《Youngblood》[13]
Advertisement
Нам гүм газар Наыны инээд Жонгүгийн инээдтэй хоршин сонсогдох нь хэн ч таамагласан тэд их дотно гэмээр. Жонгүг үе үехэн Наыны царай руу ичих ч үгүй ширтэн суучихна. Тэгэх бүрт нь Наын хоёр гараараа нүүрээ даран инээд алдах ч Жонгүг харцаа салгахгүй хэвээр байх аж. Тэд хооллож байгаагаа ч умартан нэгнээ тун ихээр сонирхох авч тэр нь өөр өөр шалтгаанаар гэдгийг нь зөвхөн Наын л мэдэхгүй байлаа.
"Одоо зүгээр сууцгаагаад хоолоо идье. Чи ер нь найз охиноороо үүнийг авхуулах хэрэгтэй байж." гэсээр Наын хоол руугаа заан хэлсэнд Жонгүг түүн рүү жуумалзан ширтээд "Чи л намайг дуудсан нь биз дээ?"
"Тийм бол хөрөхөөс нь өмнө идэх хэрэгтэй юм биш үү?"
Жонгүг толгойгоо өвдөж байгааг үл тоон суусаар байсан ч үнэхээр шөл уух хэрэгтэйгээ ойлгон халбагаа авлаа. Өчигдөр шөнө түүний хувьд хэцүүхэн шөнө болж өнгөрсөн. Жонгүг энд суугаагийн ачаар л тэр бүх ой гутам зүйлсийг бодохоо больж чадаж байгаа гэж хэлж болох.
"Ингэхэд найз охинтой гэдгийг минь яаж мэдсэн юм? Би хувийн амьдралынхаа талаар хүнд тийм ч их яриад байдаггүй." Жонгүг хоолоо идсээр намуухан дуугаар асуухад Наын инээмсэглэн хэсэг хариу хэлэлгүй суух бөгөөд Жонгүг толгойгоо өргөн харах мөчид л ам нээх аж. Наын Жонгүгийн нүд рүү харж хөөрхөн мишээлээ тодруулсан чигээр "Найз маань хэлсэн юм аа, битгий буруугаар ойлгоорой. Надад л санаа тавьсандаа тэгж хэлсэн юм." гээд хоолоо үргэлжлүүлэн идэв.
Жонгүг ч тоосон шинжгүй суух бөгөөд удалгүй толгойдоо бодогдож байсан асуултаа тавьж орхилоо. "Их найз байдаг уу?"
Наын толгой сэгсрэнгээ "Гаднаасаа л тэгж харагдаж байгаа болохоор санаа зовохгүй байж болно оо, би энд тэнд чиний тухай хов жив хөөцөлдөхгүй." гэх нь Жонгүгийг санаа алдахад хүргэх нь тэр. Хоолоо орхин шанаагаа тулсаар Наыныг ширтэхдээ дахиад л шуналтай чоно мэт аашлах нь Наынд мэдрэгдсэн бололтой тэрээр Жонгүг руу хараад ахиад л өнөөх сэтгэл татам инээмсэглэлээ гаргах аж.
"Дахиад ингэж ширтэх хэрэггүй гэсэн шүү дээ, хооллож ч чадахгүй байна." Наын халбагаа тавиад ийн хэлэхэд Жонгүг түүнийг ширтсэн хэвээр "Чамайг тухгүй болгох гэж ширтэж байгаа юм. Харцнаас минь бултаж хоёр гурван удаа л халбагаа амандаа арай хийн хүргээсэй гэсэндээ. Хоол хурдан дуусчихвал чи л харамсах байтал." гэж сэтгэл хөдөлгөм хоолойгоороо хариуллаа. Жонгүг түүний сэтгэлд өөрийгөө гүн нэвчихийг л хамгийн ихээр хүснэ. Тэгвэл л Жонгүг ойрд мэдрээд байгаа арчаагүй байдлаасаа ангижирч, дахиад л өмнөх мөсөн ханхүү хэвээрээ байх болно шүү дээ.
Advertisement
Эцэст нь тэд их л удаан хамт байх байсан цагаа Жонгүгийн утсанд ирсэн зурвасаар алдаж орхисон юм. Сагсны бэлтгэлдээ зайлшгүй ирэх хэрэгтэй гэсэн ахлахын үгнээс Жонгүг зөрөлгүй Наынд явахаа хэлэн түрүүлж гарахдаа эргэж нэг харахаа ч мартсангүй. Жонгүг үсээ гараараа хойшлуулчхаад өөрөөс нь харцаа салган инээмсэглэл тодруулан явахыг харсан Наын хэдий ганцаар хоцорч үлдсэн ч зүрх нь бөмбөр мэт нүдсэн хэвээр л байлаа.
-
Сургууль дээр дахин ирээд удаагүй байтал Тэхёны утас халаасанд нь дугарав. Гарган харвал танихгүй, тэмдэглээгүй дугаар байсанд гайхсаар авна.
"Байна уу?"
"Сайхан амарсан уу, халамцуу залуу минь?"
Танил мэт танидаггүй зальжин гэмээр хоолой дугарахад Тэхён хөмсөн зангидан хэсэг зогссон ч Жимин болохыг саналаа.
"Пак Жимин?"
"Санаж байх чинь, сэтгэл хөдөлчихлөө."
"Саналгүй яахав. Сайхан амарсан биз дээ?"
"Чамайг бодоод нойр ч хүрсэнгүй."
Тэхён жуумалзан цонхны дэргэд ирсээр "Яагаад юм бол доо?" гэхэд Жимин инээж байгаа бололтой хэсэг чимээгүй байснаа,
"Тэгээд бодлоо гүйцээхээр сургууль дээр чинь ирчихсэн байна." гэхэд Тэхёны царай хувирчих нь тэр.
"Айн?"
"Хэзээ тарах юм? Үүдэнд нь хүлээж байя."
"Тарчихсан. Буулаа."
Тэхён утсаа таслан үүдэн дээр ирвэл үнэхээр Жимин гараа халааслаад хана налчихсан зогсож байх нь тэр.
"Үнэхээр иржээ?"
"Харин өөрийгөө ч гайхлаа. Хөл минь ийшээ л зүглэчихсэн."
Тэхён өчигдөр орой нилээдгүй ууж согтсон байсан ч тэгээгүй мэт цэмцгэр харагдах түүнийг ажиглангаа үнэхээр л зугаацахдаа мэргэжлийн бололтой гэдгийг бодож амжив.
"Тэгээд... завтай биз дээ?" гэсээр жуумалзахад Тэхён гэнэт санасаар,
"Одоо бэлтгэлтэй л дээ." гэв.
"Тэгвэл чамайг хүлээнгээ бэлтгэлийг чинь сонирхьё."
"Хүсч байвал тэг дээ."
Тэд хамтдаа спорт танхим руу алхах ба нөгөө талаас бэлтгэлийн цүнхээ нэг мөрөндөө үүрсэн түүний өдөрхөн харсан Жонгүг ирж байгааг тэр олж харлаа. Өнөөх л хоосон мэдрэмж, гунигтай өвдөлт цээжийг нь барихад Тэхён санаа алдаад харцаа буруулахаас өмнө Жонгүг түүнийг харчихав.
Хөмсөг нь зангирч одоо түүнийг харсандаа царай нь барайхад Тэхён түүний хувьд ийм л нэгэн байгаадаа инээмсэглэсээр Жиминтэй яриа өдөн спорт танхимын хаалгаар ороход Жонгүг араас нь орж байгаа сонсогдлоо.
"Ороод сууж бай. Хувцсаа сольчихоод гараад ирье."
"Болдог бол хувцсаа солихыг чинь ч хармаар байна." гэсээр тэд наргиандаа инээлдэн салахад Тэхёныг Жонгүг даган хувцас солих өрөөнд орж ирлээ.
Тэд л байх өрөө дэндүү чимээ аниргүйд автаж урьд нь хамт байхдаа утгагүй зүйлс ярилцаж, нэгнээ араас нь өшиглөдөг байсан тэд дэндүү хурдан өөрчлөгдөж орхижээ.
Advertisement
Тэхён өдөрхөн мэдэрсэн гомдлоос нь сэдэрсэн өвдөлт Жонгүгийн дэргэд дэндүү томроод байсанд хамаг хурдаараа хувцасаа сольчихоод түрүүлэн гарсан юм.
Бүгд цуглаж дуустал Жиминий дэргэд суухдаа гуян дээр нь гараа тавьчихаад санамсаргүй мэт массажлах Жиминий сээтгэнүүр занд дотроо инээд нь хүрэх ч ил гаргалгүй зарим зүйлсийг ярилцана.
"Жонгүг! Бөмбөгөө зөөлөн дамжуул л даа-"
Нэг нь хуруугаа тулгачихсан бололтой гомдоллоход Тэхён тэр зүгт харах ба Жонгүг юу болсон нь үл мэдэгдэх ч дэндүү ууртай байгаа бололтой бөмбөгөө залсаар шийд рүү шиднэ.
Дасгалжуулагч шүглээ үлээхэд Тэхён Жиминий дэргэдээс босоод талбай руу гүйлээ.
"Өнөөдрийн хувьд зүгээр л баг болоод тоглоцгоо. Багшид нь хувийн асуудал гарсан учраас дасгалаа үргэлжлүүлж амжихгүй нь." хэмээгээд тэднийг үлдээн явахад бүгд баярласаар маш хурдан багт хуваагдлаа.
"Тэхён, наашаа!"
Тоглолт тайван эхэлж оноо нэг нэгээр өссөөр Тэхён бөмбөгөө залан гүйж байхдаа хөл дээр нь хүчтэй дэвслэх өвдөлтийг мэдэрлээ.
"Аах-" Түлхэгдэхдээ хажуу тийш харвал Жонгүг түүний бөмбөгийг булаан юу ч болоогүй мэт цааш явчих нь тэр. Уг нь тоглолтын дундуур нэгнээ гэмтээсэн бол адаглаад уучлалт гуйдагсан.
Тэхёны харц ширүүсэн цээж өөдөө ямар нэг зүйл ихсээд ирэхэд хэсэг доголж яваад тэр хурдаа нэмэн шийд рүү шидэхийг оролдох Жонгүгийг хаагаад бөмбөгийг нь булаан эсрэг зүгт гүйхдээ хүчтэй мөрлөж орхив.
Өмнөх удаа шиг тоглолт зөвхөн тэднийх болж эхлэхэд бусад нь залхсан царай гаргаж хөдөлгөөн нь удаашраад ирэх бол Жонгүг Тэхёны эсрэг зогссоор албаар ирсэн тохойдолтыг шанаандаа мэдрэхдээ уруулаа тас зуусаар хэн ч харсан мэдэгдэхээр хэмжээнд Тэхёныг унагах шахам түлхэхэд энэ нь Тэхёны сүүлийн тэвчээр байсан бололтой барьж байсан бөмбөгөө шалан дээр савсаар Жонгүгийн шанаанд нударгаа буулгах нь тэр.
"Новш минь, хараал идсэн өдөөд байна уу?"
Тэнд байсан бүх хүний нүд томорч тэднийг салгахаар очихоос өмнө Жонгүг зөрүүлэн заамдаад Тэхёныг шанаадаж орхилоо.
Тэхён газарт унан эргэн босохоос өмнө тэдний дундуур багийнхан нь орж болиулах бөгөөд Тэхён уруул нь сэтэрснийг мэдэрч бас хамраас нь цус гарч байгааг анзаарлаа.
Жонгүг түүнийг тайвшруулахаар мөрнөөс нь барих нэгний гарыг саваад,
"Надад битгий хүр!" хэмээн хүйтнээр хэлчихээд хаалга саван гарав. Түүний цээж түнхэлзэн уур хилэн нь оволзсоор атгасан гараараа хана цохиж аван хашхирмаар санагдаж байлаа.
Ангидаа орж ирсээр хоосон ширээ сандлыг өшиглөн нэг дээр нь суугаад одоог хүртэл тас атгачихсан гарынх нь судсууд тодорч хүнд хүнд амьсгалсаар яагаад ингэтлээ уур нь маналзаад байгааг өөрөө үл ойлгон тайвшрахаар хичээлээ.
"Хөгийн новш."
"Хараал идсэн хямдхан амьтан."
Хэсэг хугацаа өнгөрөхөд түүний гар суларч амьсгал нь намдсан ч цээжин тушаа мэдрэгдэх өвдөлт хийгээд гомдол мэт мэдрэмж үл арилна.
Тэр хаалга нээгдэх хүртэл хоосон шал руу гөлрөн бодолд автчихсан байсан юм.
Хаалга нээгдэхэд харцаа тэр зүгт тусгахдаа урууландаа түүнээс шарх авсан Тэхён орж ирэхийг харах нь тэр. Буцаад л хөмсөг нь нумарч ам нээхээс урьдаад Тэхён түүний өмнө шархны наалт тавиад,
"Хэтрүүлчихэж. Уучлаарай." хэмээн эв хавгүй хэлчихээд шууд л гараад явчихсан юм. Өөрөө ч шархаа цэвэрлээгүй хэр нь Жонгүгт шархны наалт өгчихөөд явах түүний араас Жонгүг хэсэг гөлрөн суусан ч хачирхалтай нь эцэстээ тэр уруулдаа инээмсэглэл тодруулсан юм. Хэнийг ч алчих мэт ширүүн харц нь зөөлрөөд жижигхэн л наалт хэдий ч Жонгүг задлан хорсох хацартаа наагаад хурдан гэгч нь ангиас гарлаа.
Түүний харц дэндүү зөөлөн байсан юм. Хөнгөн гүйсээр Тэхёныг хувцас солих өрөөнд байгаа гэж таамаглан зал руу орсоор хаалгыг нь татах гэж байхдаа Жонгүг хэн нэгний хоолойг сонссон юм. Хувцас солих өрөөнд биш заланд цуурайтан сонстох хэн нэгний хоолой,
"Яах гэж зодоон эхлүүлсэн юм?" хэмээхэд Тэхён дуу алдаж буй нь сонсогдлоо.
Жонгүг удаанаар алхсаар тэднийг олж харвал бүх зүйл тодорхой болох аж. Үзэгчдийн суудал дээр Тэхёны өмнөөс харан суусан Жимин уруулд нь тос түрхэж өгж байсан нь тэр. Тэхёныг загнах мэт үгс шидэнгээ болгоомжтойхон шархыг нь цэвэрлэх ба Тэхён хорсох тоолонд гараас нь барин авна.
Тэднийг дуустал өөрийн мэдэлгүй гөлөрч зогссон Жонгүг цээжин тушаа гараа аваад хүнд даран өвдөх зүрхээ чагналаа. Тэгээд урамгүйхэн инээмсэглээд хойш нэг алхсан ч өөрийгөө зогсоон дахиж зугтахыг хүсээгүйдээ гэнэт л хацар дээрээ наасан наалтаа хуу татан атгаад тэдний зүгт алхах нь тэр.
"Болчихлоо. Одоо гарцгаая-"
"Жонгүг?"
Тэдний дэргэд ирсэн нэгнийг хоёул харахдаа Тэхён ийн хэлэх ба Жонгүг Жиминий нүд рүү дэндүү хүйтнээр харчихаад гартаа атгасан шархны наалтыг дээш өргөн, удалгүй гараа цайтал базчихаад Тэхёны нүүр лүү шидчих нь тэр.
"Иймэрхүү хямдхан хог хэрэглэдэггүй учраас үүнийгээ өөртөө үлдээ! Чамтай адилхан үнэтэй биз."
💜💚
Advertisement
- In Serial31 Chapters
Collective Mind cannot understand
What is a person? What is humannnes? Do elves have humannes? Or do they have elvinnes? And what is justice? Care? Love? I can't understand. The story is about how the collective mind tries to understand people and other intelligent beings. But for some reason, sometimes he understands things in his own way. AN: I will make 1 chapters every week, however, sometimes can make 2 chapter
8 197 - In Serial20 Chapters
The Magic of Logistics
The harbour Luc has been dropped into is not a normal one. It looks like a medieval town, it's full of strange people and some of them are waving magic around. Luc will need to rely on new friends and his own determination to learn how to harness the magic of the Aether. He has to find his way back home. --- Hi everyone, This is my first story in English. Please tell me if I've used a word incorrectly. It's a slow-paced, slice of life isekai focused on Luc's goal of going home, his learning of the magic and gathering the resources he needs to grow. The chapters after the first one will be about 2-3k words long. I'll try to post at least once a week. Hope you enjoy! Cover art from here: https://www.deviantart.com/joakimolofsson/art/Harbor-354494418
8 71 - In Serial15 Chapters
Survival Recommended
The universe is destroyed and its inhabitants are thrown into Existence. Eli finds himself in a new world, with a new body, and a System that's more interested in how he'll die. Follow him on his journey of survival in Realms above ours. The story is already completely planned as far as major plot elements go, and it's LONG, chinese novel long. The premise isnt exactly the most original, but after a couple chapters you won't mistake it for any other novel. Be warned this has little in the way of childish wish fufillment and lots of characters are going to die, so don't get too attached. As this is my first attempt at writing, the begining will probably be a bit rough. Please don't shy from criticisms, and I plan to rewrite most of the begining chapters as I get better.
8 159 - In Serial18 Chapters
I will Kill the Hero! With Fluff!
Three years after the hero had been summoned, demonkind is at the brink of extinction. Talia, one of the last generals serving under the rule of the great king Karion, is sent out to kill humanity’s only hope for winning the battle. She is helped by the magic of the great lich Sarato, who transforms her into the being the hero feels ‘most secure and happy to be with’. Little did they know this didn’t mean she would turn into a beautiful girl.
8 137 - In Serial9 Chapters
What Game is this?
Summary: Mark Cramus is summoned to another world by a Ruined Kingdom and its attempt to save what's left in it. He will encounter different kinds of people who are like him, summoned to this world and trying to find ways to achieve their ultimate quests. Thanks! ----------------------------- Edited up to Chapter 6. Warning: This story was written as a pantser. But still, I will make it a fun, light adventure story. Subject to constant improvement.
8 176 - In Serial37 Chapters
The King's Queen
#7 in vampire #1 in queenThe world has gotten boring to him after living for many centuries, through many generations. He thought of it as a curse. His gift was anything but a gift, in his opinion. He loved killing people. He always has. He enjoyed seeing the life being drained out of them, quite literally. He always drank every last drop of their life essence, he didn't have mercy. Though he was the king there was something he could never have unlike others of his kind. A soulmate. He hadn't been turned or born from vampire parents. No, he was born a monster from human parents. The first of his kind. Why he was born like it, he didn't know. He didn't care. All he knew was that he wanted to die already, since he had no mate to look forward to. He lived because he couldn't die, at least not physically. He had no reason to live, but many reasons to die and even though he tried many times by many methods, none of them suceeded. He staked himself, on multiple occasions. It felt like a needle piercing his skin. He hung himself. He didn't die, but he hung there, very much conscious.He went on the gillotine. It made his body dissapear and reappear in the same spot he was born in. He took his heart out. He grew one back. He bled out. His blood regenerated. He used silver stakes. They burned his flesh. He overdosed. It did nothing since drugs, alcohol and other dangerous things do absolutely nothing to him, except get him under the influence to a certain level. But none of them filled the emptiness in his heart. He just needed her. But all he got were unimportant girls he used and forgot about. He never felt anything for them. He couldn't. But then on that day while he was walking around a small town's forest, he felt the emptiness slowly being filled up a bit. He stood there in shock. He couldn't believe it. He almost cried of happiness, right then and there.He had her. He had a mate. His mate. His one and only mate. His Queen.
8 144

