《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 28
Advertisement
---------------------------------------
Сайн уу манайхаан . Уг нь би өмнө нь яг маргааш тавина нтр гээд гударчихсан байсандаа тэр чинь маргааш нь миний төрсөн өдөр байгаад тэгээд би та нарт төрсөн өдрөөрөө сүрприйз барья нтр гээд аягүй сүртэй бодсон байхгүй юу даан ч чадалгүй явсаар одоог хүрчдийм байна уучлаарай . :))
-------------------------------------
Ус буцалгагчны дуу чихний хажууд мэтээр чанга буцалж би харин арайхийн энэ их ачаалал ядаргаанаас толгойгоо авархаар хоёр талдаа массажлангаа нүдээ анин ойр хавьдаа дуугарах чимээг арилгахыг хичээж байлаа.
" Чи яг л стрессдэж үхэх гэж байгаа юм шиг харагдаж байна. "
Бүдүүвтэр хоолойноос нь хэн гэдгийг мэдэх үедээ би нүдээ нээлгүйгээр зөөлхөн амьсгалж дараа нь түүнрүү харав.
" Хувийн асуудлаас болоод толгой жоохон өвдөөд байна. "
Тэхён миний урд сандал татан сууж идэж байсан чипсээ надруу идэх үү гэсэн байртай харуулахад би толгойгоо сэгсрэн урдуур гаргасан нөүтбүүкээ хаав.
Дараа нь би цонхоор харах Тэхёнрүү хараад
" Чи яагаад тэглээд ч энд байгаа юм? Та нар бэлтгэлтэй биш бил үү? " хэмээн хэлэхэд Тэхён надруж харан ,
" Рэп Мон хюн бүжиглэж байгаад шагайгаа өвдөгчихсөн болохоор түүнийг эмчид үзүүлэнгээ түр амарч байгаа. Уг нь би бүжиг дэглээчээрээ сайшаагдаж байсан юмсан. " Тэхён чипсрүүгээ харангаа жоохон хүүхэд шиг уруулаа цорвойлгоход би өөр өөрийн эрхгүй инээмсэглэн толгойгоо сэгсэрлээ.
Тэхён гараа урдаа тавин шанаагаа тулаад
" Бидний дуу өчигдөр орой гарчихсан бас бид нар маргаашнаас завгүй болохоор өнөө орой явж тэмдэглэнэ гэсэн. Бидний дуу маш их хандалт авсан шүү. "
Би баярт мэдээг сонсон инээмсэглэлийг нүүрнээсээ арилгалгүй , нөүтбүүк дээр тэмдэглэл хийж явсан цааснуудаа овоолон жигд тавив.
" Баяр хүргье. Би та нарыг амжилттай явна гэж хэлсэн биз дээ? "
Хариулж Тэхён үг хэлээгүй ч юм бодолхийлэн хэсэг суусны эцэст аядуухнаар
" Миний хэлэх гээд байгаа үг бол .... чи нөгөө .. хамт тэмдэглэх үү л гэдэг байна. "
Би түүнрүү тоглосон байртай хараад
" Юу? Чи тоглож байгаа биз дээ? Би яах гэж та нартай хамт тэмдэглэх юм. Би биш та нар айдолууд. "
" Тэгсэн ч чи бидний хамгийн ойр стилист . Бас тэглээд ч чи надаас болж их зовлон туулсан. "
" Үгүй ээ хэрэггүй. Би зүгээр. Бүгд чамаас болсон биш шүү дээ. Миний хайнга байдлаас минь л болсон юм. Эцэст нь ...... стилист бол зүгээр л нэг ...... ажилчид шүү дээ. "
Би сүүлийн удаа инээмсэглэн сандлаас босоод " За за би ажлаа хийхээр явлаа " гэсээр явах гэтэл гэнэт тэрээр миний бугуйнаас минь зөөлхөнөөр барин өөрлүүгээ харуулав. Түүний гар маш дулаахан бөгөөд зөөлхөн санагдахад өөрийн эрхгүй хацар чих минь халуу дүйгэх мэт мэдрэгдэж тэрхэн хэсэгтээ тайлбарлашгүй мэдрэмжээр гижигдэж байгаа мэт санагдав.
" Ядаж чи зүгээр ирээд явчихаж болохгүй юу? "
" Я-Яагаад? Чи надтай тэгж их хамт тэмдэглэхийг хүсээд байгаа юм уу? "
Толгой дотроо өөрийгөө ээрин ярьснаа харааж яагаад гэнэт ингэж сандраад байгаадаа гайхсаар аль болох жирийн мэт царайлхаар хичээн Тэхёнрүү хариултыг нь хүлээн харлаа.
Тэрээр миний бугуйнаас гар нь доош зөөлхөнөөр уруудахад гижиг хүрэн ар нурууны үс сэрхийн босч байв. Тэхён гараа явуулан гарыг минь тавихынхаа урд хуруугаар минь зөөлхөөн барьсаар болих ба надруу дараа нь харж " Надад чамд хэлэх юм байна " хэмээв.
Хэчнээн гэнэт сандрал мэдэрч зүрх хүчтэй цээжин дотор цохилж байсан ч би хоолойгоо засан гараа хажуудаа аваачаад
" За.... " гэхэд Тэхён инээмсэглэн ширээнээс босон
" Орой 7 цагт уулзья " гэсээр гарлаа.
***
Уруулны будгыг аван урууландаа зөөлхөнөөр түрхэнгээ скайпигээр чалчих Жэнингийн яриаг тасралтгүй сонссоор байлаа.
" Эхлээд тэр надаа тэгнэ гэж хэлсэн ч дараа нь тэр -.. "
Түүний эцэс төгсгөлгүй ярианд би санаа алдан нүдээ зөөлхөн эргүүлэн утасныхаа дэлгэцрүү харж
" Жэнин чи өөрөө эхлээд түүнд хэлээчдээ . Хэрвээ тэр чинь үнэхээр л чиний ' найз банди ' чинь мөн юм бол чамайг хамтлаг шүтдэгийг зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. "
Advertisement
Жэнингийн нүүр утасны дэлгэцийг дүүргэх ба нойрмог нүд будаггүй царайнаас нь л дөнгөж сэрсэн нь харагдаж байлаа.
" Чи тэглээд ч байз солонгост хэд болж байгаа билээ? .. аан оройн 6 хагаст маргааш ажилтай байж хаачих гэж байгаа юм? "
Би сормуусны будгаа будаж утасруугаа харан " Тэхён хэлэхдээ тэд олуулаа дуу гаргаж амжилттай явсанг нь тэмдэглэнэ гэсэн. Гэхдээ би яагаад байх ёстойгоо мэдэхгүй юм. Би зүгээр л стилист нь. Зөвхөн тэмдэглэх бол хамтлагийн гишүүд менежэр гэх мэт гол хүмүүстэйгээ тэмдэглэдэг биш юм уу? "
Жэнин инээн орон дээрээ эргэн одоо босож суух ба " Арай намайг байхгүй байхад ямар нэгэн гоё юм болоод байгаа юм биш? " хэмээхэд би будгийн саваа хаан түүнрүү харлаа.
" Үгүй ээ мөрөөдсөний ч хэрэггүй бас би явлаа. Тасаллаа. "
Жэнингийн хариултыг хүлээлгүй би скайпиг тасалж дөнгөж утсаа түгжихэд утсанд үргэжлэн мессэж ирэн биржигнэв.
'
Зүрх ердөө албан ёсны захидалд догдлоход яг өмнө нь шалгалт өгөхөөр хүлээж суухдаа ямар мэдрэмж төрдөг байсан тэр мэдрэмж гэнэт төрж байв.
Цэнхэр өмдөн дээр цамц өмссөн байсан учир дээгүүрээ бор сааралтай цув өмсөн ороолтоо зүүгээд сүүлийн удаа толинд харан хичнээн ямар ч өөрчлөлт гарахгүй байтал үсээ хальт янзлан гарлаа.
Байшингаас гаран урд талын замруугаа харахад тэр цаанаас хар тэрэг ирж яваа харагдах ба бараг дугаарыг нь ч харалгүй танисан би замын хажууд ойртон очин зогслоо.
Хар тэрэг урд зогсон цонх нь доошлон дотроос нь үрүүл дээр баруун гараа тавьж зүүн гараа цаанаа цонхны товчлуур дээр дарсан Тэхён үзэгдэх ба тэрээр надруу харан жоохон хүүхэд шиг амаа ангайн инээмсэглээд
" Ороод ир Юра " хэмээлээ.
Би үг хэлэлгүй машинд орон сууж бүсээ бүслэхтэй зэрэгцэн Тэхён машинаа барин эхлэх ба би түүнрүү харахад тэр нэг л чимээгүй хэрнээ толгойдоо нэг юмыг удаанаар тунгаан бодож байгаа аятай харагдана. Энэ нь миний бодлыг чилээхэд би чимээгүйг эвдэн
" Би нээрээ түрүүхэн санасан л
даа. "
" Юу? " Тэхён харцаа замнаасаа салгалгүй дулаахнаар асуухад би утасныхаа дэлгэцэнд тусах замын гэрлүүдийг ийш тийш хөдөлгөнгөө
" Чи машины үнэмлэхгүй гэж нэвтрүүлэгт хэлснийг. " гэхэд тэрээр гэнэт хоосон зүйлэнд хахаж эхлэв. Тэрээр шүлсэндээ хахаж дууссаны эцэст надруу харцаа явуулан
" чи намайг машины үнэмлэхгүй байж машин барьж байна гэж хэлэх гээд байгаа юм уу? "
Би инээн " Үгүй ээ үгүй би тэгэх гээгүй. Зүгээр л яагаад бүх хүн үзэж байгаа нэвтрүүлэгт өөрийгөө машин барихыг хүсдэг ч машины үнэмлэхгүй гэж хэлсэнд чинь л жоохон гайхаад байна. "
Тэхён чимээгүй замаа харан явсаар улаан гэрэлд зогссоны эцэст амандаа зөөлхөн инээмсэглэл тодруулан тоглосон өнгөөр
" Энэ яг л нэг төрлийн бодлого хийхтэй адил. Бүх айдолууд үнэн ярьдаггүй Юра. Заримдаа хүн бүрт худлаа ярих үе байдаг даа. Яг тэр үетэй л адил. " хэмээхэд би толгойгоо бага зэрэг далийлган харсан ч аман дахь хөгжсөн инээмсэглэлээ арилгасангүй.
" Тэгээд чи үнэмлэхгүй гэж худлаа ярьсан болж таарах нь уу? "
Миний шоолох инээлтэнд Тэхён бууж өгсөн байртай харан
" Юра чи намайг доошоо хийгээд байгаа юм уу? Би зүгээр л фэнүүддээ нэг юманд ч гэсэн чадахгүй юм шиг жүжиглэх хэрэгтэй байсан юм. Би угаасаа бүх юмандаа сайн болохоор жолооноос өөр зүйл байгаагүй. " гэхэд би түүний өөртөө итгэлтэй байдалд нь харамсах мэт санагдав.
Инээнгээ би толгойгоо зөөлхөн сэгсэрч хажуу тийш цонхоор харахад замын гэрэл ногоон болж Тэхён урагш замаа харан явлаа.
Радиогаар гарах аядуухан ая яагаад ч юм кинон дээр гардаг хэсэгхээн тайван хэсгүүдийн нэгтэй адил мэт байвч түрүүхэн зүв зүгээр инээж явсан Тэхёноос нэг л өөр төрлийн аура мэдрэгээд байгаа мэт санагдахад би дахин түүнрүү удаанаар харав.
' Тэр ....... айгаад байгаа юм байхдаа? '
" Би худлаа ярих дургүй. Гэхдээ би өдөр тутамд яг л нэг туйлын соронзыг нийлж байгаа мэт фэнүүдийнхээ урд жүжиглэх хэрэгтэй болдог. Би хэчнээн тэднийг дургүй байгааг мэдэх ч жинхэнэ сайн найзууд шиг инээмсэглэх-... " Тэхён яриагаа түр зогсоон гүнзгий амьсгал аван гаргав. " -хэцүү нь байдаг. Гэхдээ хамгийн сэтгэлийг минь өдөр тутамд зовоодог зүйл бол- "
Advertisement
Тэрээр надруу харахад түүний нүдэнд гуниг хуран цугларсан харагдав.
" Тэд нар бүгдээрээ бидний худал хуурмагт итгэдэг нь. "
Тэгээд биднийг чимээ анир дахин нөмөрлөө.
***
" Чи энд ирнэ гэж хэлээгүй биз
дээ? "
Тэхён миний ардах хаалгыг хаан
" Сүрприйз барих гэж байж хаашаа явахаа хэлэх хэрэг байхгүй шүү
дээ. "
" Яагаад чи намайг Хан мөрөн дээр авчран сүрприйз барих гэж байгаа юм? Би чамд ямар нэгэн юм хийсэн билүү? "
Би машиныхаа ардаасаа савтай зүйл болон даавуу гаргаж ирэх Тэхёнаас асуухад тэрээр сул гараараа машины багажаа хаан цоожлоод
" Сүрприйз барихад ямар нэгэн шалтгаан хэрэггүй биз дээ? Тиймээс одоо зүгээр л намайг дагаад яв. " хэмээн миний ардаас зөөлхөн түлхэх ба би гайхширсаар алхав.
Хүмүүсийн буудалладаг газарт ирэн тэрээр юмаа тавиад дараа нь аяны сандал гарган тавилаа.
" Энд сууж бай. Би явж бусад юмаа аваад ирье. " Тэхён намайг сандал дээр суулган үг хэлэхийн завдалгүй нүүрлүү минь даавууг шидээд тоглоомоор инээн цааш гүйхэд би уурлан соронзлогдсон үсээ янзлав.
Даавууг өөрөөрөө ороон сандал дээр тэрхэн зуур аятайхан болгоод урагш харахад нэлээдгүй хол хан мөрөн харагдаж байсан ч хажууд гэрэлтэх чийдэнгээс болон гол хав хар харагдаж байв.
Ямар нэгэн шалтгаангүйгээр хан мөрөнд ийм орой ирж байгаагүй ч Тэхёний авчирсан зүйлсийг харахад нэг том сав даавуу болон сандалнууд байлаа.
Төд удалгүй Тэхён гартаа том савтай зүйл болон ууттай ирэхэд би сандлаасаа босов.
" Тэхён яг юу хийх гээд байгаагаа надад хэлж болох уу? "
Тэрээр газарт юмаа тавин том савтай зүйлээ онгойлгоход дотроос нь хоёр хүний эвхэгддэг майхан гарч ирвэл миний нүд орой дээрээ гарах мэт санагдлаа.
" Тэхён. "
" Гуйж байна. Түрхэн зуур нүдээ аниад ч юм уу урдах зүйлээ харах утсаа оролдоод ч хамаагүй арван минут л хүлээчих. Би уур амьсгалыг бүрдүүлэхийг хичээж байна за?" Тэхён майханг шидэхэд майхан дэлгэгдэж , тэрээр нэг газарт тааруулан тавьж , гадаслаад , дараа нь дотогшоо нь даавуугаа хийж эхлэх ба нэг саваа үлдээн миний хажууд тавьж урд минь байсан гал асаах цэг дээр түлээ тавив.
Түүнийг энэ бүгдийг ийм хурдтайд хийхийг харах надад таашаалтай байсан ч түүнийг яагаад гэнэт намайг энд авчирах болсон бас яагаад майхан барьж гал асаагаад эхлэх болсонд нь гайхаж байлаа.
Арав биш хорин минут хэрнээ өнгөрч , түүнийг нэг газраа зогсолгүй ийш тийш гүйхийг харж суусаар утасны цагаа харахад , долоо хагас болж байсанд би түрүүнээс хойш намайг байхгүй мэт юм хийж явсан Тэхёнруу харвал тэрээр яг галыг асаан гал дүрэлзэж эхлэв.
" Болчихлоо. Би гайхалтай биш байна гэж үү? "
Тэрээр өөртөө сандал дэлгэн миний хажууд тавиад дараа нь миний гарт өгсөн байсан халуун цайтай байсан ч аль хэдийн дуусч хоосорсон аягыг минь аван дахин цай хийж эхлэлээ.
" Чи надад шалтгаангүй сүрприйз барих гэж энэ бүгдийг хийлээ гэж үү? Яагаад? "
" Би чамд хэлсэн шүү дээ. Бүх юм нууц байхдаа гоё байдаг гэж. Гэхдээ чи удахгүй мэдчихнэ ээ. Яагаад намайг энэ бүгдийг хийгээд байгааг. "
Тэхён хариулан надад дахин цай хийсэн аягыг өгч урд минь савтай гоймон тавиад
" Сайхан хоол бэлдэж чадсангүй ээ. Одоо өгч чадах минь л энэ. Уучлаарай. "
Би толгойгоо сэгсрэн инээмсэглэн
" Үгүй ээ уучлалт гуйх хэрэггүй. Харин ч би чамд талархах хэрэгтэй. Чи надад ийм том зүйл хийж өгч байна шүү дээ. " гэхэд Тэхён инээх ба түүний амнаас уур гарч байлаа. Толгойгоо арагш налан би нүдээ аньж урдаас төөнөх галын дулаахан дөл ардаас сэвэх хүйтэн сэвшээ салхийг мэдрэн амьсгал аван гаргаж
" Сайхан байна шүү хэзээ сүүлд ингэснээ санахгүй байна. " хэмээв.
Дараа нь би нүдээ нээн бүдэг бадаг харагдах оддыг ширтэн буцан харцаа урагш аваачихад аль хэдийн над дээр тогтсон байсан Тэхёний харцтай тулгаран үлдлээ.
Тэрээр надаас харцаа салгах байтугай өөр юу ч хийхгүй байсанд би өөрөө бултан харцаа өөрчилж урагшаа галруу хараад хоолойгоо засав.
Гэвч түүний харц одоо ч хүртэл над дээр байгаад байх шиг мэдрэгдэхэд би толгойдоо ярьж хэлж болох бүх л зүйлсийг солиотой мэт эрэн хайсаар эцэст нь нэг юм саналаа.
" Аан нээрээ чи надад нэг зүйл хэлнэ гэсэн тэр чинь юу юм? "
Миний асуултанд тэр ч бас түрүүхэн санасан бололтой ' нээрээ тийм ' гэсээр сандлаасаа босч майанруугаа ороод удалгүй гартаа нэг юм барин гарч ирэв. Дараа нь савыг юу гэдгийг нь анзаарч амжаагүй байсан миний урд ирэн савыг надруу сарвайгаад
" Май " хэмээлээ.
" Би ..... я-яагаад? "
Тэхён миний гарт минь тэр баантиглан уясан савыг тавьж
" Үргэлж миний хажууд байдагт чинь талархсан сэтгэлийн минь бэлэг. Би наадхыг чинь сонгох гэж их зовсон шүү. " хэмээн өөрөө сандал дээрээ очин суулаа.
Юу ч хийгээгүй байж хүнээс бэлэг зүв зүгээр авах ёстойгоо би мэдэхгүй ч хэлэх үггүй болж самгартан , над руу инээмсэглэн жоохон хүүхэд шиг ширтэх Тэхёнруу харахад тэрээр намайг савыг онгойлго хэмээн харцаараа заав. Гар минь удаанаар хөдөлж би маш эвтэйхнээр савыг онгойлгоход дотроос нь маш сүрдмээр шилэн сүрчиг гарч ирлээ.
" Чамд үнэр нь таалагдах эсэхийг мэдэхгүй ч чамаас энэ үнэртвэл гоё байх гэж бодсон юм. "
***
Харах ёстой хугацаанаасаа хэтэрхий -бүрхэтэрхий- удаанаар савруу тэрээр ширтээд байсанд аяандаа би болохгүй юм өгчихсөн байхвий хэмээхээс айж байлаа.
" Юра..? Чи зүгээр үү? "
Хичнээн Юра хариулахгүй бас түүний үсэндээ нуугдсан царайг харах хэцүү байсан ч өөрийн эрхгүй амьдралдаа сандарч байгаагүйгээрээ сандрахад арайхийн Юра надруу харлаа.
" Баярлалаа. "
Тэрээр эцсийн эцэст намуухан хоолойгоор хариулахад би амаа бараг хагас онгойлттой харж юу хийхээ мэдсэнгүй. Юра бараг л урсах нулимсаа арчиад улам тод инээмсэглэн мишилзэхэд би арайхийн
" Чи яг зүгээр үү? ..... яагаад уйлаад байгаа юм? "
Тэрээр хайрцгийг эргэн таглангаа
" Би уйлж болохгүй гэж үү? Чи надад бэлэг өгсөн шүү дээ. "
Би доод уруулаа багаар хазлан гараа өмднийхөө халаасанд хийхэд тэрээр урдаа тавьсан байсан ч идээгүй хоолоо онгойлгон , түрүүхэн урсаж байсан нулимс аль хэдийн ул мөргүй арилж үргэлж л миний халин урсдаг инээмсэглэлээрээ инээгээд
" Алив хоолой идье " гэлээ.
Би хоол гэдэг үгийг сонсон баярлах сэтгэл төрж нүүр дүүрэн адил инээмсэглэн толгойгоо дохиод бид үг солилцолгүйгээр урдах савтай гоймныхоо тагыг онгойлгон идэж эхлэв.
Гэсэн ч хажууд минь жинхэнэ урлагийн бүтээл оршиж байхад бараг секунд бүрт нууцаар ширтсээр би хоолондоо анхаарал хандуулан идэхээ мартаж байв.
Чөтгөр гэж. Яахаараа ийм гайхамшигтай байдаг байна.
Чимээгүйг эвдэлгүй бид хоёр суусан ч эцэст нь би сониуч зангаасаа болж
" Тэгэхээр чи угийн тийм сэтгэл хөдлөл бэлэг авах болгондоо гаргадаг юм уу эсвэл би чиний амиа өгөхөд ч бэлэн байдаг хамгийн гоёыг нь аваад ирчихсэн юм уу? "
Юра урагш харсан хэвээр намуухан
" Учир нь би тийм бэлэг авч байгаагүй. "
Би гуяан дээрээ тавьсан хуруугаа бие биенд нь оролдон өөрийгөө түүний инээдийг нь хэтэрхий их хүргүүлсэндээ бүр уйлуулах бэлэг аваад өгчихөж хэмээн харамсан гутархад Юра үргэжлүүлэн
" Өнөөдөр миний төрсөн өдөр " гэх үед бодол санаа хоосрон би хэсэг гацав.
А-айн?
Юра надруу харан инээмсэглэн үсээ чихнийхээ ардуур хийнгээ
" Өнөөдөр миний төрсөн өдөр. Би өнөөдөр 20 хүрч байна. " хэмээн давтан хэллээ.
" Тэгвэл чи яагаад ганцаараа энд ингээд надтай хамт байгаа юм? Чи миний гуйлтанд үгүй гэж хэлээд найзуудтайгаа тэмдэглэх ёстой биш билүү? Найзууд чинь хаачсан юм бэ? "
" Чи мэднэ шүү дээ. Надад ганцхан л найз байдаг. "
" Тэгвэл тэр найз чинь хаана байгаа юм? "
" Би түүнд хэлж байгаагүй. "
Би Юрагийн ямар ч гацалтгүй хариулах хариултанд самгартаж байлаа.
" Яагаад? "
" Зүгээр л тэр надаас хэзээ ч асууж байгаагүй. "
" Чиний ганц найз чинь чиний төрсөн өдрийг яагаад мэддэггүй , мэдэхийг хүсдэггүй юм бол гэж чи боддоггүй юм уу? "
" Би наад асуултыг чинь ахлах сургуулийн хоёр дугаар ангиасаа хойш өөрөөсөө асуухаа больсон. "
Би гэмшин өөрийнхөө хөлрүү харав. Чи энэ бүгдийг давахад хэтэрхий гэнэн охин биш гэж үү?
" Ямар ч гэсэн төрсөн өдрийн мэнд Банни. / Bangie буюу Бан овгыг нь өхөөрдөн хэлж байна :)) / " гэнэт өөрийнхөө хэлсэн үгэндээ ичин улайгаад " Үгүй ээ Юра. " хэмээхэд Юра зөөлхөн инээмсэглэн
" Банни гэхэд болно оо. " Тэрээр өвдгөө урдаа ачин тэврээд эрүүгээ өвдгөн дээрээ тавив. " Банни гэхэд болно . "
Би бодов.
Магадгүй одоо хэлэх болсон бололтой.
***
Хэчнээн бүх зүйл төсөөлж байснаас минь тэс ондоо зүг чиглэлээр явж байсан ч би бүх зүйлд жаргалтай байлаа. Үүнээс илүү жаргал байна гэж үү?
Тэхён хоолойгоо засах ба би түүнрүү харахад тэрээр шилэн хүзүүгээ ичсэн байртай маажиж дараа нь гүнзгий амьсгал яг л хүүхэд төрүүлэх гэж байгаа аятай аван гаргав.
Хөөрхөн юм.
" Би чамд хэлэхийг хүссэн зүйлээ хэлмээр байна. "
Түүнийг одоог хүртэл хэлэх зүйлээ хэлээгүй байгаад нь гайхаж тэгвэл түрүүний зүйлүүд зүгээр л далдлалт байсан юм байхдаа гэж бодон " Хэл хэл. " хэмээлээ.
Түүний асуулт , гуйлт юу байна бүх хэлэх зүйл нь ямар ч зовлон авчрахгүй гэдэгт би зуун хувь итгэлтэй байсан учраас би түүний хэлэх үгэнд бэлтгэлтэй байв.
Бүх зүйлд бэлэн байсандаа би азтай байсан ба түүний хэлсэн үг миний амьдралыг бүхлээр нь эргүүлсэн юм.
" Би чиний найз залуу болж болох уу? "
Жаргал.
Миний тэр үед мэдэрч байсан мэдрэмж ердөө жаргал л байлаа.
Магадгүй би түүнийг энэ үгийг хэлэхийг л хүлээж байсан бололтой.
Өөрийн үгэндээ галзууртлаа ичин улайж харцаа галруу бүх үед байлгах Тэхёнруу би харж байсан ч удалгүй амандаа инээмсэглэл тодруулахад тэрээр надруу харлаа.
" Тийм ээ болно.. "
#####
This is it guyz. :"))
Тэд эцэст нийлчихлээ гэж үү би өөрөө ч итгэхгүй байна. Яагаад би ийм хөгширчихсөн юм шиг санагдаад байна аа? Хахах
Мангар их үйл явдал яваад л яваад л яваад л явсаар байгаад ингээд дуусгасан нь дээр юм байна гэж бодсон болохоор дуусгалаа шүү нзуда.
Дараагийн бүлэг ойрын хугацаанд гарна гэж би бол амлахгүй. Гэхдээ зохиол маань ерөнхийдөө дуусах ойрхон байна гэж хэлэхгүй л дээ зөндөө юм байна аа. T.T заза би унтмаар байна онгод орж ирэн явахаас нь өмнө бичсээр байгаад бүр ядарч гүйцлээ. Баяртай соёонара чингү~ 👊😂👌🏽👯♂️
Бас Spring Day -ийг үзсэн миний царай :""""")
Advertisement
- In Serial105 Chapters
Your Turn To Chase Me, Reborn For Revenge
April Jones was submissive and weak, she gave in to her stepmother and stepsisters every whim. Her father was busy with the business and had no time for her. They took everything from her even her life. She died a horrifying death, now reborn she plans to change her fate and take back all she had lost.
8 4678 - In Serial35 Chapters
Little Rich Boy
His dad is the CEO of the largest firm in New York. He's the king of the school, girls fall at his feet. He dries his hands with broken hearts and hundred dollar bills.Her dad works as a store manager. She's the scholarship kid at the school, unnoticed by almost everyone . She treasures the pennies she has.He's Dustin Fox the little rich boy that needs to learn how to love She's Hadley Penderson the uptight girl that needs to learn how to live{NOT EDITED}
8 111 - In Serial48 Chapters
her dark lycan
| complete & edited |"screw, screw this, I'm rejecting you," she hissed through clenched teeth.Her hands clenching to fists by her side, her chocolate brown eyes flashing with anger.His eyes darkened upon her outburst, the ocean blue of his left eye turning black, while simultaneously the green of his right eye that had gold specks surrounding the pupil started to dim, the darkness taking over, both orbs turning black.His Lycan was trying to push through, her announcement of rejecting him didn't sit well with his Lycan, who was trying to take control and mark her, to make her his. Forever."I Venus Harrison, reject you Dante En-" her statement got cut off by a pair of warm and firm lips over hers.Sparks flew upon their touch, as he moved his lips against hers, growling when she wouldn't open her mouth for him, he squeezed her derrière in his rough hands and forcefully pushed his tongue into her mouth for it to clash with hers.--------------------------------------------------------------Venus Harrison was on the run, trying to find a pack to settle into after her old pack Blood Moon was destroyed by the Dark Crescent pack. She only wanted to live as a normal werewolf and escape her abusive past.Dante Enzo Salvatore is the only lycan left and the Alpha of the biggest and fiercest pack ever known. Cold and ruthless, Dante had no intentions of ever finding his mate, he didn't want one.But the plans of both change when Venus stumbles into Dantes pack, only to find they both were mates.Despite the shadows lurking in the corners, will they learn to accept and love each other?Or will they go up in flames?#1 in dominion 10/4/19#1 in family secrets 22/9/19mature content and swearing, read at your own risk
8 413 - In Serial51 Chapters
What You're Not
When she moves to a new town, all Loren wants is a fresh start. But things get complicated when she falls for Miles, the cute boy who wants to know her secret. *****When Loren Reed moves to Westbrook all she wants is to put her past behind her. And she has a plan to do it: she'll get back into sewing, make some new friends, and pull her grades up. In short, she'll show her mom that she's not going to be a shut-in anymore, and that she's moved on from the tragic events of four years ago. The only problem? Miles Hanson, the cute football player who wants to know everything about her. As it turns out, Loren and Miles may have more in common with their pasts than they ever realized...[[word count: 90,000 - 100,000]]Cover designed by Ria AmeliaTrigger warning: This story mentions the death of a parent and sibling
8 155 - In Serial31 Chapters
The Wolves ✓
They call themselves the wolves. They're dangerous people but they're the best at what they do- and that's surviving. Freya and her younger brother, Greg find themselves in grave trouble when they move to the north with their family and there's a sudden outbreak- namely, the Smoke. The smoke is spreading and there's no news for government intervention. When all seems lost, the pair come across the wolves but they're not there to help. Everything changes when group leader, Tristan Wolfe gets involved. Are the Wolves to be trusted? And can Freya save herself and her brother from things that go bump in the night?WATTPAD FEATURED
8 237 - In Serial45 Chapters
UNDER HIS PROTECTION
Being a princess was no easy task, especially when your life was always filled with guns and threats being thrown at you since a young start. Anisa Hassan grew from it all and has lost the ability to care for another except herself. She lives a lavish life and spends to her hearts desire with her royal status putting her at the top 5 richest in the country. But, suddenly, her bodyguard dies before saving her during her father's anniversary, leaving her to break to pieces. The next day, another one appears but this one seems to have more secrets than the palace holds....
8 87

