《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 25
Advertisement
The wind wailed / Салхи хангинасан /
As if the sky was breaking apart / Яг л тэнгэр хоёр тийш салах гэж байсан мэт /
Amidst endless hardships and tests
/ Төгсгөлгүй их бэрхшээл шалгалтын дунд /
In that world / Тэр ертөнцөд /
As we wanted it to be / Бидний хүссэн зүйлс /
As we thought it would be / Бидний бодсон зүйлс /
Did not happen / ерөөсөө тохиолдоогүй /
However / Тэгсэн ч гэсэн /
We held hands again / Бид гараа дахин атгалцсан. /
B.A.P ~ Monologue ( intro ) ⬆️
***
Гэртээ орж ирэн гутлаа тайлаад хувцсаа тайлан ийш тийш шидлэнгээ нойл , өрөөний хооронд алхаж явтал утас харанхуй том өрөөний буйдан дээр гэрэлтэн дуугарав. Унтлагийн хувцасаа доороосоо өмсөнгөө би үсээ арагшлуулан утсаа харвал ажлын грүүпд ( намайг ирсэнээс хойш сарын дараа би хамаг юмнаас хоцорч байсан учраа ойлгон өөрөө бараг гуйн байж орсон ажлын грүүп ) нарийн бичиг нэг зүйл бичсэн байлаа. Онгойлгон унших хооронд нь би хувцсаа өмсөж буйдан дээр суугаад тайван харахад
" Энтертайнментийн менежэр стилистүүд дизайнерүүд хамтлагийн гишүүдийн жил болгон зохиогддог амралтыг нөгөөдрөөс эхлэхээр болсон. Удахгүй хамтлагийн гишүүд дараагийн дууны зураг авалтандаа орох учир нэг өдрийн амралт олгон Бусаны *** амралтанд явахаар болсон учир маргааш гэхэд явах явахгүйгээ мэдэгдэн тоогоо бичүүлнэ үү. "
Мэдээг уншихад өөрийн эрхгүй догдлох сэтгэл төрөхөд явах эсэхээ бодоогүй миний биед Бусанд амрах үйл явдал төсөөлөгдөж эхлэлээ. Хэзээ ч Бусан явж үзээгүй надад сайхан мэдээ мэт авч бүх дизайнер стилист менежэр бас тэд явна гэх нь нэг л сайхан мэдрэмж төрүүлсэнгүй.
Дор нь ажилчид янз янзын л зүйлс хэлж би утсаа унтраагаад өөр өөртөө инээмсэглэн өрөөлүүгээ явлаа.
Өрөөний гэрэл унтарч цонхоор сарны туяа гудамжны гэрлүүд орж ирэхэд би орлуугаа шигдэн ороод маргаашийг тэсч ядан хүлээн нүдээ анилаа.
Тэхён Жиний асуудал толгойг гашилгаж хэрвээ тэр хоёр тэнд очиод дахиад ямар нэгэн асуудал үүсгэчихвэл яана хэмээн бодоход сэтгэл улам дордож түрүүхэн гэрийн гадаанаас явсан Тэхёнийг бодов.
Ямар нэгэн юм болоод л байна даа.
***
" Чи явна биз дээ? " Мэг миний гараар сугдан инээмсэглэхэд би аль болох инээмсэглэхийг хичээн
" Хасагдчихгүй л бол явахыг хичээж байна. "
" Зүгээр ээ . Бүх хүмүүс заавал явах ёстой байдаг юм. "
Би кассан дээр авсан өдрийн хоолоо бичүүлэнгээ Мэгрүү хөмсгөө өргөн гайхан хараад
" Яагаад? " хэмээн асуухад Мэг санаа алдан усаа уув.
" Чи тэднийг ямар гэдгийг мэднэ шүү дээ. Амралтийг ихэвчлэн тэд сүйрүүлчихдэг ч гэлээ Бан захирал заавал яв гэж шаарддаг. Магадгүй энэ нь тэднийг гайгүй харьцаатай болгох гэсэн төлөвлөгөө нь байх л даа. "
" Тэднийг гайгүй болгох оо? "
Би юмаа аван дэлгүүрээс түүнтэй хамт гарлаа. Гадаа нартай байсан учраас малгай өмсөх нэг их хэрэг байсангүйд би малгайгаа цүнхэндээ хийн ажлын зүг хамтдаа алхацгаав.
" Мэдээж. Хүн бүр тэднийг яг жинхэнэ нэг хамтлаг болохыг хүсдэг. Гэхдээ л .... "
Би санаа нийлэн толгойгоо зөөлхөн дохиж аажуухан алхах явцдаа толгойдоо тэднийг нэгтгэх санааг бодолхийлэв. Хичнээн Бан захирал
' намайг-тэднийг-нэгтгэх-гээд-байх-хэрэггүй-чамд-их-хохирол-учруулсан - гэж хэлсэн ч би юмнаас тийм хурдан буугаад өгмөөр санагдахгүй байлаа.
Ажил хүрэх замд надад нэг их яриад байх хэрэг байсангүй. Ердөө Мэгийн зогсолтгүй урт ярианд толгойгоо зөөлхөн дохиод зарим үедээ инээхэд л болж би өөрийнхөө мэдэх хэмжээнээсээ ч илүүтэйгээр Юнги тэр хоёрын харьцааг мэдэв. Тэр хоёр харьцаагаа анхандаа нуух гэж байсан ч хүмүүс бага багаар мэдэн гадарласнаас тэд олонд мэдэгдэж үерхэж байгаа гэдгээ хэлэхээс өөр аргагүй болсон гэх мэт. Их ээдрээтэй санагдав.
Гэвч яг Мэгийн хэлсэнээр энт дээр ирэхэд бүх ажилчид амралтанд явна хэмээн ярьцгааж байлаа. Зарим нь баярлаж зарим нь юу болох бол хэмээхээс эмээхэд миний сэтгэл санаанд гоё л юм болоосой гэх бодол эргэлдэж байв.
Тэдний алинтай нь ч ганц тааралдаагүй нь магадгүй би хэт их завгүй байсан эсвэл тэд өдөржингөө бэлтгэлийн өрөөндөө байснаас л шалтгаалах байсан ч би ч бас тэдэнтэй заавал тааралдах гээд байсангүй.
Advertisement
Бүхэл өдөржингөө завгүй гүйж ийш тийш хүн сураглаж будаг гэсээр байтал бурхан намайг харж байгаа аятай цаг яг л харвасан аятай хурдан өнгөрч би ч бушуухан гэрлүүгээ явж маргаашдаа хувцасаа бас сэтгэлээ бэлдэхэд бэлдэв.
Учир нь маргааш сайхан зүйл болохгүй нь мэдэгдэж байлаа.
***
Өглөө юу ч идэлгүй явсанаас болоод ч тэр үү гэдэс байн байн хуржигнан Бусанруу явах галт тэрэгний бүхэл замын турш надтай ярихыг хүсч байгаа мэтээр дуугарч байлаа.
Чихэндээ чихэвч хийн цонхоор өнгөрөх бүх үйл явцыг харахыг хичээн явахдаа удалгүй нүд эрээлжлэн өвдөж би биеийнхээ чилээг гарган урагшаагаа харлаа. Галт тэрэг ихэвчлэн энтийн ажилчдаар дүүрсэн байсан ч харин нэгдүгээр зэрэглэлд нөгөө ес ( Пёлим болон Мэг хоёртой хамт) сууж явах нь үзэгдэж байв.
Хэдэн цаг галт тэргээр явсанаа мэдэхгүй ч удалгүй уйдаж эхлэхдээ утсаа гарган тоглоом тоглож эхлэлээ.
Гэхдээ гучин минут хэрнээ тоглосоны дараа дээд рекордоо эвдэлж чадахгүйдээ уурлан утсаа хаан цонхоор эргэн харахаас өөр аргагүй болов.
Өчигдөр оройноос хойш тасралтгүй мэдрэгдсэн өнөөх сонин мэдрэмж гэдсэнд дахин ирэхэд би цүнхнээсээ гэдэсний эм аван усаар ч даруулалгүй залгин байн байн түрүүнээс хойш дальдчин очих хэсэгрүү , нөгөө хэдрүү харав.
Гэхдээ тэд хичнээн сайн харагдахгүй байлаа ч бас би нилээдгүй хол суусан байсан ч миний харахнээ тэд бүгд чимээгүй явж байгаа аятай харагдав.
Бүгд тусдаа тусдаа сандал дээр хажуудаа өөр танихгүй хүмүүстэй сууж бүгд утас чихэвч сонсон өөрийнхөө хэргийг л бодон явах нь харагдахад би санаа алдан буцан урагшаа харав.
-
" За тэгэхээр Б хэсгийн хүмүүс аль хэдийн явчихсан учир нь энд нэг их зай олдоогүй. Зөвхөн стилист менежэрүүд бас гишүүд энд байгаа гэдгийг санаарай. Тэгээд гишүүд бүгд тусдаа өрөөнд орсон байгаа харин та нар өөрсдөө өрөөний хамтрагчаа олоод тэр хавьдаа суурьш. Нэгхэн хоног л байх болохоор илүү дутуу хэрэг үүсгэчихгүй гэж найдаж байна шүү. "
Хичнээн түүний яриа зүгээр ярьсан ч сонсогдох байсан ч менежэр яг л олон зуугаад хүнтэй ярьж байгаа аятай чанга яригчаар орилоход бид нас биенд гүйцсэн ч ангиараа амралтанд явж байгаа мэт нэгэн зэрэг за хэмээн ориллоо.
Бүх хүмүүс өөр өөрсдийн юмаа аван автобуснаас буухад би чихнээсээ дууг нь аль хэдийн зогсоосон ч зүүсэн хэвээр байсан чихэвчээ суглан халааслаад урдаас минь харах таван давхар амралтын тэдний хэлснээр таван одот зочид буудлыг харлаа.
Шинэ жил хичнээн болох болоогүй ч давхар болгоноо шинэ жилийн чимэглэлээр чимэглэж хаа сайгүй ёолк засан чимэглэсэн байв. Өрөөнүүдийн цонх нилээдгүй том хэмжээтэй ба улаан хивс газраар дэвсэж ажилчид нь бидний жижигхэн цүнхнүүдийг аван явцгаалаа.
Би хаана байгаа юм? Холливүүд үү?
Би хичнээн өөрийгөө хэнтэй орох хаашаа орохоо мэдэхгүй ч өөрийн багаа даган лифтэнд сууж надад хэлсэн тоотын өрөөндөө орж ирэв.
Дөчин дөрөв. Гайхалтай. Би удахгүй үхэх байх.
/ хэрвээ та нар дөчин дөрөв гэдгийг ойлгохгүй байгаа бол дөрвийн тоо нь хятад япон солонгосчуудын ханзанд үхэл гэсэн үгтэй нь адилхан дуудагддаг учир хамгийн азгүй хүн дөрвийн тоотой юманд ордог гэж ярьдаг. :)) /
Орон дээр цүнхээ тавин өрөөний цонхоор харахад Бусан хот тэр цаахан үзэгдэн харагдана. Учир нь энэ амралт хотоосоо хэдхээн километр зайтай байв. Ойр хавьдаа модоор хүрээлэгдэж яагаад ч юм мэдрэмж нь яг л кинон дээр гардаг шиг санагдаж байлаа.
/ өвөл цас мөстэй байгаа гээд төсөөлээрэй :)) /
Миний чимээгүй тав тухыг минь алдагдуулж хаалга хэн нэгэн тогшиход би хэзээнээ хаалгаа түгжсэнээ мэдэлгүй очин онгойлгоход гэнэт миний харахыг хүссэн эсвэл хүсээгүй хүний царай урдаас зурайн гарч ирэв.
Тэрээр намайг харан улам том инээмсэглэхэд би эвгүй байдлаа нуун хальт инээмсэглэтэл Жимин миний арагш харж
" Чи энэ өрөөнд юм уу? " хэмээн асуулаа.
Би ямар ч шалтгаангүйгээр инээмсэглэх Жиминрүү хараад
" Үгүй ээ бишээ-.. тийм ээ. Миний өрөө. "
" Сайн байна. Минийх тэр. " Жимин миний аль гэдгийг нь хэлж мэдэхгүй нэг хэсэгрүү заагаад " Бид нэг давхарт юм байна! " хэмээн баярласан өнгөөр хэллээ.
Advertisement
Би түүний сайхан -аураг- эвдэлчихгүйн тулд худлаа ч гэсэн хальт инээмсэглэн хэн нэгэн сонсвол эвгүй сонсогдохыг мэдэн
" Гайхалтай. Бид..... нэг давхарын хамтрагч ..бололтой."
" Пёлимтой би хамтдаа усан бассейнрүү явна. Чи хамт явах уу? "
" Усан бассейн? " Би баярлан түүнд хэлэхдээ доороо дэвхцмээр санагдаж байлаа. Бага байхаасаа л би усан бассейнд байх дуртай байснаа нуулгүй хэлэх хэрэгтэй байх. Намайг Жэнин усан гахай гэдэг байсан. Учир нь усанд орвол гарч ирэхийг хэр барагтаа боддоггүй байлаа.
" Тийм ээ. Тэгээд явах уу? "
" Тэгье. Би гялс хувцасаа солиодохьё. Чи ч бас солино биз дээ..? "
Жимин инээн өрөөлүүгээ аль хэдийн зүглэнгээ арагш харж
" Угаасаа , би ийм сайхан биеэ хувцасны цаана нуулгах гэж хөгжүүлээгүй. "
-
Цагаан даавууг биеэрээ ороон явахдаа би ойр хавиа сайтар ажиглав. Нилээн том том цонхнуудтай бассейний газар орж ирэхэд цонхоор цас , хүйтэн уур амьсгал харагдах ч хүмүүс энэ дотор зүгээр л нүцгэн шахуу явж байлаа.
Зарим нь биеийнхээ ихэнх хэсгийг гаргасан усны хувцас , зарим нь бүр.... бикини?
Ямар гээчийн.
" Бикинигээр яах гэж байгаа юм бид ямар наран шарлагийн газар байгаа биш дээ. " Би хажуудаа түрүүнээс хойш Жиминтэй инээн явах Пёлимд хэлэхэд тэрээр надруу харж
" Чи яагаад даавуугаа авахгүй байгаа юм? Ичээд байгаа юм уу? " хэмээн инээмсэглэнгээ хэлэхэд Жимин гэнэт л нэг зүйл ' хэний-ч-ойлгохооргүй-зүйл ' орилоод урагшаагаа биднийг орхин хамаг хурдаараа гүйв.
Дараа нь палхийх дуу гарахад л Жиминийг аль хэдийн усруу үсрэн тэндээ байгаа ихэнх хүнрүү ус цацсан гэдгийг харлаа.
" Та хоёр зүгээр юм уу? "
Пёлим сандал дээр юмаа тавьж байсан ч надруу гайхан харж
" Юунд? "
" Нөгөө.. ийм ил их хүнтэй газар ингээд хамтдаа байгаад байж... "
Пёлимийн царай гэнэт хувирах үед би сандран гараа агаарт хоёр тийш савлаж түүнд буруу ойлголуулахгүйг хичээн " Үгүй ээ үгүй... миний юу хэлэх гээд байна вэ гэхээр энд зүгээр ямар нэгэн фэнүүд байвал чамд аюулгүй юу гэх гэсэн юм. " гэж нэг амьсгаагаар хурдан хэлж дараа нь амьсгаагаа авлаа.
Пёлим гэнэт л чимээгүй болоход би бүх юмыг нураасан гэдэг нь илт давуу мэдэгдээ би сандран уруулаа дотроос нь хазаллаа.
Тэрээр сандал дээр суун урагш харангаа
" Мэдэхгүй ээ. Би мэдэхгүй. Хэзээ аюулгүй , хэзээ аюултай ч гэдгээ мэдэх юм алга. " хэмээн хэлээд надруу багахаан гуниг тээсэн нүдээрээ харлаа.
Би түүнд хэцүү байгааг мэдэж байвч хүйтэн , эвгүй мэдрэмжийг арилгахын тулд сандлаас босч тэр цаах нь байх уух юм зардаг хэсэгрүү хараад
" Би явж уух юм авлаа. Чи авмаар байна уу? "
" Хэрэггүй ээ баярлалаа. "
Пёлим чимээгүй хариулж цүнхнээсээ юм хайхад би доод уруулаа хазлан уух юмны хэсэгрүү алхав.
Кассан дээр нь очин уух юмаа авж байтал бассейнд арай их шуугиан орж ирэх мэт мэдрэгдэх үед арагш харвал энтийн ажилчид бас Хусог , Жонгүүк , Шюга , Мэг нар орж ирэх нь үзэгдлээ.
Бүгд усны хувцас өмсөж , Жонгүүк Хусог хоёр ус харсан даруйдаа гартаа барьж байсан юмаа орхиж түрүүн яг Жиминтэй адилаар усруу үсрэн орцгоолоо.
Сандал дээр эргэн очиж суухдаа Пёлимийг аль хэдийн явсаныг анзаарч бассейнийг тойруулан харахад аз болж тэр цаана Жиминтэй инээлдэн тоглож байв.
Уух юмаа хажуу тийш тавин даавууг дээгүүрээ нөмрөөд , цүнхнээсээ чихэвч , гарган чихэндээ хийж , сандлаа налан ойр хавийн хүмүүсийг хэсэг ажилаа.
Харин дууныхаа намуухан аялгуунд удалгүй нойрсогдон унтаж хэсэгтээ биеэ оюун санаагаа тэр их араас минь сүүдэр мэт дагах үүрэг хариуцлага зовлонгоос салган авав.
Гэхдээ мэдээж ойлгомжтой. Гай газар доороос гэдэгтээ адил нилээдгүй их ус , бассейнтэй ойрхон байсан сандал дээр суусан над дээр тусахад
-асгарахад- би гэнэт сандран сэрлээ.
Хэн нэгэн надруу цацсан байх хэмээн уурлаж чихэвчээ аваад урагшаагаа харахад намайг шал өөр зүйл угтан авав.
Түрүүхэн уснаас гарч ирсэн үү гэмээр норсон Пёлим бассейн дотор нүүрнээсээ усаа арилган зогсох мэт харагдахад харин хажууд нь бас л бассейн дотор бие биенийхээ подволькноос заандан авсан
Жимин ..... Намжүүн хоёр зогсож байлаа.
Би сандлаас сандран босоход тэнд байгаа бүх ажилчид мөн л адил шооконд орж хэсэгтээ тээнэгэлзэн зогсох байртай байхад би гялс даавууг хөлнөөсөө холдуулж Пёлим дээр гүйн очлоо. Хувцсаа огтхон ч норгоогүй байсан би шууд л усруу ороход ус яагаад ч юм хүйтэн санагдаж байлаа.
Би Пёлим дээр очин
" Зүгээр үү Пёлим-ah? "
Тэрээр надруу харан , дахин нүүрлүү нь урсан орох усаа арчин толгойгоо дохиход тэр хоёрын яриаг одоо л би сонсов.
" Чи үнэхээр хөгийн н*вш юм даа Намжүүн "
Жимин хэлэн заандан барьсан гараа чангалахад Намжүүн ч мөн адил чангалсан ч одоо л нэг тэдний цаанаас , салгах гэсэн хүмүүс ирэн тэр хоёрыг хоёр тийш нь болголоо.
" Би яасан гэж? Би үнэнийг чинь л хэлээ биз дээ? "
Жимин ардаас нь барих энтийн хоёр ажилчнаас гараа салгахыг хичээн
" Намайг тавиадах! Би энэ н*вшыг болгох хэрэгтэй байна " хэмээн ориллоо. Тэр хоёрын яриаг ээлжлэн сандарсан байтай зогсон сонсох хүмүүстэй адилаар би тэр хоёрыг яагаад зодолдсон учрыг мэдэхийг хүсч байлаа.
" Чи бүхэл бүтэн Юнгиг цохьчихсон. Одоо болоо биз дээ? Хэдэн хүн зодмоор байгаа юм? Айн?! "
Намжүүний хоолой Жиминийг бодоход арай хүч чадал , эрх мэдэл бас бардам сонсогдох ба Намжүүн араас нь барих хүмүүсээс гараа авахад Жимин ч тэр гараа авлаа.
" Ингээд дуусгья. Намжүүн. Хэзээ н*вш байна , үүрд тиймээрээ л байдаг юм. "
Үүнийг хэлэн Жимин нааш алхан ирж Пёлимийн гараас нь атгаад бага зэрэг доош тонгойн түүнтэй зэрэг өндөрт очив.
" Зүгээр биз дээ Пёлим? "
Пёлим энэ бүгдэд сандарсан , яг л хүн бүртэй адил хариу үзүүлж дахин толгойгоо дохиход Жимин Пёлимыг авч яван уснаас гараад алчуур ороон бассейнээс гарлаа.
Би эргэн Намжүүнрүү харахад тэр ажилчидад зүгээр хэмээн хэлж асуудлыг намжаан бусдын адил бассейнээс гарах гэж байсан ч надруу нүднийхээ булангаар харан таван секунд хүрэлгүй цааш алхан гарав.
Гэнэтийн түүний харцанд өртсөн учраа мэдэхгүй ч өөрийн эрхгүй сандрал мэдэрч дальдчин явах харцаараа тэр цаана хаалганы тэнд Жонгүүк Тэхён хоёрлуу харав.
Тэр хоёр ч бас зэрэг надруу харахад тэднийг цаанаас нь хүн дуудан тэр хоёр мөн адил хаалгаар гаран явлаа.
Хүн бүр цаагуураа ярих ч зарим хүмүүс үүнийг болно хэмээн аль хэдийн мэдэж байсан аятай тоосон царайгүй үргэлжлэн усруугаа орж яриа хөөрч эхлэлээ.
Би ч мөн адил хичнээн асуудал хэрэлдээн надаас болж үүсээгүй ч анхнаасаа ирээгүй байсан бол зүгээр байх байсныг бодон уснаас гарч хагас норсон биеэ даавуунд ороох явцдаа бусдаа харлаа.
Хоёр хүн газар суух нь харагдах үед л би түрүүн Намжүүний ярианд Юнгиг цохисон гэх яриа гарсаныг санаж , гялс тэдний зүг гүйн очиход үнэхээр Юнги уруулнаас нь гарах бага зэргийн цусаа арчиж харин Мэг хажууд нь ямар нэгэн үг хэлэн тайвшруулж буй харагдлаа.
" Тэр зүгээр үү? "
Намайг асуухад Мэг надруу харсан ч удалгүй зөөлхөн инээмсэглэн Юнгитэй хамт газраас босоод
" Зүгээр ээ. Бага зэрэг л .... юм болчихлоо. " гэж хэлж дуусаагүй байхад Юнги амандаа хараан цааш алхан явав.
Мэг түүний араас нь дуудахад Юнги эргэн хараагүй ч гараараа дуудах мэт хөдлөл хийхэд Мэг явахынхаа өмнө надруу дахин нэг харж
" Түүний уруулны тэр хавь нь жоохон хавдчих юм шиг байна. Очиж эмчлэхгүй бол болохгүй байх. "
" Юу болсон юм? "
" Мэдэхгүй ээ намайг яваад өрөөнөөсөө юм аваад ирэхэд л аль хэдийн Юнги цохиулчихсан дараа нь гэнэт Пёлим усруу уначихсан. Тэгснээс тэр зүгээр үү? "
" Тийм ээ зүгээр ...... гэж найдаж байна. За чи гялс явдаа. "
Мэг үг хэлэлгүй Юнгигийн явсан зүгрүү явахад би араас нь харан зогсонгоо гүнээ санаа алдан доод уруулаа хазав.
Нэг юм болно гэж мэдээд байсан юм.
***
Бурхан минь гайхамшигтай биш аймшигтай их үйл явдал болох гэж хха :") одоо л хамаг юм болж байна гэж хэд ч удаа хэлчихэв. Таалагдсан эсвэл үгүй эсэхийг чинь мэдэхгүй ч Намжүүнийг ерөөсөө гаргахгүй байгаа гэдгээ анзаарах төдий. ~_~/
Заза тэгээд ер нь зохиох хэцүү болж дээ толгой гашлаад нээрээ .
Чиний төлөө толгойгоо хананд саван байж бичив.
Advertisement
- In Serial55 Chapters
Say Yes Sir +18 ✔️
Sequel of Family Ties (Cover by @_navyblueee_Second book of the Valentino series Smut Warning🤫🔥_________#2 in plot twist "Your not allowed to cum, moan or speak" he said before I felt his fingers over the laced of my underwear."Do you understand?" he asked and I nod. He raised an eyebrow and I quickly caught up to myself"Yes sir" I said and he nod with smirkHe started moving his fingers in a circular motion and I bit down on my lip so I wouldn't moan. I could feel how wet I was getting by his actions and how my body was pressed against his. He then pulled my underwear to the side. Our eyes made contact as he played with my clit. I was very wet and my core arched for his touch. My hands went to his shoulders and he entered me using two fingers. "Stop biting your lip" he ordered and I released my lip. He wasn't making this easy for me His fingers going in and out of me at a slow paced. "Remember what I said" he asked and I nod multiple times as my grip tightened on his shoulders. He started going faster, his fingers pumping in and out of my hole. I wanted to moan so badly Just when I was getting used to it he added another finger. Twisting and turning his long fingers my eyes rolled back in pleasure. Fuck Leon My mouth formed an O and he smirked. I could feel a knot forming in my stomach. He went even faster as he pulled out of one my boobs. He started sucking my nipple and I tried pulling away from him. "Stay still" he ordered and a whimper passed my lipsI was going to come and he knew it. "Leon" I moaned and he wrapped his free hand around my waist tightly, holding me still. He went even faster and my head rested on his shoulder. I hugged him as I bit down on to his shoulder. "I'm gonna- fuck" I screamed as I came. My body was shaking embarrassingly and he held me close to his body. After recovering from my orgasm his hold loosened around my waist."You spoke, you moaned and you came" he said into my ear.
8 406 - In Serial109 Chapters
Unfortunately, I'm an Evil Villainess
I was Lady Valentina Avington, the beautiful, wicked, and narcissistic villainess of a novel. When I recalled memories of my past life, I decided I wanted everything the heroine had. Using my knowledge of the future, I became a fake saint, the successor to my house, the future queen, and won over the male leads. When the novel began, all I had to do was dispose of the female lead. Yet nothing was as it seemed, and before I knew it, my perfect facade fell to pieces. “You’re not who I thought you were.” “I despise you, Sister.” “It’s revolting to even look at you.” Call it ambition or greed, I would get what I wanted, by any means necessary. No matter the cost, I would definitely win. No need to like me, I have no excuses. Will you be cheering for my downfall, like the rest of them? *** Updates every Wednesday and Friday at 10:00 PM EST.Join my discord server to read one chapter ahead: https://discord.gg/WfQAjG3JQxBecome a patron and read a few more chapters ahead: https://ko-fi.com/lyharbour
8 423 - In Serial14 Chapters
I-I love you (sally face x Ashley Campbell)
"Sal was sitting in the treehouse chilling as Ash Climbed up the ladder and came in. "Beautiful, as always" he thought as he got up."Sal Fisher (sally face) just moved into Addison Apartments a few moths ago.Sal is a is glad to have found a good group of friends. That soon crumbles as he realizes he likes Ashley Campbell, one of his best friends. He decides to keep it in the dark fearing that he would break up the great friendship they have.He wants her to know but doesn't exactly know how to tell her.*Halfway follows the original timeline but is a lot more light hearted*
8 112 - In Serial18 Chapters
Time Turner- Marauders era
What happens when 18 years old James, Lily, Sirius and Remus time travel to future.Disclaimer:I do not own these characters. They are from the series "Harry Potter" written by Jk. Rowling.
8 195 - In Serial15 Chapters
Delightful
𝐒𝐡𝐨𝐫𝐭 𝐫𝐨𝐦𝐚𝐧𝐭𝐢𝐜 𝐨𝐧𝐞-𝐬𝐡𝐨𝐭𝐬All are one parts unless stated in the title otherwise. Cute, rom com, cliche, romantic one shots of stories and ideas that run through my mind all the time. All rights reserved. This means no part of this book can be copied, reproduced or taken in any way shape or form. I don't want to see these anywhere else.Pictures used inside are NOT MINE!Credits to their rightful owners
8 190 - In Serial30 Chapters
Alpha Heron
"My body and my wolf may want you but my brain and my heart don't." I said, proud of my words."They will."~•~•~•~•~•~Weird, clumsy, smartass and boycrazy. Those were some of the words you could describe Lily. Oh and miss "can't keep her mouth shut". Struggling with everything in life, Lily thought that once she finds her mate everything will be better. But when she finds her mate she didn't expect him to be the boy who broke her heart in highschool. Heron on the other hand had everything anybody could want money, cars, body like a god, girls etc. The only thing that was missing was his mate and with him growing older the pack wanted a Luna. So when he met his mate, he realised that his mate was the girl he once loved, but had to let her go.••••••••Highest ranking #1 in lover.#45 in Werewolves#12 Lily
8 195

