《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 3
Advertisement
"Сайн байна уу ? "
Би өрөөнд орсон даруйдаа өрөөнд байх бүх хүнрүү бөхийн ёслож
" Би шинээр ажилд орж байгаа Бан Юра байна аа " хэмээлээ.
Би тэгж харсан уу эсвэл энэ өрөөнд байгаа бүх хүмүүс бүгд ийм залхсан харагдаад байна уу?
Би урагдсан тиркогоо тайлан нүцгэн хөлөн дээрээ өндөр өсгийт өмссөн болохоор тэд эсвэл ингэж хараад байна уу? Ингэж өмсөж болдоггүй юм байх даа?
1 эрэгтэй 4 эмэгтэй хүмүүс өрөөнд байх ба тэд намайг харсан даруйдаа уyрлан өөр тийш харцгааж таран өөрсдийн ажлаа хийж эхлэв.
"Дахиад л нэг гай. "
Нэгнийх нь амнаас залхсан гэмээр үгс гарвал миний нүд орой дээрээ гартал гайхшрав.
" Тэгэхээр май Бан Юра. Чи өнөөдрөөс эхлэн хүлээлгийн өрөө болон бэлтгэлийн өрөөг 4 цаг тутамд тоосыг нь арчиж , шалыг нь угаан , агаар цэвэршүүлэгчийг асаах ёстой. 4 цаг тутамд шүү мартаж болохгүй " хэмээн нилээд өндөр туранхай хурц хараатай эмэгтэй надад хэлэн гарт минь биш цээжинд минь нэгэн цаас өгөхөд би цаасыг унагахгүйн тулд бараг хоёр гараараа тэврэн авав.
Би хариулалгүй надад өгсөн цаасыг харвал цагийн хуваарь байх ба үүн дээр стилистүүдийн хийх ажлын нэрс дотор миний нэр огтхон ч байсангүй. Миний нэр гагцхүү
------------------------------------------
Өглөөний 6:00 - Бэлтгэлийн өрөөг цэвэрлэх - Бан Юра
Өглөөний 9:00- Ажилчид болон дуучдад өглөөний цайг авчрах- Бан Юра
Өглөөний 10:00- Бэлтгэлийн өрөөг цэвэрлэх, нүүр будалтын өрөөг цэвэрлэх-Бан Юра
Өдрийн 14:00 - Бүжигчдийн хувцсыг бэлтгэх - Бан Юра
Оройн 18:00- Бэлтгэлийн өрөөг цэвэрлэх-Бан Юра
Оройн 22:00- Бэлтгэлийн өрөө , нүүр будалтын өрөөг цэвэрлэх - Бан Юра гэсэн байлаа.
-------------------------------------------
Яагаад энд дандаа цэвэрлэх хуваарь дээр миний нэр цор ганцаараа бичигдсэнд гайхаж байв.
" Яагаад миний нэр дандаа цэвэрлэгээн дээр байгаа юм бол? "
Би өнөөх хурц хараатай эмэгтэйгээс гайхан асуувал цаашаа харан утсаа оролдож байсан миний насны гэмээр ч цав цагаан арьстай охин
" Шинэ ирсэн ажилчаан. Чи өөрийгөө ирсэн өдрөөсөө шууд л тэдний үс нүүр амыг янзлана гэж бодоо юу? " хэмээн жирийн өнгөнөөс арай дээд өнгөөр хэлэв.
Advertisement
Би тэр охинруу бага зэрэг муухай хараад
" Гэхдээ би стилист болохоос цэвэрлэгч болох гэж ирээгүй."
" Тэгээд наадхыг чинь мэдэхгүй хүн хаана байсан юм? "
Өнөөх эмэгтэй уурсан хэлвэл би дахиж үг хэлсэнгүй. Дахиж ганц л ярьвал би тэр охинруу юм шидэн алахад бэлэн байв.
" Одоо ойлгосон бол хурдан хуваариараа ажлаа хийж эхэл. "
Хурц хараатай эмэгтэй нэг өнгөөр шаардан хэлж хажуугаар зөрөн өрөөнөөс гарлаа.
Би уурласнаасаа болоод энд байгаа бүх хүнрүү дунд хуруугаа гаргахыг хүссэн ч өөрийгөө барин ялан дийлж чимээгүй хажуудаа байх шалны модыг хувинтай авч өрөөнөөс гарав.
Бэлтгэлийн өрөө хаана байдгыг нь би мэдэлгүй бараг бүх өрөөг онгойлгон харж байлаа.
Нойлын өрөө , хоосон өрөө , хувцасны өрөө.
Бурхан минь. Би ямар ордонд ороод ирсэн биш дээ? Тэр нэг хараал идсэн бэлтгэлийн өрөө нь хаана байна аа?
Би сүүлийн өгүүлбрийг сэтгэл санаандаа бус амандаа чангаар хэлсэнээ нэг хүн надруу гацан гайхан зогсоход л анзаарав.
" Н*вш. Би үнэхээр чанга хэлчихлээ гэж үү? "
" Тийм ээ чи чанга хэлсэн. "
Өнөөх эрэгтэй чимээгүй инээхэд би өөрийн эрхгүй амаа дарав.
Би яагаад ухаан санаандаа бодохгүй чангаар хэлээд байгаа юм бэ?
" Чи түрүүний гадаа байсан охин мөн байх аа? "
Би нилээдгүй өндөр хирнээ бор үстэй царайлаг ч гэмээр эрэгтэйрүү гайхан харсан ч түрүүн намайг гадаа өргөсөн эрэгтэй гэдгийг танилаа.
" Чи намайг гадаа мөргөж унасан санаж байна уу? Гарнаас чинь цус гарч байсан. "
Би аль хэдийн гарнаас минь цус гарч байсныг мартсан байлаа. Түүнийг хэлэхэд л алгаруугаа нууцхан харсан ч багахаан шалбарал үүссэн байв.
" Аан. Нөгөө намайг газраас босгож өгсөн мөртлөө амандаа муулдаг эрэгтэй юу?"
" Тийм-... Би чамайг муулайгүй шүү дээ."
Тэр эрэгтэй нэг хөмсгөө өргөн гайхширах нь харагдав.
" Тэгвэл би буруу сонссон юм шиг байна. "
Би нүдээ эргэлдүүлээд явах гэтэл
" Чи намайг таньдаггүй юмуу ?" хэмээн асуух нь тэр.
Advertisement
Би арагш надруу гайхан харах эрэгтэйрүү хөмсгөө зангидан дээрээс нь доошоо нь гүйлгэн харж
" Чи өнөө охидын унаж тусаад байсан алдарт дуучин нь уу? "
Тэр эрэгтэй инээмсэглээд
" Хэрвээ би тэгж харагдаж байвал сайн л байна. "
Би үсээ хойш янзлан засаад
"Тэгвэл тэгээд чамайг хэн гэдэг юм?" гэж асуувал өнөөх өндөр өргөн мөртэй эрэгтэй гарыг минь атган авж дээш доош зөөлхөн сэгсрэнгээ
" Ким Сокжин. Жин гэж дуудахад болно " гэв. Жин ээ ? Сонин л нэр байна.
Би гараа зөөлхөн татан авч , өөдөөс нь эргүүлэн худлаа инээмсэглэн өөрийгөө танилцуулалгүй , тэр эрэгтэйг орхин алхатал тэр эрэгтэй миний бугуйнаас барин зогсоолоо.
Гуйж байна. Хурдхан яваач дээ.
"Байж байгаарай. Чи өөрийгөө танилцуулсангүй шүү дээ. "
" Мэдээд бараг хэрэг байхгүй байлгүй дээ. Бид хичнээн нэг газар ажиллах ч би аль болох чамтай дахин тааралдахгүй байхыг хичээнэ ээ. Баяртай. " хэмээн би нэгэн хэвийн өнгөөр хариулан хэлэв.
Үгээ дуусган Жинийг хариулахаас өмнө аль болох хурдтайгаар түүнээс алхан явтал
" Бэлтгэлийн өрөө дээд давхарын цагаан хаалгатай өрөө нь шүү " хэмээн ардаас орилов. Сонин эрэгтэй вэ.
Би арагш харалгүй гараараа хальт даллаад хэлсэн ёсоор нь шатаар өгсөлөө.
Өнгөрсөн хүн бүр өөр өөрсдийн ажлаа хийн нааш цааш гүйлдэнэ.
Гэтэл намайг хараач. Өндөр өсгийт , бариун юбкатай эмэгтэй шал угаах гээд явж байна. Ер нь анхнаасаа ингэх байсан юм бол цэвэрлэгч гэж анкетээ бөглөдөг байж.
Өөрийн эрхгүй сэтгэл гонсойж өдрийг яаж өмнө нь төсөөлдөг байснаа бодоход нүдэнд нулимс цугларах мэт болох ч ухаан санаагаа өөр яманд анхааруулж алхсаар арайхийн цагаан хаалгатай бэлтгэлийн өрөө хэмээн хаяг зүүсэн өрөөг нь олов.
Арайхийн өрөөг олсондоо сэтгэл баярлах мэт болоход дотор нь хүн байж магадгүй хэмээн эмээн өрөөг зөөлхөн онгойлговол өрөө харанхуй байлаа. Хэрэггүй айх гэж .
Амандаа чимээгүй үглэн хаалгыг том онгойлгоод өрөөний унтраагуурыг хайн ханыг гараараа мэдрэн алхавал гэрлийн асаагуурыг олсон ч нэг юман дээр гишгэн дахин газар унах дөхөв.
Тээглэн урагшаагаа унахынхаа өмнө би хажуудаа байсан ширээг түшин барьж амжлаа.
" Яаая! Чи чинь ямар н*вшоо хийж байна аа! "
Нэг хүн уурлан дугарах үед л би өрөөнд өөрийгөө ганцаараа биш байсан бас миний гишгэсэн зүйл тэр хүний хөл нь байсныг анзаарав.
Би гялс гэрлийг асаан харвал хөлөө хоёр алгаараа үрэх неон ногоон өнгийн үстэй эрэгтэй газар хэвтэж байлаа.
"Яана аа намайг үнэхээр уучлаарай."
Би хамаг чадлаараа доош бөхийн ёслож тэр эрэгтэйг босгохыг оролдтол тэр миний гарыг хүчээр түлхээд
" Юугаа хийж яваад байгаа юм! Доор чинь хүн байгааг харахгүй байна уу?"
" Уучлаарай уучлаарай , гэхдээ би яаж харанхуйд өөрийг чинь олж харах юм . Би ямар-... "
Тэрээр надруу яг л намайг алах гэж байгаа мэт үхлийн харцаар ширтэхэд өөрийн эрхгүй би үгээ мартан шүлсээ залгив. Тэр намайг алах гэж байна.
Неон үстэй эрэгтэй миний царайг ажсан бололтой ёожлон нэг талаараа инээмсэглэсэн ч удалгүй тэр хүйт даамаар инээмсэглэл алга болж
"Дахиж ингэвэл гэж мэдээрэй." хэмээн хэлээд өрөөг орхин гарав.
Ямар гайхалтай юм бэ? Би үнэхээр энд ажиллах хэрэггүй байж ээ. Энд би удалгүй үхчих юм шиг байна.
Би өөрийнхөө ирээдүйд харамсаж байлаа.
Менежер минь.
Өнөөх эрэгтэйг гарсаны дараа би хэсэг өөртөө санаа зовон , хөшсөн биетэйгээ хоосон агаар ширтэн зогссон ч цаг алдалгүй бэлтгэлийн өрөөг янзалж эхлэлээ.
Өрөө бага зэрэг бүгчим байсанд цонхыг нь онгойлгон шалыг нь нэгд нэгэнгүй угааж эхлэв.
Өндөр өсгийттэй угаах хэцүү байсан учир гутлаа тайлаад зүгээр л хөл нүцгэн шалыг угаасаар цагаа харвал аль хэдийн 12 цаг болжээ.
Бүхэл бүтэн 1 цаг шал угаасандаа гайхсаар өрөөг орхин гарч буцаад 304 номертой өрөөлүү орлоо.
Аз болж дотор хэн ч байсангүйд шалны модыг тавин , нүүр будалтын ширээн дээр Бан Юра хэмээн өлгөсөн тольтой ширээний өмнө ирж цүнхээ тавиад сандлыг налан суув.
Тэнгэрт байгаа ээж , аав минь. Охин нь удахгүй та хэд дээрээ оччих юм шиг байна .
△▲△
K.W.S
Don't forget to Vote 😁
Advertisement
- In Serial28 Chapters
The Bad Man System Collapse
616 feel that as a 24-carat pure Bad Man System, bad men’s tasks are much better than being a goody two shoes. It can be completed by just pulling any passer-by. However, it pulled Lu Ze. 616, “Ahhhhh why you are doing this? Why are you spoiling her?! You’re a bad man, it’s just a matter of letting her die !!!” Lu Ze had an innocent expression: “Yes ah… I’m a bad man. Didn’t you hear my wife scolded me for being naughty last night?” #who said a man can’t be pampered by his wife’s family# #how the scum man doesn’t collapse; but spoil his wife, younger sister and parents# #the proud man spoils his wife daily
8 508 - In Serial60 Chapters
Hired Bride (COMPLETED)
*COMPLETED*Kelsey Parker is an average 23 year-old woman with financial needs. With her little brother in the hospital, her mother working as a babysitter, and her not being able to finish college, money has been pretty tight to make their ends meet. Mason King is a billionaire. He can buy anything he wants being the CEO of the company his father is going to pass on to him. At the age of 25, his grandmother thinks that he should stop messing around with women and start settling down.His grandmother makes a deal with him that if he doesn't get married in three months, she will ask her son to take the company out of Mason's hands and instead, give the company to Mason's sister, Ella. Desperate of not wanting to lose the company, Mason hunts for the perfect girl to hire as his bride. He knows that the only perfect woman is Kelsey. What will happen with the two? Will it be a marriage that will break them or make them?*ATTENTION*Not edited so please don't complain about wrong grammars, spellings or punctuations.All Rights Reserved#16 Romance |05/23/18|#1 Family |05/31/18|#2 Romance |12/23/19|#1 Completed |12/23/19|
8 855 - In Serial73 Chapters
Oneshot Per Day
A one shot a day keeps writers block away! This book will be filled with weird shit and fluff and angst and pure CrAcK. Some of your favorite ships and others that you didn't know existed.I will take requests but I don't write smut or lemon or anything in betweenI'm a liar, updates have become irregular/not every dayRANKINGS 🏆#15 in Knickle#9 in Silvercandle#21 in Fantube #222 in Lightbrush (used to be 25 😭🔫)#18 in onehfj#72 in Payjay#4 in Salter#7 in Salt x pepper#1 in knifebrush#7 in Suitloon
8 73 - In Serial20 Chapters
Limestone Creek
Gabriela Stevens is a teenage girl. She has a 4 year old son. After having problems with her mom, she and her son move to the small town of Limestone Creek, to live with her older sister. Where her past will come to light and she discovers wonders about herself.
8 160 - In Serial37 Chapters
The Side Character ☑
**Featured in the Wattpad humor profile**"The ones who laugh the most, are also the ones who cry the most."No one will laugh with the pimply, overweight girl. They'll laugh at her. And joining them was a much better alternative for Lisa, who was terrified of being alone once again.Let them laugh at her. It were all just harmless jokes, after all.But her monotone life of pretending.to be the cliche best friend is interrupted when Ryder Woods - the epitome of delinquency and mystery - comes back to town. Paired up with his leather jackets and so-vile-Kanye-West-will-get-a-run-for-his-money curses, Lisa thinks Ryder to be the ideal partner for her good girl best friend. Real life bad boy and good girl couple? Set up by her? That's like her dream come true!But she soon realizes that there's more to Ryder than swearing and leather. He's not the typical bad boy she knows from Wattpad books and the monsters he's hiding in his closet are actually scarier than Lisa's matchmaking plans.Beautiful cover made by @sereneur
8 121 - In Serial54 Chapters
Call Me Blade✔
Blade doesn't speak. Not anymore. In her mind, all the people who would care to listen are gone so she stopped talking.Dustin likes to make people laugh. It's how he shows his love to those he cares for, and when he sees a broken girl drowning in her own misery, he makes it his mission to see her smile. Maybe a fresh face is all Blade needs to be saved from herself. Trigger Warning: this story deals with mature themes like self-harm and abuse.
8 234

