《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 31
Advertisement
" Өнөөдөр маш их фэнүүдийн захидал ирсэн байгаа-.. "
Хөтлөгчийн яриа маш чимээгүй сонстож байсан нь телевизорын дуунаас болсон байх ч дууг нь чангалах залхуу нь хүрээгүй хүн байсангүйд ихэвчлэн стилист ажилчид чимээгүй дүрсийг харан сууж байв. Эргэдэг сандал дээр би хөлөө ачин зөрүүлэн суугаад амандаа бохь зажлан үлээж хурдан шууд нэвтрүүлгыг дуусахыг хүлээж байлаа.
Таазан дээр тогтсон хар зурагтан дээр тэр хэд бүгд нямбайлан гэгээлэг хувцас өмсөж сандал эгнээлэн суух ба хөтлөгчийн яриаг чимээгүй сонсон , хаяадаа тэд инээдтэй зүйл ярин хөхрөлдөнө. Эвшээн нүдээ нухан сууж байсан миний анхаарлыг хэчнээн-тэдний-яриа-бараг-л-сонсогдохгүй-байсан-ч татсан нь хөтлөгч тэднээс арын ажилчид ихэвчлэн стилист менежэрүүдийн харилцааг асууж эхлэхэд татав.
Гэхдээ ганц миний анхаарлыг татсан байсангүй , өрөөний бүх хүний харц дэлгэцэнд тусч нэг нь босон телевизорын дууг арай чангаллаа.
" Та нарыг менежэр стилистүүдтэйгээ их сайн харилцаатай гэж би сонссон. Ихэвчлэн та нар шиг завгүй хамтлагууд олон ажилчидтай тэр бүр ойр байдаггүй . Үүнийхээ талаар яриач. " хөтлөгч асуув.
Тэд хэсэгтээ чимээгүй , бодох мэт суун байсан ч хамгийн эхэнд Намжүүн чимээгүйг эвдэн тайвнаар ярьж эхлэлээ.
" Тийм ээ, бид стилист дизайнер болон менежэрүүдтэйгээ их сайхан харилцаатай. Учир нь тэдний ачаар л бид энд хүрсэн гэж хэлж болно. Яг л гэр бүл шиг байдаг. "
Өөрийн эрхгүй инээх сэтгэл төрж яаж ийнхүү жинхэнэ мэт худал ярьдаг нь гайхширч , би гаран дээрээ толгойгоо тулан суув. Тэднийг бүхэл бүтэн мянган мянган үзэгчид үзэж байгаа нь бүгд тэдний худалд итгэдэгт харамсах сэтгэл төрж байлаа. Хэрвээ би лав тэдэнд дуртай , фэн нь байсан бол тэдний цаагуураа тийм харилцаатай гэж тааж хэлэх хэцүү л байсан байх. Гэхдээ яагаад хэн ч тэдний үгс зүрхнээс нь гарахгүй зүгээр л өмнө нь амандаа хэд хэд уншиж байгаад цээжээр хэлж байгаа мэтийг нь олж хардаггүй юм бол. Тэд үнэхээр тийм сайн жүжигчид гэж үү?
Хажуудаа байсан усыг онгойлгон би толгойгоо зөөлхөн сэгсрэн уух ба хөтлөгч нь эргүүлэн асууж эхлэв.
" Бидэнд маш их фэнүүдийн захидал ирж байгаа. Гэхдээ үүнээс ихэнх нь түрүүхэн та нарын шинэ стилист ажилчин-.. "
Гэнэтийн өөрийнхөө дурдалтын үгэнд цочирдсондоо ч тэр үү эсвэл иймэрхүү юманд бэлэн биш байсандаа ч тэр үү усыг гэнэт илүү тонгойлгож , ус амны хоёр талаар урсан би сандлаасаа тонгойн доош харлаа.
Хувцасны минь дээд хэсэг норч би гараараа амаа арчихад намайг тойрон сууж байсан хүмүүс сонин харцгаан , зарим нь инээдээ барихад би салфеткаар цамцаа хэчнээн болохгүй ч гэсэн арчисаар буцаад дэлгэцрүү анхаарлаа арайхийн хандуулав.
Ямар гээч нь вэ? Ийм зүйл ярьдаг гэж үү.
" -хүмүүсийн анхаарлыг трэйний эсвэл ямар нэгэн охидын хамтлагийн гишүүн мэт эмэгтэй байна хэмээн татаж байсан стилистийн талаар асуусан байсан. Хэрвээ эвгүй биш байвал зарим нэгэн гишүүн чинь хүртэл тэр стилисттэйгээ холбогдсон гээд их фэнүүдийнхээ зүрхийг гэмтээж байсан цуурхал маш их тархсан. Гэхдээ худлаа хэмээн хэлж байсан ч энэ явдалд одоо хүртэл гэмтсэн фэнүүд байдаг байх , тэр фэнүүддээ зориулж үг хэлээч. "
Камер хөтлөгчөөс холдон тэднийг наад талаас нь авхуулан удаанаар авах ба бүгд л цаагуураа юм бодох нь дэлгэцэнд тусч дахин эхэлж Намжүүнийг ярихад дэлгэц Намжүүнрүү харав.
Advertisement
" Тийм ээ , тийм зүйл болсон. Гэхдээ энт маань үүнийг улам том болохоос нь өмнө худлаа гэдгийг хэлсэн. Угаасаа стилист эгч нартайгаа бид эгч дүүс шиг л харилцаатай байдаг. Магадгүй бидний хувьд Бан Юра , шинэ стилист маань дөнгөж эхэлж байгаа бас залуухан охин дүү шиг эмэгтэй. Тиймээс бид магадгүй хэтэрхий ойртчихсон байх. Тиймээс арми нараа битгий ай. Бидний зүрх- .. "
Намжүүний яриаг би цааш нь сонсолгүй ухаан санаагаа өөр зүйлд анхааруулан , иймэрхүү зүйлд нэрээ гаргасандаа харамсаж , ичиж хаашаа ч харах зүрх сэтгэл байсангүй. Яагаад надад зүгээр л чимээгүй амьдрал ийм хэцүү олддог юм бол оо?
Ойр хавьд минь бие биетэйгээ шивнэлдэх хүмүүсийн яриа сонсогдоход бүгд намайг шүүж байгаа нь илт байлаа. Харцаа доошлуулж сандландаа шигдэх дөхсөн би эргэн дэлгэцрүү харахад хөтлөгч дэлгэцийг дүүргэх ба гэнэт тэрээр хажууд нь дуугарах сандалны дуу мэт авианд гайхширч хажуу тийш харахад камер ч бас даган холдсон ч камерт туссан зүйл хүн бүрийг хөшөө мэт гацан үлдээлээ.
Жин Тэхён хоёр бие биенийхээ захаас заандан сандлаасаа боссон байх ба гэнэт түлхэгдсэн сандал газар унаж , бүх хүмүүсийн нүүрэнд айдас сандрал илэрсэн байх ба Намжүүн Хусог гээд бүгд л тэднийг зогсоохоор алхан очиход камер гэнэт унтран харанхуй болоод удалгүй реклам явж эхлэв.
Өрөө урьд нь болж байгаагүйгээрээ чимээгүй болжээ. Хэн ч хөдлөх байтугай амьсгалын авиа гаргахыг няцаан хэсэгтээ зогссон бид аль хэдийн сандлаасаа боссоноо өөрсдөө ч анзаарсангүй , бие биенрүүгээ ширтэж байснаа удалгүй өрөөнөөс гаран тэдний арын тайзруу хурдлан очлоо.
Өрөө маш их шуугиантай ихэвчлэн бие биенрүүгээ уурлах үгс сонстох ба холоос ч гэсэн намайг харахад Жиний араас менежэр , Жонгүүк зэрэг барин харин хэзээнээ ч юм газар унасан Тэхёнийг Жимин Намжүүн тайзны ажилчид зэрэг босгон адил тайвшруулахыг хичээх нь үзэгдэж байлаа.
" Энд ямар гээч нь болоод байгаа юм! Энэ чинь шууд нэвтрүүлэг " хэмээн продьюсер чангаар орилон уурлахад менежэр уучлалт гуйн гараа хэрэггүй л агаарт савчуулна.
" Уучлаарай продьюсерээ манай хоёр маань жаахан муу харилцаатай байсан юмаа . Уучлаарай , битгий ингээч гэж гуйсан ч , гуйж байна продьюсер ээ! "
Менежэрийн сандарсан хоолойг өмнө нь би хэзээ ч сонсож байгаагүй гэдэгтээ итгэлтэй байв. Бүх арын тайзны ажилчид анхаарлаа хандуулан чимээгүй цаагуур наагуур ярилцан гайхшралыг нүүрэндээ тээхэд цааш нь юу болсоныг сонсолгүй би Тэхёнрүү гүйн очив.
" Тэхёна зүгээр үү? " хэмээх миний үгэнд Тэхён надруу харсан ч хариулалгүй эргэн Жинрүү харж
" Чиний бодсон чинь зөв! " хэмээн хэлэхэд Жин уурлан амандаа архирч хажуутлах сандлаа өшиглөлөө. Түүнийг барьж байсан хүмүүс тэднийг тайвшруулахыг хичээж нилээдгүй зовох ба продьюсер уурлан нэвтрүүлгыг дахин гаргахыг болиулан хэрэггүй л рекламнуудыг ар араас нь тавьж байснаа дэлгэцийн ажилчдад нэг юм хэлэн уурласан байдалтай цааш алхалан явав.
" Та хоёрт чинь ямар ч гээч нь тохиолдчихоо вэ! Бурханыг бодож энэ чинь шууд нэвтрүүлэг! Та нар юу хийснээ хардаа! Бид одоо яах болж байна. "
Тэхён Жин хоёр аль аль нь харцаа доош буулгаж , Тэхён : " Менежэр ээ би- " хэмээн ярих гэхэд менежэр уурлан бүгдэнг нь хурдхан явж энт дээр шийдье хэмээсээр гарахад юу хийхээ мэдэлгүй үлдсэн Тэхён надруу харж дараа нь хажуудах хүндээ загниулан цааш явах ба би хэрэггүй л Тэхёнд очихыг хичээн чимээгүй амандаа дуудахад , гэнэт түм буман хөдөлгөөнд орсон хүмүүсийн голоос намайг хэн нэгэн татан зогсоов.
Advertisement
" Би тэднийг яагаад ингэснийг мэдэхгүй ч бүгд чиний буруу гэдгийг би мэдэж
байна. " Намжүүн бүдүүн хоолойгоор хэлэн хажуугаар өнгөрөн алхалаа.
***
Тэднийг нэг хамтлаг байхаа больсон , муу харьцаатай болсон гэх цуурхал ярианууд тасралтгүй ар араасаа шинээр төрж , нет цахим ертөнц тэр чигээрээ шуугиант ертөнц болон хувирсан байлаа.
Хэчнээн аз болж хэн ч тэднийг бие биенийгээ цохиж байгаа хэсгийг хараагүй ч бие биенийгээ заандан авч уурлаж байсан дүрс бичлэг гээр ч хүртэл гарсан байв. Твиттер инстаграм вэйбо гэх цахим сүлжээнд #БидчамдхайртайЖин эсвэл #БидчамдхайртайТэхён гэх трэндүүд үүсч суваг эргүүлэхэд нилээдгүй их суваг дээр хэдэн өдрийн яриа ч тэр болж байсан нь телевизороо асаахаас ч эмээлгэж , бүх зүйлд сандарч санаа зовж байсан миний сэтгэлийн гүнд тэр хоёр миний нэрийг дурдчихаагүйд багахаан ч гэсэн талархаж байв.
Энтертайнментаас ' тэр хоёрыг багахаан зөрчилдсөн. Гэхдээ тэд учраа ололцсон болохоор дахиж ийм асуудал үүсгэхгүй ээ ' хэмээн Бан захирал олонд нийтэлсэн ч үүнд нь тал нь итгэж тал нь итгэсэнгүй.
Гэвч бурханы авралаар бүх зүйлүүд долоон хоногийн дараа намдаж эхлэн , энт ч тэр чимээгүй болж эхлэж байлаа. Жин Тэхён хоёрт юу болсоныг мэдэхгүй ч Тэхён хэд хоног хамрандаа эмчилгээ хийлгэж надтай уулзахдаа тэр зүйлсийг болоогүй л мэт аашлах нь надад ч бас хэрэггүй байх гэсэн сэтгэл төрүүлж би ч асуулгүй , тэр хоёрыг бие биентэй нь ойрхон байлгахыг хориглон тэднийг тусд нь МАМА-д бэлтгэж байв.
/ oh yeah MAMA man :3 /
Бүх зүйл хэтэрхий ар араасаа шахагдан тохиож энэ бүх зүйлсийн цаадах учир нь стилист Юра буюу надаас болсон гэдэг нь намайг шөнө бүр ангуучилж орой бүр шөнө унтаж өглөө бүр өөрийн эрхгүй айдастай сэрж байсан ч тэр явдлын дараа Жин надруу ганц ч хараагүй , надтай ганц ч дахин яриагүй.
Хэчнээн тэр бүх зүйлсийн дараа түүнийг намайг зовоох нь больсон нь амар байвч нэг газар ажилдаг түүнийг намайг сүнс мэт авч үзэх нь хэүүү байв. Ядаж л сайн уу ч юм уу баяртай ч гэж байхгүй гэж үү.
Зүгээр л хачин байлаа.
" Бүх хүнийг ямар их үзэн ядаж байна аа. "
" Аливээ Тэхён , амаа тат бид олон нийтийн газар байна. "
Тэхёний ядаргаатай гомдлол , уур хорсол Хонг Конгод ирсэн шөнө хоол идэхээр гарсан ч хаалттай байх үед гэнэт хүрч ирнэ хэмээн бодоогүй би сонсохоос залхаж түүнийг чимээгүй болгох санаатай хэлэхэд Тэхён ойлголоо хэмээн толгойгоо дохисон ч нэг юм санасан байртай надруу инээмсэглэн харав.
Гэхдээ тийм гоё инээмсэглэл биш.
Нэг юм цаагуураа нуусан , олж мэдсэн балиар инээмсэглэл.
" Гэхдээ чамд олны үзэл бодол хамаатай гэж бодсонгүй шүү Банни. Чи үргэлж л нүдээ эргэлдүүлээд хүмүүсрүү гал шүршээд явж байдаг хүн. "
Би нүдээ эргэлдүүлэн уух юмнаасаа уулаа.
" Гал шүршлээ гээд намайг хүн гэдэг баримтыг шатаачихна гэсэн үг биш Ви. Тэглээд ч олон нийтийн газарт хэн ч сонсож байж магадгүй шүү дээ. Тийшээ хар тэнд ирээдүйдээ итгэлтэй жоохон хүүхдүүд байна. "
" Бас тэнд , чиний фэн ч байж магадгүй ахлах сургуулийн хүүхдүүд байна. "
Би тэр цаана тоглох хэдэн хүүхдүүдрүү зааж дараа нь бас хэдэн алхмын цаана дуу сонсон ном унших ахлах ангийн сурагчруу зааж
" Бас тэнд ирээдүйдээ анхаарал тавих сурагч ч хүртэл байна. "
Тэхён миний заах зүг бүрлүү харан чимээгүй суухад би үргэлжлүүлэн
" Бас наад бузар хар ауратай гэсэн үгээ ч тэр явж ариун усанд угаа. Тэгэхгүй бол надруу халдах нь байна. " хэмээлээ.
Тэхён гэнэт надруу амаа хагас ангайлган хараад
" Бурхан минь Юра. Гэнэт би хэзээ ч диваажинруу явахгүй юм шиг санагдчихлаа " хэмээн хэлэхэд би чимээгүй инээн түүний тэнэглэлд нүдээ эргэлдүүлэв.
Жоохон хүүхэд.
" За за алив. Хоёулаа юм идэхгүй юм бол энэ хачин харанхуй паркад байхаа больцгооё. Буудалруугаа явья. Менежэр гайхаж байгаа байх. " Тэхён колагаа хогын саванд хийн сандлаас эрч хүчтэй босоод надруу гараа өгөхөд би гарыг нь атган сандлаас ч тэр бослоо.
" Маргааш их том өдөр. Олон шагнал аваасай л гэж хүсч байна. "
Би чимээгүй алхангаа Тэхёний маргаашдаа санаа зовних бодолд толгойгоо дохиж , бид хэсэгтээ чимээгүйд алхах ч чимээ анир эвгүй биш байв. Цаг агаар дулаахан байсанд бид аль аль нь цагыг юу ч хийгээгүй хэрнээ зугаатай өнгөрүүлж байсан нь заримдаа Тэхёний амнаас гарах аядуухан аянаас болсон байх байлаа.
Арваад минут замын гэрэл дулаахан агаартай өнгөрөөн алхасан бид хоёр гудамжны цаана харагдах таван одот , гэрэл гэгээ цацруулсан өндөр буудлын өмнө ирэхэд Тэхён миний гарыг тавин намайг өөрлүүгээ харуулаад миний ороолтыг дээшлүүлэв.
" Юм идье гэж авж гарчихаад хоосон гэдэстэй ирүүлсэнд уучлаарай. Маргааш орой заавал иднэ ээ за юу. "
Би инээмсэглэн толгойгоо дохилоо.
" Би ямар өлсөж үхэж байгаа биш дээ. "
Тэхён хоёр мөрнөөс минь зөөлхөн татан намайг тэврэхэд тэрээр яг л намайг нөмрөн авч байгаа мэт мэдрэмж төрж байлаа. Тэрээр бөгтийн миний мөрөн дээр эрүүгээ тавиад
" Бүх зүйл үргэлж ийм л байгаасай " гэв. Хацар халуу оргиж гэдсэнд эрвээхий шувуу гээд нисдэг юу байна бүх л амьтан нисч байгаа мэт мэдрэгдэхэд энэ бүгдийг зогсоох хэтэрхий оройтсон гэдгийг мэдэж байлаа.
Тэхён тэврэлтийг салган надруу инээмсэглэлийг амнаасаа салгалгүй харж дараа нь толгойг минь яг л өмнө нь яаж жоохон хүүхэд илж байгаа мэт илдэг байсантайгаа адил илээд " Түрүүлээд ордоо Банни. Би чиний ардаас орьё. Орой санаад байвал зүгээр л залгахад болно за юу. "
Би чимээгүй ч гэсэн хөхрөн инээн түүний цээжийг тоглоомоор цохиод буудлын зүг алхангаа арагш түүнрүү харж
" Баяртай Тэтэ. Орой залгахгүй л
байхдаа. " гэхэд Тэхён зүрхэн дээрээ гараа тавин өвдсөн мэт дүр үүсгэхэд би дахин инээн гараа даллаад зочид буудалруу түрүүлэн ганцаар алхан оров.
***
A/N
Бурхан намайг ивээг.
Advertisement
- In Serial13 Chapters
The Forest Dark
Alexa González is alone. That’s fine. Following the sudden loss of her long-time gaming partner, Alexa has fallen back to old, nasty habits; namely, wielding her independent nature like a weapon. It’s one thing to be a solo player by choice. It’s another to be a pariah when the UI disappears, taking the logout button with it. Justin Hayes is not alone. That’s also fine. As a long-time streamer, Justin’s never played DUSKFALL without an audience to keep his attention off the demon-infested forests and brutal violence. But hastily chosen teammates in a world gone sideways can have more repercussions than a few bruised feelings. None of this is fine; not remotely. If either is going to survive, they can’t do it alone, they can’t do it lightly, and they have to figure it out soon... before it’s too late for either of them. Guaranteed Wednesday updates.Contains light LitRPG elements
8 98 - In Serial56 Chapters
The Ecstasy Of Faking It
Emily Bennett thinks Charles Morrison is the love of her life, but what do you do when the love of your life suddenly breaks up with you?Fake date the guy he despises the most? That's exactly what she does. But who said fake dating a badboy was easy?Adrian Mackey is the true definition of trouble. He skips class, starts fights, talks back to everyone and definitely doesn't give two fucks about what people say about him. He and Charles have hated each other throughout highschool, so yeah, he agrees to fake date Charlie's ex just to piss him off but why is he starting to enjoy all of it?Warning: this story contains strong language, drug abuse, bullying, violence and sexual content.
8 212 - In Serial14 Chapters
Business Manager in a Barn
Ben is a former business manager who had to pause in his job in order to get some rest. Retreating to his grandfather's farm, he soon meets the handsome Tom who works for the neighboring breeding farm. Things would probably be so much easier if Ben would admit that he is gay and tell Kate, Tom's boss that he is not interested in her. But 'easy' is usually not how things go in life.
8 170 - In Serial18 Chapters
A Dulled Blade
After a lucky break and an unfortunate mess, our main character, Phillip Tethers, find himself without a job, but a lot of money. A new VRMMO was being released with the title of, ‘Forged Path’. No one really knew what it was going to be about, but everyone was promised one hundred percent realism. It would be the same as if you were actually there. Follow Phillip as he journeys through Forged Path with friends and loved ones. It will be a slow journey to start, as he figures out his life, but will spend more and more time facing the new path that is ahead of him as time goes on. Extra tags: Alternative magic system, Unusual love interest, First-person, Unfair world Disclaimer: I do not own the cover image, but I did edit words in using MS Paint.
8 118 - In Serial41 Chapters
Nightlife ✓
Fashion model Krista Ming thinks she's finally found true love, but her dream man has one fatal flaw: he hates social media influencers.⋆☆⋆Krista Ming has perfected the art of duality.She's an introvert by day and an Instagram influencer by night ― frantically juggling Pre-Medical school, two jobs and her family's high expectations. People don't recognise the homebody wearing sweatpants in classes, yet they flock to her in town. With her cool grace, sharp humour and compassion, everyone loves Krista.Except Quentin Cheng. He hates social media influencers.Krista cannot explain why she must change Quen's mind. She only knows that her heart melts and her head whirs whenever the witty, gentle Physics major is around her, and she'll do just about anything for a chance at true love.But how much can Krista do before she loses sight of herself?⋆☆⋆[ @WattpadExplorer's Editor's Pick List October 2021 ][ @Wattpad's College Romances List September 2022 ][ Stand-alone. Completed. Word Count: 90K - 100K ]
8 193 - In Serial26 Chapters
CAPTIVATED
"Alixandria," He whispered my name. His hand was still wrapped around my wrist. My eyes fluttered open and I was caught in his gaze. I was drawn to the silver color in the center of his eyes, his full lips. I still felt a high even more so when he came closer. His hand was now playing with my fingers while the other one gently stroked my cheek. His touch left a trail of fire. My face felt hot. "What is this?" I practically whimpered. I had never felt so physically turned on.Idris's chest heaved too, as if our contact also made him breathless. He was staring at our hands he intertwined. "It's our pull Alixandria," he looked back deep into my eyes, "I told you, you're my soulmate." ~No matter where Alixandria Ross goes, Idris seems to be there for her and an almost fatal encounter reveals the truth of what Idris is and a confession that unsteadies her life. She's his soulmate, but there's just one problem...She already has a soulmate, her boyfriend Henry. However, Idris seems determined to prove otherwise.____________________________________________________________________________Story Rated Mature: some strong language, sexual scenesCategory: ROMANCE/PARANORMAL ROMANCE (read the tags lol)
8 113

