《SaUDaDe [completed]》7-р бүлэг
Advertisement
Хамарынх нь урдуур хаалга тас хийтэл хаачхаад гүнжийнх шиг томоос том орон дээр үсрэн хэвтлээ.
Хэдий эндхийн бүх зүйл нь гоё ч гэсэн би хайргүй хүнтэйгээ хамт амьдрахыг хүсэхгүй байна. Яг яах хэрэгтэй вэ? зугтаад гэртээ очсон ч хэн ч намайг танихгүй болохоор буцах хаяг байхгүй болсон. Хэдий надад найз байхгүй ч зүс мэдэх хэдэн хүмүүс байсан юмсан. Гэхдээ би энд ингээд хатаж үхэхийг хүсэхгүй байна. Хэд хоног энд байж байгаад гарах арга бодож олохоос. Гэхдээ тэр хүү нь үнэхээр бүр үнэхээр царайлаг юм байна лээ. Ааххх би ч галзуурчээ галзуурч шувуу болж хувирдаг шидтэнд л дурлах нь дутаж гэнэ.
Гэнэт хэн нэгэн хаалга нүдсээр
-ХӨӨЕ ЭМЭГТЭЙ БУУГААД ИР ОРОЙН ХООЛНЫ ЦАГ БОЛЧИХЛОО гэж хэлээд түүний гутлын чимээ сонсогдлоо.
Хөөе ингэхэд би анх ирдэг өдрөөсөө хойш өнөөх даашинз, дээгүүрээ нэг халаад шиг юмтай л яваад байгаа юм байна шдэ.
Өө маая гоод.
Толины өмнө очоод золтой л ухаан алдчихсангүй.
Арзайсан үстэй, гар даашинзынх нь хормой хэсэг цус шороо тоос гээд янзан бүрийн юм болчихсон нүүрнийх нь будаг арилаад халтайчихсан. Яг л галзуугийн эмнэлгээс оргочихсон юм шиг харагдаж байна.
Аааа уйлмаар юм бэ?
Ким багшийн зааж өгснөөр өрөөнөөс гараад хүрэн бор хаалгыг онгойлгон усанд орж нүүр амаа бас шархаа янзалчхаад эргээд өрөөндөө орж шүүгээг нь онгойлговол зүгээр л охид болгоны мөрөөдөл гэж хэлмээр өнгө алагласан төрөл бүрийн даашинз гутал хувцас хунар цүнх гоёл нүд эрээлжлүүлэм эд зүйлс. Гэхдээ эдгээрийг хараад хэнбугайн ч шунал хөдлөх атал би зүгээр л өөртөө хамгийн тухтай хувцсыг олж өмсөхийг илүүд үзнэ. Мэдээж хэрэг би шуналтай ч одоо бол юун шунал мунал хурдхан шиг л эвтэйхэн юм олж өмсье.
Ороод хамгийн эхнээс үзэж байтал шууд л нүдэнд туссанаар нь сул цамц нимгэн өмд хоёрыг авч өмсөөд гараа цагаан лентээр боогоод доош буулаа.
Гэтэл тэд намайг тоолгүй аль хэдийн хоолоо идээд эхэлчихсэн байх нь тэр. Гэвч Ким багш хоолондоо огт хүрээгүй харин өнөөх хүү нь том томоор халбагадан ховдоглоно.
Advertisement
Хоолойгоо зассаар доош буун ширээнд суутал Ким багш инээмсэглэн
-Хасү уул нь чамтай хамт хоолоо идэх гэсэн энэ Тэхён л аашилсаар байгаад уучлаарай гэхдээ халуунаараа байгаа ид ид гэсээр аяга руу гар сунгана.
Ширээ дүүрэн олон төрлийн амттан харин Тэхён намайг байгааг ч ажралгүй хоолоо идсээр л.
Өнөө оройны зоог дуу муутайхан л дууслаа.
Хасү-Амттай байлаа баярлалаа. Гэж хэлээд 3давхар луу өгсөн унтахаар зэхэн шүдээ угаах гээд угаалгын өрөө лүү ортол өрөө хав харанхуй байх нь тэр. Унтраалга хаана байна гэж хайн харанхуйд гараа ханаар гүйлгэн сохор хүн шиг л явтал хөлд нэг юм тээглээд бүдрээд уначих нь тэр.
Гэтэл гэнэт гэрэл асаад өнөөх миний орсон өрөө яг л цахилгаан шат шиг дээшээ өгсөж байгаа нь мэдрэгдэв. Нүдээ нээн харвал энгийн нэг хоосон өрөө.
Юу болоод өнгөрчхөв өө.
-Ааххх би буруу хаалгаа татчихсан байна шдэ. Хүрэн бор хаалга гээд байхад улаан хүрэн хаалга руу орчхож.
Буцаж гарахаар бариулаас татан цааш алхтал харанхуй хонгил. Энэ давхар ийм харанхуй байгаагүй дээ. Гэрлээ унтраачихсан юм байх даа. Хүн өрөөндөө орж амжаагүй байхад яагаад гэрлээ унтраачхав даа.
Гэж бодсоор хана түшин өөрийнхөө өрөөг арай гэж олон ороод хаалга түгжин харанхуй өрөөндөө унтахаар ор луугаа шургалаа.
Цамцтайгаа л унтаж сурсан юм болохоор нимгэн өмдөө тайлаад шууд л унтахаар зэхэн нүдээ анин хэвтэнэ.
Нэг л мэдэхэд зүүрмэглээд зүүдний ертөнц бодит байдал хоёроо хольж солино.
Яагаад ч юм хэн нэгэн тагт онгойлгоод миний оронд ороод хөнжил татаад байгаа юм шиг санагдаад байв.
Би ч мөчөөгөө өгөхгүй хөнжлөө буцааж татсан ч өнөөх хүн чинь бүр миний хөжлийг бүгдийг нь авчих нь тэр. Сэрүүхэн байсан болохоор даарсандаа уур хүрээд хөнжлөө угз татаж хаячхаад өнөөх хүнийг орноос унатал жийчхээд дулаахан хөнжлөөрөө биеээ ороон тайван гэгч нь унтлаа.
Сайн тооцоолбол 2минутын дараа хэн нэгэн ёолсоор өрөөгөөр хүнд хүнд алхалсаар гэрэл асаачхав. Тэгснээ чих дүжрэм хоолойгоор
-Хөөөөе галзуу эмэгтэй минь энд юу хийж байгаа юм гэх нь сонсогдоно.
Advertisement
Би ч зүүднийхээ ертөнцөөр аялсаар арай гэж хурц гэрэлд нүдээ гялбуулан барин нээтэл
ЮУ ВЭ?
Унтлагын хувцастай Ким Тэхён урдаас минь муухай харан зогсоно.
Би өрөөгөө нэг тойруулж харчхаад шүлсээ гүд хийтэл залгиад хөнжил доогуур шургалан
-САЙН УУ? гэж хэлтэл
Тэхён-Энд юу хийж байгаа юм. Гэж үнэхээр залхуу хүрсэн янзтай үгээ зөөж ядан асууна.
Хасү-Энэ нөгөө миний өрөө биш юм уу? Энэ хэдэн давхар вэ? Гэж худлаа инээмсэглэсээр асуухад.
Тэхён-Чи 4давхарт миний өрөөнд миний орон дээр байна. Бас тийм ээ энэ миний өрөө өөр хэнийх байна гэж бодоов? Намжүүнийх байна гэж бодоо юу? Тайван унтаж байтал хөнжил татаад л хэзээдээ өрөөнд маань орж ирээд хөнжил дотор шургалчихаав ай? Гээд хөмсгөө өргөн асууна.
Хасү-Хихи даврахаа андуурчхаж үнэхээр уучлаарай. Чадвал өөрөө тэр өмдийг маань аваад өгөөч гээд толгойгоороо өмд рүүгээ заатал Тэхён нүдээ эргэлдүүлсээр
-Больж үз дээ чи эндээ унт би чиний өрөөнд унтчихъяа гэж хэлээд үгийн ч зөрүүгүй хаалга саваад яваад өглөө.
Хасү-Хөөе хэн чамайг миний өрөөнд орж болно гэж хэлсэн юм хөөөе.
Намайг сонссон үгүйг мэдэхгүй ч араас нь чангаар хашхиран хэлнэ.
Аххх тэнэг үнэхээр тэнэг юугаа бодож энэний өрөөнд ороод ирэв дээ? Ер нь би яаж мэдэхийн. Тэр хаалга одоо цахилгаан шат байсан юм байх даа. Ааааааа гэсээр Тэхёны орон дээр үсэрч дэвхэцнэ.
...
Маргааш өглөө нь хаалга цохих чимээнээр сэрж орхилоо.
Тэхён-Хөөе эмэгтэй одоо болсон юм биш үү? Миний өрөөнд унтаж ханасан бол одоо би өрөөндөө ормоор байна. Өмдөө өмсөөд хурдан гар гэж ориллоо.
Би ч нүдээ нухлан Тэхёны үгэнд орж хурдан гэгч хувцсаа өмсөөд доошоо бөхөлзсөөр хаалгаа онгойлгоод шууд алхтал
*Новш гэж*
Тэхёны цээжийг нь мөргөчхөв.
-АХХХ миний цээж чи чинь одоо тэнэг юм уу? Дээшээ харж яваач хүн мөргөчих юм. Ингэж доошоо тонгойгоод яваад байх юм бол чи удаан амьдрахгүй байх гэж хэлээд намайг түлхэн өрөөндөө ороод хаалга хаачхав.
-Яаа би ямар албаар мөргөсөн юм уу? Юундаа ингэж сүржигнээд байгаа юм. Үхлээ юу? Гэтэл өрөөнд чанга хөгжим сонсогдож эхэллээ. Мэдээж сонгодог хөгжим эгшиглэнэ.
-Муухай ааштай юм байж юун ч маягтай юм бэ дээ. Мммнай гэж хэлээ гаргачихаад доошоо буулаа.
Гал тогооны өрөөнд Ким багш өглөөний цай бэлдэн зогсоно.
Хасү-Хөөх та хоол хийж чаддаг байсан юм уу?
Ким.б-Би шидтэн шүү дээ. Хоол хийж чадахгүй байсан ч хоол амттай байх болно. Дээрээс нь намайг битгий Ким багш, та эсвэл Тэхёны ааваа гэж дуудаад бай. Надад үнэхээр хэцүү байна.
Хасү-Гэхдээ та Тэхёны аав мөн биз дээ.
Ким.б-Тийм л дээ би мэднэ. Гэхдээ чи миний хувьд өөр хүн шүү дээ. Нэрээр минь дууд л даа надад эвгүй байна. Намжүүн~аа гэж дуудвал би их баярлана.
Гал тогооны ширээний өндөр сандал дээр эвээ олж суугаад аяганд байх сүү арай хийгээгүй өглөөний цайнаас атгаж аваад амандаа хийн
Хасү-ЗАЗА ойлголоо Намжүүн~аа гэж хэллээ.
Намжүүн-Заза *чангаар* Тэхён~ааа буугаад ир цайгаа уу
Хасү-Тэр сонсохгүй ээ өрөө нь хэтэрхий чимээтэй бас хаалга нь хаалттай байгаа гэж түүнд хандан инээвхийлэн хэлтэл Намжүүн над руу ширтэн
-Яаж мэдэж байгаа юм гэхэд нь би буруу үг хэлснээ ойлголоо.
Хасү- Тэр миний дээр амьдардаг би сонсож чадна гэж хэлээд шилэн аягатай сүүнээс балгалаа.
Намжүүн-Заза тэгвэл би очиж дуудаад ирье. Чи идэж бай гээд шат руу явав.
"Давхар хоорондоо дуу тусгаарлагчтайг мэддэггүй хэрэг үү? Яаж ч бодсон чи дээд давхрын өрөөнд юу болж байгааг сонсож чадахгүй дээ"
Advertisement
- In Serial168 Chapters
Transmigrated As Side Character, I Will Steal All The Heroines
Ray, a super nerd virgin otaku student was transmigrated into a game based on galge.
8 2933 - In Serial18 Chapters
Birds of Prey
A UNN fleet on routine patrol near the outskirts of Coalition space encounters a previously uncontacted civilization, but while the aliens seem friendly, the Betelgeusian hive fleet that's sizing up their homeworld is not. Undersupplied and months from the nearest reinforcements, the fleet must coordinate with the locals in order to organize a last-ditch defense of the planet.
8 135 - In Serial6 Chapters
Hattoran Chronicle
There is a hostile sky above me. Man will never conquer space. He may live in it, but he will never conquer it. The sky above is void, and very black, and very hostile. -- Joseph Kittinger A pair of extragalactic supersoldiers are betrayed and stranded in the Milky Way at the end of the 29th century, potentially shaking the balance of power within the galaxy, but there's far more going on than anyone realizes. Allies are few in a galaxy eager to learn their secrets, and their ancient enemy continues to threaten the existence of the entire universe. The two Hattorans are forced to rely on each other and a few unlikely allies to solve a problem they for once can't simply fight their way out of.(Technically Star Trek fanfic but outside of existing storylines and I'm considering how easily the serial numbers could be filed off) This is all in progress and constructive feedback is strongly encouraged! I've got a lot in the air as I bring this all together.
8 194 - In Serial10 Chapters
Star Academy - Year One
Far in the future, when humanity has spread itself across half the known universe, a single academy attracts the greatest minds. That school is Star Academy. Run by a mysterious headmistress, filled with oddities, training humanity's best and brightest for an unknown purpose. Part military training, part science curriculum Star Academy trains leaders for humanities many disparate factions. Our story follows three 7-year-olds torn from their families and their former lives. Thrust into the heart of an epic space opera they have no inkling yet of. Auberje, Riley, and Helos are bound by age and united by training, yet apart by faction. Should they come together and fulfill their purpose, hope might still be had. For now, they must train and learn. Students at Star Academy are always pushed to their limits during the mysterious Greathing competitions.
8 116 - In Serial7 Chapters
THE CHOSEN ALPHA
For centuries, there had been a pact that kept the supernaturals in unity. That is until Dominic breaks the pact and upsets the balance nature created between the supernaturals and humans, To further add to his crime, Dominic leads an all out assault against the Alpha of Redwing pack. As punishment, the spirits create a prophecy that foretells his downfall which would come from the line of the Redwing's Alpha. Five hundred years later, Mandy white, a sixteen year old student is expelled from school when her werewolf abilities are recently awoken and she assaults a guy. Her parents have no choice but to relocate to a new city. There, she befriends two boys her age. Kyle, a kind yet overconfident boy and Jeremy, a shy introvert. Kyle is then revealed to be a werewolf when his abilities are awoken and Mandy imprints on him, believing him to be her mate. The problem is, he doesnt reciprocate much to her confusion as it defies werewolf nature. All these happens while Dominic is doing all his best to find the chosen werewolf who will cause his downfall
8 127 - In Serial14 Chapters
The Tower
Currently being rewritten.
8 134

