байртай ярих зүйлсийг нь дурамжхан сонссоор сууж байлаа.
Жонгүг хөмсгөө зангидсаар тэдний урд ирээд үл таних залууг хажуу тийш чанга түлхчихээд голд нь орж суухад өнөөх нь түлхүүлсэндээ уурсан асах гэсэн ч Жонгүгийн царайг хараад үйлдлээ зогсоосон юм. Түүнийг холдон холдтол Жонгүг харцаараа л удирдах шиг болж удалгүй Сүёны үнсэлтийг хацартаа авахдаа түүн лүү харц чиглүүлсэнд Сүён дахин нэг удаа уруул дээр нь үнсчих нь тэр.
"Би аз жаргалтай байна, Жонгүг."
"Тийм дорд амьтадтай таарвал сонсоод суух шаардлага байхгүй." Жонгүгийн хөмсөг тэнийсэн ч хоолой нь бухимдуу байлаа. Сүён инээд алдсаар "Гэхдээ тэр юу ч буруу хийгээгүй ээ." гэсэнд Жонгүг ширээн дээрх усаа авч уучхаад стаканыг нь тойрог хэлбэртэй эргүүлж эхлэв.
Advertisement
"Үгүй, тэр миний орон зайд дураараа нэвтэрсэн нь буруу. Хэн ч тэгж зүрхлэх ёсгүй байдаг юм."
Сүён инээмсэглэсээр Жонгүгийн мөрийг дэрлэн гараас нь атгалаа. Жонгүг ч зөрүүлэн гарыг нь илж Сүёны унжсан үсийг янзалж өгөх ба тэгэх үедээ нууцхан Ким Тэхёны байгаа зүг харж амжив. Харин Тэхён цааш харсаар сагсны багийнхантай инээлдэн зогсож байсан юм.
Гартаа шар айраг барьчихсан байгааг нь харвал Тэхён ч мөн адил өнөөдөр бусад шиг хөгжилдөхийг хүссэн бололтой. Харин Жонгүг тэгэх гэж ирээгүй. Гэвч чухам түүнтэй хамт хэдэн өдөр яваад байсан охин нь хаана байгаа юм бол гэх бодол Жонгүгийн толгойд эргэлдэж байлаа. Тэхён тэр охинтой хамт сургуулийн үүдээр орж, тарахдаа хамт гарч, хооллохдоо ч хамт сууна.
Бусдын анхаарлыг татаж Жонгүгийн талаар чангахан дуугарч байсан Тэхён хэзээнээс ч юм тэр охинтой хамгийн булангийн нүдэнд өртөхгүй ширээн дээр суучихсан жаргалтай гэгч нь хооллож байсан. Магадгүй энэ үдэшлэг Тэхёны нандин охины хувьд дагуулж ирж ч болохооргүй аюултай газар нь байх. Тэхён түүнд тэгэж хандаа биз.
Жонгүгийн харц удтал нэг чигтээ байсныг гайхсан Сүён толгойгоо өргөөд Жонгүгийн нүдийг дагуулан харсаар "Тэр Тэхён уу?" гэхэд Жонгүг харж байсан газраасаа харцаа салган үл мэдэг толгой дохилоо.
"Та хоёрын дунд юу болсон юм бэ? Тэхён чамайг бүгдэд нь тэгж хэлэхээр хүн шиг харагдаагүй." Сүён санаа зовсондоо асуусан ч удалгүй хэтэрхий хувийн асуудалд нь хошуу дүрж байгаа юм шиг санагдсаар амаа барих аж.
Харин Жонгүг зүгээр л Сүёны өнгөлөгч түрхсэн уруулыг үнсэн удалгүй холдохдоо "Зүгээр дээ, санаа зоволтгүй." гэсэн үгс л хэлчхээд яг л таамагласан шиг илүү зүйл нэмэлгүй асуултыг эцэслэх мэт инээмсэглэсэн юм.
"Heey!!"
Төрсөн өдрийн эзэн дуу алдан босоход Жонгүг ч тэр зүгт харцаа шидвэл түүний хэлж байсан найзууд бололтой хэдэн залуус орж ирж байлаа. Тэдэнтэй зэрэгцэн Тэхён ч багийхантайгаа буйдан дээр ирж тэд ууцгааж эхлэв. Жонгүг болон Сүён л уруулдаа дусал ч согтууруулах ундаа хүргэлгүй суух бол бусад нь хөгжилдөхөөр шийдсэн нь илт.
Advertisement
Цаг орчим өнгөрөхөд бүгд назгайрч эхлэх бөгөөд хоёр гурваараа яриа өрнүүлэн дуу чимээ ч дагаад багасах аж.
Тэхён өөрийгөө согтож эхлэхийг мэдрэхдээ өөртөө зааг тавин уухаа зогсоох бөгөөд түүний хацар хүртэл багахан улайж орхисон байв. Утсаа гарган цаг харахаар сүүмийсэн нүдээ анивчиж байхад түүний дэргэдэх орон зай эзэнтэй болж хэн нэгэн суух нь мэдэгдлээ.
"Өмнө нь харж байгаагүй царай байх чинь. Танилцах уу?"
Тэхён удаанаар дээш харахдаа зальжин инээд тодруулан буйданг гараараа тулаад хөлөө аччихсан залууг олж харлаа.
"Ким.. Тэхён."
Халчихсандаа үг нь зуурч эхлэхийг залуу анзааран инээгээд,
"Намайг Жимин гэдэг. Пак Жимин." гэсээр гараа сунгахад Тэхён атган хэд сэгсрээд авах гэсэн ч Жимин чангалчихаад тавьсангүй. Тэхён гайхан харвал харц нь түүнийг зангандаа унагах гэсэн дэндүү сээтэгнүүр төрхийг тодруулж. Тэхёны инээд хүрэх шиг болон гараа татсангүй харин ч өөртөө татаад атгалцсан гараа гуяан дээрээ тавьчихав.
"Тэгэхээр чи ч бас тоглогч байх нь ээ? Өмнөх тэмцээн дээр олж хараагүй юм байна."
"Үзэгчдийн суудалд суусан болохоор тэр биз. Хөлөө гэмтээчихсэн юм."
Жимин түүнд ойртон суугаад нүднийх нь урдуур орсон үсийг хойшлуулахдаа "Үсний чинь өнгө таалагдаж байна."
"Баярлалаа. Анх удаа сонсож байх чинь."
"Тийм гэж үү?" Жиминий инээмсэглэл улам тодрон тэд нэгнээ өдөж, янзыг нь үзэх гэсэн мэт одоо ч гараа чанга атгалцсаар байх аж. Тэхёны хариу үйлдэл Жиминд таалагдаж байсан юм.
Жимин цээжээрээ түүнд ойртоход бага зэрэг архи үнэртэх ч улам таашаасаар нүүрэнд нь тулж ирээд,
"Шударга хэлье. Би чамайг хэдийн сонирхоод эхэлчихлээ." хэмээн шивнэхэд Тэхён хойш буйдан налан инээд алдсаар,
"Харж л байя." Тэхён эрүүл ухаанаа гээчихсэн бололтой бүх зүйлд инээмсэглэн нүдээ удаанаар анивчиж байлаа.
Гэнэт ширээн дээр хундага хүчтэй тавигдаж Сүён өнөөдрийн турш нэг ч дусал уугаагүй найз залуугаа өмнөө тавьсан архийг нэг амьсгаагаар уучихыг харан гайхаж орхив. Түрүүнээс хойш чимээгүй суусан нэгэн гэнэт л ингэх нь хэнийг ч гайхшруулах биз.
"Жонгүг-"
Жонгүгийн царай саяхан тайван байсан ч одоо хөмсөг нь зангиран хүйтэн энерги цацах бөгөөд үүнд нь Сүён ч амаа хамхихад хүрэв.
Тэр ширүүн царайлсаар шилтэй вискиний тагийг авч шидээд хундагаа дүүргэн ус шиг л балгалж гарлаа. Ярвайх ч үгүй дахин хундагандаа дүүргэхэд Сүён хөмсөг зангидсаар,
"Жонгүг яагаад байгаа юм? Чамайг уухгүй гэж бодсон юмсан."
Жонгүг түүн рүү харах ч үгүй хундагатай вискигээ гартаа барин хэсэг ширтэж байгаад инээвхийлсээр,
"Новш гэж." хэмээн амандаа бувтнаад нэг амьсгаагаар дуусган хоосон хундагаа ширээ рүү шидэлчихээд Сүёныг тэнд нь үлдээгээд босоод явчих нь тэр.
Жон Жонгүг дэндүү ууртай харагдах учраас Сүён түүнийг нэхэн очихоосоо ч эмээлээ.
Тэхён энэ орой анх удаа Жонгүгийг олж харахдаа өвдгийг нь хөлөөрөө шүргэн урдуур нь өнгөрөхийг араас нь ширтсээр үлдсэн юм.
😁
Advertisement
- In Serial28 Chapters
The Ascendancy of Humanity
Many believed that humanity will one day reached the stars, maybe even beyond. What if humanity did so in the future and moved on? What if you are the only one left behind to deal with humanity's ascendancy? Follow the extraordinary journey of a young woman as she struggles to find her way back to her people in a time and place when her people are now considered Gods.
8 130 - In Serial7 Chapters
In Another World with Doraemon's 4D Pocket
Cary found himself awoken in a foreign land with what he thought was a nondescript white pouch. Reaching into the white pouch, he was able to pull out an assortment of gadgets that he recognized to be from his favorite childhood show, Doraemon. With the thousands of mischievous, powerful gadgets inside the 4D pocket, Cary will take on this new world by storm! Something ridiculous I will write purely for fun alongside my main story Giantslayer As a disclaimer, I may nerf some of the most broken gadgets or even not use them at all. Doraemon was insane for a children manga (e.g. Doraemon canonically has a nuclear bomb inside his 4D pocket), some of the gadgets have the potential to end this story in one chapter. The most important factor is fun so anything that completely breaks the story might not be mentioned at all (or we will pretend they do not exist in the 4D pocket). We may find uses for those broken gadgets in the future, though. I am not particularly good at writing comedy. There will of course be funny moments (at least I hope they are funny) but everyone in this story will actually behave in a realistic(?) and serious manner. I want the serious world to contrast with some of the wacky gadgets that are available.
8 70 - In Serial23 Chapters
The Iridescent Abyss: A journey through a vibrant and bright hellscape
Enter the world of The Iridescent Abyss, a dark psychological & esoteric cosmic horror story told through the eyes of a mysterious figure (who may or may not be based on the author and his own personal experiences with acquired insanity) who have found themselves in a truly bizarre world; where giant trees with sail-like leaves propel suspended islands through the void and where the very fabric of reality is merely a suggestion. Join him as he wanders the floating islands of this vibrant reconstruction of his own personal hell, meeting all manners of monsters, entities, cultures and peoples alike. At the same time, he struggles to survive, let alone thrive, in a world which he was once fascinated to explore, only to become ensnared in its frigid embrace...
8 178 - In Serial21 Chapters
cinderella ━━ euphoria
you're in my dreamsthat's why i sleep all the time.EUPHORIA | SEASON 1(oc x fezco)2019 lvesicks ©
8 113 - In Serial28 Chapters
Peterpan||PJM
"I'll go looking for you to Neverlandby following Tinkerbell,Who was sent by the memoriesAt that place, you and I are smiling at each otherI'm am your eternal Peter Pan,your man who has stopped in time"
8 186 - In Serial16 Chapters
Safe with You - Jurassic World Fan-Fiction
Book 1Carly Grant is the daughter of Alan Grant. When she is offered an internship at Jurassic World, she takes the job. She meets Owen Grady, the famous raptor trainer. Owen looks out for Carly, taking care of her. When the Indominus Rex breaks out of captivity, things become dangerous around the park. Owen protects Carly, keeping her and him safe. What will happen between Owen and Carly?(Link for the pic in the cover: http://images6.fanpop.com/image/photos/39900000/Owen-Grady-New-Still-Jurassic-World-2-jurassic-world-39996427-444-500.jpg)
8 130

