《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 11
Advertisement
" Тэр зүгээр биз дээ? "
" Тийм ээ , шанаа хэсэгт хөхрөлт үүссэн ч удалгүй зүгээр болчих байх. "
" Тэгвэл тэр яагаад одоо хүртэл сэрэхгүй байгаа юм бэ? "
" Мм. Бие муутай хүмүүс ердөө ганц ч бөмбөг нүүрийг нь цохих өвдөлтийг тэсэлгүй хэдэн цаг ухаан алддаг. Тиймээс шанаадалтыг тэвчих бүр л хэцүү байсан байх. Тэр нилээдгүй бие султай эмэгтэй байна. "
" Хэн түүнийг ингэчихсэн юм! "
" .........Жонгүүк. "
Хаалга хаагдах чимээ чанга сонсогдоход Юра зүүд мэт явдлаасаа гэнэт цочин сэрэв.
Тэрээр сандран ойр хавиа тойруулан харвал түүнийг цагаан тааз , гаран дахь дусал болон өөрийнх нь орыг тойрох цагаан хөшиг мэт зүйл л угтлаа.
Нилээдгүй удаан ойр хавиа манаран харж , өөрийгөө цагаан хөнжил дотор бас эмний үнэр хамрыг нь цоргин үнэртэхэд өөрийгөө эмнэлэгт байгаагаа анзааран Юра орноосоо өндийн босч дусал залгасан баруун гараараа хацраа тэмтчвэл түүний хацар гэнэт хөндүүрлэн тэрээр чангаар ёолоход түүнийг урдах хөшиг гэнэт онгойн түүний өөдөөс сандран харах Жин гарч ирэв.
Чи сэрчихжээ! Жин бараг л орилон хэлэх ба Юраг ямар нэгэн хувирал үзүүлэх гэсээр байтал хөшиг дахин онгойж түүний урд Ви , Жимин , Намжүүн нар үдэхэд Юра золтой л амаа ангайчихсангүй.
" Ямар нэгэн юм чинь өвдөж байна уу? Намайг ёстой уучлаарай. "
Жин түүнрүү ойртон ирж бараг л чихэн дээр нь ярих ч Юра түүнрүү анхаардаа хандуулалгүй харин урдаас нь гэмшин харах гуравлуу итгэж ядан харлаа.
Тэд анх удаагаа хамтдаа байна.
" Юра-ssi өнөөдөр больсон явдалд уучлаарай. Бид чамайг үнэхээр гэмтээхийг хүсээгүй шүү. "
Намжүүн шалруу буусан мэт бүдүүн хоолойгоороо түүнрүү харан хэлэх ба ард нь зогсох Жимин зөөлхөн толгойгоо дохивол Юра уурлаж хашгичихийн оронд тэдэнрүү харан инээмсэглэтэл Жимин Намжүүн хоёрын харц нь гайхширсан болж бие биентэйгээ харц солилцолоо.
Хажууд нь адил гайхан зогсох Жин түүний духан дээр гараа тавьж
" Юра чи ямар нэгэн юм хэлэлдээ. Зүгээр биз дээ? Толгой чинь зүгээр үү? "
Юрагийн сэтгэл санаа зүгээрээс ч илүүтэй сайхан байлаа. Яг ч бүх гишүүдийг хамтад нь хараагүй ч ядаж л түүний хэрэг бага багаар бүтэж байгаа мэт санагдахад Юра улам тод инээмсэглэж
Advertisement
" Тийм ээ " гэв.
Жимин түүний нүүрлүү толгойгоо бага зэрэг далийлган , нүдээ жижигсгээд
" Тэгвэл чи яагаад яг л бусад эмэгтэйчүүдийн адил орилж уурлахын оронд мэдрэл муутай мэт инээмсэглээд байгаа юм? "
" Зүгээр л сэтгэл санаа сайхан байна. "
" Бурхан минь. Чи үнэхээр зүгээр гэж үү? Алив эмч дахиад дуудья. "
Жин итгэж ядсан байртай харж хажуунаас нь босох гэтэл Юра түүнийг гараас нь барин зогсоогоод
" Би үнэхээр зүгээр. Та нар заавал намайг уурлавал зүгээр байна гэж ойлгодог гэж үү? "
" Заза зүгээр бол сайн байна. "
Намжүүн санаа алдан тайван хэлж өрөөнөөс алхалан гарвал араас нь Жимин , түрүүнээс хойш Юралуу харахаас өөр ямар ч хөдөлгөөн хийж амаа ганц ч нээгээгүй Тэхён даган гарав.
Жин түүнд дахин юм хэлэх гэж амаа нээхэд Юра түүнийг яриаг тасалдуулан
" Чшш. Дуугай бай. Би зүгээр. Одоо харин чи явж бэлтгэлээ хий. "
Жин түүнрүү тээнэгэлзэн харахад Юра түүнийг түлхэн босгож
" Би зүгээр ээ өөрийгөө алчихгүй. Бас гэрлүүгээ тайван явчихна. Харин чи л бэлтгэлээ сайн хийж тэр Гох ямар юм ч билээ тэр концертдээ сайн ороорой. "
Юра Жинрүү харан бага зэрэг инээмсэглэхэд Жиний хацар бага зэрэг улайн тэрээр үг хэлэлгүй өрөөнөөс бас гарч одов.
Юра гайхшран яагаад улайсанд нь гайхах ч нэг их юм бодолгүй эмч ирэхийг хүлээн суулаа.
***
Гаран дахь дусал зүүж дараа нь лент наасан хэсэгрүүгээ Юра харан алхах ба яг булан эргэтэл түүний өөдөөс хүн гарч ирэн Юра золтой л мөргөн арай гэж өвчнийг нь намдааж байгаа хацраа дахин гэмтээсэнгүйдээ баярласан ч удалгүй гайхан дээш харвал түүнрүү Хусог нүүр хувиралгүй ширтэж байлаа.
" Яав? "
Юра түүний хоосон царайлах нүүр хувиралруу уурласан маягтай хэлвэл Хусог нүүрэндээ багахаан инээмсэглэл тодруулан
" Үхээгүй байгаад чинь баярлаж байна шүү Юра. Жонгүүкийн гарын хүч тэсч гарахад ямар хэцүү гэдгийг би мэдэж байна аа " хэмээн нялуурсан эсвэл эрхэлсэн эсвэл сайхан сэтгэлтэй мэт харагдахыг хичээсэн хоолойны өнгөөр хэлвэл Юра нэг хөмсгөө өргөн аль болох хариулчихгүйн тулд түүнрүү зүгээр л чимээгүй харав.
Advertisement
" Чи гэхдээ үнэхээр тэдний голоор ороод хэрэггүй байсан юмсан. "
Юра гайхшран эргүүлэн хариулхын өмнө Хусог дахин нэг тийм тайлбарлаж мэдэгдэшгүй нууцлаг хоолойгоор үргэлжлүүлэн ярилаа.
" Яг гоё эхлэх гэж байсан юмсан. "
Үүнийг сонссон Юра Хусогруу том нүдлэн ширтээд
" Юу гэнэ ээ ? Арай чи садист юм биш биз? (Садист : хүн зовоох дуртай хүн) "
Хусог гэнэт маш чангаар инээхэд Юра цочин багахаан огло үсрэн Хусогийн анхаарлыг дахин татаж авав.
" Уул нь Ви Жонгүүк хоёр бие биетэйгээ нэг их таардаггүй ч бараг ярьдаггүй байсан юм. Гэтэл чи тэднийг одоо бүр дордуулаад дайсан болгочихлоо. "
Тэднийг дайсан болгочихлоо гэдэг үгний утгыг нэг их сайн ойлгоогүй ч Юра эргүүлэн итгэж ядсан байртай хоёр хөмсгөө зангидан
" Намайг өршөөгээрэй. Би одоо бараг л бие биенийгээ зодоход бэлэн байсан хоёр хүний голоор ороод Жонгүүк-ssi д Тэхёныг цохих гэж байгаа юм шиг болоод гэнэт миний нүүрийг цохиорой гэж албаар хэлсэн байж таарах уу? " хэмээхэд Хусог инээдээ барин түүнрүү бөгтийн хараад
" Тиймээс л чи тэднийг салгаж болохгүй байсан юм. Тэгсэн бол чи биш Жимин юм уу Жонгүүкийн нүүрэнд наад чинь-... " гээд Юрагийн хацар дээрээ тавьсан лентрүү хуруугаараа заан ойртуулахад Юра тэр дороо сандран арагшилж түүнийг ойртуулахаас сэргийлсэн мэт баруун гараа цохиулсан зүүн хацрынхаа урд хэдэн см зай аван байрлуулав.
" - Байх байсан юм. "
Юра түүний чичилсэн долоовор хурууг цохин холдуулаад Хусогруу явахаасаа өмнө муухай харж
" Чи наад муу санаатайгаа явж кинонд дүр бүтээсэн нь дээр юм байна . Магадгүй оскарын шагнал ч авч магадгүй шүү " хэмээгээд хажуугаар өнгөрөн явж нүүр будалтын өрөөлүүгээ дахин арагш ганц ч харалгүй алхалан орлоо.
Тэдэнд үнэхээр юу тохиолдоо вэ?
Гэхдээ л Юрагийн сэтгэлийн гүнд тэд нэг л өдөр бие биенрүүгээ харан чин сэтгэлээсээ инээгээд бие биетэйгээ тоглоно гэсэн бодол бодогдож байв. Яагаад ч юм тэднийг бүгдийг нь инээмсэглэн хэн нь ч бие биенрүүгээ уурлан харах , хараалын үг урсгахгүй дүр зургыг толгойдоо төсөөлөхөд л Юрагийн нүүрэнд яг л хүүхдүүдийнхээ амжилттай явж байгааг харж байгаа ээж шиг инээмсэглэл өөрийн эрхгүй тодрон гарч ирлээ. Тэр өдөр нь хурдан ирчихээсэй.
Юра тэднийг нэгтгэж чадна аа гэх зорилго нь улам батжих шиг санагдахад Юра нэг талдаа үүрэх цүнхээ чангалан барьж харанхуй зөвхөн замын гэрэр л асах хүний замаар алхаж байлаа. Гадаа ямар харанхуй байсан нь түүнийг огтхон ч айлгасангүй.
Хүн ардаас нь ирэн алахад ч Юра өөрийгөө анзааралгүй алуулна гэдгээ мэдэж байвч тэрээр яагаад ч юм ухаанаа нэг л төвлөрүүлж чадсангүй.
Шанаан дахь өвдөлт нь гараа хальт шүргэх төдийд л маш их өвдөх ба Юра хэрвээ үүнийг жэнин харвал надаас ямар их шалан асуух бол гэдгийг бодон аль болох өвдөлтөөсөө өөр юм бодсоор гэрийнхээ гадаа ирэхэд машины зогсоол дээр урьд өдрүүдэд харсан өнөөх жижиг хар жийп зогсож байлаа.
Анхандаа Юра нэг их тоогоогүй ч машины урд талын хамар дээр халаасандаа гараа хийж мөрөө дээшлүүлэн күртикнийхээ заханд амаа нуух Тэхён зогсож байхыг харан бүрэн цочролд оров.
Тэр юу хийж байгаа билээ?
Юра өөр өөрөөсөө гайхшран асууж Тэхёнрүү нүдээ жижигсэгэн зөв харсан эсэхтээ эргэлзэн ширтэхэд Тэхён түүнийг анзааран тэгшхэн зогсоод нүүрэндээ Юрагийн өмнө нь бичлэгнээс бус амьдралдаа жинхнээсээ ганц ч удаа харж байгаагүй инээмсэглэл түүний нүүрэнд тодров.
" Чи энд юу хийж байгаа юм? "
Юра бага зэрэг эмээн асуувал Тэхён түүний нүдрүү тэр нэгэн дулаахан цаашаа нь урсаад орчихмоор хар бордуу нүдээрээ ширтлээ.
" Чамайг харахаар. "
💃💃💃
Еээс! Эцсийн эцэст Юра Тэхёний мөч эхлэх гэж байна.
Дараагийн бүлгийг бичин дууссан ч долоо хоногийн дараа гаргах учир манайхаан хамтдаа хүлээцгээе. 😋
Бас би нэг юм та нараас асуумаар байна. Зохиол маань их бүлэгтэй байвал дээр үү жоохон байвал дээр үү? /Надад бол би урт зохиол унших дуртай. Тиймээс энэ зохиол маш их үйл өрнөлтэй учир жоохон уртдуу зохиол болж магадгүй шүү. Хэрвээ хүсэхгүй , үйл явдалыг түргэсгүүлээд түргэн дуусгамаар байвал би түргэсгээд түргэн дуусгаж болно. /
K.W.S
Advertisement
- In Serial54 Chapters
His wife
He is ruthless. He is mean.He is heartless.He is dangerous.He is cunning.He is known as the number one bachelor.He owns clubs, businesses and even people.But he has a side job, THE OMERTA.Omerta is one of the biggest known mafia in the world and so happens Dante Romano is the Omerta leader.She is sweet.She is kind.She has feelings.She loves both her sisters.She is known to have the perfect life.She is the smallest from both sisters.She is clueless to what business her father does.She is Violet Amber.When her sister Isabella gets cold feet for her wedding, Violet takes the place of the bride.What happens you ask. Read to find out.'when these two worlds crash together. What's next?'(UNDER GOING EDITING)
8 239 - In Serial109 Chapters
Unfortunately, I'm an Evil Villainess
I was Lady Valentina Avington, the beautiful, wicked, and narcissistic villainess of a novel. When I recalled memories of my past life, I decided I wanted everything the heroine had. Using my knowledge of the future, I became a fake saint, the successor to my house, the future queen, and won over the male leads. When the novel began, all I had to do was dispose of the female lead. Yet nothing was as it seemed, and before I knew it, my perfect facade fell to pieces. “You’re not who I thought you were.” “I despise you, Sister.” “It’s revolting to even look at you.” Call it ambition or greed, I would get what I wanted, by any means necessary. No matter the cost, I would definitely win. No need to like me, I have no excuses. Will you be cheering for my downfall, like the rest of them? *** Updates every Wednesday and Friday at 10:00 PM EST.Join my discord server to read one chapter ahead: https://discord.gg/WfQAjG3JQxBecome a patron and read a few more chapters ahead: https://ko-fi.com/lyharbour
8 423 - In Serial52 Chapters
Midnight Walks
No matter how much she runs, Laura is stuck in an endless loop of her past. With a transfer of school and a curly haired boy who seems to be wherever she goes, it's a matter of time she realizes that her universe ceases at the sight of him-and running away might have never been an option.⤫ ⤫ ⤫[ extended blurb inside ]Copyright © Abrial 2020.
8 140 - In Serial27 Chapters
Ugly Bones || p.jm
❝What is the use of a pretty face if you're ugly on the inside. Ugly all the way to your bones.❞Jimin Park is a writer who is disappointed by the rejections thrown his way by publishing houses and Kazimir Lee, a pretty shopkeeper who tries to scam him into buying bread by double the price, just happens to be the only one with the right words to set his writing soaring up to the sky. But where Jimin is awed by her writing, Kazimir is too busy wringing metaphors right out of her bones to fill the voids inside her before inking them down on paper. They cross paths enough times for Jimin to become a secondary character in the book of her life right where the plot twist is supposed to be. But Jimin is too caught up in the words that slip from her fingertips unto the keyboard to notice he picked up a book with a trigger warning about an illness typed in invisible ink just beneath the beautiful cover and the captivating writing style. Will he be able to take her out of the dark abyss she had started to call 'family' or will he too, be pushed down among all the people that merely walked her pages but never managed to understand the extent of pain one may suffer on the hands of a merciless fate engraved on her bones long before she was born and even more so, the unnamed consequences of bearing the burdens of a well-favored face. Ugly Bones - storefront ©2020, a dark-themed slow burn romance.(First Draft.)>Winter Flower Awards First Place Winner!
8 171 - In Serial29 Chapters
Cloaked Heart {fundylive}
a faceless dutch streamer is constantly in denial of her feelings towards a familiar streamer, leaving her with a cloaked heart and a struggle to express her feelingsCelaine; a french name meaning heavenly, and shyFloris; a Dutch name meaning Flower, or delicatefundylivexfem!ocanxiety, ED are involved in this writingthere will always be a trigger warning :)no smut, none of that bs, its uncomfortable to write out and just awkward in general. people have their preferences. I'm a minor.HIGHEST RANKS:#1 in #FUNDYLIVE#1 in #FUNDY#7 in #YOUTUBE#10 in #TOMMYINNIT
8 103 - In Serial19 Chapters
Ouran Host Club Imagines/oneshots
Just a collection of imagines Please read because it makes me happy *Complete*
8 198

