《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 27
Advertisement
Үнэндээ энд маш түм буман алдаа байж магадгүй яагаад гэвэл би компьютер дээр хийсэн учраас ь тэмдэг бичих гэж байгаад в нтр гэцэн байвал тэгээд өнгөрөөгөөд явчаарай даa хха би дараа нь засчихна аа :)).
Dynamic Duo & Chen ~ Nosedive ⬇️
When things are hard. / Зүйлс хэцүү байвал /
You can just cry in pain /Чи зүгээр л өвдөлтөндөө уйлж болно./
More sadly /Илүү гунигтайгаар/
When sadness leaves /Гуниг гутрал чинь алга болох үед /
When the tears are about to stop
/Нулимс чинь зогсох үед/
With my thumb /Эрхий хуруугаараа/
I'll brush across
The bottom of your eye/Би нүдэн доогуур чинь арчья./
******
" За эхэл! "
Продюсерийн хоолой захиран дуугарахад тэд нар нэг талаас нөгөө тал хүртэл гал тэрэгний төмөр зам дээр тайвнаар инээлдэн эсвэл ярилцан алхаж эхлэлээ. Тэдний урдаас камер харах ба бичлэгийг ажихад тэд бүгд жаргалтай нь аргагүй харагдах ба арагшлах камерийг Юра араас нь чимээгүй ажин холоо зогсов.
Ихэнх ажилчид тэдний үзэгдэлийн хэсгийг дуусахыг хүлээн чимээгүй зогсоход зураг аваач хааяадаа одоо ингэ дараа нь ингэ хэмээн захирах нь дуулдана.
Гэтэл төмөр зам дээр нь алхаж байсан Жимин хөл халтиран унахад тэрхээн хугацаанд түүний нүүрэнд цочрол тодрон гарсан ч инээмсэглэлээр нуун , доошоогоо яг л бүдэрчихгүй гэсэн мэт алхлах Тэхёний мөрөөр нь гараа давуулж тэврэн ярьж байгаа мэт болов.
" За боллоо " хэмээн продьюсер дахин чанга яригчаар дуугарахад тэд алхахаа болин бүгд холдон явцгаахад стилистүүд тэдэнрүү нэг нэгээрээ очин юмыг нь янзлах ба Юра бусдын адил нүүрээ сэвэх Жиминрүү очин түрүүхэн төмөр заманд хүрсэн өмдийг нь гөвж дараа нь өөрлүү нь харан нүүрнээс нь янзлах ёстой юм ажив.
" Ийм нухацтай байх хэрэггүй ээ , ингэсгээд тэгэсгээд тэгээд л боллоо " хэмээн Жимин хэлээд өөрийн хувцсаа янзлан Юрагийн гарт байсан сэвүүрээр өөрийгөө сэвэн өөрсдийн бичлэгээ үзэхээр цааш алхан явлаа.
Тэдний бичлэгийн ихэнх үзэгдлийг бичээд дууссан учир Юра үлдсэн хэдийг харан зогсож байтал түүний хажууд нэг хүн ирэн зогсох нь мэдэгдэв. Эхэндээ ажилчдын нэг л байх хэмээн тоолгүй цаасруу харсан хэвээр байхад гэнэт түүний гарнаас нь цаасыг хялбархаан суглан булаахад цочин хажуу тийш харлаа.
" Хажууд чинь ийм хүн ирчихээд байхад ганц бичгүүдтэй цаас чиний анхаарлыг илүү татаж байна гэж үү? "
Advertisement
Юра Тэхёныг гэнэт хүрээд ирнэ гэж бодоогүй байсан ч өөрийн эрхгүй инээмсэглэн шилэн хүзүүндээ хальт гараа шүргүүлэнгээ
" Ажлаа хийж байсан болохоор анзаарсангүй. Уучил. "
Тэхён инээн цаасыг түүнд эргүүлэн өгөөд гэнэт элдэв янзын зүйл ярьж эхлэхэд түүнд өөрийнхөө ямар харагдаж байгаагаа харах хэрэг байхгүй юм байхдаа гэж бодсон ч нэг бодлын ганцаараа бүхэл өдөр байсан Юра дээр ирж ярьж байгаад бага ч гэсэн талархах сэтгэл төрж байлаа.
Гэвч нэг хүн ширтээд байх шиг санагдахад Тэхёныг сонсож байсан ч цааш нь хальт харахад тэр цаана Жин арын галт тэргээ налангаа тэр хоёрын зүг ширтэж байгаа үзэгдсэн ч Юратай харц тулгарах үед харцаа холдуулан өөр тийш алхан явлаа. Харин Юраг өөр тийш хараад байхыг анзаарсан Тэхён яриагаа зогсоон түүний урдуур гараа сэвэн түүний харц явсан чигрүү хараад
" Яасан? ямар нэгэн юм хараа юу? " хэмээхэд Юра харцаа салган буцаж Тэхёнрүү хараад толгойгоо сэгсрэхтэй давхцан дараагийн үзэгдэлдээ бэлдэцгээ хэмээн менежэр орилов. Тэхён Юра хоёр зэрэг галт тэрэгрүү орох хүмүүсрүү харж Тэхён түүнрүү эргэн харахад , Юра хоёр гараа урдаа авчран Амжилт хэмээн хэлэхэд Тэхён доод уруулаа хазлан инээгээд явахын өмнө Юрагийн толгойг хүчтэй хоёр тийш илж арзайлгаад цаашаагаа бусадруугаа гүйв.
Юра аль хэдийн өөрийн нүүрэндээ инээмсэглэл тодрон арилаагүй байгаагаа өөрлүү нь зарим стилист шүүмжилсэн харцаар ширтэхэд л анзааран царайгаа төв болгон ажлаа үргэлжлүүлэн хийлээ. Тэд бүгд гал тэрэгний дээшээ гаран дараагийн хэсгээ хийхэд Юра яагаад ч юм энэ өдөр хурдхан дуусаасай хэмээн хүсэх шиг санагдах нь тэр.
Бараг хэдэн цагжингаа хэсгүүдийг нэг нэгээр авсаны эцэст бүгд бүх юмаа авцгаан дараагийн газар буюу бичлэгийн газарлуу явж нэг жижигхэн өрөө шиг газар ирлээ. Гэхдээ тэд өрөө мэтээр тохижуулсан хагас газрын нэг талд нь зогсох учир нөгөө талд нь бүх ажилчид зогсон цаасан дээр бичсэнээр Шюга Жонгүүкийн зодолдог хэсэг хэмээн бичсэн хэсгийг авав.
Юра Намжүүний нүүрийг янзлан бага сага зүйлсийг янзлангаа арагш толгойгоо харуулж тэр хоёрын жүжиглэлтийг харахад тэр хоёр нэг юмнаас болон уурлаж байгаа мэт харагдах ч энэ нь тэдний жинхэнэ байдлаас ялгагдахааргүй жүжиглэлт байв. Магадгүй жинхнээсээ ч байж магадгүй.
Түүний байн байн арагш толгойгоо онголзуулахаас залхасан Намжүүн Юрагийн гарыг холдуулж
" Салфетка " хэмээн хэлэхэд Юра хэлсэн бүгдийг нь хийх ёстой байсан учир тэр хавиар нь салфетка хайн алхах ба продьюсерийн хажууд талын жижиг ширээн байхыг ажин тийшээ нь зөөлхөн алхан очлоо.
Advertisement
Хүмүүсийн анхааралд өртчихгүйг хичээн толгойгоо хальт бөхийн явахдаа гэрэлтүүлгийн гэрлийг мөргөхөд мөргөх дуу нилээдгүй түүний төсөөлж байснаас чанга дуугаралтаар дуугарах ба продьюсер менежэр түүнрүү муухай харан хурдан наанаасаа холд гэж байгаа аятай гараа хоёр тийш савах хөдөлгөөн хийж сандарсан Юра буцан арагш явах гэсэн нэг юманд хөлөө тээглүүлэн сандарч явсандаа юмыг нь салгачихав.
Гэхдээ Юра түүний хийсэн иймхэн юм ийм том юм дагуулна хэмээн амьдрах 20 жилдээ бодож байсангүй. Түүний салгасан утас дифүзерийн утас байсан ба арзеткагаас нь салгасан дифүзер гэнэт маш чанга биржигнэсэн дуу гаргаж өрөөний тэнд байсан бүх л хүмүүс цочин огло үсрэцгээв.
Толгойдоо өөрийгөө хараан Юра продьюсерлүүгээ харахад тэрээр зураг авалтыг зогсоон жижиг телевизорны урдаас босон Юралуу ууртай нь аргагүй алхан ирлээ.
"Чи чинь яаж байна аа стилист ээ?! Стилист ийшээ ойртож болохгүйг ойлгодоггүй юм уу? Чамаас болж бид нар дахин авах ёстой болсоныг ойлгож байна уу! "
Продьюсерийн хоолой маш чанга сонсогдож зүрх нь салганан гар нь чичрэх Юра толгой гудайн гартаа барьсан нойтон салфеткаа гарандаа чанга атгав.
" Ер нь чамайг яах гэж ажилд авдаг байна аа? Шал хэрэггүй гарз юм." гэсээр продьюсер тагнаагаа тогшин уурласаар явахад Юра доош харан тэндээ зогссон хэвээр байлаа. Менежэр түүн дээр ирэн толгойг нь гартаа барьж байсан цаасаараа цохиход хүний рефлексээр Юра мөрөө өргөн хүзүүгээ нуун , юм хэлэлгүй шүлсээ залгилав.
" Төвөг учруулхаас өөр юм мэдэхгүй юм уу чи? Стилист Бан Юра! "
Юра толгойгоо гудайлгасаар салганах хоолойгоороо амьсгал аван гаргаад нулимсаа урсгахгүйг хамаг чадлаараа хичээж байв.
Хэрвээ ийшээ л алхаагүй байсан бол гэх бодол Юрад эргэлдэхэд менежэр адилаар түүнийг орхин явж өнөө хоёрт түр амраад дахиад авья хэмээн хэллээ. Хүн бүр гэнэтийн үйл явдалд нүдээ томсгон өөрсдөө ардаас нь харахаас өөр юм хийгээгүй байсан мөртлөө ажил нь хойшилсонд уурлан бүгд л хөдөлгөөнд орон ийш тийш алхалахад Юра байрнаасаа хөдлөн тэнд үсээ хальт янзлуулах Намжүүнд салфеткаг нь өгөөд гялс тэндээс холдон гарч нойлруу хамаг хурдаараа алхав.
Тэрээр нойлд орсон даруйдаа толинд харан өөрийнхөө нүүрийг усаар хүчтэй яг л ингэвэл түрүүний үйл явдал байхгүй болох мэтээр шавшив. Юра нүүрэндээ ямар нэгэн будаг хүргээгүй байсан учир нүүрэндэх усаа арчин толины тусгалруугаа харан хацраар нь урсах нулимсаа тэр дор нь арчин урдах карантаа хаалаа.
' Зүгээр ээ Юра. Заримдаа унах үе байна. Чи зүгээр л ажлаа хийж явсан ' хэмээн тэрээр өөрийгөө хэрэггүй баахан тайвшруулсан ч сэтгэл ухаан бодолд нь түрүүхэн ирсэн тэр их айдас тэр дороо эргэн мэдрэгдэж байв.
Нусаа татан гүнзгий амьсгал аван гаргаад нойлоос гараа хоёр тийш сэгсрэн гарахад түүний урдуур Юнги халаасандаа гараа хийн алхан өнгөрөх ба тэр хоёр харцаа тулгарах үед Юра тэр дороо хөшсөн мэт урагш харан зогсож харин Юнги алхаагаа удаашруулан бараг хажууд нь зогслоо.
" Чиний ачаар би хурдан дуусгахыг хүсч байсан зүйлээ дахиад л хийх болчихдог. "
Дараа нь тэрээр Юралуу биеэ эргүүлэн харав.
" Чи угийн албаар бидэнтэй нийлэх гэж ингээд байдаг юм уу эсвэл угаасаа байгаа чинь ийм тамтай юм уу? Хичнээн яагаад ч чи улам бүх юмыг дордуулаад байгаагаа харахгүй байна уу? "
Юра хангалттай хэмээн бодсон үедээ Юнгируу хөмсгөө зангидан муухай хараад
" Чиний амнаас чинь гарч байгаа үг бүхэн чинь яг зүрхнээс чинь гарч байгаа үг мөн эсэхийг мэдэхгүй ч өөрийнхөө ардаа нуусан зүйлээсээ ангижрахын тулд надад иймэрхүү зүйлс хэлээд хэрэггүй. Хүн алдаа хийдэг. Тэгж байж л сурдаг биз дээ? Тиймээс нэг нэгээрээ ирж АЛДААГ МИНЬ ДАХИН ХЭЛЭХ ХЭРЭГГҮЙ БИ ХАНГАЛТТАЙ ГЭМШИЖ УУЧЛАЛТ ХҮСЧ БАЙНА ..... тиймээсс зүгээр л ...... зүгээр л "
Юра яриагаа дуусгалгүй өөрийн эрхгүй чимээгүй болон буцаад алхаж ардаа түүнийг уурлана хэмээн төсөөлөөгүйгээсээ болж чимээгүй болсон Юнгиг үлдээлээ. Юра ч өөрийгөө гэнэт ингэж уурлана гэж бодоогүй байсан ч толгойдоо бодож байсан бүх үгээ хэлсэндээ өөрийгөө зөв хийсэн гэж бодож байв.
Алдаа хийсэн хүн л бусдын алдааг юм бүхнээс илүүтэйгээр тод хардаг гэх үгийг Юра бага ангидаа дунд ангидаа бүр ахлах ангидаа ч хүртэл сонсож хүртэж явсан болохоор тэрээр энэ үгийг өөрөөс нь илүү тэр хэдэд зориулсан мэт санагдаж байлаа.
Гэхдээ яагаад болон тэдний ямар алдаа хийснийг тэр мэдэхгүй. Зүгээр л түүний зөн совин түүнд бүхнийг хэлж байв.
********
and this is the unluckiest girl i ever wrote hhaha
yg unende bi uneher ene zohiolin gol utga sanaag hurdan gargachmar baidag :"). Daanch why iim ih uil yvdaltaim be hhah ta nar ch zalhaj guitsej baiga bhda :"))))
Ghde ta nar onodor surprise avna zayo hhah tgd ygd surprise ogch bgag ta nar ter uyd ni hararai
gif oruuli gsen net udaan unshaad bldoggue dra ni l oruulhaas ^-^
K.W.S
Advertisement
- In Serial38 Chapters
An Earnest Favour
Abandoned by the man she thought loved her, Claire Denham is left with very few options as she faces the prospect of being disgraced for falling pregnant out of wedlock. In fact, she is left with one. Lord Jack Beresford, the younger son of the late Duke of Ashwood, and often considered "the spare" in comparison to his older brother, has long held a torch for the pretty Claire Denham. When fate throws them together, Jack extends a favour to Claire, and she takes it, turning the lives of their families upside down. As they navigate a marriage of convenience, jealousy, betrayal, old lovers, and the fear of being second best all pose dangerous threats to an already shaky relationship ...
8 153 - In Serial68 Chapters
Our Love Is Fate
Zero died next thing he knows he is bonded to a system. He uses skills and his acting to make sure the ML and Second ML to ignore the Heroine. "Our love is fate. We will never be truly apart!" A/N BL BXB MXM get it okay if you don't like this. Why are you here? How the hell did you end up on my story?
8 61 - In Serial40 Chapters
The CEO's Shy Girl (Editing)
"Ms. Peterson, did you attend a club Friday night? " Mr. Shaw said causally as he focused his eyes on his twirling pen."No" I said trying not to show that I was lying. But then again people always think I'm lying."Well I just ask because when I went to a club Friday night...there was a girl who looked an awful lot like, you dancing on one of the tables at a bar with a bra on as a top" he said focusing his narrowing eyes on me now." Is that question really appropriate to ask in the work place sir?" I said confused."I'm not sure? Is it Ms. Peterson?" he said a little sarcastically."Well... since you are not sure, I will just be on the safe side and not answer it sir" I said hoping to get a positive response for what I just said. "Very well. Get out now" he said coldly and I walked out of the office with my next assignment.Why didn't God answer my prayer about Mr. Shaw getting attacked by a bear? I thought to myself when i had close the door behind me.(Written September 22 2017Has mature language and I might write another part for the steamy scenes and this is my first book so take it easy.This is still Jenjen010101 I just changed it to Enn0114 because I can.#233 on July 6DON'T STEAL MY FREAKING WORK. I GOT RIGHT'S ON THIS BITCH , BITCH. Thank you and have a pleasant read)
8 194 - In Serial39 Chapters
A Troublesome Pair
You start your fifth year at Hogwarts. You are a very normal girl...kind of. Also you cannot stand the twins. But when one of the twins fall for you, you start to have feelings as well! How will that work out..? Read to see how your romantic and humorous story plays out!I do not own the Harry Potter Characters, i just love to write about them!! It's about you(the reader) and Fred Weasley. I wrote this in honor of my best friend, cause we love the Weasley twins, and it's hard to find a fanfic we truly love these days. Enjoy!!This is a non-Gryffindor x Fred story.⚠️also be warned, this was my first fanfiction that I started years ago. So uh. It may be extremely cringy at times!!⚠️❗️currently not adding to it❗️(Originally publishes on June 9, 2017)
8 136 - In Serial13 Chapters
The Thalapathy Game
We are back with a Thalapathy Flick but this time it is going to be all dashing!Honest.Uncorrupted.DaringHow else should a good cop be?!Extremely wicked, surprisingly evil and vileThat's the type of villain we fall in love with!And when these polars cross paths in the quest of fate, What do you think will be the result!?Check it for yourself and stay tuned for updates!!!
8 152 - In Serial24 Chapters
Psych | C.H. AU
"Dreaming demons while you sleep,That make you stutter when you speak."In which a boy and a girl meet at a psychiatric hospital, where both are attending therapy sessions. One there for almost beating someone to death unknowingly and one there for being beaten. [SHORT STORY][COMPLETE][In Love and Death Series][1st place winner in the Waste the Night Awards for Best Calum Hood]Copyright © 2015 by soundthealarmHighest ranks: calumhood #886 [11.23.18]5secondsofsummer #653 [11.23.18]
8 100

