《Youngblood》[17]
Advertisement
"Өнөөдөр багийн гишүүдийг зарлана гэж сонссон."
Сүүлийн хичээлийн завсарлах хонх дугарч Тэхён эргэлзэнгүй Жонгүгийн ширээний дэргэд ирсээр ийн хэллээ. Жонгүг бага зэрэг гайхан хажуу тийш харахдаа Тэхён зогсож байгаатай тулан зүгээр л толгой дохив.
Түүнийг цүнхээ аван ангиас гарахад Тэхён гүйцэн ирсээр "Чи лав тэнцсэн байх. Харин би яасан бол?"
"Мэдэхгүй ээ. Таамаглах зүйл биш."
Түүний хоолой хүйтэн сонстох ч алхаа нь үл хурдсан Тэхёнтой зэрэгцсэн хэвээр байх аж. Удаанаар алхах тэд хамтдаа байгаа хугацаандаа хорогдох мэт.
"Ханиад хүрчихсэн хэрэг үү?"
Гэнэт л ийн асуухад Жонгүг түүн рүү харсан ч эсэргүүцсэнгүй. Тэр хөнгөхөн ханиад хүрчихсэн гэдгээ бараг л өөрөө ч тоолгүй явсан ч Тэхён анзаарчихсан байх нь хачирхалтай.
Тэр урагш харсаар халааснаасаа халуун усанд найруулан уух зориулалттай ханиадны эм гурван ширхэгийг түүн рүү сунган,
"Битгий даар. Тэмцээнд явахаасаа өмнө ханиадаа эдгээгээрэй." хэмээн хэнэггүйхэн хэлэхэд Жонгүг уруулныхаа үзүүрийг хальтхан өргөн инээмсэглээд гараас нь авлаа. Хэн ч түүнд хэчнээн их анхаарал тавьж халамжласан тэр хүлээн авдаггүй, өөртөө ойртуулдаггүй хэр нь яагаад ч юм Тэхёны түүнд өгсөн тийм их үнэтэй биш эмийг уумаар санагдахаа өөрөөсөө нуусангүй.
"Тийм ч хүнд биш юмсан. Гэхдээ баярлалаа."
Тэхён толгой дохисоор тэд сургуулийн хаалгаар гарвал Жонгүгийн зөөлөрсөн харц огцом хувирлаа. Жимин машинаа налан зогссоор хүлээж байсан юм. Тэхёныг харсаар инээмсэглэн Жонгүгийг үл тоох тэрээр тосон ирсээр,
"Эрт тарсан болохоор чамайг авахаар ирлээ."
"Ашгүй, хөл өвдөөд байсан юм." гэсээр Жонгүгт хандан "Хамт явцгаая."
Жонгүг инээвхийлсээр "Би бусдын машинд суудаггүй юм. Тэр тусмаа ийм унаанд." гэсээр шууд л тэднийг орхин цаашлах ба Тэхён араас нь ухасхийсэнд Жимин гараас нь зогсоогоод,
"Би хэдийн багийн тамирчдын нэрсийг харчихсан." гэвэл Тэхёны харц өөрчлөгдсөөр,
"Юу! Үнэн үү?" гэж дуугаа өндөрсгөн түүний дэргэд үлдэв.
Жимин инээмсэглэн толгой дохисоор "Хамтдаа Герман явах болсондоо таатай байна, Ким Тэхён." гэхэд Тэхёны нүд томорсоор "НЭЭРЭЭ ЮУ?" хэмээн бүх хүн сонсохоор чанга орилох бол тэднийг орхин явах Жонгүг өөрийгөө хорьж үл дийлэн хойш харчих нь тэр.
Advertisement
Жиминий мөрөөр гараа ороочихоод дээш доош дэвхцэх Тэхён Жиминтэй хамт явах болсондоо ямар их баяртай байгааг харцнаас нь харахад л ойлгомжтой байлаа.
Халаасыг нь дүүргэх ханиадны эмийг сулхан атгасаар Жонгүг хүйтэн инээмсэглэн эргэж харахаас өөрийг хийж чадсангүй.
Жаргалтай байгаа бололтой. Дэргэд нь инээмсэглэж чадах нэгний дэргэд үлдээх хэрэгтэй байх.
-
"Улсаас гарах бүх зардлыг дааж харин тус тусын сургуулиас бүх бичиг баримтыг зохицуулж өгөх учраас өөр зүйлд анхааралгүй амжилт гаргаж ирэхийн төлөө бүгд сайн бэлдэх хэрэгтэй шүү!"
Жагсан зогссон 7 залууд дасгалжуулагч багш зөвлөхөд Тэхёны алга хөлрөн уруулд нь инээмсэглэл тодрох аж.
Бэлтгэл эхлэн бүгд биеэ халаах үед Тэхён харцаараа Жонгүгийг хайсаар одоог хүртэл ирээгүйд нь гайхсандаа хөмсөг нь үл ялиг зангирна.
"Хэнийг хайсан юм?"
Байн байн хаалга руу шилжих харцыг нь ажигласан Жимин хэдий хариултаа авчихсан ч асуух аж.
Тэхён толгой сэгсрээд "Зүгээр л Жонгүг хоцорч байгаа болохоор санаа бага зэрэг зовчихлоо. Дасгалжуулагч ууртай байна."
Жимин түүний хариултанд иэээвхийлсээр "Жонгүг ирэх шаардлагагүй юмсан." гэхэд Тэхён гайхан түүн рүү харлаа.
"Яагаад? Тэр бол манай сургуулийн шигшээ багийн ахлагч, гол тоглогч шүү дээ."
"Нэг сургуулиас нэг л тоглогч орох заалттай гэдгийг мэдээгүй хэрэг үү?"
Тэхёны хөмсөг зангирах аж. Тэр мэдээгүй. Жонгүг түүний бодолд заавал орох нь бат байсан тул ингээд өөрийгөө оронд нь тэнцчихнэ гэж бодоогүй юм.
Гэнэт нэг зүйл санаанд нь ороход Тэхёны царай ширүүсч эхэллээ.
Гутланд чинь хийсэн зүйлд уучлаарай. Энэ миний тэр өрийг дарж чадах цор ганц зүйл юм шиг байна.
"Тэр арай..."
Тэхён бэлтгэлийн турш сэтгэл нь тогтворгүй үргэлжлүүлсэн юм. Жонгүг түүний өмнө гэмшсэндээ боломжоо алдсан мэт санагдан үнэндээ хариу нэхээгүй учир Тэхён энэ зүйлийг хүртэх эрхгүй гэж өөрийгөө бодно.
Эцэст нь бэлтгэл тарж Тэхён Жиминийг ч хүлээлгүйгээр үүргэвчээ хоёр мөрөндөө зүүчихээд Жонгүгийн гэр лүү гүйж эхэллээ.
Зүгээр болохоор боломжийг нь эргүүлэн олгохыг хүсээд.
Жонгүг түүний оронд тоглосон ч чин сэтгэлээсээ дэмжээд үлдэж чадна гэдгээ хэлэхээр.
Advertisement
Амиа бодож чадахгүйдээ.
Хагас цаг орчмын дараа хашааных нь өмнө амьсгаагаа дарж хэсэг зогсоод Тэхён хонх дарлаа.
-
Утга учиргүй хэдэн цаг утсаа оролдон суусан Жонгүг гэртээ ганцаар хэр нь яагаад гэдгээ ойлгохгүй ч ширүүн царайлжээ. Гэртээ орж ирснээс хойш энэ царай түүнээс салаагүйн дээр ямар нэг шалтгаан түүний дотрыг самрана. Уур хилэн оволзож, харанхуй мэдрэмж бүрхэх аж.
Утсаа дэргэдээ шидчихээд энэ мэдрэмжийг арилгахын тулд хүнтэй уулзах эсэхээ бодож байх зуурт хонх дугарсан юм.
Залхуутайгаар босон үүдэндээ ирж дэлгэцээр харвал Тэхён зогсож байх нь тэр. Жонгүг бага зэрэг гайхав. Тэхён ирэх учиргүй байсан учир хэсэг тэгж зогссон ч микээ нээв.
"Хэн...бэ?"
"Би. Тэхён байна. Түр гараад ирээч?"
Жонгүг шууд хариулсангүй хэсэг чимээгүй байсан ч сулхан хоолойгоор,
"За..." хэмээгээд хүрмээ гуталтайгаа өмсөн гарлаа.
"Яагаад энд ирсэн юм?"
"Чи мэдэж байсан уу?"
Жонгүг хөмсөг зангидан "Юу?"
"Чи бид хоёр хамтдаа сонгогдох боломжгүй гэдгийг. Үнэнийг хэлэхэд чи миний хойно үлдэх учиргүй шүү дээ... Албаар татгалзсан хэрэг үү?"
Жонгүг одоо юу ярьж байгааг нь ойлгох ба гараа халааслан өөр тийш харсаар,
"Одоо чи би хоёр энэ талаар ярих хэрэггүй гэж бодож байна."
"Жонгүг. Үнэнээ хэл."
Жонгүг хэсэгхэн чимээгүй зогссон ч удалгүй ам нээн урьдныхаасаа хүйтэн хоолойгоор "Энд үлдсэнээс түүнтэй явсан нь чамд сайн байх."
"Юу?"
"Гэртээ харьж амар."
Жонгүг ингэж хэлээд л гэр лүүгээ орох бөгөөд хэсэг хүлээж зогссон Тэхён толгой гудгайлан цааш явсан юм.
"Тэнэг амьтан."
-
Өдөр хоног өнгөрч Тэхён хичээлээс илүү бэлтгэлдээ анхаарсан учир сургууль дээр харагдахаа болилоо.
Жонгүгийн талаар цуу яриа хэдийн газар авч шигшээ багийн ахлагч, шилдэг тоглогч яагаад тийм чухал тэмцээнээс өнжсөнийг бүгд гайхна. Гэсэн ч түүний зан ааш огтхон ч хувираагүй бөгөөд мөсөн ханхүү хэвээр байх аж.
Тэхён сургууль дээр ирээгүй тав дахь өдөр Жонгүг хоосон ширээ лүү хальтхан харахдаа хүнд мэдрэмж цээжин тушаа үүсэхийг мэдэрч санаа алдан ангиас гарлаа.
"Жонгүг, хамтдаа хичээлээ хийх үү?"
Тайрмал үсээ ороон гоёсон охин түүний өөдөөс ирэхдээ үсээ чихнийхээ ардуур хийхдээ зөөлөн инээмсэглэнэ. Шүүгээгээ хаах Жонгүг баруун тийш харахдаа өөрөөс нь толгой намхан охин энгэрийн хоёр товчоо тайлчихсан байгааг харахдаа л санааг нь ойлгон инээмсэглэх аж.
"Би ганцаараа илүү төвлөрч чаддаг. Туршаад үзээрэй." гэсээр дэргэдүүр нь өнгөрөх нь тэр.
Сургуулиас гаран алхаж байх тэр хоёр гараа халаасандаа хийн дэндүү удаанаар алхана.
Түүний утас дугарах хүртэл бүх зүйл тайван байлаа.
"Жон Жонгүг мөн үү?"
"Тийм."
"Удирдагчдын шийдвэрээр Герман улсад зохиогдох сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор сонгогдлоо. Маргааш бэлтгэлдээ ирээрэй, ойлгосон уу?"
Жонгүг нэгэн байрлалдаа гацсаар удсан ч ам нээв.
"Ойлголоо."
Advertisement
- In Serial6 Chapters
The Single Lightning Elemental Magus
Lear-bane H. Selverbern is born in a world of magic, but there is a twist in such a fantasy world. In his world, every 5 years people as young as 14 years old must fight (And most died due to severe injuries) with other countries' magicians with their magic. Lear-Bane volunteers to participate in such a violent and death-taking game. Read as he utilizes his power to dominate everything we know.Read as Lear-Bane will challenge even the whole world to protect those he cares about, all in the hope of accomplishing his dreams, creating a better place, even if he have to make the world suffer and hates him first....---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------If there is anything that need clarification, just write it in the comments and i'll explain. Thank You. (Art work not done by me, i do not own copyrights of art-work)
8 104 - In Serial37 Chapters
ပြန်လည်မွေးဖွားလာသောဧက္ကရာဇ်နှင့်သူ၏ချစ်သည်းညှာပေါက်ဆီလုံးလေး
Title - Didn't Love You EnoughChinese Title - 重生之寵你不夠Author - 最愛喵喵 (Zui Ai Miao Miao)Status - 56 Chapters (Completed)English Translate - Vanilla Muse, SnownovelsWebsite - Shubl.com , Novel Update⚠️ Mpreg/Ger Novel မို့လို့ အဆင်မပြေတဲ့သူတွေ Warning ပေးပါတယ်နော်...Start Date - 7/11/2021End Date - ?I don't own this novel so full credit to original author ✍️ This is my first time translation, plz bear with me 🐯အသုံးပြုသည့် photos အားလုံးသည် Pinterest မှကူးယူထားခြင်းဖြစ်သည်။ # crd to original artist
8 137 - In Serial8 Chapters
Relevance
(The story plot and name is subjected to change in due time.) Set during the cold war that never ended in a reality called Orbis. It follow the story of several characters of several nationalities and entities in different events in the timeline of the cold war of Orbis. This is more or less, a anthology series.
8 160 - In Serial22 Chapters
The Unwritten History of Neah-Reath
A young woman appears in a forest, with no memory of how she got there. During her journey to recover her memory and return home, she uncovers the secret history of the land she is in.
8 150 - In Serial15 Chapters
Bakugo x pregnant reader
I wrote this because I was bored. I do not own any of the BNHA characters. Don't read this.
8 121 - In Serial31 Chapters
ICT Shots
New book containing OS/TS with our fav ICT. Pure fiction.
8 309

