《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 10
Advertisement
❤
Барилгаруу ороход хүн бүрийн харц Юра дээр тусч цаагуураа тэд нууцхан бие биетэйгээ шивнэлдэн ярихад түүний толгойд ахлах сургуульд байх үеийн дурсамжууд зуралзан бага багаараа орж ирж байлаа. Тэр бүх хүмүүсийн харц тэр нууц яриа бүгд хэтэрхий
Хүйтэн
Бас
Аймшгийн харагдаж байв.
Юра хэний ч нүүрлүү эгцлэн харахаас эмээж зүгээр л газар ширтэн алхана.
Ахлах сургуульд түүнийг хүүхдүүд яаж шоолдог байсныг ,
тэр болгонд нь Юра улам Жэниний сүүдэр болон нуугддаг байснаа ,
ээж аав нь түүнийг орхин явсанаас тэр өөрийн гэсэн гэргүй болж өөрийг нь үзэн яддаг хадам эгч дээрээ зарц мэт амьдардаг байснаа ,
эцэст нь тэрээр Жэнинтэй уулзан түүнтэй амьдарсан ч эцсийн эцэст Юра Жэнингийн сүүдэр болон хувирсан гэх бүх л дурсамжууд түүнд санагдаж байв.
Бүх муу дурмасжууд түүнд мэдрэгдэж эхлэхэд түүний хоолойнд нь яг л нэг том юм хаашаа ч хөдлөлгүйгээр гацсан мэт Юрад санагдаж амьсгалахад хэцүү болсон ч тэрээр хэнд ч өөрийн сул талаа харуулахыг хүссэнгүй.
Юра арайхийн алхасаар нүүр будалтын өрөөнийхөө урд иртэл хурц хараат эмэгтэй түүнийг замд зогсоон урьдын л адил хүйтэн төрхөөр
" Бан захирал чамайг өрөөндөө дуудсан хэмээн хэллээ. "
Юра сандарснаасаа болж шүлсээ залгин тэр чигтээ дөрвөн давхарлуу аажуухан аль болох өөрлүү нь харах тэр их хүний харцыг тоохгүй явсаар Бан захирлын өрөөний хаалгыг тогшин орвол Бан захирал түүнийг тийм ч сайхнаар угтаж авахгүй гэдэг нь нүүрэнд нь тод харагдаж байлаа.
" Алив Юра орж ирээд суу л даа. "
Хаалга онгойлгон тэндээ зогсох Юраг Бан захирал тайвнаар дуудвал Юра зөөлхөн бөхийн ёслон дотогшоо орон суув.
" Тэгэхээр ..... Өнөөдөрхөн би цахим ертөнцөөр чиний мэдээлэл тархсан байгааг анзаарлаа. "
Юра юу ч хариулсангүй зүгээр л гарлуугаа ширтэн Бан захирлын харцнаас эмээн сууна.
" Яагаад гэдгийг би асууж болох уу? Яагаад цахим ертөнцөөр чиний Ким Сокжин болон Ким Тэхёнтой хоёулантай нь болзож байна гэсэн цуурхал тархачихсан байгаа юм бэ? "
Бан захирлын ярианы өнгө улам уурссан болоход Юра гарлуугаа ширтэхээ болин түүнрүү эгцлэн зоригтой харагдахыг хичээн
" Би ноён Жин тэй зөвхөн өдрийн цай л ууж байсан. Харин Тэхён зүгээр л намайг гэрт минь хүргэж өгсөн юм. Тэрнээс биш би юу гэж аль алинтай зэрэг явалдах юм бэ! Би тэд нарыг сайн танихгүй шүү дээ. "
Энэ үгийг Юра өөртөө Жэнинд болон Бан захиралд ингээд гуравдахаа хэлж байв. Өшөө хэн үүнийг сонсмоор байна? Юра хэрвээ энэ үг нь бүх юмыг засна гэвэл хотоор нэг орилоход бэлэн байлаа.
" Чи тэгвэл тэднийг сайн таних ёстой биз дээ! Би чамайг тэднийг нэг хамтлаг болго гэсэн болохоос ийм цуурхалаар хамтлагыг тараа гэж хэлээгүй! "
Бан захирал гараа зангидан Юралуу хөмсгөө зангидан харж байлаа.
Юрагийн нүдэнд түүний гаргахыг хүсээгүй нулимс хуран цугларч хоолойн өөр өөрийн эрхгүй зангирч байв.
" Та яагаад надад тэгвэл тэднийг нэгтгэ гэж анхнаасаа өгсөн юм? Яагаад та надруу уурлаад байгаа юм бэ? Яагаад ер нь хүн бүр надруу уурлаад байгаа юм бэ? Би юу буруу хийсэн юм? Би яг юу буруу хийсэн болоод хүн бүр надруу ингэж муухай аашлаад байгаа юм бэ! "
Advertisement
Юра уурласнаасаа болж нулимс түүний хацраар урсан тэрээр зүгээр ярих орилох хоёрын хоорондоор Бан захиралруу уурлаж байлаа. Бан захирал түүний нүүрэн дэхь нулимсыг харан цочирдон
" Үгүй ээ Юра би тэгж хэлэхгээгүй-... "
" Та намайг анхнаасаа хүсээгүй байхад стилист болгосон. Гэвч яасан гээч. Би стилист биш. БИ ЗҮГЭЭР Л ЦЭВЭРЛЭГЧ ХИЙДЭГ!
Та надад тэднийг нэгтгэ гэж хар мянгаараа хэлсэнээс болж би хичээсэн. Би хамаг чадлаараа хичээсэн. Ойлгож байна уу? Би тэднээр хараалган байж тэдэнрүү ойртон , өдөр шөнөгүй юу хийхээ бодож өглөө эрт сэрж шөнө орой унтдаг. Гэтэл яагаад хэн ч намайг ойлгохгүй байгаа юм бэ?!? Яагаад бүгд намайг харсанаараа л дүгнээд байгаа юм! "
Юра хэтэрхий их уурласнаас болж түүний толгойд орж ирсэн үгсээ тэрээр хамаа намаагүй хэлсээр амьсгал ч авч чадахгүй байв. Бан захирал харин сонссон бүх үгэндээ цочирдон түүнд хэлэх үг олдсонгүй.
Тэрээр зүгээр л урд уйлан суух Юраруу хэсэг харан суусны эцэст хуурай салфетка өгөн " нулимсаа арч аа " гэсэн ч Юра уурлан гарыг нь холдуулаад үг хэлэхчгүй өрөөнөөс гарч одлоо.
Бүгд солиорчихож .
***
Юрагийн сэтгэл санаа хэтэрхий муудсанаас болж хамаг чадлаараа орилхыг хүссэн ч тэрээр зүгээр л шууд дээврийн өрөөлүү гарч агаар амьсгалангаа нүүрээр нь урссан бүх нулимсаа гарныхаа алгаар арчив.
Гадаа хүйтэн салхитай байсан нь Юрад тусламж үзүүлэн бүх нулимсыг хатаалган өгч байлаа. Түүний толгойд хар мянгаараа бодлууд айдсууд урсан орж ирэх ч тэрээр ингэж байхаар хурдхан ажлаасаа гарья хэмээн бодож байв.
Харин ард нь хаалга онгойн хаагдах чимээ гарахад Юра хэт их уурласнаасаа болж хэн байсныг тоолгүй
" Чи түр өөр тийш явчих тэгэх үү? Надад ганцаараа байх хугацаа хэрэгтэй байна. "
Түүний өөдөөс маш танил хоолой
" Би энх амгалан агуулж ирсэн хэмээн " хэлэхэд Юра хоолойноос нь сонсон хэн гэдгийг нь мэдээд бүр л уур нь хүрч
" Хэрвээ өөрөө ноён Жин бол би түрүүн хэлсэн үгээ яг өөрт чинь зориулаад хэлчихье. Намайг зүгээр тайван орхи. "
Жин түүнийг тоолгүй хажууд нь алхан ирэхэд Юра түүнээс харцаа бууруулан буруу тийш харав.
" Би юу болсоныг сонссоон. " Жин аль болох маш тайвнаар хэлэх ба Юра нүдээ эргүүлэн буруу тийш харангаа
" Тэгээд юу гэж. Намайг шоолох гэж ирээ юу? "
" Үгүй ээ үгүй. Би чамайг юу гэж шоолох юм бэ. Чамд кофешопд тэр охид юу хэлсэнийг би мэдэхгүй ч намайг уучлаарай. Энд бүгд миний буруу. Тиймээс би чамд дэм өгөхөөр ирлээ. "
Юра ёожлон амьсгаа гарган инээгээд
" Таарчдээ. Дэмэнд чинь мөн сайхан сайжрих байх даа " гэхэд Жин харин гүнээр амьсгал аван гаргаснаа
" Чамд магадгүй биднээс асуухыг хүсдэг зөндөө асуулт байгаа байх тийм ээ? " хэмээхэд Юра түүнрүү нулимс бүрэлзэх нүдээрээ ширтэн
" Наад асуултаа бөгсөндөө чих. Та нарыг одоо бодохоор ямар их уур хүрч энэ байшнаас ч хүртэл үсэрчихмээр байгааг ойлгохгүй байна уу? "
Жин урдаас нь харан , уйлахын эцэст арайхийн зогсох Юраг харахад түүний цээжээр хөндүүрлэн түүнийг өөрийн эрхгүй цээжрүүгээ татан тэврэхэд Юра яг л хөнжилд орсон мэт дулаахан бас тайван мэдрэгдэж байсан ч тэрээр хүчлэн салахыг хүсэвч Жин улам тэврэлтээ чангалав.
Advertisement
" Зүгээр ээ чи уйлж болно. Намайг зүгээр л аавыгаа гээд бодчих за юу?"
Жин маш тайвнаар хэлэн Юрагийн үсийг илбэх ба Юра арайхийн түүний тэврэлтээс салан түүнрүү муухай хараад
" Би уйлмааргүй байна. " Юра яриагаа арай чимээгүй болгон "Бас надад төсөөлөөд байх аав гэж хүн огтхон ч байгаагүй. "
Юра урсах нулимсаа дахин арчин аль болох чимээгүй хэлэх ба холийг ширтэхэд Жиний нүд нь томросон ч удалгүй жирийн болж
" Уучлаарай. Чамаас асуух бүдүүлэг байх л даа. Гэхдээ аав чинь яасан юм? "
Юра Жиний чимээгүй харах нүдрүү хэсэг харсан ч эргэн урагшаагаа харан
" Тэд намайг маш жоохон байхад нас барчихсан гэсэн. Би тэднийхээ царайг ч санадаггүй. "
" Ээж чинь хүртэл үү? "
" Тийм ээ. Бүгд."
" Чи тэгээд яаж өссөн юм бэ? "
" Би эхэндээ нагац эгчийндээ байсан харин дараа нь би найзтайгаа амьдарсан. "
Жин чимээгүй толгойгоо дохин Юралуу гуниг харууслын төрхөөр харах ба Юра түүнрүү харан инээмсэглээд
" Битгий харамса даа. Энэ хэрэг угаасаа өнгөрсөн. "
Жин ч бас бүдэгхээн амандаа инээмсэглэл тодруулаад
" Чамд хэцүү байсан байх аа. Гэхдээ одоо хүртэл чи инээж чадаж байгаа чинь л хамгийн гол. Тэглээч чи инээхдээ ямар хөөрхөн болдогоо мэддэг ч болоосой. "хэмээн хэлвэл Юрад хичнээн хүн өөрийг нь сайлсанаас болж улайх гээд байсан ч шууд л инээмсэглэлээ арилган төв царайлаад
" Хэн инээсэн юм? "
Жин дахин инээмсэглэн түүний толгойг жоохон хүүхдийн толгойг илж байгаатай адил илэн
" Битгий бууж өгөөрэй Юра. Юу ч болсон би дандаа хажууд чинь байгаа шүү " хэмээлээ.
Юра түүнээр толгойгоо хэд илүүлэхэд түүнд хэн бүрээс ч илүү тайтгарал , тайвшрал мэдрэгдэж байсан ч гэнэт тэнэг санагдаж эхлэх үед гарыг нь холдуулан муухай харан хэлээ түүнрүү гаргаад дээврийн өрөөнөөс буулаа.
Гэхдээ түүний сэтгэл санаа хэд дахин сайжирсан байв.
***
Юра нүүд будалтын өрөөлүү ороход бусад стилистүүд түүнрүү шижиглнж эсвэл үзэн ядсан харцаар хялам хийх ба Юраг ширээн дээрээ очин цүнхээ тавихад өчигдөрхөн л мэдсэн стилистүүдийн дарга өнөөх хурц хараат Чой гэх эмэгтэй урд нь хүрч мрж ёожлон яг л тулаанд ялсан мэт инээмсэглээд
" Чамайг явах гэж байгаад харамсалтай л байна шүү . "
Юра түүнрүү нэг хөмсгөө өргөн харж
" Хаашаа? "
" Чи ажлаасаа гарах гэж байгаа юм биш үү? "
" Хэн би юу? Би юу гэж ажлаасаа гарах юм. "
Юра ярингаа гадуурх хувцсаа тайлан сандландаа өлгөөд Чой-ийг өнгөрөн явж хаалганы хажууд байх шалны модыг авснаа итгэж ядан харах Чойруу харж
" Арайхийн энэ ажлыг олсон юм чинь. Ийм амархан бууж өгнө гэж бодоо юу? " гээд өрөөнөөс гарч одон бэлтгэлийн өрөөлүү алхаллаа.
Хаалгыг зөөлхөн тогшин өрөөг онгойлговол өрөөнд өнөөх урьдын л уйтгарт долоон харц түүнрүү зэрэг эргэж харав. Юра зөөлхөн бөхийн ёслон өрөөрүү орвол Шюга сандлаасаа босон явж түүний хажууд ирэн түүнийг дээрээс нь доош ажиглаад
" Одоо ч хүртэл энд байгаад гайхаж байна шүү " хэмээн гарч одоход Юра түүний дагзруу зүгээр л хоосон харцаар ширтэн үлдэв.
Болдогсон бол чамайг хараагаад замдаа хөлдөө бүдэрч нүүрээр чинь унагаачих юмсан.
" Би чамд хэлээ биз дээ н*вш минь. "
Юра хэрүүл эхлэх зүгрүү эргэн харвал Жонгүүк аль хэдийн Жиминий хоолойгоор нь заандан авсан байх ба тэднийг тоон харах зарим нэг хүн байх ч зогсоох хүсэлтэй хүн байсангүй.
" Чи зүгээр л өөрийнхөө замаар амьдар. Битгий надаар өөрийгөө алуулах гээд бай. "
Жимин Жонгүүкрүү уурлан бараг л орилон гарыг нь хүчээр салгатал Жонгүүк түүнрүү харах харцаа улам муухай харц болгон ёожлон инээгээд
" Хэрвээ чи л байгаагүй бол би хангалттай сайхан амьдрах байсан юм адгийн н*вш минь. "
Тэдний хэрүүлийг сонсон суусан Намжүүн чихнээсээ чихэвчээ аван хаалгаруу алхалангаа амандаа чимээгүй бувтнасаар гарах ба тэднийг бие биенийгээ цохин бүх хүнийг хамтарсан зодоон болохоос өмнө Юра гүйн очин голд нь орлоо.
"Больцгоо !"
"Чи зүгээр эндээс хол бай."
"Үгүй ээ , би та хоёрыг эвээ олтол холдохгүй."
" Муу гө-.. "
Жиминий үгийг таслан Тэхён гэнэт л цаанаас гарч ирэн Жонгүүкийн мөрийг базан зогсоож
" Маргааш бид нар Гохам концерттэй . Бид нар өнөөдөртөө хэрэлдэхгүйхэн шиг юмаа бэлдэх ёстой. Та хоёрын н*вшийн хэрэлдээнээс болж миний чих ямар их өвдөж байгааг ойлгож байна уу! "
Жонгүүк ёожлон жуумалзаж түүний мөрөн дээр байх гарыг түлхэн холдуулаад
" Чамд энэ н*вшийн хамаагүй за юу. Хэзээнээс чамд ер нь эд нар хамааралтай байдаг болчихоов! "
" Алив ээ болилдоо. "
Юра Жиминийг Жонгүүкээс холдуулан барьсан гараа авч одоо Тэхён Жонгүүк хоёрлуу анхаарлаа хандуулахад гэнэт Жонгүүк амандаа чимээгүй хараал урсган гараа зангидан яг Тэхёныг цохих гэтэл Юра яаран голоор нь орсноос Жонгүүкийн Тэхёнийг цохих гэж зангидсан гар түүний шанаа хэсгийг таарлаа.
Юрагийн нүүр хажуу тийш ерөн градус маягтай эргэж тэрээр хөлдөө тогтож чадалгүй арагшаагаа унахдаа аз болж Тэхёний гарт унав.
"
Юра хараан цохиулсан хэсэгтээ гараа тааруулан барьж газар өвдөглөн суухад түүний нүдэнд өвдөлтөөс болж нулимс хуран цугларч тэрээр өвдөлтийг яг л тэвчиж гарч чадахгүй мэт санагдаж эхлэлээ.
Юра! Ви газар өвдөглөн сууж түүнрүү харах ба түрүүхэн сандал дээр сууж байсан Жин түүнрүү хар хурдаараа гүйж ирэн
" Н*вш Юра зүгээр үү! " гэхэд Юра хариулах ч зав олдсонгүй. Өвчин түүний хацраар бүхэлд нь тархах ба Юра хичнээн хичээсэн ч түүний нүд удаанаар бүрэлзэн харанхуйлж хүмүүсийн ойр хавьд нь хэлэх санаа зовнилын үг яг л усны цаана байгаа мэт хол сонсогдож Юра удалгүй харанхуйруу унан өвдөлтийг мэдрэхээ болив.
💌💌💌
Well... Нэг өдөрт хүнд сайхан л их юм тохиолдлоо.
Жонгүүкийн гарны хүчийг мэдэрсэндээ Юра баярлах хэрэгтэй тэр бүхэл бүтэн Жиний тэвэрт орж Жимин Жонгүүкийн цээжинд гараа хүргэсэн.
Түүнд атаархаж ч байхшиг. :"))
миний амьдралаа гэж.
. Ask.fm нтр шиг хха.
Гхдэ хэн ч асуухгүй бол ямар тэнэг байдалд орох болдоо хөөрхий.
💩
Advertisement
- In Serial55 Chapters
Red is the Color of You
**Previously known as Under the Oak Tree** **Spacing finally fixed! Only some long paragraphs aren't spaced just for pacing/tension's sake** As a child, Izumi was always fascinated with the revenant: a mysterious apparition that appears when one is at their lowest with the promise of salvation, only to devour them as consequence. Never did he doubt his existence, and his devotion to the tale would soon see light when encounters the specter in a field, albeit for a moment. Ever since that day, Izumi gained the ability to see ghosts, something that no one else possessed, causing his obsession with finding out the truth of the revenant to dominate his life. Overtime, his connection with the revenant would go beyond mere curiosity, as it grew into something he would never have expected: love.
8 211 - In Serial12 Chapters
How to get rich in ancient times
A girl in the modern times studying for Computer Science engineering with zero survival skills transmigrated into the ancient time due to an accident. Join her journey on how she got rich with no gold fingers, no incredible luck and no thick thigh to hold. With only hard work watch her life bloom along with her love life.
8 124 - In Serial116 Chapters
The Final Project
Aaron Kristensen and Ivy Blake are sworn enemies, both competing to be valedictorian, but what happens when they have to work together for the final project? Can they overcome their hatred, or will it be their downfall?All credits to the artist of the cover: Minamiliste (image found on Pinterest)
8 152 - In Serial25 Chapters
Broken & Rejected (Werewolf Romance)
Broken I feltRejected I wasThis was because my true mate chose another mate.My fate soon changed when I was found by another Alpha who was also rejected.Can he save me ?
8 216 - In Serial99 Chapters
Sent To The Past (Interracial Romance)
What would you do when out of nowhere you were sent to the past?? and not like Martin Luther King Jr days.Like the B.C past, yes before Jesus Christ his self days.what would you do? When you're sent to a place where you end up protecting someone from danger. Someone very special to his people but also wanted dead by some of his people.especially since that danger is being caused by someone who is suppose to love him but hates him and wants him dead. Knowing this person is a king from the past and you need his help to survive in this Era but what happens when you start falling? falling for someone in the past. someone who you have read in history books, what do you do when you know this person is going to be killed? what do you do when you start to love him? Would you change the past and save him? or let him die. But remember this, the past is never meant to change. So.... would you stay in the past or go back to the year you were living? ? Especially finding out you could go back home.Would You leave the people you have grown to protect and keep safe......Would you leave the man you have to learn to Love?#14 Brownskin #14/62
8 194 - In Serial104 Chapters
He was chasing the girl, but he caught the boy.♡Everyone loves Ashton Anders and yet here he is, loving the only person who doesn't.Started: 18th aug 2019 Completed: 1st Dec 2019Highest rankings:#1 gayboys#1 gayromance#1 gayfiction#5 lgbtfiction#1 lgbtlove#3 comingout#155 teenfiction#2 shortstory#17 lgbt#22 malexmale#30 homosexual#1 comingoutofthecloset#13 hatetolove#6 bisexualTbe spin off: don't run from the sun
8 208

