《SaUDaDe [completed]》4-р бүлэг
Advertisement
Нүдээ нээн эргэн тойрноо харвал юу ч алга.
Хав харанхуй
Хэдэн цаг эсвэл хоног ухаангүй байснаа мэдэх аргагүй юм. Нүд бүрэлзэж толгой эргэнэ.
-Би хаана байна аа.
Нүд ч энэ харанхуйд дасахгүй нь.
Газар хэвтэж байгаа бололтой. Тийм ээ энэ шал байна. Хов хоосон шал. Юу ч харагдахгүй байгаа ч нүдэнд гуйя ядаж жаахан болтугай зүйл торооч. Эсвэл би сохорчихсон юм болов уу?
Үгүй ээ арай үгүй байлгүй дээ.
Хичнээн олон удаа нүдээ цавчилсан ч юу ч олж харсангүй өнөөх л тас харанхуй. Дээш харан хэвтсэн чигээрээ өөрийгөө өрөвдөн уйлна. Би сохорчихож. Гэхдээ яагаад.
Би юу ч харахгүй байна. Ким Намжүүн. Энэ хүнээс л болсон. Би түүнд итгэсэн гэтэл тэр намайг ийм байдалтай болгочихлоо.
Бүлээхэн нулимс урссаар арьсыг минь норгож үсэн дээр минь бууна.
Ким Намжүүн гэх энэ хүнд итгэсэн өөрийгөө буруутгаж яагаад ийм байдалтай байгаагаа ойлгож ядан чимээгүйхэн мэгшинэ.
Гэтэл хажуухан талд чимээ гаран гэнэт хурц гэрэл туслаа. Энэ гэрэл нүд өвтгөж бас л юу ч харуулсангүй. Арай гэж нүд маань харанхуйгаас өөр зүйл харж ингэж нэг юм дээрдлээ.
Би сохроогүй юм байна. Энэ хаалга онгойж. Гэрэл тусах өнөөх хаалгаар хэн нэгэн орж ирээд урд минь явган сууна. Ардаас нь гэрэл туссан учраас урд минь байгаа хүний царай тийм ч сайн харагдсангүй.
-Сэрчихсэн байх шив. Яг цагтаа. Чи яг 10 цаг унтсан. Тэр хооронд би бүгдийг зохицуулчихсан. Одоо жинхэнээсээ хэн ч...бүр хэн ч чамайг сураглаж хайхгүй. Бүр хэн ч. За тэгэхээр одоо бос доо. Чамайг өрөөнд чинь оруулъя. Гэж хэлээд гараа над руу сунгалаа.
Юу болоод байгааг түүний яг юу яриад байгааг ойлгосонгүй гэхдээ л сүүлд хэлсэн үгийг нь сонсвол намайг эндээс гаргах талаар яриад байх шиг байна.
Түүний гараас атгаад арай гэж дээш босоод өнөөх хүнд түшүүлсээр өрөөнөөс арай гэж гартал царай нь бүдэг бадаг харагдах нь тэр.
Ким багш...гайхаж бас уурласан ч биед маань даанч түүнийг түлхэж эсвэл цохих хүч үнэндээ алга. Уурлаж бас гомдон арай гэж үгээ зөөж ядан уйлсаар
-Багшаа яагаад ингэж байгаа юм бэ? Та надаар яах гэсэн юм. Намайг зүгээр л явуулчих л даа гэхэд. Багш зүгээр алхаанд минь санаа зовсон байртай.
-Зүгээр дээ. Алив одоо зөөлхөн алхаарай. Чшшш Хонгор минь юу ч битгий ярь. Ерөндөгний үйлчлэлээс болоод бие чинь жаахан тиймэрхүү байгаа ярих хэрэггүй. Одоохон өрөөнд чинь оруулаад өгье гэж хэлээд шатаар дээш өгслөө.
Согтуу хүн авч явж байгаа янзтай намайг тэвэрсээр ор луу аажуухнаар хэвтүүлчихээд
-За одоохондоо энэ өрөөнд байж бай сайн амраад ав. Зугтах гэсний хэрэггүй шүү. Чи л өөрөө хохирно гэж хэлээд инээмсэглэн яваад өглөө.
Advertisement
Түүнийг ч энэ өрөөг ч өнгөрсөн бүх үйл явдлыг үзэн ядаж байна.
Түрүүн хэлсэн үгийг нь эргэцүүлбэл намайг үнэхээр хэн ч санахгүй гэж үү?
Орон дээр ямар ч хөдөлгөөнгүйгээр хэвтэн уйлна.
Надад ямар гээч хараал хүрчихсэн болоод би төрөхөөсөө авахуулаад өдий хүртэл ингэж гунигт амьдралаар амьдраад байгаа юм бол оо?
Түүний хэлснээр надад өгдөг ерөндөг бүр сайн санавал хорных нь үйлчлэл удахгүй гарах байх. Бие хөшиж гараа хөдөлгөж чадахгүй байна. Хөдөлж байгаа ганц эрхтэн минь нүд.
Удаан хэвтсэнээс болоод нүд анилдаж зөөлхөн дулаахан орчинд байгаа болоод ч тэр үү? Нойр хүрнэ. Нар ч шингэж өнөөх том цэлгэр цонхоор сарны сүүмгэр гэрэл тусах нь улам залхуутай санагдана.
Нэг мэдэхэд гүн нойронд дарагдчихаж.
Хэсэг хугацаанд унтаад сэрвэл бие маань зүгээр болж гар хөлөө мэдрэхтэйгээ болжээ.
Дотор гэнэт халуу шатаж хамаг уур буцалж түүнд уур хүрнэ. Багшдаа итгэж түүнд туслах гэсэн гэнэн зан минь намайг мухардалд оруулж энэ тэнэг байшинд түгжиж орхилоо.
Тэнхээтэй байгаа дээрээ босож очоод өнөөх том хаалгыг чангаар балбана.
-ХӨӨӨЕ ГАДАА ХҮН БАЙНА УУ? КИМ НАМЖҮҮН НАМАЙГ ЭНДЭЭС ГАРГА. ЯГ ОДОО ГАРГААДАХ. БИ ГЭРТЭЭ ХАРЬМААР БАЙНА. ХӨӨӨЕ НАМАЙГ СОНСОЖ БАЙНА УУ? НАМАЙГ ЯВУУЛ гэж хоолойныхоо хэрээр тэнхээ мэдэн хашхирлаа.
Гэвч хариу үл дуугарна.
-ЯАГААД ЮУ Ч ДУУГАРАХГҮЙ БАЙГАА ЮМ. БИ ЧАМАЙГ НААНАА БАЙГААГ ЧИНЬ МЭДЭЖ БАЙНА. НАМАЙГ ЭНДЭЭС ГАРГААДАХ. КИМ НАМЖҮҮН.
Хэдий миний багш ч би түүнийг энэ удаа хүндэлмээргүй байна. Шууд л нэрээр нь дуудан орилно.
Уур бүр ихээр буцлан гартаа таарсан болгоноо хаалга руу шидэж орилж хашхирна. Арагшаа эргэж хараад өрөөний буланд байх хээ угалж бүхий түшлэгтэй сандлыг аваад хаалга руу шидчихлээ.
Ямар хаалга гэхээрээ ийм бөх байдаг байна аа. Бүр цуурсанчгүй шүү.
Гэхдээ би шантарсангүй гэрлийн бүрхүүл, ваартай сав, уран зураг, ширээний чимэглэл бүр орны бүтээлгийг хүртэл шидлэнэ. Цэцгийн ваарыг шидсэнээс болоод хэлтэрхий нь миний бугуйг оночихлоо. Тийм ч их цус гараагүй ч бага багаар дуслана.
-МУУ НОВШ ЧАМАЙГ ХАРААЛ ИДЭЭСЭЭ ХЭРВЭЭ ЭНДЭЭС ГАРДАГ Л ЮМ БОЛ ЧАМАЙГ АЛНА ДАА.
Гэж хашхирчхаад орон дээр суун цусаа тогтоох алчуур хайна. Толины хажуугийн ширээн дээр байх цагаан нүүр гарын алчуурыг аваад гараа боон буцаад хэвтлээ.
Тэр энд алга. Тэр гэртээ байхгүй юм байна.
Тэнэг хүн шиг орон дээр хэвтээд дэмий өөрөө өөртэйгөө ярина.
Гэтэл гэнэт хажуугын өрөөнд цонх хагарах чимээ сонсогдлоо.
Цочсоноосоо болоод дээш өндийн хөнжил доогуур шургалаад
-Юу вэ? Хулгайч юм биш биз дээ. Ийм сайн хамгаалалттай байж хулгайч орж ирмээргүй юм. Хаалга цоожтой байгаа нь их юм.
Эсвэл хүүдүүд зүгээр л чулуу нүүлгэж тоглосон юм болов уу?
Advertisement
Тэр чимээний дараа юу ч сонсогдсонгүй. Би тэгвэл хий юм сонсчхож өнөөх хорноос нь болоод дэмий балай юм сонссон байж магадгүй. Хэн нэгэн байлаа ч явахыг нь хүлээн хөнжил доороо дуу гаргалгүй чимээгүйхэн хэвтэнэ.
Нилээн удаан байсны эцэст хэн ч юу ч дуугарахгүй болохоор нь хөнжлөөсөө толгойгоо цухуйлган эргэн тойрноо харна.
Орноосоо босоод хаалган дээр очиж чимээ чагналаа.
Буцаж эргэн тойрноо ажиглавал хөшигний цаана нуугдах цонхны хажууд хаалга харагдах нь тэр. Энэ чинь тагттай юм байна шдэ. Би яагаад түрүүнээс хойш анзаараагүй юм бол оо? Цонх рүү гүйж очоод хаалгыг нь онгойлготол ширүүн салхи өөдөөс үлээж үсийг минь хийсгэнэ.
Тагтан дээр гараад доошоо харвал ойролцоогоор гурван давхар бололтой. Гайгүй өндөр юм. Хэрвээ би эндээс үсэрвэл хөлөө лав хугална. Тэрний оронд эндээ суугаад Ким багшийг иртэл нь хүлээсэн дээр байх. Намайг өрөвдөөд явуулах ч юм билүү? Ямар ч байсан энэ тагтыг нөөц төлөвлөгөөндөө үлдээсэн нь дээр.
Цэвэр агаараар уушгиа дүүртэл амьсгална. Гэтэл дахин цонх хагарах чимээ гаран гайхан эргэн тойргоо харвал байшингийн цаанаас нэгэн томоос том шувуу нисэн одлоо.
Амандаа уулга алдан.
-ХөөөөХ ямар том шувуу вэ? Хэрвээ би шувуу байсан бол ингээд л нисээд энэ газраас явчих юмсан даан ч надад хоёр хөлнөөс өөр юм алга.
Буцаж ороод дахиад л унтахаар хэвтлээ.
Анхны өдрөөс хойш юм идээгүй болохоор гэдэс хонхолзоно.
Өлссөнөөс унтсан нь дээр ядаж л гэдэс дуугарахыг сонсохгүй.
Эвшээлгэсээр том орон дээр хөлбөрөн хэвтлээ. Газраар дүүрэн хагарч эвдэрсэн эд хогшил. Нүд харанхуйлсаар. Өрөө бүрэлзэнэ. Дахиад нэг өдрийг энд өнгөрүүлчихлээ дээ.
Доод давхарт эд хогшил хагарах дуунаар сэрж орхилоо.
Нүдээ нээн харвал өнөөх миний буулгаж хаясан эд зүйлс бүгдээрээ засагдчихсан бүр шинэхэн юм шиг л болсон байх юм.
Юу гээч нь вэ?
Бас доор дахиад л юм шидэгдэх хагарах дуу сонсогдоно.
Босоод хаалганд зөөлхөнөөр чихээ наахад өнөөх чимээ ул мөргүй алга болж юу ч сонсогдсонгүй. Илүү сайн сонсохын тулд илүү ойртон улам сонсохыг хичээлээ.
Гэтэл тэр доор хэн нэгний уурлах дахин сонсогдож эрэгтэй хүний бүдүүн сөөнгө хоолой сонсогдлоо. Тэгснээ хэсэг азнан хаалга савах чимээ гарав.
Буцан гүйж очоод тагт руу гаран өнөөх явсан хүнийг харах гэж доош тонгойтол доогуур өглөө харсан өнөөх том шувуу нисээд өнгөрөх нь тэр.
Юу вэ? Шувуу болоод нисчхэж байгаа юм уу? Хаашаа юм гэж доогтойхон юм бодоод эргэн өрөөндөө ортол хаалганд багахан завсар гаран жижигхэн тавиур дээр хоол байх бөгөөд доош тавьчихаад хаалгаа хаагдчихав. Хичнээн хурдан гүйсэн ч даанч амжсангүй.
-ХӨӨЕ КИМ НАМЖҮҮН ЭНЭ ХААЛГА ОНГОЙЛГО. БИ ЭНЭ ХООЛЫГ ЧИНЬ ИДЭХГҮЙ. НАМАЙГ ЯВУУЛ. БИ ГАРМААР БАЙНА. БИ ЭНЭ ХООЛЫГ ЧИНЬ ИДЭХГҮЙ МЭДЭВ ҮҮ? ӨЛСӨӨД ҮХЧИХВЭЛ ЧИ ХАРИУЦААРАЙ. НАМАЙГ ГАРГААДАХ. ХӨӨӨЕ.
Дахин дахин хаалга нүдэн орилсон ч ямар ч хариу ирсэнгүй. Хаалгыг нь өшиглөж хаячхаад буцаж эргэн тагт руу гарлаа. Оройны хүйтэн салхи даашинзыг минь нэвт үлээж биеийг минь дааруулна. Хичнээн үнэтэй хайрламаар байвч энэ удаад бол үгүй. Хормой хэсгийг нь ураад чөлөөтэй хөдлөхөөр болголоо.
Одоо л биш бол хэзээ ч үгүй.
Тагтны хашлагаас барьж байгаад нүдээ аниад үсэрлээ.
Хөл янгинан өвдөж нуруугаар хатгана.
Хичнээн их өвдсөн ч алхаж болохоор юм шиг байна. Ногоон зүлгэн дээгүүр доголж гүйсээр арай гэж төмөр хашаанд ойртон ирээд атгаад автал ямар нэгэн хүнд юманд цохиулсан аятай хойш шидэгдэж нэг мэдэхэд л өрөөндөө буцаад ирчихсэн байв.
Цээж дуу гарахын эцэсгүй өвдөж амьсгалахад хүртэл бэрхшээлтэй болоод ирлээ.
Амьсгал тасалдан шүлсээ залгиж ч чадсангүй.
-Зугтах гэсний хэрэггүй шүү. Чи л өөрөө хохирно. Түүний хэлсэн үг толгой дотор эргэлдэнэ.
Энийг л хэлээд байж л дээ. Гэхдээ надад цонхоор үсрэхээс өөр гарах гарц байхгүй.
Хичнээн их өвдсөн ч тэсвэрлэж болохоор юм. Үнэхээр их өвдөж байсан ч эргэж босоод дахин доош үсэрлээ. Энэ удаа илүү туршлагажиж нүдээ анилгүйгээр хоёр хөл дээрээ буугаад доголсоор зөөлхөнөөр алхлаа.
Хашаанд ойртож очоод ажиглана. Яагаад энэнд хүрэхэд би буцаад оччихов. Ид шидтэй юм байх даа.
Больж үз тийм юм байдаггүй юм.
Хэдий гар маань чичирч байсан ч аажуухнаар гараа өнөөх төмөр хашаанд ойртуулна. Хүрэхэд ганцхан см. Яг хүрэхийн алдад ард хэн нэгний дуу сонсогдож
-Хүрвэл юу болохыг чи мэдэж байгаа биз дээ.
-Хэн бэ?
Харанхуйлах том сүрлэг мод жижигхэн ногоон бутны цаана хэн нэгний сүүдэр сүүмэлзэн харагдана.
-Өөрөө хэн бэ?
-Хүрвэл чи амьсгалж ч чадахгүй. Тийм болохоор хэрэггүй байх гэж хэлээд өнөөх үл мэдэх хүний сүүдэр харанхуйд уусан алга боллоо.
Газар өвсөн дээр суугаад уйлж эхэллээ.
-БИ ЯВМААР БАЙНА.
Өвдгөө тэврэн нүүрээ дараад уйлж гарлаа.
-Би зүгээр л гэртээ харьмаар байна. Намайг явуулчих л даа.
Нүдээ даран суутал гэнэт салхи сэвэлзэн өнгөрөхөд дулаахан орчин намайг угтан авна.
Дээш өндийн харвал би буцаад өрөөндөө ирчихсэн байв.
Юу болоод байгааг ойлгохгүй дэмий л цурхиран уйлна. Учир нь ойлгогдохгүй ер нь энэ болоод байгаа үйл явдлыг ойлгохыг ч хүсэхгүй байна.
-Гуйя би явмаар байна. Би айгаад байна. Ким багшаа намайг явуулчих л даа.
Advertisement
- In Serial87 Chapters
The Scourged Earth
Derrick is no ones hero. He is barely dealing with his mundane life when all of humanity is forced to confront the extraordinary. Overnight, all across the world, mysterious machines appear. They offer people the chance to purchase almost anything they can think of. Weapons, medicine and even super human abilities are offered, seemingly for free. But following these machines, come the Scourges. The most dangerous creatures, diseases and machines that infest the universe. Ever growing and battling, these empires of horror and hunger will overhelm and devour the Earth and its inhabitants. Unless Derrick and humanity can stand against all the horrors that battle between the stars. +++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++ My first Story, an attempt to turn the standard fantasy litrpg apocalypse into a Sci Fi. Trying for a slower build to power for the MC, so don't expect him to have cheat powers. I delight in helpful crticism so no holding back plz.
8 227 - In Serial15 Chapters
Rise of the Red Dragon Emperor : Book 1
I thought starting college would be a good opportunity for a huge step up in my personal life and it was but not the way I expected it. It turns out that I'm a Red Dragon which makes me infamous and despised in the magic world, even by other Red Dragons. It doesn't matter what comes my way, because I'll completely dominate it. I will become a Dragon King.
8 88 - In Serial12 Chapters
Chillin' in a dungeon
Dungeons & Miscellaneous, a giant company building dungeons for gods, kingdoms and rich privates. After years of honorable service at D&M Stephen decided he was tired of making dungeons for others, so he embezzled enough materials to build his own and ran away when police came knocking on his door. Follow this unlikely Mc as he builds a dungeon to live comfortably. Warning: may contain humor and nonsense
8 97 - In Serial65 Chapters
Gate keeper
The story starts out with a young girl who is condemned and has to guard the Gate. By the gods order she and many others before their last breath were put to work as guards for these forbidden gate worlds. Can she escape to live her life or will she forget even how her face looks like? The masks given to them are to make sure no one recognizes them. Yet they are also forgetting who they even are except their names and crime. Can they remember their memories? Their pasts? Or can they escape their fate of being guards for the rest of their lives?
8 108 - In Serial19 Chapters
Different DxD Revamped
Issei Hyoudou is the adopted son of Iseki and Emiko Hyoudou but he has a secret; he wields one of the strongest Sacred Gears in the world, the Boosted Gear, and also has ice magic control but it comes at a cost. With the power of ice through his magic and fire through the Welsh Dragon, they are constantly fighting for control over his body and it’s gone on for long enough that the doctors don’t think he’ll make it to graduation. Sona Sitri is the heiress to the Sitri Clan and has to deal with an overprotective sister, running the town of Kuoh with her childhood friend Rias Gremory, the Kuoh Academy Student Council, and her own Peerage. What happens when these two find each other on the first day of school? How will their lives change after a game of chess? Less perverted Issei. IsseixSona with possible harem. Rated M for some language and possible lemons. High School DxD based story. Cross posted From FanFiction and written with permission from the original writer of this story, and another writers version of the story. Disclaimers: I do not own High School DxD or any of its characters. The plot is not my own, but is used with permission from the original writer and parts are also used with permission from another person whos done his own version. FunahoMisaki and The.Rayvenwolves respectively.
8 135 - In Serial7 Chapters
BP Ship One-Shots Collection
Here is stored all of my BP one-shots.Cover update when BP releases a new comeback.
8 94

