《Youngblood》[24]
Advertisement
Тэхён Жонгүгийн үгийг сонсоод Жимин рүү инээж байсан царай нь хувирч огцом түүн рүү харахдаа хөмсөг нь үл ялиг зангирчээ.
Жонгүг утсаа таслаад гэмгүй царай тодруулан "Яасан?"
"Хаачих гэж байгаа юм?"
Инээвхийлэн асуух Тэхён энгийн царайлахыг хичээсэн ч цаанаасаа цухалдахыг нь Жонгүг анзаарсандаа жуумалзан,
"Жихёнтой уулзлаа. Яасан, хамт явах гэсэн юм уу?" хэмээн хөмсөгөө өргөсөнд Тэхён түүний зүг хэсэг харчихаад,
"Тэгсэн ч яахав. Түр хүлээчих." гээд Жиминий хүзүүгээр тэврэн цааш явахыг харсан Жонгүгийн царай ширүүссээр амандаа хараах нь тэр.
Арван минут өнгөрч, Жонгүгт дэндүү удаан санагдахад бухимдсаар бугуйн цагаа үе үе харан холгүйхэн ярилцах Тэхён Жимин хоёроос харцаа үл салгана.
"За явах уу?"
Дэргэд нь ирээд мөрийг нь цохиход Жонгүг сургуулийн хаалгаар гарахдаа,
"Юу яриад ингэж удав?"
"Больж үз. Намайг зориод ирсэн хүнд ядаж л 15 минут зарцуулчих хэрэгтэй биз дээ?" гээд инээхэд Жонгүг нүдээ эргэдүүлэх аж.
Тэд алхсаар Жихёны болзсон газарт хүрч ирлээ. Ижил дүрэмттэй охин бусдын нүднээс хол булангийн ширээнд суух бөгөөд их л хичээсэн бололтой маш хөөрхөн харагдаж байгааг Тэхён анзааран уруулныхаа буланг өргөн инээмсэглэнэ.
Жихён Жонгүгийг олж хараад инээмсэглэн боссон ч ард нь яваа Тэхёныг олж харахдаа хөмсөгөө өргөв.
"Сайн уу?"
Жонгүг шууд л Жихёны дэргэд суухыг харсан Тэхён Жонгүгийн өөдөөс харан суухдаа түүний дооглосон харц руу нь ширтэн нүдээ нарийсгана.
"Хамтдаа...ирсэн юм уу?"
Жихён эвгүйхэн инээмсэглээд ийн асуухад Тэхён "Санаа зоволтгүй дээ. Би өөрийнхөө тооцоог хийчихнэ."
Жихён худлаа инээсээр "Тэр асуудал биш шүү дээ. Уучлаарай, та хоёр түр сууж байгаарай. Би ариун цэврийн өрөө орчихоод ирье."
Охин босоод явахад Тэхён "Тоглоод байна уу?" гэхэд Жонгүг түүнийг шоолсоор инээд алдах шахан "Чам руу харж суухыг хүссэн юм."
"Тийм бололтой." Тэхён ийн хэлчихээд цонхоор харахад Жонгүг түүний зүг тоглоомтойгоор ширтсээр инээдээ арилгаж үл чадна.
-
Жихён ариун цэврийн өрөөнд орж ирэхдээ багахан сандарсан, бухимдсан төрх тодруулах бөгөөд утсаа гарган ирж хэн нэгний дугаарыг хийсээр чихэндээ барилаа.
Advertisement
"Байна уу?"
"Бодож байсан юм бүгд нурчихлаа. Жонгүг Ким Тэхёныг дагуулаад ирчихсэн байна шүү дээ. Чи ирж өөрийн дурлалт Тэхёнтайгаа яриа өд."
-
Хагас цаг өнгөрөхөд гурвуулаа байсан ширээнд дахин нэг охин ирж суусаар тэд дөрвүүлээ болов.
Жихён их л даруухан аяглан инээмсэглэсээр Жонгүгтэй зарим нэг зүйлийг ярилцах бол түүний найз Сура харьцангуй яриасаг хөгжилтэй охин байсан юм.
Тэхёны сонирхолын талаар ярьж, өөрөө ч сагс сонирхдог болохоо хэлэнгээ дуртай тамирчныхаа зургийг утаснаасаа үзүүлэв. Тэхён зүгээр л шанаагаа тулан суугаад охины зүг харах ч анхаарал нь бүхэлдээ урдаа суух хоёр хүнд бүрэн автсан байх аж.
"Инстаграмаар дагалцах уу?"
Жихёны найз ийн асуухад Тэхён толгой дохиод утсан дээр нь өөрийнхөө хаягийг гаргаж ирэхтэй зэрэгцэн Тэхён гэнэт өөрийн гуян дээрээ хэн нэгний хөл тавигдахыг мэдэрсэн юм. Цочсондоо охины утсыг шидэх шахам тавин урагш харвал Жонгүг түүн рүү ёжилсон инээмсэглэл тодруулчихсан харж байх нь тэр.
Тэхён хоолой зассан ч удалгүй түүний сандарсан царай үгүй болж гараа сэмхэн явуулан Жонгүгийн шилбэнээс атгаад авлаа.
Тэдний царай дэндүү тайван хоёул дэргэдэх охидоо уйдаахгүй сонирхсон дүр эсгэсээр ярилцан суух ч ширээн доор нэгнээрээ даажигнасан хэвээр байсан юм. Тэхён Жонгүгийн өмдийг өвдөг хүртэл нь дээшлүүлсэн байх бөгөөд гарынхаа алгаар шилбийг нь доороос дээш удаанаар илж үүнд нь ч Жонгүг сэтгэл хангалуун байгаа үзэгдэнэ.
Тэдний уулзалт дахин хоёр цаг үргэлжилсээр нар жаргах үед охидыг унаанд суулгаж өгөөд хамт гэр лүүгээ зүглэн алхлаа.
Хэсэгхэн чимээгүй үргэлжилсэн орчин Жонгүгээр эцэслэж тэр ам нээв.
"Тэр охин чамд таалагдсан уу?"
Гараа халааслаад хэнэггүйхэн алхангаа тоосон шинжгүй хэлэх ч харамласан төрхийг нь үл андах Тэхён инээвхийлсээр "Хөөрхөн л охин юм. Таалагдахгүй байх шалтгаан бий гэж үү?"
Жонгүг хариу хөнгөхөн инээсээр тэд дахин ярилцалгүй хэсэг алхав.
"Шууд харих юм уу?"
"Тэгнэ дээ." гэсээр Тэхён явах замаа толгой өндийлгөн харах аж.
"Жаахан уувал яаж байна?"
"Хаана?"
"Манайд."
Тэхён хэсэг бодолхийлсээр удалгүй толгой дохин Жонгүгийн гэр лүү очихоор замаа өөрчлөн алхаж эхлэв. Замаараа дэлгүүр орж дөрвөн лааз шар айраг аваад Жонгүгийн гэрт ороход Тэхёны хамарт зөвхөн Жонгүгаас үнэртдэг сайхан үнэр нь сэнгэнэх шиг болно.
Advertisement
Гэрлээ асаан тэд өөрсдийн хувцсаа сольж удалгүй ширээн дээр шар айргуудаа тавиад хөргөгчнөөсөө хачир гаргаж ирлээ.
"Дэлгүүрээс авдаг байж уу?" Жонгүг ийн хэлэн хачраа ширээн дээр тавихад Тэхён толгой сэгсэрсээр буйдан дээр тухлав.
Жонгүг зурагтаа асаан намуухан хөгжим тавиад Тэхёны дэргэд суухад Тэхён түүний өмссөн шортыг харсаар нүцгэн гуян дээр нь гараа тавих нь тэр.
"Одоо ч арьсыг минь мэдэрмээр байгаа юм уу?" Жонгүг шар айргаа авч задлан амандаа балгахад Тэхён инээд алдаад "Яагаад тэгсэн юм?"
"Инстаграм хаягаа түүнд өгсөнд чинь дэндүү их сэтгэл хөдлөсөн болохоор."
Тэхён толгойгоо сэгсрэн инээгээд Жонгүгийн гуяар гүйх гараа салган шар айргаа авч балгав.
"Чи албаар тэгсэн биз дээ?"
"Юуг тэр вэ?" Жонгүг залхуутайяа ийн хэлэхэд Тэхён сул гараа Жонгүгийн шортон доогуур оруулчих нь тэр.
"Хөлөөрөө яг энд минь албаар хүрсэн, тийм биз?"
Жонгүг хөмсгөө өргөсөөр Тэхёны жуумалзсан төрх рүү харан хэсэг балмагдсан ч удалгүй тохуурхан инээмсэглэлээ.
"Би юун талаар яриад байгааг чинь ойлголоо. Харамсалтай нь буруу ойлголцол үүсч."
"Тийм гэж үү?" Тэхён инээмсэглэсээр байсанд Жонгүг түүнд ойртоод "Тийм ээ, надаас өөр хүн хүрч байгаагүй болохоор үнэхээр мэдрэг байдаг байх." гэсээр дооглоход Тэхёны инээд замхарсаар Жонгүгийн цээж рүү түлхэж орхив.
"Амаа тат."
"Алив ээ, үүнд ичих зүйл байхгүй шүү дээ. Надад хангалттай таалагдаж байна."
Тэхён шар айрагнаасаа том балгасаар түүний өөдөөс хэлэх үггүй суух нь Жонгүгийг хангалттай инээлгэж амжсан юм.
Тэд жижиг сажиг зүйлс ярилцсаар цаг гарны дараа л өөрсдийн хоёр, хоёр лааз шар айргийг дуусган өөд өөдөөсөө ширтэлцэн сууна. Тэхён гэнэтхэн л хөдлөн халаасаа ухахад Жонгүг түүний үйлдэл бүрийг нь дагуулж харав.
Гартаа тамхи атган гал хайж эхлэх Тэхён руу Жонгүг хөмсгөө өргөөд "Тамхи татдаг билүү?" гэсэнд Тэхён толгой сэгсэрлээ.
"Хэтэрхий сайхан, эсвэл хэтэрхий хөгийн үед татдаг юм."
Жонгүг түүн рүү инээвхийлсээр "Тэгвэл одоо аль үе нь юм бэ дээ?"
Тэхён галаа олчхоод тамхиа асаан гүнзгий сорж удалгүй амаараа утаа болгон үлээсээр "Галзуурах шиг л сайхан байна."
Жонгүг бахдалтай нь аргагүй Тэхён руу ширтэхэд тэрээр гэнэт халаасаа ухаад "Чи татах уу?" гэлээ. Жонгүг толгой сэгсрэн үргэлжлүүлэн ажиглаж эхлэвэл Тэхён ч мөн халаасаа ухахаа болиод тамхиа үргэлжлүүлэн гүнзгий уушиглаж гарав.
Жонгүг халуун орчинд бүгчимдсэндээ өөрийн энгэрээс зулгаах ч товчгүй цамц нь дэлгэгдэж өгсөнгүй. Тэр Тэхён руу идчих шахам ширтсэн хэвээр л байх аж.
Гэнэтхэн Жонгүг Тэхёны гараас тамхийг нь аван амандаа үмхсээр уушгиндаа утааг нь сороод дээш харан үлээх нь тэр. Тэхён Жонгүгийн дур булаам байдлыг шуналтан харахдаа дахин нэг сорох үед нь шуудхан очиж уруулыг нь үнсэж авав.
Жонгүгийн аман дахь утаа бага багаар алдагдаж Тэхён удалгүй түүнээс салахдаа Жонгүгаас авсан утаагаа үлээчхээд талимаарсан нүдээрээ Жонгүг руу эрээ цээргүй ширтэж эхлэлээ.
Жонгүг тамхиа үнсний сав руу чулуудчихаад Тэхёны уруулыг үнсэхээр тонгойвол Тэхён ч мөн Жонгүгийн захнаас татаж өөртөө ойртуулсан юм.
Тэд халамцуу байгаан дээр бие биенийхээ сэтгэл булаам төрхийг тэвчиж чадахгүй нь өрөөг дэндүү халуун болгож орхив.
Advertisement
- In Serial43 Chapters
Immortal's Lament [Dropped]
[Dropped]
8 868 - In Serial18 Chapters
The Hand of Fate
Little by little, the magic disappeared from the Continent, and today no trace of the Magical Sparkle remains in the continentals. Ethan is tired of living on the Tiburon, a merchant ship that travels the waves of the Four Great Seas of the Continent. His innate nature, which from childhood made him immeasurably appreciate the stories of magicians and warlords of ancient times, pushes him to search for greater stability on the mainland, starting from where he could begin to travel to unexplored areas and respond to his irrepressible curiosity. Garatier seems like the right city to start over and just Garatier and the individuals that Ethan will meet there, will allow him to enter the tunnels of an ancient, hidden, forgotten world that yet has always been there. However, the way in which The Hand of Fate moves the threads of destiny is unpredictable and as often happens, not everything will go according to Ethan's plans because, ultimately, no one can oppose Fate.
8 206 - In Serial46 Chapters
The innocent bride and her dangerous lover (completed)
you think i came all the way from paris to this small town of pakistan for what for three lacks " he smirked and looked towrds his men who laughed at that thought. "well clearly you did because if not what are you doing here then or wait did you wanted to have tour of this small town because i don,t see other reason of yours to be here . "this time she replied who were just standing there quitely from the beginning ."well darling " he came close to her and said "i came for my bride , i came for you " he said while touching her cheek wih his thumb.larib khan a straightforward ,religious , cute , innocent , decent girl . she seems calm but if someone make her angry it will be their last day . but if they are on her good side she loves from her heart and can give her life for her loved ones . she help people to heal from bad things that happened to them she love her reiligion and her family but she hate men alot . Because she thinks they only use women for their desires and are not able to love .king Xavier albert thomson, he has a body like greek god he is just like a shell ,hard from outside but from the inside he is soo soft but only few people knows that . Noone dare to call him by name who did they are 12 feet beneath the ground . the most merciless mafia king who runs mafia and also is the ceo of the most top biggest company of paris ,he kill first and ask question later and doesn,t show mercy beacuse according to him it makes you weak and he can,t risk to be weak in this bussniss . HE never knew he could love but after seeing her it was love for first sight or lust of having her he doesn,t know but he knows one thing . "larib khan is his only his even if he have to force her to be his or kill the world to have her but no one takes what is his from him not even her . she have to accpet him one way or another. "3 in pakistan on 8 feb 2020
8 149 - In Serial12 Chapters
Phantasm
Hi guys! this is my first time writing a fiction so feel free to comment, criticize and suggest. Any violent reaction are welcome too. Kellen a well-known civil engineer in his company became infamous in his country after an incident related to his job led to death of many workers.Being deprived on what he had before and lose hope, he decided to make his life work again. Only to get involve in an accident that will cause him lie in the bed severely beaten and unconscious for who knows how long.What would happen, if he found out that he is in unknown world as a spirit and cannot go back to his body?This not a typical REINCARNATION story find out why.
8 102 - In Serial9 Chapters
A Tale of Two Cats
Selina Kyle and Felicia Hardy search for secrets about their pasts. Secrets that could destroy them. (also on Royalroad)
8 125 - In Serial52 Chapters
AMBITIONZ AZ a RIDAH
❛ you can run the streets with your thugs. i'll be waiting for you, until you get through. i'll be waiting. ❜#1 𝐮𝐫𝐛𝐚𝐧𝐟𝐚𝐧𝐟𝐢𝐜𝐭𝐢𝐨𝐧.#229 𝐠𝐚𝐧𝐠.#342 𝐮𝐫𝐛𝐚𝐧𝐟𝐢𝐜𝐭𝐢𝐨𝐧.
8 149

