《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 24
Advertisement
" Одоо өвдөж байна уу? "
Тэхён бор үснийхээ цаанаас Юралуу ширтэхэд Юра өвдөн гинших царайтайгаа
" Тийм ээ. " хэмээн арайхийн хэлж өөрийн шагайн хэсгээ гараараа үрэв.
Түүний өөдөөс Тэхён чимээгүй инээж толгойгоо сэгсрэнгээ
" Хүн урдах , доодохоо ч харалгүй хар хурдаараа үхэх гэж байгаа юм шиг гүйж чаддаг гэж мэдсэнгүй шүү. "
Юра амьсгал гарган нүдээ эргэлдүүлэнгээ " Би маш яарч байсан юмаа " хэмээхэд Тэхён байгууллагын эмнэлгийн өрөөний хаалгаруу эмч ирэх эсэхийг шалган , орон дээр гутлаа тайлан шагайгаа үрэх Юрагийн урдаас нь босч эм лент гэх янз янзын эмийн зүйл байсан хэсэгрүү алхалаа.
Юрагийн харц урагдсан жийнсэн өмд саарал цамцныхаа дээд талын хэдэн товчыг товчлоогүй Тэхёнийг араас нь хартал Тэхён шүүгээг онгойлгон юм хайж байгаа аятай үзэгдлээ.
Юра бугуйн дахь цагаа харж дараа нь хажууд нь байх бичиг цаасыг харан санаа алдаад буцан гутлаа өмсөх гэхэд Тэхёний гар түүнийг хийхээс нь зогсоов.
" Чи яах гэж байгаа юм? "
" Ажилдаа..? "
Юрагийн хариулт асуулт мэт сонстоход Тэхён хөмсгөө зангидан толгойгоо баруун тийш бага зэрэг далийлгаж хөлрүү нь эрүүгээрээ заагаад
" Ийм хөлтэй юу? "
" Сонс. Миний хөл хугарчихаагүй байна. Би зүгээр л хөлөнд чинь тээглээд уначихсан- "
" Дараа нь шагайгаа шүүгээнд цохичихсон. "
Тэхёний яриаг нь таслан хэлсэн үгэнд Юра зөвшөөрөхгүй байхыг хүсэвч бүх үйл явдал үнэн байлаа.
Тэр бичиг цаасыг хүргэж өгөх цагаасаа хоцорч нягтлангийн өрөөлүү гүйж цаасыг урд хойно нь оруулан урдахаа ч харалгүй гүйхдээ хэн нэгнийг мөргөлгүй аятайхан гүйж байсан ч цаасаа болчихлоо гэж бодож амжаачгүй байхад Тэхёний урт хөлөнд тээглэн унаж , дараа нь хажуудаа байсан шүүгээнд хөлөө цохих азтай гэдгээ мэдсэнгүй.
Түүний гарт байсан бүх цаас яг л ажлаа хаяан бүх юмаа хаяж шидсэн байгаа мэт агаарт нэг нэгээрээ нисэн доош унахад Юра шагайгаа барин газар хэвтэв.
Гэвч одоо тэр өгөх ёстой байсан цагаасаа хорин минут хэртээ хоцорч байлаа.
" Гэхдээ би зүгээр ээ. Харж байна уу ямар ч хөхрөлт байхгүй. " Юра шагайгаа Тэхёнд харуулан оймсоо дээшлүүлэх гэхэд Тэхён түмпэнтэй савыг газарт тавьж түүний урд өвдөглөн суугаад хөлийг нь барив.
" Чи яаж байна аа? "
Юрагийн нүүр ичилтээс болон улайхад тэрээр өвдөж байсан ч Тэхёний гарнаас хөлөө авхаар татахад Тэхён түүнрүү харцаа дээшлүүлэн харлаа.
" Шагай чинь булгарчихсан байна. Хэрвээ энэ чигээрээ явчихбал хөл чинь хавдчихна. "
" Тиймээс би чиний шагайг хүйтэн усаар шавшиад дараа нь боогоод өгье. Болвол гэрлүү чинь хүргэж ч- "
" Тэхён хэрэггүй. Би төвөг удмааргүй байна. " Юра дахин эсэргүүцэн эвгүй байдлаас хурдан гарахыг хичээвч Тэхёний нүд цаагуураа л нэг зүйл агуулж байлаа.
" Надаас болоод чи уначихсан болохоор би чамайг өвдөөд явуулаад баймааргүй байна. Ганцхан л удаа үгэнд минь ороод хөлөө эмчлүүлчих.... гуйж байна. "
Юра хэзээ ч иймхэн зүйл Тэхёнийг ийм болготол өөрчлөн гэж бодоогүй ба гайхширсан ч тайвнаар түүнд буун өглөө.
" Сайн охин. "
Юра нүдээ эргэлдүүлэн суух байдлаа засаад " Пфт. Яг л Жэнинтэй адил юм. " гэж чимээгүй шивнээд , түүний цагаан хэрнээ дээрээ ягаан бамбарууштай оймсыг доошлуулан шагайн нь бүтэн ил гарган дараа нь зөөлхөнөөр хүйтэн нойтон даавуугаар арчих Тэхёнруу харлаа.
Түүний бор үс нь нүдийг нь бараг таглав уу гэмээр урдуур нь унжин харагдах ч тэр жирийн үеэсээ илүү тайван хэрнээ төвлөрсөн бас эелдаг харагдаж байв.
Advertisement
Юрагийн сэтгэлд жижигхээн шувуу жиргэхэд яг юу мэдрэх ёстойгоо мэдэлгүй тэрээр чимээгүй Тэхёний хийх үйлдлийг ажлаа.
' Тэр ч сайн найз банди болох байхдаа. ' гэх бодол Юрад тэрхэн зуур бодогдоход тэрээр толгойгоо зөөлхөн сэгсрэн бодлоо арилгах үед түүний тэрхээн хөдөлгөөнийг Тэхён анзааран харж инээмсэглэв.
Хөөрхөн юм. Тэхён бодон алчуурыг түмпэнд хийгээд хажуудаа тавьсан лентийг усанд хийн норгож дараа нь түүний шагайн дээр тавин шагай ултай нь тойруулан эмнэлгийн цагаан боолтоор уялаа.
Тэрээр хийж дуусаад түүний оймсыг өмсүүлэн Юралуу харахад түүний харцтай тулгарч сандарсан Юра харцаа хурдан өөр тийш шилжүүлэв.
" Болчихлоо. "
Юра шилэн хүзүүгээ зөөлөн илэн орноосоо гулсан гутлаа өмсөөд шагайгаа хальт хөдлөх гэж оролдсон ч өвдөлт тэр хэсгээр нь тархахад ийм юм хийсэндээ гэмшив.
" Битгий их хөдлөөрэй. Одоохондоо зүгээр хүйтэн жин тавьсан байгаа. Гэртээ очиод эм түрхэчихвэл маргаашийн үйл ажиллагаанд гайгүй болчих байх. "
Тэхён газар тавьсан түмпэнг цааш тавингаа ярьж дараа нь Юралуу хараад " Хэрвээ өвдөөд байвал чи маргаашдаа ирэхгүй ч байж болно. " гэхэд Юра хальт инээмсэглэн орон дээрх бичиг цаасаа авч зөөлхөн бөхийж " баярлалаа.... хөлийг минь эмчилсэнд. " хэмээн эелдэг даруу хэллээ. Бараг хэлэхийг оролдлоо.
Үүнийг хэлэн Юра баруун хөлөн дээрээ нэг их ачаалал жин тавилгүйгээр зөөлхөн доглон алхахад Тэхён түүнд нэг зүйл хэлэх гэж байгаа мэт харагдсан ч удалгүй үйлдлээсээ няцааж буй мэт зогсов.
" Юра.. ? "
Юра өрөөнөөс гарахын өмнө хаалгыг онгойлгонгоо арагш гайхшран харахад Тэхён хоолойгоо засан харцаа бууруулж
" Хэрвээ чи хүсвэл би .... чамайг гэрт чинь хүргэж болно шүү. "
Юра дахин түүнрүү харан бөхийгөөд " Их ач болно л доо. Гэхдээ би төвөг дахин удмааргүй байна аа. За баяртай амжилт. " хэмээн өрөөнөөс гаран , тэгье гэж хэлж чадаагүй сандарсан сэтгэлдээ санаа алдан нягтлангийн зүг удаан зөөлхөнөөр алхалаа.
***
" Тэдний хувцаслалтыг хариуцсан менежэр хаана байна? " гэх хүний хоолой өрөөнд , коридороор орилолдон сонстоход Юра шагайгаа үрэнгээ урдах ажлаа хийхийг хичээж байлаа.
" Юра нөгөө чимэглэлүүд хаа байна? " Стилист ирэн түүнээс асуух үед Юра өрөөний булангийн ширээн дээр тавьсан хэсэгрүү заан буцаад дахин урдах бичиг цаастайгаа ноцолдов.
Би яагаад үүнийг хийгээд байгаа юм гэх бодол Юрад бодогдож тэрээр аягатай кофегоо томоор балгаад , нүдээ сэргээн , үргэлжлүүлэн хийж ийш тийш шуугин гүйх хүмүүсийн шуугианыг аль болох тоохгүй байхыг хичээсээр байлаа.
Хүмүүс ч нэг нэгээр цөөрсөөр нэг мэдэхэд ажлын ихэнх хүмүүс маргаашдаа бэлдэхээр явсан байв. Гэхдээ зөвхөн БиТиЭстэй холбоотой хүмүүс.
Юра томоор эвшээн нуруугаа амраагаад цаасыг янзлан Чой стилистийн ширээн дээр нямбайлан тавьж , хөлөөрөө доглон сандлаасаа хувцасаа аван өмсөөд шатаар доош удаанаар буулаа.
Үнэнийг хэлье. Бүхэл бүтэн таван минутыг зөвхөн шатаар доош буухад л зарцуулахад Юрагийн хүзүүнээс аль хэдийн хөлс бурзайн гарч ирсэн байв.
Тэрээр шатаар аяархан буусаар нэг давхарт ирээд ажилчдад хичнээн хариулт авахгүй ч баяртай гэж хэлтэл түүний халаасанд утас дуугаран биржигнэв.
Тэрээр гартаа барьж байсан юмаа нэг гарандаа хавчаад халааснаасаа аван дугаарыг харвал ' Ким Тэхён ака Ви ' гэсэн нэр дэлгэцэн дээр нь зурайн гарч ирсэн байлаа.
Юра гайхаж утсыг аван чихэн дээрээ байрлуулаад
" Байна уу? "
" Юра? Хаана байгаа юм? "
Юра хөмсгөө зангидан түүнд яагаад хэрэгтэй болсонд нь бодлогширч " Яг ажлаас гарч байна. Яасан ямар нэг юм хэрэгтэй болоо юу? " хэмээн хэлж дуусаагүй байхад аль хэдийн цаад тал тасарч одоо түүний чихэнд нэгэн хэвийн дуу л хангинан үлдэв.
Advertisement
Тэрээр утасруугаа дахин гайхан хараад эргэн халааслахдаа гартаа хавчсан байсан юмаа газар унагаж , сандран доош явган суугаад авж байтал түүний урдаас өшөө нэг гар гаран ирж цуглуулахад нь тусаллаа.
Юра яг царайг нь хараагүй ч түүнд талархан босоод түүний царайлуу нь харахад хэн гэдгийг харсан даруйдаа Юрагий бүх мэдрэмж урсаад явчих шиг болов.
" Чи үргэлж л юмаа унагаж явж байх юм. " Жин түүнрүү гараа сунган юмыг нь өгөхөд Юра аль болох харц мөргөлдчихгүйхэн байхыг хичээн нүдээ үснийхээ цаагуур нууж толгойгоо дохин ёслож
" Баярлалаа. "
" Байз. " Жин түүний бугуйг барин зогсоох үед Юрагийн зүрх өөрийн эрхгүй хурдан цохилж тэрээр сандран арагш харав.
Хэрвээ түүний амьдрал кино байсан бол магадгүй одоо арын хэсэгт уянгын эсвэл айдсын дуу гарах байсан ч тэр үүнийг кино биш гэдэгт бас хэрвээ тийм дуу гарсан ч аль ч дуу энэ үед тохирохгүй байсан гэдэгт итгэлтэй байв.
" Хоёулаа ярилцья. "
Юрагий гарыг тэр нэг их чанга бариагүй байсанд тэрээр гараа чөлөөтэй суглан авч түүнрүү бүтэн биеэрээ эргэн харлаа.
" Бидэнд ярих зүйл байгаа билүү? "
Жин Юрагийн нүдрүү харахад түүний нүдэнд маш их гэмшил харагдах ч тэр энэ урхинд нь дахин ормооргүй санагдаж байлаа.
" Юра... намайг уучлаарай. Бид зүгээр сайхан ярьж болохгүй гэж үү? "
Юра гаран дахь юмсаа бүгдийг нь хамтад нь дээшлүүлж хатах уруулаа долоогоод
" Магадгүй бид зүгээр ярихаас ч өөр юм хийж болох байсан. Хэрвээ чи тэгээгүй байсан бол. "
" Ядаж л би чамтай уулзахаас эмээж зугталгүй хоёулаа одоо паркад ч хөөцөлдөөд гүйж болох байлаа. "
За за түрүүнийх үнэхээр тэнэг үг байлаа. Хөөцөлдөх.
Жин түүний тэнэг үгний сонголтыг нэг их тоолгүй түүнрүү бага зэрэг ойртон
" Юра битгий ингэж муухай харьц л даа. Тэр үед би өөрөөрөө байгаагүйг бидний аль аль нь мэднэ шүү дээ. "
" Бүгд мэднэ. Бүгд. Чамайг хэзээ өөрөөрөө хэзээ өөрөөрөө бус байдгийг ч би мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй байна. Тиймээс өөр хэлэх чухал зүйлгүй бол би явмаар байна. "
" Юра-.. "
" Битгий намайг байн байн дуудаад бай. Жин! Би чамтай ярьмааргүй байна. "
Юрагийн уур савсайж тэрээр бараг л орилох дөхсөн ч өөрийн чанга хоолойгоо дарж чадлаа.
Харин Жиний цаанаас хэн нэгэн гарч ирж , тэрээр Жинийг тэр даруйдаа цээжээр нь түлхэх нь тэр.
" Чи энд юу хийж байгаа юм? Чамайг түүнтэй ойртож болохгүй гэж би тодорхой хэлсэн байх аа. "
Жин цээжэн дээр нь байх Тэхёний гарыг хүчтэй түлхэн холдуулж түүнрүү муухай харав.
" Чи түүний юу юм? Хамгаалагч нь уу? "
" Хэрвээ чам шиг н*вшнуудаас хол байлгана гэвэл би түүний бие хамгаалагч нь ч болсон хамаагүй. "
Жин гэнэт Тэхёнруу муухай харж байсан харцаа салган чимээгүй , энэ байдлыг хурдан дуусахыг бас хэн нэгэн тэднийг харахаас эмээн зогсох Юралуу харахад айдас хэрвээ амттай байсан бол Юра өөрийгөө үнэхээр хүчтэй амтласнаа мэдрэв.
" Юра би чамд хэлж байсан биз дээ? Түүнээс хол бай гэж. Тэр чамд муугаас өөр юу ч авчрахгүй. "
" Тэхёнийг битгий тэгж яриад бай. Чи юу ч мэдэхгүй. "
Жин Юрагийн ярианд хагас хоосон ёжтой инээгээд
" Би юу ч мэдэхгүй ээ? Би юу да? Чи түүнийг чамайг хэдэн удаа л ирж авсан болохоор одоо бүр талд нь байдаг болчихоо юу? Гэхдээ манай ажилчид бүгд түүнийг мэднэ. Тэр зүгээр л гаднаа хонины ноос нөмөрсөн чоно- "
" Чи наад хараал идсэн амаа тат н*вш минь. Чамайг дахиж Юратай ойртох юм бол Бан захирал чамайг хөөнө гэж анхааруулах болно шүү. "
Юрагийн сэтгэлийг нэг зүйл цохиод авчих шиг болов. Ганц ийм зүйлээс бол Жинийг хамтлагаас нь хөөж хүний хүсэл мөрөөлийг тэр нураахыг хүссэнгүй. Тэр зүгээр л бүх зүйлийг өөрийн буруу үүрд болгон гэдгээ мэдэж байв.
Тэхён Юраг аван Жинээс
-дахин- алхан одоход Юра энэ үйл явдал янз янзын төрлөөр хэдэн удаа давтах ёстойд уурлаж байлаа.
Гэсэн ч Юрад нэг л зүйл бодогдож түүний бүх зүйлийг дотроос нь урж байв.
Би тэднийг бие биенээс нь улам холдуулчихлаа.
***
" Түүнийг битгий тоо. Тэр дахиж чамтай ойртохгүй гэдэгт би итгэлтэй байна. "
Тэхёний бүдүүн хоолой машины анир чимээгүй эвдэхэд Юра санаа алдан Тэхёнрүү харав.
" Үнэхээр Жинийг ... Бан захирал хөөнө гэсэн юм уу? "
" Үгүй ээ. Би зүгээр л зохиочихсон юм. "
Юра алмайран гайхширч амаа хагас онгойлгоод
" Тэгээд би түрүүнээс хойш... "
Тэхён инээхэд түүний инээд Юрагийн чихэнд тэрүүхэн зуур тайвшралын аялгуу мэт сонсогдоход тэрээр дахин инээхийг нь сонсохыг хүсч байлаа.
" Бан захирал яг тийм зүйл хэлээгүй ч цаад гүн утгыг нь харахад тиймэрхүү утгатай байж магадгүй гэж би бодоод л хэлчихсэн юм. Гэхдээ Юра би чамд нэг тийм том зүйл хийсэн биш ч гэлээ чи тайвширч болно.
Жин хюн чамруу дахиж ойртохгүй байх. Ер нь яах гэж анхнаасаа ойртсонд нь ч би уурлаж байна. "
Юра урагшаагаа урд нь зурайх замруу хараад чангалсан байсан гараа сул тавин түүнээс болж тийм зүйл болохгүйд тайвширч инээмсэглэв.
Удалгүй тэд гэрийнх нь урд ирж Юра бүсээ тайлаад гарах гэхэд Тэхён нөгөө талд аль хэдийн бүсээ тайлан гараад машинаа нэг бүтэн тойрч түүний хаалгыг онгойлгоход Юрад эвгүй санагдсаар тэр машинаас нь гарлаа.
Тэхён түүний ард хаалгыг нь хаагаад Юралуу эргэн харж , тэр хоёр хэсэгтээ хэн нь түрүүлж ярих эсвэл үйлдэл хийлгүй чимээгүйд зогсов.
Юра эцэст нь ингэж удаан зогсож чадахгүйгээ гадарлан ёслож түүнд талархаад
" Хүргэж өгсөнд дахин баярлалаа. Би одоо орьё доо. " хэмээн хэлэхэд Тэхён түүний өөдөөс зүгээр л ширтэн чимээгүй зогсч гараа түүний нүүрлүү аажуухан явуулав.
Тэхён өөрийгөө ингэж болохгүй бас яагаад ингээд байгаагаа мэдэхгүй ч түүний тархи түүнийг боль гэж орилох ч зүрх нь бүх юмыг няцааж байгаа мэт байлаа.
Тэхён Юрагийн багахаан үсийг нь чихнийх нь ардуур хийж өөрийн эрхгүй инээмсэглэв.
" Хэрвээ бүх зүйл ийм төвөгтэй биш байсан бол. "
Тэхений ойлгомжгүй нууцлаг хагас дутуу ярианд Юра гайхшран арайхийн улайх хацраа нуун , зүрхээ тайвшруулаад Тэхёнрүү толгойгоо гэдийн харахад Тэхёний нүүрэнд тодорсон инээмсэглэл цаагуураа л зовсон , гэмшлээр дүүрэн бас айдсаар дүүрэн харагдаж байлаа.
" Тэх-... "
" Сайхан амраарай Стилист Юра. Маргааш уулзацгаая. "
***
Шинэ жил боллоо еээе :))
Ядаргаатай урт , гоё биш байсан ч уншиж байгаа хүмүүстээ талархья. Үнсэлт илгээе :*
Ямар ч гэсэн энэ зохиолыг хурдан дуусгамаар санагдаж байна шүү.
Тэгээд яахав би гишүүд гишүүдээр нь зохиол бичээд явахыг хичээнэ ээ. Яг долуулангаар нь зохиогоод тэгээд л би дахиж фанфик бичихээ болино. Тиймээс тавтай бүгдийнг нь уншаарай гэж хэлмээр бна.
Advertisement
- In Serial151 Chapters
The Cursed King
The cursed king is a shameless husband.
8 440 - In Serial157 Chapters
[Quick Transmigration] Soft and Cute
⚠️Machine Translation ⚠️Author : Fenghua XueyueCover: Not mine/ edit by meIntroduction:Original name: 【快穿】軟萌易撲倒(高H)My cute sister in society, there are not many cruel words! Soft and cute! The planes are almost all 1V1, and NP may appear. There will only be a small number of planes in NP. If it is NP, it will be marked! The hero is everywhere! In progress: [Soft and cute Loli X super fierce school bully] Keywords: sweet pet, 1V1, double place! The plane will start from the campus (*^▽^*)
8 188 - In Serial15 Chapters
Poet In Paris
He stands watching ahead with his emerald eyes fixated on the red rose his mind running with a magnificent amount of ideas all itching to be written down. The wind picking up it's pace blowing each petal he seems to be mesmerized by it all, the beauty of nature. "Isn't it a bit too cold to be out right now?" A sweet melodic voice whispers barely audible but he catches it. Turning his head to the side, eyes land on an angel her hair so soft and her lips so kissable. Her body clad in a black dress, goosebumps from the harsh winds appearing on her soft skin. "I could ask you the same thing." He retaliates in a hushed tone turning back around to face the roses. Silently she walks and stands beside him both eyes watching the rose petals move from the rushing winds, her hair flying in all directions. Almost sneakily he turns his head slightly to the side, eyes landing upon her alluring beauty. His mind erupting in a million thoughts.He's found his inspiration. He's found his muse.An aspiring fashion designer and a poet, two very different personalities working in different forms of art. #1 in cityoflove 29/12/2020#98 in harryedwardstyles 31/12/2020#19 in katgarham 01/1/2021#50 in hs 01/1/2021#26 in fashiondesigner 02/1/2021#21 poetry 02/1/2021#129 in fashion 02/1/2021#188 in France 02/1/2021#184 in Paris 02/1/2021#2 in pianist 15/01/2021#12 in poet 25/01/2021#65 in softharry 25/02/2021#1 in literature 08/03/2021#20 in softharry 08/03/2021
8 77 - In Serial75 Chapters
His [COMPLETED]
Cali's life turned upside down when her new next door neighbour Kyle Knight came crashing in to her life. He was possessive, easily jealous and misunderstood. He was sensitive, loving and kind and everything Cali needed in her hectic life.Even when things went rough around the edges, Cali knew she had someone to soften them up; her leather jacket wearing "bad boy" who might not seem that bad after all.•THIS STORY WAS WRITTEN WHEN I WAS AROUND 13/14 SO DON'T HATE. ONE DAY I WILL REWRITE IT. I STILL HOPE YOU ENJOY. :) •
8 246 - In Serial17 Chapters
Timeless [ Kaisoo GS] ✔️
WarningJangan Lupa Vote yaa ?Do Kyung soo (GS)Kim Jong inByun Baekhyun (GS)Park Chanyeoland other OCcover by : IG @Hellowlssk12
8 188 - In Serial29 Chapters
Unhinged
[COMPLETED] Dr. Alexis Reyna's perfect life begins to unravel as her stalker's obsession turns deadly. Can she rely on her new boyfriend to help her or is she falling in love with a killer?*PLEASE NOTE: This book is unedited and a first draft. *
8 163

