《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 15
Advertisement
---------------------------------
I can be your hero, all villains get back. /Би чиний баатар байж чадна , бүх адгийн амьтад холдоцгоо. /
I'll wrap up all the bad guys and put them in the next truck.
/ Би бүх муу залуусыг ороогоод дараагийн галт тэргэнд хийнэ. /
Every single one of them look like a beast, throw em away at the zoo. / Тэдний хүн бүр нь мангас шиг харагдана , тэднийг амьтны хүрээлэнрүү шид. /
Monsta-x _ Hero⬆️
***
Амьдарлын минь хором мөч минут бүхэн яагаад ч юм анхнаасаа буруу алхамаар эхэлсэн мэт санагдахад би өөрийнхөө анхнаасаа гаргасан бүх шийдвэрээ буруутган төсөөлдөг байсан ирээдүйгээсээ няцааж байлаа.
Охидуудын сургуулийн хүүхдүүдийн амнаас өдөр тутам гардаг байсан би алдартай энтертайнментийн менежэр эсвэл гоё хамтлагийн стилист болмоор байна гэх үгс тийм юм сонирхол төрүүлэх байтугай ирээдүйн мэргэжлээ ч сонгоогүй миний чихэнд нэг их гүн ордоггүй байсан ч нэг л өдөр сониуч зан хөдөлж бүх зүйлийг нь хайсаар менежэр болохыг өөрийн мөрөөдлөө болгосондоо хэт ихээр харамсаж гэмшиж байв.
Хэн ч менежэр стилист болно гэж ярьсан ч бүгд л өөрийн өөрийн тусдын мэргэжлээ сонгон явахад би гэнэн тэнэг ухаанаараа өнөөх ирээдүйдээ итгэн шүүгч өмгөөлөгчөөр бус зүгээр л нэг энтертайнментийн менежэрээр дамнан сурсандаа , Чи мэргэжилдээ сэтгэл хангалуун байна уу гэж асуусан Жэнингийн харамссан төрхөнд тийм ээ гээд тодоор инээмсэглэсэн өөрийгөө хэд дахин зүхээд ч ханахгүй байлаа.
Хэрвээ би арай ирээдүйтэй мэргэжилээр сурсан бол одоо би ингээд үстэй толгойгоо арзайлган хэн нэгэн дайрахвий хэмээн айсан , цахим ертөнцрүү шагайж ч харахаас эмээсэн Бан Юра суухгүй гэдгээ мэдэж байв.
Магадгүй би өдөр бүр алхаад орохдоо инээмсэглэдэг хамт олон , очиод суухад таатай ажлийн ширээ , гэртээ ирэн хоолоо тавтайхан хийгээд найз залуугаа эсвэл нөхрөө ирэхийг хүлээн суух хүн болж чадна гэдэгтээ зуун хувь итгэлтэй байсан юм.
Гэтэл одоо би утсаа нээн тэр их ирсэн мессэж мэдэгдэхгүй дугааруудыг харахаас залхаж , өглөө болгон гэрийн минь гадаа шуудангаар ирсэн хог , хараалтай зүйлсийг цуглуулан хаяхаас залхаж , гэрээсээ хамраа ч цухуйлгахаас үхтэлээ айж байлаа.
Ингэж өнгөрүүлсээр нийт бараг долоон хоног өнгөрчээ.
Утсаа унтрааж том өрөөндөө хөнжилд ороогдон телевизор дээр гарах өрөвдөлтэй киног үзэх Бан Юра болон хувираад долоон хоног өнгөрсөн байлаа.
Охидууд надруу дайрах үед би тэр үедээ хүндээр тусган аваагүй ч дахин илүү дутуу юм болохгүй байх гэдэгт итгэн Тэхёны өгсөн цамцыг нь зуун хувь гараараа угааж маргааш нь гэрээсээ эмээх зүйлгүй гарсандаа л бүх юм буруугаар эргэсэн юм.
Гэрийн минь гадаа маш ихээр сэтгүүлчид хөтлөгчид дүүрч намайг ердөө гэрийнхээ урд гарч ирэх үед л хүн бүр надруу дайрч том хар микрофоноо нүүрлүү минь наах шахам байрлуулаад ам хэлээ ололцолгүй нэгэн зэрэг асуулт асуухад би зөвхөн ганц хүний л яриаг маш тодоор сонссон билээ.
Өчигдөр оройны таньруу дайрсан охид үнэхээр өөрийг чинь Бангтан Сонёондатай ойрхон болохоор дайрсан нь үнэн үү? Бидэнд тодоор мэдээллээч.
Цус хамаг биенээс минь урсаад л явчих шиг болж өчигдөр оройний явдлыг яаж тэд нар мэдсэнд нь гайхширч урдаас минь харуулах том камерийн алинруу ч харцаа шилжүүлэн харахаас эмээхэд , шуугиан болоод байна гэсээр цагдаа нар ирэн тэд нарыг надаас ядаж хорин сантиметр хэрнээ холдуулан туслахад би хамаг хурдаараа гүйн таксинд суугаад явсан ч тэд бүгд машинаар араас минь даган энтийн уртлах хүртэл мөшгисөн юм.
Advertisement
Тэд бүгд л нэг л хэвийн сэдвээр янз янзынаар ар араасаа дагуулан асуухад тэдний шуугианаас миний чих дүлийрэх дөхөж байв.
Би аль болох тэдний дунд гацан үлдчихгүйг хичээн Энтийн шатаар өгсөхөд аз болж энтийн харуул цагдаа нар тэднийг холдуулж өгсөнөөр би арайхийн ажилруугаа алхалан орсон билээ.
Гэсэн ч юу ч зүгээр болоогүй байв. Ажлын бүх ажилчид надруу ширтэцгээж нэг ядаж нэг ч гэсэн хүн харцаа өөр тийш шилжүүлэн харахгүй байлаа.
Зарим нь сонирхон харна. Зарим харамссан төрхөөр харна.
Гэвч намайг ингэж гэртээ долоон хоногоор суулгасан хамгийн том хүн бол Бан захирал надруу хамаг хурдаараа алхалан хэдэн саарал цагаандуу сонин сарвайж Энэ үнэн үү гэх үед л би өчигдөр оройны явдал зөвхөн Тэхён бид хоёрын голд биш сонин телевизор цахим ертөнц үзсэн бүх хүмүүсийн толгойд үлдсэн гэдгийг мэдсэн билээ.
Тэр үед би тэднийг концерттэйг нь мэдэж байсан болохоор юм бүхэн зүгээр өнгөрнө гэж итгэж байсан юм. Гэвч Бан Захирал надруу харамсалын төрхөөр ширтэн
" Би чамайг тэднийг нэгтгэнэ гэж итгээд ийм том үүрэг хариуцлага өгч дараа нь өөрийг чинь ийм хүнд дарамтанд оруулсандаа маш их харамсаж байна. Үнэхээр нэр хүнд унагасан гэх бодлоор чи шүүхэд намайг дуудан бидний нуусан бүх зүйлийг олонд нийтлэхэд ч бэлэн байгааг чинь би мэдэж байгааг ч гуйж байна тэд шалтгаантай болохоор л ийм болчихсон гэдгийг бодоод нэг удаа азнаач. Чамайг би ажлаас чинь чөлөөлөөд өөр газарлуу ч шилжүүлж болно оо ийм зүйл тохиолдсонд үнэхээр харамсаж байна "гэсэн юм.
Анхандаа би Бан захирлыг намайг бүх юмыг нурааж бие биенийгээ үерхэж байгаа гэх цуурхал яриаг улам өргөжүүлсэнд түүнийг галзууртлаа уурлах байх гэж бодсон юм. Гэвч хариуд нь Бан захирал надад тохиолдсон зүйлд гүнээ харамсаж намайг ажлаасаа гарч болно оо гэдэг санал тавьсан юм.
Би зүгээр л хоосон төрхтэй хоцорц үлдсэн юм. Тийм ээ би тэднийг намайг аргагүй байдалд оруулсанаар нь шүүхэд өгч өөрийнхөө бүх бузар нэрээ ариусгахыг хүсэж байвч Бан захирлын үгс яагаад ч юм цаанаа маш том нууц агуулж байгааг мэдэрсэн билээ. Тиймээс би зүгээр л бүх шуугиан намдах хүртэл чөлөө авахаар шийдсэн юм.
Сувгаа залхасан байртай үргэлжлүүлэн өөрчлөн үзэж байтал тэдний Hope концертэнд орсон үзүүлбэр дахин давтан гарч байлаа. Би сувгаа өөрчлөхөө болин хэсэг азнан тэднийг харвал тэдэнд нэг их өөрчлөгдсөн зүйл байсангүй. Тэд хамгийн анх намайг харахад ямар байсан одоо яг л тэр төрхөөрөө байлаа.
Гүнээр санаа алдан би толгойдоо тэдэнтэй хамт нэг саржингаа байхдаа юу өөрчилж чадсанаа бодов.
Жин Жонгүүк хоёр бие биетэйгээ ойрхон болсон. Гэхдээ тэднийг би бие биенийгээ үзэн яддаг байсныг найзууд болгосон биш гэдгээ мэдэж байв. Зүгээр л бие биетэйгээ ярьдаггүй хоёр хүнийг ярьдаг болгосон мэт. Учир нь тэр хоерын нүдэнд ямар ч атаа хорсолын өнгө байдаггүй байсан юм. Зүгээр л хэн нэгнээр ярьадг байснаа болиулж бие биетэйгээ зүгээр л зохицон амьдарч байсан юм шиг.
Харин бусдын хувьд би тэднийг бие биетэй нь найзлуулж нэг хамт олон болгон гэхээсээ илүү зүгээр л өөртэйгээ яриулж чаддаг болсоноо мэдэв.
Би хоёр гараараа үсээ зулгаан бариад урдаа ачин суусан хөлнийхөө өвдгийг духаараа мөргөлөө.
Advertisement
Чөтгөр гэж , Юра чи ер нь юу хийсэн юм бэ? Чи тэдэнд гэхээсээ илүү өөртөө л хэтэрхий илүү юмнууд хийчих-
Бодол таслан хаалганы хонх дуугахад би үсээ барьсан хэвээр ч гайхширан хаалганы зүг харав.
Сүүлийн хэдэн өдөр ирж шуугиан тарьсан Жэнин надад өчигдөр өөрийгөө өнөөдөр ирэхгүй гэдгээ баттай хэлсэн ч би түүнийг үгэндээ няцаан намайг амьд байна уу гэдгийг эргэхээр ирж хэмээн бодон унтлагийн хувцастайгаа нүүр амандаа ч санаа зоволгүй хаалга онгойлгоод
" Жэнин чи-... "
" Сайн уу Юра? "
Би урд минь маскаар амаа хааж зузаан күртик өмссөн өндөр эрэгтэйг харлаа. Хусог?
" Чи энд юу хийж байгаа юм? "
Би түүнийг хаалган дээрээ харсан даруйдаа шууд л асуухад тэрээр маскаа баруун гараараа тайлж зүүн гарын тортой уутаа дээш өргөөд
" Гэнэтийн бэлэг ! Пизза ! " хэмээн баярласан төрхөөр чимээгүй орилов.
Түүнийг зөвхөн реалити шоу зэрэгт л энэ аашаа гаргадаг байх гэж би бодож байсан ч ингээд амьдаар нь харсан чинь яагаад ч юм сэтгэлд сонин мэдрэмж төрөх шиг боллоо.
Түүнийг харсан нүд минь зөв зүйл харсандаа үл итгэн түүнд хариулахчгүй бараг л амаа ангайн түүнрүү нэгэн хэвийн төрхөөр харж байтал Хусогийн нүүрний инээмсэглэл бага зэрэг бүдгэрэн уусаад
" Чи намайг оруулах юм уу эсвэл энэ хар хүйтнээр хэнд ч харагдалгүй сэтгэлийг чинь бас мэнд усын чинь мэдхээр пизза авчирсан хүнийг эргээд явуулах гээд байгаа юм уу? Би лав чиний оронд байсан бол ийм царайлаг хүнийг явуулахгүй байлаа. "
Би түүнээс гайхшралын харцаа салгаагүй ч ор хэмээн хаалга том онгойлгоход Хусог дахин том инээмсэглээд хажуугаар өнгөрөн гэрт минь орж пиззаг том өрөөний буйдангийн өмнөх ширээн дээр тавьлаа.
" Хусог-ssi энд юу хийж байгаа юм бэ? Хэн нэгэн харчихвал яах юм? "
Хусог пиззаг онгойлгон буйдан дээр суунгаа
" Зүгээр ээ би маш нууцаар ирсэн. Зөвхөн чамайг явж шалгаад ир гэсэн Бан захирал л үүнийг мэднэ. "
"Алив ээ нааш ир хөрхөөс нь өмнө ид" Хусог түүнрүү харан зогсох намайг суу гэсэн мэт гараа даллан дуудахад би тээнэглзсээр хажууд нь буйдан дээр хамт суулаа.
Нэг зүсэм пиззаг аваад жижигхээн хазангаа телевизор дээр гарах инээдмийн киног дөнгөж түрүүхэн бараг л голоос нь үзсэн хэрнээ ямар нэгэн юм ярих болгонд нь инээх Хусогруу би нүднийхээ булангаар тасралтгүй ажлаа. Хусог үнэхээр ийм гэж үү?
" Чи яагаад идэхгүй байгаа юм? "
Тэрээр түрүүхэн л телевизороос харцаа салган надруу харахад би сандран харцаа салгасан ч тэр аль хэдийн миний харцыг бариад мэдчихэв. Түүний нүүрэнд нэг тийм ойлгомжгүй инээмсэглэл бүдэгхэн тодорч
" Яасан удаан хараагүй байсан чинь бүр саначихаж уу? Зүгээр ээ бид нар ч гэсэн чамайг санаж байгаа. "
Би толгойгоо зөөлхөн сэгсрээд
" Хэн санасан юм? Зүгээр л " хэмээн яриаг хурдан өнгөрөөхийг хүссэн ч Хусог удирдлага аван телевизорын дууг чимээгүй болгон надруу бүтэн биеэрээ эргэн харав.
" Зүгээр л юу гэж? "
" Зүгээр л зүгээр. "
Хусог нүдээ эргэлдүүллээ.
" Юра одоогийн чиний байдлаар зүгээр гэж юу ч байхгүй. Хэрвээ би чамайг тав тухгүй байлгаад байвал би явж болно оо ."
Тэр яг буйдангаас босох гэхэд нь би гарыг нь барин зогсоогоод
" Зүгээр л би өөртэй чинь ингэж ярьж байгаагүй болохоор сонин байна " хэмээн хурдан хэллээ. Хусог дахин тодоор инээмсэглэн
" Гоё байгаа биз дээ надтай ярих. "
Тэрээр үүнийг хэлэн эргэн суугаад дахин нэг зүсэм пизза аван надад өгөхөд би ямар ч асуудалгүй аван идэнгээ түүнээс төд удалгүй
" Би нэг юм асуучих уу? " гэхэд тэр толгойгоо зөөлхөн дохисон ч телевизороос хараагаа салгасангүй.
" Чи яагаад тэдэнтэй ингэж харьцдаггүй юм? "
Миний ганц сониучирхсан асуулт түүнийг яг л удидлагаар гацаасан мэт хөлдөөнө гэж мэдсэнгүй. Тэрээр зурагтлуу харсан чигээр , хоёр гартаа пизза барин яг амныхаа өмнө байрлуулсан хэвээр амандах юмаа зажлалгүй хэсэг зогсосноо удалгүй зажлан залгиад надруу харж
" Яасан? "
" Зүгээр л анх би чамайг нэр хүндэндээ гахсан хөгийн амьтан гэж бодож байсан гэхдээ одоо харахад би өөрийгөө буруу бодож байснаа ойлгож байна. Харин чи яагаад бусдынхаа дэргэд жинхэнэ ийм аашаараа байж болохгүй гэж? "
Хусог надруу харах харцаа салгасангүй , харин тэрээр зөөлхөн санаа алдав.
" Би чамд ингэж хандлаа гээд би тэдэнд яг ингэж хандана гэсэн үг биш. "
" Яагаад? Та нар чинь нэг хамтлаг. Хамтдаа бараг гурван жил байсан биз дээ? "
Гаран дахь пизза минь аль хэдийн мартагдсан байлаа. Зөвхөн түүнээс л би яг зөв хариултыг хүлээж байв.
" Бид гурваас ч илүү удаан хамт байсан. Трэйнийтэй нийлээд бараг таван жил. "
Би пиззаг хайрцганд нь эргүүлж тавин , түүнрүү том нүдлэн ширтэж бага зэрэг ойртоход Хусог бага зэрэг инээмсэглэн үргэлжлүүлэн ярив.
" Тэглээч би их сайхан ааштай хүн. Тэдний л дэргэд биш. Би их хөгжилтэй. Чи хараагүй л болохоос бүх хүн надад дуртай. Гэхдээ тэднээс бусад. "
" Яагаад? Хусог-ah яагаад та нар бие биедээ дургүй юм? "
Миний асуултыг сонссон Хусогийн инээмсэглэл тэр дороо яг л нэг юм санасан мэт унан , түүний нүд гэнэт хэнд ч таагдашгүй хар болон хувирч байгаа мэт харагдлаа. Тэр ямар нэгэн муу юм санаж байв.
Гэсэн ч Хусог надруу эцэст нь нэг юм харав.
" Юра дэлхий дээр нийт хоёр төрлийн нууц байдаг.
Нэг нь . Чи үнэнийг нь мэдэхийг хүссээр арайхийн мэдээд чи хэсэгтээ уйлна , уурлана , айна эсвэл баярлана . Тэгээд л мартана.
Харин хоёр дахь нууц нь чи үнэнийг мэдэхийг хүссэн ч хэзээ ч чи олж чадахгүй. Хэрвээ эцэст нь тулаад нууцыг мэдлээ гэхэд энэ бүх мэдрэмжүүд чамаас хэзээ ч салахгүй. Тэгээд чи бас хэзээ ч мартахгүй . "
" Харин чиний асуугаад байгаа асуулт бол хоёр дахь төрлийнх нь нууц " гэлээ.
###
Юмнууд улам ээдрээтэй болсоор л. Хохохо *evillaugh
Finally cheerful J-horse is back y'all. :)) give me applause.
A to the g to the u to the STD!
First Praise his song.
Then lyrics.
Then his middle finger yoll. ✌️
Love from K.W.S
Advertisement
- In Serial13 Chapters
Cid Rellah (Complete)
A reverse type of Cinderella story, and first in my fairytale series. Cid was eight when his father died, leaving him with words of wisdom, not only for a business but for life in general. At the age of eleven, Cid’s mother died, leaving him with fond memories of what it was like to have a mother and good times. But…His mother had remarried before she had died, because she was worried for her only son, and Cid was left with a stepfather whom already had two sons to his late wife.Cid’s stepfather and stepbrothers may play tricks and try to take what isn’t theirs but there seems to be at least two people that have stayed by Cid’s side, and that is a long-time friend, David, and a Princess.Working many hours because he is someone that brings business to his step father, Cid is trying to find a way to disconnect from his stepfather and live a life of a man…A man that would be in charge of his own life and not be ordered around and be treated like a slave.Events lead to Cid delaying this goal of his, like that of the Princess’s troubles with marriage and the continuous pestering of not only his stepfather but stepbrother as well.
8 344 - In Serial43 Chapters
VERDICT OF LOVE
"I am pregnant, " I say looking into his eyes intensely but his face is emotionless. "what? " he asks stunned, he paces around for a few minutes "I can't take care of a child right now" he snaps holding the office table tightly. "We have to because I have no way to go," I say pleading for acknowledgment and understanding. "what do you mean, " he said eyeing me suspiciously. "my parent disowned me," I say looking down in shame. "I will take you in but don't expect me to care for you and your baby because all this means nothing to me" he glanced at me before walking out of his office. Tears run down my cheek, feeling of embarrassment, and lost claws in my heart. I lost everything my family, my self-esteem, I feel lost and worthless.Most of all I lost love.
8 257 - In Serial6 Chapters
daphne pink
an artist x fan au.Because who would ever think that the guy Sakura meets in Omegle is the famous singer Ryosuke she oh-so adores?
8 141 - In Serial53 Chapters
Ever Lasting
"No!" He yelled, making me jump back a bit. "I am the Alpha of Phoenix Moon! I am not a victim! I am fine.""Atlas, listen to me." I wept. I went to approach him but he turned away from me. "This does not make you any less of an alpha, man, or mate because you are traumatized. You are allowed to not be okay, especially when it comes to this." He scoffed, still not facing me. "How could you possibly think that?" I put my shaking palms on his back, feeling him relax against them. "Because I still want you all of you and love you all of you like I did a few hours ago." I whispered into his shirt. He nearly knocked me over when moved his body to face me. "What?" His face was so broken and held honest shock. "I love you, Atlas Roman Lycurgus."✨Please vote and comment!✨‧͙⁺˚*・༓☾Reads☽༓・*˚⁺‧͙100 - 05/10/2022200 - 05/11/2022300 - 05/17/2022400 - 05/31/2022500 - 05/31/2022600 - 06/04/2022700 - 08/23/2022800 - 08/23/2022900 - 08/23/20221000 - 08/23/20222000 - 08/23/20223000 - 08/24/20224000 - 08/24/20225000 - 08/25/20226000 - 08/26/20227000 - 08/29/20228000 - 09/12/20229000 - 10/12/2022‧͙⁺˚*・༓☾Ranks☽༓・*˚⁺‧͙#80 in Feminism 5/04/2022
8 264 - In Serial12 Chapters
stalker || harry styles
"Soon love, soon you'll be mine."In which a young woman falls victim to the boy next door; as she slowly uncovers his deepest secrets and darkest desires.Dark Series: Book (4/9)A Dark Harry Styles and Dark One Direction FanfictionStalker Harry Styles Fanfic
8 212 - In Serial44 Chapters
| His Secretary | KTH ✔️
She is a little childishness to his maturity.He is a little stability to her randomness.••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••She is a whole gallon of gossips.He is a whole statue of calmness.••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••He hates chaotic people until it's Miss Lee y/n.She despise rude people until it's Mr Kim Taehyung.••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••Together, they are the missing piece of puzzle in each others life.••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••..I hope you all will like this story 💜❤️
8 188

