《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 29
Advertisement
" Бид бүгдийг нуусан нь дээр гэж бодож байна уу? "
Тэхён урагшаа зам харан явангаа миний асуултанд тэр дороо хариулаагүй ч удалгүй нааш харалгүйгээр чимээгүй хариуллаа.
" Хэнээс? Бүх хүнээс үү?"
Тэрээр баруун гараа жолоон дээрээ тавин зүүн гараараа уруулныхаа доогуур илэн явуулах ба надруу асуулт хүлээн бор нүдээрээ харав.
" Зүгээр л хэрвээ хэн нэгэн мэдчихвэл чиний нэр төрд ч халдах байх. Стилисттэйгээ холбогдлоо гэж... "
" Зүгээр ээ Юра надад хамаагүй. Надад хүмүүсийн юу бодох хамаагүй. "
Ногоон гэрэл асан Тэхён хаазаа гишгэн явах ба би пальтоныхоо хормойгоор оролдон харцаа доош бууруулав.
" Чиний бодож байгаа шиг юмс амархан биш Тэхёна. Хэрвээ хүмүүс мэдчихвэл чи ч тэр надад ч тэр бүх зүйл нуран унана шүү дээ. За би ч яахав. Би зүгээр л нэг стилист. Харин чи . Чи бол хүн бүрийн дуртай алдартай хамтлагийн гишүүн. "
" Гуйж байна Тэхён. Намайг ойлгооч. "
Тэрээр гэрийн минь урд ирэн машиныхаа хөдөлгүүрийг унтраах ба миний түрүүнээс хойш хормойноосоо барьсан байсан гарыг минь дулаахан гараараа атган , надруу хараад дөлгөөхөн инээмсэглэлээ.
" .... за за. Хэрвээ чи хүсч байгаа бол. "
Гэхдээ түүний инээмсэглэл нүдэндээ хүрсэнгүй.
***
" 30 минутын дараа БиТиЭс гарна шүү. Бэлэн байгаарай. "
Дууны программын найруулагч хэлэхэд өрөөнд хөдөлгөөн орон хүн бүр хийж байсан зүйлсээ улам түргэсүүлэхэд , хөдөлгөөнөө давтаж байгаад ширээн дээр байсан устай аягыг унагаснаас хаа сайгүй шил болж түүнийг нь шүүрдэж явсан би ч мөн адил хурдан шүүрдэж эхлэв.
" Би хэлсэн шүү дээ Тэхён . Би ганцаараа хийчихнэ. Чи явж микрoфон хувцас зэргээ янзлуулж байлдаа. "
Хуурай салфеткаар газраар асгарсан ус арчих Тэхён инээмсэглэн толгойгоо сэгсрээд
" Зүгээр дээ " хэмээнгээ эрхий хуруугаа гозойлгоход би урдуурх үсээ үлээн арагшлууллаа.
" Үгэнд орохгүй чи нээрээ. "
Тэрээр чимээгүй жуумалзан инээгээд салфеткийг өрөөний буланд байх хогийн савруу шидэх ба гоол ороход гараа өргөн надруу хараад
" Чи сая харсан уу? "
Advertisement
" Юу? " Би гараа гөвөн газраас өндийнгөө хогийн савруу ч бас шилний үртэсүүдийг гулсуулахад Тэхён ,
" Би түрүүн хэний ч харж чадахгүй зүйлийг үзүүлчихлээ. Ээе~ " хэмээн духаа гаран дээрээ тавин амандаа тоглосон инээмсэглэл тодруулж
" би ч үнэхээр чадварлаг залуу юм аа " хэмээв.
Би толгойгоо зөөлхөн сэгсрэнгээ инээхэд нэг хамтлагийн бичлэг авах нь дуусах ба хичнээн цаг байсан ч гэсэн стилист менежэрүүд бүгд арын тайзруу хамтдаа явлаа.
Цагаан урт хонгил шиг коридороор хажуугаар зөрөх зөндөө хүмүүс байвч гэнэт урд алхах тэд алхаагаа намсган доош бөхийж эхлэхэд би хэн урд байгааг нь хараагүй ч хамтдаа бөхийх ба дараа нь харахад нилээдгүй олон царайлаг эрчүүд хажуугаар өнгөрөн явж байлаа. Хэтэрхий царайлаг.
Тэд бичлэгээ авч дуусгасан бололтой ихэнхийнх нь духнаас хөлс бурзайхад , урд нь байсан ахлагч бололтой царайлаг бор үстэй эрэгтэй манайханруу харж амжилт хэмээх ба ардаас нь бүгд инээмсэглэн , нэг арай намхандуу гишүүн нь өндөрийнхөө нуруулуу үсрэн үүрүүлж бусад нь ёслон явж байв.
Намжүүн Жимин гээд л бүгд инээмсэглэн баярласнаа илэрхийлэн ёслон өнгөрцгөөх ба бүгд өнгөрцгөөсний дараа би хамгийн ард нь алхах өндөр туранхай хэрнээ биеийн харьцаа сайтай гишүүнрүү харахад тэр нь бас нааш харан алхаж байснаа надтай харц тулгарсан даруйдаа хурдтайгаар цааш харлаа.
Хэчнээн яагаад нааш харж явсаныг нь мэдээгүй ч би их юм бодолгүй цааш алхалангаа тэр эрэгтэйг цааш харсаны дараа нуруун дээрх бичгийг нь сониуч зангаасаа болж нүдээ жижигсэгэн байж уншив.
Эксо
У Сэүн.
***
Хуваарьт бүх ажлаа хийж дууcгасан даруйдаа би өөрийн ариухан цагаан сэтгэлээрээ цэвэрлэгч өвдсөнөөс менежэр , стилистүүдийн өрөө болон бэлтгэлийн өрөө зэргийнх нь шалыг цэвэрлэхээр үлдлээ.
Нуруун дээрх ажил минь тоолж барамгүй их байлаа ч анхнаасаа янзалж л эхэлсэн би одоо ч хүртэл янзлахад алдаад байх зүйл байсангүй.
Савтай усыг гарган би гараа гөвөнгөө стилистийн өрөөний гэрлийг унтраагаад хаалгыг нь хааж дараа нь шалны модтойгоо бэлтгэлийн өрөөлүү алхав.
Ажлын цаг аль хэдийн өнгөрсөн байсан учир ажлын ихэнх өрөөнүүдийн хаалга түгжээтэй бас гэрэл унтраастай байх ба алхах хүн цөөхөн байлаа. Толгойдоо орж ирсэн хамаагүй аяыг амандаа аяалсаар би бэлтгэлийн өрөөний урд ирэхэд халаасанд утас биржигнэн харахад манай хөрш айлаас мессэж ирсэн байв.
Advertisement
' Юра түрээсийн эмэгтэй чамайг хайгаад хаалгыг чинь тогшоод байна? Хэзээ ирэх юм? Хүүхэд минь чимээнд унтаж чаддаггүй ээ. '
Амандаа хараан би эргүүлэн
' Ажлаа хараахан дуусаагүй байна. Удахгүй очиод бүх зүйлээ шийдье ээ гээд хэлээд өгөөч баярлалаа эгчээ. Төвөг удаж байгаад үнэхээр уучлаарай. ' хэмээн бичээд илгээхдээ одоо бас юу хүсээд байгаа нь уур хүргэж байлаа.
Ханан дээрх бүх бичгийг би өөрөө будсан , хагарсан шил хогыг би бүгдийг нь сольж түүчихсэн байхад одоо бас хүсээд байгаа юм бол?
Өөртөө санаа алдан бэлтгэлийн өрөөний хаалгыг онгойлгоход дотор хэдэн хүмүүс чангаар дуу тавин бэлдэж байснаа намайг харан бүгд гацацгаав.
" Яасан Юра? " Tэхён эхэндээ инээмсэглэн хэлсэн ч миний гарандаа барьсан зүйлсийг харан инээмсэглэл нь дурамжхан төрхөөр солигдолоо.
" Би чамд битгий цэвэрлэж бай гэж хэлсэн биз дээ? Чи стилист болохоос цэвэрлэгч биш. "
Би " зүгээр ээ " хэмээн чимээгүй шивнэнгээ инээмсэглэж өрөөн дотор байх бүжигчид , царайг нь харж байгаагүй хүмүүсрүү бөхийн
" Сайн байна уу? Та нарыг болсоны дараа би цэвэрлэх үү эсвэл одоо цэвэрлэх үү? " хэмээн асуухад ихэнх нь амандаа ойлгомжгүй үг бувтнасаар намайг цэвэрлэ хэмээн өрөөнөөс бүгд шахуу гаран явцгаалаа.
Бүгд гарч хаалга хаагдсаны дараа хаалганы тэнд зогсож явсан Тэхён надруу алхаж ирэн
" Энэ зүгээр биш Банни. Чамайг ашиглаад байгааг чи ойлгохгүй байна уу? "
Би түүний духыг нь зөөлхөн цохиход тэрээр өвдөлтөнд гиншин духаа барих ба би уруулаа жимийн хөмсгөө багахаан зангидаад
" Би тийм амархан ашиглуулчих хүн шиг харагдаад байна уу? Тийм бол Тэхён чи намайг буруу л бодож байна даа. " хэлэхэд Тэхён уруулаа цорвойлгон духаа барьсаар зогсов.
Би өөрийн эрхгүй түүний хүүхэд шиг бүх зүйлд нь өхөөрдөн инээмсэглээд түүний хоёр хацраас нь чимхэн " Чи хэзээ ийм жоохон хүүхэд шиг болчихоо вэ? Сүүлд харахад чи надруу муухай хараад зодооныг зогсоогоод л явж байсан юмсан. Хүн залуужих биш хөгшрөх ёстой гэдэг үг худлаа байсан юм байхдаа? "
Тэхён миний яриаг сонсон хайрцган инээлтээр инээгээд бодохын завдалгүй миний хацрыг эргүүлэн чимхэн базав.
" Чи намайг жоохон хүүхэд шиг болгоод байгааг ойлгохгүй байна уу Банни? Өөрийн эрхгүй эр хүн байхаа мартаад байхад. "
Би түүний хачин хэрнээ сэтгэл догдлуулам шалтгаанд инээмсэглэсэн ч хаалганы тэнд зосгох хүний барааг харан гайхшралд гацан орхив.
" Чи түрүүн Банни гэсэн үү?
.... Та хоёр үерхээд байгаа юм уу? "
***
Taera feelings T.T ma heartu~
/taehyung+yura/
(●⌒∇⌒●)
And cant get over the feelings of Hansung dying. I still haven't watched it yet. But i cant~ (Ω_Ω)
Advertisement
- In Serial14 Chapters
Heiress of the Blood Throne
"You are a VonMerlyn, Pandora. And the last of your bloodline.” What's a girl to do when she finds out not only is she not as human as she thought she was, but that she is actually the sole heir of a supernatural kingdom? Pandora (formally Dove), just shy of her twenty-fifth birthday, is pulled into a world she's known nothing about and has just a few short months to learn everything she can about leading a kingdom. As if that weren't difficult enough, she also has to contend with a Wizard who would very much like to remain on the throne, and navigate her sudden relationship to her arranged fiance, an Elf named Caspian. Too much has changed far too quickly and Pandora isn't sure she has what it takes to be Queen. Regardless, she will soon learn she will not have a choice if she wants to keep her newfound kingdom in the family.
8 90 - In Serial21 Chapters
Spell and Fang
Bird is an orphaned witch hated by the heavenly host of Lun and Hexa and feared by humanity. When her family is brutally murdered can she find faith and protection among the dragons?
8 142 - In Serial21 Chapters
Maybe it would have been a good idea not to wish for a harem? Completed
Mackay and Seff were two typical high school boys, happily making grandiose fantasies about their future relationships with girls. Of course, in reality, neither knew a single girl to even talk to, let alone do anything more. So, one day, in one of their reality free discussions, they each made a wish for a harem. They got their wishes. Sort of... Things get complicated. Very complicated. They may come to regret their wishes. Oh, they also get mixed up with at bit of a police procedural. This story has multiple characters and multiple Points of View. Every POV change is clearly marked with a new header. Inside each POV section, the POV character’s thoughts are in italics. This fiction is fully written and proof read (that is, a poor man’s proof read with the help of Word). It comes to about 90,000 words (about 330 RoyalRoad pages). It will be published in 19 chapters, roughly one chapter per day. Reviews and comments are much appreciated. And if you actually read all the way to the end, I will be extremely grateful if you could post a comment saying so. After all, the whole point of me publishing this is to share the story with at least one other person, and to know about it. And, yes, I don’t have any graphic artist skills. How did you guess?
8 265 - In Serial27 Chapters
I Need You
Kayla has been captured ten years ago, at the age of seven by the pack she is basically a slave too. She has known nothing else but abuse and evil and hopes to one day live the life she so desperately dreams of having again. She is so sheltered to everything how would she know what having a mate feels like ? Adrian Knight. Strongest alpha out there. When suddenly he goes out for a run and gets captured by an enemy. Kayla's pack.Ironic right? What made him so weak to where it leads him to someone that will change his life? Kayla's life would change. Read to find out :)rankings so far :)) #43 in teen romance #5 in love #9 in romance #8 in mates #138 in werewolf
8 249 - In Serial65 Chapters
30 Day Trial Period
This is a FREE story with PAID bonus chapters.Lizzie and Parker couldn't be more opposite, except for their inability to sustain romantic relationships. They can't stand each other - but when they take on the challenge to date for thirty days to fix their horrible dating habits, the line between fake and real starts to blur... *****Lizzie's relationships have never lasted a week. Parker's have never lasted more than two. But being dating disasters might be the only thing they have in common. Tired of their constant fighting, a mutual friend challenges them to date each other for thirty days. What they didn't expect was for the trial period to be so sweet.[[word count: 100,000-150,000 words]]Cover designed by Adam Budny
8 159 - In Serial18 Chapters
Dazed and Confused | s. hyde
Donna's cousin moves in and meets the gang. And everything goes downhill (or uphill) from there . . .A story about the love between Steven Hyde and Emma Randall.
8 207

