《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 30
Advertisement
Хамгийн эхэнд хэлэхэд зохиолчийн үг буюу миний үгийг алгасалгүй уншаарай.
***
" Энэ ямар байна? " гэх бүдүүвтэр хоолой гартаа хувцаснуудыг тэвэрсээр шал ширтэн толгойгоо хоосолсон байсан Юраг дэлхий дээр эргэн авчруулж тэрээр дээш харлаа.
" Зүгээр. "
Жонгүүк хоёр гартаа барьсан байсан малгай болон цамцыг доошлуулан Юралуу харах ба болгоомжилсон болон гайхсан янзаар
" Нүна та зүгээр үү? Нэг л гунигтай харагдаад байх чинь. Би таныг залхаагаад байна уу эсвэл? " хэмээхэд Юра бүдэгхээн инээмсэглэн толгойгоо сэгсрэн үгүй гэдгээ илэрхийлэв.
" Үгүй ээ би зүгээр . Би угаасаа ажлаа л хийж байгаа болохоор чи зүгээр тайван хувцасаа үз. "
" Хюн бид Хонг Конгод хэр удах билээ? "
Жонгүүк дэлгүүрийн шилний цаана утсаа болон цагаа ажиж байсан менежэрээс арай чанга дуугаар асуухад тэрээр нааш гурав гэсэн хурууг гаргах ба
" За за тэгвэл эднийг аваад л боллоо. " хэмээн Жонгүүк амандаа чимээгүй шивнэн хувцасны шошгыг нь ч харалгүй кассанд аваачин бичүүлж эхлэв.
Юра ард нь зогсоод байхгүй нь тулд дэлгүүрээс алхалан гарах ба алхах замдаа кассны эмэгтэй Күүкрүү яаж харж байгаа нь сонирхолтой байв.
Харахаас арми л байна. гэх чимээгүй шивнээн Юрагийн амнаас гарахад үүнийг нь сонссон менежэр ах Жонгүүкийг фэнээс нь болгоомжлуулахаар дотогш сандарсан маягтай орох ба ойр хавиа эргүүлэн харахдаа Юра дэлгүүрийг нилээдгүй их ахлах сургуулийн охидууд хүрээлэн зогсож байгааг анзаарлаа.
Гартаа утсаа барьсан охидууд нэг их анзаарагдуулалгүйгээр кассанд мөнгөө тушаан менежэртэй ярих Жонгүүкийн зургыг минут секунд алгасалгүй авахад Юра зурагны хүрээнд тэнэг байдалтай харагдахыг хүссэнгүйдээ утсаа гарган ирж юм бичиж эхлэв.
" өиөшпэжөганнмгаржи "
Тэрээр хэрэггүй үгсийг бичин арилгаж дараа нь худлаа л утсаа эргүүлэн тойруулахад аз болж өнөө хоёр уутаа хоёр тийш савчуулсаар дэлгүүрээсээ гарч ирлээ. Жонгүүк будаггүй байсан учраас маск зүүсэн байх ба тэдний алин ч үг дуугаралгүйгээр аль болох хурдан дэлгүүрээс алхан гарав.
Дэлгүүрийн хажуутлах зогсоолд тавьсан байсан хар бүхээгний арагшаа нь Юра түүний бүх ууттай хувцаснуудыг хийхдээ нэг хүн яаж ийм их хувцас нэг дор авдагт нь гайхширч , дараа нь урд талын сандалд суух гэхэд менежэр замдаа Жонгүүкийг будах хэрэгтэй гэсээр үглэн арагш нь суулгалаа.
Радиогоор зөөлхөн ая гарч менежэр аз болж намуухан явахад Юра будагны савыг гарган ирээд гарандаа кремийг тусаан найруулж байтал сандалаа налан нүдээ аньсан Жонгүүк чимээгүй , менежэрт сонсогдолгүйгээр асуув.
" Та өнөөдөр зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу? "
Advertisement
" Яасан? "
Юра Жонгүүкрүү түр азнан , асуухад тэрээр нүдээ нээн Юралуу харлаа.
" Та үнэхээр тийм нэг хэцүү байдалд байгаа юм шиг харагдаад байна. Өрөнд орчихсон ч юм уу эсвэл хайртай амьтан чинь үхчихсэн ч юм шиг. "
Юра түүнийг ярианд инээмсэглэсэн ч төд удалгүй санаа алдан , Жонгүүкийн нүүрэнд тос түрхэнгээ " Үнэндээ надад маш их юм тохиолдож байна. " гэхэд Жонгүүк Юралуу одоо жинхнээсээ хамаг анхаарлаа хандуулан харлаа.
" Өчигдөр Жин хюн маш орой ирсэн. Өчигдөр танд ямар нэгэн юм тохиолдсон юм уу? "
Юра хийж байсан үйлдлээ гэнэт зогсоон гацах ба түүнд өчигдөр болсон үйл явдал урсгал ус мэт урсан орж ирэхэд түүний ар нуруугаар өөрийн эрхгүй хүйт дааж эхлэв.
" Чи түрүүн Банни гэсэн үү? ........ Та хоёр үерхээд байгаа юм уу? "
Гэнэтийн хоолойнд цочсон Юра хэн гэдгийг нь ч харалгүй Тэхёнаас холдон зогсоход харин дор Тэхён суусаар үлдэн хаалганы зүг тэд зэрэг харцгаалаа. Гартаа кофе барьж малгайгаа тайлах Хусог , хаалгыг онгойлгосон бололтой бариулнаас барих Жин нар тэдний өөдөөс харан зогсож байв.
Хусогийн нүүрэнд хэд дахин гайхшрал тодорсон байхад харин Жиний нүүрэнд тайлбарлашгүй нүүр хувирал илэрч байсанд Юра харцнаас нь тэр дороо эмээн бултлаа.
" Юра надад тусалж байсан юм. Тэглээд ч та хоёрт ямар хамаатай гэж. "
Тэхёнийг ярихад тэр хоёрын харц аль алин түүнрүү чиглэх ч удалгүй Жин буцан Юралуу яг л түүний нүүрийг цоолох гэж байгаа мэтээр ширтэж эхлэв. Юра харин Жиний харцан дор гацалтанд орж түүний л харц биш бол өөр бусад газарлуу ширтэж байсан ч чимээгүй гэм хийсэн мэт зогсож байснаа болин хоолойгоо заслаа.
" Би ажлаа хийх гэж байхад Тэхён өөрт нь туслаач гэсэн болохоор л би туслаж байсан юм. Тиймээс илүү дутуу юм бодох хэрэггүй. "
Одоо л нэг Юра зориг зүрх гарган Хусогруу дараа нь Жинрүү хурдтай харахад түүнд Жиний чимээгүй байдал , шхарцнаас бус харин түүний бариулыг барьж цагаарсан түүний гар өртөж байв. Жин бариулыг маш чанга атгаж байлаа.
" Үгүй ээ би илүү дутуу юм бодоогүй. Зүгээр л энэ олон жилийн дараа Тэхёнийг стилисттэйгээ ойрхон байгааг харах л сонин байлаа. ". Хусогийг ярин дуусахад тэдний цаанаас менежэр гарч ирэх ба Юралуу харж " Стилист Юра. Гэртээ харь. Цэвэрлэгээг өөр хүн хийчихнэ. " хэмээхэд Юра Тэхёнруу харан удаанаар өрөөнөөс алхалан гарав. Жиний хажуугаар өнгөрөхдөө тэрээр өөрийн мэдэлгүй биеэ барьж амьсгаагаа түгжих ба яг хажуугаар нь өнгөрөх үед Жин хүчтэй амьсгалах нь сонстож Юра явахынхаа өмнө түүний араас даган алхах Тэхёнруу харахад Тэхёнийг хажуунаас нь менежэр ах зогсоов.
Advertisement
" Чи хаачих гэж байгаа юм Тэхён? Би Стилист Юраг гэсэн болохоос чамайг гээгүй. Одоо буцаад бэлтгэлдээ ор. Би хэдэн цагийн дараа эргэж
ирье. "
Тэхён менежэр ахын өөдөөс юу ч хэлж чадалгүй зогсон Юралуу харахад Юра өөдөөс нь ' Би гэртээ өрөө харьчихья. Дараа уулзья ' хэмээн аман хөдөлгөөнөөр хэлэхэд Тэхён багахаан инээмсэглэн ' Баяртай ' хэмээх үед Юра чангаар
" Би явлаа. Маргааш уулзацгаая." гэсээр цааш алхан явлаа.
Гадаа таксинд суун гэрлүүгээ харихдаа Юрагийн утсанд мессэж ирэх ба онгойлгон харахад
' Тэхёни
Уучлаарай өнөөдөр хүргэж чадсангүй. Гэртээ болгоомжтой хариарай. '
гэсэн байсанд Юра инээмсэглэн өөдөөс нь хариу бичлээ.
' Банни
Зүгээр ээ. Чи сайн бэлдээрэй. Битгий муудалцчихаарай даа. Маргааш уулзацгаая. '
Түүнийг мессэжийг илгээн утсаа унтраах үед такси түүний гэрийн гадаа ирж , мөнгөө өгөн талархсан Юра таксинаас буун гэрлүүгээ алхахдаа өөрийг нь хэн нэгэн хүчтэй эргүүлнэ хэмээн бодоочгүй байсан учраас айсандаа орилох шахсангүй.
" Юра.."
Юра гэрийнх нь гадаа байна хэмээн төсөөлөөчгүй түүнрүү харж
" Жин..? Чи энд юу хийж байгаа юм бэ? " хэмээн арайхийн асуулаа.
Жин түүнийг хоёр мөрөнөөс барин доош бөгтийх ба
" Чи худлаа гэж хэлээч " гэхэд Юрагийн айдас улам ихсэх шиг санагдаж байв.
" Юу? Юуг худлаа гэж? "
" Тэхён та хоёр үерхэдэг нь. "
Жиний шамдсан хариултанд Юра гацан , зүрх нь хүчтэй цээжэн дотор үсэрч байлаа.
' Би худлаа ярих уу? ' Юра бодов. ' Эсвэл үнэн..? '
" Чи хэдэн цаг болж байгааг мэдэж байна уу Жин! Чи бэлтгэлээ хийх ёстой байсан биз дээ " гэсээр Юра хоёр мөрнөөс нь барих Жиний гарыг салгахад Жин эргүүлэн баривч энэ удаа арай хүчтэйгээр барив.
" Намайг сонс Юра. Хэчнээн би чамд үүнийг өмнө нь маш олон удаа хэлсэн ч би чамд жинхнээсээ хэлж байна. Чи яагаад түүнийг сонгоод байгаа юм! Би чиний хажууд байсаар байхад Тэхён юугаараа илүү юм. Тэхён чиний бодож байаа шиг хүн биш."
Үүнийг хэлэн тэрээр Юрагийн ухаан санаанд мэдээлэл дамжуулахаас ч өмнө түүний зөөлхөн урууланд Жин өөрийнхөө уруулыг хүчтэй хүргэлээ.
( өүмагоод 0-0 )
Түүний хэлсэн үгс яг л түүний өмнө нь хэлж байсан үгтэй адил байлаа.
Тэхён бол чиний бодож байгаа шиг хүн биш.
Юрагийн нүдэнд нулимс цийлэгнэн тэрээр Жинээс салах гэсэн ч Жин түүнийг улам чанга барьсаар байв. Хэчнээн эсэргүүцээд ч түүнээс уруулаа Жин салгасангүйд Юрагийн хацраар гуниг зовлонгийн нулимс даган урсаж , тэрээр хоёр дохоо бодолгүй Жиний уруулыг тас хазахад тэрээр өвдөлтөнд гиншин холдож холдсон даруйд нь Юра түүнийг алгадав.
" Надад дахиж битгий ойртоорой хүрээд ч үзээрэй Жин! Би чамайг үзэн ядаж байна ! "
Юраг явах гэхэд Жин түүний бугуйнаас дахин барих ба тэр дор нь Юра маш хүчтэйгээр суглан авлаа.
" Жин намайг тайван орхи. Би Тэхёнаас хэзээ ч холдохгүй. Тиймээс чи наад утгагүй олон үгсээ нуршихаа больж үз. Би чамайг гэрийнхээ урд дахин харах юм бол дагагч гэдгээр нь цагдаад мэдэгдэнэ шүү."
Юра дахин арагш харсангүй хүчтэй гишгэлэн гэрлүүгээ алхан , гэрлүүгээ орохынхоо өмнө Жиний хэлэх үг л сонсогдон тэрээр тэр дороо дотогш орлоо.
" Би хэзээ ч худалч байгаагүй Юра "
" Нүна? Нүна? Та зүгээр үү? "
Юрагийн урд гараа хоёр тийш сэгсрэх Жонгүүк гэнэт чимээгүй болж нүдэнд нь нулимс цийлэгнэх Юраг харан сандарч эхлэж байлаа.
" Стилист Юра? "
Юра нүднээс нь яг урсах гэж байсан нулимсаа арчин өөрийгөө сэвэн инээмсэглээд
" Юу? Би зүгээр ээ. Зүгээр л нүдрүү юм орчихлоо. "
Жонгүүк Юралуу харан барьсан байсан амьсгалаа тавих ба " Би таныг уйлах нь гэж бодлоо. Ёооё ямар их айваа. " хэмээсээр инээхэд Юра түүний гэнэн хүүхэд шиг занд нь талархан даган инээмсэглэв.
" Алив одоо хурдан будахгүй бол бид нэвтрүүлгийн гадаа бараг л ирэх нь
байна. "
****
A//N
Зааааа тэгэхээр бараг хагас сар зохиоё гэсэн ч манайд нэг юм тохиолдоод зохиож чадсангүйгээр явж нэг өглөө ингээд л бичээд дуусгачихдаг юм байжээ.
Үнэндээ бодоход энэ зохиолд маань маш их юм тохиолддог юм байна аа. Гэхдээ бид талаас нь аль хэдийн өнгөрсөн. Удахгүй ер нь дуусах дөхөж байгаа . Тэгээд удаан хүлээлгэсэн бол уучлаарай. Ямар ч гэсэн таван сарааc өмнө дуусгахыг хичээнэ ээ.
Алдаатай байвал уучил. Хурдан бичих гээд алдааг ч анзаараагүй.
Бас та нарт хэлэхэд одоо Жиний хэсгүүд ингээд өндөрлөж байгаа. Нэг зүйл гараад л одоо дахин Жин Юрагийн хажууд үзэгдэхгүй учраас еооё ямар ядаргаатай аадармаатай юм бэ гэх бодлуудаа хаяж болно о.
Эцэст нь хайтай шүү
Advertisement
- In Serial142 Chapters
I Became the Black Swan Mother of the White Swan Princess
The transmigration that happened to others, it happened to me too. I’m pretty sure I’m now a supporting character……but exactly which novel is this? When I opened my eyes, I was a widow with stepdaughters my own age, and not only that, I turned into a black swan every night due to a dark curse! Holding back my tears, I decided to take charge of my fate…wait, why should I? Why So Serious? A duchess during the day, a queen of the lake during the night – I have the best luck to be able to leisurely float around! Life should be lived unplanned! When I had just about decided to live my life like this, a white baby swan, one that was not in my no-plan life plan, came to me. “Mommy, awe you weally my mommy?” What, you were a person? And even the youngest sibling of the tyrant emperor? “I’m not your mother! Can’t you tell by the different colors of our feathers?” I’m a black swan, you’re a white swan! But why is she so crazy cute. Can our mother-daughter love endure the obsession and persecution(?) of this child’s seven brothers, including the tyrant emperor’s?
8 369 - In Serial31 Chapters
Finding Her Destiny | ✓
Melody has a lot to live up to. Her parents being the perfect mates and her mother being the Mystical Wolf.But Melody isn't like that. She is a normal everyday wolf.Since her 16th birthday she has convinced herself that she has no mate, so she got into a relationship and pushed the pain away.© COPYRIGHT 2019 by forest_wonders1 (C.Jones)But then suddenly Alpha Prince Jayden shows up, and after finding out a Melody is his mate refuses to allow her to leave his side. But she doesn't know how to handle this new found love.______Ranking: 2 in #wolfs
8 206 - In Serial54 Chapters
Unsent Letters of the Heart
(Completed) Compilation of letters for every emotions, feelings and inner voice. A compilation in which it tells a story of the heart.
8 129 - In Serial27 Chapters
The Letters I Never Sent || completed
I like someone but he doesn't like me back
8 138 - In Serial10 Chapters
Mysterious Blue (KnB Fanfic)
There's another side of Japan that carries non humans, where a royal family rules over all monsters. One secret is that the royal family has a child, growing up in the castle reading novels and training to be the next ruler after his father. Now that he turns into a senior, his parents gives him a chance to experience how it feels to be out in the open and meet new people. But his identity remains a mystery to the outer world for him to be protected. ~Will this secret remain until than? ~Who is the hidden child? ~How strong will the prince be until he rules over?
8 155 - In Serial9 Chapters
Bottom Shu One-Shots
Just what the title says!! :)
8 185

