《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 12
Advertisement
Hello its me :))
" Чи энд юу хийж байгаа юм?"
" Чамайг харахаар. "
" Ийм орой юу? Сонин л юм. "
Би урд минь надруу харан зогсох Тэхёнруу гайхшран сэжигтэй харж зогсовол тэрээр надруу эргүүлэн юу ч хариулалгүй харин доошоогоо хөлрүүгээ харж гутлаараа газар тогшиж байлаа.
Магадгүй тэр намайг алахаар ирсэн байх.
" За за....... Би тэгвэл орьё доо Тэхён-.. "
Чимээгүй удаавтар хэлээд би зогсох газраасаа хөдлөн Тэхёны хажуугаар өнгөрөх гэтэл тэрээр миний гарыг барин зогсоож , би гайхшран түүний зүг эргэн харав.
" Яасан? "
Тэхёны бугуйг минь барих дулаахан гар доош гүйн алгаруу минь удаанаар буусаар гарыг минь барин удалгүй нэг юм атгуулан , тэрээр чимээгүй хэрнээ бүдүүн хоолойгоор
" Хөхрөөндөө түрхээрэй. Хурдан арилна. Бас намайг уучлаарай. " хэмээн гарыг минь тавилаа. Намайг эргүүлэн хариулхаас өмнө Тэхён надруу харан инээмсэглээд машиндаа суун хаазлан давхиж булан эргэхэд би гэрийнхээ урд харанхуйд гартаа савтай юм барин ганцаар хоцрон үлдэв.
Тэгэхээр , үнэхээр ...... эвгүй байлаа.
Савтай зүйлийг халаасандаа хийн гэрлүүгээ алхалан орж күртикээ тайлахдаа өнөөх зүйлээ гарган гэрэлд харвал Хөхрөөний тос хэмээсэн байсанд магадгүй Тэхён намайг урдуур нь оруулан цохиулсанд санаа зовон үүнийг өгсөн байх гэдэгт итгэлтэй байлаа.
Хувцасаа тайлан унтлагын хувцсаа өмсөөд нойл орон нүүрээ угаахдаа түрүүн өгсөн тосыг нь хацар дээрээ аль болох дахин өвтгөчихгүйхэн шиг зөөлхөн түрхэж , дараа нь хөргөгч онгойлгон юу байгаагаа харав.
Хэдэн төмс лууван амтлагч ус .
Хөргөгч онгойход нүдэнд харагдсан хэдхэн зүйл. Ойрд гэртээ дандаа оройтож ирдэг болсоноос хойш хөргөгчиндөө би сайхан хоол харахаа больсон билээ.
Өөрийн эрхгүй сэтгэл гонсойж хөргөгчийг эргэн хааж сурсанаараа дахин гоймон чанаж идсээр арван хоёр болоход орондоо орон зүүдний оронлуугаа халин урсахад бэлэн болсон байв.
Хагсайн бүтэнсайнгүй ажилласнаас болж гэртээ оройноо ирж өглөө эрт явдагаас гэр минь зүгээр л шөнө өнгөрүүлдэг газар болон хувирчээ.
Гэхдээ л ингэж их зовсоны эцэст би өөрийгөө юу олж долоож авахаа мэдсэнгүй.
Бас яагаад заавал би үүнийг хийх ёстой гэж?
Өглөө яагаад ч юм эрт очин ажлаа эртхэнээс хийчихвэл хүмүүсийн хараанд өртөхгүй байж магадгүй гэх бодолтойгоор эртлэн гэрээс гарахад хар өглөөгүүр алхалах хүн хуруун чинээ тоолон багтахаар л байв.
Ажилруу алхах зам өмнө нь хэдэн километр мэт санагддаг байсан бол одоо яагаад ч юм хажуу гудамжинд минь л байдаг мэт санагдаж байлаа.
Нүүрээ хаахын оронд зүгээр л хар малгай өмсч хар савхитай алхах ба ажилруу хамаг хурдаараа яг л хүн араас минь мөшгин хөөж байгаа мэтээр ороход намайг харсан харуул хүртэл сандлаасаа босч ардаас харан үлдэв.
Магадгүй өчигдрийн мангар ичмээр үйл явдал ажлаар булан тохойгүй тараа байлгүй.
Advertisement
Өнөөдөр БиТиЭсийнхэн концерттэй учир бүх гишүүн бэлтгэлийн өрөөндөө ирсэн гэдгийг мэдэх ба ажлаа хөөцөлдөн гүйх хүмүүс хажуугар сүнгэлдэн гүйж байлаа.
Би өрөөндөө орохоор хаалга онгойлговол намайг урьдын л уйтгарт хүмүүс харж , бүгдийнх нь харц эцэст нь миний хацар дээрх хөхрөөгөө нуусан лентэн дээр буух ч би аль болох сандарсан харагдахыг хичээлгүй тайвнаар явж цүнхээ ширээн дээрээ тавин , гадуур хувцсаа тайлсаар бугуйн дахь цагаа харвал цэвэрлэгээний цаг хараахан болоогүй байсанд утсаа чихэвтэйгээ шүүрэн авч дээврийн өрөөлүү гарав.
Өглөө эрт байснаас хүйт дааж сэрүүн салхи сэвэлзэх ч би чихэндээ чихэвч зүүн намуухан дуу тавиад хашлаган дээр гараа тавьж хотыг ажлаа. Иймэрхүү зүйл намайг хамгийн ихээр тайвшруулдаг учир ахлах сургуульдаа би арын хашаан дахь хэнд ч харагддаггүй моддын голд сүүдэрт нь орон хэвтэн дуу сонсож бүх сандрал айдсаа алга болгодог байв. Энэ үйл явдалыг дахин хийхгүй хэмээн өөртөө амласан ч магадгүй одооноос эхэлж би үүрд хийх бололтой.
Цаг хэртээ дуу сонсож ажлаа хийх ёстойгоо мэдэн өрөөлүүгээ алхаж байтал шатан дээр хар хувцаслаж гараа халаасандаа хийх Тэхёнтэй тааралдав.
Тэрээр намайг харсан ч харцаа бууруулан яг хажуугаар явах гэхэд нь би түүнийг гараар нь зөөлхөн барьж зогсоогоод баярласнаа хэлэх санаатай аягүй тайван бөгөөд намуухнаар
" Өчигдөр өгсөн тосонд чинь баярлалаа. "
Би эргүүлж түүний өнөөх дулаахан инээмсэглэлийг хүлээж байсан ч түүнээс инээлт байтугай нүүр хувиралын өөрчлөлт илэрсэнгүй. Тэрээр цамцныхаа арын малгайгаа өмсөж надруу нүднийхээ булангаар ширтэн амандаа чимээгүй хэмээн хүйтнээр бувтнаад намайг орхин дээш шатаар өгсөн явлаа.
Би ухаан санаагаа арагшлуулан өчигдөр ирсэн хүн чинь Тэхён яг мөн байсан билүү гэж бодсон ч яах аргагүй өмнөх сайхан сэтгэлт инээдийг нь сонсохоор өөрийн эрхгүй санаа амардаг Тэхён байсандаа хэмээн дахин бодон шатны тэнд ганцаар хэсэг тээнэглзэн зогсон сэтгэл гонсойх шиг болсон ч толгойгоо сэгсрэн Юу вэ Юра иймэрхүү юманд яагаад гомдоод байгаа юм бэ гэсээр урьдын л ажлаа үргэлжлүүлэн хийлээ.
Бэлтгэлийн өрөөний гэрлийг асаан харвал шалан дээр усны хог болон гутлын хар зураас гарсан байсанд өчигдөржингөө БиТиЭсийнхэн концертэндээ бэлдсэн болохоор л одоо ядраад сайхан аашлах ч тэнхэл байхгүй байсан байх хөөрхий гэж өөрийгөө тайвшруулсаар өрөөг хурдхан цэвэрлэж эхлэлээ.
Яагаад ч юм өнөөдөр миний бодож байснаас ч гайгүй өнгөрөх юм шиг санагдаж байлаа.
Гэхдээ Жонгүүкийг орж ирэх хүртэл.
Тэрээр дөнгөж ирж байсан бололтой гадуур хувцастайгаа байх ба намайг харсан даруйдаа тэрээр яг л хөлдсөн мэт гацан зогсов. Магадгүй миний нүүрэн дэхь хөхрөлтийн хараад л тэр байх түүний нүдэнд нь гэмшил тэр дороо тодрон гарч ирсэн ч маш хурдтай арилан хоосон төрх болох ба бид хоёрын голд нилээдгүй чимээгүй хугацаа өнгөрлөө.
Advertisement
Яагаад гэдгийг мэдэхгүй байналдаа. Гэхдээ тэр түрүүлж надаас уучлалт гуйх ёстой биш билүү? Эсвэл би яриа эхлэх ёстой юм болов уу?
" Тэгэхээр..... "
Чимээгүйг эвдэн яриаг эхлүүлэх ба түүнийг ядаж одоо уучлалтаа гуйх байх гэсэн ч тэрээр гадуур хувцсаа тайлан цүнхээ газар тавин шал ширтэнгээ
" Хурдан цэвэрлээ. Би юмаа бэлдмээр байна. "
Гайхалтай. Юра. Тэр чинь БиТиЭсийн макнэ шүү дээ. Чи түүнээс юу хүлээнэ вэ?
Би өнөөдөр яагаад ер нь хүн бүрээс янз янзын юм хүлээгээд байгаагаа ойлгохгүй юм. Магадгүй өглөө идсэн өндөг хор агуулсан байсан бололтой.
Би түүнрүү итгэж ядсан байртай ширтэхэд Жонгүүк миний хөдлөхгүй байгааг анзааран надруу харвал би ам нээн
" Чи уучлалт гуйхгүй юм уу? "
" Юунд? "
Тэр яг л өглөөхөн шинээр дахин төрж , есүсийн ариун усанд шумбсан мэт харагдах ба болдогсон бол би ч бас өчигдрийг үйл явдалыг мартан ариун устай жакузируу ормоор байв.
Түүн шиг мартуулдаг л байсан бол.
" Мэдэхгүй ээ. Магадгүй миний нүүрийг цохисонд ч юм уу? "
Түүнд аль болох ёжилсон маягтай хэллээ.
" Би чамайг цохьё гээгүй..... Чи өөрөө л ороод ирсэн."
За за хангалттай. Өглөөний өндөг намайг үнэхээр гүн хордуулчихаж .
Би түүнрүү худал инээмсэглээд хурдан юмаа аван яг хажуугаар нь өнгөрөхөд ардаас чимээгүй Намайг үнэхээр уучлаарай гэх сонстов.
Анхандаа хий сонсчихов уу хэмээн бодсон ч замдаа зогсон арагш харвал Жонгүүк хэвэндээ урагшаа харсан хэвээр байх ч толгой гудайсан байлаа.
Магадгүй нүүрэн дээр минь уучлалт гуйж чадахгүй байсан бололтой.
" Би чамайг цохихыг үнэхээр хүсээгүй.
Өчигдөр очиогүйд уучлаарай.
Хюн нар надруу ихэнх нь уурлаад байсан учир би зүгээр л очиогүй юм. "
Тэр надруу эцэст нь эргэн харахад түүний нүд гуниг харууслаар дүүрсэн байлаа.
" Би анхандаа Тэхёныг шангаа хүртсэн гэж бодсон. Гэхдээ одоо таныг харахад би өөрт чинь ямар их хохирол учруулснаа харж байна аа. "
Түүний яриа маш чимээгүй сонстох ба тэрээр зөөлхөн бөхийгөөд дахин уучлал эрэхэд л би түүнийг аргагүй жоохноороо байгааг нь мэдэв. (хичнээн тэр ердөө надаас бараг л хоёр эсвэл нэг насаар дүү байсан ч гэсэн.)
Би эргүүлэн инээмсэглэж түүний толгойг нь жоохон хүүхэд мэт илээд
" Зүгээр ээ. Нүна нь иймэрхүү юм дийлэх дээрээ байгаа " гээд түүнийг орхин өрөөнөөс гарлаа.
Бурхан минь. Жинхэнэ сахиусан тэнгэр миний дэргэд оршиж байжээ.
Гэхдээ түүний ярианаас тэдний уурласан гэх бас Тэхёныг шангаа хүртсэн гэдгийг нь нэг их ойлгоогүй ч тэд нарын голд л нэг юм болж хэмээн бодов.
***
Жонгүүкийг уучлалт гуйснаас болоод ч тэр үү эсвэл Тэхёны өгсөн тосноос ч тэр үү хацар дээрх хөхрөө өдөр өдрөөр маш хурдтай арилж би эргээд хэвийн царайндаа орсоор байв. Хүмүүсийн шуугиан өндөрлөж зодоон болсон үе яагаад ч юм хэдэн жилийн өмнө болсон мэт санагдлаа. Хичнээн би тэднийг хэдэн жилийн өмнө мэддэггүй байсан ч гэсэн.
Нүүрэн дэх хөхрөө арилсанд Жин надад баяр хүргэн хаанаас ч юм чихэр өгөхөд би хичнээн чихрэнд дургүй ч гэлээ авлаа.
Бас тэр үеэс хойш Жин надад яг л наалдсан мэт хажууд дандаа явж тусалж бараг л бэлтгэлийн өрөөгөө хамт цэвэрлэх гээд байдаг байв. Тийм учраас би сүүлрүүгээ бэлтгэлийн өрөөг дотроос нь түгжин түүнийг оруулалгүйгээр цэвэрлэж эхлэсэн юм.
Тэхён тэр өдрөөс хойш надтай дахиж үг дуугарахаа больж түүний хийдэг зүйл нь ихэвчлэн надруу нүднийхээ булангаар хальт харан эргэж байрандаа орох эсвэл би түүнтэй ярих гэх болгонд утсаа оролдон алхаад явах байлаа.
Түүнд ямар нэгэн юм тохиолдсон гэдгийг би мэдэж түүнээс асуух гэсэн ч тэр дөлөн ажилтай гэж зайлсхийж , дараа нь Жин намайг яг л холоос харж байсан мэт дөнгөж Тэхёнаас холдоод булан эргэхэд тэр хаанаас ч юм гэнэт гарч ирсэнээ
" Чи түүнтэй юу ярьж байсан юм? "
Би нэг хөмсгөө гайхшран өргөлөө.
" Сүртэй юм биш ээ."
" Түүнрүү битгий ойрт Юра. "
Жиний яриа маш төвлөрсөн сонсогдох ба түүний намайг замд минь зогсоон барьсан мөрөн дээрх хоёр гарыг нь би зөөлхөн холдуулж
" Яагаад? " хэмээн асуувал Жин
" Зүгээр л Тэхён чамд сайнаар нөлөөлөхгүй " гэсэн билээ.
Үүнийг нь яаж ойлгож авахаа мэдэхгүй ч би яах аргагүй Тэхёнд нэг муу юм тохиолдсоныг л мэдэж байв.
Даанч би зүгээр л нэг стилист учир юу ч хийж чадахгүй байлаа.
Өглөөний нарны туяа яг нүдэн дээр сэрээдэх гэсэн маягтай тусахад би хөнжлөө дээшлүүлэн нүүрээ хаасан ч эцэст нь нүдээ нээн соронзлогдох орноос өндийж ойр хавиа ажин суув.
Өрөө минь зарим нэгэн хувцасаар хөглөрч бичиг цаасаар ширээ дүүрсэн байх авч надад цэвэрлэх тэнхэл энэ хэдэн сардаа ирэхгүй гэдгийг мэдэж байлаа.
Гагцхүү чанх өөдөөс минь харах янз янзын өнгөөр баллаж бөөрөнхийлсэн календар нүдэнд тодрон тусах ба түүнрүүгээ очин дахин нэг өдрийг өнгөрөөлөө хэмээн бөөрөнхийллөө.
Стилистийн ажил дуусахад 2 сар дутуу.
11 сарын 1н.
▰▱▰▱▰▱▰▱▰▱▰▱
Воала! Аягүй их үйл явдал бичвээ гэж. Арай гэж нэг сар өнгөрсөнд баярлах ч шиг.
Тэхён Юрагийн мөч нэг их гарсангүй ээ. :"(
Гэхдээ хүмүүсээ зүрх сэтгэлээ бэлд. Би Биг Хит шиг та нарлуу боомб шидэхэд бэлэн байна. Удахгүй. :))
(ノ'∀`*)ノ ▍. ♡o。.(✿ฺ。 ✿ฺ)
Leave vote msg or some sheet. ✌
Advertisement
- In Serial9 Chapters
Supernatural FanFiction
Just something I worked on over the years, after watching the tv show Supernatural. I know a lot of people might have wrote about it before. Me I changed it up and twisted it a little bit but kept some the chartaters we love and know.
8 81 - In Serial44 Chapters
Dynasty Boys
ELLE TAYLORSHaverhill was supposed to be a fresh start for me. The only thing I didn't expect was to grab Carter's Knight and his friends attention, the rich and mysterious boys who own the entire town. After my parents' death I thought it couldn't get worse but it was until I started getting strange texts and visits from a masked man. Who should I trust? CARTER KNIGHTI wasn't ready for Elle Taylors. Ever since she stepped on St-Williams Knight High I couldn't stop thinking about her, I wanted to own her. But it wasn't easy, I wasn't a Prince Charming. If she knew what I was capable of she would run away. Too late, I'm Carter fucking Knight and I noticed her.She's mine now. She just doesn't know yet.SINFUL BLOODLINES BOOK ONE | DB is NOT a RH
8 171 - In Serial31 Chapters
My Diary
Mayuri who at the age of 11 gets adopted by Jansha's a rich family During her time there she experiences the warmth of a family To treasure all the memories she makes with them and their daughter Mehak who is year older then her she starts writing a diary every weekend to recall things that happened during the week
8 138 - In Serial27 Chapters
Ugly Bones || p.jm
❝What is the use of a pretty face if you're ugly on the inside. Ugly all the way to your bones.❞Jimin Park is a writer who is disappointed by the rejections thrown his way by publishing houses and Kazimir Lee, a pretty shopkeeper who tries to scam him into buying bread by double the price, just happens to be the only one with the right words to set his writing soaring up to the sky. But where Jimin is awed by her writing, Kazimir is too busy wringing metaphors right out of her bones to fill the voids inside her before inking them down on paper. They cross paths enough times for Jimin to become a secondary character in the book of her life right where the plot twist is supposed to be. But Jimin is too caught up in the words that slip from her fingertips unto the keyboard to notice he picked up a book with a trigger warning about an illness typed in invisible ink just beneath the beautiful cover and the captivating writing style. Will he be able to take her out of the dark abyss she had started to call 'family' or will he too, be pushed down among all the people that merely walked her pages but never managed to understand the extent of pain one may suffer on the hands of a merciless fate engraved on her bones long before she was born and even more so, the unnamed consequences of bearing the burdens of a well-favored face. Ugly Bones - storefront ©2020, a dark-themed slow burn romance.(First Draft.)>Winter Flower Awards First Place Winner!
8 171 - In Serial38 Chapters
The Devil's Angel
Lucifer was born to be Satan's Fallen Angel. He knew that. Which was why he put up with the daily torment. It was why he didn't just end it all. He had a purpose, unlike the people who tried to make him miserable. Will Satan fall in love with his little angel?(This is a boyxboy book so...)
8 197 - In Serial21 Chapters
Dead Clinger (Zombie Reverse Harem) Book 1 Of 2
Now a fully published book on Amazon. Download a fully edited copy here:Dead Clinger: A Zombie Reverse Harem Novel https://www.amazon.co.uk/dp/B07GDMXPGB/ref=cm_sw_r_cp_apa_JaBCBb1M927M4"Where were you when the world ended?"That is the one question you will always be asked and the one answer you will always remember when you have survived a zombie apocalypse.Me?Technically, I didn't surviveBut what better way to live out an apocalypse than with three seriously hot menWarning: This book contains swearing, light medicinal drug use and mature scenes and references. Some parts of the story may also be triggers for some. Unedited 1st draft - Please feel free to comment and star :)
8 199

