《Youngblood》[26]
Advertisement
Жимин цагаа байн байн харсаар цонхоор ширтэн суухад удалгүй түүний өмнө Тэхён сууж түүнийг инээмсэглүүлж орхив.
Харин Тэхёны царай зүгээр байсангүй, ямар нэг зүйл болсон нь илт байх аж.
"Тэхён, чи зүгээр үү? Царай чинь сайнгүй харагдаж байна."
"Жимин... бие биенээ мэддэг байхаа больцгооё."
Жимин энэ үгэнд нь гайхан хөмсгөө өргөхөд Тэхён яриагаа үргэлжлүүлэв. "Надад зүгээр л найз байх хүн хэрэгтэй. Чи надтай зүгээр л найз ямар байдаг түүн шиг харьцаж чадах уу?"
Нухацтай хэлсэн үгэнд нь Жимин хэсэг дуугүй суусан ч удалгүй өнөөх сэтгэл булаам харцаараа Тэхён руу ширтсээр "Чи бид хоёр найзууд шиг байж болохгүй шалтгаан юу юм бэ дээ? Би сонирхсон нэгнээ найз болгож хувиргах өрөвдмөөр байдалд орж чадахгүй." гэхэд Тэхён хөмсөг зангидаж эхлэв.
"Тийм ээ, тийм байж. Би л өөрсдийгөө найз байж чадна гэж итгэж байсан бололтой. Тиймээс л дахиж бие биенээ таньдаг царайлахаа больцгооё... Би ийм харилцаанаас болж түүнийг алдаж чадахгүй."
"Жон Жонгүг биз дээ? Чиний хайрлаж байгаа нэгэн чинь." Жимин хэдийн мэдэж байсан учир тайван хэлсэн ч дотор нь уур буцлахыг мэдэрнэ. Харин Тэхёнд өчүүхэн төдий ч эргэлзэх зүйл байсангүй.
"Тийм ээ, мөн. Жон Жонгүг бидний харилцаанаас илүү чухал нэгэн болохоор намайг уучлаарай. Энэ бидний сүүлийн уулзалт байх."
Тэхён ийн хэлчхээд урдаас нь босч явахад Жимин ширээн дээр байх устай стаканыг гартаа авлаа. Эргүүлж тойруулан харж байгаад эцэст нь нэг балган ширээн дээр тавихдаа инээмсэглэх ажээ. Жон Жонгүг чадчихаж.
"Харамсалтай юм. Жимин чи анх удаа л бүтэлгүйтэж үзлээ..."
-
Гурав хоног нүд ирмэхийн зуур өнгөрдөг атал тэдэнд тийм байсангүй. Цаг минут бүхэн дэндүү удаанаар тарчлаан урагшилж, хэн хэнтэйгээ ярилцаж чадалгүй хий дэмий л сургууль дээрээ цонхийсон царайтай алхаж байв.
Өнөөдөр бэлтгэлтэй учир тэд гарцаагүй таарна гэдгээ сайн мэдэж байлаа. Тэхён өөрийн хатуудсан үгэндээ эргээд өөрөө сэмэрч урагдталаа гэмших авч Жонгүг руу ойртож ч чадсангүй.
Хэцүү шүү дээ, сэтгэлийг нь дэндүү их өвтгөж орхичхоод зүгээр л очоод уучлуулахыг хүснэ гэдэг.
Бэлтгэл эхэлж тэд зүгээр л нэг нэгнээ байхгүй аятай хальт ч болов харц тулгарахгүй цагийг өнгөрөөнө. Бусадтай яг л зүгээр байгаа мэт ярилцах ч хэн хэнийх нь нүд дэндүү сүүмгэр байсан юм.
Advertisement
Гурав хоногийн тарчлаан тэдний төсөөлснөөс ч илүү зовлонтой өнгөрсөн. Нэг нэгнийгээ үгүйлэн, нэг нэгнээ үзэн ядаж, тэгсэн ч зүгээр царайлахыг оролдож буй эдгээр хоногууд үнэхээр л тоглоом биш гэлтэй.
"Өнөөдөр дэндүү оройтчихлоо. Ингээд тарцгаая даа."
Багшийнх нь хоолой заалаар нэг цуурайтахад хөлсөндөө будагдсан залуучууд бүгд амьсгаа даран зогслоо. Нэг нэгээрээ хөлөө зөөн хувцас солих өрөөгөөр орж эхлэхэд Тэхён, Жонгүг хоёр л ухаан санаагаа гээтэл дасгал хийж, гүйсэн учир хамгийн сүүлд тийш орсон юм.
Бусдынх нь чимээ аажмаар замхарч, өрөөнөөс нэг нэгээрээ хувцсаа солиод гарч явахад хамгийн сүүлд орж ирсэн өнөө хоёр л үлдэх аж. Тэнд хувцас солихоор сандал ширээн дээр тонгочих чимээ болон амьсгаа авч гаргах дуунаас өөр зүйл үл сонсогдоно.
Тэхён өөрийн саарал малгайтай цамцаа өмсчхөөд гутлынхаа үдээсийг үдсээр цүнхээ авч үүрэв. Жонгүгийг нүдээрээ өнгөцхөн ажиглачхаад л хаалга руу алхаж эхлэхэд удалгүй түүний гарт Жонгүгийн хүрэлт мэдрэгдэн Тэхён байрандаа зогслоо.
Гараас нь татсан Жонгүг хувцсаа сольж дуусаагүй байгаа нь илт. Харин Тэхён түүний нүд рүү хараад яах гэж байгааг нь таахыг хичээх мэт дуугүй л зогсох ажээ.
"Хөлстэй байгаа, ингэж гарах хэрэггүй." Жонгүг гараа явуулан Тэхёны цамцны малгайг толгойд нь угласаар "Битгий буулгаарай." гэж хэлэн өнөөхийг нь үдээснээс нь татаад чангалж орхих нь тэр.
Тэхён дуугүй л Жонгүг руу харсаар байсанд тэрээр өөрийн гадуурх нимгэн цамцаа углачхаад ахиж юу ч хэлэлгүй цүнхээ шүүрэн гарч явсан юм.
Тэхёны сэтгэл дэндүү их өвдөх шиг болж, түүнээс илүүтэй санасандаа галзуурах шахан цээжээр нь хатгана.
Огт харилцаагүй байсан нь хамаагүй амархан байлаа. Зүгээр л шаналдаг. Харин түүний хоолойг сонсож, түүний хүрэлтийг мэдэрсний дараа солиорч орхих шиг. Бүхий л сайхан мэдрэмжүүдийг нь нэхэн санагалзахдаа илүү ихээр дахиж хүсэх шунал нь Тэхёныг ингэтлээ их зовоохыг тэр мэдээгүй юм.
Цээжин дээрээ гараа тавин удалгүй уртаар амьсгалж эхлэлээ.
Дэндүү их үгүйлчихжээ. Ярихыг нь, хүрэхийг нь, бас санаа тавихыг нь мэдрэлгүй гуравхан хоносон байхад яг л гучин жил өнгөрсөн мэт дэндүү их санаж орхиж.
-
Тэхён толгой гудайлган сургуулийн хаалгаар орж ирэхдээ үнэндээ ирэхийг хүсээгүй гэдэг нь түүний царайнаас илхэн харагдаж байлаа. Анги хүнгүй бөгөөд тэр ширээн дээрээ суусан даруй дэрлэн хэвтчихэв. Магадгүй түүний тэвчээр, бардам зан, хүлээлт бүхэн одоо эцсийн цэгтээ ирчихсэн нь энэ. Тэр одоо зүгээр л Жон Жонгүгийн үнэрийг, дооглосон халуун байдаг үгсийг, галзуурмаар үнсэлтийг нь, Тэхён зүгээр л тэр хүний бүх зүйлээр дутчихаад амьсгал нь татрах гэж буй мэт өвдөх аж. Харчихвал л очоод тэвэрчих мэт учраас толгой өргөхийг хүссэнгүй.
Advertisement
Багшийн чимээ сонстоход л тэр толгой өндийх бөгөөд хамгийн түрүүнд чиглэсэн харц нь хайсан эзнээ олж харахдаа хөмсөг зангидлаа. Жонгүг дэндүү хүчгүй байгаа нь араас харахад л мэдэгдэж байв. Мөр нь унжиж тэр доош харжээ.
Тэхёны хөмсөг зангиран өчигдөр түүний малгайг өмсүүлсэн ч өөрөө хөлстэй хэр нь толгой нүцгэн гарахдаа өвдчихөж хэмээн таамаглана. Хичээл дуустал Тэхён өөр юунд ч сатаарч чадсангүй. Түүний нүдэнд Жонгүг л торчихоод зүрх нь базална.
-
Жонгүг эрээлжлэх нүд, холдож ойртох багшийн чимээнд төвлөрөхөөр хичээн суухдаа дэндүү өндөр халуундаа бараг л унтчих шахна. Урд шөнө түүний хувьд аймшигтай хэцүү өнгөрсөн. Үнэн гэвэл ямар ч хатуу чанга нэгэн байлаа гээд ганцаар өвдөж хэвтэхдээ хэн нэгнийг багахан үгүйлдэг юм. Түүний царай цонхийж, уруул нь хатаж орхижээ. Бие нь дагжин чичирч байсан ч тэр нүдээ нээхийг хичээж байв. Энэхэн зэргийн өвдөлт юу ч биш шүү дээ.
Гадаа хэдийн бүрий болохтой зэрэгцэн хонх дугарч тэр санаа алдсаар суудлаас өндийх гэтэл хэн нэгэн дэргэд нь ирж зогсох нь мэдрэгдэв.
"Жонгүг, чиний бие яагаа вэ? Зүгээр үү?" Охин хүүхдийн наалинхай хоолой сонстоход Жонгүг бухимдах аж. Арилаад өгөөсэй.
"Яагаачгүй."
"Худлаа хэл. Чиний царай их цонхийчихож. Чи арай халуураад байгаа юм биш биз?"
Охин гараа явуулан Жонгүгийн духанд хүрэх гэж байтал Жонгүг ухасхийн бугуйнаас нь атган цаашлуулаад ус гүйгээд улайчихсан сүүмгэр нүдээрээ ширүүн харан,
"Би зүгээр гэж байна."
Охины харц эмээсэн төрх агуулсаар түүнээс холдоход Жонгүг босох гэсэн ч хүчгүйдэн хэсэг нүдээ аниад суувал хэн нэгний хүйтэн гар духанд нь хүрч багахан ч гэсэн таатай мэдрэмж төрөх нь тэр. Нүдээ нээн харвал Тэхён хөмсөг зангидан зогсож байлаа. Жонгүг түүнийг хараад өөрт нь үлдсэн хумсын чимээ хүч замрхаад алга болчих шиг л мэдрэнэ. Харин Тэхён түүний гарт хүрч тэсгэм хүйтэн бие болоод халуу шатах духыг нь харьцуулав.
"Халуурч байна. Чи тэнэг юм уу? Ийм байдалтай яах гэж ирсэн юм!" Тэхён дуугаа өндөрсгөхөд Жонгүг цүнхээ үүрээд дэргэдүүр нь өнгөрөх гэтэл бугуйнаас нь атган авлаа. Ангид тэр хоёроос өөр хэн ч байсангүй.
"Тавь."
"Зүгээр дагаад яв."
Тэхён түүний бугуйнаас атгасан хэвээр хүнгүй болчихсон сургуулиас дагуулан гарч эмийн сан руу орж ирлээ. Жонгүгт хүч байгаагүй тул түүнийг даган явахаас өөрийг хийж чадсангүй.
"Уучих."
Савтай ус задлан өгөөд эм бариулахад Жонгүг санаа алдсаар эмийг нь амандаа хийв.
"Болсон биз дээ?"
Жонгүг сулхан дуугаар ийн хэлчихээд эмийн сангаас түрүүлэн гарч гэр лүүгээ алхаж эхлэв.
Тэхён түүнээс дөрвөн алхамын зайнд алхаанд нь тааруулан алхаж, санаа зовсон харцаар ширтэнэ.
Булан эргэн алга болоход Тэхён хурдхан алхсаар Жонгүгийн мөрнөөс татан эргүүлж харууллаа. Бүрэнхий болсон тул тэдний зогсох булан ч харанхуй байв. Жонгүг багахан цочсондоо нүд нь томроход Тэхён шууд л түүнийг тэврэх ба,
"Гадаа ийм халуун байхад... бие чинь хөлдөх нь. Надтай хуваалц. Дуулаацуулаад өгөх учраас ингээд зогсож бай." гэх нь тэр.
Жонгүг урагш гөлөрсөөр толгой нь аймшигтай өвдөх ч одоо бараг л мэдрэхгүй аж.
"Намайг уучлаарай."
Энэ л байсан юм. Өчнөөн гомдол тээж, уур хилэн эцэстээ хүрсэн ч Тэхёны ганцхан үгэнд бүгд тоос шиг замхран алга болно. Тэгээд ямар их санаж байснаа, үгүйлсэндээ үхэх шахсан гэдгээ ухаарна. Жонгүгт өөр юу ч хэрэгтэй байсангүй.
Тэр зөрүүлэн гараа явуулж Тэхёныг тэврэхэд зөөлөн инээмсэглэнэ. Жонгүгийн тэврэлт улам чангарсаар Тэхёныг санасандаа галзуурах шахсан гэх шиг улам бүр өөртөө наан шигдэх аж.
Тэхён хойшлосоор Жонгүгийн уруул дээр үнсэх гэтэл Жонгүг болиулж,
"Харамсалтай ч гэлээ чамд өвчин халдаамааргүй байна."
Тэхён хөмсөг зангидсаар "Уруулыг чинь амтлахгүй гэдэг намайг түүнээс чинь ч илүү зовоож байна." гэхэд Жонгүг зовиуртай ч инээмсэглэнэ.
"Би чамайг санасан."
Advertisement
- In Serial10 Chapters
The Saga of Geir Røshjert
"His name will never be sung, son. Skalds and bards like me will never tell his stories to the mass. But only us and us alone will keep telling his story, his actions, his saga. For he is the man who started all of this." This is a story no man in Lumenter will ever hear, no man except for an Arnesen, for his stories are dull and generic to the ears of the masses, except for us, because he is the very reason why our people traveled this far east, why kingdoms in Erisgi fell and rose, why I... even existed in the first place. He is Geir, son of Arne, called 'the Stranger' by the people. But what he truly is, is a fiery red heart that beats inside every Eyklandian, Arnesen, and me. Røshjert (My Submission for Royal Road's Writing Competition in June 2022)
8 73 - In Serial18 Chapters
Dragon's Roar
Follow the story of Logan miles as he plays his first virtual reality game while also dealing with real life problems.Cover art credits to my good friend Ashay
8 110 - In Serial24 Chapters
Hero of Naught
The future is here. A century after the human-A.I. wars, the two races have settles together in a country of peace. From their mutual cooperation, science has exploded once again into a revolution. At the forefront is the newest and most advanced game to ever exist, Everlife. Plat was a senior in the academy when he first began his adventures into the game world. After years of suffering from his betters, he now had a chance to shine in a world where everyone was equal. Unless, his troubles follows him into the world. And Everlife isn't just what it was advertised to be. Will Plat survive in both the real world and the game world as he struggles against his oppressors? Or will he fall into corruption and take back what is owed him?
8 86 - In Serial13 Chapters
Halo: sangheili Walloh's adventure
The adventure of an sangheili who has gone into serious debt, but the finnal push was the betrayal of the prophets. In desperation he tries to escape the covenant, but he finds it difficult considering his high rank as a elite cause some problems...
8 149 - In Serial87 Chapters
Multi-Fandom Truth or Dare (Completed)
(Used to Just be a Sanders Sides book. Wait for the multi fandom part)FANDOMS THAT ARE INCLUDED:Sanders SidesHarry PotterFantastic BeastsKindergarden (1&2 as teens tho)VoltronGravity FallsMystreetPercy JacksonHeroes of Olympus Trials of ApolloMarvel
8 134 - In Serial12 Chapters
Against All Odds | Han Solo [1]
"You're unpredictable sometimes.""I'm pretty sure me being pissed at you isn't unpredictable."Emilia Burns worked for the rebellion and is close friends with Princess Leia. Her new mission is to get herself to Alderaan as well as Obi-Wan Kenobi, who she needs to locate.
8 161

