《SaUDaDe [completed]》21-р бүлэг
Advertisement
Тэхён-Чи энд юу хийж байгаа юм? Гээд нилээн ууртай бөгөөд ширүүн бүдүүн хоолойгоор үйлдэл бүрийг нь дагаж харангаа асуусанд
Рөүс ухаангүй хэвтэх Хасүд ойртон
-Ээлжит нэгэн бүсгүйг чинь зохицуулах гэж л ирлээ гээд хөлөнд нь хүрлээ.
Тэхён түүний үйлдэлд огцом уурлан
-Хасүд чам шиг эм гар хүрэх эрхгүй гээд гарыг нь түлхчхэв.
Рөүсийн гар нь өвдсөн бололтой
-Өвдөж байна шдэ. Чиний эмэгтэйчүүдийг зохицуулж байсан хүний хувьд хэлэхэд энэ үйлдэл чинь дэндүү бүдүүлэг байна шүү гээд гараа сэгсэрлээ.
Тэхён-Чи юу сэдээд байгаа юм.
Рөүс өрөөгөөр холхиж өндөр өсгийтөө дуугаргасаар
-Би чамд хэлсэн шдэ. Чамд миний туслалцаа хэрэг болно оо гэж. Хасүг босгож чадах ганц хүн нь би. Яагаад гэвэл урьд нь зөндөө олон удаа хийж байсан болохоор бүр мэргэшчихэж.
Тэхён-Чи Хасүг одоо аварч өгөхийг хүсээд байгаа юм уу?
Рөүс-Би тийм ч муу хүн биш шүү дээ. Би чинь дагина чиний хамгийн дотны дагина гээд Тэхёны биеээр хуруугаа гүйлгэлээ.
Тэхёны уур эцэстээ хүрч Рөүсийн гарыг барьж аваад хананд шахан
-Надад битгий хүр.....Чадах юм бол Хасүг яг одоо авар.
Рөүс Тэхёны үйлдэлд сандарсан ч үүнийгээ нууж гаднаа хуурамчаар инээмсэглээд
-Мэдээж би аварна хонгор минь битгий санаа зов. Харин хариуд нь чи надад юу өгөх юм. Хийсэн ажлынхаа хариуд цалин авах нь зөв биз дээ.
Тэхён шүдээ зуун арай гэж
-Чи юу авмаар байгаа юм
Рөүс хүсэл нь биелсэн янзтай инээд алдcaap
-Чамайг хонгор минь....би чамайг авахыг хүсч байна. Би энэ эмэгтэйг чинь аварч өгье хариуд нь чи минийх бол тэгээд л болоо.
Тэхён-Хэрвээ үгүй гэвэл
Рөүс-Энэ эмэгтэй чинь үхэх л байлгүй өөр яахав дээ. Та хоёрыг ахиж тэр өрөөнд оруулалтай нь биш гээд чангаар инээж байснаа буруу үг хэлснээ ойлгож дуугаа хураачхав.
Тэхён-Чи бид хоёрыг тэр өрөөнд цоожилсон юм уу? Чи тэгсэн байх нь ээ? Энэ бүхнийг чи урьдаас төлөвлөж ээ. Бид хоёрыг тэр агаар муутай жижигхэн өрөөнд цоожлоод аргагүйн эрхэд түүнд хүрэхийг минь чи мэдэж байж. ТИЙМ УУ? МУУ ХАРААЛ ИДСЭН ӨЛӨГЧИН. Ийм байхад би яаж чамаас тусламж авна гэж чи бодоов? Яг одоо эндээс гар. Би тэрнийг өөрөө аврах болно. Хараал идсэн энэ өрөөнөөс гар би чамайг харахыг ч хүсэхгүй байна гээд Хасүгын өрөөний хаалгыг онгойлгов.
Advertisement
Рөүс ч өөрийнхөө буруугаас болж ам алдсандаа уурлаж
-ТЭГ ЭЭ ТЭГ ТЭРНИЙГЭЭ ТЭГЭЭД ӨӨРӨӨ АВАР МЭД ҮҮ? ТЭГСЭН Ч НЭМЭРГҮЙ. ЧИ АЛЬ ХЭДИЙН ХАСҮГ АШИГЛАЧИХСАН БОЛОХООР ТҮҮНЭЭС АВААД БАЙХ ЮМ ҮЛДЭЭГҮЙ. НАМЖҮҮН ИРЭЭД ҮНЭНИЙГ МЭДЭХ БОЛНО. ТЭР ҮЕД ӨӨРТ НЬ ХАСҮ ХЭРЭГГҮЙ БОЛОХЫГ Ч ОЙЛГОХ БИЗ. ТЭГЭЭД ЭЦЭСТ НЬ ЯАНА ГЭЭЧ ХАСҮ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ БОЛЖ ХУВИРНА гээд хаалга саван гаран явав.
Тэхён Рөүсийн хэлсэн үгийг сонсоод зог тусч орхилоо. Түрүүнээс хойш яагаад энэ талаар бодоогүйгээ санаж. Намжүүн ирээд Хасүг өөр болсныг мэднэ. Тэгээд Намжүүнд өөрт хэрэггүй болсныг мэдээд түүнийг үхүүлэх нь тодорхой.
Дахиад нэг толгой өвтгөм асуудал Хасү сэрэхгүй байдаг дээрээс Намжүүн ирэхэд ганцхан хоног дутуу байна. Тэхён яах учраа олохгүй дэмий л өрөөгөөр нэг алхаж толгойгоо базан үсээ зулгаана.
Одоо Тэхёнд ганцхан зам үлдсэн Намжүүнээс туслалцаа хүсэх эсвэл Дэд бурхдаас авах бэлэг.
Мэдээж Намжүүнээс асууна гэдэг тэнэг зүйл харин Дэд бурхдаас тэр өөр зүйл авахаар төлөвлөсөн байсан ч энэ явдал дэндүү гэнэтийн байсан болохоор одоо эргэлзэж байна.
Өөр арга байх л ёстой өөр арга олох хэрэгтэй. Тэхёны толгойнд нэг санаа орж ирэв. Гэхдээ дэндүү эрсдэлтэй. Намжүүны зугаацахдаа туслалцаа гуйж нийлдэг найзуудаас нь асуух. Тэд энэ тал дээр ямар нэгэн зүйл мэддэг л байж таараа.
Шидээ ашиглан хувираагүй удсан төрхөндөө буцаж ороод хэдэн байшингийн цаана амьдрах Намжүүний найзууд дээр очив.
Хаалганых нь урд ирээд хонхыг дарах гэтэл байнга шахуу орилолддог хүүхнүүд сөөнгөтсөн баргил хоолойнууд нь дуулдсангүй. Хаалганых нь цонхоор доош тонгойн харвал гэрэл нь унтраалттай байх ба сааралтсан харанхуй орчин байх нь тэр.
Шууд л бариулыг нь доош даран орвол үүдний хэсэг л гэхэд нилдээ цусаар будагдсан байв. Элдэв зүйлд хүрчихгүйхэн шиг дээгүүр нь ниссээр зочдын өрөөнд нь орвол Намжүүны бүх найзууд цусандаа хутгалдан ухаангүй хэвтэнэ.
Харахаас нь нүд хальтрам аймшигтай дүр төрх. Заримынх нь эрхтнүүд тасарч гэдэс нь хүүлэгдэн дотроос нь хамаг эрхтнүүд нь асгарах нь огиудас хүргэм.
-Ямар гээч новш нь тэд нарт тохиолдоо вэ?
Ханан дээр садарсан цусны улаан мөр, хөшгөн дээр асгарсан хүрэн улаан толбонууд өрөөг нилд нь гүн улаан өнгөнд автуулж дотор жихүүцүүлнэ.
Аймшигтай юм. Хэн ийм зүйл хийдэг байна аа.
Буцан хаалгаар чимээгүйхэн гарах гэтэл үүдний ширээний тавиур дээр цагаан цаасан дээр цусаар
-ТЭД ЧАМД ТУСЛАЖ ЧАДАХГҮЙ БОЛСОН гэж бичсэн байв.
Advertisement
- In Serial391 Chapters
Chased By My Demon CEO
A complicated love story, full of intrigue and war between brothers
8 13712 - In Serial399 Chapters
A Mutant’s Ascension
A/N: First of all I want to declare that English is not my first language, so if you cannot overlook a few mistakes then this fanfic is not for you.
8 8511 - In Serial9 Chapters
Reborn into Naruto with full Hollowfication!
Join our main character as he travels across the Narutoverse as a junior member of the Akatsuki! there will be laughs[no my comedy sucks] there will be action[i suck at writing action scenes too] but most important of all there will be an overpowered character messing with the scenes you love the most, plus im not afraid to skip the fillers and jump right into the good bits. im writing this story for fun but hopefully the maincharacter might see other animeverses in the future! cover arts not mine[i suck at drawing] chapters release every Tuesday
8 154 - In Serial6 Chapters
Crossroads
On the continent of Khaan, a peculiar boy escapes from his hidden village to find a land to call home. Suppressed ambitions are unveiled as a head-strong princess defies the emperor. New kingdoms expand as the old decay. This is a story of those who lived in the times of change. Dear Reader, Thank you for stopping by! This is my first attempt at writing something of more substantial length and would be incredibly grateful to receive feedback and advice. The plan is to post at least a chapter a week and more if I find time. Also, in order to not disappoint any expectations; the story plays in a fictional world reminiscent of the real world 17th to 19th century with some supernatural elements, but no obvious magic or game-like system.
8 71 - In Serial32 Chapters
(BL) System, WTF!
I had died naturally and I have no regrets in the age of 50 I'm thankful I saw my family, being successful and happy, so that's why there's no regret. When my life is starting to fade away. I heard a voice inside my head. [System initiating a connection to the host, processing complete] Huh?! Wait! What the?! SYSTEM?!WTF! And my life fades away my soul was suck of a vortex, God what's happening!!!!
8 134 - In Serial27 Chapters
Dimensions Collide: Destiny Bond
An old character, a new beginning. An old task, a new world. An old storyline, a new twist. The world of many awaits, but our attention will be on a select few. An anomaly will be thrown into a world in which it never should have been. A mistake will be made in the shape of a human, created to do something that never should have been done. The two will find each other, and a connection will be tied that can never be broken. The world will try to break the bond, but will never defeat what was tied by destiny. A new adventure awaits.
8 208

