《My first & last tiger》Зэрлэг мигуй Pt. 4
Advertisement
Түүний халуун амьсгал надруу ойртож эхэллээ. Бидний харц тулгарч түүний нүднээс би байг гэхийг эцэсгүй гуниг, бас харамсал олж харлаа би энэ нүдэнд уусаад орчих шиг л боллоо. Гаднаа хиргүй тунгалаг энэ нүдний гүнийн гүн дэх бохир булингартай намгыг нь би харж байна.
Түүний нүдэнд миний алмайрч гайхсан бас өрөвдсөн, бодлогширсон царай харагдана. Гэсэн ч хөл, гар минь чичирч байна. Харин энэ оюун бодол минь тайвнаас тайван түүнийг шиншилнэ.
Тэр намайг үнэрлэж байснаа гэнэт хойш ухарчихлаа. Магадгүй хонгорзул цэцгийн үнэрт мансуурсан байх лдаа. Хонгорзул цэцэг нь тэнгэр, газар, лусыг холбодог чин хайрын нулимснаас төрсөн цэвэр ариун цэцэг гэгддэг тул түүний үнэр нь бишгүйтэй сайхан ажгуу.
Бар хойш хоёроос гурван алхам ухарч зогсов. Гэнэт нүүрнийх нь арьс түлэгдэх мэт өнгө нь хувирч эхвэл. Нөгөө гунигтай нүд, урт сахал, үрчгэр уруул гээд бүгд ханзрах мэт ярагдахад түүний цаанаас нуурын мандал шиг дөлгөөхөн царай, гарч ирлээ. Эхлээд нүүр нь дараа нь хүзүү, цээж, хөл гээд хүн төрхөнд хувирч байна. Энд яг юу болоод байна аа энэ нөгөө далдын хүч эсвэл ид шид гайхамшиг уу? Эсвэл энэ зүгээр л над шиг араатан байж мэдэх юм. Ямар ч л байсан бараас амь гуйж цагаа хий дэмий үрснээс амьд хүнээс амь гуйсан нь дээр байлгүй.
Гэхдээ л би бүгдийг нь өөрийн нүдээр харсан хэрнээ нэг л итгэж өгөхгүй. Цээжин дотор минь хур хур эрвээхий хэдэнтээ нисэж буугаад амжжээ.
Эхлээд онгоц маань осолдож, өрөөсөн хөл маань гэмтэж, дараа нь бартай таартал нөгөө бар нь хүн болж хувирдаг. Үнэхээр утгагүй юм. Хэт их айж бас гайхсандаа миний мэдрэмж гацалданд орсон бололтой. Тэр миний нүдэн дээр хүн болон хувирлаа. Гэхдээ түрүүний том араатан түүний хажууд уян зөөлөн харагдаж байна. Зүрхний минь цохилт бараг тэрэнд сонсогдохоор чанга цохилно.
Яг л цээжин дотор минь хэнгэрэг нүдэж байгаа мэт. Түүний энэ аймшигтай гал төөнөсөн харц, гэхдээ энэ нүдийг сайн ажвал гуниг харуусал нь ч бас арилаагүй байна. Гэхдээ энэ нүд нь өшөө хорсолоор дүүрчээ.
Advertisement
-Чи хэн юм?
Тэр намайг хариулахгүй гэдгийг мэдсээр байж ингэж асуудаг нь ямар учиртай юм бол. Түүний бодлыг таах аргагүй юм. Бас энэ хүйтэн хөндий жихүүдэс хүргэм хоолойны өнгө чинь юу вэ?
-Чамайг хонгорзул гэдэг юм уу?
Асуулт нэхээгүй хариулт. Хоёр иртэй хутга шиг хүн юм гээч. Нүдэнд нь хурсан гуниг, уур хилэнг нь л харж болохоос бусдыг нь уншихын аргагүй нууцлаг юм.
Түрүүхэн л цэмэг байсан тэнгэр хувьс хийн бүрхэж хэзээ мөдгүй бороо асгарах гэж байгаа юм шиг барайна. Хаврын тэнгэр ч таашгүй юм даа. Яг л энэ миний урд зогсож байгаа залуу эрхэм шиг. Тэргэр хувьс хийхтэй зэрэгцэн түүний аманд инээмсэглэл тодрох юм. Саяхан л намайг барьж идэх нь үү гэлтэй харж байсан өшөө хорсолтой нүд нь одоо ботгоных шиг уяхан болчихож.
Тэр инээсэн чигтээ
-Чи зүгээр үү? Яаж яваад энд ирчихсэн юм бэ?
Гэж асуув. Би юу гэж хариулах ёстой вэ? Түүниы бүх төрхийг нэг дор харсан хэрнээ юу ч болоогүй юм шиг ярилцах юм гэж үү.
-Бороо хэзээ мөдгүй асгахад бэлэн болчихож чи наанаа ингээд байгаад л байх юм уу? Аз чинь таарвал манайд очиж борооноос нууглаж болох л юм гэхдээ зөвхөн аз чинь таарвал шүү.
Тиймээ би энэ борооноос хоргодох газар олох ёстой. Тэр намайг бодвол эндэхийг илүү сайн мэднэ. Дээрээс нь гэртэй ч юм байна. Тэгээд ч би ийм хөлтэйгөөр бороонд удаан тэсэхгүй байх.
-Тэгье ээ. Явцгаая
Гэж хэлээд босох гэтэл хөлөө дийлэлгүй буцааж доош лагхын унав. Тэр амандаа ёжтой инээмсэглэл тодруулан.
-Одоо би бас чамайг овөргөж явах ёстой юу?
Энэ басангуй өнгө аяс чинь одоо...
-Үгүй. Баярлалаа. Энэ миний хөл болохоор би аргалаад явчихъя. Харин чи төөрөлгүй замаа заахаа л бод.
Би ч бас тийм сайхан ааштай хүн биш шүү. Намайг муу ёрын хүүхэд гээд гэр бүл минь явчихсан юм. Угаасаа ийм бүхний дараа хэнтэй ч дотно байгаагүй болохоор сайхан ааштай байна гэж үү.
Advertisement
-Чи үнэхээр хүнд юм.
Тиймээ эцэст нь би түүнд буугаад өгчихсөн одоо тэр намайг өргөөд явж байна. Энэ муу хөлнөөс л болж байгаа юм.
Ойн гүн рүү ороод ирлээ энд яг л үлгэр шиг юм. Шинэхэн найз залуугынхаа уруулан дээр нь үнсээд орных нь гудастай нэвт хутгалчихмаар зэврүүн орой болоод ч тэр үү? Энэ газар яг л сүнс чөтгөр шүглэсэн юм уу гэмээр харагдаж байна. Бороо дусагнаж эхэллээ. Гэхдээ ширүүн салхинаас болоод ганц ганцаар дуслах бороон дусал яг л чулуугаар хийчихсэн мэт хатуу юм. Биеэнд минь хүрүүт уусан алга болох ч гэлээ хатгах мэт өвдөлт нь мөддөө арилахгүй байна.
Ашгүй тэдний гэр бололтой гадуураа хонгорзул цэцгээр бүрхсэн үлгэр дээр л гардаг модон байшин юмсанж.
-Ямар ордон биш дээ хонгорзулаар чимэглээд байх даа яадаг юм
Гэж өөртөө л сонсогдохоор шивнэлээ.
-Би сонсож байна
Тэр сонсчихож нээрээ тэр чинь жирийн хүн биш шүү дээ. Гэхдээ би энэ хүртэл ирсэндээ итгэхгүй нь ээ. Тэр намайг идчихвэл яах уу?
Ямар ч л байсан би түүнд итгэхээр шийдсэн тэдний гэрийн хаалгыг зоригтойгоор татсан. Миний зөн алддаггүй.
Тэр миний хөлний шилийг авч өгөөд бүр боолт хийсэн.
-Чиний нэрийг хэн гэдэг юм
Тэр их л тайвнаар асуув. Гэхдээ л миний айдас одоо ч арилаагүй хэвээр.
-Тэ Хи. Ин Тэ Хи
Гэж ээрэнгүй айсан харцтайгаар би хариуллаа
-Хонгорзул биш юм уу?
Тэр гайхсан бололтой асуув. Миний Монгол нэрийг яаж мэдсэн юм бол оо? Эмээгийн хэлснээр миний нэр амийг минь аврах зэвсэг гэж үү?
-Тийм ээ. Миний Монгол нэр. Миний ээж Монгол харин аав маань Солонгос хүн. Тэд минь үхчихсэн юм. Би ганцаараа амьд үлдсэн учираас намайг муу ёр дагуулдаг гээд хамаатнууд маань удганд үрчлүүлсэн.
Би арай л их зүйл ярьчихлаа. Яагаад ийм яриа болчихов. За за одоо дуугай болчиход л болно.
-Удган чамайг үрчилж авсан байхна ээ. Тэгээд л чи манайд орж чадсан байна.
Тэрний юу яриад байгааг би ойлгосонгүй. Түүний ор үнэхээр тухтай юм аа. Би бараг унтаж байх шиг байна.
Хаалга чийхран онгойлоо би нойрноосоо сэрж ядан нүдээ нухалсаар харвал нөгөөх чинь нээрээ би түүний нэрийг асуугаагүй пм байна. Зэрлэг мигуй хүн төрхөндөө арай ороогүй байна. Тэр шархадчихсан юм уу даа надаас дээрдэх юм алга. Гэхдээ би энэ аймар газар унтчихсан гэдгтээ итгэхгүй нь ээ. Тийм ээ өнөөдөр энд өнжчихөөд өглөө болохоор онгоцоо олох хэрэгтэй.
Тэр хүн төрхөндөө орлоо. Би түүний энэ шархийг тоолгүй өнгөрч чадахгүй нь. Юун тулд Харвардын нэр хүндтэй, хамгийн залуу оюутан билээ. Мэдээж энд татрангийн эсрэг ийлдэс байхгүй л байх/шархадсан хүнд заавал хийдэг тарилга/ за за юу ч гэсэн тэр сумыг нь авах хэрэгтэй байх.
-Чи зүгээр үү?
Гэж түүнд ойртоод асуув. Гэтэл тэр яг л өвс сорчихсон хүн шиг болчихож. Магадгүй тэр өвс сорчихсон ч байж мэдэх юм. Яг л өнөөх араатан төрхөө ил гаргачихаж. Тэр мөрөн дэх сумаа сугалж аваад миний хоолойг боож эхэллээ.
-Чи яг хэн юм бэ? Чи хаанаас гараад ирсэн юм. Чамайг яг одоо алчихъя.
Хоолоо сөөнгтөж дуу ч гарахаа байлаа. Амьсгал авахад хэцүү болж байна. Би хий дэмий л түүний гарнаас зулгаана. Хөл минь аль хэдийн газраас хөндийрч эхэлж байна. Ингээд удвал би магадгүй үхэх байх.
Гэнэт тэр намайг доошлуулан хойлоо боосон гараа суллалаа. Би газар сөхрөн унаж хоолойгоо барин сууж байтал тэр миний ирүүнээс барин дээш болгоод миний хүзүүг шимэж хазаж, эхэллээ. Бурхан минь энэ л дутаж гэнэ дээ. Тэр намайг хүчиндэх гээд байна уу? Би ер нь яах гэж түүнийг дагаж ирсэн юм бэ? Өвдөж байна... Тэр бурхан байж ч мэдэхээр буг болоод хувирчихаж чадахаар тольний хоёр шиг амьтан юм.
Advertisement
- In Serial48 Chapters
Duality
Duality is the story of broken people with extraordinary abilities. Michael is faced time and again with danger in a world populated by superpowered transhumans that have taken to heroism and villainy, and the monsters that have taken to destroying both. Armed with an unconventional superpower, Michael signs on with the heroes in an attempt to do good, only to find his heroes aren’t as heroic as they appear, and struggles to hold on to himself as the morals get gradually greyer and the risks grow ever higher.
8 106 - In Serial10 Chapters
Ultra-Seeker Files: Earth
For centuries, people have asked: Is there life out there besides on Earth? After going out to watch a meteor shower, beginning college student Derek Wattson finds the answer in the form of one fluffy arrival: "Eevee?" With Pokemon appearing in secret around his hometown, Derek has to find them while seeking answers to many questions: Why are Pokemon appearing on Earth in the first place? What is the best way to care for them? And who else knows of the unexpected arrivals?
8 176 - In Serial28 Chapters
Descent: Resonant Core (Book 1 of the Chaos sworn series)
A young computer engineer/ mechanic is caught in a war between magic users known as "magi" and human agents of an alien hegemony known as the "Veldar." Kidnapped, tortured, kidnapped again and sent to another reality, William must find a way to protect his fellow human slaves, plan their escape and figure out how magic works in this new world. But first he has to get rid of the killer implant stuck in his head.
8 114 - In Serial43 Chapters
Big Brother - Hunter x Hunter (Fanfic)[BL]
What if the Zoldyck family had one more son? the eldest among all of their children. The Zoldyck family was considered, by far, the most infamous and deadliest group of assassins in the world and they had one more son who had disappeared in the eyes of public for 13 years. He is named Yilluzu the eldest among the Zoldyck family's children.-------------------(A/N): This is a fan fiction, I do not own hunter x hunter nor it's characters. I only own Yilluzu(oc). Everything belongs to the rightful owner.There are some BL shipping in here like hisoka x Illumi so read at your own risk. If you are a homophobic bitch/bastard then--- get lost!!! Head's up!!!: The MC doesn't have any ship...
8 195 - In Serial31 Chapters
Became the Strongest Cultivator Just By Existing
Christopher 'Chris' Moore is an odd high school student.He hates this boring world and wants it to change.What happens if a god fulfills his wish and gifts him a power incomparable to any other thing, the power of 'Money'----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------Just so people don't misunderstand from reading the description, this is about an RPG world with an OP MC and a lot of cruelty and gore scenes.Please visit my website for the latest releases and possibly rate and write a review; https://mramounstories.wordpress.com/
8 94 - In Serial7 Chapters
My Journey to Singleness
Have you ever get tired of chasing? Chasing train, chasing sales, chasing cat, chasing time... a dream, a career, friendship... love?
8 163

