《Youngblood》[15]
Advertisement
"Тийм бол... сайн л хэрэг."
Тэхён ийн хэлчхээд Жонгүгийг орхин явахад өрөө нам жим оргиж Жонгүг нүдээ анин сандал дээр суусаар хоцорсон юм.
Маргааш өглөө нь тэд бие биетэйгээ харц ч тулгарч чадахгүйд хүрэх нь тун хачин. Тэд хэдийн бие биенээ ойлгосон атал өмнөхөөсөө ч долоон дор байдалд орчих нь тэр.
Жонгүг үдийн хоолны цагаар ганцаар суун хооллох бол Тэхён түүн дээр очих үгүйгээ бодсоор таван минут орчмыг тавцантай хоолоо барьж зогссоор өнгөрүүлнэ. Эцэст нь Жонгүг толгойгоо өргөн Тэхёныг олоод харчих үед яах ч аргагүй болсон Тэхён хоолоо барьсаар түүний дэргэд очив.
Хажууд нь суух, эсвэл урд талд нь харж суухаа ч үл мэдэх Тэхён хий дэмий зогссоор байсанд Жонгүг өөрийн зүүчихсэн байх чихэвчээ тайлан "Суух гээгүй юм уу?" гэсэнд тэрээр шуудхан л өөдөөс нь харсан сандал дээр сууж орхисон юм.
Ойр орчим хэтэрхий их чимээтэй байсан ч тэдний хувьд зөвхөн таваг болон сэрээний дуу л хорших шиг болж өөр чимээ ч чихэнд нь үл сонсогдоно.
Тэднийг холлоод удаагүй байтал эргэн тойронд нь сууцгаасан сурагчид шивэр авир хийлдэх нь хүсэхгүй байсан ч сонсогдох аж. Тэхён Жонгүгийг тэгтлээ үзэн ядаж сургуулиар дүүрэн булхайгаар байр суурь булаасан хэмээн тарааж орхисон атал ичих ч үгүй одоо түүний өөдөөс харан хоол идэж байгаа талаар энд тэндгүй шивнэлдэж байсан юм.
Тэхён мэдээж дүлий нэгэн биш ч тоохгүй царайлсаао хоолоо идэж байсан хэр нь хөмсөг нь үе үе байж боломгүй үгс сонсохдоо атиралдаж байсан юм. Барьсан сэрээгээ чанга атгачхаад хоолоо идэн тэдний болсон болоогүй яриаг чихнийхээ хажуугаар өнгөрөөн суухад гэнэтхэн Жонгүг өрөөсөн чихэвчээ ч хүртэл чихнээсээ татаж ширээ рүү чулуудаж орхисоор толгойгоо эргүүлэн ийш тийш харах нь тэр.
"Миний өлмийг долоомооргүй л байгаа бол одоо амаа татацгаа. Та нарын амны зугаа чинь биш." Жонгүг чанга биш хэдий ч бүгдэд сонсогдохоор хэлээд үнэхээр хүйтэн аура ялгаруулан идэж дуусгаагүй хоолоо өөрөөсөө түлхсэнд бүгд яриагаа багасган өөрсдийнхөө асуудалд санаа тавьж эхлэх нь тэр.
Advertisement
Тэхён Жонгүг руу харалгүй хоолоо үргэлжлүүлэн идсээр л байлаа. Хэтэрхий хурдан цохилох зүрх нь амаар гарчих вий гэлтэй шууд л хоолоор таглах тэрээр яагаад ийм зүйл мэдрээд байгаагаа ч ойлгосонгүй. Гагцхүү хаалгаар өнөөх доод ангийн охин орж ирэх мөчид л Тэхён шуудхан гараа даллаад хажуу дахь суудлаа түүнд татаж өгсөн нь хэсэгхэн зуур ч болтугай өөрийгөө сатааруулж орхих гэсний учир.
"Би багшид туслаж байгаад хоолны цагаас оройтчихлоо." гээд өнөө охин бага зэрэг инээмсэглэн Тэхёнд хандах бол тэр ч зөрүүлэн инээсээр "Зүгээр дээ, би идэж дуусаагүй байна." гэж хариуллаа.
Харин Жонгүг өнөө охин руу хальт харсаар Тэхён руу харц чиглүүлэх бол түүнийг нь мэдэрсэн Тэхён аман дахь хоолоо залгичхаад "Би танилцуулаагүй юм байна. Тэр бол У Чанми. Харин энэ Жонгүг. Жон Жонгүг." гэхэд нь Чанми эелдэгхэнээр Жонгүгийн зүг гараа сунгах аж. Жонгүг түүнд нь хүрсэн болчхоод элгээ тэврэн Тэхён болон Чанмиг ажиглах бол тэд өөрсдийн л мэдэх яриагаа ярьсаар сууж байсан юм.
"Чанми энэ дээр чинь юм наалдчихаж."
"Өө, багш сая хувцас авч ирүүлсэн юм. Тэр нь наалдчихсан бололтой."
"Сайн сурдаг гэж үлдчихээд хувцасанд явсан гэнэ шүү." гээд Тэхён хоолоо идэж дуусгасаар тавагаа цэгцлэхэд Чанми санаа алдах аж.
"Тусламж хэрэгтэй байсан болохоор би татгалзаж чадахгүй."
"Тэг ээ, тэдний хувцсыг зөөж хоолыг нь ойртуулж бай."
"Уурлаад байгаа юм уу?" Чанми хөнгөхөн инээд алдсаар ийн асуусанд Тэхён дуугаралгүй Чанмигаас харцаа салгав.
Харин сандалны чихрах чимээнээр тэд хоёул урагш харвал Жонгүг сандлаа хойшлуулж боссоор "Тэхён, биднийг сагсны бэлтгэлтэй гэж дуудаагүй билүү?" гэж ширээ хоёр гараараа тулж зогсоод асуух нь тэр. Тэхён Чанмид явахаа хэлээд Жонгүгтай хамт сагсны зал руу алхахад тэдний хооронд ямар ч яриа өрнөсөнгүй. Дахиад л өнөөх эв хавгүй чимээгүй байдал үүсэхэд тэд бие биенийхээ хажууд зэрэгцэж алхахаас ч цэрвэсэн мэт болж байлаа.
-
-
Сургуулийн зарын самбар дээр харсан зарыг Тэхён удтал ширтээд бэлтгэлдээ ортол хувцас солих өрөөнд бүгд тэмцээний талаар ярилцаж байлаа.
Advertisement
Тэхён бүгдтэй нь мэндсэлсээр ороход Жонгүг хэдийн хувцасаа сольчихсон чимээгүйхэн утсаа оролдож байгаа харагдлаа.
"Тэгвэл бэлтгэлээс гадуур манай найзуудтай нийлж зал түрээслэж тогловол ямар байна?"
"Болж байна. Дараа долоо хоног хүртэл цаг бага байгаа учраас өдөр бүр бэлтгэл хийх хэрэгтэй."
Маргааш бүгд зал түрээслэн тоглохоор тохирч бэлтгэлдээ орцгоолоо. Үнэндээ Тэхён ч бүх бодлоо тэмцээнд хандуулж үнэхээр шалгаруулалтанд тэнцэн Герман улсад очин тоглохыг хүсч байлаа. Сэтгэл нь хөөрсөөр маргаашийг хүртэл тэр талаар л бодтол хичээл нэг л мэдэхэд дууссан байх агаад орой хүртэл түрээслэн авсан сургуулийн заланд бүгд ирэв.
"Тэхён!"
Хувцасаа сольж байхдаа Тэхён танил хоолой өөрийг нь дуудахыг сонсож эргэн харвал Жимин түүнийг чиглэн алхаж байлаа. Сагсны өмсгөл өмсөж үсээ хойш хагас шууж боосон залуу түүний дэргэд ирэн мөрөөрөө хана налаад нүцгэн цээжийг нь хараад өнгөрөхдөө өнөөх зальжин инээмсэглэлээ тодруулсаар,
"Өчигдөр орой зурваст минь хариу өгөөгүй."
Тэхён инээсээр "Эрт унтчихсан юм. Хүлээгээ юу?"
"Яахав, бага зэрэг л."
"Гонсойчихсон уу?"
"Үгүй дээ, чамаас зурвас хүлээгээд хэвтэж байхдаа жаргалтай байсан."
Тэхён түүний хариуг сонсоод чанга инээхэд үүнтэй зэрэгцэн хувцас солих өрөөнд орж ирсэн Жонгүг түүний инээдэнд тэр зүгт харвал Тэхён Жиминий мөрөөр тэвэрсээр нааш эргэх аж.
Түүний харц огцом ширүүсэн үүрч ирсэн цүнхээ сандал руу шидэлсээр цааш харвал Тэхён яриандаа түүнийг анзаараагүй бололтой тэд инээлдсээр өрөөнөөс гарна.
"Ээе, Жонгүг!"
Гараа цохилцон мэндлэхээр ирсэн залуу түүний ширүүн хөдөлгөөн хүйтэн харцаас жийрхсээр гараа удаанаар буулган хоолой засав. Жонгүгт тэр хамаа байсангүй өөрийн асуудалдаа анхаарсаар түүний дэргэдүүр өнгөрөн гарлаа.
Талбайд гарч ирэхэд бүгдийг орж ирэхээс өмнө хамгийн түрүүнд хувцасаа сольж дууссан Тэхён, Жимин хоёр нэгнийхээ эсрэг тоглож байх бөгөөд өрсөлдөөн бус инээд, нэгнээ доош нь хийх үгс цуурайтна.
Жонгүг үзэгчдийн хэсэгт суугаад тэднийг ширтэж эхлэнгээ гарынхаа үеийг цайтал чанга атгаж буйгаа өөрөө ч анзаарсангүй. Хөмсөг зангидан хөмхийгөө зууж, хоосон боловч хүйтэн харцаар хэнээс ч илүү жаргалтай харагдах тэдний зүгт зогсолтгүй гөлрөх аж.
Тэгсээр тоглоом эхлэх дөхөж бүгд цуглахад Жонгүг эцсийн удаа Жиминий зүгт харан хөмсөгөө өргөөд уруулдаа тохуурхсан инээмсэглэл тодруулан суудлаасаа өндийлөө.
-
Гурван удаагийн ширүүн тоглолт Жонгүгийн тэргүүллээр Жиминий талыг үргэлж ялсаар тэд хэсэг завсарлахаар болов.
"Гарч тамхилах уу?"
Амьсгаадан суух Тэхёны дэргэд ирсэн Жиминий асуултанд тэрээр толгой сэгсэрчихээд хойш гараа алдлан унасанд Жимин инээмсэглэн доош хальт суухдаа түүний үсийг зөөлөн сэгсийлгэв.
"Тэгвэл би гарлаа шүү."
Жимин танхимаас гарахад түүнийг тасралтгүй ширтэж байсан Жонгүг араас нь гарлаа. Сургуулийн үүдээр гаран нүдээрээ хайвал тэрээр холгүйхэн буланд хоёр залуутай тамхилан зогсох ба амандаа яльгүй инээмсэглэл тодруулсан түүний бодолд Тэхён тэнэж байгааг Жонгүг төвөггүй мэдэж байх аж.
Өөртөө итгэлтэй алхсаар түүний дэргэд ирэхэд өөрийг нь таних ч үг сольж үзээгүй Жимин харан гайхав. Жонгүг ойртсоор Жимин багахан холдсон ч чихэнд нь тулахад хамт зогсох хоёр залуу нь ч нэгэн рүүгээ гайхан харлаа. Таван секунд орчим өнгөрөхөд Жонгүг түүний чихэнд юу ч юм шивнээд холдож, харин Жиминий харц өөрчлөгдсөн байх аж.
Жонгүг ёжилсон хийгээд дорд үзсэн инээмсэглэл тодруулсаар эргэн явахад Жимин биеэ чангалан хүнд амьсгалсаар гартаа барьсан тамхиа гараараа базлан газарт шидэж орхилоо. Хэдийн цог нь унтарсан ч дээр нь чанга гэгч нь гишгэлсээр байх Жимин дэндүү их уур бухимдалд идэгдэж буйг өнөө хоёр нь чимээгүйхэн л анзаарч байсан юм.
Advertisement
- In Serial100 Chapters
My Four Other Selves
Abused by peers, no parents or family in his life, betrayed by his girlfriend, it couldn't possibly get worse right? But it did.
8 473 - In Serial55 Chapters
Spirit Reincarnation
Beings of unimaginable power exist within our universe. Only few mortals reach the path of immortality and gain that 'unimaginable' power. "Sometimes these powers can come at a price" As much as there are gods, there are also deities who use their power for evil. They are beings who have the power to instantly change the shape of a star, bend the matter in a black hole or absorb the energy from a sun. These beings are what the Old Gods call immortals. The Universal Primordial’s children and the new generation of gods...I, Clyde Astley was born into a world where gods are much more active than in my previous life. I’ll use the power I was given to protect the ones I love. I won’t make the same mistakes I made when I became a NEET in my previous world and lost the love of my family. “End this suffering that will fall upon this world.” “You may be talented but don’t get conceited. It is only potential in the end.”“Do not accept their offer…”“I lost my emotions after watching the person I love die, countless times.” This world will suffer all for the sake of a certain someone’s goal. -
8 322 - In Serial9 Chapters
Isekai! It's A Hard Life.
I suddenly woke up as a baby! My consciousness was intact in a 5-month-old baby and it was so hard to move! Although I have no memories of my past life, I definitely have a future ahead of me as the hero's daughter! But what's happening? Secrets, truths, and more mysteries right before my eyes! Aiii, it's a hard life. ***Book cover template is from Canva and the image I found on Google.*** *** updates every Thursday @ 1:30 pm (GMT +8)! *** *** Published on Tapas @ January 19, 2022 - Isekai! It's A Hard Life. (tapas.io)and Scribble Hub @ Jan 15, 2022 - Isekai! It’s A Hard Life. | Scribble Hub ***
8 120 - In Serial102 Chapters
fantasy Au Mha x reader
#1 in Monster AU 1/3/ 2020Supernatural themed One shots. No limes, lemon, or smut. Come.. Come into this book filled with monsters, fantasy, and alternate universes. All surrounding our favorite Mha characters. Here is a one shot book deticated to Monster themed au, Fantasy AU, and maybe apocalypse AU themed My Hero Academia x reader. I hope you enjoy
8 168 - In Serial57 Chapters
The Elementals | Vkook |
[COMPLETED]A world where six elements exists. Water, Fire, Lightning, Air, Earth and Ice were the Elemental powers given by the Goddess of Nature to humans for saving the heaven and hell from destruction. But the elementals fought with each other to have more powers. But when their world is in danger, will they truce? Will they come together to end the danger?Top 🐰 KookBot 🐯 TaeShips:VkookNamjinYoonminYugbamJ-hope X ReaderStarted: 29/05/2021Finished: 27/09/2021A @snoehit Fanfic
8 214 - In Serial32 Chapters
Star Wars IX- The Rise of Skywalker
"We've passed on all we know. A thousand generations live in you now, but this is your fight." A familiar voice, Luke's, whispers. Luke Skywalker stands net to R2-D2 the sky around him burns shades of orange, yellow and red and behind him a Jedi temple burns.Kylo feels his father's hand upon his face the watched as his father falls into the abyss."Your journey nears its end." A sinister voice now whispers, and a flash of blue light reveals a fleet of Imperial Star Destroyers filling the vastness of space as blue fire leaps between them.A powerful red laser of an unseen weapon obliterates the surface of a planet.Shrieks, whispers and screams and then the sound of a lightsaber igniting. A fiery red saber but behind that saber is Rey, her hand twitches and the saber becomes a double-pronged staff. A maniacal evil laugh cackles.Kylo woke with a start and sat upright on his bed.Written after the first trailer dropped and finished before the film was released. Contains references to previous films, novelisations and comics.I'm a Reylo shipper but there will be no major smut- one additional slightly adult chapter at the end of the book.#Bendemption#Reyloisendgame#1-starwarsfanfiction 25.12.19#1- Dyad 4.5.20 (May the 4th be with you)#1-Bendemption 4.4.20#17- Reylo 25.8.20#1-episode iv 30.11.20#2- reylofanficyion 6.1.22'This is legit my favourite reylo fan fiction OMG it's so in character and like literally perfect for episode 9 I'm dying this is amazing.''You definitely did justice to this story, so much warmth and hope at the end.''Why couldn't Rise of Skywalker be just THIS?? This story is miles better than what we got. This was wonderful and healed so many wounds inflicted by that movie. Thank you so much for sharing this. Your hard work is much appreciated!'Consider donating to Adam's charity Arts in the Armed Forces.https://www.gofundme.com/f/bensoloslegacy
8 129

