《SaUDaDe [completed]》22-р бүлэг
Advertisement
Цаасыг базаж хаяаад өнөөх аймшигт байшингаас гарлаа.
Хэн хийсэн нь тодорхой Рөүс, Намжүүн хоёрын аль нэг нь. Тэдний л хийсэн ажил. Тэд л тийм зүйл хийчхээд ийм утгатай зурвас үлдээж чадна.
Хасүд ямар нэгэн зүйл болсон байж магадгүй эсвэл сэрчихсэн ч байж магадгүй гэж бодсоор харш руу зүглэн хамаг хурдаараа өрөөнд нь ортол Хасүгын орны хөлд Намжүүн толгойгоо барин сууна.
Орж ирснийг маань ч мэдээгүй бололтой дуугүй суусаар л намайг нэг ам нээсэнд цочсондоо болоод ч тэр үү? Ямар нэгэн зүйлд уурлан хөмсгөө зангидлаа.
-ЭНД ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ?
Намжүүн-Хасү яачихсан юм?
Тэхён-Би өөрийг чинь энд юу хийж байгаа юм бэ? Гэж асуугаад байна.
Намжүүн-Хасүг ийм байдалтай болсныг дуулаад хүрээд ирлээ. Өөр юу хэлүүлмээр байна гээд орноосоо босон гараа өмднийхөө халаасанд хийнэ.
Тэхён-Тэрнийг сэрээгээд өг. Амьсгалж байгаа ч бүхэл өдөржин боссонгүй.
Намжүүн-Би түрүүн түүнд шившлэг хийчихсэн санаа зовох хэрэггүй удахгүй сэрнэ. Харин чи надад хэлээтэх ХАСҮ ЯАГААД ИЙМ БАЙДАЛТАЙ БАЙГАА ЮМ. ТҮҮНД ЮУ ТОХИОЛДЧИХСОН ЮМ.
Тэхёны дотор арзайж хэлэх үгээ бодон сандарч мэгдсээр
-Ашиглаад хаяхаас хойш ингэж санаа тавих шаардлага юу байна.
Намжүүн-Хэдий тийм ч би Хасүд үнэхээр сайн байсан юм шүү.
Тэхён-Тийм л юм бол алах хэрэг байгаа юм уу?
Намжүүн-НАДАД ӨӨР СОНГОЛТ БАЙГАА ГЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ? ЧИ ТЭР СОНГОЛТЫГ ГАНЦХАН БОЛГОЧХООД ЮУ ГЭЖ ХУЦААД БАЙГАА ЮМ. БИ ХҮССЭНДЭЭ ХҮРЭХИЙН ТУЛД САЙН ХҮНЭЭ Ч ЗАМААСАА ЗАЙЛУУЛЖ ЧАДНА. ДУУГҮЙ НАДАД ТҮҮНД ЮУ ТОХИОЛДСОНЫГ ХЭЛ!!!
Тэхён-Таны хэрэг биш гэж бодож байна гээд Намжүүныг өнгөрөн Хасүгын гарнаас атгалаа.
Намжүүн-Юу болсон юм. Түүний байгаа байдал ухаангүй хэвтэж байгаа юу болсон юм....гээд хөнжлөөс нь таттал хүзүүнийх нь доохон талд даавуугаар нуусан шимсэн мөр нь ил гарчих нь тэр.
Намжүүн уурсан -Чи түүнд юу хийчихсэн юм. Чи түүнийг яачихсан юм гээд Тэхёныг Хасүгээс холдуулан хүзүүг нь боон авлаа.
Тэхён-Намайг уучлаарай гэхдээ надад үүнэс өөр сонголт байгаагүй хэрвээ тэгээгүй бол Хасү агааргүйдэж үхэх байсан. Хасү ч өөрөө зөвшөөрсөн.
Намжүүн-ТЭГЭЭД ЧИ УХААНАА АЛДЧИХЖЭЭ. УРЬДЫН АДИЛ БУСАД ЭМЭГТЭЙЧҮҮДТЭЙГЭЭ АДИЛХАН ЧИ ХАСҮГ АЛАХАА ШАХАЖ. ХЭРВЭЭ БИ АМЖИЖ ИРЭЭГҮЙ БОЛ ТЭР ҮХЭХ БАЙСАН. ТЭХЁН ЧАМД ӨӨРИЙН УХААН БАЙНА УУ?
Тэхён-ЭНД УУРЛАХ ХЭРЭГ БАЙХГҮЙ ЧИНИЙ АЧААР УДАХГҮЙ ХАСҮ СЭРГЭНЭ. ХАНГАЛТТАЙ.
Намжүүн Тэхёны хэлэх сүүлчийн үгэнд дотор нь шатах мэт мэдрэмж авч Тэхёны мөрийг түлхсээр илүү хүчтэй шахан нурууг нь хананд цохин
Advertisement
-Хангалттай.....чи сая хангалттай гэсэн үү? Чи өөрийнхөө юу хийснийг мэдэж байна уу? Миний хэдэн жил зовон байж хүлээсэн ганц боломжийг минь авчихаад хангалттай гэсэн үү? Хасүг сэрэхээр нь ямар буруу сонголт хийснийг нь хэлээрэй гэж хэлээд өврөөсөө улаан цэнхэр өнгийн туяа татсан шилэн савтай шингэн уусмал гаргаж ирээд
-Нэг хоног салах ёс хийхэд хангалттай гэж хэлээд лонхыг газар шидчихэв.
Тэхён газар асгарах уусмалыг харан нүд нь орой дээрээ гарж
-ТАААА
ТА ЯАЖ БАЙГАА ЮМ БЭ?
-ЯАЖ ИЙМ ҮЙЛДЭЛ ХИЙЖ ЧАДАЖ БАЙНА АА? ДЭЛХИЙ ДЭЭР ӨӨРӨӨС ЧИНЬ ӨӨР ДОЛООН ДОР АДГУУС ГЭЖ БАЙХГҮЙ. ХАСҮГ АВРАХ БОЛОМЖИЙГ ҮГҮЙ ХИЙЧИХЛЭЭ гэсээр шалан дээр алгуурхнаар урсах үзмэн ягаан өнгийн залхаг шиг зүйлийг гараараа хамах гэж оролдоно.
Намжүүн Тэхёны хийх үйлдэл бүрийг дагуулан нүд салгалгүй ширтэж хорсол цухал төрсөн царайгаа нуух гэж оролдон
-Чи нууц мэдмээр байна уу? Гэж шүдээ зуун асуулаа.
Тэхён цөхөрсөн нүдээр Намжүүн рүү хараад минчийтлээ улайсан нүүрээ нулимсаараа арчин
-Бас ямар хараал идсэнээ хэлж намайг зовоох гээв гэхэд
Намжүүн Тэхён руу хоосноор ширтэн
-Би чиний ээжийг алсан. Тэр муу өлгөчинг сахиусан тэнгэр гэж бодтол зүгээр л багны цаана нуугдсан г*чии байсан байна лээ. Эцэст нь яасан гээч чамайг тэрний зулбасга гэдгийг мэдээд ариухан байхаа больчихсоныг ойлгосон юм. Гэтэл бүр сахиусан тэнгэр ч биш болж таарсан шүү. Нэг муу дагина ч гэх шиг. Инээдтэй биш гэж үү? Хэдэн сар жил хөдөлмөрлөсөн хичээл зүтгэл минь зүгээр талаар өнгөрсөн. Тэгээд л алчихсан юм. Азаар эх чинь оюун ухааны хувьд төгс учраас алахад буруудаагүй ээ. Түүний хүчийг би өөртөө авсан. Хэрвээ тэрэнд чамд байдаг шиг хүчээ шилжүүлж чаддаг чадвар байсан бол уул нь заавал ч алах шаардлага байгаагүй л дээ.
Намжүүн өөрийнхөө хэлсэн үг бүрт зай авч удаанаар Тэхёны чихэнд шивнэн хэлээд эцэст нь доогтойгоор инээн
-Би....чиний...ээжийг....алсан гээд чангаар инээд алдлаа.
Тэхён түүний хэлэх үг бүрийг сонсож эцэст нь болсон гэж үзсэн бололтой хойш эргэн Намжүүнийг цохих гэсэнд Намжүүн бултан сарьсан багваахай болж хувираад
-Больж үз залуу минь чи яг одоо надтай тулалдахад дэндүү сулбагар байна гээд цонхны жижигхэн зайгаар гаран нисэн одов.
Намжүүн өөрийнхөө найз нарыг хөнөөгөөд хүчийг нь өөртөө авчихсан бололтой. Цус сорогчийн зүрхийг идвэл чадвар нь шилжих боломжтой байдаг болохоор. Тэр найзууд гэх нэртэй новшнуудаа алчхаж. Түрүүн харсан аймшигт дүр зураглалыг Намжүүн хийж.
Advertisement
Тэхёны гунигтай нь аргагүй цурхиран уйлах дуунаар Хасү ухаан орлоо. Одоо хүртэл шалан дээр асгарах үйлчлэл нь гарсан ерөндөгний хачин үнэр хамраар сэнх хийнэ.
Хасү нүдээ нээж ядан доохно талд өвдөх өвдөлтөндөө ярвайн гарыг нь атган уйлах өөрийнхөө залууг олж харлаа.
-Тэхён~аа яагаад уйлаад байгаа юм бэ? Хоёулаа гараад ирчихсэн байна шдэ хэмээн хуурайшиж хатсан уруулаарай арай гэж шивнэн хэлтэл түүнийг хоолойг сонссон Тэхён дээш өндийн улам гандаж сульдсан Хасүг харан улам ихээр мэгшлээ.
-Тэхён~аа яагаад уйлаад байгаа юм бэ? Би энд байна шдэ. Чиний хажууд байна. Одоо бүх зүйл зүгээр болно. Би амласандаа хүрсэн харж байгаа биз дээ. Би тэснээ гэж хэлсэн биз дээ гээд бага зэрэг инээмсэглэв.
Хасү ухаангүй байх үеэрээ юу болсныг гадарлахчгүй. Түүнийг аврах ерөндөг одоо ямар ч хүчгүй болон өрөөнийх нь шалан дээр урсана.
Тэхён Хасүгын хэлэх үг бүрийг чин сэтгэлээсээ сонсож түүнийхээ хэрээр зүрх нь тэсвэрлэхийн аргагүй өвдөж улам ихээр шаналсаар.
Дээш Хасүгын инээмсэглэж буй царайг харан
-Хасү одоо хоёуланд нь ганцхан боломж л үлдлээ. Би энэ боломжийг ашигламаар байна. Намжүүн чамайг ийм болсныг мэдээд ерөндгийг хагалчихсан. Нар жаргахад чи үхэх болно. Гэхдээ Хасү бидэнд найдвар байгаа.
Хасү итгэлгүйхэн Тэхён руу ширтсээр
-Эрсдэлтэй алхам бол би хийхгүй ээ. Ямар нэгэн хэцүү зүйл бол би хиймээргүй байна. Тэхён~аа өөрийнхөө төлөө хэн нэгнийг зовохыг харахыг хүсэхгүй байна. Чи аймшигтай зүйл хийх гэж байгаа бол хэрэггүй ээ. Би зүгээр л энэ хэвээрээ үлдье.
Тэхён Хасүгын үсийг илэн
-Би энийг хиймээр байна. Намжүүныг дийлэх болно. Чамайг заавал аварна. Гэж хэлээд дээшээ босоод цонх руу очин
-Маргааш болохоос өмнө хүрээд ирнэ ээ. Биеээ бодож бай. Удахгүй хүрээд ирнэ гээд шувуу болж хувиран тэнгэр өөд нисэн одлоо.
Хасү орон дээрэ ганцаараа хэвтэн гуниглана.
-Юу ч болж байсан чамайг гэмтээхийг би зөвшөөрөхгүй ээ.
Тэхён тэнгэрт байх Дэд бурхдын томоос том ордонд ирлээ. Харшийн орой харагдахгүй байх бөгөөд үүдэнд нь хоёр баатар хамгаалан зогсоно. Нурууных нь ард байх цагаан далавч нь өөрийнх нь хар далавчтай ижилхэн юм.
-Дэд бурхдаас бэлэг авах гэж ирлээ гээд алтан сийлбэртэй гантиг хаалгыг түлхэн орно.
Харш руу орох үед нимгэн цагаан даашинз өмсөж үсээ сул тавьсан дагина бололтой эмэгтэй дагаж явахыг асуув.
Дагина-Дэд бурхдаас бэлгэ авна гэсэн үү?
Тэхён-Тийм ээ. Гэсэн ганцхан хариултаар түүнд хариулан уртаас урт үргэлжлэх хонгилоор дуугүй алхана.
Дагина нэгэн хаалганы өмнө зогсоод
-Танд баяр хүргэе. Тэд таныг хүлээж байгаа гээд мэхийн ёслов.
Тэхён ч нэг гүнзгий амьсгаа аван дотогш ортол улаан, цагаан, алтан шаргал, бор өнгө хосолсон гайхалтай үзэсгэлэнтэй дуу алдмаар сайхан том өрөөнд орлоо.
Өмнө нь хэзээ ч харж байгаагүй өрөөнд орж ирсэндээ алмайран ангайн зогстол мөнгөн ширээний цаана гуулин сандал дээр суух нэгэн эргэж хараад Тэхёнд харцаа тулгав.
Ширээнд суух нэгэн хоолойгоо засаж байдлыг гартаа авах гэж оролдтол Тэхён арай гэж бодит ертөнцдөө эргэн ороод өнөөх хүний царай луу харлаа.
Тэхён-Уучлаарай эндэх дэндүү үзэсгэлэнтэй юм. Гээд толгойгоо сэгсэртэл
Залуу-Тайвшир даа. Энд ирсэн бараг бүх шидтэн ингэдэг.
Тэхён үг хэлэлгүйгээр зүгээр л инээмсэглэн толгойгоо дохино.
Тэхён-Би Дэд бурхдаас бэлэг авах гэж ирсэн юм гээд сандран аятай басхүү өөртөө итгэлтэйгээр шийдэмгий асуутал
Залуу-Намайг Юнги гэж дуудаж болно. Dionysis бурхан
Тэхён Юнги гэгчийн үгийг буруу сонссон эсэхдээ бага зэрэг эргэлзэн
-Дио ямар юм аа? Гэхэд
Юнги-Дарсны бурхан байгаа юм аа. Бусад бурхад ярьж байгаад намайг та нарт бэлэг өгдөг Дэд бурхан болгосон юм гээд инээмсэглэв.
Тэхён-Тэгвэл танилцсандаа би баяртай байна. Маш яаралтай хэрэг учраас би танаас гуйх гуйлт байна.
Юнги-Мэдээж хэрэг чи чинь тийм гавъяа хүртэх эрхтэй шүү дээ. Чи сахиусан тэнгэрийн хайрыг хүртсэн залуу минь хүссэн зүйлээ хэл. Үхсэнийг амьдруулахаас бусдыг нь алив хэл гээд гараа ширээнийхээ урд аван бэлэн болон суухад
Тэхён-Уучлаарай гэхдээ үхсэнийг амьдруулж болохгүй хэрэг үү?
Юнги-Яасан чи амьдруулах гэж ирээ юу? Аан
Тэхён-Үнэхээр тийм байж ээ. . . . Үгүй дээ үгүй надад тийм санаа байсан ч одоо бол өөрчлөгдсөн.
Юнги-За тэгвэл хэл хэл!
Тэхён-Би маш их хүчтэй болмоор байна.
Юнги-Сахиусан тэнгэрийн жинхэнэ бөгөөд анхны хайрыг хүртсэн гэж байгаа. Мэдээж хэрэг энэ зэрэг бол юу ч биш би шууд л өгөх болно. Гэхдээ сонс маш их хүчтэй болно оо гэдэг өөрөө их хэцүү шүү. Хэдий чи босгыг давсан ч батлах хэрэгтэй. Сонс тийм их хүчийг авахын тулд чи эргээд түүнд ч бас жинхэнээсээ хайртай гэдгээ нотол. Тэгээд л чи маш их хүчтэй болно.
Тэхён-Нотлох оо!!!!
Advertisement
- In Serial10 Chapters
THE TWIN CITIES
Knight Captain Lowe of the Order of the Purging Flame with his faithful company and friend, Cuwin, set out to kill the leader of the Necrophiliad, a necromancer king whispered about by the title of Lord Summoner. “For the world—and the Order of the Purging Flame!”* * * I'll write on it when I get around to writing on it! :p
8 150 - In Serial11 Chapters
A Series Of School For Good And Evil One Shots
A whole bunch of SGE one shots I wrote.
8 197 - In Serial13 Chapters
True.Love.Crossing.Worlds. (TLCW)
Before TLCW A Meeting of Souls, there was just TLCW The story is the previous draft that I took down before I started posting the rewrite. This has been told me from a number of sources, that I should still have my previous draft posted, but with the notification that it's being rewritten. So, for those of you are new to the story, enjoy, but please check out the rewrite as well. Harry Potter has lived nine lives, each time failing to complete his true destiny. However, the fault doesn't lie solely with him. Betrayed, manipulated, and eventually enslaved by those he loved and trusted, success was always beyond his reach. He knows something has to give. He's willing to do just about anything, even if it means changing everything. But he can't do it alone. He'll need allies, and perhaps a real shot at love if it's not too much to ask. Follow Harry as he navigates the afterlife and gears up for the Final Attempt to save his world.
8 71 - In Serial84 Chapters
Cover Shop
Covers, character aesthetics and other fancy-shmancy stuff. HMU, how 'bout that? ・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・ HIGHEST RANKING #1 in CoverMaker #1 in Covers #1 in CoverShop #1 in Design #1 in BookCovers #1 in Communities #1 in PhotoEdit #1 in CoverArt #1 in CoverCreator #1 in Appeal #1 in Graphics #1 in Banners #1 GraphicsShop #1 CoverRequest
8 117 - In Serial21 Chapters
We Can Run, Or We Can Die [Frerard]
It's 2018 and people think that the apocalypse has ended. Where cities, homes, businesses and humble towns once stood, now there lies only death, only destruction, only emptiness. Only the moans and the shuffles of the living dead. But in reality, it's only just begun.And for two lonely boys, once separated from each other by dead-town states and not even aware of each other's existence, it's far from being over.It's not about saving the world. It's about saving themselves.----------------------------------
8 300 - In Serial42 Chapters
Don't Leave me (Stranger Things) (Stranger Things character X Reader)
Your stuck in a love triangle. Well not really there's three boys and you so that really wouldn't be a love triangle more like a trisqua- forget it we are calling it a love triangle. You moved back to Hawkins Indiana. It's been two years since you left. When you come back you had no idea what would follow the next day. You spent a pretty normal first day with your childhood friend Will when suddenly he disappears out of thin air only having a fallen bike as a clue. An adventure and mysteries await you. The day you learn of his disappearance you stick to his three best friends and a odd girl.
8 183

