《Youngblood》[12]
Advertisement
"Уухгүй хэрэг үү?"
Жимин хоёр хундаганд архи хийгээд Тэхёнд нэгийг нь бариулсан ч амандаа хүргээгүйг нь анзаарахдаа ийн асуувал Тэхён нэмж согтохыг хүсээгүй ч Жиминий хөнгөмсөг инээмсэглэлээс болоод тогтоож орхив.
"Чи хүссэн болохоор л." хэмээхэд Жимин хүссэн зүйлээ авсан мэт царайлна. Тэхён түүнийг ажиглахдаа үдэшлэгт хөгжилдөж сурсан, ууж бас хүссэн нэгэнтэйгээ сээтэгнэх асар их туршлагатай болохыг нь анзаарч суулаа. Санаандгүй мэт гарыг нь шүргэхдээ шидлэх харц, уруулаа үргэлж чийгтэй байлгах нь ухаанаа алдсан нэгэн үнсээд авмаар халуухан харагдана.
Юунаас илүү Жиминий харц бусдыг удирдаж чадахаар дур булаам юм.
"Дугаараа солилцох уу?"
Энэ орой Жимин зөвхөн түүнийг сонирхож байгаа нь илт. Уйтгартай нэгэн бол таван минут ч хүрэлгүй босоод явчих байсан бол Жимин зөвхөн энэ суудалдаа нэг цаг суугаад Тэхёнтой яриа өдсөн шүү дээ.
"Тэгье л дээ."
Жимин инээмсэглэн халааснаасаа утсаа гарган өгөхөд Тэхён өөрийнхөө дугаарыг бичих нь хэнд ч илхэн харагдана. Жимин утсаа буцаан авахдаа шууд л ногоон товчин дээр даран чихэндээ барих аж.
Удсан ч үгүй Тэхёны утас дуугарлаа.
"Итгэхгүй байгаа хэрэг үү?" хэмээн ёжилсоор Тэхён инээвхийлэхэд Жимин таслан халааслаад,
"Тэрнээс илүү..." Дахиад л Тэхёны чихэнд ойртон шивнэхдээ Жимин илүү нарийхан хоолойгоор,
"...алдмааргүй байна." гэх нь гижиг хүргэнэ. Тэхён инээд алдсаар хоёр гараа энгэртээ зөрүүллээ.
"Жонгүг, одоо болно шүү дээ."
Тэднээс холгүйхэн буйдангийн толгой хэсэгт суусан Сүёний хоолой гарахад Тэхёны царай хувиран харцаа тэр зүгт хандууллаа.
Жонгүгийн урд хэдийн бүтэн вискиний шил хоосорсон харагдах бөгөөд дахин нэг ижил хэмжээтэй нь дундаа оржээ.
Жонгүг өөрөө ширээ гөлөрсөөр царайны хувиралгүй ар араас нь уусаар байх ч хэдийн согтсон гэдгийг Тэхён ч илхэн харах бөгөөд юунд ингэж уутлаа бухимдсан гэдэг нь түүнд асуулт болох аж.
Сүёний царайнд санаа зоволт харагдах бөгөөд Жонгүгийн гарнаас шууд булаан авч зүрхлэхгүйдээ тохойноос нь өнгөцхөн барин болиулахыг хичээх аж.
"Тэнэг охин, ингэлээ гээд зогсохгүй байхад."
Тэхён ч бага зэрэг санаа зовох шиг мэдрэмжиндээ хөмсөг зангидсаар амандаа бувтнахыг Жимин ч олж сонссонгүй.
Advertisement
Эцэст нь Жонгүг бүгдийн нүдэн дээр ширээгээ дэрлээд унтаад өгсөн юм.
Сүён Жонгүгийг өргөхөөр хичээн дийлсэнгүйд Тэхён өөрийн мэдэлгүй туслахаар ухасхийсэн ч төрсөн өдрийн эзэн түүнийг ямар их уусныг гайхсаар мөрөөр нь түшин босгосоор холгүйхэн харагдах өрөөнд оруулав. Сүён харин такси дуудахаар утсаа аван байшингаас гарч байгааг Тэхён харлаа.
Холгүйхэн харагдах Жонгүгийн байгаа өрөөний хаалга онгорхой байгааг удтал ширтсээр Тэхён дэргэдээ суугаа залууг ч хэдийн умартжээ.
Эцэст нь халамцуу байгаадаа ч тэр үү, эсвэл зүгээр л шалтаг байгаа учраас уу Тэхён Жиминийг үлдээн босоод эргэлзэх зүйлгүй тэр өрөөнд орлоо.
Харанхуй өрөөний орон дээр Жонгүгийг хэвтүүлчихсэн байх бөгөөд хэдийн нам унтсан бололтой үл хөдөлнө. Тэхён түүний дэргэд очин суухдаа царайг нь ийм ойроос хараагүй их удсан гэдгээ ухааран хачин мэдрэмжийг цээжиндээ авах нь тэр.
Өрөө анир чимээгүй, зөвхөн Жонгүгийн тайван амьсгал л сонстож Тэхён энд илүү удахыг хүсч байгаагаа замбараагүйтэн цохилох зүрх, хурдсах амьсгалаасаа ч мэдэрч биеэ хэрхэн халуу дүүгэхийг ажиглана. Халамцуухан ширтэх түүнд одоо ямар ч үзэн ядалт байсангүй.
"Чи тэгтлээ их охидтой зугаацаж явахыг хүсдэг хэрэг үү..."
Нэг л анзаарахад Тэхёны гар урагш тэмүүлж байх бөгөөд цонхоор тусах сарны гэрэлд өө сэвгүй харагдах Жонгүгийн хацарт хүрэхийг хүсч буйгаа өөрөө ч эсэргүүцэж чадсангүй. Түүний гар урагшилсаар амьсгалаа түгжиж орхин хурууныхаа үзүүрт арьсыг нь дөнгөж мэдрэх төдийд цочсоор гараа холдууллаа.
"Би юу хийгээд байна аа?" Толгой сэгсрэн амандаа бувтнасаар Сүён эсвэл өөр хэн нэгэн өрөөнд орж ирэхээс өмнө хурдхан шиг гараад явчих нь тэр.
Хэсэг хугацааны дараа Сүён тэр өрөөнд нь нэг залуугийн хамт орж ирээд Жонгүгийг хоёр талаас нь түшсээр үдэшлэгээс гарч амжив. Жонгүг хөл дээрээ үлгэн салган л тогтож нүдээ анисан чигээр алхах бол Сүён таксины хаалгыг онгойлгосоор Жонгүгийг суулгах гэж оролдоно.
"Би түүнийг суулгачихна аа. Ингээд ор доо, баярлалаа." гээд Сүён өнөө залууд талархал илэрхийлэн оруулсныхаа дараа нэг гараараа Жонгүгаас сайтар чангаасаар нөгөө гараараа таксины хаалгыг барьлаа.
Advertisement
"Жонгүг аа, сэргээд үүнд суух хэрэгтэй байна." Тэрээр хэд хэд нэрийг нь дуудан ийн хэлэхэд Жонгүг талимаарсан нүдээр Сүёныг харчхаад эргэн тойрноо анзаарахыг хичээн хөмсгөө зангидах нь тэр. Сүён түүнийг суулгахыг оролдсонд Жонгүг түүнээс өөрийн гараа татсаар "Үгүй ээ, үгүй. Би суухгүй." гэж зөрүүдлэж эхлэлээ.
"Яагаад суухгүй гэж? Чи их согтсон байна. Гэртээ харих хэрэгтэй шүү дээ."
"Сүён аа..."
Жонгүгийн ийн дуудаад инээмсэглэн зогсох төрхийг Сүён ажигласаар дуу гаргах бол Жонгүг түүний гараас атгасаар өөртөө наан тэврэх аж. Вискиний хурц үнэр Жонгүгийн энгэрээс сэнгэнэх ч түүний үнэртэй устай нь хоршиж дэндүү гэмээр дур булаам санагдана.
"Эмэгтэйчүүд ийм цагаар оройтох хэрэггүй байдаг юм. Би уг нь аюулгүй хүргэж өгөхийг хүссэн ч..." Жонгүг хэлээ орооцолдуулан хэлэхдээ буруу дуудсан үгээ зөв болгож засч хэлсээр байлаа.
"Би тэгэхийг хүссэн ч чадахгүй нь. Тиймээс энд суугаад хэтэрхий оройтохоос өмнө харих хэрэгтэй."
Жонгүгийн инээмсэглэж байгаа нь мэдэгдэж тэд биенээсээ салахдаа Сүён санаа зовсон байртай найз залуу руугаа ширтэж байв. Харин Жонгүг хэдийн хөл дээрээ ч олигтой тогтож чадахгүй зогсож байгаа атлаа Сүёныг тайлбар тавих завдалгүй машинд суулган жолоочид нь аюулгүй хүргэж өгөхийг захисаар тэндээс явуулж орхисон юм.
Жирийн эр хүн тасартлаа уусан үедээ таксинд аюулгүй суун гэртээ харих бол Жон Жонгүг тэднээс өөр. Тэр үргэлж л бусдаас тусламж хүсэх биш хэнээс ч илүүтэйгээр өөрөө өөрийгөө авч явах чадалтай хүн байсан. Тиймдээ ч алхаж чадахгүй болтлоо архи уучхаад хана налан зогсох тэрээр хэний ч дуудаж өгсөн таксинд суулгүй хөл дээрээ тогтох хүртлээ хүлээж буй нь энэ.
-
Тэхён урд шөнө тасартлаа уугаагүй тул бусдыг бодвол өвдөлт үгүй сургуулийн хаалгаар орж ирэх аж. Ангидаа орж суун эхний цагийн хичээлд өөрийгөө бэлдэхдээ өчигдрийн хийсэн үйлдлээ бодсоор Жонгүгийн суудал руу үл мэдэг харц тусгахдаа эзгүй байх хоосон ширээг л олж харах нь тэр.
Хичээл эхлэж аль хэдийн нэг, хоёр цаг өнгөрсөн ч Жонгүг хүрч ирээгүй тул тэр хэдийн шартчихсан байгааг нь гадарласан юм. Тэр өнгөрсөн шөнө тасартлаа уусан шүү дээ, хичээлд ирэхгүй нь мэдээж атал Тэхён хаалгаар удахгүй ороод ирэх аятай л сонортой гэгч нь үүд рүү байн байн ширтэж байлаа.
Үд болж хичээлийн цаг дуусахад Тэхён дэвтэр номоо цүнхлэсээр сургуулиас гарч хамгийн түрүүнд эмийн сан орсоор шар тайлах ундаа аван халааслах нь тэр. Гуч орчим минут алхсаар төд удалгүй Жонгүгийн гэрийн ойролцоо ирэхдээ халааснаасаа өнөөх ундаагаа гаргаж ирэн харах аж.
Их өвдөж байгаа байх даа гэж бодсоор нэг алхам урагшлахад Жонгүг тэр үед гэрээсээ гарч ирж таарлаа. Чихэндээ утсаа наачихсан хэн нэгэнтэй ярьж байгаа бололтой түүний дуу цуурайтсанд Тэхён яагаад гэдгээ мэдэхгүй ч хойш ухран түүнээс өөрийгөө нууж орхив.
Зам даган алхах Жонгүг инээмсэглэл тодруулсан хэвээр алхахдаа яг л байдаг шигээ цэвэрхэн хувцаслаж, үсээ тэгшхэн гэгч нь самначихсан байсан юм. Тэхён зүгээр л түүний яриаг сонсон зогсохыг илүүд үзнэ.
"Тийм ээ, би унтаад саяхан л сэрсэн...Намайг хүлээж байсан хэрэг үү? Яагаад юм бол?..."
Жонгүгийн сээтэгнүүр инээмсэглэл хэрхэн үүсэхийг Тэхён анзаарахдаа дахиад л өчигдөрхөн мэдэрсэн тэр хачин өвдөлтөө цээжин тушаа авч хөдлөж ч чадахгүй амьсгаагаа түгжин зогсов.
"За, ойлголоо... Шар тайлах бэлдмэл хэрэггүй ээ, би тийм хямдхан зүйл ашигладаггүй юм, Наын." гэсээр Жонгүгийн дуу сонсогдохоо больж түүний бараа ч удалгүй хийсэн одлоо.
Тэхён тэндээ чимээгүйхэн хэсэг зогсоно. Цээжиндээ гараа авч удалгүй нөгөө гартаа тас атгачихсан байгаа ундаагаа харахдаа өөрийгөө хэтэрхий ихээр шоолох ажээ.
"Түүнд би хэрэгтэй гэж яаж санаж чадав аа? Өрөвдөлтэй амьтан шиг энэ хүртэл ирчихсэн." гэсээр Тэхён өнөөхөө задлан нэг амьсгаагаар бүгдийг нь уучхаад шилийг нь хогийн сав руу шидэж орхив.
Цамцныхаа малгайг углан гараа халаасласаар алхахдаа Тэхён Жон Жонгүгийн талаарх бүгдийг толгойноосоо арчихыг хичээж байсан юм.
Advertisement
- In Serial39 Chapters
To Kill Eternity
[FINISHED]The year is 2015, and the denizens of Halcyon are about to welcome the 20th resurrection of demon lord Samundo with cakes ( possibly), swords, and sorceries. However, in truth, all they do is pretending to panic. How can anyone take the demon lord seriously if all it does is being unfailingly vanquished ? Plus, this time, they may have the help of the chosen one, a being that guarantees their victory. Who can be worried? Obviously, people who are not blind to the truth for millennia.Hiatus Sovanno, Aria Tansine and Wander, three 15-year-old demon hunters have always expected to die before they even see Samundo with their own eyes. They are more concerned with bullies, exams, and job opportunities than with his return. This is a story about how they unknowingly deal with the mess that thousands of deluded generations have burdened them with, about how individuals can help save the world even if they are not the chosen ones, and about how the three end the vicious circle called eternity.
8 207 - In Serial24 Chapters
DEZION. Rise of the Supreme sovereign.
A world that dominates another world. An empire with extremely high ambitions. A land of danger, chaos but also immense opportunities. An inevitable war is on the horizon. A group coming to gather despise the racial differences A family facing destruction because of power. A chosen one looking for his destiny. If your interest is peaked, follow Dezion and the adventures he goes through in his life. In this world where your soul companions are your pride, power and prestige. I hope you guys can enjoy it. This is a story where different races and powers will be fighting for supremacy. A story of unity and friendship but also devastating losses and sorrow.
8 121 - In Serial13 Chapters
Halo: sangheili Walloh's adventure
The adventure of an sangheili who has gone into serious debt, but the finnal push was the betrayal of the prophets. In desperation he tries to escape the covenant, but he finds it difficult considering his high rank as a elite cause some problems...
8 149 - In Serial23 Chapters
The Rise Of An Evil Monarch
Uric is an orphan who is fed up with his life. Then, one day, he has an accident and reincarnates into his favorite web novel, Aaron’s Quest.Everything will be fine for Uric? As it usually happens in other worlds? Well, not really. He soon realizes not only was he born as an orc who are sworn enemy of humans, but he is an orc used by the main character as a stepping stone in his growth. Humans? Elves? Dwarves? Dragons? Uric has many challenges in this world, but Uric is sure of one thing. He needs power in order to survive, not only individually but also collectively. But how he is going to become powerful? By doing hard work? Or by stealing MC’s hidden opportunities? Join Uric on his journey as he attempts to rise in an unknown world along with his tribe.
8 146 - In Serial10 Chapters
Mask of lies // Sky media meets mystreet
A group of men walked down the smooth roads of mystreet. "It's this one," a mysterious middle aged man whispered back to the people behind him. They all stood in front of a dark red house with a few stories. A raven haired man ran his fingers through his hair before knocking on the wooden door. "Um hi! My name is Jin and my friends I were wondering if a lady named Je-Aphmau lived here or on this street," the olive skinned man stated to the shirtless man who answered the door. He looked at the group of five peculiar looking men before shouting "Aph its for you!" Then a sun kissed girl ran down the stairs. She walked to the door in disbelief. "Long time no see!" A young man in a squirrel hoodie said before hugging the shocked girl. There here.... There back.... There alive..... Was all that ran through the dark haired girl's mind........
8 130 - In Serial5 Chapters
The Masked Noble |Noblesse various x Reader
820 years ago was when Cadis Etrama di Raizel went to sleep. 820 years have passed since then. Now he has woken up to find himself attending Ye Ran High, run by the one and only Frankenstein! (Y/N), an old acquaintance of Raizel's, on the other hand, had known Raizel for a long time. A VERY long time. So what happens when the run into each other again? NOT A ONESHOT. Story and Art belongs to Son Jae-Ho and Lee Gwang-Su.
8 76

