《SaUDaDe [completed]》3-р бүлэг
Advertisement
Ким багшийн явуулсан хаягын дагуу яг одоо би хотоос зайдуухан орших дүнсгэр нэгэн томоос том харш гэж ч хэлж болохоор хаусын өмнө амаа ангайн зогсоно.
Үнэхээр том таван давхар, хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг шовх оройтой зарим хэсгээрээ цамхаг ч юм шиг. Хаусыг хүрээлээд сараалжин өндөр төмөр хашаа байх бөгөөд цаанаасаа л нэг дотор арзайлгам. Шүлсээ гүд хийтэл залгин хаалганы өмнө очоод хонхыг нь дарлаа.
Хонхыг нь дарав уу үгүй юу хаалга өөрөө онгойж өнөөх том байшингийн хаалгаар орох боломж урд минь зурайн харагдана.
Эргэн тойрон хэлбэр гарган зассан том том моднууд нов ногоон зүлэг цаахна талд жижигхэн ч нүдэнд дулаахан усан оргилуур түүнийг тойроод өнгө өнгийн цэцэгс алаглажээ.
Хаусын өмнөх багахан хэмжээний цэцэрлэг үнэхээр харц булаам үзэсгэлэнтэй юм. Гэхдээ үүний эзэн байшин нь тийм ч тохиромжтой биш юм. Нэг л харанхуй сүүмгэр яг л харанхуйн эзний гэр шиг.
Урд минь сүндэрлэх хар хүрэн өнгийн хоёр том хаалганы өмнө зогсоод амандаа цагираг зуусан арслангийн өнөөх төмрийг нь татан тогшлоо. Удсанчгүй байшин дотор хөлийн чимээ дуулдаж өнөөх том хаалга сүр хийн онгойно.
Гэрийн энгийн цагаан футболк, хар өнгийн шулуун өмд өмсөж үсээ лакдаж янзлаагүй зүгээр л угаагаад өөрөөр нь орхисон царайлаг залуу Ким Намжүүн. Би түүнийг яг энэ мөчид багшаа гэж бодмооргүй байна. Түүний надаас гуйсан хүн нь болмоор санагдчихлаа. Сургууль дээр дандаа хослол өмсөж албаны хувцасласан байхыг нь харснаас ийм байхыг нь хараагүй юм байна. Энгийн бөгөөд даруухан өөрт нь сайхан зохиж.
Намайг хараад баярласан бас хүлээж байсан бололтой нүүр дүүрэн инээмсэглээд
-Өөх ХаСү хүрээд ирлээ. Чамайг санаа зовоод шийдвэрээ өөрчлөөд ирэхгүй нь л гэж бодлоо шүү. Чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Алив орооч гээд хаалгаа томоор онгойлгов.
Дахиад л ангайж алмайрмаар. Энэ хаусын доторх нь гаднаасаа харагддагаас шал өөр юм байна. Гайхмаар бөгөөд халуун дулаан орчин. Таазнаас нь дүүжлээстэй байх гэрлийн бүрхүүл нь сүрдмээр том бөгөөд доод давхрыг хангалттай гэрэлтүүлэхээр юм. Шар, улаан, улбар шар, хүрэн өнгийн тавилгууд. Ерөнхийлөгчийн гэр л ийм байдаг байх. Урт том хар арьсан буйдан түүний өмнө байх ширээ модон сийлбэртэй ч тавцан нь гэрэлд гялтганан харагдана.
Буйдангийн урд хүрэн бор өнгийн зурагтын тавиур нь нарийхан бөгөөд даруухан харин дээр нь томоос том телевиз өрөөны нэг талын ханыг бараг бүхэлд нь дүүргэмээр HOME THEATHR л гэсэн үг. Эргэн тойрноо харвал таазнаас нь жижиг жижиг болор бөмбөлгүүд дүүжлээстэй байх нь байшинг улам ихээр чимж өгнө. Энэ байшингийн сайхныг тоочоод байвал дуусашгүй нь.
Advertisement
Өрөөг ажиглаж дуусаад Ким багш руу харвал өмнөхөөсөө илүү инээчихсэн бараг намайг шоолоод байна уу даа гэмээр царай гаргачихсан ард минь намайг ширтэн зогсоно.
-Чи ухаан алдах нь унаад өгчхөөс чинь өмнө чамд нэг зүйл өгмөөр байна. Алив гээд цагираглан дугуйрах шатаар намайг чирсээр дээш өгслөө. Дээд давхар бараг гэрэлгүй харанхуй шахам бүүдгэр эргэн тойрон тийм ч сайн харагдсангүй.
-Хаашаа яваад байгаа юм бэ? Багшаа гэтэл
Намайг нэг өрөөнд оруулаад хаалгыг нь гаднаас нь хаагаад
-Орон дээр хувцас байгаа наадхаа өмсөөд доошоо буугаад ирээрэй гэж хэллээ.
-Миний хувцас яасан юм. Муухай байгаа юм уу? Гэтэл юу ч дуугарсангүй. Тэр явчихаж.
Хариулт сонсолгүй хоцорсондоо гомдон эргэн харвал өрөө бас л гэрэлгүй байлаа. Цонхоор тусах бага зэрэг нарны гэрэл л өрөөг гэрэлтүүлнэ.
-Энэ харанхуйд чинь би яаж хувцас өмсөх ёстой юм бэ? Гээд өрөөгөөр нэг хашхиртал гэрэл гэнэт асан нүдийг минь гялбуулна.
Хэнд ч хамаагүй хандаж бас л чангаар
-БАЯРЛАЛАА гэж орилчхоод хааны ор шиг том орон дээр байх хайрцгийг онгойлговол торго шиг зөөлхөн материалтай алтан шаргал өнгийн гялалзсан даашинз гарч ирлээ.
Дуу алдмаар гоёмсог бөгөөд үнэхээр үнэтэй харагдаж байна.
Өмссөн надад ямар харагдахад нь эргэлзэн урчихгүйхэн шиг зөөлхөнөөр өмслөө. Өрөөний буланд байх өндөр нарийн толинд очоод өөрийгөө харвал "өөрийгөө дөвийлгөж байгаа хэрэг биш шүү" гэхдээ би үнэхээр сайхан бас загвар өмсөгч шиг л харагдаж байна. Хэзээ ч ийм даашинз өмсөж байгаагүй дээрээс нь боломж ч байхгүй болохоор энэ даашинзыг ийм сайхан зохино чинээ санасангүй.
Гэхдээ одоо гутланд минь ахдахаар юм. Хэдий өөртөө байгаа дажгүй гэж бодсон өсгийтөө өмссөн ч одоо бол хямдхан сандаал шиг л харагдана. Ингээд л доошоо буухаас гэж бодоод эргэж харан хаалганд очвол хаалга гэнэт онгойж нэг гар орж ирэн бас нэг хайрцагтай зүйл барьсаар
-Мартчихаж май гээд тоош тавиад яваад өглөө.
Очиж аваад онгойлговол
Шигтгээтэй нарийн эмжээртэй бас л үнэтэй гэмээр өсгийтэй гутал хажууд нь нарийхан зүүлт ээмэгний хослол, алмазан шигтгээтэй бөгж байлаа.
Энэ хүн намайг үнэхээр л өөрийнхөө найз охин болгох гэсэн юм байх даа. Дээрээс би эд нарыг зүүж өмссөнөөр хараал идсэн баян биеэ үнэлэгч шиг харагдах нь байна.
Нэгэнт л зөвшөөрчихсөнөөс хойш одоо яалтай билээ.
Хайрцаганд байх зүйлсийг өмсөж зүүчхээд доош буулаа. Шатны бариулаас барин уначихгүйхэн шиг удаан алхана. Одоо намайг хэн нэгэн харвал төгсөлтийн баяртаа явах гээд найз залуугаа хүлээлгэн шатнаас доош бууж байгаа баян охин л гэж бодох байх.
Шатан дээр гишгэлэх өсгийтийн дуунаар Ким багш ч хүрч ирээд доош буутал минь ажиглан харлаа. Тэр ч бас энгийн бөгөөд үнэтэй харагдах хослол өмсжээ. Бууж иртэл минь түүний уруулаас инээмсэглэл тасарсангүй.
Advertisement
-Чи яг л сахиусан тэнгэр шиг харагдаж байна гэж хэлээд гарыг минь атгалаа.
-Тийм бол ашгүй дээ. Өөрөө ингэхэд сахиусан тэнгэр ямар байдгийг мэдэх юм уу? Нээх л сүртэй хүнтэй зүйрлэж гэнэ.
Ким багш жуумалзан
-Ямар ч байсан чи үзэсгэлэнтэй харагдаж байна гээд хоолоор дүүрэн засаж чимэглэсэн ширээнд суулгалаа.
-ХӨӨӨХ та эдгээр хоолнуудыг хийсэн юм уу? Гэж уулга алдан асуусанд
-Үгүй дээ би ямар юмаараа хоол хийх юм. Нэг тогоочоос тусламж гуйсан юм.
-Тийм байх нь ээ. За тэгвэл одоо ганцхан зүйл л үлдлээ. Аав ээж чинь хэзээ ирэх юм???
-Ирж байгаа гэсээн зам жаахан түгжрэлтэй байгаа бололтой. Хүлээж л байя. Тэр хооронд хоёулаа дарс уух уу? Гээд ширээн дээр байх дарсыг аван онгойлгох гэж яарна.
-ЯАХ ЮМ БЭ? Тэднийг ирэх үед нь л больё. Одоо зүгээр сууж байя. Гэж хэлээд дарсыг нь доош тавиад сандал дээр нь суулгалаа.
-Тэгээд юу хийх юм?
-Юу хийх вэ дээ хоёулаа юм ярья
-Юу ярих юм.
-Юу ч хамаагүй эсвэл бие биенийхээ талаар ярилцъя аав ээж чинь таны талаар юм асуувал би мэдэхгүй байвал баригдчихна шүү дээ.
-Тэгье болж байна.
-Тэгвэл та эхэл өөрийнхөө талаар яриарай.
-Эхлээд ХаСү чи намайг та гэж дуудаж болохгүй Хайрт минь Хонгор минь ч юм уу тэгж дуудах хэрэгтэй.
-Юу вэ? Шууд тэгж дуудах хэрэг үү? Та арай хэтрүүлээд байгаа юм биш үү?
Миний хэлэх үгийг сонсчхоод нүдээ эргэлдүүлэн яг л лекцээ уншиж байгаа юм шиг гараа урдаа аван
-Хонгор минь арай түргэдээд байгаа юм биш үү? Гээд миний хэлсэн үгийг дахин давтаж хэллээ.
-За боль доо надад эвгүй байна. Ганцхан өдрийн дотор багшийгаа хонгор минь гэж дуудах ямар болохыг та ер нь ойлгож байна уу? Гээд хөмсгөө өргөтөл.
-Тэгээд чи намайг аав ээжийн минь дэргэд хэдэн жил үерхсэн хосууд байж та..та гэж дуудах гээд байгаа юм уу?
-Тэгсэн ч гэсэн надад эвгүй байна шүү дээ.
-ХАСҮ ЧИ НАДАД ТУСЛАНА ГЭЖ АМЛАСАН БИЗ ДЭЭ.
-Гэхдээ багшаа гэсээр гомдонгүй харвал өөдөөс маань үгүй гэсэн янзтай гараа цээжиндээ зөрүүлэн сууна.
-ХАСҮ
-Заза ойлголоо.
-Хайрт минь?? Гээд над руу итгэл дүүрэн бас шавдуулсан маягтай харна.
-За ойлголоо доо хайрт минь гээд ичэнгүйрэн толгойгоо доош гудайлгалаа.
-За тэгэхээр ХаСү эхлэе. Миний нэр Ким НамЖүүн айлын ганц мэдээж Сөүлийн их сургуульд багшилдаг. Миний дуртай зүйл гэвэл гадуур зугаалж модон дунд алхах дуртай бас хэд хэдэн тоглоомын цуглуулгатай. Хавчинд дуртай. Бас найз охинтой. Түүний хэлсэн тайлбаранд инээд алдсаар.
-Одоо миний ээлж үү?
Намайг Шин ХаСү гэдэг бас адилхан айлын ганц гэхдээ надад аав ээж байхгүй удахгүй 24 хүрнэ. Сөүлийн их сургуульд улс төр судлаачаар суралцдаг. Миний дуртай зүйл ном уншиж утсаа ухаж өдөржин гэртээ хэвтэх дуртай. Бас хавч шиг хоолны төрлийн амьтанд дургүй нохой мууранд л дуртай. Хоолонд бас нугасгүй. Бас найз залуутай. Бие биен рүүгээ харсаар хөхрөлдөн инээнэ.
-Би хавчин дуртай биш идэх дуртай дээрээс нь би амьтанд тийм ч дуртай биш.
-Ааан би буруу ойлгочхож. Ингэхэд та хэдэн настай юм. Би танд хэлсэн шд.
-Чамаас ямар ч байсан ах. Алив ээ би хүлээж тэсэхгүй нь би өлсөөд байна. Урд маань ийм их амттай хоол байхад би зүгээр хараад суугаад байж чадахгүй нь гээд хоол руу дайрч эхэллээ.
-Гэхдээ хүлээхгүй юм уу? Гэсээр гайхан харвал.
-Уучлаарай гэхдээ би өлсөөд байна гээд шууд л хоолноос халбагадаад идчих нь тэр.
Миний ходоод яг энэ үед дуугарч орхилоо.
-Зза би ч бас хамт идье гэхдээ багаханыг л аав ээжид чинь шинэ хоол үлдээх хэрэгтэй шүү дээ.
Нэг л мэдэхэд бид хоёр хоолныхоо бараг талыг нь идчихсэн дарсаа хэдийнээ уугаад дуусгачихсан хоорондоо инээлдэн юм ярин суух ажээ.
-Аав ээж чинь яасан юм бол оо? Замд нь ямар нэг зүйл тохиолдсон юм биш байгаа.
Ким багш сэрээгээ доош буулгаад урдаа байх хундагатай дарснаасаа нэг балгаад над руу инээвхийлэн харснаа
-Хасү чи ингэхэд хорны талаар юу гэж боддог вэ? Гэж асуух нь тэр
Түүний хэлсэн үг миний асуултанд зохицсонгүй гэхдээ түүнд хандаж
-Юу гэсэн үг вэ? Гэж бага зэрэг гайхсан янзтай хариулсанд
Ким багш суудлаасаа босож ирээд миний хажууд ширээ налан зогсоод
-Яахав дээ..чи хоронд ер нь итгэдэг үү? Хүмүүсийг ухаан алдуулж үхүүлж шившлэг хийдэг хоронд...?
Гэж хэлээд миний дарсанд чийгтсэн уруулыг хуруугаараа имэрлээ.
Бага зэрэг сандран уруулаа жимийгээд
-БАГШАА та юу яриад байгаа юм бэ? Гэж хэлтэл
Ким багш инээд алдаж толгойгоо сэгсэрнэ.
Гэнэт түүний царай бүрэлзээд эргэн тойрон найгаж харанхуйлаад эхлэв.
-Багшаа миний толгой эргээд байна. Би....гэж хэлээд толгойгоо ширээн дээр цохиж орхилоо.
Ухаанаа алдахаас минь өмнө сонссон сүүлчийн минь үг гэвэл
Багш миний чихэнд ойртон
-ХАЙРТ МИНЬ ГЭЖ ДУУД ГЭЖ ХЭЛСЭН БИЗ ДЭЭ!
Энэ үгнээс цааш би ухаан алдчихсан юм эсвэл согтсон ч байж магадгүй.
Advertisement
- In Serial13 Chapters
Unstable World
No one believed that could happen. Back in 2014, the world was at peace. At least to some point. But the truth was different. One conflict changed into two and then the war came to be. There were to factors that could change the the scales of victory. One of them was technology and the other, the ability of Espers, humans with special abilities.
8 219 - In Serial41 Chapters
The Thaumatist Incident
The towers fell over a century ago, and the Good King united the land. Under his voice the Thaumatists took the knee or took the sword. The University still stands, but for how long? This story is broken up into two parts. Chronologically, the two parts overlap. Part One Emile, a girl with a Talent not seen since the good king's war as she tries to find help to save her beloved father from a cruel accident. Julie, raised in a small farming village on her quest to become someone people will sing about. Part Two Wendel, a recent graduate of the University, an intense school that functions first as a police force to control the use of magic and secondly as an educational institution. Demetrius, a servant at the school who loses his home and his safety. Edits are ongoing. Reviews and comments will only help the editing the process, and I am grateful for any and all input. So, if you have been reading already, Jericho has been removed. It's been brought to my attention that his chapters detract from the flow of the narrative. They still exist, and are still going to be made available at some point in some way shape or form, but for the time being what happens with him and the king in Puissant city will be off camera so to speak.
8 114 - In Serial7 Chapters
Necromancer King
Sometimes, you just want to release your pent up anger form real life. And one of the best places to do it is in a game. Ever since its launch, World of Aingarrth allowed players to fulfill their wish. Do you want to be an asshole? Go ahead. Do you want to be a shiny white knight? You do you. Players are free to choose and define themselves in the brand new VRMMORPG. It takes the world by storm. Not only by how unique the MMORPG is, but also because there is roleplay mode. It allows people to set their own settings, either fantasy towns, schools or even graveyards. Then, choose scenarios that are going to happen, like getting married or saving a princess. They would then play as the main character, and the story adapts to their decision. Kei, a 29-year-old corner store clerk, decided to try it out. He has enough of his plain boring life, where many people treat him like trash. Each time after work, he would spend hours playing the game, even if it means he must sacrifice his sleep. He sometimes plays the roleplay mode, but he is more attracted to the MMORPG mode His passion inspires a certain guild leader, who takes him in and makes him his vice. With his help, the guild slowly builds up, until it gets to be the biggest villains guild in the server. One day, after work, Kei is about to launch the game when he fell asleep. When he opens his eyes, he is surprised to find himself laying on a pedestal in a tomb. With a girl kneeling beside him. He didn't realize he was transported to another world. Nor that there were others who were transported there too. A/N : The story is being rewritten. Photo by Mike Ko on Unsplash
8 131 - In Serial39 Chapters
Bloody New World
The world has changed. Humans, plants and animals have supernatural abilities, fantasy monsters are roaming the streets and technology doesn't work anymore. Follow the protagonist, as he battles humans, animals, plants and monsters alike, leaving a suspiciously blood-less trail in his wake.____________________________________________This fiction is just my way of practicing writing so that I may improve myself. So, please be as critical and harsh as possible while you read this. Constructive criticism is always welcome, no matter how brutal it may be.Mature tag is there for a reason! There will be gore, adult language and a lot of things that people may think of as disgusting starting from the very first chapter. Hope you enjoy reading this fiction.
8 134 - In Serial45 Chapters
Fursuit In The Making
HEY This is GONNA BE LIKE AN ART BOOK JUST WITH FURSUIT STUFFI did NOT make the cover lmao
8 127 - In Serial189 Chapters
[1.1] Highly Antisocial ✓ | MARAUDERS INSTAGRAM AU
Let's face it, if the Marauders had Instagram Sirius would be the king, James and Lily would flirt in the comments and Peter would have no clue how to tag. Highly clichéd but clichés are there for a reason.1975 ↣ 1978[INSTAGRAM AU][HIGHEST RANK - #96 IN FANFICTION]
8 285

