《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 8
Advertisement
Орон дээрээ хэвтэн үсээ яг л галзуурсан хүн мэт оролдон таазруу харж маргааш яах тухайгаа нэгд нэгэнгүй бодож байв. Маргааш хичнээн Жиминий төрсөн өдөр гэдгийг мэдэх ч гишүүдийн алинтай нь ч ярьж чадалгүй явсаар бараг хоёр долоо хоног өнгөрчээ.
Магадгүй тэдний шахуу хуваариас болж надад ярих боломж олдохгүй байсан нь үнэн боловч ядаж өөрийгөө тэдний нүүр амыг нь буддаг байсан бол нэг хоёр үг солиод амжичих байсан юм хэмээн бодож байлаа.
Хүнээс тусламж гуйх эсэхтээ эргэлзэн утсаа асаагаад залгаж болох дугаараа харвал
1. Чалчигч Жэнни
2. Жэннигийн ээж
3.Жэннигийн аав
гэсэн л нэрсүүд байсанд өөр өөрөө эвгүй байдалд орон утсаа хаалаа. Хэн нэгэнд өөрийнхөө утсан дахь хадгалсан дугааруудаа харуулхыг хүссэнгүйдээ утсаа аван нуумаар санагдсан ч нэг өдөр энэ утасны дугаарууд дүүрнэ ээ хэмээн өөртөө амлав.
Маргааш хамгийн том өдөр яг л амьдарлыг нь шийдэх шалгалт өгөх гэж байгаа мэт сэтгэл санаанд гүн эмтрэл мэдэгдэхэд би зүрхэн дээрээ яг л төрийн дуулал дуулах гэж байгаа мэт гараа тавиад амандаа чимээгүй бувтналаа.
Бурхан минь. Маргааш бүх юм минь л бүтчихээсэй.
***
" Юра чи чадна аа! "
Би яг л галзуурсан мэт толиныхоо өөрийн тусгалыг том нүдлэн харан хамаг чадлаараа орилж өөртөө урам зориг оруулахад яагаад ч юм надад бурхан хүч өгөх мэт санагдлаа.
Өөрийгөө ийнхүү зоригжуулсаны эцэст цүнхээ үүрэн өөрийнх хамгийн хайрт хар өнгийн пальтогоо өмсөн гэрээсээ итгэлтэй алхалан гарав. Автобусны буудал дээр ирэн автобусаа хүлээх зуураа амандаа чимээгүй өчигдөржингөө бэлдэн цээжилсэн үгээ бувтнана.
Намайг дөнгөж хэлэхэд автобус ирэн дотор нь орж суугаад дахин л түрүүний хэдэн үгээ амандаа давтан хэлсээр байсанд ойр хавийн хүмүүс надруу зэрэг зэрэг эргэн харах ч надад тэднийг тоох зав ердөө ганц ч секундын хэрээр байсангүй.
Буудал дээрээ ирэхэд би гүнзгий амьгал аван бууж барилгын өмнө ирэн барилгыг бүхэлд нь нэг харав.
Яагаад би ингэж сандраад байна аа?
Эхэлж би өрөөрүүгээ орон хувцас хунараа тайлан бэлэн болсон үедээ өчигдөр орой авсан баярын шааргаа зарим нэгэн чимэглэлтэй хамт атган авч дөрвөн давхарлуу гарлаа. Бугуйн цагаа харан өөрийн бичсэн тэдний бэлтгэлийн өрөөнд ирдэг гишүүдийн хуваарь болон бусад зүйлсийг харвал хоёр дахь өдөр хамтлагийн гишүүд бүгд хамт бүжиг эсвэл дуугаа бэлдэнэ хэмээн тэмдэглэсэн байсанд өөрийгөө ямар ч гэсэн андуураагүйгээ мэдрэв. Жимин одоо энд байж магадгүй хэмээн бодож өрөөнд очин чихээ наан дотор нарийвтар хоолой сонсогдох нь уу хэмээн нилээдгүй чимээн сонстол зөвхөн бүдүүн хоолой сонсогдсонд өөртөө итгэлтэй бэлтгэлийн өрөөний хаалгыг нээн
" ТА НАР НЭГ БАГ... "
Яриа минь гэнэт өөдөөс зургаа биш долоо хүний харц гайхшрал уурслын нүдээр зэрэг ширтэцгээхэд гацан би тэдний урд амаа ангайн хэсэг зогсов.
Өрөөний голд долоон сандал тавьж сандлынхаа урд микрофон болон цааснууд байлаа.
Би тэднийг нэгд нэгэнгүй маш хурдтай хартал Намжүүн Шюга хоёр компьютерийн урд суун надруу муухай харж харин бусад нь бүгд өрөөний голд тавьсан сандалд сууж байв.
Тэд бүгд надруу уйдсан эсвэл гайхсан төрхөөр ширтэх ба би дахин гүнзгий амьсгал аван үргэлжлүүлэн ярих гэсэн ч миний тэр их зүрх зориг цээжилсэн үгс минь усны хоолойгоор гүйгээд явчих шиг би бүх авсан амьсгалаа гаргаж
" Намайг уучлаарай " хэмээн өрөөний хаалгыг эргүүлэн хаалаа.
Ёооё арай ч дээ.
Би ямар мэдрэл юм бэ!?!
Би.... Би ......
Хэтэрхий их ичсэнээсээ болж хаалгыг хаасан чигээрээ нүүр будалтын өрөөлүү хамаг хурдаараа алхах гүйх хоёрын хооронд алхалсаар орж хаалгаа гялс хаав.
Advertisement
Зүрх цээжнээсээ гарч ирэх гэж байгаа мэт хүчтэй цохилон би амьсгаагаа арайхийн даран нүүрээ алгаараа мэдрэвэл нүүр минь яг л халуун саунд хэдэн цаг хэрнээ ухаан алдан хэвтсэн мэт халуу дүүгэж байв.
Хурдхан ширээн дээрээ очин нүүрээ толинд харвал нэг их улайсан байсангүйд бага зэргийн ингэсэг түрхэн сууж байтал өрөөний хаалга чимээгүй тогших нь сонстов.
Энэ өрөөнд хүн орж ирэхдээ хаалга тогшиж байхыг би энд ажиллах хоёр долоо хоногтоо ганц ч удаа сонсож байгаагүй учир би гайхан хаалгаруу ширтсэн ч дахин тогшиход нь алхалан очиж хаалгыг онгойлголоо.
" Чи үүнийг үлдээчихлээ. "
Урд минь халаасандаа гараа хийн , нэг гараараа миний түрүүн гартаа барьж явж байсан шаариг чимэглэлүүдийг сарвайх Жимин зогсож байв.
Хэзээнээ гарнаасаа алдсанаа мэдэхгүй ч би хальт бөхийн түүнээс аван хаалгаа хаах гэтэл тэрээр хөлөө хаалганы голоор хавчуулан зогсоолоо.
" Би ямар нэгэн юмаар туслах уу? "
Хаалганы бариулыг барьсан чигээр би түүнээс гайхан асуувал тэрээр халааснаасаа утсаа гарган юм харж байснаа
" Чи надтай нэг тийшээ яв. "
Түүний яриа асуусан гэхээсээ илүү шаардсан сонсогдоход би өөрийгөө зөв сонссон эсэхтээ гайхан
" Би юу? Яагаад? " хэмээхэд Жимин хариулхын оронд шууд өрөөнд орж ирэн миний ширээний өмнө алхалан очив.
" Миний харахын чи лав төрсөн өдрийн баяр тэмдэглэх гэж байгаа мэт харагдсан. Чи түрүүн гэхдээ өөрийнхөө царайг харсан ч болоосой. "
Түүний ярианы өнгө арай дээшлэн эхэлж тэрээр намайг шоолон инээхэд би гараа цээжнийхээ өмнө зөрүүлэн тэврээд нүдээ эргэлдүүлэн
" Би явмаар л байна л даа. Гэхдээ уучлаарай би ажилтай хүн. "
" Юу? Цэвэрлэх үү? "
" Б-би ганцхан цэвэрлэдэг биш шүү. "
Өөрийн эрхгүй яриа гацан гарахад Жимин миний сандал дээрээ тохсон пальтог минь надруу гэнэт шидсэнд би барьж авж чадалгүй пальто минь нүүрийг онон зогслоо.
" Гараад ир. "
Жиминий хоолой чихний хажууд сонсогдон тэрээр намайг өнгөрөн явахад би гартаа хувцасаа барьсан хэвээр түрүүн болсон явдалд гайхшран хэсэг зогссон ч түүнийг дахин миний нэрийг шуналтайн аргагүй чанга болон ууртайгаар орилоход би яах аргагүй түүний араас даган явлаа.
Тэрээр барилгаас гарсан даруйдаа халааснаасаа маск гарган ирж зүүгээд күртикний малгайгаа өмсөв.
Биднийг хөдлөгөөнтэй машин замын урд ирэн гараа өргөхийн завдалгүй такси урд сүнгэнэн давхин ирж бид хоёр суун би чимээгүй Жиминрүү харц чулуудаж байтал
" Хаашаа явах вэ? " гэж жолооч ах замаа харангаа тайван асуувал Жимин баярласан дуугаар
" Онгоцны буудал " хэмээв.
Чих яагаад ч юм сонсож болохгүй байсан зүйлээ сонссон мэт мэдрэгдэж би чихэндээ ч итгэлгүй түүнрүү том нүдлэн гайхшран харж
" Чи онгоцны буудалруу явж яах гэж байгаа юм? Зугтах гэж байгаа юм уу? Зугтах гэж байгаа бол намайг орхиоч ээ. Би чиний арыг хамгаалж чадахгүй. "
Миний хоолой яг л хулгайлагдах гэж байгаа хүн шиг сонсогдон би түүнрүү итгэл үнэмшлийн харцаар харвал Жимин харин надруу эсрэгээрээ ярвайн яг л галзуу хүн харж байгаа мэт ширтэж
" Чи чинь мэдрэл муутай юм уу? Хэтэрхий ир савангийн дуурь үзэхээр ийм болдон гэж ээж аав чинь зааж байгаагүй юм уу? " хэмээн хэллээ.
Би эргүүлэн үг хэлэхийн оронд хажуу талын цонхоороо ширтэн ард талын сандалаа налав.
Учир нь надад зүгээр л хариулах юу ч олдсонгүй.
Бид арван минут хэрнээ машинд зөвхөн радиогийн гарах намуухан дууг сонссоор онгоцны буудлын өмнө ирэн буухад Жимин надаас түрүүлэн машинаас гарч миний талын цонхон дээр ирэн
Advertisement
" Чи төлчихөөрэй " хэмээн хэлээд цаашаагаа гүйн одов.
Би түүний хойноос итгэж ядсан байртай ярвайн харж араас нь хараалын үг урсган орилхыг хүссэн ч болин жолоочид мөнгийн өгөн машинаас буулаа.
Муу Пак Жимин. Намайг мөнгийг модон дээр ургуулдаг гэж бодоо юу. Муу...
Би уурлан онгоцны буудалруу орон хаа сайгүй холхилдон алхах хүмүүсийн голоос бусдаасаа онцгойрон харагдах Жиминийг хайн алхсаар арайхийн олвол тэрээр онгоцноос бууж хаалгаар гарч ирэх хүмүүсийг нэгд нэгэнгүй ажиглаж байлаа.
Анхандаа түүнийг үхсэнээ ширтээд байгаа юм хэмээн бодон буруу тийш харан зогсож байсан ч гэнэт түүнийг Пёлимоо хэмээн чангаар орилоход цочин түүнрүү эргэн харав.
Тэрээр орилсон даруйдаа намайг орхин нэг тийш хар хурдаараа гүйх ба нэг хоолой
" ! "
хэмээн орилон түүний өөдөөс гүйхэд тэр хоёр бие биенийгээ дуудаж байгаа анзаарлаа.
Чимчим ээ? Элгэ хөшиж үхмээр юм.
Би хүмүүсийн голд бие биенийгээ дахиж тавихгүй мэт тэврэх хоёрлуу зөөлхөн алхан очсон ч өөрийгөө илүү гэдгээ мэдэн зүгээр л бусад хүмүүсийн адил холоос харахаар шийдлээ.
Тэр хоёр бие биенийгээ нилээдгүй удаан тэвэрсний эцэст салан бие биенийхээ нүүр нүүрлүү инээмсэглэн ширтэцгээхэд би Жиминий тэврэх охиныг дээрээс нь доошоо гүйлгэн ажив.
Тэрээр Жиминээс бага зэрэг намхан ба бор богинодуу үстэй чолктой охин байлаа.
Жимин тэр хоёр бие биенлүүгээ инээмсэглэн харж тэндээ чимээгүй юм ярих ба Жимин охинруугаа тонгойн үнсэж эхлэхэд би жинхнээс тэндээс холдон холын хол очин сандал дээр суув.
Яах аргагүй жийгдсэн хүн шиг санагдсанд ганцаар эргэн явахаар шийдэн явах гэтэл Жимин намайг холоос
" Стилистээ " гэж дуудахад би түүнийг танихгүй мэт алхан явахыг хүссэн ч түүнийг найз охин мэт хүнийх нь дэргэд эвгүй байдалд оруулахгүйн тулд нүүрэндээ худал инээмсэглэл тодруулсаар алхалан урд нь очиход өнөөх охин нь надад бөхийн ёслоод
" Сайн байна уу? Намайг Ким Пёлим гэдэг " хэмээн инээмсэглэхэд би бас зөөлхөн ёслоод
" Бан Юра. Стилист " гэж аль болох намуухан хэлвэл Жимин чимээгүй хөхрөн шоолсоноос би гүнжийн дүрээ алдан түүнрүү муухай харав.
Ойроос харахнээ тэрээр нилээдгүй хөөрхөн охин гэдгийг мэдэх үед миний толгойд орж ирсэн хамгийн эхний үг бол Пак онигор Жимин бас ийм хөөрхөн найз охинтой байдаг байх нь ээ хэмээн бодлоо.
Жимин гэнэт хоолойгоо засан
Нэгт миний найз охиныг сайлсанд баярлалаа. Харин хоёрт-.. " Тэрээр гараа үсээрээ явуулан самнаад " Би онигор биш чи зүгээр л хэтэрхий том нүдтэй байгаа юм за юу! " гэлээ.
Би түүний хариултанд инээе гэсэн ч нэг л инээд гарч өгсөнгүйд би доод уруулаа хазлан
" Тэгвэл явах уу даа? "
Жимин найз охиноо мөрөөр нь тэврэн толгойгоо дохиход би хоёр хайрын шувуудыг дагуулсаар бас тэдний хүнд чемоданыг чирсээр таксинд суулгалаа.
Яагаад ч юм тэдний боол мэт санагдахад уурлан урдуур унжсан үсээ хүчтэй үлээн холдуулав.
Таксинд суун жолооч хаашаа явахыг асуувал Жимин миний амьдралдаа сонсож байгаагүй гудамжны нэр хэлэн тийшээ явлаа.
Тэр хоёр ямар нэгэн юм ярьж инээлдэн өөрсдийнхөө ертөнцөд амьдрахад би зүгээр л өөрийн ганцаардмал етрөнцдөө амьдран цонхоороо ширтэн сууж , нэг хүн миний гарыг атгах үед л тэр хоёрлуу эргэн харав.
" Өөрөө 96 оных биз дээ. Би бас 96 оных болохоор өөртэй чинь найз шиг харьцаж болно биз дээ? "
Пёлим надруу дулаахан инээмсэглэн асуухад би зөөлхөн толгойгоо дохиж хальт инээмсэглэх аядсаар охидууд яаж ийм хөөрхөн харагддагт гайхан хоцров.
***
" Төрсөн өдрийн мэнд!! "
Биднийг бэлтгэлийн өрөөнд арайхийн ороход өрөөнд хүмүүс нэгэн зэрэг Жиминд баярын мэнд хүргэцгээхэд би түүний төрсөн өдрийг тэмдэглэсэн тэмдэглээгүй миний хэрэг бараг байгаагүйг анзаарч өөрийгөө тийм зүйл хийгээгүйдээ талархах шиг.
Жимин тэднийг харан түүний нүүрэнд нэг их баярласан төрх илрээгүй ч түүний найз охин түүнд мэнд хүргэн хацар дээр нь үнсэхэд түүний нүд гээд бүх л зүйл гэрэлтээд явж байлаа.
Гэвч би өрөөнд гишүүдийн алиныг нь ч олж харсангүй.
Өрөөнд зөвхөн хэдэн ажилчид стилистүүд менежер зэргүүд л байлаа.
Гэтэл хүмүүс голоос өнөөх Мэг гарч ирэн түүнд баярын малгай өмсгөн гэрлээ унтраахад хүмүүс тоорт барин төрсөн өдрийн дуу янз янзын өнгөнөөс эхлэн дуулж эхлэв.
Яагаад ч юм би энд байх ёсгүй мэт санагдахад хэнд ч хэлэлгүй би чимээгүй хаалга онгойлгон өрөөнөөс гаран нүүр будалтын өрөөндөө очиж ширээн дээрээ суугаад тэр хүмүүсийг баяраа тэмдэглэж дуусахыг хүлээв.
Дахиад л бүтэлгүйтчихлээ.
Тэднийг би нэгтгэж чадахгүй юм шиг байна.
Нилээдгүй удаан өрөөндөө ганцаар утсаа оролдон суусны эцэст цагаа харвал цагийн зүү арван нэгийг зааж , би ядаж хоол идэхээр шийдэн хувцсаа өмсөөд өрөөнөөс гарлаа.
" Юра! "
Ардаас хэн нэгэн дуудахад л би тэр хүний царайг нь ч харалгүй үнэрээр хэн гэдгийг нь таан мэдэж байв.
Түүнийг сонсоогүй мэт алхаагаа түргэсгэн алхахад түүний дахин араас орилох нь сонстох ба ирэн гарнаас минь татан зогсооход л би аргагүй нь эрхэнд түүнрүү харан зогслоо.
" Чи намайг сонсоогүй юм уу? Би чамайг түрүүнээс хойш дуудлаа. "
Би хуурамч инээмсэглэл нүүрэндээ илрүүлэн гаргаж
" Өө тийм үү намайг уучлаарай сонссонгүй. "
Жин аз болж миний худал үгэнд итгэн инээмсэглээд
" Чи хаачих гэж байгаа юм? Хоол идэх гэж байгаа юм уу тэгвэл хамт гарья. "
Би гялс түүнийг зогсоон бариад
" Үгүй ээ үгүй. "
Жин миний сандарсан ярианд гайхан нэг хөмсгөө зангидахад би гялс толгойдоо шалтаг бодон
" Б-би но-йл тийм нойл орох гэж байсан юм. "
Тэрээр миний сонин хариултанд гайхшран хэсэг бодсон ч эцэст нь тэрээр бүдэгхээн инээмсэглэн
" Чи надад худлаа ярих гэсний хэрэггүй ээ " гэв.
Ким Сокжин гуйж байна үгэнд минь итгээдэх.
" Юу? Би худлаа ярьсаан? Би худлаа ярьдаггүй шүү дээ. " би дахин худал инээмсэглэсээр түүнд хариулан түүнрүү том нүдлэн заза тэгвэл дараа уулзья гэдэг хариултыг хүлээн зогссон ч түүнээс шал өөр хариулт чихийг минь хужирлав.
" Ямар ч гэсэн нойл ийшээ биш тийшээ байдаг " Жин нөгөө талруу хуруугаараа заагаад " бас нойл чамайг ингэж хувцаслахаар тийм хүйтэн биш шүү дээ . "
Хараал идэг. Баригдчихлаа.
" Өө тийм билүү. "
Худлаа инээн гараараа толгойгоо илээд доод уруулаа хазлахад Жин намайг мөрөөр минь тэврэн хаалгын зүг дагуулангаа
" Зүгээр ээ ганц надтай хамт хоол идэхэд би чамайг хоол байна гэж андуураад идчихгүй ээ ."
Жин надруу харан инээмсэглэн хэлэхэд би дагуулан худал инээмсэглээд түүнд чирэгдсээр барилгаас гарлаа.
Чамайг намайг идчиагүй гэдгийг батлах хэн байгаа юм? Миний турьхан цагаан гарыг минь тэр хэт их өлссөнөөсөө болоод хоол болгон хараад идчих ч юм билүү хэмээн бодсон ч Юра чи чинь юугаа мэдрэлтээд байгаа юм бэ гээд толгойгоо сэгсрэн тэнэг санааг авч хаяв.
Анёон?
Маргааш дахиал хөдөө явах болохор тгд дараа долоо хоногт уулзацгаая :))
😋😆😁😙
Bam!
K.W.S
Advertisement
- In Serial46 Chapters
The Wallflower Mate
*Chosen Mates*Mary Elizabeth Carter have gone through the Mating Ball for five consecutive years with no luck in snagging a mate. She didn't care if had a rank or he wasn't all that attractive. All she wanted was to be mated and sated. Yes, that's right. Thoroughly fucked.Now, at the age of twenty-five she was well on her way to be hung on the spinster shelf for the unwanted. She decided to break out of her shell and instead of waiting for someone to notice her. Get herself noticed. Her target was Beta of the Stonewall Pack. Luring him into a dark corner and planning to give the kiss of his lifetime, she gave it all. A kissed that took both of their breath away. The kiss led to an almost fairytale ending. Everything was going smoothly.... except she didn't kiss the Beta of the Stonewall Pack.Mary had accidentally snogged the most eligible bachelor that all unmated female werewolves have been pining for---Alpha Ryker of the Stonewall Pack.
8 305 - In Serial30 Chapters
The Broken Luna
"You raped me. My parents are dead due to the chain of events that happened after your reckless actions. How could you ever expect me to be your mate after everything you have done to me. You have turned into a monster of a person.You are more wolf than man." "I know what I've done. But you Ally Jackson are mine. You are my mate you are this packs Luna and nothing will change that. I have been without your for too long and now that I have you I'm not letting you go" his eyes were black meaning his wolf in in control."If you want me as your Luna fine, I will be the best luna there ever has been. But I can and never will love you like a real mate. You may have forced me into a lot of things, like losing me virginity before I was ready. Forcing me and my parents out of this pack. Forcing me to be your Luna. But You can never force me to have any actual feeling towards you and you can't force me to love you"I spat into his face the only emotion pumping through my veins was pure anger.
8 219 - In Serial14 Chapters
milk & honey | august
"two wrongs don't make a right, but two rights make perfection..."start date- 3/09/2022end date- TBA cover by- gracaxcix
8 213 - In Serial73 Chapters
Oneshot Per Day
A one shot a day keeps writers block away! This book will be filled with weird shit and fluff and angst and pure CrAcK. Some of your favorite ships and others that you didn't know existed.I will take requests but I don't write smut or lemon or anything in betweenI'm a liar, updates have become irregular/not every dayRANKINGS 🏆#15 in Knickle#9 in Silvercandle#21 in Fantube #222 in Lightbrush (used to be 25 😭🔫)#18 in onehfj#72 in Payjay#4 in Salter#7 in Salt x pepper#1 in knifebrush#7 in Suitloon
8 73 - In Serial72 Chapters
Mrs. Maximoff
Wanda Maximoff is the new CEO of one of the biggest publishing houses in the USA, Oleg Resources, and she's currently looking for new journalists to hire.Y/N is just one of the journalists getting interviewed, little does she know that her life is going to change forever.
8 154 - In Serial38 Chapters
The Devil's Angel
Lucifer was born to be Satan's Fallen Angel. He knew that. Which was why he put up with the daily torment. It was why he didn't just end it all. He had a purpose, unlike the people who tried to make him miserable. Will Satan fall in love with his little angel?(This is a boyxboy book so...)
8 197

