《SaUDaDe [completed]》2-р бүлэг
Advertisement
Чангаар дуугарах сэрүүлгэний чимээнд цочсоор гэнэт сэрлээ.
Анх удаа ингэж сэрүүлгэний дуутай зэрэгцэж сэрж байгаа минь.
-Хачин юм аа өмнө нь хэзээ ч ингэж сэрж байгаагүй дээ...тийм болоод ч тэрүү сэрүүлгээ ойр ойрхон олон тавьдаг. Нүдээ нээгээд л хөнжлөө сөхөн өглөөг үнэхээр сэргэг угтлаа.
Бүр өөртөө өглөөний цай бэлдээд нүүрээ яаралгүйгээр тайван будан гэрээсээ гарав.
Гадаа өчигдрийнхийг бодвол сэрүүхэн байна. Багахан үүлтэй хааяа хааяахан салхилна.
Сургууль руугаа аажуу тайван явсаар ангидаа ороход тийм ч их хүүхдүүд байсангүй. Хэдэн минутын дараа хонх дуугарч багш орж ирсээр лекц эхэллээ.
Эхний лекцээ арай гэж дуусгачхаад өчигдөр болсон явдлыг бодон суутал ангийн нэг хүүхэд дараагийн багшийг ирэхгүй гэх нь тэр хүүхдүүд ч гайхацгаан байнга ирдэг багш өнөөдөр байхгүй байгаад зарим нь баярлаж зарим нь гуниглана. Тэндээс нэг хүүхэд яагаад ирээгүйг нь асуухад өглөө ирж яваад машинд мөргүүлсэн учраас эмнэлэг явах шаардлагатай болсон гэх нь тэр.
Ангийн.Х-Харамсалтай хэрэг болж дээ.
Ангийн.Х-Бие нь гайгүй байгаа.
Энэ цагын лекцийн багш бид нарт үнэхээр таалагддаг болохоор хүүхдүүд багшид үнэхээр санаа зовж. Зарим нь бүр эмнэлэг дээр очиж эргэх талаар аль хэдийн яриад эхэлчихсэн байв.
Тэгвэл одоо юу хийх билээ. Дараагийн цагаа бас хардаг юм билүү өнөөдөр 3партай юмсан. 2цаг юу хийхээ мэдэхгүй номын санд суугаад хичээлээ хийж байтал мөрөн дээр минь хэн нэгэн гараа тавих нь тэр. Гайхан эргэн харвал Ким багш бага зэрэг инээмсэглэчихсэн зогсож байлаа.
-Сайн уу? Хасү
-Сайн сайн байна уу? Багшаа өдрийн мэнд
-Энд суучих уу?
-Өө тэг тэг гэсээр ширээгээр нэг тарсан эд зүйлсээ цэгцэлж түүнд зай гаргаж өглөө.
-Хичээлдээ суугаагүй юм уу? Бас ахиад хоцорчхоогүй юм байгаа биз дээ.
-Үгүй дээ....багш эмнэлэг явсан тэгээд л энэ цаг орохгүй.
-Тийм байх нь ээ тэгээд номын санд сууж байгаа хэрэг үү?
Бага зэрэг инээвхийлэн -Тиймээ багшаа өөр надад хийх юм байхгүй!
-Найз залуу ч юм уу? Болздог хүнтэйгээ уулзахгүй юм уу?
-Надад тийм хүн байхгүй ээ! Өмнө нь хэлсэн дээ надад тэр гээд хэлчхээр дотно найзууд ч байхгүй ер нь би үл үзэгдэгч л дээ.
-Харамсалтай хэрэг...тэгвэл би чамд хань болж хамт байх уу?
-Багштайгаа найзууд болно гэж үү? Хэрвээ хүүхдүүд мэдчихвэл эсрэгээрээ би үл үзэгдэгч биш бүр үзэн ядагдах байх.
-Яалаа гэж дээ. Энд үзэн ядагдах шалтгаан байхгүй. Зүгээр л найзууд болоход юу нь буруу гэж... Хааяа хамтдаа хоол идэж сургуулийн гадаа ярилцаж хичээл тараад уулздаг өдөр бүр мэндэлдэг энгийн найзууд.
-Гэхдээ та надтай дараа нь дотно болсондоо харамсана даа.
-Яагаад
-Би тэгж их хүмүүстэй уулзаад байдаггүй би их завгүй болохоор таны сая хэлсэн хамт хоол идэж хааяа уулзаж ярилцах зав надад байхгүй.
-Одоо юу хийж байгаа юм. Чи надтай завтай болохоороо ингээд ярьж байгаа биз дээ.
Advertisement
-Энэ чинь аз ч юм уу? Тохиолдол ч юм уу тийм зүйл байнга иймээрээ байж чадахгүй шдэ.
''Байнга ийм зүйл болох ч юм билүү!''
Тэр гэнэтхэн ярианы сэдэв өөрчлөн
-Одоо завтай байгаа юм чинь хамт хоол идэх үү?
Би ч гайхаж эргэлзсэн ч түүнд толгой дохилоо.
Хоолоо идэж байх зуур түүн рүү хэсэг ширтлээ. Гэнэт яагаад энэ хүн надтай ингэж дотно болох гэж хичээгээд байгаа юм бол. Надаас илүү хүнийг хэдийнээ өөрийн болгочхоор бие хаа царай зүстэй юмсан. Эсвэл үнэхээр л найзууд болж надад туслах гэсэн юм болов уу?
-Яагаад над руу ингэж хараад байгаа юм бэ?
Түүнийг гөлөрснөөсөө болоод ухаанаа алдчихаж хэлсэн үгийг нь сонсоод сандарч мэгдэн
-Х-Хараагүй ээ з-зүгээр л нөгөө харж байсан юм ичсэнээсээ болоод үнэхээр утгагүй үг хэлчихлээ.
-Зза ойлголоо. Гэсээр хоолоо идэж болсон бололтой ус залгилан над руу ширтсээр
-Тэгэхээр энд Сөүлд чамайг гээд хайхаар хэн ч байхгүй хэрэг үү?
-Нэг ёсондоо тийм гэх үү дээ...аав ээж хоёр маань салаад намайг асрамжийн газар өгсөн дээрээс нь би айлын ганц надад найз гээд хэлчхээр нэг ч хүн байхгүй. Надад ер нь энд байх нэг тийм харь гаригийн ертөнцөд ганцаараа ирчихсэн юм шиг л санагддаг
-Харь гарагаа тэр ингэж хэлээд жуумалзан инээмсэглэн
-Харь гараг дээр байгаа юм шиг санагддаг юм бол чи ид шид далдын хүчний талаар юу гэж боддог вэ? Гэсээр над руу хариултыг минь үнэхээр хүлээсэн янзтай харна.
-Ид шид....би ид шидэнд нээх их итгээд байдаггүй л дээ гэхдээ төсөөлөх бол дуртай хэрвээ тийм зүйл үнэхээр байдаг бол дэлхий тэнцвэрээ алдана. Өнөөх шидтэн чинь өөрийнхөө хүслээр дэлхийг орвонгоор нь эргүүлж саваа ч юм уу тиймэрхүү зүйлээ муу хүнд алдчихвал яах болж байна.
-Тэгвэл тэр шидтэн нь угийн муу хүн гэхдээ түүнд дэлхийг эзлэх бодол байхгүй бол яах вэ?
-Тэгвэл....тэгвэл үү?.......муу хүн юм бол золиос нь болж байгаа хүмүүсийг л өрөвдөж байна.
-Хэрвээ чамд тэр ид шидийн саваа нь оччихвол чи яах уу?
-Ээххх таны төсөөлөл ч үнэхээр сайн юм аа! Бүр итгэх нь байна. Одоо хоолоо идээ дараагийн цаг орох нь байна.
Түүнд ингэж хэлээд үлдсэн хоолоо дуусган хоёул хоолны газраас гарлаа.
-Баярлалаа багшаа хамт хооллосонд
Ким багш өмднийхөө халаасанд гараа хийн над руу тоомжиргүйхэн ширтээд
-Зүгээр дээ чамд хань болсондоо баяртай байна. Гэж хэлээд халааснаасаа асаагуур тамхи хоёр гаргаж ирэн нэгийг татаж эхэллээ.
-Та тамхи татдаг байсан юм уу?
-Яасан тийм сонин байна уу?
-Үгүй ээ зүгээр л таныг тамхи татдаг гэж бодсонгүй.
-Бүгдээрээ л тэгж хэлдэг юм. Би тийм тамхи татдаг хүн шиг харагддаггүй юм уу?
Түүний хэлсэн үгэнд инээд минь хүрж инээж орхисонд тэр над руу хачинаар хараад хөмсгөө өргөн тамхиа газар шидээд гялалзсан хар гутлаараа гишгэлэн
Advertisement
-Зза явцгаая хичээл чинь орох нь хэлээд урд минь алхлаа.
Багшийн араас хоцорчихгүйхэн шиг хурдан хурдан алхална. Учир нь багш намайг бодвол нилээд өндөр дээрээс нь урт хөлтэй. Гэтэл би толгой руу нь цохиод хаячихсан уу? гэлтэй жижигхэн түүнийхээ хэрээр хөл маань ч богинохон. Ким багшийн асуусан асуултыг эргэцүүлэн бодлоо.
Үнэхээр надад тийм ид шидийн саваа байсан бол би хамгийн түрүүнд өндөр болно. Нээрээ шүү...би өндөр болно. Тийм ч их биш ядаж 5,6см нэммээр байна шүү дээ. Харин дараа нь мөнгөтэй болно. Тэгэх юм бол юунд ч санаа зовохгүй үнэхээр амар тайван амьдарна. Найзуудтай болоод л тэд нартайгаа хамт зугаалаад л.
Тэнэг бодолдоо дарагдан самууран алхаж байтал би гэрлэн дохио өнгөрөөд замын голд гарцан дээр алхаж байгаагаа ухаарлаа. Улаан өнгийн дунд гарын жийп чангаар дуут дохиогоо дуугарган хажуугаар минь зөрөн өнгөрөх үед өөрийнхөө хаана явааг анзаарав.
Хойш эргэн харвал Ким багш нилээд сандарч бас уурласан янзтай над руу гараараа дохих бол гэнэт энд тэндээс хүмүүс шуугилдаж над руу бүгдээрээ харж орилолдоно. Секунд ч хүрэхгүй хугацааны дараа хажууд минь том ачааны машин мөрийг минь шүргэх шахам ирж огцом тоормослон зогсох нь тэр.
Юу болоод байгааг анзаарах сөхөөгүй нүдээ бүлтэртэл машин руу ширтэн байгаа газраа хөшин зогстол ачааны машины эзэн бууж ирээд намайг зүгээр эсэхийг шалган асууна.
Эргэн тойронд байсан хүмүүс бүгдээрээ шуугилдан юу болсныг асуухад жолооч ах
-Утас маань суудал доогуур ороод авах гээд хэсэг доош тонгойгоод буцаад босоод иртэл энэ охин замын голд байсан хамаг хурдаараа тоормосоо дарсан ч хэтэрхий оройтчихлоо ингээд өнгөрлөө л гэж бодсон нүдээ анин хамаг чангаараа тоормосоо гишгэтэл гэнэт машин өөрөө яг энэ охины өмнө тулаад зогсчихсон. Яг л ямар нэгэн хүч машиныг зогсоочихсон юм шиг. Үнэхээр азтай охин.
Бүх хүмүүс уулга алдацгаан толгой дохих бол тэр хүмүүс дундаас Ким багш намайг гарган авч хурдан хурдан сургуулийн зүг алхлаа.
Тэр үнэхээр ууртай бас залхсан царайтай харагдана. Гэнэт зогсоод намайг өөр лүүгээ харуулж байгаад
-Чи юугаа бодож байсан юм. Хэрвээ....хэрвээ тэр ачааны машин амжиж зогсоогүй бол чи одоо энд биш замын голд цусаа урсгаад хэвтэж байх байлаа.
-Одоо зүгээр л байгаа биз дээ. Юундаа хүн рүү хашхичаад байгаа юм. Тэгж л их санаа зовсон юм бол намайг зам руу ухаангүй алхаж байхад та өөрөө юугаа бодож байсан юм? Ер нь та яагаад надад ингэж санаа тавиад байгаа юм. Надаар яах гээд ингэж найз болох гэж хичээгээд байгаа юм. Надаар ер нь яах гээв? Гэж хэлээд түүн рүү ууртайгаар ширтэх бол багш зүгээр л над руу хоосноор харна.
Ким багш нүдээ яг хоёр удаа цавчилсан яг хоёр удаа, залхсан бас үнэхээр хоосноор миний нүд рүү ширтсээр ганц ч үг дуугаралгүй эргэж хараад цааш алхлаа.
"Хэрвээ би тэгээгүй бол чи өдийд үнэхээр л замын голд хэвтэж байх байсан юм."
Түүнийг ойлгосонгүй. Үнэхээр ойлгосонгүй. Асуултанд минь ч хариулахгүйгээр гудамжинд намайг ганцааранг минь орхичихлоо.
Тэр өдрөөс хойш өдөр бүр өмнөх шигээ хэвийн үргэлжилж өнөөх нэг үл үзэгдэгч эргээд ирлээ.
Яг тэр явдлаас хойш дөрвөн өдрийн дараа сургуулийн хонгилд бид хоёр таарсан юм. Ким багш над руу толгойгоороо дохин дагаж явахыг заана. Сургуулийн төвд байрлах жижигхэн сандлууд. Олон хүүхдүүдээс бага зэрэг холдон зах хавьцаа нэг суудал дээр суув.
Багш-Тэр өдрийн явдалд намайг үнэхээр уучлаарай би чам руу хэрэггүй хашхирсан юм.
-ЗҮГЭЭР ДЭЭ. Харин би л буруу юм хэлчихсэн надад санаа тавьж надад туслах гэсэн сэтгэлийг тань ойлгосонгүй. Би л буруутай.
Тэр инээсэн нүүр дүүрэн аз жаргалтайгаар миний өөдөөс хараад инээсэн. Түүнийг инээмсэглэх үед хацрынх нь хонхорхой үнэхээр эгдүүтэй харагдаж байлаа. Хариу болгон өөдөөс нь инээмсэглэхэд Ким багш гэнэт инээхээ болин чухал царай гарган
-Надад чиний тусламж хэрэгтэй байна. Маргааш хичээлээ тараад манайд хүрээд ирээч.
-Тусламж аа ямар нэгэн юм болоо юу?
-Тийм ч сүртэй зүйл биш ээ.... Аав ээж маань маргааш ирнэ. Харин би тэдэнд Сөүлд ганцаараа том байшинд амьдрахын тулд хүнтэй үерхдэг гээд хэлчихсэн. Даанч надад тийм хүн байхгүй. Чи харин надад тус болж миний найз охин болоод жүжиглээд өгөөч. Гуйя....яг л хүүхэд шиг надаас тусламж гуйж байгаа нь үнэхээр эгдүүтэй. Түүний энэ царайг харсан хүн яав ч түүнийг их сургуулийн багш гэж харахгүй ээ.
-Гэхдээ би чинь таны сурагч шдэ. Эцэг эх чинь дургүйцэхгүй юу?
-Дургүйцэхгүй ээ тэдэнд хэн нэгнийг танилцуулж л байвал юу хийдэг нь огт хамаагүй.
-Үнэхээр надаас гуйж байгаа бол....за зөвшөөрье өө.
-За тэгвэл маргааш хичээлээ тараад 6 гээд манайд хүрээд ирээрэй мессежээр гэрийнхээ хаягийг явуулчихъя. Дугаараа???
-За мэдлээ. Энэ миний дугаар гэж хэлээд түүний утсан дээр өөрийнхөө дугаарыг тэмдэглэж өгөв.
-ЗА БАЯРЛАЛАА ХАСҮ одоо хичээлдээ ордоо маргааш уулзъя. Гэж хэлээд над руу гараараа далласаар цааш явж хоцролоо.
Ким багштай эвлэрсэндээ баяртай байна. Гэхдээ би түүнд хэрэггүй зөвшөөрчхөв үү?
Яаж багшийнхаа найз охин нь болж жүжиглэх юм бэ? Уул нь ч бид хоёрын нас тийм ч зөрүүтэй харагддаггүй л дээ 4,5 л байх. Ингэхэд би Ким багшийн насыг нь ч дуртай зүйлсийг нь ч гэр бүлийн байдлыг нь ч мэдэхгүй юм байна. Яаж найз охин нь болох юм бэ? Би түүний талаар юу ч мэдэхгүй шдэ.
Хичээл ч дуусч гэртээ хариад эртхэн унтахын хүслэн болон орон дээрээ хэвтлээ.
Маргааш яана даа............
Advertisement
- In Serial231 Chapters
Ashes of Heaven
Han Xuhan, our protagonist, is an ordinary mortal orphan who sets out on a journey to become immortal by joining a sect. Turns out he might not be our protagonist. Aaaand, his journey might have been fabricated. Also, it seems like he isn't really an ordinary mortal. Oh, who am I kidding? It's obvious at this point. That entire first sentence was a lie. Let us pretend that sentence doesn't exist there. Sadly, he hasn't exactly been informed of that fact. So we get to watch him trudge on his path as a cultivator. How long will he survive in a xianxia world by relying only on his dao of meta? Oh? Does that plot feel predictable? Fine! Let us pretend the dao of meta doesn't exist either; such a simple solution to a simple problem, unlike the issues Han Xuhan shall face from the get-go. Come visit this open, barren desert called discord- https://discord.gg/MmnG5TuvmZ
8 195 - In Serial59 Chapters
From Bookish To Goddess
Locking herself away forever in a library dimension, Astrid gained untold knowledge. Eventually, she ran out of books and would have to go explore the outside world or what was left of it. With her arch magus level of control of magic, she sets out to see the changes in the world. Race-wide curses? Divinity? Calamity beasts? Domes? Corporations? New religions? What has this world come to?!? 📚📖📚 New releases every Friday @ 16:00 aka 4pm This is my first series please be gentle. Feel free to critique just try to be constructive. I will never stub this story unless it gets an anime adaption and they tell me to :) Cover art by: juliette_draww on instaEditor: https://www.fiverr.com/genniferulmen (I send chapters to her every so often, so if you see something wrong in a newer chapter is me not her.) 📚📖📚 What to expect: - Light-hearted story, where cute girl does op things while trying to fix the world's problems. - Overpowered MC that is only limited by their decision-making skills. - Silly and comedic actions with a serious undertone to the issues she is solving. - Friendship and working with others to help solve problems. She relies on books and those around her to aid in her mission to get more books and save the world. What not to expect: -Harem -Ecchi -MC RomanceOnly publicly available on Royal Road, Scribble Hub, and Foxaholic
8 166 - In Serial60 Chapters
YOLO?
Do you really only live once? Inspired by Re:Monster(P.S. English is not my first language, don't hate. Also this is my first fanfic.)
8 103 - In Serial34 Chapters
Like No Other
WHEN AN UNLIKELY SUITOR....The Earl of Stokeford is hardly a man of amiable disposition and social graces. He scowls whenever he pleases, becomes rude at any time convenient for him, and worse, has a regrettable tendency to scare ladies out of their wits. Therefore, it is a most astonishing thing indeed when, upon laying eyes on the beautiful Miss Sophie Winscott, he decides to embark on a courtship... Except, of course, the hapless peer knows nothing in the matters of romance...until he receives help from an unlikely quarter.MEETS AN EAGER MATCHMAKERThen enter Miss Winscott's cousin, the vivacious Caroline Davis, who oddly gets along well with the slightly waspish Earl. Determined to help, Caroline endeavours to make a match of the two. But for all her enthusiasm, she can't help but be drawn to the troubled lord... and things start to get a little tangled from there.
8 183 - In Serial100 Chapters
Riddles WITH ANSWERS ❣️
Over 98K views and 1K votes, y'all! TYSM!! >;3*DISCLAIMER*These aren't mine. I found most of them online. :)The pic belongs to yandere-woman on DeviantArt.Enjoy, peeps!!'Shortie :P'
8 175 - In Serial20 Chapters
Am I falling in love with the one who could break my heart..?
Lindsey Horan starts freshman year at UVA. She's a newbie, but when she meets Mal and her friends her being a freshman suddenly doesn't matter anymore.~~I suck at summaries but basically an AU where Lindsey goes to college and meet Emily there.
8 168

