《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 21
Advertisement
I want to languish
/ Би доройтмоор байна./
I want to dream more
/Би дахин мөрөөдмөөр байна./
But it seems like it's come to leave
/ Гэхдээ энэ удахгүй явах юм шиг харагдаж байна./
Yeah its my truth
/Тийм ээ энэ бол миний үнэн./
It will only be cuts and bruises.
/Энэ зөвхөн зүсэлт болон шарх л болно./
But its my fate
/Гэхдээ энэ миний хувь тавилан./
But i want to strugglе
/Гэхдээ би тэмцмээр байна./
Maybe i , i can never fly
/Магадгүй би хэзээ ч нисэж чадахгүй байх./
Like those flower petals there
/ яг тэнд байгаа цэцгийн дэлбээс шиг./
Wings like other things , are impossible
/Далавч шиг бусад зүйлс , бүгд боломжгүй ./
Maybe i , i cant touch the sky
/ Магадгүй би хэзээ ч тэнгэрт хүрч чадахгүй байх./
Jin - Awake |throw🔙|⬆️
^*^*^*^*^
" Тахианы захиалга ирлээ!" Барилгын хаалга онгойх дугарсан даруйдаа коридороор эрэгтэй хүний дуу хадахад би гартаа утас , карт барьсан хэвээр гялс гүйн очин мэндэллээ.
" Сайн байн уу миний захиалга байна. "
Өнөө эрэгтэй хоёр том уутыг надад өгөн өөрөө халааснаасаа картны уншигч гарган надад өгсөн менежэрийн компаний картыг уншуулан гарын үсэг зуруулаад
" Баярлалаа сайхан хоолоорой " гэхэд би инээмсэглэн ёслоод надтай адил дөнгөж орж ирсэн ч хоолонд зарагдсан хэдэн шинэ ажилтны голоор сүлжилдэн гарсаар лифтний товч даран хүлээх зуураа толгойдоо хоолны үнэрт дарагдан өлсгөлөн зарлах гэдсээ чимээгүй болгохыг хичээж байлаа.
Лифтний дуу дуугаран хаалга онгойход бүх хүмүүс урагш дайрч би гялс бусад хүмүүст шахагдчихгүйхэн шиг ороод өөрийн биеэ бус хүний хоолыг хамгийн ихээр хамгаалж байлаа.
Хэрвээ би ажлаа алдахаас эмээдэггүй байсан бол энэ хоолыг аль хэдийн авч шидэх байсан юм. Үгүй ээ байзаарай тахиаг ганцаараа идчихээд хаях байсан юм. Гэвч харамсалтай нь ажил бол миний амьдрал. Ажил байхгүй бол хоол байхгүй.
Би яаж хоолгүй амьдрах юм бэ. Тиймээс л би хичнээн их асуудалтай тулгарсан ч ажлаа хэзээ ч орхиж чаддаггүй юм.
Ажилчид нэг нэгээрээ гарч би хамгийн дээд давхарт ирэн гарахдаа хүний хөлөнд тээглэн золтой л хамаг хоолыг түрүүн бодож байсан шигээ арагшаагаа шидээд хамраа шалтай нийлүүлчих шахсангүй.
Дөрвөн давхарын коридороор ажилчидтай зөрөлцөн тэдний бэлтгэлийн өрөөний урд ирээд долоовор хуруугаараа зөөлхөн тогшин онгойлгоход өрөөнд ердөө таван хүн л харагдав. Тэд дуулж байсан бололтой бүгд урдаа нугалсан цагаан хуудсууд барьж надруу харахад би орон тэдний ширээн дээр хоолыг тавиад
" Май өдрийн хоол чинь. Яг ямарт дуртайг чинь Ким менежэр хэлээгүй болохоор би зүгээр өөрөө сонгочихсон шүү. "
Жонгүүк баярлан хүүхэд шиг инээмсэглэсээр гүйж ирж хамгийн түрүүнд онгойлгон тахианаас идэхэд бусад нь ч бас үг дуугүй ирэн идэцгээв. Би тэдний колаг задлан өгөн нэг удаагийн аягуудыг тавиад эргэн харахад биднээс хоёр алхамын зайд Тэхён надруу харан зогсож байлаа.
Би түүнийг ид дуудсан ч тэр тоолгүй яг л нэг юм өөрийг нь хийхээс зогсоож байгаа мэт чимээгүй чиг зогсоход Хусог хажуунаас
" Юра ид л дээ. "
Advertisement
Би толгойгоо сэгсрэн гараараа үгүй гэдгээ илэрхийлэнгээ
" Үгүй ээ би зүгээр ээ , та нар өөрсдөө ид. "
" Ээе битгий ичээд бай , май . "
Жимин үргэжлүүлэн хариулхын завдалгүй тэрээр миний амруу тахиа чихихэд золтой л гахаж үхчихсэнгүй.
" Ингээд ид за юу ? турахыг хүсэхгүй л байгаа биз дээ" тэрээр нүдээ зураас болгон инээмсэглэнгээ хэлээд буцан урагш харан идэхэд би зөөлхөн инээмсэглээд тахиаг зажиллаа.
Хаалга онгойх дуулдахад би нүднийхээ булангаар хэн орж ирж байгааг харвал Жин байв.
Тэрээр орж ирсэн даруйдаа надруу харан яг тэр байрандаа зогссон ч би түүнийг хоол ид гэж дуудахын өмнө тэрээр надруу хурдтай алхаж ирэн гараар минь угз татан сандлаас босгоод
" Юра хоёулаа тусдаа идье. "
Тэгээд тэрээр намайг чирээд аваад явчихлаа. Ард нөгөө хэдийн гайхширлын харц үлдэн хоцрох нь мэдэгдэж би яахаа мэдэлгүй түүнд чирэгдэн явахдаа түүнийг яагаад гэнэт ингэж аашилсанд гайхаж , бид нэг давхарын хүний ядарч үхэх гэж байхдаа нойроо сэргээхийн тулд орж ирдэг кофешопд оров.
Тэрээр намайг ардаа чирэн алхах ч өнгөрсөн тааралдсан бүх хүмүүст ёслон мэндэлсээр хүмүүсээс нилээдгүй цаана ширээн дээр суун өөрөө өөдөөс харан суулаа.
Түүнд яагаад дандаа би чирэгдэж нэг газар суух эсвэл очих болдогтоо гайхширч байв.
Би түүнд захирагдан сандал дээр хүчээр суулгахдаа сандлын хагаст нь сууж нэг талруугаа унах шахсан ч өөрийн байдлаа гайгүй авч үлдэн унахгүйхэн шиг суув. Жин надруу харан инээхдээ түрүүн тэр дээр яг л юу ч болоогүй мэт аашилж савтай хоолыг задлан нэгийг нь аван амруу минь явууллаа.
" Аа~ гээрэй. " Жин амаа бага ангайн яг л үерхэдэг хосууд эсвэл ээж нь хүүхдээ хооллож байгаа мэт хэлэхэд түүний үйлдэлд сандрах шиг болж нүд томрон түүнрүү харах хүргэв.
Эвгүй нам гүм байдал.
Амаа ангайх уу эсвэл түүнээс юу болсоныг асуух эсэхтээ эргэлзэж түүнрүү том нүдлэн чимээгүй байсанд Жин гэнэт инээмсэглэхээ больж санаа алдаад сэрээгээ баясан газарт нь эргүүлэн тавилаа.
" Би чамайг гайхшруулчихсан уу? "
Тийм ээ.
" Өө үгүй ээ үгүй. Зүгээр л ..... "
Жин баруун гараараа үсээ арагш самнан дулаахан инээмсэглээд
" Би зүгээр л чамд өөрийн хийсэн хоолоо амтлуулахыг хүссэн юм. "
" Гэтэл чи тэнд тэдтэй хамт идэж байсан болохоор жоохон .... сэтгэл санаандаа автчихлаа. "
Би гуяруугаа гэм хийсэн мэт харж эрхий хуруугаараа оролдон юу хэлэхээ мэдэлгүй суухад тэрээр хоолойгоо засан намайг өөрлүүгээ харуулж надад аажим савх өглөө.
Би савхыг чимээгүй авч , тэрээр хоолыг надруу ойртуулан амс гэж байгаа мэт харцаараа ширтэхэд би түүний хоолноос жижигхээн хэсгийг аван амстал хоол амтлах мэдрэмжинд хүрсэн даруй сэтгэл санаа дээрдэн арааны шүлс улам асгарах мэт санагдав.
Би нүдээ томсгон түүнрүү харж
" Гайхалтай! " хэмээн хэлэх үед Жин улам тодоор инээмсэглэн өөрөө сэрээгээрээ хоолоо аван бас амандаа хийн амтлалаа.
Түүний идэж байгаа нь яг л жоохон хүүхэд ээжийнхээ хоолыг удаан хүлээн байж идэж байгаа юм шиг харагдахад би өөрийн эрхгүй инээмсэглэн түүнрүү харлаа.
Түрүүний түүний хийсэн үйлдэл толгой эргүүлэх ч би толгойгоо сэгсрэн арилгав.
Тэр зүгээр л ядарсан байсан байх.
Advertisement
***
Концертийн арын тайзны өрөөрүү ороход тааз маш олон жижиг гэрлээр дүүрч хоёр талын ханадаа том дөрөв дөрвөн тольтой ширээг тавьсан байлаа. Дөнгөж харсан болохоор ч тэр үү тайзан дээр бараг гаран дуулах гэж байгаа мэт цохилох зүрх алмайрч тайвшран ойр хавийг харан зогсоход бусад стилист менежэр дизайнерүүд орцгоон өрөөг тэр дор нь дүүргэв.
Би тэдний хувцаснуудыг барьж байсан учир хананы тэндэх төмрөөс өлгөн хувцсан дээрх зарим нэгэн тоосыг авч байтал өнөө долоо нойрмог царайтай орж ирлээ.
Тэд буйдан дээр өөрсдийн хувцас цүнхээ тавихад миний хажуугаар нэг стилист өнгөрөн миний түрүүхэн өлгөсөн хувцсыг тэдэнд нэг нэгээр нь аваачин өгч байсанд би бас нэг хувцсыг аван нэрийг харахад
" Ви " гэсэн байв. Түүний өрөөнд хайвал тэр ханан дээр тогтсон сэнсрүү нүдээ анин харан зогсож байлаа.
" Тэхён май чиний хувцас одоо гялс солиод өмсөөрэй. "
Миний яриаг сонссон Тэхён надруу эргэн харахад түүний бор нүднийх нь доогуур ядаргааны хөхрөө бага зэрэг гарч нүүрийг нь хэн ч харсан ядарсан гэж харагдаж байлаа. Тэрээр намайг харан зөөлхөн инээмсэглэн хувцсыг аван хувцас солих өрөөрүү ороход би энтертайнментийн өгсөн будгийг онгойлгон харж байв.
" Юра. "
Хэн нэгэн мөрийг минь зөөлхөн цохин дуудахад би арагш харахдаа тэр хүний яг ард минь зогсож байна гэж мэдэлгүй түүний цээжийг мөргөн арагш нэг алхав.
" Жин.? Яасан? "
Жин инээмсэглэн гарныхаа товчыг надад харуулаад
" Миний ханцуйг товчлоод өг. Жоохон хэцүү байна. "
" Аан ... за " би товчыг нь товчлон зогсоход Жин жуумалзан чимээгүй инээгээд гэнэт толгойг минь илэв.
" Чи төвлөрөөхөө их эгдүүтэй харагдах юм. "
Түүний товчыг товчилж дууссан би шилэн хүзүүгээ ичгэвтгэрдүү илээд
" аа-н ... баярлалаа...? " хэмээн чимээгүй бараг асуулт мэт асуулаа.
Гэхдээ энэ бүх хугацаанд миний анзаараагүй ганц зүйл бол биднийг хэн харж байсан нь юм.
***
Дахин эгэл жирийн хоёр хоног тайван урсан өнгөрөв.
Тэдний хуваарьтай нь адилгүйгээр би ажиллаж ажилдаа хичээн чармайлт гаргахыг хичээж байвч ямар нэгэн юм хийх гэх болгонд Жин над дээр хүрч ирээд байлаа. Ажилчдаараа хоолонд орох гэхэд тэрээр хүрч ирээд бид тусдаа нууцаар хоолонд орсон. Тэдний хувцасыг янзалж хэт их бүжиг бэлдсэнээс гарсан хөлсийг нь арчих гэх болгонд тэр заавал түрүүлж ирж хамаг ажлыг минь удааж байлаа. Анхандаа үүнийг нь нэг их тоогоогүй ч удалгүй түүнийг албаар ингээд байгааг анзаарсан би яагаад тэгээд байгааг асуухаар шийдсэн ч түүний надад өгсөн
-долоо хоног- аль хэдийн харвасан сум мэт нисэн одсон байв.
' Би одоо яах вэ? ' гэх бодол толгойд эргэлдэн би гучин минут хэрнээ суусан модон сандал дээрээ суусаар гүнзгий санаа алдахад ард мөчир хугарах чимээ дуулдав.
Бодлуудаасаа салж би арагш харвал гартаа хоёр кола барьсан Хусог зогсож байснаа түүний нүүрэнд өнөө инээмсэглэл тодорч тэрээр хажууд минь ирэн суулаа.
" Юра чи гадаа ганцаараа юм хийж байгаа юм? "
Хусог нэг колагаа надад өгөхөд би толгойгоо зөөлхөн дохин авж задлангаа
" зүгээр л .... бодож байна. "
Хусог халааснаасаа сникерс гаргаж идэн задлаад
" юуны тухай? " хэмээн асуун надруу гайхширсан харцаар харж идэхэд би ' түүнд үнэнийг хэлэх үү? ' гэх бодлыг бодлоо.
Тэдэнд хэлвэл юу болох бол?
Эцэст нь би түүнрүү бүтэн биеэрээ эргэн харахад Хусог гэнэт намайг ингэнэ гэж бодолгүй цочих нь анзаарагдав.
" Хусог боддоо. Хэрвээ чиний найз гэж боддог хүн чинь чамд сайн гэвэл яах вэ? "
Хусог аль хэдийн идэж дууссан сникерсийн хогоо халааслан
" Чамд найз чинь хайртай болчихоо юу? "
Би доод уруулаа хазалж " Энэ миний тухай гэж хэлээгүй шүү дээ. "
" Чи найзынхаа ч тухай гэж хэлээгүй.
Алив ээ Юра , бид чинь хамууд. Надад юу ч хэлж болно. Би цоожтой авдар л гэсэн үг. "
Түүний үгэнд үнэхээр итгэхийг хүсэвч түүнд үнэнийг хэлээд хэрэггүй мэт санагдаж байв. Жин бид хоёрын үйл явдал бид хоёрын л голд байхад болно.
" Миний тухай биш гэж хэлсэн шүү дээ. " би хөмсгөө зангидан төвлөрсөн сонсогдохыг хичээн хэлэхэд Хусог -заза-хэрвээ-чи-хэлэхийг-хүсэхгүй-байгаа-бол-шүү-дээ гэсэн харцаар харж инээмсэглээд
" За ойлголоо хатагтай. Тэгвэл чиний найз гээд байгаа хүн чинь тэгээд найздаа өөрөө сайн юм уу? "
" Яг үнэнийг хэлэхэд ..... тэр өөрөө ч мэдэхгүй байгаа. Тэр зүгээр найз байхыг хүсээд байгаа гэсэн ч нөгөө эрэгтэй нь өөртэй нь өмнө нь ямар байдаг байснаасаа улам ойртоод байна гээд байх юм. "
Хусог миний яриаг сонсон толгойгоо дохиод үргэлжлүүл гэсэн байртай хуруугаа хөдөлгөхөд би хоолойгоо засан найз гэх хүнийхээ түүхийг үргэжлүүлэн ярилаа.
" Тэр эрэгтэй нь заавал өөртэй нь байх гээд түүнийг хүчлээд байна гэсэн. Гэхдээ тэр сэтгэлийг нь гэмтээхгүй гэсэндээ тэр эрэгтэйдээ юу ч хэлж чадахгүй байгаа байхгүй юу. Эрэгтэй нь бүр түүнд сэтгэлээ илчилчихээд бодох долоо хоног өгсөн ч тэр долоо хоног нь өнөөдөр дуусч байгаа. Тэр яавал дээр үү? "
Хусог хэсэг бодолхийлэв. Тэр энэ түүхийг миний найзынх гэж итгэж байгаад баярлаж байлаа.
Эцэст нь Хусог чимээгүйг эвдэн ярив.
" Тэр найзын чинь сэтгэл түүнд юу гэж хэлж байгаагаас шалтгаална даа. Хичнээн бие биедээ хайртай ч найз гэх харьцаагаа сүйтгэхийг хүсээгүйдээ найз хэвээрээ байдаг хүмүүс байдаг. Гэхдээ бас найз л байхыг хүсээд байгаа ч нөгөө тал нь түүнд хайртайгаас болоод харьцаа нь сүйрдэг ч үе байна. "
" гэхдээ чамд зориулж хэлэх ганц л зүйл байна."
Хусог миний гарыг аван миний зүрхэн дээр тааруулан тавиад
" Зүрхнийхээ юу гэж хэлж байгааг л сонс. " гэж хэлээд тэрээр миний гарыг тавин колагаа балгахад би зүрхэн дээрээ гараа тавьсан хэвээр хэсэг бодолхийлэхэд тэр дахин инээж " Юра бүх юм зүгээр байх болно оо. Хэрвээ чи хүсэхгүй бас тэр хүн чинь чамд жинхнээсээ хайртай л бол чамайг хайрла гэж хүчлэхгүй байх. Эцсийн эцэст нь бид эрэгтэй хүмүүс юм чинь бүх юмыг ойлгох байх. "
Би түүний тайвшралтын үгэнд инээмсэглэж байсан ч гэнэт түүний -чи- гэж яриад байгааг анзааран " байзаарай чи яагаад намайг гэж яриад байгаа билээ ? би найзыгаа гэж хэлсэн шүү дээ. "
Хусог чангаар инээхэд би өөрийн мэдэлгүй ичин улайхаа мэдрэн түүний мөрийг зөөлхөн цохиж бид инээлдсэн ч бидний инээд гэнэт нэг хүний хоолойгоор амьдралаа алдан чимээгүй болов.
" Юра. "
^^^
Тэгэхээр би бичээгүй их удсан болохоор үйл явдлыг бага зэрэг хурдан болгочихлоо. Тэгээд удаасанд уучлаарай дахин толгойд юу ч орж ирэлгүй нилээдгүй удлаа. Hope u enjoyed. :))))))))
Advertisement
- In Serial314 Chapters
The Villain's Redemption
A QUICK TRANSMIGRATION NOVEL. R18....“I’ll see you on the other side of the stars,” she whispered before breathing her last.……The moment she woke up, she was in a boundless space of white with neither...
8 1228 - In Serial81 Chapters
Hands Held in the Snow
Aspiring priest Beatrice dreams of saving the world. Delinquent debutante Emi dreads her looming engagement to a distant noblewoman. A chance meeting in a library ignites a flame of love in their hearts. But, as the pair explore the wintery city of Balarand and each other, they must contend with their relationship’s uncertain future. Only by walking together hand-in-hand can they face these obstacles for the sake of their futures. Hands Held in the Snow is an LGBT+ fantasy romance about a bookworm and a brat at the cusp of adulthood. Read all 70 chapters today. -- Featuring artwork by Mikayla Buan. https://twitter.com/mikayla_buan You can also read Hands Held in the Snow on its official website: http://handsheld.quinlancircle.com/ And follow Hands Held on Twitter: https://twitter.com/hands_held Please vote on Top Web Fiction! You can vote once a week on each device for this story (and any others you enjoy!).
8 253 - In Serial48 Chapters
The House Keeper
Montana Kelly had no where to go. She needed a job, a place to live.Oliver Black was the billionaire that needed a housekeeper.What would happen when they get to know each other? How would they deal with each other?Especially when a child appears?Follow the emotional spiral of Miss Kelly and Mr Black.
8 551 - In Serial39 Chapters
The Curious Case of Danielle Parker
Danielle's new town is strange. Sure, it looks picture book pretty. But ever since she arrived, strange things keep happening. From the mysteriously and painfully beautiful boy absolutely losing it in the school parking lot, to going from being ignored one day to suddenly treated like royalty the next... Danielle can't make sense of it. But the worst part? There's a boy she is unexplainably drawn to, and as hard as she tries, she can't stay away. What is the town hiding? Is she going crazy or is there something more than simple attraction going on here? And how the hell is she meant to get any sleep with all that howling at night?!
8 219 - In Serial32 Chapters
Blood Alpha (Chosen Mate Series 1) [Complete]
Now available on Amazon (paperback & kindle) as well as the three sequels.Every year, each Male Werewolf can choose a mate - and the She Wolf they chooses has no say in the matter. So when the innocent, seemingly young, Gemini Burn turns eighteen she instantly catches the eye of the most infamous Alpha of all - Alpha Layton Vetteriano. Or, as he is better know; the Blood Alpha. The Blood Alpha is cruel, merciless and unforgiving; but can Gemini soften him up with her kind heart and compassionate ways, or will he just ruin her spirit?
8 289 - In Serial35 Chapters
Short Circuit (Riders Of Tyr # 7- MC Romance)
Stig loved two things since he was a kid: his laptop and bikes. What started as curiosity, ended up being his life for both those things. When he left his family in Sweden on his Harley to travel the world, he never knew he would settle in California and become a Rider of Tyr. But he had been through some shit and he needed a haven. The Riders provided that and he offered his skills. His plan? Play games, smoke pot, do his job, have fun. And keep his secret.Nathan is a lone wolf and there are a million reasons how he ended up like that. In his line of work, being alone is better and he aims to be effective. But even lone wolves need to hunt with company sometimes. When his company is a tempting pierced hacker, Nathan has a plan: get the job done and leave. Both will find out that plans don't always work.
8 89

