《SaUDaDe [completed]》6-р бүлэг
Advertisement
Хэсэгхэн хугацааны дараа нүдээ нээн харвал газар биш тэнгэрт дүүлэн нисэж байлаа. Өөрийг минь авч явах энэ зүйл бол битүү хар өдөөр хучигдсан томоос том далавч.
Уначихгүйн тулд өнөөх шувууны урт өднөөс чадахаараа зууран түүний нисэх зүг хурдлана.
Тэнгэрээр жаахан ниссэний дараа шувуу харшын өмнө газардаж намайг доош нь буулгалаа.
Гэтэл хормын төдийд шувуу далавчаа ганц дэвээд л өмнө нь тагтан дээр харсан өндөр залуу болон хувирчих нь тэр.
Харсан зүйлдээ эргэлзэн нүдээ нухалсаар
-Юу? Юу? Н-Нөгөө б-би юу харчхав аа??
Залуу өмнөхөө бодвол арай өөр гүн цэнхэр өнгийн элгэн нөмрөг нөмөрсөн байх бөгөөд үс нь хар хэвээрээ байлаа.
Тэр над руу царайгаа харуулсангүй шууд л харшийн хаалгыг онгойлгоод жишимчгүй үсээ намируулан ороод явчхав.
-Эндхийн хүмүүс ямар сонин юм бэ? Бүгдээрээ намайг үл тоох юм. Хэр удаан ингэхийг чинь харна даа.
Түүний араас даган харш руу ортол хар үстэй залуу Ким багштай яг бие биенээ барьж идэх нь үү гэлтэй ширтэлцэн зогсоно.
Намайг орж ирэхэд хоёул над руу зэрэг харсаар Ким багш ойртож ирээд гарыг минь шууд л огцом татаж аваад.
Ким.б-Гараа яаж байгаа юм? Яах гэж ингэж байгаа юм бас дээрээс нь тэр тагтан дээр юугаа бодож байсан юм бэ? Чи тэндээс уналаа гээд үхэхгүй насаараа тахир дутуу л болно гэхээс биш. Ухаан санаа чинь зүгээр үү? Хэдхэн хоног тэр өрөөнд чимээгүйхэн байж чадахгүй байна уу? Ай гэсээр над руу ухаан мэдрэлгүй хашхична.
-Юу? Хэдэн хоног чимээгүй байж чадахгүй байна уу? Өөрөө хэн болчихоод намайг энд хорьж цагдаад байгаа юм. Өөрөө ер нь хэн юм бэ? Танд намайг ингэж өмчлөх эрх байхгүй шүү. Тэгсэн ч намайг энэ хараал идсэн байшингаасаа гаргаадах.
-ҮГҮЙ
Түүний үг үнэхээр бие арзаалгам бөгөөд хажуудаа байгаа юу ч царцааж чадахаар хүйтэн бас цэвдэг сонсогдоно. Анх удаа л ийм хоолойг нь сонсож байна.
-Яагаад, яагаад намайг явуулахгүй байгаа юм бэ? Яагаад...гарах гэж ядах нулимсаа түүний өмнө үзүүлэхгүйн тулд буцаан залгиж хаячхаад арай ядан хэлтэл гэнэт хажуунаас бас л сөөнгө бөгөөд бүдүүн басхүү ёжилсон янзтай хоолойгоор хар үстэй залуу
Advertisement
-Яагаад гэж үү? Яагаад гэвэл чи манай ээжтэй адилхан болохоор гэх нь тэр түүний царайг энэ үед л анх харах нь тэр. Өтгөн хөмсөг хараа булаам нүд өндөр хамар зөөлхөн бөгөөд улаахан уруул ясархаг эрүү гээд түүний нүүрний хэсэг бүр үнэхээр үзэсгэлэнтэй юм. Ямар ч эмэгтэй хүн араас нь дуу алдаж гүймээр хөлд нь сөгдмөөр тэрхүү царайлаг залуу энэ үед өөрөөсөө гаргамгүй хүйтэн өнгөөр надад хандаж хэллээ.
Энэхэн хугацаанд толгой дотор үй түмэн бодол эргэлдэж тэдэн дундаа орооцолдсоор
Ким багш өнөөх хар үст рүү зэвүүнээр инээмсэглээд
-Өрөөндөө ор Тэхён~аа гарах гэсний хэрэггүй шүү!!! Гэж хэлээд хуруугаа дуугаргатал өнөөх Тэхён гэгчийн үснийх нь өнгө шар болчих нь тэр.
Тэхён-Ааваа та иймхэн зүйлийн төлөө намайг нисэхийг хориглож байгаа хэрэг үү? Би танийг үзэн ядаж байна.Чамайг ч бас гэж хэлээд над руу муухай харсаар хар хурдаараа дээд давхар луу гүйлээ.
Би энд юу ч ойлгохгүй амьтан гацаж үг хэлэх эрхгүй болж үнэхээр үү? Гэсэн нүдээр Ким багш руу хартал
-ХАСҮ намайг уучлаарай би хүүдээ ойлгуулчхаад чамайг тэр өрөөнөөс гаргах гэж байсан юм намайг үнэхээр уучлаарай харин чи одоо бүгдийг мэдчихлээ. Тийм болохоор асуухыг хүссэн зүйлээ бүгдийг нь асуу гэлээ.
-ААВАА өөрөө тэгэхээр тэр Тэхён гэгчийн аав нь хэрэг үү? Тэр хар үст өөрийн чинь хүү юм уу? Мэдээж ээж нь байгаа биз дээ бас тэрний хэлдгээр би ээжтэй нь нэг ёсондоо өөрийн чинь эхнэртэй адилхан болж таарч байна уу?
-Хасү эхлээд тайвшир
Тийм ээ би тэрний аав гэхдээ тэр миний өргөмөл хүү эхнэрийн хувьд гэвэл нас барчихсан. Намайг энэ хүүг өргөж авахад бид хоёр танилцсан юм. Тэгээд л хамтдаа жаргалтай сайхан амьдарч байтал гэнэт л эхнэрийн минь бие өвдөж эхлэсэн даанч тэр минь өвчнөө даалгүй нас барчихсан. Хүү минь ээждээ их хайртай байсан болохоор намайг хэн нэгэнтэй танилцахад их дургүй.
Түүнийг яриандаа орон хэсэг азнатал дээд давхраас
Тэхён-Худалч битгий наад жаахан охиндоо өөрийнхөө тэнэг түүхийг яриад бай аягүй бол итгэчихнэ гэх нь тэр
Advertisement
Ким.б-Өрөөндөө чимээгүй бай л даа.
Хүү минь ээжийгээ нас барснаас хойш ийм л муухай ааштай болчихсон. Намайг хүнтэй танилцах тоолонд ингэж хэлдэг.
Хасү-Зза ингэхэд та хэдэн настай юм. Бас тэр хүүгийн чинь далавч юу юм. Бас тэр хашаанд хүрэхэд юу болсон, та яаж хүүгийнхээ үсийг хормын төдийд өөрчилчихсөн гээд бас хүү чинь шувуу болж хувирдаг юм уу? Ингэхэд та өөрөө яг хэн юм бэ? Миний мэдэх Ким багш өөрөө яг мөн үү? Та чинь одоо шидтэн юм уу? Хаашаа юм.
Ким.б-Тийм ээ...би шидтэн
Түүний хоолойны өнгө үнэхээр тайван бөгөөд итгэж болохоор сонсогдож байсан юм.
Ким.б-Хасү тиймээ би шидтэн юмсыг удирдаж чаддаг харин миний хүү бол шувуу болон хувирдаг шидтэн аан бас яг тооцоолбол 627 настай.
Хасү-ВААААААТ
Намайг яг одоо явуул үгүй бол дэлхийгээр дүүрэн та нарыг талаар орилчихно шүү. Намайг явуулчих би явмаар байна. Та нар шиг галзуу солиотой хүмүүсийн дунд байж чадахгүй нь зүгээр л намайг явуулчих.
Ким.б-Хасү чи ухаар л даа. Чи эндээс явлаа гээд хэн ч чамайг мэдэхгүй чи яг ойд төөрсөн сармагчин шиг л болно. Чи одоо тэдний хувьд сурагч ангийн найз ажлын охин биш зүгээр л нэг эмэгтэй. Эндээ үлд тэр нь чамд дээр.
-Угаасаа намайг хэн ч мэддэггүй байсан угаасаа би тэдний дунд хэн ч биш байсан тийм болохоор надад хэцүү санагдахгүй байна. Тийм болохоор намайг явуулчих.
Ким.б-Чи эндээс яваад яг юу хожих юм. Чи хүсдэг биз дээ. Мөнгөтэй баян болчихвол бүх юм шийдэгдэнэ аз жаргалтай болно гэж би чамд тэр хүсээд байгаа мөнгийг чинь хэдэн тэрбумаар нь өгье эндээс явах гэсний хэрэггүй.
Хасү-Тэр их мөнгөөр чинь би энд дөрвөн хананы дунд цоологдчихоод юугаа хийх юм. Би энд таны гарт түгжигдчихээр чинь би тэр мөнгөөр чинь яах юм шатаах юм уу?
Ким.б-Тэгвэл миний үгэнд орж энэ байшинд тайван амьдрахгүй юм бол би чамд хүч хэрэглэж үлдээх болно шүү.
Хасү-Тэгэхээр та намайг энд үлдэж өөрийн чинь эхнэр хүүхдийн чинь ээж бол гэх гээд байгаа юм уу? Би хүүхэдтэй чинь бараг чацуу юм байна.
Ким.б-Хасү би чамд сайн намайг ойлголдоо
тийм болохоор чи бусад зүйлд санаа зовох шаардлагагүй зүгээр л миний эмэгтэй болчих.
Дээд давхраас дахин Тэхён орилж
-Хөөе эмэгтэй би ингэхэд өөрөөс чинь ах шүү дээрээс нь наад хүнийхээ үгэнд итгэх хэрэггүй. Гэхдээ та энд түүнд итгэж орж ирсэн биздээ тийм бол одоо чамд гарах гарц байхгүй ээ гэх нь тэр
Ким.б-Би чамайг наанаа дуугүй бай гэж хэлсэн шүү. Бүр мөсөн далавчгүй болмоор байгаа юм уу?
Хасү-Тийм л дээ. Түүний хэлдэг угаасаа үнэн энд танд итгэж анхнаасаа ирэх хэрэггүй байж намайг ямар ч хариу хэлсэн та угаасаа эндээс явуулахгүй биз дээ.
Ким.б-Тийм ээ
Хасү-Мэдээд байсан юм аа. Намайг зүгээр л аль өрөөнд орохыг минь заагаад өг. Хамт нэг өрөөнд лав биш шүү? Гэхэд Ким багшийн нүдэнд байсан оч алга болж уруулаа жимийсээр 3давхар луу өгслөө.
Ким.б-Энэ чиний өрөө. Шүүгээнд хувцас хунар тэр тольтой ширээн дээр гоо сайхны хэрэглэл гээд бүгдээрээ байгаа. Угаалгын өрөө хажуугын хүрэн бор хаалга хүрэн бор шүү андуурчхав цаана нь байгаа улаан хүрэн хаалганд ойртоод дэмий нээх их ашиглаад байх юм байхгүй. Ном уншмаар байвал тольны хажууд байгаа хаалганы цаана номын сан байгаа хүссэн номоо уншаарай. Өдөрт 3 хоолтой хүсэхгүй байвал идэх шаардлагагүй ээ гэхдээ чиний биенд чинь л хэрэгтэй. За би ингээд явъя даа.
Хасү-Хүүгийн чинь өрөө хаана юм.
Ким.б-Яг дээд давхар
Хасү-Өөрийн чинь өрөө?
Ким.б-Чамд тээг болохгүй гээд доод давхарт 2 хаалганы цаана.
Хасү-Зза ойлголоо одоо гар даа.
Түүний хоолой үнэхээр гунигтай бас зовсон сонсогдоно.
За манай Ким багшийн нууц тайлагдлаа цаашаа юу болох бол та нар юу гэж бодож байна🤗🤗🤗
Advertisement
- In Serial21 Chapters
I Think I Got Stuck In My Favourite RPG :TFALM
After another night of drunken partying by himself, Dale wakes up to find that he is his character Azurith from an old MMO RPG he was playing the other night. Trapped in a magical world where elves, dwarfs and demons exist, he decides to play along and start a guild. Accompanied by a band of beautiful ladies, the self pro-claimed Booty-demon azurith will vanquish evil monsters, rebuild cities from scratch and make his guild or as he calls it, his "harem" famous across the world, but first, he will have to deal with all the stereotypes that came with becoming a demon. Writeathon challenge:"
8 149 - In Serial31 Chapters
Descend
Elise Ellsworth awakens in Rambling University in the fall of 1954, her memories as shattered as her legs. She has suffered an accident, one which mirrored the allegedly accidental death of another student the term before. Authorities both of the campus and the nearby town deny any connection. Elise and the rest of the staff of the school’s newspaper take it upon themselves to solve the case — a case that is nearly ruined when Tarian Marek, a junior with a mysterious agenda, catches her trying to steal a dead student’s records. Surprisingly, he promises to help her. But making new allies is a dangerous game when anyone could be a killer … and anyone can be, when everyone in town has superpowers. [Now updated on the 2nd Tuesday of every month.]
8 154 - In Serial111 Chapters
Liberty in the Overlord Universe
Kara and Diana are back for Round 2! A Continuation of 'Justice in the One Piece World' This time, the sisters are reincarnated into the Overlord Universe Earth of 2138. ??: You know the deal. Ready for round 2? Kara & Diana: Here we go again! Follow the 2 OP sisters as they crash the World of Overlord with incredible power and luck. Includes fanfiction of Harry Potter and Percy Jackson & the Olympians as Extras (Most Recent Chapters) Warning: This story is mostly light hearted with 2 OP MCs on the loose in the Overlord Universe. if you do not like this sort of novel, I recommend you do not read it. This fanfic was heavily influenced by MisterGrin's Chaotic Good. I do not own Overlord. I only own the OCs I do not own the Cover Art. Cover Art is from Overlord Fandom Wiki Enjoy! P.S: To fully understand the characters and some stories, I recommend that you read the previous story as well. If not, that is fine too.
8 236 - In Serial15 Chapters
Banyo King
Mga kuwentong nangyayari sa loob ng banyo.
8 189 - In Serial15 Chapters
Badboyhalo x Skeppy
**Discontinued***Skeppy and badboyhalo re-evaluate what their relationship is, and what it can be. ;)"Cute" to "vacation part two": realistic storyBoyfriend part one and onward: high school auAlso don't take any of this tooooo seriously I do ship them but don't go calling them gay on streamSmut free 🧽🧼Feel free to comment any ideas for one shots that you'd like me to write 💕
8 236 - In Serial36 Chapters
My Badboy ✔
Arya Brown and Alexander Knight love storyArya Brown is a beautiful 16 year old who lives with her dad , step mom and step brother. Arya is your typical high school student. Come and join her journey with the bad boyAlexander Knight is the bad boy and player of Ravenwood high school he plays girls like a card game but the only girl he really wants is Arya Will he be able to get her to trust him ?.....Started: 23/11/21Finished: 19/01/22BOOK 2 IS OUT Y'ALL!All rights reserved this story shouldn't be copied by ANYONE.High Rates3rd In toxic /07/03/222nd In "Inlove" /10/06/221st in player /23/3/22
8 229

