《Youngblood》[19]
Advertisement
Онгоц газардаж эхлэхэд Жонгүг цонхоор ширтсэн чигтээ хэзээ ч өөрт нь төрж байгаагүй ийм их сандрал хийгээд догдлолыг тэсэхийг хичээнэ. Охидын гараас хөтөлж, олон удаа уруул дээр нь үнсэж үзсэн. Гэвч тэр бүх үед догдлох бус хүссэн зүйлээ авсан мэт сэтгэл хангалуун л хоцордог байж. Хэзээ ч яг одоогийнх шиг юу хийхдээ эргэлзсэн бодлууд толгойд нь эргэлдэж үзсэнгүй.
Автомат яригчаар онгоц аюулгүй газардсаныг мэдэгдэж, суудлын бүсээ тайлж эхлэхдээ Жонгүг ямар нэг зүйл хэлэх хэрэгтэйдээ эргэлзсээр хажуу тийш харвал Тэхён юу ч болоогүй мэт түүнтэй адил үйлдэл хийж байлаа. Жонгүгийн санаа багахан амрах шиг болж, хоолой зассаар,
"Тэхён..-"
Түүний хоолой чанга гарсангүй. Тиймдээ ч Тэхён сонссонгүй бололтой босоод явчихад тэр хоосон ширтсээр хоцорлоо.
-
Онгоцны буудлаас тэд тэмцээн болох спорт ордоны ойролцоох зочид буудал руу хөдөллөө. Жонгүг хамгийн сүүлд гарч ирсэн тул үлдсэн машинд суун хаалгаа хаавал түүний урд эгнээнд Тэхён Жимин хоёр зэрэгцэн суусан харагдлаа.
Дасгалжуулагчгүй машин байсан тул нилээн дуу чимээтэй явцгаана.
"Тэхён, ундаа уух уу?"
Жиминий хоолой гарахад цонхоор ширтэн суусан Тэхён цочин хараад "Аан за." гэсээр түүний гараас авч уухад Жонгүг хөмсөг зангидах аж.
Тэхён мэдээгүй ч түүнд өгсөн ундаагаа Жимин түрүүхэн задлаад уруулдаа хүргэн балгасаныг Жонгүг харчихсан юм.
Нүдээ нарийсган ширүүн царайлсаар Жиминий суудлын араас хүчтэйхэн жийхэд Жимин нуруундаа цохилт мэдэрсээр амандаа хараан эргэж харвал Жонгүг ёжилсон инээмсэглэл тодруулан,
"Уучил. Санаандгүй хүрчихлээ."
Түүний хоолойг сонсоод Тэхён огцом эргэн харахдаа өөрлүү нь шилжих аймшигтай хурц харцанд бараг л сийчүүлсээр урагш харлаа. Жонгүг түүний ард сууж байгааг мэдсэнээс хойш тэр тайван сууж чадаагүй юм. Алга нь хөлөрч, үе үе суудлаа засан суухдаа Тэхён түүний гараас атгачихсан байсан зүүн гараа үргэлж ширтэнэ.
"Дотор чинь муухайраа юу? Цонхоо нээгээч."
"Үгүй дээ."
Түүний барайсан царайг харчихаад Жимин ийн асуусанд Тэхён эвгүйхэн хариулан удалгүй машин зогслоо.
Зочид буудлын хаалгаар бүгд орж ирэхэд дасгалжуулагч багш хэдийн өрөөг хуваарилж байх бөгөөд ихэнх нь сайн дураараа дотно хэдтэйгээ хамт дугарч байгаа харагдана.
Тэхёны харц өөрийн мэдэлгүй Жонгүг рүү гүйж хэнтэй хамт орохыг нь тааж ядах ба харин Жонгүгт энэ асуудал хамаагүй бололтой утсаа оролдон зогсох аж.
"Өөр сайн дураараа орох хүн байна уу? Байхгүй бол-"
"Тэхён бид хоёр нэг өрөөнд орчихьё."
Жиминийг сонсоод Тэхён сая нэг ширтэж байсан нэгнээсээ харц салган харвал Жимин түлхүүрээ авч байлаа. Сэтгэл дундуур, дутуу мэдрэмжээ хадгалсаар Тэхён энэ удаад эсэргүүцэж чадахгүйгээ ойлгох бөгөөд санаа алдахаас өөрийг хийлгүй цүнхээ чирэн Жиминий хойноос дагалаа.
Advertisement
Тэмцээн болоход гурван өдөр үлдсэн тул багаараа бэлтгэлээ эрчимтэй хийж эхлэв.
Жимин одоо яг л өлсөж үхэх дээрээ тулсан араатан ангаа отож байгаа мэт Тэхёны дэргэдээс нэг ч хором үл салах бөгөөд дан ганц Жонгүг бус бусад гишүүд ч ажиглаж эхлэн яриа үүсэж эхэлсэн байв. Тэхён түлхүүлэн унахдаа өвлөгөө шалбалж орхин завсарлахад Жонгүг цүнхнээсээ анхны тусламжын хайрцаг гарган түүний зүг эргэхэд хэдийн дэргэд нь Жимин ирчихээд тос түрхэн наалт нааж байлаа. Жонгүгийн аманд хүйтэн инээмсэглэл тодорч гартаа барьсан хайрцагаа хамаг хүчээрээ атгахад судас нь тодрон цагаарна.
-
Бүгд өөрсдийн байрлалдаа хамгийн сайнаар хичээж бэлтгэлийн цаг харин дуусахад дэггүй хөвгүүд болон хувирах аж.
"Цагийн дараа, миний өрөөнд!"
Буудлын үүдээр орохдоо нэг нь ийн хэлж бүгд өрөө өрөө лүүгээ салан явахад Жонгүг хэдийн үүнд сонирхолгүй гэдгээ мэдэх тул өрөөндөө орж ирэн усанд орчихоод хувцасаа солин ганцаар өөр тийш явсан юм.
Үдшийн хотоор алхаж хүн багатай намуухан газар орж ирсээр хэдэн хундага хатуу юм уун суув. Согтчих юмсан гэж хүсэх атал огтхон ч толгой нь манарахгүй байгаадаа Жонгүг инээмсэглэх аядана. Тэгээд л тэр уухаа болин хэсэг бодолхийлж суулаа.
Үнэндээ Тэхён анхнаасаа сайн найз шиг байсан юм уу гэвэл худал. Найз гэж боддог байсан ч хэдийн жаахан хүүхэд байсан Жонгүг зүгээр л түүний дэргэдээс амар амгалан гээчийг мэдэрдэг байсан юм. Бүхий л найз ийм мэдрэмж өгдөг гэсэн бодолдоо итгэсээр Тэхёныг харамлаж ч чадахгүй өөрийн тархи, зүрх хоёроо дайтуулдаг байсан юм билээ.
Эргээд харахад тэр үеийн бяцхан хөвгүүн Тэхён үргэлж л Жонгүгийн нүднээс зугтдаггүй байж. Тийм ээ, тэд найзууд байсан. Магадгүй тэгсэн нь ч зөв байсан байх. Өөр зүйлийг мэдэрдэг гэж тэрхэн цагтаа мэдэж байсан бол тэд одоо нэгэнтэйгээ хамт байгаа ч уу, үгүй ч үү?
Найзууд учраас, сайн найз гэх нэрийг бие биенээсээ холбон алхалж байгаа болохоор Жонгүг одоогийн байр сууриа хэвээр авч үлдэх хэрэгтэй гэдгийг сайн мэдэж байлаа. Тэхёнд хэлэх хэрэгтэй. Үүрд чиний сайн найз байх болно, бас хуучны өдрүүд шигээ инээлдэн ямар ч сэв цууралтгүйгээр энэ хэвээр нь байлгаж өгнө гэж.
Тэхёны нүд тэртээ тэргүй хэн нэгэн дээр тусчихсан байгаа шүү дээ.
"Хараал ид гэж...миний сайн найз юмсан." Жонгүг инээх аядан шивнэчхээд хийж тавьсан сүүлийн хундагаа хөнтөрч орхив. Энэ хундага ч бас түүнийг согтоож дөнгөсөнгүй. Тэр дэндүү гэмээр эрүүл ухаантай хэвээр байсан юм.
Advertisement
"Жон Жонгүг өөрийн хүслээр Пак Жиминд ялагдаж өгч байгаа бололтой."
Тэр ийн хэлчхээд л суудлаасаа босон гараа халааслаад хаалгаар гарч одов.
-
"Чи согтчихсон юм уу, Жимин?"
Тэхёны үгэнд дөнгөж хаалгаар орж ирээд буй Жимин инээмсэглээд толгой сэгсрэн Тэхёны орон дээр зэрэгцэж суулаа.
"Явж унт даа. Би ч ядарчихлаа, доор хэтэрхий чимээтэй юм."
"Яагаад намайг ингэтлээ хөөгөөд байгаа юм бэ?" Жимин инээмсэглэн Тэхёны нүд рүү ширтэхдээ огтхон ч нүдээ цавчилсангүй.
Тэхён түүнийг согтчихож гэж бодсондоо хөнгөхөн инээд алдаад нуруун дээр нь зөөлөн цохиод "Хөөсөн юм биш, унтах хэрэгтэй юм шиг харагдаж байгаа болохоор чинь хэлж байна."
Харин Жимин үгэнд нь хариу хэлэлгүй дэндүү шуналтаж бас хүссэн харцаар Тэхён руу эрээ цээргүй ширтэж гарав. Юу юунаас илүү Жиминий толгойд бохир бодлууд орж ирэх ч тэр өөрийгөө чадах хэмжээгээрээ барьж байсан юм.
"Чи..намайг юу гэж боддог вэ?"
Жиминий харцыг ажигласан Тэхён хариу хэлэлгүй өөдөөс нь харна. Тэгэхэд нь Жимин түүнд улам дөхсөөр "Тэхён, чи үнэхээр дур булаам. Минийх л болохгүй бол сэтгэл огтхон ч амрахгүй юм." гэж хэлэхдээ өнөөх айхтар харц болон сээтэгнүүр инээмсэглэлээ тодруулсан хэвээр.
"Чи дэндүү согтчихож."
"Би согтсон ч юу хийхийг хүсч, бас юу хийхийг хүсэхгүй байгаа вэ гэдгээ сайн мэдэж байна. Тэхён би чамайг үнсмээр байна."
Тэхёныг зөвшөөрөл ч авалгүйгээр үнсэх Жиминд эргэлт буцалт гэж байсангүй. Хэтэрхий их цочирдсондоо юу хийхээ ч мэдэхээ больчихсон Тэхён зүгээр л сууж байх бөгөөд эцэст нь хаалга дуугарах чимээнээр ухаан орсоор Жиминийг өөрөөсөө түлхэж орхив.
"Новшийн юм."
Жонгүгийн шивнэх хоолой сонсогдсонд Тэхён хаалганы зүг харвал тэр хэдийн эргэж хараад алхаж эхлэсэн байх нь тэр. Бүх зүйл буруу болоод байгааг ойлгохдоо Тэхён зүгээр л Жонгүгийн араас гарах хэрэгтэйгээ мэдэрсэн юм. Яг л түүнийг ингээд явуулчхаж болохгүй юм шиг, өөрийнхөө нөхцөл байдалд тайлбар тавих ёстой юм шиг.
Жонгүг Тэхёны хувийн асуудалд оролцохгүй гэж Тэхён мэдэх хэр нь л өөрийн мэдэлгүй хүйтэн хөлс, хөлөрсөн гарын алгаа үл тоон түүний өрөөний зүг том том алхаллаа. Хамаагүй ээ, Жонгүгт огтхон ч хамааралгүй байсан ч Тэхён түүнд болсон зүйлийг хэлж, ядаж л буруу харагдсан зүйлийг зөв болгон байрлуулахыг оролдох болно.
Жонгүг өрөөндөө ганцаар байхаар хуваарилагдсан учир Тэхён зүгээр л хаалганы бариулыг нь доош даран татав. Онгойчихлоо.
Тэхён чимээгүйхэн дотогш ороход Жонгүг ширээний ард суун чихэвчээ тултал нь чангалаад дуу сонсож байгаа нь Тэхёнд хүртэл тод сонсогдож байсан юм. Алхсаар дэргэд нь очихдоо ширээг нь тогшиход Жонгүг түүний гарыг харсан ч толгойгоо өргөлгүй үл тоох нь тэр.
Таван минутын турш Тэхён түүний хажууд зогссон ч Жонгүг чихэвчээ аваагүйн дээр царай руу нь нэг ч харсангүй. Гарцаагүй өөрийг нь новшийн ижил хүйстэн гэж жигшин суугаа гэдэгт Тэхён итгэлтэй байлаа. Тэгээд л тэр яаж ч чадахгүйгээ ойлгон эргэж харсаар хаалга руу алхав. Тулж ирчхээд дахин нэг эргэн харсан ч Жонгүг суудлаасаа боссонгүй.
Гараа удаанаар явуулан хаалганы бариулд хүрэхэд тэр нэгний хурдан алхах чимээ дуулдаж удалгүй Тэхён дөнгөж онгойлгосон хаалгаа чанга гэгч нь түлхэгдсэнээс болж буцаж хаагдахыг харлаа.
"Би үхэх нь, Ким Тэхён."
Тэхён эргэж харахдаа хөмсгөө нийлтэл зангидсан Жонгүгийн ууртай төрхийг олж харсан юм.
"Новшийн байгаа ч та хоёрыг харах болгондоо солиортлоо ихээр хардаж байна!!!"
Тэхён гайхшран харцаа нэг чигт гөлрүүлэхэд Жонгүг Тэхёны эрүүнээс чанга зуурч авав. Тэгээд тэр нүдээ нарийсган "Арч...хараал идсэн түүний уруулын мөрийг арчаадах!"
"Жонгүг, чи юугаа яриад байна аа?"
"Тэр болоод би болохгүй юм уу? Түүнд үнсүүлчхээд надад чадахгүй юу? Ким Тэхён, чи намайг галзууруулах гээд байна."
Жонгүг Тэхёны гайхсан харцыг удаан тэвчихгүйдээ арагш харан гараа ташаандаа авахад хэдэн хормын чимээгүйдэлтийн дараа Тэхён ам нээлээ.
"Над руу хар, Жон Жонгүг."
Удаанаар эргэж харахад нь Тэхён эрхий хуруугаараа уруулаа арчиж эхлэх нь тэр.
"Энэ чиний уурлаад байгаа шалтгаан юм бол би арччихъя. Тэгээд л боллоо."
Жонгүг түүний уруул руу ширтэхдээ хурдан гэгч нь ойртон хоёр талаар нь гараа оруулж хаалга тулсаар "Тийм ээ, чи ингэх хэрэгтэй. Тэгж байж л би амьсгалах юм шиг байна. Харин одоо солиорлыг минь намдаахад жаахан ч атугай тусла."
Жонгүг үгээ дуусгахдаа шууд л Тэхёны уруулыг үнсэн нэг гараа хаалганаас авсаар Тэхёны эрүүг атган өөр лүүгээ чанга гэгч нь татаж орхив.
Дээд доод уруулыг нь шунаглан үнсэхдээ яг л цээжээ дэлбэрэх шахам өвдөж байсан өвчнөө анагааж байгаа мэт ширүүхэн хөдлөх бөгөөд Тэхён ч мөн зөрүүлэн үнсэлцэж эхлэхэд нь Жонгүг дэндүү ихээр тайвширч эхлэлээ. Тэхёны баруун гар ч Жонгүгийн энгэрээс өөр лүүгээ чангаах бөгөөд хэдийн эхний хоёр товч нь тайлагдчихсан байсан Жонгүгийн цамц Тэхёнд дэндүү халуухан харагдах нь хэтэрхий таатай.
Advertisement
- In Serial141 Chapters
The Mad One
One day Humanity ruled the World. The next day they were gone. The system is put into play to help Humanity cope with their new, cruel reality. Some will walk their paths, continuously progressing. Others will end their paths, a dead-end. And a few, very few people will fall off their paths, finding nothing but cold water to drown themselves in. Updated on Modays, Wednesdays, Fridays and Sundays.
8 424 - In Serial149 Chapters
Life Hunter
Arimane Blade was a living legend. He had been granted many names. They were not all bright. Some hailed him as a messiah, others slandered him as the Devil. A man that was feared by all even as a simple mortal. One day like any other, decades after his retirement, an old god informed him that he had been killed by mistake and offered him a chance to start a new life with a younger body. Where? A place where fantasies are reality and where everything is possible. This is where the story of the most legendary human started. People couldn't find a name for such a controversial being. Instead, they began to call him by his first and most fitting title: 'The Kind Demon' --- Note: This is a re-upload. I have 260 chapters to go through and I'll probably do it in the following week or two... probably.
8 92 - In Serial39 Chapters
Besotted
Jericho never thought about gaining superpowers. Like everyone else in society, he simply expected his abilities to manifest on their own, but they never did. With the help of his doctor, it looks like Jericho finally hit a breakthrough, and after a few years of being powerless, things might start looking up for him. Join Jericho and others as they interact in this world where everyone has extraordinary abilities. ___________________________________________________________________________________________________ HIATUS NOTE (Please read): Starting June, I will be going on a summer hiatus (around 3 months) to focus on my future career and set myself up to succeed in school. I will still be writing in the meantime and creating a backlog, but I won't be posting chapters. I apologize for this. I wish there was another way. Note: This story has multiple POVs, but the main one is Jericho. The MC grows and develops throughout the story and isn't instantly OP. I try to write ~1500 words per chapter but I write according to what I feel is suitable. (Could be more. Could be less). The content warning tags are mostly for flexible writing, but do expect it or something of the sort. This is a story suitable for older teens and adults. Schedule: New chapter every other Sunday (sometimes Monday if I'm a bit behind).
8 376 - In Serial87 Chapters
God of Thieves
Matsumoto Kunio was just an average human living a boring life in Tokyo, Japan. That was the case until he died and was reincarnated to another world! Armed with a System and tasked with a mission to save the world, watch as Matou, the new name he was given, sets off on an epic adventure! …Or at least, that should have happened? “All right, hand me the thingamabob, you’re no longer the main character! Now, how does this thing work? Ah. “My name is Kayden, and witness my ascendance to the God of Thieves! None shall be safe from my hands, not even your beloved System! Muahahahaha!” This can’t be happening… Author’s note. Hi, this novel is a LitRPG novel. In case you are confused, both Kayden and Matou are main characters, but the ‘protagonist’ would be Kayden. The novel is pretty slow-paced (in my opinion), so do keep that in mind when reading. This is my first novel, so do leave reviews and comments on how to improve my writing. Be nice about it. Also, I recently added the profanity tag. There is some swearing but it's not excessive or anything. Adding it just in case. Taking a one week break! Basically until my exams are over.
8 84 - In Serial36 Chapters
protection. | DAVE EAST.
"when I'm way down, you're my safe housewe built from the ground, guess I'm home now"kidnapping occurs here.cover by @wordsbykay.
8 82 - In Serial18 Chapters
The Life that Never Lived Harry Potter and the ? (Philosopher's Stone)
Harry is lost back in time with four people he felt he really should remember...with no memory and only seven books to find out the truth of his life, before it's too late to save his new family. A reading the book series with no actual book usage.
8 104

